Гуравдахын чөлөөт үзүүлвэр. Шавьжны ангууч Aртгаа (уянгын бичлэг. Биш бол триллер бичлэг. Ямар ч байсан нэг бичлэг)

Хавар болоод хамаг юм дулаарч эхлэх үе бол бүтэн өвлийг харанхуй хар газар дагжин чичирч, өлсөж ундаасаж өнгөрөөсөн шоргоолж болоод бусад шавьжнуудад диваажингийн цаг.
Аяа наран ээжийн шаргал туяа намайг дулаацуулсан жаргалтайн дэлгэр зун цаг миннннь...чамайг би хэчнээн их хүлээсэн гээч ля ля ля!!! гэж байдгаараа инээж, аз жаргалаар бялхан дуулж бүжиглэн байх нэгэн шоргоолж гэнэт дуу нь тасарч, хөл гар нь ч бас тасран, ер нь тэр чигээрээ сураггүй болоход биенээс нь үлдсэн өчүүхэн хэсгий нь өөртөө наагаад цаашаа явсан 39 размерийн таавчигны ул бол минийх байлаа даа хөөрхий. Бөөн том ертөнц, бүхэл зуны турш хэрэгжүүлэх урт хугацааны зорилго, амьдрал... одоо миний таавчигны улнаас аль хэдийн хатаж салаад хумхийн тоос болчихсон байгаа.
Миний ажилладаг гал тогоонд бишгүй их шавьж бий. Дасчихсан доо бараг. Харин хэд хоногийн өмнө шээфийн авчирч тавьсан шоргоолжны цацдаг хор нүдэнд тусаад болох бишээ. "Энэ яадын бол, цацаа л шууд үхдийн байх даа" гэсэн бодол байнга эргээстэй.
Гэтэл өчигдөр миний хажуухан нэг буланд газар унасан жимсний үртэс дээр хэдэн шоргоолж найрлаж байдаг юм байна. Жирийн л үзэгдэл л дээ гэхдээ шинэ чавхаа бариад бай хайж яваа хүүхэд шиг болсон надад олзуурхуштай ан байв. Дуугий нь сонсдог сон бол тэд, "Гүэ мөн сайхан аа ай, гүэ мөн гоёо, цадталаа ид ид, орой цүү хаяна!" гэж шаагилдаж байх шиг. Өөрсөд рүү нь үхлийн зэвсэг барьсан аварга биет дайсан ойртож явааг мэдэхгүй л ховдоглож байгаа биз. Урьд нь шоргоолжны тухай огт анзаарч бодож байгаагүй, за бодсон ч сайн сайхнаар л бодож байсан, ядаж л "ант Зэд"-д дуртай хэрнээ яг хор бариад цацах болоход өөрийн эрхгүй дотроо "аа муусайн юмнууд, ингээд алга болцгоо та нар!" гэж занан хөмхийгөө зууж энэ тэр. Тэгэнгүүт багадаа хэдэн хар шоргоолжинд ёотонгийн хэлтэрхий хаяж өгөхдөө, "эвий эвий ид ид" гэж бодож байсан санаанд орж ирэх юм. Гэрийн тэр хэдэн бэсрэг шоргоолж миний цацсан хорт бассейнд жоохон сэлж байгаад хорвоогоос явлаа. Тэр үед титаник кино, Леонардо ди Каприо энэ тэр нүдэнд харагдсаныг нуух юун. Зиа за амархан л юм байна гэж бодохын хажуугаар "гэрийн шоргоолж бол байшингийн нуралтанд хамгийн их нөлөөлдөг хортой амьтан учраас устах ёстой" гэсэн бодол бас төрөв. Дээр нь нэмээд бүр нэгэн найзын маань эмээгийн хэлсэн "шавьж гэдэг чинь сүнсгүй амьтад, цээр хорио байхгүй" гэсэн үг намайг бүрэн цагаатгачихдаг юм байна.

Тийнхүү тэр хоры нь буцааж тавих гэтэл нэг азгүй аалз нүдэнд тороодохлоо. Бадриун саарал аалзны зэвүүн гэж. Хөлнүүд нь үстэй, бахим. Өө заяа нь хаямар! гэж амандаа үглээд хортой гараа сунгав. Гараа сунгаж байхдаа л "монгол хүн толгойноос дээш гарсан аалзыг заавал алах ёстой" гэсэн 10 настай байх үеийн нэг найзын хэлсэн үг чихэнд сонсогдсон сон.
Аалз бол шоргоолж биш ажээ. Эхний цацалтаар шалба норон газар унасан боловч тэнхээ алдрахгүй зугтаав. Ямар нэг аргаар буцааж авчрахгүй бол тэр чигээр нь алдах байсан тул таавчигныхаа улаар этэн хойш шидээд дахин гал нээлээ. Мөн л хуучин бяраараа гүйн одох гэж байна. 2 дахиа этэж шидээд 3 дахиа галлатал сая нэг хөдөлгөөн нь удааширлаа. Тэгэхгүй ч гээд яах вээ дээ. Хөдөлгөөн нь саажин нойтон зам татуулан мөлхөж байгаа аалзыг хараад гэнэт бантдаг юм байна. Саяхан л спортлог шохоорхол асан тулалдаж байсан би чинь одоо тэр аалзыг өрөвдөн, усанд угаавал сэргэх болов уу ч гэж бодож байх шиг. Хор барьсан гараа ардаа нуулуу даа яалаа. Аа гэхдээ л сүнсгүй шд. Жоохон харж зогсоод, үхэхээр нь шүүрдэж хаяхаар шийдэн аахар шаахар юмаа амжуулхаар явлаа. Харин ажилдаа болоод аалзыг мартаж орхиж.

Дараа нь тэрүүгээр шал өөр юм хийж байгаад ханан дээр нэг том хар юм нүдэнд зэрвэс үзэгдэхэд нь харвал мөнөөх аалз хана руу нэлээн авирчихсан байж байна. Ойртон очиж, юмаар хатгаж үзвэл хэдийнэ үхсэн байх ба хананд юунаас ч юм тас зуурастай байлаа. Түрүүний байсан газар нь метр гарны зайтай, аалзанд бол бараг бээр газар. Өөрийн эрхгүй хүндэтгэх сэтгэл төрөв. Хүчирхэг баатар эр хорон санаатантай хүч тэнцвэргүй тулаанд орон үхлийн шарх олсон ч гэсэн шүд зуугаад нутаг орон руу гаа мөлхсөн ч юм шиг. Шарх олсныхоо дараа ужигран хэвтээ ч гүй, ухарч ч гишгээгүй харин үхэн үхтлээ урагш зүтгэсээр амь тавьжээ. Ухаан нь балартсан ч газар биш ханан дээр амьдардаг байснаа мэдэн дээшээ тэмүүлж, үхэхдээ ч хананаасаа унасангүй. Аяа аалз чи.... яасан мундаг вэ....?
Аалзыг харан эмгэнэж дууссаныхаа дараа газар унаган шүүрдэв.

Хорхой шавьжнаас болоод бие бага зэрэг арзайсан байдалтай ажлаа хийж байтал нүдний буланд нэг муухай том хар юм дэрр дэрр гээд ороод ирэхэд нь салга автлаа цочдог юм байна. Нэг муу дэнгийн эрвээхэй, товир ч юм.
-"Аа дайснууд агаараар довтолж байгаа байх нь". Нэг мэдэхэд л нөгөө хороо атгачихсан эрвээхэйг хаа суухыг нь амдан зогсож байлаа. Гэтэл дайсны агаарын флот таазан дээр суучихдаг юм байна. Нөгөө заалнаас сандал чирч ирэн дээр нь гараад, эргэж над дээр буухгүй өнцгөөс барьж байгаад хороо цацаад хаялаа, пссс.....

Эрвээхэй салбаганан нисэж гарав. Харахад хор нөлөөлсөн гэхээргүй, бүргэд шиг л элин халин нисэж байлаа. Гэхдээ юун дээр ч суухгүй юм. Хүнээр бол нүд рүү гээ гааздуулчаад нүүрээ даран ухаан мэдрэлгүй орилон гүйж яваа юм шиг санагдна. Шавьжны дууг сонсдог болчихвол ч их юм дуулна шүү. Тэр лав, "ааааа шээт... яагаад, яагаад???!!! Яагаад хорвоо ийм юм бээ, ээ хорвоо!!!" гэж орилж байсан байх. Тэг тэгсээр агааржуулалтын хоолой дээр нэг юм суулаа. Түрүүний цочсон уур гарсан тул ахиж хор цацахаас өрөвдөөд, том амьтан юм чинь жоохон манараад гайгүй болох биз гээд орхилоо. Гэтэл нөгөөх чинь удалгүй газар уначихав. Хатгаж үзтэл амьд байнаа. Дээшээ харсан хөлнүүд нь арваганаж байна. Еэ хүүр энэ хор үйлчлээд удахгүй мань эрвээхэйг алах нь дээ гэж бодуутаа цэвэр агаар тусалж магад гээд гадаа гаргаж, нэг бутны мөчир тавьж орхилоо. Байж байгаад гарч хартал амьдаар барахгүй бүр далавч нь хөдөлж бариад нэлээн сэргэсэн янзтай байна. Аа норкооз нь гарч байгаа байх нь гэж бодчоод эргэж орж ирэн ажлаа үргэлжлүүллээ. 2 дахь удаагаа гарч харахад тэр нисээд газар нэлээн хол бууцан байлаа. Баярласан гэж. За ашгүй нэг ч гэсэн амьтан аварчлаа гэж бодов.
Ахин эргэж ирж ажилдаа орлоо. Бармэн залуу, за Артгаа бака гэж хэлэнгээ гараад явав. Би ч удалгүй ажлаа дуусаад гарлаа. Гарахдаа нөгөө эрвээхэйгээ хартал... тал нь газар наалдаастай байж байна. Ээ чааваас, нөгөө тал нь бармэний гутлын ултай автуусны буудал дээр байгаа байх нь хорвоо!
Аа яахав, сүнсгүй л юм чинь. Энэ үнэн үг шд ер нь. Харваас ер нь яаж сүнстэй байх вэ дээ. Хаана нь ч байхын. Далавчинд нь уу, хөлөнд нь үү, аль исүүл сахланд нь уу?

21 comments:

Багшээ одоо биологийн хичээлийнхээ дараагийн цагт аалз эсвэл шоргоолжны дотоод эрхтний тухай заавал ямар вэ?
Мэдмээр санагдаад хорхой хүрчихлээ байна.

Сүнс гэдэг чинь арай дотор эрхтэн биш биз?

bish shuu dee Dendvee mini

тэгээд юу юм?

Casper shd. suns gedeg chin.

za untyaa ene chin ogloo bolloo :D

Naadahiig chini durgui hurgesen hun ruu tsatsval yahol?

Өглөө болохоор унтдаг нь яаж байгаа билээ.
Шар шувуу биш дээ энэ чинь

Ягарчиааа

Харлийн хэлснэээр өөрлүүгээ цацааа үзээч 39 арзмээрийн гуталтай багшээ

аалз бол үнэхээр Braveheart-ийн William Wallace-ийг санагдуулжийн..

мэдкүүүүүүүү мэдкүүүүүүү

ene bagsh odoo nugel uildsen bna shd

аахаа сүнсгүй байдийм вий вий. мухаха мухаахаа одоо зуны андаа гарий байз. энэ бодлыг, эрч хүчийг төрүүлсэн Артгаа багшдаа баярлалаа

багшээ шумууланд хэрхэн хазуулахгүй байх вэ гэдэг гичээл заагаач

Shavjiig ustgax ni neg talaaraa nugel ch birdiin muu turluus ni getelgej baigaagaaraa nuguu talaasaa buyan yum aryabal um ma ni bad me xum
Shagjamuni burxan xelexdee alivaa xun setgeldee l buyanii uriig sain tsatsaj chadsan bol garaaraa yu tsatsax ni xamaagui gejee
Shaamparuud shig ingeed shaagaad baij chadiishtee

ялааг хайр найргүй алдаг ч заримд нь далавчгүйгээр амьдрах амьдралын цоо шинэ мэдрэмжийг боломж болгон олгодогшд би

shumuul yu gej boddiin bolo bagshee shumuuliig yaj anguuchlahuu? bi bolon minii gr buliinhen terhuu shumuulaas zalhaad bn

uruvduud bgaam murtluu zevuu hureed bdag shd shavij harahaar zarimdaa alaal zarimdaa urshuuguul bdgiin harin odoo shuud alna haashdaa sunsgui tgd ch hen negnii uland naaldahaas hoish. er ni tgd ertuntsiin jamaaraa uhsen shavij tsuuhun duu 1.000.000.000.000.000.000.000.000-nii 1.000.000 l bh

maa bagsh chin ihee orvchhon setgeltei or nimgn yum bn shdeee aguol uilsandaa nuutshan

Багш мээнь Та яаасан тероор Осама шиг Терэза ээж шиг олон сэтгэл зүрхтэй хүн бээ.

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл