Өлсөглөн тэмдэглэл

Өглөөний 08:00 цаг. Ёоо нойр ханаагүй байхад өлсөөд сэрдэг гэнээ. Бэлэн идэх юм байхгүү болхоор өдөр цайны цаг хүртэл тэсхээс. тэхдээ өлсөөгүй бол ажилаасаа хоцроод балрах байж өлсөх ашигтайм байнааа бас. Би өөдрөг хүн. Тэхдээ гүйж болохгүй улам өлсөнө.

10:00 Ёоо худлаа ажил хийжаагаам шиг суух чинь яасан тамтайн бэ. Худлаа царай шахчаад суух ч хэцүү байшүү. Ямар их өлсөж байнаа. Ямар сагсуу нь гэрээсээ хоол авчраад ажлаар нэг үнэртүүлээд хаячваа. Энэ яг өчдөр хийсэн цуйвангын үнэр шүү. Өлсөхүйн гайхамшиг гэж ном байна гэнэ. Үхсэнийх нь гайхамшиг гутамшиг тарчлаан гэвэл таарна. Ямар сэргэлэн зус нь өөрийнхөө өлсөж байгаагаа гайхамшиг болгодог байнаа. Ном гэснээс би номын дэлгүүрлүү орхоор ичээд байдышд. Хүн амьтан ээ энэ ном уншдаг л юм байхдаа гээд шоолох байх таньдаг хүн таарчуул бүүр сүйрнэ. Тэхдээ би баарлуу бол харин ч хайнга орйишд. Юун ичих харин ч бусдыг ичээгээл орно шүү дээ. Хэсэг өөр юм бодцон ашгүй өлсөглөнгөө мартлаа.

12:00 За ганц заг тэсчүүл хоолонд гарлаа даа. Заналтайгаар идэе харин ч нэг. Гүү тэгээд саяны хурал юу ч болов доо. Надаа мэйл ирэлгүй хэдэн ч жил болов доо. Сайхан чаатлахысан. Мээсэнжэрт маань ажилыхнаас гадна 3 хан хүн байшд. Ажлыхантайгаа ямар мээсэнжэрдээд байлтай биш. Бусад хүмүүсийх шиг дарайсан олон хүний хайгтай болхысон. Хүмүүсийн лист нэмэгддэг байхад минийх хасагдсаар одоо бараг дуусахнээ энэ эрчээрээ явбал. Ер нь намайг ажл дээрээ өлсөөд үхцэн ч ээ нөгөө гүзээт чинь өлсөөд үхчиж гээд ганц дусал нулим унгаах хүн олдкуу дээ. Ширээн дээрээ ялзраад дуусаж этр.

14:00 Өө үхсэн хойноо дөрвөн мантуун бууз идчээд байхад өлссөн хэвээрээ. Алдым байна. Ядаж горойгоод нэг хэсэг цадцан юм шиг байдагсан шунгинаад орчдог байшүү гайнууд чинь. Одоо энэ байгаа жоохон бинзээнээ хурдан шингээхгүйн тулд бага хөдлөх хэрэгтэй. Манай ажлын тэнэг гар бохь зажлаад л байна. Хоолоо шингэчинэ гэж бододгүйн байхдаа. Сайхан намбайтал суунаа. Хоол идчээд өлсөөд байхын муу ёр байгаадаа. Нэт ухсан чинь Африкт өлсөглөнгөөр хүн үхжээнэ гэнээ. Хөөрхий тэр хүмүүсийн зовлонг би хичнээн ойгожээн гээч. Адууны чанасан мах хамгийн төгс бүтээгдхүүн шүү.

16:00 Би ингэжээж яг өлсөж үхнээ. Урьд насандаа өлсөж үхсэн хүний сүнс байх, эсвэл хэнхэгээр үхсэн хүний. Энэ ажлын охин ард талд юм идээд байх шиг байна. Эргэж харалтай биш. Түрүүн хоол идэж байхыг нь 5-аад минут гөлөрцөн байсан. Одоо дахиж эргэж харуул бүүр хэрэгт орно яршиг. Тэхдээ дуусгасан болуу энэ хоолоо. Толь барьж ирээд харж байдымуу яадын. Тэгээд эрэгтэй хүн толинд хараад суух бас эвгүймаадаа. Хоолоо дутуу орхисон бол тэрийг нь нууцаар идчээд чи хоолоо идциймуу гээд түрүүлээд асуучихад намайг идчилээ гэж даанч сэжиглэхгүй дээ. Би хоолон дээр ингээд толгой ажиллах гэж үзүүлхиймаа.

18:00 Ёоох ингэж ажил тарах гэж. Энэ хятад хоолны гадуур өнгөрхөөр сүртэй үнэртэдий шүү тээ. Амиа хоролчмоор болдын. Зиа гэртээ очоод ямар хоол хийгээд ганцаараа бужигначий даа вайз. Энэ автуусанд өөдөөс хараад явжаагаа тарган хүүхэн алим иджээн. Тарган улс байнга юм идэж явхын. Тэхэд би тарган байжээж бас л байнга юм идэж явжээмээр л байшд. Будаа агшаагаад тэр хооронд махаа гэсгээгээд хуураад холиод идчнээ сайхан. Цэцэг авцан явжаагаа залуу байна. Энүүнийхээ оронд сайхан бууз аваад очкуу эхнэр нь хамаагүй баярлышд.

20:00 Еээ үхсэн хойноо цадхад нэмэртэй гээд шөлтэй хоол хийсэн цадсангүй дураак. Хоосон ус уухад худлаа цэрийгээд цададгүй байж жоохон мах үнэртүүлсэн шөл уухаар яахаараа цадсым шиг болдым болоо. Зурагтаар юу вэ нэг хүүхэн "УИХ-ын гишүүдийн идэж уух нь дийлдэхгүйм, идэж уухаа зогсоо гэж" орилж байхын. Энэ чинь нээрээ идэж уухтай өлсөж тэмцдэг хүүхэн байшд. Хүний идэж уухыг зохицуулах гэж өөрөө өлсдөг хөгийн юмаа. Тэгээд өөрийхөө өлсөхийгөө зарлаж этр. Би аль болох нуух гэж явж байхад зарим нь зарлаж л байдаг. Муу нуухаар сайн илчлээд өөрийнхөө өлсдөгийг заралдым билүү. Тэхдээ тэр УИХ-ын гишүүд бол үнэхээр идэж уудаг байж магадгүй тарган улс байдын шүү. Буянгын Жагаа өөрөө ч хэлдэг бие нь нотолдог идэж уудгүй шинжийн хүн шд.

22:00 Зиа унтий. Өлсөн өлсөн сэрүүн байх хэрэг ч байгаамуу. Тэхдээ шөнөжин хоол зүүдлэх байхоо. Ингэхэд энэ шар нохой одоо эр юмуу эм юм болуу. Зайлуул гөлөглөж барихгүй байхыг бодход эр юм болуу. Тэхдээ эм байсан ч энийг тоох нохой олдох болуу. Нохой ч бас хэрэндлээ гоо үзэсгэлэн хардаг л байлгүй дээ. Зайлуул даа энд ирээд 7 жил болчлоошд. Гүү 5 билүү. зиа энүүний хэр удах нь хэнд хамаа байхав дээ. Нэр өгхийсөн харин. Гүү тэгээд дуудахгүй байж нэр өгөх ч хэрэг байгаамуудаа. Энэ шар бас гэдэс нь тасарлаа, өлсөөд нойр хүркүү байгаа байхдаа болж муу хог урьд шөнөжин хуцаад тэнэгтээд байсын. За унтаж өгий маргааш өдөр болтол тэсэх хэрэг гарахнээ.

Хүмүүс шиг өдрийн тэмдэглэл бичий гэсэн өөдтэй юм болохгүйнээ. Уг нь ингээд бичээд байвал Анне Франк шиг үхсэн хойно од болох ч юм билүү гэж бодсын. Гүү тэгээд худлаа юм бичилтэй биш үнэнээ бичхээр бөөн өлсөглөн зовлон гуйланчлал дундуур нь шар нохой мэдкүү ээ мэдкүү. Тэгэхдээ цагаан сараар бол сүртэй байх байхаа 10 цаг цатгалан байна, 12 цаг цатгалангаараа, ер нь цаашдаа ч цатгалангаараа л байна гэж мэгээд аан. тэр цаг ирнээ ирнэ.

32 comments:

hahahahaha

yag hool idehjeesen chin hodoood gashuu orgiod idehee bolimoor sanagdaad yavchlaa. Yasan hortoi bichleg shahdiim be.

huurhii amitan neg tsadtal ni hool avch uguh yumsan. hool avahuulyaa inguul dooor bicheed yavchaarai. tsalin buusan, aash saitai udur taarval khaan buuzaas mantuun buuz avch ugnuu

Anonymous- хүний зовлонгоор жаргал хийж боллкуу шүү

Artga- чи энд үхсэнээ хийж яваам бэ

gg- шууд идий шүү хамт очих хүн байна уу хаан буузруу

Huurhun l bichleg bolj

намайг үхэхэд гоймонгоор ороогоод талх дэрлүүлээд гэдэг шиг.. хаха

hahaha ter shar nohoidoo sholnii shavkru boldgun bol yadaj ayga ugasan usaa ogchihod yaanaa, ene ayguol aygaa zailaad ternige ooroo husaa haydiin bolu??!! ai bas medeh l hundee edr kkkk

лсөн өлсөн сэрүүн байх хэрэг ч байгаамуу gej istoo shildeg ug baina..муулан муулан унших хэрэг байгаамуу гэдэг шиг л chinii eniig unshsan chin buuur ulschluuu.

ene hunuus yaj ingej bichuulj chadjiinaa

yooyo olschloo. Gehdee bas yum ideh geheer evgui orgihoor ch yum shig, zevruun odor gantsaardaj suugaa nadad daramttai l bichleg baina

Го багшээээ !!!!!!!!!!!
Өнөөдөр Ю багшээгийн өдөршдээ яажаагааам бээээээ

Чамайг манай ажил дээр хүрээд ирвэл үхэн үхтэлээ санаж байхаар цадтал чинь хоол авч өгье. Чамайг ямархуу нөхөр байдгийг хармаар санагдаад байдын.

Ooo bagshlah erh avahaasaa omnoh buh bichlegee bazaad shahchihsan baishtee.

Salhi-урьд нь тийм царай муутай байсымуу

ЗОРИГТ8- чи ч тэгхээс сийхгүй хүн л дээ

Dustbin- чи яагаад нохойнд ингэж анхаарал тавиад байна. Наана нь хүний асуудал байшд

citrus- байнга итдэх юм ярьжаахын палайсан хүүхэн болвоо чи

Nimkaa-хүмүүс бичүүлээгүй өөрөө бичсийшд

Anonymous-битий дарамтлуул өөрөө дарамтал

Дэндэв -Ю тасалсымааа тэгээд би нөхжээн

Barkhasbadi - Хүмүүс цаг дээрээ тулхаар ганц буузнаас хэтэрдэггүйм даа сайхан амлаж амалчаад

harley- болиочээ хүний алдаа хайж явхаа

hoorhii muu bagshaa mini

Ю багшээд хариуцлага тооцохгүймуу

Гэхдээ тэр ганц бууз нь 1кг гэвэл чи яахав?

ход ход... Өлсөж үхсэн хүний сүнс мөндөө кккккккк

жигүүр

Bi ene Gumpad jinxneesee aduunii 4 undur baaxan ums kitai tums guriltai chanaj baigaad iduulnee idshee xiixeeree Xun ulsuud gexeer minii dotor arzaigaad baidiin

Шоовой хө би Го-д танайхыг зааж өгөнгөө хамт очий болох уу?

гэснээс Дэндка чи яажээнаа...

Чи л өөрөө ажил таслаад байгаа биз дээ

Энэ хүн цадах гэдгийг мэддэггүй биз.Эрүү нь чилэхээр л идэхээ зогсоох байх. Азаар бурхан түүнд хязгаартай, хэмжээтэй хоол заяаж дээ. хи хи. Нохойн махтай хоол хэр амттайн байдаг бол?

Yukid saixan er xoninii 4 undur chanaj ugnuu teguul

Дэндкаг алгаслаа. Анаашийг бас нам алгаснаа. сайхан хахахаха. Шоовойдоо тав хариулнаа. Тэгээч хо, хониныхыг над, адууныхыг Го-д Тэгээл сайхан даа. Шоовой гуай танайд уух юм юу байхуу? Шоовой гуай би юу авч очих уу? Шоовой гуай Дэндкаг оруулж болкуу шүү

Цадах гэж эрүү чилэхийг хэлдэг билүү гэж нэг эмгэнд хэн хэллээ Шоовой.Тэр болсс явдал уу
Үе үе нэг цаднаа Үхэр алахаар хоёр цаднаа
Цаг цагт нэг цадна Цагаан сараар нэг цадна гэж бас алсын хараатай үг байна .Цагт биш гучин минутанд нэг айлаар ороод гарвал цагт хоёр цадхым байна

kk b ter nohoind ni ayguu durtaiiii ter eemr huurhun sanagdaadeediin

чи ч сүртэй сүртэй загас хаа нэг шардыш үү тэ.. сайхан идхиймсаан.. хэдэн боргио тавьчааал тэ..

Өлсжаагаа хүнийг улам өлсгөөж алах бичлэг байнаа мантуун бзз идхийсэн

марзан юм бээ
ингэж өлсөж яваал мажийвал гөөмөн их юманд сүнс нь хорогдох байх даа ккк :Б

Зовлон нэгт анд минь. Цагаан сар ч ойрлоо доо.

ойр+Т+лоо*

Энэ Т үсэг шиг л юм байды шдээ муу найз нь. Үс нь юм байгаан. за тэгээд доошоо бол гэдэс мэдэс байхгүй ээ. Хүн шиг нэг гэдэстэй болохсон. Хүйснийхээ баримжаагаар гэдсээ энэ байх гэж хэсэг арьс илдийн. Тэгээд Т үсэг харахаар уур хүрмээр байдийм шиг байгаан. "Хамгийн өлсгөлөн үсэг бол: Т" М.Б.Батзаяа этр.

soliotoi har hog ve ha ha ha haaaaa

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл