Морьтой дурсамж

Хүмүүсийг мөргөлдөж байх хооронд багшаа нь монгол хэлний дүрмийг ягштал барихаар шийдээд сууж байна. Ямар вэ? Ха энэ яасан тэнэг харагдаж байнаа (ха энэ бүүр тэнэг). Ямруу? гэвэл бас ондоо ай. Тэхээр одоо зөвхөн ямруу гэдэг үгнээс бусад бүх үгсийг монгол хэлний дүрмээр бичихээр боллоо, ямруу?
За тэр яах вэ, эрхийг сурахаар бэрхийг сур гэгчээр багшаа нь сэдэв олдохгүй болонгуут нэг дурсамж шахчдаг нь миний суу зальтайгийнх уу? Гэснээс зүйр үгийг авцалдаагүй юманд ашиглаж болохгүй гэсэн хууль байна уу? Энэ конкурсны тээст биш атлаа таван санчмийтр явахад 5 асуултын ба нэг анхаарлын тэмдэг тавигддаг яасан язгар бичлэг вэ!

Одоо би дурсамжуудаасаа хамгийн морьтойгууды нь ярья.
Амьдралдаа анх удаа шадивлангийн лаагар дээр байхдаа морь харж билээ. Энэ бол чишин морь биш жинхэнэ морь юмаа. Тэр морь лаагрийн манаачийн морь байлаа. Эхлээд ард нь суугаад харсан. Тэр морь өрөөсөн хөлөө нугалаад туурайныхаа үзүүр дээр тавьцан байсан чинь Батаа билүү Саруул билүү, "энэ чинь одоо хөшихлөхжийнэ!" гэж мэдэмхийрч билээ. Сүүлд мэдэх нээ хөлөө амраагаад ёндойцон байгаа нь тэр билээ л дээ.

Удаан харсан даа би тэр морийг. Нээх гунигтай, нүд уруул хүзүү бүх юм нь доошоо унжцан, хөдлөх ч гүй. Харах тусам улам их өрөвдөж байв. Тэгтэл манаач өвөө гарч ирээд шууд дээр нь мордчингуут шал дургүй хүрч билээ. Морь хотолзоо л, эмээлээс нь аймар татаа л дөрөөн дээр нь гишгээд дээр нь гарчихаж байгаа юм. Морь нь хээнн-г гэж дугарах шиг болсон. 5 настай миний сэтгэл өвдөх нь хэр шд.

Тэрнээс хойш олон ч морьтой тааралдсан. Харин 7 төгсөөд Өвөрхангай яваад анх удаа морь унав. Унав ч гэж дээ, уная гэсэн чинь хүүхэд нь намайг мордуулчингуутаа морио гуядцийн. Мориныхоо хүзүүнээс тэврээд нүдээ тас аницан хүүхдийг төсөөл дөө. Тэхдээ би тэгээгүй, гуядаа л морь нь урагшаа давхих гэнгүүт Жаки Чан шиг үсрээ л бууцан. Жоохон нуруугаараа л бууцан л даа. Тэгсэн чинь нөгөө хүүхэд нь уурлаад, морь жигшээчлээ чихшг. Өөрөө хүн аятайхан унаж сурах гэж байхад тэнэгтчээд. Тэгээд тэр жилийн морин кобой хөтөлбөр тэрүүгээр будаа болоод оронд нь үхтлээ айраг уусан даа.

Тэрний хойтон жил ч гэсэндээ, айраг уусаар байгаад ерөөсөө морьтой учрах зав ч юмуу юу ч юм, тэр нь таараагүй. Зав л байх л даа, зав.

Харин бүүр сүүлд баянзүрхийн лаагар дээр морь унаж сурсийшд. Давхиулж бариад ай. Тэхдээ хөршийн бацаан дөрөөн дээрээ зогсоод гараа алдлаад титаник шиг давхиж байхад би жоохон сонин давхидаг байлаа. Тэхдээ тэр миний стийл ч юм билүү заавал муугаар бодоод яахав дээ.
Тэр хүүхэд бүр жолоогоо хаячаад, малгайгаа цээжиндээ наагаад давхидаг байсан. Мориных нь туурай дүпр дүпр дүпр гэж дугарна. Харин миний морины туурай арай аяархан, гэхдээ л бараг дүпр л гэдэг байсан. Тэр хүүхдийг аав нь загнаад, Доржоо чи битий хурдлаад байгаачээ гэсэн чинь Доржоо, хурдлах л гэж салтаандаа хавчуулжугаам байгаа виддээ! гэж авсышд. Баавар уу энэ тээ?
Тэр намар нэг бэсрэг наадамд би нутгийн залуустай хэзээ язааны дөрөө харшуулаад явав. Үнэнгээ хэлхэд над дөрөө битий хэл, эмээл битий хэл, тохом битий хэл, хазаар ч битий хэл, бүр морь ч байгаагүй юм. Залуус хамаг морь болоод тоног хэрэгслээ өөрсдөө хэрэглэж авч яваад над юүүү ч үлдээгүй. Тэхээр нь хажуу айлын гүүг гуйгаад, сандлын бүрээс тавьж нэг уяагаар уаяад, тэгээд цулбууртай л явсышд. Богинохон цагаан шоорттой ч байх шиг. Тэгсэн нөгөө хажуу айлын хүн охиндоо хамаг сайхан морио унуулна гээд пээнсэндээ гараад удаагүй байгаа хурдны морио унуулсан. Тэгсэн чинь наадмаас буцаж явжаагаад залуус гүүглээд давхисан чинь тэрний морь торпээд шиг цойлоод охин чулуун дээр шидэгдцийшд. Тэгээд одоо зүгээр л дээ, бүх юм сайхнаар л дууссан. Морь ярьжугаа болхоор охиныг орхий доо.

Тэр зун би хөршийн хүүтэй нэг удаа адуу манаад. Хүү ч яахав морио салтаандаа хавчуулаа л, би ч морин дээрээ тогтоо л гарцгаасан. Нэг жижиг хэрнээ, сангвинник харакертай үрээ унасын би. Сул тавиут л давхих гээд байдаг.
Тэр бацаан ямар ч цаггүй байж одоо үүр цайна, хоюлаа адуугаа эргүүлий гэдийн. Тэгснээ тас харанхуйд шогшоод яваад өгсөн, би ганцаараа сонин санагдангуутаа яг ардаас нь дагаа л. Тэгсэн дурак чинь Артгаа ахаа та тийшээ нэг харчаад ир дээ адуу үлджүү гэж авсан. Тэр зүг нь дассс харанхуй. Ах нь айгаадээнаа гэлтэй биш за гээ л тийшээ явсан чинь нээрээ ч хэдэн бараан юм сүглийгээд байх шиг. Хаая, чүү! мүү гээ л худлаа яваад ойртсон чинь зүгээр сэглийсэн муухай төмөр утас мутас хог новш байсийшд. Нуруу хүйт оргио л эргээ л шогшцон. Тэнд би мориноосоо унацан бол яанаа тээ.
Дараа нь нэг сайхан нартай өдөр худаг орж утсаа цэнэглэчээд буцаж байлаа. Нэг том саарал морьтой, овоо ч унадаг шахуу болцон байсан үе. Тэгээ л тэрийгээ хавчуулаа л шогшуулж байтал тээр урд замын хажуугаар 2 хүүхэн цаашаа алхаж байнаа. Хажуугаар нь салхи шиг давхиа л өнгөрий гэж бодоод жолоогоо тавиа л давриадахсан нөгөө саарал чинь хурдаа аваад эхэлдийн. Тэгсэн л гэнэт турбо залгацийм шиг хүзүүгээ доошоо сунгаад тачигнатал давхиад эхэлдийм даа. Татаад татаад зогсдгүй ээ, бүр татагдах ч гүй. Байдаг тэнхээгээрээ орилоод сүүлдээ, тэгж тэгж нэг юм зогсоогоод, ухаан санаа нь орж гарсан юм амьсгаа аваад нөгөө 2 хүүхэн рүү гээ харсан чинь хоюулаа намайг харцан сугадалцаад дороо зогсжээсийишд.
Бушуухан шогшуулаа л алга болсон. Тэхэд бас мориноосоо унацан бол яанаа тээ. Заза дуусгаяа, хэтэрхий урт болчлоо. Уг нь цаашаа ахиад хэдэн морь байна. За бака. дараа л сайхан үргэлжлүүлий.







25 comments:

Би лав морь унах болгондоо унадиймаа, өөрөөр хэлвэл дээрээс нь унадийн

oor mori uu esuul buuuur oor morinii tuhai bichihiim uu.

Тэр хөөрхөн сангвинк үрээ одоо байгаа юу? Ер нь эзэн нь сангвиник уу, үрээ нь үү?

Бас утас сутас цэнэглэж байхыг бодоход саяхны л унаач хүүхэд шиг. Гэхдээ манай артгаа ч их сургуульд орчоол хурдны морь унажээсан хүн дээ, бие хөнгөн, санаа сангвиник...

Артаг багшээгаа наадамд уралдуулы даа энчэн. Сангвиник юмы чинь
Хахахаха

Айргийн тавд

Уралдах уу?

Saihan bichleg boljee yarihiim bish ... ter neg ah n aigaadena geltein bish gedegt baahan ineed ajlin ahin surguulid n hurgej uh geed avaad irtsen batsaanig jaahan ailgachlaa
Anon

Уралдахгүйээ

uuu tegee urgeljluuleed bichkudeee hahahah. yooy/ oird ineegeeguigeer ineelee teneg.

daraagiin bichlegeer nuguu unaad uldsen ohinii tuhai yariulii ^^

Би чинь базарваань Артгаа багшийн хажууд нуль адуучин хүн байна.
Одоо ч зайлуул адуутай дурсамж гэхээсээ илүү пийв уух бүрт л Морьны шээс санагддаг болж дээ.Энэ ч бас адуутай дурсамжид орниз.

вуууа хахаха.. сангвиник характер гэнэ үүү аххахаха.... балйа юм чинь

хэхэ. Хөдөө явмаар санагдчихлаа гэснээс саяхан Тэрэлжид очиж морь унав. Морь ч гэж дээ. Нэг тийм ижилхэн амьтан. Жуулчдад зориулаад муу хогнууд морийг морь биш болгодог юм билээ. Сайн талаас нь харвал миний болон манай найзын унасан 2 морь нь арай гайгүй байсан нь морь хийморь дагадгийн гэж бусдыгаа явуулахад тус болсийм.

Чалваа Чи тэр морьны чихэнд ус хийнэ шүү Пийвээ хийв ээ хэхэ

Татаагаа хаячхиймаа энэ нээрээ

Ээф: Тэгэлгүй дээ ээф минь. Циркчид л морины доороос унадаг байх. Цэргүүд бас байлдаан дээр хажуунаас нь унацан яваа харагддийн
Харли: Зүгээр морио
ХӨхөө: Эзэн нь СОрогдон гуай гээд ямар характэртай нь мэдэгдэхээ больцон өвөө байдийн. Морь мэдкүэ тогоо тосолсон уу яасан. 2001 оны явдал яриад байнаа би.
Дэндэв: Наадмаар хүний уралдаа болдымуу?
Юки: Уралды
Анон: Аймар инээдийм бэ яасан
Дэндэв: Яавал уралдах уу та
Циртус: Дараа долооногт үргэлжлүүлхээс, өчдөр тасарциймаа
Дустбин: Тэр охиныг дараагийн дараагийнхаар ярьЯаа, дараагийнх дээр яг тэр хүрээд тасрах байх
Анон: Шээс уухаа больчхээч тэгээд. Арслангийн шүлс уугаач, 38 гараадсын.
САйхансанаа: Сангвинник л байх шиг байсийшд, моринд сангвинник байдгүмү
Цахлва палва: Жинхэнэ морь хий морийгоо дагаад гээд үү.

Enbos: Bi tataagaagui, zugeer l unasyshd tednuusiig.

Галавсай said...

Хөвүүний балшар нас шадивлантай хир холбоотойв ? Сайнаар яривал зуны гурван сардаа сайртай тавхайгаа шадивланд л баярлуулдаг байж билээ. Гүй яахав хүүхэд ахуй насаа тэнд л өнгөрүүлсэн дээ лгэх гээд бгаам. Замын доох нь байдаг, жижхээн хоршоо ажилуулчидаг, бас саалийн хоёр гурван үмбүүнүүдтэй бүдүүн Долгор эмээг мэдэх бол тэр эмгэний зээ хүү нь би юм бгаам. Хэ тэр хавийн дошны атмаан би шүү гж ойлгогдохоор болчив уу даа тэ найзаа.

Ee mani 5 nas hurtlee l hed guravhan udaa tend baisan. Nernees l caashgui.

хаха тав маван настайгыхаа юмаа юүү сайн санады :))

Шадавлин, Жигжид, Шарга морьтыг мэдийшд

хуучнаа дурсаж хууч хөөрөөд тэнэгтдэг гэжээшд тэнэг юмнууд чинь

Үгийн утгаар нь бодуул УНАХ гэдэг нь зөв шүү. Ойичх гэдгээр нь зөв ойлгосон хүү байна.

Артгаад мэлээнхойлог морь л таарах юм байна. Утсаа цэнэглэж байхыг бодоход нээрээ хожмын л дурсамж байна даа. Унаач хүүн уяач гэж андуурч байгааз хүнүүс

Чишин морь байхдаа ч яахав дээ хаха


Deppsu

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл