Болжмор: Ээж захиа болгондоо миний өмнөх амьдралыг бичдэг байлаа...

За Болжморыг мэдэхгүй блогчин, ялангуяа хуучны хүмүүс гэж байхгүй бизээ. Тэр маш ихийг бичдэг байсан, нэг зохиол дуусгаад л нөгөөгөө эхэлдэг, үргэлжлэл нь өдөр бүр л орж байдаг хөдөлмөрч бүсгүй билээ. Түүний уншигч нар хэдийнэ тоогоо алдаж, нийт хандалт нь сая руу тун ч дөхөж байлаа. Харин гэнэт түүнд харамсалтай явдал тохиолдсон юм. Монголын блог ертөнц аяараа л цочирдсон тэр өдрүүд жил хагасын өмнө. Харин одоо Болжмор маань тэр бүх хүнд цаг үеийг даван туулаад бидэндээ эргэн иржээ. Гамп бид 2 түүнтэй илэн далангүй ярилцлага хийлээ.
Эхлэл


Артгаа: Та 2 байна уу
Болжмор: Байнаа
Гамп: За байнаа байна.
Б: Ингээгүй их удсан байна шүү, бөөндөө зэрэг яриагүй хэхэхэ
Г: Ингэх тэхдээ дэмий л дээ, ажлын садаа
А: За монголдоо ирээд хэр удаж байна даа Болжмороо?
Б: 2 сар болох гэжийнэ, бүх юм сайхан, аз жаргал гэдэг л энд байна
Г: Яг юу нь сайхан бна вэ? Энэ утаа, замын түгжээ, ууртай хүмүүс аз жаргал уу?
А: Аз жаргалаасаа тооч доо, би бас мэдэж авья
Б: Бишээ тэд бол зүгээр л үзэгдэл, харин гэр бүл минь, хайтай охин минь танил нүүр царайнууд танил хэл ус, хамгийн гол нь жинхэнэ эрх чөлөөг амсаж байна. Энэ чинь л аз жаргал шүү дээ
Г: Хэр удаж байж ирэв ээ?
Б: 4 жил болоод ирсэн
А: Аан, ийш тийшээ салхинд гарав уу? найз нөхөдтэйгээ доргиж, пиавдсан уу?
Б: Салхинд гарсаан, гэрийхэнтэй найрамдал зуслан очиж нэг хоносон гэтэл тэр шөнөдөө цас ороод ямар сайхан байваа. Найзуудтайгаа эхнээс нь уулзаал явж байгаа, одоо хир нь дуусаагүй байнаа хэхэ
Г: Г: Фэнүүдтэйгээ уулзавуу? Фээнүүд шуу дээ
Б: Би фэнүүд гэж хэлмээргүй байнаа, тэгж хэлүүлэх надаа арай ахадна.
Зүгээр миний уншигчид намайг их хөглөдөг дөө. Харин яг уншигчтайгаа хараахан уулзаж амжаагүй л байна. би бас өвчтэй байгаа болохоор гарч орж чадахгүй байгаа. Гэхдээ би намайг өлгийдсөн банжигийн зарим нэгтэй уулзсаан хэхэхэ
А: Бэлэг авсан у? Хамгийн гоё ямар бэлэг хэнээс авав?
Б: Бэлэг үү хамгийн гоё бэлэг гэвэл би эгчтэй болсон, эгч минь надыг үнссэн энэ л хамгийн том бэлэг байлаа даа.
А: Нини юу?
Б: Тэхх хэхэхэ

Г: Уран бүтээл юу болжээнэ? Зохиолч хүн бна даа энэ чинь, кино зохиол хүртэл бичсэн сураг дуулдсан?
Б: Хэхэххэ тиймээ би зохиолч гэсэн алдар хүртсэн, одоогоор нэг юм бичиж байгаа. Киногоо харин олж үзэж чадаагүй л байна Зулаа маань уулзахдаа үзүүлнэ гэсэн
Г: Юуны тухай бичиж байна вэ?
Б: Уучлаарай энэ жаахан нууц. Цаг нь болоод болохоор бол тэр үедээ хэлий тэгэх үү. Тэгэхгүй бол шал түүхий юмыг би одоо хэлээд яахуу худлаа онгирсон болчно. Аавдаа зориулж бичиж байгаа юм. Гэхдээ аавын тухай биш

*****************
Блогч хүний хайр

Г: За тэгүүл нууцгүй юм асууя
Б: Болжийно
Г: Банжигаас хайр дурлалтайгаа учирсан гэж сонссон, энэ тухайгаа.
Б: Хэхэх...тйимээ би хайраа олсон
А: Хайрийнхаа тухай яриач, хэн гэдэг яадаг хүн бэ?
Б: Магнай гэдэг залуу бий
Г: Хаана юу хийдийн? Анх яаж танилцав? Хуримаа хэзээ хийхэв гээд....
Б: Гадаадад ажилладаг юм. Анх би банжигт монита зохиож билээ. Тэгэхэд л танилцсан түүнээс хойш манай хүн намайгаа панаалдаал банжигт хуримаа хийчихсэн шүү дээ
А: Тэр монитагаар ер нь хэн 2 түрүүлсийн?
Б: Уучлаарай яг сайн санадаггүй ээ
А: Та 2-тоо аз жаргал хүсье!
Б: Баярлалаа. Сайхан хайр байдаг юм олдвол алдаж болохгүй гэж манай хүн хэлэх дуртай. Тиймээ үнэхээр байдаг юм билээ
Г: Уулзсануу та 2?
Б: Уулзаагүй байгаа
Г: Анхны уулзалтаа яаж төсөөлж байна?
Б: Бид анхны уулзалтаа машинд нь сууж үнсэлдээд тэгээд цасаар хамтдаа алхана гэж байгаа хэхэхэ. Их хүлээсэн уулзалт шүү дээ, бараг 4 жил хүлээцгээж байна даа. Сонин хайраа тэ. Нэг ч учраагүй хараагүй хүрэлцээгүй байж хэхэхэ.
Б: Сонирхолтой хайр, тэгээд лавшруулж асуугаад байгаа юм, залууст их сонин байж магад гээд.
Б: Тиймээ хүн бүхэн тэнэгийн гэдийн...хэхэх. Магадгүй сонирхолтой болохоороо ийм хүчтэй байгаа ч юм билүү. Бид их олон шалгуур давсан л даа. Одоо ч мөн давсаар л явна.
А: Та 2-тоо амжилт хүсье. Би гэж хайрийн тухай маруухан хүн, баахан юм л хүсxийм даа. Амжилт мамжилт.
Б: Баярлалаа
Г: Артгаа ч хайрийг хүсэх гэж ойлгодог байх нь.
А Өөр юу ен тэр чинь?
Г: Өөр юув Болжмороо?
Б: Хайр сайхан ш дээ. Хүлээсэн хайр бол хамгийн гайхамшигтай хайр байхаа. Миний бодол шүү хоёроо. Би хайрын тухай бичих их дуртай
А: За Гампийн бодлыг сонсоё доо нэг. Хайр бол нэг сайхан эмэгтэй. Тэр таваг цуйвангийн ард сууж байна гэчвээ!
Г: Толгой дээрээ боргио тавьсан хүүхэн шд.
Б: Хаха гуцваа, за за та хоёрыг мэдэхгүй биш хайн хэхэхэ
Г: Одоо хайраа хэр удаан хулээхэв?
Б: Нэг их удахгүй байхаа. Хайрын тухай бичиж байхдаа өөрийнхөө хүслийг хайртайгаа ярьдаг мөрөөддөг зүйлсээ ургуулан бодоод л бичдэг

++++++++++
Б: Хүүеэ хоёроо 2 минут завсарлий шээхнээ.
А: Гялз!
Г: Гялзахгуй бол бидний шээс хүрий шүү бас.
++++++++++

Б: энд хүйтэн байнаа миний эхний жил. Тэнд байхад нэг ах хэлжийсийн. Америкт бол нүд баясана хамар баясахгүй гэж. Монголд бол хамар баясана нүд баясахгүй гэж. Тийм шүү үнэхээр эх орондоо ирээд л нээх сайхан уужим амьсгалж байна
Г: Хаана зэрэг баясах вэ
Б: Цэнгэлийн жаргал эдэлсэн үед л зэрэг баясана даа
А: Тэхэд ч тэр 2-оор тогтохгүй юм баясдаг байлгүй дээ
Б: Та их сайн мэдэж байнаа
А: Өө баярлалаа, үнэхээр тийм.
Б: Би бол тэр сайхныг мартсан ш дээ, онгон ээж гээл явжийгаа
Г: Магнай нэг баярлуулах байлгүй дээ...

**************

ИИИИЙ....!!!

А: За хө бие хаа данги уу даа одоо?
Б: Овоо гайгүй, гэхдээ цас ороод хүйтэрсэн чинь их өвдөж байнаа. Гэсэн ч гэсэн гүрийгээд өвчин намдаах эм уухгүй лбайгаад байгаа. Би айраганд ёстой нугасгүй.
Тэгсэн болохгүй гээд шүлсээ залгиал, үнэрлээл явжийгаа
А: Ай хөөрхий, тэр явдал ер нь юунаас эхэлсэн юм бэ? Бидэнд яриач
Б: Би 2009-4 сард машины осолд орсым билээ.
Г: Хамгийн анх сэрээд юу мэдэрч байваа?
Б: Анх нүдээ нээхэд хамаг бие чилчихсэн сайхан суниамаар байдаг гэтэл гараа хөдөлгөж дийлдэггүй. Гайхаад харах гэтэл толгойгоо даадаггүй тэгсэн нүдний үзүүрт гар гипстэй харагдаад. Яг л хар дараад зүүдлээд байгаам шиг санагдаад байсан. Хаана байгаагаач мэдэхгүй. Бас талийгаач эгчээ, Гамбаа ахаа дүүгээ уучлаарай гэж....
А: Хүмүүс чамайг сотгуу байсан гэсэн. Монголын блог ертөнц тэр аяараа шуугиж, ганц нэгхэнээс бусад бүх хүмүүс, уншигчид чинь чамайг өмгөөлөн хамгаалж байлаа.

+++++++++++++
A: Ер нь 3 хүн нийлж сууж байгаад нэг тийш явах шаардлага гарлаа гэхэд хэн нэг нь заавал машин барьж л таарна. Аз эз юу тохиолдхыг хүн ямар мэдэх ч биш. Та 3 өнөөдөр хэн нь ч хэнийхээ ч оронд байж болох байсан.
+++++++++++++

Б: Тиймээ би сүүлд нь тэр бүхнийг сонсоод уйлсан ширгэсэн байсан нулимс минь гарсан. Та нартаа үнэхээр их баярлалаа
А: Үнэхээр тийм аймар согтуу байсан юм уу, эсвэл ганц нэг хундага вино юу? Гол нь бороонд норсон зам л юм билээ шдээ. Сайт-наас тэгж уншсан. Харин жолоочийн цуснаас спирт гарсан нь буруудах нөхцөл болсон.. тиймүү?
Б: Үнэндээ би тэр ослын талаар юу ч санахгүй байгаа. Xарин шүүх хурал дээр өмгөөлөгчийн хэлсэнийг сонсоход, ослын шалтгаан нь тэр шөнө их бороотой салхитай байсым билээ. Өмнөх зам ч харагдахгүй нүүр нүдгүй бороо. Тэгээд нэг жижиг гүүрээр гартал тэнд нь нэг мод хөндийрчихсөн, тийшээ нэг дугуй ороод машин хөрвөөчихсөн юм билээ. Тэр үед талийгаач эгч бид хоёрыг цагаан даавуугаар бүтээчихсэн байсан гэсэн
Г: мхм
Б: Харин миний зүрх зогсоогүй байсан болохоор эмч нар шуурхай арга хэмжээ авсан даа.
Г: Гэмтэл хэр байсан бэ?
Б: Надаа гэмтээгүй эрхтэн үлдээгүй. Жишээ нь одоо зүүн хөл гуруун хадаасан дээр тогтож байгаа.
Г: Өөр, тэр үед ямар гэмтлүүд чамд байсан бэ?
Б: Намайг бол эвлүүлсээн үнэндээ. Нэг хөл нь эргэчихсэн, нөгөө хөл нь ардаа төмөр зоогдоод онгорхой урдаа ангархай, тархи их том хагарчихсан онгорхой, Хавирга нэвт сүлбээд гарчихсан нойр булчирхай бяцраад битүү цус алдалттай байсан.
А: Aа яаяа, аймар юм болжээ
Г: Эмнэлэгт хэр удсан?
Б: Эмнэлэгт 2 сар орчим.
Г: Тэгээд шүүхийн шийдвэр?
Б: Тэгээд урьдчилсан хорих явсан даа
А: Урьдчилсан хорихын эмнэлэгт үү тээ?
Б: Тиймээ хорихын эмнэлэг

************

Хаагдмал амьдрал
Г: Одоо хэрэг ямар шатандаа явж байгаа вэ, нэг тийшээ шийдэгдэж дууссануу?
Б: Хэрэг дууссан. Тэгээд сүүлд дахин тэнсэнгийн хурал болдын билээ. Надаа тэнсэн өгөөд би нь АНУ-н хориход 13 сар суугаад гарч ирсэн. Надаа хугацаа заагаад, АНУ-с гар гэсэн ганцхан өдрийн хугацаа өгсөн.
Б: Надаа эхлээд 10 жил өгнө гэж байсын
А: Тэгээд яаж тэнсэн болгов доо?
Б: Тэгээд явсаар байгаад хугацаа ч тэнд нь хорогдоод, тэгээд 85 хувиар бодно гээд. Миний суусан хугацаанаас 85 хувиа бодож хасаад. Хирвээ би шорон явсан бол...
А: Зайлшгуй атмаан болох байсан?
Б: Үгүй ээ хэхэ, 30 хоног юмуу түүнээс жаахан их суухаар гарч байна лээ
А: Чи хорихын цонхоор харав уу? Бакь бакь харууд штанг өргөж бариад байжээсэн уу?
Б: Тэр чинь шорондоо тийм гэсээн, урьдчилсан хориход тийм юм байхгүй, нар салхи үзэхгүй. Битүү байшинд байдаг байсан. Урьдчилсан хорихоос нэг бол хүмүүс гарна нэг бол шорон явна.
Г: Үхэдгүй л юм бна
Б: Нэг ёсондоо шүүхийн шийдвэр гартал хүлээдэг газар. Миний мэдэхийн хамгийн өндөр настай удаж байгаа эгч 55 оных тэнд гуруун жил болжийгоо эгч байсан. Бас нэг англи охин хоёр жил гаран болжийгаа. Би эмнэлэгийн тасагт 7 сар болсын, тээд дээшээ ердийн тасагруу шилжсэн дээ.
А: Тэнд чамд компьютэр интэрнэт байсан уу, блог бичих?
Б: Юун нэт вэ, тийм юм байхгүй,
Г: Хоол ундны нөхцөл хүмүүсийн харилцаа хэр байсан?
Б: Шинэ ирсэн хүмүүс хоолыг нь харчихаад ярвайгаад түлхдийн тэгэхээр нь би энэ чинь шоронгийн хоол шүү дээ л гэнэ. Эхлээд идэж чадахгүй байлаа сүүлдээ орчихсон доо гэж. Гэхдээ тэнд долоо хоног бүр юм захьдийн мөнгө л байгуул
Г: Хүмүүс харьцаа нь хэр вэ? Гадаад гэж ад үзсэн үү чамайг? Өвчтэй хүнд хэр тусалж барихийн?
Б: Жинхэнэ хүнд гарууд байна шүү дээ хэхэ. Би дээд боловсролтой хүнтэй гарын таван хуруунд ч хүрэхгүй таарсан. Эхлээд нааг бүгд жаахан гадуурхадаг байлаа
Б: Тэгэх бүрт би өөртөө болжмороо чи тэсий шүү чи чинь Цэндийн охин Байгалмаа шүү дээ чамд маргааш гэж өдөр байна битий бууж өгөөрэй гэж зоигжжуулдаг байлаа
А: Аа муу хятад гэдэг байсан уу?
Б: Намайг хятадуу гэдэггүй байсан, чи хаанах вэ гэхээр нь би зөрүүлээд чи хаанах гэж бодож байна гэхээр, ямарч байсан хятад биш гэдэг байлаа
Г: Хамгийн хэцүү нь юуу байв?
Б: Хамгийн хэцүү нь үү.... яг юу болсон, яагаад хүний машин барьсан, тэгээд уучихсан үедээ барьсан, бас талийгаач эгчтэй хир дотно байснаа санахыг хичээсэн ч юу ч орж ирэхгүй зовоодог байсан нь л юм даа. Өдөр бүр бодно тэгээд би тэнд юм бодохын тулд хуучин ой санамжаа эргээж сэргээхийн тулд ганцаараа сууж паззл тоглодог байлаа. Тэрийг тоглоход хэн ч надаа саад хийхгүй би чөлөөтэй юм бодож чаддаг байсан
Г: Хайн, найз нөхөдтэй болно гэж байхгуй газар уу?
Б: Би бүгдтэй найз байсаан
Г: Аймаар аймаар хэрэгтэй хүмүүс байхуу?
Б: Үнэндээ тийм хүмүүстэй таарчийсангүй
А:: Ер нь хүн хуучин дурсамжаа санахгуй байхад яг юу мэдрэгддэг вэ?
Г: Тасарч үзээгүймүүү Артгаа хүүрээ чи?
А: Үгүй ээ.
Б: Юу ч гэмээр юм бэ дээ, дотор маажаад байж сууж чадахаа байгаад нэг л дүмбийчихдэг байсан юу ч хйимээргүй юу ч мэдэрмээргүй болоол. ямар сайндаа л ээжтэйгээ ярьчихаад таван минутын дараа эргэж утасдаад дахиад эхнээс нь яриад эхэлдэг байсан гэсэн.
А: Ээж аав чинь очсон уу чам дээр?
Б: Тийн, ээж над дээр очихоосоо өмнө яг иймэрхүү нэг солонгос кино үзэж байсым билээ, тээл нөгөө кино бодогдоод яг тэрэн дээр гардаг шиг надтай ажилласан гэсэн.
А: Ээжид чинь маш хэцүү байсан байх даа. (Гампаа чи хэцүү гэхийг шартахаар л төсөөлж байгаа биз, тэр чинь жаргал шуу энэний хажууд)
Б: Мэдээж хэрэг
Г: Охиндоо хэлсэнүү, охин яаж хүлээж авсан?
Б: Охинд хэн ч хэлээгүй, миний охин чинь жаахан ш дээ. Ээж нь эмнэлэгт байгаа л гэдэг байсан гэсэн. Би энд ирчихээд л охиндоо бүгдийг нь хэлсэн
А: Ээж чинь чамтай яаж ажилласаныг цухас хэлээч, сонирхолтой юм?
Б: Надаа захиа бичих бүртээ миний өмнөх амьдралыг хэлнэ, хэдэн хуудас захиа ирдэг байлаа. Юу юу хийдэг байсан, ямар сургууль төгссөн, багадаа ямар байсан гээл.
Г: Бүүр бүх амьдралаа санахгүй болцон юм уу´?
Б: Тиймээ
А: За харав уу, тасарч барих юм л бодоод байсан, тэрнээс аймар юм болсон байгаа биз дээ?
Б: Бас банжиг дээр блог хөтлөөд ном хүртэл гаргасан тухай нэг бүрчлэн хэлж өгнө. Эмнэлэгт байхад миний номыг уншиж өгөхөөр энэ овоо бичдэг гар байна шүү гэхээр ээж миний охины ном ш дээ гэхээр гайхаал харна тэгэхээр нь ээж номын арын зураг үзүүлнэ. Тээд л маргааш нь дахиад уншихаар дахиад л нөгөө үгээ хэлнэ. Нэг бол ямар үйл явдал гардагийг үргэлжлүүлээд хэлээд байдаг байсан гэсэн.

****************



Лблблблблбл.....
А: Би чамд номын чинь хавтасны зургийн санааг хэлж өгсөн, одоо тэрийг санаж байна уу?
Б: Тиймүү чи хэлсийнмуу?
А:Тиймээ, чи өөрөө ямар нэг санаа хэлж өгөөч гэсэн юм. Тэгээд хэлсэн, харин тэрүүгээр хийсэн байна лээ. Надад нэг ном чинь байгаа.
Г: Мань мэтийг яаж санав банжигийхнийг?
А: Эхлээд Тагнайг (Артгааг), дараа нь бүүр сүүл хавиар Гампийг гээ л санасан байх даа.
Г: Монголдоо очоод юу хийнэ дээ гэж занаж байв? Тэрүүнтэй уулзна, хөдөө явна ч гэдиймүү..
Б: Нээх сонин би монголд ирээд хамгийн түрүүнд сайхан хонины толгой иднэ гэж их бодож байлаа ...хэхэхэ. Тэнд байхад надаас танай монголчууд юу иддэг вэ? Хоолоо болгож иддэг үү? гэдэг байсан хэхэ
Г: Аймаарийн. Амьдаар нь зулгаадын таанууд аятайхан байхгүй бол зулгаана шүү гэхгүй.
Б: Хэхэ, би тэхээр нь тэгэлгүй яахуу дээ манайх хонь үхэр тэмээ ямаа морь их иднэ гэсэн чинь тиймүү бүр морь ч идэх үү гээд хэхэхэ.
А: Шатарчид бас морь иддийшд. Шаг гээ л
Г: Иднээ иднэ өглөөний цайндаа бүтэн морь хөшиглөж идчээд гарах сайхан шүү гэх байсийн.
Б: Би бас хонины толгой, бөгсөнд нь аймаар дуртай. Бөгс нь бол зөөлөн бас амттай гэсэн чинь татаж унацгаагаад хэхэ
Г: Бөгс биш хошного гэдийшдээ
Б: Тиймээ, гэхдээ би хошного гэдэг англи үг мэдэхгүй л дээ
А: Asshole шүү дээ.
Г: Тээр наадах чинь ийм үгэндээ айхтар
Б: Хахахаха
Г: Алтарганыг харсан уу ер нь
А: За түүнийг нэг сайхан дүрслээдэх дээ
Б: Харьцаатай байдаг байсан хараагүй
Г: Тээр хэн ч хараагүй.
Б: Бид хоёр чинь өөр өөр хотод байсан болохоор боломж гараагүй л дээ
Г: Тэр хүн мөн үү ер нь? Надаа бас би өөр хотод бнаа л гээд байсан.
Б: Нээх сайхан бүсгүй байдын
Г: Хараагуй байж бүлтрээд байгаарай. Хүн бүрт л тэгж хэлдэг гэсэн дээ
Б: Гэхдээ бид бас удахгүй уулзанаа
Г: Уулзахгуй гэж мөрий тавих уу? За тэр ч яахуу эротик зохиолоо бичиж байна уу?
Б: Бичнэ дээ. Та хоёрт зориулаад биччих үү? Надаа захиалга өгчих би үзээд алдая. Дахин амьдраад ер бичээгүй байгаа
Г: 2 эрэгтэй хүнд эротик зориулна гэдэг муухай байхаа
А: Гампад зориулуул зориул. Наадах чинь их сэкси амьдралтай хүн.
Б: Хоёр багш нэгэн болжморыг бүлэглэн хүчиндэв гээл
А: Гамп хүчиндэх гэхэд нь Артгаа шүүрч авч шидэв гээч. Тэгээд Артгаа өөрөө хүчиндэв гэж мушгиул алы шүү Гомбоо.
Г: Артгаа хүн хүчиндэнэ гэдэг бол аймшигийн зохиол л болох байх
А: Гамп хүн хүчинднэ гэвэл харин инээдмийн зохиол болно.
Б: Хэхэ. Хүчиндэнэ гэдэг чинь олон янз ш дээ
А: за ямар ямар?
Б: Угтаа бол хүсэхгүй зүйлийг хүчээр хийнээ гэсэн үг биз дээ. Энэ нь ганцхан сээгс дээр ч биш. Ажилаа хиймээргүй шартчаад үхэх гээд байхад ажлаар дарга нь булаад байгуул бас хүчинэдэнэ. Автуусанд суух гээд орж чадахгүй зовж байхад өөдөөс нь түлхээд байгуул бас хүчиндсэн болно...
Г: Их пилсоофний тал руугаа оржээн шүү
Б: Та 2-т зориулж бичнэ гэснээс нээрээ тэндхийн хориход ижил хүйстэнгүүд маш их
Г: За?
А: Уухайс! гэчээч Гампаа.
Б: Бүр 2 охин гэрлэсэн ш дээ. Эвгүйн байна лээ
Г: Шууд тэндээ гэрлээд үү?
Б: Тэхх нууцаар. Шатан доогуур оржийгаад нэгнийхээ хүзүүрүү үлээнэ. Ширээн доогуур хөлөө нийлүүлэлцэнэ. Тээд нууцаар гараа хөтлөлцөнө. Амьсгалаар л мэдрэлцэнэ.
А: Хүзүү руу үлээнэ ий?
Г: Наад чинь жинхэнэ эротик зохиолийн сэдэв бна даа!
Б: Тэнд бас намайг нэг хүүхэн тэврээд авсан чинь харгалзагч харчихаад чамайг дахиад болжморт гар хүрүүл сахилга руу явуулна шүү гээд

************

Дөхсгөл
Г: За манай нэг уламжлалт асуулт байдийн. Асуулт ч гэждээ зүгээр өөрснөө байжаагаал хэлдэг. Хэлкүү байвал бид хэл гээд байдийн. Манай блогийг магтна даа одоо.
А: Хүмүүсий нь ч магтна.
Б Хэлкүү ээ. Болжмор тэгж хүчиндүүлэхгүй шүү.
А: Хүчиндүүлэх л болж дээ. Алий Гампаа!
Г: Намайг жоохон илүү магтдийн шүү.
А: Харин чамаас болоод магтахгүй гээд байгаан бишүү, чи гарчээн уу даа.
Б: За би нэгэн сайн Болжмор болж нэг амьсгаагаар үнэнийг өчийеээ
А: За өч өч.
Б: Би танай блогыг би мэдэхгүй ээ!

(Дийяааууу.... ювийювийювий ийи ийийи.... :( :( :( ..........)

Б: Өчдөр л мэддэг боллоо
Г: Ээ чи ороод үз л дээ одоо, тэгээл мэддэг болоочдээ
Б: Өчдөрөөс орсоон, тээд өөрийнхөө холбоосон дээр тавьчихсан
А: Ууг нь ч Болжмор манай анхны зочдын нэг шүү дээ. Сануулая даа. Чамайг бас холбоноо. Биднүүс холбоос хийж эхэлж байгаа.
Б: Уншаад би сэтгэлээ сэргэтэл сайхан инээсэн. Аргагүй л миний мэдэх золигууддаа гээл ганцаараа инээгээд байсан. Ээж бүр гайхаад чи зүгээр үү гээд. Зүгээрээ энд нэг юм уншаад гэсэн чинь охиноо ингэж үнэн сэтгэлээсээ жаргалтай инээж байхыг харах сайхан байнаа гээд.
А: хүшээ Гампаа чи дуулав уу?
Б: Би Артгааг гадарлана. Гаампыг ч гадарлана, Юкиг ч гадарлана. Уучлаарай мэднэ гэж хэлж чадахгүйнээ.
А: Манай Цитрус харин шинэ хүн байгаа юм. Чиний дараа блогт орж ирсэн
Г: Тийшд, Цитрус.
Б: Би та нарыг уншаад айжийж билээ хэхэх
А: Яагаад?
Б: Артгааг бол сүүлд мэднэ. Харин наад Гампыг чинь бурхан минээ энэ лав их том хүн байхаа гээл сүрдэж билээ. Яахуу дээ бичлэгийг нь уншаад л сүрдэж айхгүй ву
Г: Тэгсэн намхаан гузээтэй нөхөр бна уу
Б: Хайн золиг минь би бие ерөөсөө бодоогүй тархийг чинь хэлжийнэ айн
А: Харин тийн, наадахны чинь тархи жижигхэн атлаа толгой нь том байдаг нь сонин.

Г: Зиа алдарт Болжмор ирж чин сэтгэлээсээ анх удаа манай блогт бүх юмаа ярьсанд баярлалаа.
Б: Пээ харин та нартаа баярлалааа. Өчүүхэн жижигхэн Болжмор намайгаа тоосонд
А: Ингээд дуусгая даа. Маргааш нийтлэгднэ.
Б: Ашгүй дээ дахиад шээх гэжийсийн хэхэ
Г: Бид ч бас шээе дээ энэ чинь.
Б: За нээрэнгээсээ баярлалаа хоёроо
А: Одоо зурагаа өг
Г: Зурагтай байвал сүртэй болдийшд манай яриа
Б: Тэгээ тэг хэхэхэ
А: За Болжмороо түр бака
Б: За баяртай
Б: Хүе нээрээ!
Г: Айн даа, цочоочxын.
Б: Оролцож байгаа уралдаандаа өндөр амжилт гаргаарай. Уншигч нар нь энд багш нараа дэмжээрэй гэж уриалая аа!

44 comments:

Сайхан ярилцлага байна аа.
Блогчдийн хайр аа гэж...

Маш сайхан, "4 мэ"-гийн зарчмыг хангасан, хүнээ уудалсан ярилцлага болж. Блог анд Болжмортоо эрүүл энх, сайн сайхныг хүсье ээ. Сэтгэлийн тэнхээтэй, зоригтой бүсгүйгээр бахархаж байна. Гэснээс Болжмор санаачлаад бид хэд хамтарч хүүхдийн зохион бичлэгийн уралдаан зохионо гэж хэсэг бужигнуулж билээ. Даанч бүтэлгүй юм болоогүй л дээ, хөгжилтэй.

Ñàéõàí ÿðèëöëàãà áàéíàà. òà áøõýíä á¿ãäýä ÷èíü àìæèëò õ¿ñüå

Энэ эгчид эрүүл энхийг хүсье. Амьдрал чинь үргэлж аз жаргал баяр хөөрөөр дүүрэн байх болтугай

сайхан ярилцлага болжээ

багшээ нарыгаа дэмждийн байгаазд кккк түрүүлий шүүү таанууд ай
аа бас болжморд сайн сайхныг хүсийеэээ

өө сайхан сайхан хүрээд ирсэн үү.. тийм байх аа.. Цэнд дарга өрөөндөө санаа амар сууж байгаа харагдсан шүү.

за Болжмортоо амжилт эрүүл энхийг хүсье дээ.

надад бол зураг л хангалттай байлээ...

(Дийяааууу.... ювийювийювий ийи ийийи.... :( :( :( ..........)


хахахаха :))..өчдөр мэдээд холбоосондоо оруулцан гэнэ ү дэ?? Банжиг ажилциимуу? ээн

Чаачгараа гого дээр блогтой болсйишд. Банжигаас өөр блог байж болдогүймуу

цээнээ. Баярлалаа. Болжмор аниагийн блог болохгүй. сайт нь болохгүй бүр мэдээлэл авч болохгүй байсан юм. юутай ч монголд ирсэн м байна. гэр бүлтэйгээ сайхан байгаа юм байна гэж ойлголоо. маш их баярлаж байнаа. гоё зохиолуудаа үргэлжлүүлээд байгаарай. таны төсөөлснөөс олон хүн таны зохиолыг уншиж хүлээдэг шүү. Та итгэхгүй ч байж магад. гэхдээ л уншаад сэтгэгдэл бичиж байгаагүй над шиг хүн олон байгаа....

өөө хаха яааж мидхүүд..гого блогтойг мидкүүлиймээн гсн :р

Болжмор- haana blogoo neesen jum be? Banjig haagdchihaad, surag ni tasarsan.
Болжмортоо амжилт эрүүл энхийг хүсье

Болжмортойгоо нэг сайхан уухымсан.

Boljmortoo az jargal husye. blog ni haana bgaa genee?? gogo deer gants bichlegtei blog bsn ter monuu? Gumpaa bagshid zoruiltsan eroochik uguullegtei??

yariltslaga shig boljee. buh zuiliee l yarisan bn. eruul enhiig husey.

2 Bagshaa, angiinhaan sain uu

Boljmoriig bi xarsiin bna

Чалва Палва: баярлалаа...хэхэх тиймээ хайраа гэж
Idea: сайн уу даа...баярлалаа...одоо нэг сайн боловсруулж байгаад нахинаа найзтайгаа холбогдоорой хө...
Æåññ: баярлалаа...
Нийтлэгч: баярлалаа миний дүү...
Bebe: харин тийм бүгдээрээ багш нарыгаа дэмжиж байгаа биз дээ...ажа ажа амжилт

сайхан санаа: сайн уу хө...харин тиймээ аав минь их ядарсан байна лээ...баярлалаа
ЗОРИГТ8: ханачихсан уу золиг минь яамай даа...
c said...: Банжиг удахгүй ажилладаг болноо...тун удахгүй
гамп: тэхх
Anonymous said... : баярлалаа дүү минь...тиймээ би итгэмээргүй олонтой юм билээ...үнэхээр их баярлаж явдаг шүү та нартаа...одоо хирвээ дахин бичвэл урьдынх шигээ байж чадах үгүйгээ мэдэхгүй л байна гэхдээ би хичээх болноо...
с said... : эгч нь тэнд хуучин бичлэгээ хуулжийгаан...http://boljmor30.blog.gogo.mn/ үүн дээр байгаа миний дүү
Anonymous said... : Үнэхээр банжиг бид хоёр салшгүй холбоотойг эгч нь ойсоон...хаа гөгө, орлоо хоёр дээр хуучин бичлэгээ хуулжийгаан...шинэ юмыг банжигаа нээгдэхээр оруулнаа

BAdman: хэхэхэ...за уунаа...
gg said... : баярлалаа...гөгө дээр би эроотик юи тавиагүй байгаа...тээд ч нэрээрээ байгаа
iin: ярилцлага бишийнмуу энэ чинь одоо хайн...би уг нь ярилцлага гээл бодоод байсан ш дээ золиг гэж...хэхэхэ...тиймээ миний энэ алдааг өөр хэн нэг нь битий давтаасай гэж би үргэлж хүсч явдаг...тиймдээ ч хүнээс нуугаад байх юм, шаардлага надаа байхгүй ээ хө
showtimer: тиймүү...хаанын бол?

EZS deed kursiin ania gej bodoj bna

showtimer said... : андуурсан байнаа миний дүү...эгч нь наад сургуульд чинь байгаагүй ээ...

баярын мэнд

Сайхөөн сайхан, чяс хийсэн ярилцлага байна даа

Хахахаха
Манай Шоовой энд бас хүүхэн шуухан оролдоостой айн? хахаха
дээд курсийн аниа гэчжээ бас хэхэ

Сайхан ярилцаж. Амжилт.

Болжмор эгч ээ, амжилт хүсье.
Ярилцлагыг уншаад сэтгэл маш их хөдөллөө. Тийм хүнд хэцүү зүйлийг давж гарна гэдэг чинь бурхан таныг амьд байх ёстой гэж үзсэн хэрэг шүү.
Таны амьдрал сайн сайхан, аз жаргал, хайр байх болтугай!

Bembi

Сайхан ярилцлага байна. Талархан уншив

Болжмор эгч эргээд иржээ. Гоё ярилцлага болсон байна шүү. Аймар их догдолж уншлаа гэж

Сайхан яриа болжээ.
Унага чихддэг болтлоо Айраг л ууж болдоггүйм шүү хө.
Би өөрийн чинь нэг номыг авах гээ бараагүй л хүн дээ хэхэ.
Амжилт хүсье Болжмортоо

ashgui dee sain l yavaa bol

ZBB

Hi, хаагуур ч дамжив даа санаандгүй болжмор гэдэг үг хараад ороод иртэл муур..биш ээ бар багш нарт байцаалгасан байх чив. Гаамд юу гэнээ, алтаргана хүн мөн үү гэнэ үү...би уг нь өөрийгөө хүн л гэж боддогийн ш дээ, биш юм бол уу, хэхэ. Чикаго СанФранциско 2 хоёр мянган майлын зайтай болохоор үнэндээ уулзах боломж байсангүй, зарим хүн шиг газрын зураг дээр ойрхон л юм байхчүүлээ гэх гээд байна уу...

за жаахан зарга хийв, сайхан ярилцлага болжээ, болжко сайхан харагдаж байна, санаж бодсон бүхэн чинь сэтгэлчлэн бүтэх болтугай, блогийн эздийг бас хамтад нь ерөөж байгаам шүү

Anonymous said... : чамд ч бас
gandak: тийм байна уу нааг ч ёстой уудалсаан хоёр золиг
Дэндэв: тийм байсынмуу хайн
Сэгсгэр Сэрээ-Анааш: баярлалаа
Anonymous said... : маш их баярлалаа
Золоо said... : уншсанд баярлалаа
Zoloo said... : тиймээ эгч нь ирлээ...баярлалаа догдлон байж уншсанд
Anonymous said... : өө золиг тиймүү...чи хэнийн бол би номоо дахин хэвлүүлэх гэж байгаа л даа
Anonymous said... : сайн уу даа ЗББ...яад ер хариу өгөхгүй байгаан
altargana... за сайн уу алтарганаа...гаамп надтай мөрийцсөн ш дээ...хэхэхэ...чамайг надаас энэ хоёроор тогтохгүй хүмүүс асуудынмаа хө

deer uyed neesen yum bn l da, martchihsan yum bnaa gej oilgoloo. ene link-r orood uzeerei http://boljmor.blog.gogo.mn/index.html

Болжмор эгчийг монголдоо ирсэнд баярлаж байна
гоё ярилцлага болжээ.аз жаргал хүсье

...мэдкүүмдаа гэж...биол өөр л бодолтой байна...

goyo yariltslaga boljee. Boljmor egch gaihaltai shuu

Пөөх Монголдоо ирцэн үү сайхан байгаан байна даа

Гоё ярилцлага байна шүү. Болжмор эгч азтай юмаа.

chinii suragiig sonsood yariltslagiig chin unshaad mash ih bayrlalaa, ih udaan haragdsangvi shvv bas setgel ih zovj blaa, naiz chamaig olj harsandaa odoo bvvr urtaa gegch amisgaa avahtai saihan bolloo. Yamaidaa eh nutag, eej aaviinhaa, enhrii huurhun ohiniihoo hajuud jargaj eleg bvtneeree ger bvleeree ervvl saruul enh tunh bh shig jargal haa baihav. naizdaa ervvl enh hamgiin sain saihan bvheniig hvrtej amsaj amtalj hvssen bvhen setgelchlen bvtej yavaarai gej naiz ni chin setgeleesee eruuj bna. bas tsaashdiin uran bvteel belg ouynd chin tomoos tom amjilt hvsie.. bayrlalaa.

өө истоо гоё ярилцлага болсон байна шд

Болжко эгчдээ амжилт..
зураг хараад ядаж төсөөлөх царайтай боллоо хэхэ

saihan yariltslaga boljee. Bugded ni amjilt huiye! Boljmoroo Jirgee haachisan be?

Сайхан ярилцлага байна.

Илэн далангүй сайхан ярилцлага болжээ.Би бас Болжморыг хаа нэг уншдаг байсан(хэ хэ шударга нь сайхан биз дээ).Тэгээд Рокфордод тийм аймаар явдал болсныг дуулаад ингэж бодож байсан.Зарим нэг зохиолд нь хэтэрхий аймаар сүнс мүнс,золгүй явдал гараад байсан тэрнээс болов уу гэж.Би тийм их сүсэгтэй хүн биш л дээ.Тэхдээ гээд Рагу шиг хэлэхэд нэг тийм юм байж болох юм шүү.Гооглээр хэрэг төвөг чинь юу болж байгааг хайдаг байсан.Монголдоо очсонд чинь,бүх юм ард чинь үлдсэнд баяртай байна.Магнай гээд тэр нөхөрт бас няхуур хандана шүү хөө ккк.Болжмор одоо болжмор биш хал үзсэн бүргэд болсон гэж бодож байгаа шүү.Эрүүл энх,сайн сайхныг хүсье.Манай энд дулаарч охгүй зэврүүхэн л байна даа.Хүндэтгэсэн puulchig.blogspot.com-ын эрхлэгч Пүүж Чикагогоос

ууж яваад амьдралаараа тоглочоод уунаа гэжийдаг арчаагүй хүүхэн бэ энэ чинь харин...зохиол ч гэж дээ...
энх мэнд эх орондоо л очсон бол болж дээ чааваас...хүний газар бүсгүй хүн нэрээ хичээж явна гэдгийг л мэддэггүй овилгогүй хүн байна

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл