Дүүдээ бичсэн захиа

Багшаа нь юмаа ухаж байтал жил хагасын өмнө бичиж байсан юмаа олов шд. Гуяа алгадаад нийтэлчлээ. Сэдэв олдохгүй алах гэж байсийн. Цагаан хэл ам хүрчихсэн юм л даа. Хүрэх юу байхав хүргүүлцийн. Манай сураггүй удсан цагийн багаш Идеа гээд нэг аймар хүүхэн байдаг юм. Тэрүүнтэй өдөр чааталж байтал харин намайгий чинь хурдан шивдэг барьдаг гэж магтаад. Би онгироод. Тэгээд одоо ингээд таг сууж байтал ийм бичлэг олдож... Унтлаа шууд xaxa.


Сайн байна уу, тэнэг бяцxан дүү минь? Ах нь бичиж байна аа.
Миний өчигдрийн захиаг чи аваагүй л биз дээ. Ах нь явуулаагүй юм чинь яаж ч авах вэ дээ.
Ах нь сайн байгаа. Саяхан дэлгүүрээс баахан улавч аваад. Гадаа тас xийж байна шүү дээ дүү минь. Муу эцэг маань бидний багад, хүний хийсэн хөдөлмөрийг уландаа гишгүүзэй та нар гэж зөндөө л захидаг сан. Гэхдээ одоо гишгэхээс биш яах вэ, доороосоо даарах биенд муу. Уучлаарай улавч хийдэг хүмүүсээ.
Дүүдээ захиа бичxээр хуучны явдал санагдаж сэтгэл хөдөлдөг юмаа. Санаж байна уу, хоёулаа үсээ дээрээ хуйлж гельдчихээд, нэг нэгнийхээ мөрөн дээр гараа тавин алхдаг байсныг. Амандаа дуу аялан толгойгоо зэрэг хөдөлгөөд л... . Бохь зажлаад явбал бүр ч галзуу.
Ээж гэрээ цэвэрлэ гэж загнаад чамайг шанагаар толгой руу чинь цохиход чи үхтлээ айж зугтаадаг байж билээ. Тэгээд л хоюулаа ил байгаа юмнуудаа далд хийчxээд хогоо цуглуулж цонхоороо хаяад л дуусдаг сан. Гялгар ууттай усаар хүн онох уу.... үгүй мөн сайхан даа. Харин чи дандаа лонх шидчихье л дээ гэж гуйдаг байснаа санаж байна уу? Дүү минь чи багын л тэнэг байжээ. Тэр лонхы чинь л тушааж олсон мөнгөөрөө хоюулаа гуля дардаг байсан юм шүү дээ. Юу эсийг хийдэг байсан юм бэ дээ. Одоо ах нь ахиж төмөр хашаанд нүх гаргаж, чийдэн хагалаад, ханан дээр эрээчмээр санагддаг юмаа.
За энүүхэн явдал ч яаx вээ дүү минь. Чамд ах нь хэдэн сургааль хэльюү гэж урд шөнө бодлоо.
Манай энд аадар бороо хэдэн өдөр ороод оо. Хүн борооноос хорогдох гэж орцны саравч, автуусны буудал доор зогсож, эсвэл хаалгаар гүйн ордог билээ. Алтан-өлзийг сана л даа. Гэтэл хашааны хаалгаар арвантаа оровч бороо дээрээс орсоор байдгийг ах нь олж мэдлээ. Дүү минь, хашааны хаалга чамд борооны үед тус хүргэхгүй юм шүү.

Чи бас санаж байна уу. Эцгийн лагер луу алхах замд зөндөө нохой бид хоёр луу дайрдаг байсныг. Тас тэврэлдээд л нүдээ анин чичрэн зогсдог сон. Гэтэл ямар ч ууртай нохой тоос сорогч дугараад эхэлмэгц ухаанаа гартал айдаг болхыг ах нь энд харлаа. Ахын дүү лагер явах хол замд тоос сорогч бариад алхаарай. Ойртоод ирэнгүүт нь конооп дараад л асаачих. Ай даа, ахынхаа мэргэн зөвлөгөөгүйгээр дүү минь чи яана даа ер нь.
Бас урьд нь хоёулаа хулганад хавх тавиад хэчнээн хүлээсэн ч нэгийг ч барьж чаддаггүй сэн. Харин энд ах нь хавханд орсон хулгана зөндөө харлаа. Манай дарга тэгээд, "манай энд маш их хулгана бий" гэж ууртай хэлсэн. Тэнэг дүү минь чамд энэ үг юм бодогдуулж байна уу? Манай байранд хулгана байсан билүү дээ, ай? Үүнээс хойш хулганатай газар л хавх тавьж байгаарай миний дүү. Хүүе нээрээ, хавх тас буухдаа хөөрхий хулганын уруулыг л хавччихдаг гэж хоёулаа ярилцдаг байж билээ. Гэтэл ах нь энд хулганы уруул биш, хүзүү нь хавчуулагддийг сайн харж авсан. Хүсвэл ах нь чамд хавханд орсон хулгана нэгийг илгээмжээр явуулья.

Нээрээ дарга гэснээс манай дарга надад уржигдар, өнөө шөнө цагаа урагшлуулаарай, ажлаасаа хоцруузай гэж хэлсэн юм. Ах нь хүний үгнээс гарах биш дээ ямар, цагаа урагшлуулсаан. Гэтэл дарга намайг өчигдөр, яагаад ажлаас хоцров, цагаа урагшлуулаач! гэж загнасан. Тэгэхээр нь ах нь өчигдөр шөнө ахиад урагшлууллаа. Өчигдрийнхөө захианд ч бичсэн л дээ. Харин өнөөдөр өглөө дарга намайг бас л загнав. Өнөө шөнө ах нь цагаа бүр нэг сайн урагш нь тавья гэж бодож байгаа. Гэхдээ маргааш загнавал яахаа мэдэхгүй л байна. Хананд тулчихаад байгаа гэдгээ хэлээд үзнэ дээ.

Ах нь энд англи хэлний курсээ бараг төгсөх дөхөж байгаа. Сургуулиа бол нүдээ аниад ч олж чаддаг болсон. Харин дотор нь орж суух аймшигтай залхуутай. Багш нь над руу хараад л баахан юм шулганадаг. Ах нь "аая доонт испийк ийнглийш" гэхэд л толгой сэгсрээд яваад өгдөг юм. Энэ үгийг сонссон ямар ч ууртай хүн надаас холддог юм даа, ямар байна даа ах нь? Миний дүү энэ дөрвөн үгийг сайн цээжилж аваарай, "ай доонт испийк ийнглийш" шүү... гэж чамд би хэд дэхээ ч бичиж байна даа, мэдэхгүй, орой руу чинь л хэдэн юм оруулчих гээд үзээд байна даа муу ах чинь.

Энд нээрээ хүмүүс нь худлаа ярьдаггүй юм байна. Санаж байна уу, хажуу айлын Юндэн бидний мөнгийг дандаа л хуураад авчихдаг байсныг. Бас сүүний эгч Юмжирийн жинхэнэ сүүгий нь аваад чанахаар зутан болчихдог байж билээ. Жинхэнэ монгол төмс, буцаагаад өгнө, амлалтаа хэрэгжүүлнэ, би буруугүй, би шударга хүн, би эх орондоо хайртай .. зэрэг үгс бидний үйлийг мөн ч их үзсэн дээ. Ямар сайндаа монгол хэлний дамжаанд сууж хий дэмий мөнгө үрж байх вэ дээ. Гэхдээ тэгээгүй бол би энэ захиаг хэзээ ч ийм сайхан бичиж чадахгүй байх сан. Энэ бол аливаа юмны ашиг хэзээ хойно ч гарч болохыг харуулж байна аа. Харин чиний ашиг тусыг би одоо хэр нь хараагүй л байгаа шүү! Үүнийг анхаар!

Хайрт дүү минь, хорвоо ертөнцийн учир жанцангууд ер нь амар олддог юм биш шүү дээ. Хэрэв тэгдэг бол ухаантнууд яаж төрөх сэн билээ. Тэгээд хайрт дүү чинийхээ бяцxан тархийг сэнхрүүлэх сэн гэж муу ах нь их л бодох юм даа. Ядаж чи ах шигээ ингэж сайхан дүрэм журмаар нь бичихээ байг гэхэд уншиж чаддаг сан бол хэчнээн сайхан байх вэ. Тийм болохоор ах нь энэ захиагаа өөрөө очиж байгаад уншиж өгөхөөр хадгалая даа. Авдар дүүрэн захиатай очих нь дээ ах нь.
Алс холын Америкаас хайрт ах нь мэндчилэв.
Маргаашийн захиа хүртэл баяртай.

2008.12.20

28 comments:

Yooo,uhteree ineelee.

Humuus 1 t geed suid bolood baihiin bna lee.Bi bas duuraigaad 1t geed helchihye. Bi 1t shuu!

commentiinhoo urd 1 t iin tuhaigaa oruulsan bol ih zugeer bh bjee.Gehdee yahav ee! Yunii 1t n hamaagui ch 1 t baih chin ih oyeg setgegdel toruuldegiin bnaa.

Hatagtai Idea Senge ooroor chini hurdan shivuulj bas bariulsiin bna l da, tegeel heleh ugee olj yadaad magtaad bgaam bgaaz.

xaxaxaxa Ulsiin ner gutaaj baigaa xun bna daa ene Artag
Muu orosuud sav l xiivel mongolchuudiin tuxai onigoo zoxioj bn aa chinii ene zaxiag olood uzchix vii dee

hahaha, ineedmiin kino uzsen yum shig l bolloo, haha

Дүүдээ бузар хайртайм шиг байна энэ Артагааааа

Ah ni iim yum chini duu ni tiim baihaas yahav hoorhiis

артгаа гадаад оронд байдым уу


дүүдээ ийм захиа бичээд хөгжилтэй юм аа хихихи

Яг үхлээ. Үнэн хөгжилтэй.

Нээрээ мөн ч их гялгар ууттай ус шиддэг байжийлээ.. манайх 9 давхарийг ч хэлэх үү хахаха..

Хо хо хо. Үнээр дүүдээ хайртай багш ахаагийн захиа вайна дөө.

Артгаагийн болоог үүссэн түүх л энэ байхдаа

bjii daa bjii tsaahssa bjii ldaa ... inked duu jeen haa bgam ai?

миний муу ах ийм л ухаантай ш дээ.

За Артагаа чамайг магтая. Үнэндээ л тасарчижээ. Юун тэр Жавхарлал Нэру-гийн охиндоо бичсэн захиа. Чи наад чимдан дүүрэн захиагаа хэвлүүлээрэй. Зууны биш мянганы бээстсээлэр болно. Баталгаатай. Тэр нюс.мн дээр сэтгэгдэл бичсэн улсын сэтгэгдлүүд ч бас үнээр тасархай.

Нээрэн ньюс.мн дээрх сэтгэгдлүүд нь эх бичлэгээсээ дутахгүй хөгжилтэй байна шүү хахахаха.

Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг... байсан.

Анон: Ийм юм болно гэж бодсонгүй, харамсалтай байна.
Анон: Энэ эхний анон нас бартлаа инээсэн тээ.
Анон: Оо чи эхний аноны сүнсүү?
Анон: Бариулсан бол муулах байсийм бишүү. Буланд зогсоож, кармаагий нь нэгжихийг хэлдэг биз дээ барина гэдэг чинь.
Шоутаймэр: Улсынхаа нэрийг цаасан дээр бичээд толгой дээрээ барьж явдаг шд. Өндөр өргөөд.
Анон: За паниад байгаарай.
Зоригт8: Миний ариун хайрыг юу гэнээ чи!
Харли: Танай ах дүүс сайхан ен сайхан ен.
Рэдсүүрс: Хаха тийн. Хувийхаа захиаг тавьцийн харин.
Анон: Амжилт хүсий
Гэгээн саран: Хээ би шидэж үзээгүй.
Бадман: Хайр гэдэг бол хэчнээн гэгээн болохыг харуулах гэж хичээсэн билээ
Юки: айийийи?
Бузнаа: гэртээ гэртээ
Анжелик: Аймар тээ
Муур багш: Хэвлэлийн газараа эртхэн олж байя доо, Аа энэ улсын бичсэн сэтгэгдэл бишээ, нэг л хүн байгаам. Ухаанууд нь саруулаараа л байгаа.

Хахаха

би дүүдээ нэг иймэрхүү нэг сайхан зөвлөгөө өгөөд, зөвлөөл зөвлөөл явчих юмсан даа.

РЭДКОУРС мэд үү

Хэхэ Мань бас нэг Дүү охиндоо захиа бичиж байсан санаанд орлоо. Уцаар ярихаар нэг чихээр нь ороод нөгөө чихээр нь гараад байдаг болохоор хэвлэж аваад анхаарарай гэж байгаа л бичжээ билээ.
-Пааспорт надаа авцрах Хар Чингис хоёроо мартав
-Өсгийтэй гутал өмсөв Цүнх саваа чирч яваад хөлөө булгалав
-Гааль дээр нохой үнэрлэнэ Айгаад бархираад байв
-Буутай хүмүүс тэр бүү хэл чамайг тэмтэрч ч шалгана шүү Өөдөөс нь алгадав гээ л хаха

ahaa duu ni bichij sursan ter ch baitugai ih hurald orj chadsan ta ch duudee surgah tsag ch barag duusch baina daa yagaad gevel ta endhiin humuus hudlaa yaridaggui yum baina gejee hudlaa yarih buruu l geh geed bainaa daa ugui dee uye unguruuj yavaa ah mini duu ni sain hudlaa yarij chaddagiinhaa achaar l odoo ene zuulun sentiid zalarch chadlaa herev bi hudlaa yarij chaddaggui baisan bol bodohoos aimaar

ahaa duu ni bichij sursan ter ch baitugai ih hurald orj chadsan ta ch duudee surgah tsag ch barag duusch baina daa yagaad gevel ta endhiin humuus hudlaa yaridaggui yum baina gejee hudlaa yarih buruu l geh geed bainaa daa ugui dee uye unguruuj yavaa ah mini duu ni sain hudlaa yarij chaddagiinhaa achaar l odoo ene zuulun sentiid zalarch chadlaa herev bi hudlaa yarij chaddaggui baisan bol bodohoos aimaar

artgaa bagshin id g uguuduh hun bnu

ene ihee huurhun tee bi olon udaa unshaad ch uidahgui yum daa

хэхэ сайхан инээлээ. нэгийг бодмоороол байна шүү тэ

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл