Чононы тухай

Чоно гэхээр хүмүүсийн толгойд.... одоо чоно л буужугаа л даа. Ямар машин тэрэг, хурга ишиг буухым биш. Малын дайсан чоно гээ л тэгдэг. Уг нь шударга сайхан л амьтан шд чоно чинь.
Дөнгөж сая би нэгэн блогчноос чоныг юу гэж боддог вэ гэж асуулаа. Тэр хэлсэн нь "би чоныг мидкэээ. Ер нь ойроос хараа ч гүй бх. Нэг удаа холоос харсан нохой шиг л харагджээс. Сураг сонсохнээ айхтар амьтан гэхчүү тэр чэн".
Тиймээ би ч бас нэг удаа холоос харсан, нээрээ ч өөр амьтад гэхээсээ нохойтой илүү төстэй юм бн лээ.
Харин өөр нэгэн блогчин "мах иддэг, сайхан амьтан даа" гэж хэлэв.
Санал нийлж байнаа, тэр үнэхээр сайхан амтьтан. Чоно бол сайхан хооллодог, чонын хоолны ширээ бол хамгийн сайхан нь.

Дэлхийн чононууд уулзаад хоолонд оржийнэ гэж саная.
Хоолны цэс нь :

Молтогчин туулай: Амьд -30$
Зүгээр мах нь -15$

Хээрийн туулай: Амьд -120$
Зүгээр мах нь -20$
Ну пагаадийний туулай -230$

Хонь: Амьд -80$
Мах нь -40$
Арьс нь -5$
Туурай нь -0.5$

Гахай: Зэрлэг том бодон -450$
Тэжээвэр мэгж -300$
Өвсөн байшинтай торой -60$
Мөчрөн байшинтай торой -80$
Тоосгон байшинтай торой -120$

Жич: Хөгшин чононуудад бүх төрлийн мах зажилж өгч үйлчилнэ- 5$
2-р жич: Захиалсан ангаа барьж чадаагүй бол төлбөрийн 15%-г буцаан олгоно.

Анхаар: Согтуу чононд ангаар үйлчлэхгүй. (Уржнан жил нэгэн согтуу үйлчлүүлэгч маань андаа өөрөө баригдсан явдал гарсан!)

Уух юм: Азарганы цус 4/1мл-20$
Үнээний цус : 4/1мл 8$
Үнээний даамск ширхэг нь 0,1$
Ус -үнэгүй

За энэ мэнюнээс харахад хөгшин залуу, хүчтэй хүчгүй бүхий чононуудыг алаг үзээгүй сайхан хоолны газар байхым байна.
Бүх чоно том жижиг, лаг, миа гэлгүй цугтаа сууна. Тухайлбал ийм явдал ч болж мэдэхийм:
Жакоб чоно болчоод (морь шиг том шүү дээ базарваань) Ширээний ард хоолоо (бодон шүү дээ) идэж байтал хажуугаар нь нэг юм гүйгээд өнгөрнө. Жакоб түүнийг хараад: "-Зөөгчөө энэ нэг ангийн меню чинь торноосоо гарцымуу гүй юу,.. энэ ер нь ямар амьтан бэ зөөгчөө?" гэсэн чинь нөгөө амьтан эргэж хараад уурлах нь байна: "-Зүгээр бай л даа, би ну пагаадий л байшдээ :(".
Тэр өөрөө чоно гэхэд хэцүү л амьтан шд, яахав дээ. Хажууд нь улаан малгайтынх бол бараг жинхэнэ чоно. Гэхдээ сайн чононууд хүн мүн идэдгүүшд уул нь. Жижхэн охид болон настангуудыг бүүр ч идкүү. Тэхдээ ер нь аль ч кинон дээр тэднүүсийн юм хум иджаагаа нь гардгүү ен тээ. Цаагуураа юу идээд байдийн бол. Харин ч муу хэлээд байсан муу ну пагаадий чинь туулайгаа хөөхийн завсраар загас иддэг нь гардий шүү. Юм ил тоддоо сайхан юм ер нь.

Ер нь байгаа байдлы нь яриул, минийхээр хамгийн хүчтэй чоно бол ийксмэн-Волвэрин. Гү яахав айхтар чононууд бол байна л даа. Ван Хэлсинг, нью мүүний Жакоб эднүүс. (Зургуудыг доор гавсаргав) Гэхдээ байгаа материалаараа л үхэн үхтлээ үзэлцэх чоно бол Волвэрин л байгаам. Дэлхийн бүх чононууд уулзлаа гэж саная. Аваргаа тодруулах боллоо гэхэд яах вэ. Волвэрин дэвжээн дээр гарчаад комоон! гээд байхад Ван Хэлсинг ба бусад вампирууд "жоохон хүлээчих л дээ, чоно болоотий л доо тэргэл сар гараадхаг, түхүү л дээ" гэж гуйх нь байна. Тэр сар нь гарлаа ч нэмэргүй дээ. Худлаа нэг аймар царай гаргаад архирч орилно биз. Волвэриний судсаар цус биш, шингэн төмөр гүйж байхад яахын бэ.
Нью мүүний Жакоб бол бас яах вэ. Гайгүй бацаан. Аа тэхдээ Волвэрин бол дэлсэнэ, сүүлнээс нь өргөөд толгой дээрээ эргүүлнэ, Жакоб бацаан, "больёоо, бууяаа" гэж уйлна.
Үндэсний үзэлтнүүд маань энэ дээр одоо дугай л суухаас даа. Монгол чононууд гэж нэг бол зайдсанд хууртна, исүүл унаганд дэлэв өшиглүүлнэ, их л удлаа гэхэд эцэстээ арьсаа хуулуулаа л дуусдаг хувь заяатай амьтад.
Чонын зургийн цомог:


За энэ чинь манай Волвэрин. Төмөр хумс гарч ирнээ наадхаас чинь, айхтар амьтан.

Ван Хэлсинг. Харин сар гарахгүй бол зүгээр нэг хүн.

Бас л нэг чоно залуу Жакоб. Том чоно.

За энэ бид 2-н чоно ч гэж дээ. Хэн ч ингээд нэг баг зүүгээд шил нь татаж унаад байж чадийшд.

Ну пагаадий. Энэ ч нээрээ чоно гэхэд бас гэцүү ч юмаа даа


Ну пагаадий чи түгүүл жоохон күүл байж болы шдээ хамаа. Гэхдээ Волвэрин чамайг нам тавина. Тэр дээтлийн зургийг хар.

21 comments:

xujaa chono orj iruul jaaxan oxin idne gex baixdaa

Бизнесийн санаа өгсөнд баярлалаа. Сүхбаатарын талбайн зүүн талын цамхагийн 19 давхарт ийм ресторан нээнээ. Маргааш гарч зөвшөөрөл хөөцөлдөнө өө

Бөртэ Чоныг тулаанд оруулбал яах бол?

энэ монгол чононууд нээрээ үйлсгүй хүүрнүүд шүү..

Чоноо чоно чоно

artag tegee l ter ni diilne ntr boloo l yavchdiin

Энэ вольверин ч гэсэн дээ... Чоно гэхэд хэцүү л юм. Харин 2-р зургийн тавариш бол чонотой илүү төстэй харагдаж байна гэдэг нүцгэн үнэнийг нууж хаалгүй хэлэх ёстой.

Нээрээ манай бөртэ чоно чинь цагаан хоолтон шүү дээ.
Бэлээхэн сайхан марал буга гарын доор байж байхад идэхгүй гүлдийгээд зогсож байсан биз дээ

X-Man-ий Wolverine чинь Чоно бишийшдээ.. Элбэнх гэжугаа

Ингэхэд бөрт чоно чинь эм юм уу эр юм уу? Бөрт гэхээр дандаа эмэгтэй хүмүүсийн нэр байдаг шдээ. Би ер нь бөрт чоныг эм, Гоо марлыг эр буга байсан гэсэн таамаг дэвшүүлээд байгаа шдээ.

Зөвхөн эм бугыг л марал хэмээмой Бархасбадь аа. хэхэ

Тэгвэл яагаад гоо марлыг эвэртэй зураад байдаг юм бэ?

энэ бичлэг ёстоо сэтгэлд хүрсэнгүү :(

baliaaariiin,

Уул нь тэр эрэстарааны тухай жаахан ярьсан бол их сайхан байх байлаа, даанч намайг сайхан байлгах гэж энэ ямар бичлэг хийжугаа биш би дуугай л байя.

6д байгаа Ананимоус гоё хэлсэн, цохиорой...

Волвериний чинь нохой зээх гэж орчуулаад байсан санагдаад байхым даа...

онц бишийн

Уолт диснейд нэг аймаар сүүпэр чоно байгаашд. Нүд мүд нь үсэрч гарч ирдэг. Тэр бол аймаар.

Аан бас энэ муу Волверон мянга сийчсэн ч манай Ну погодийгийн чоно бол ахиад л сэргэнэ. Ёстой долоон голтой амьтан шүү дээ.

гүй энэ волвэрин чинь чоно мөн юм уу. нохой зээх гэжийшдээ.

тэр жавкагийн чононгоо гэж адын шуламсан чонос чинь алаа хаяхын бишүү

Монгол чононууд нээрээ үнэн хяамаргүй шүү тээ :P идэх юмны төлөө л хямарч байдаг

fhdfhfd

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл