Эзнээ дуурайсан охор бичлэг боллоо доо

За баахан хорхой шавьж бичсэн чинь тэгсэн үү яасан, өнөөдөр шумуулнууд намайг дамжилж авч хариад тогоон дээр чанангаа тойрч бүжиглээд тансгалсийшд. Тэхдээ 20-ийг бол лавтай хана болоод 2 алган дундаа гавсарсан. Ингээд шоорттой бай гэсэн шиг одоо өвдөгнөөс доошоо бол довтой хөндий шиг л юм байна даа одоо. Дов гэснээс таануус согтуудаа найз охин юмуу эхнэрээ довон дунд үүрч яваад хойшоогоо унажээснүү? Тэгэнгүүтээ тэвэрдэг хүн болоод 2 гар дээрээ өргөж явжаагаад урагшаа бас унасийм биш биз. Тэрхүү 2005 оныг алгасаад нэг үнэн үг хэлэхэд, довны хоорондох хонхорхойд хангалттай намаг шалбааг байдаг сан.
Гэхдээ ямар ч үед чамд итгэдэг найз охин юмуу эхнэр байна гэдэг бас муугүй тээ. 2 унагуулж шалав норчоод дараа нь ахиад үүрүүлсэн бол яахын. Гуравдахиа унадаггүй шазайсан, шазруун, шартай, шавилхан, шалдан цээжтэй, шар шоорттой залуу довон дунд найгажээсэн бол бүр яахын...
Гэхдээ л жишээ нь тэр хойш урагшаа унаад байгаа хүн бол тухайн үедээ түүнийг үүрээд явжаахдаа урагшаа, урдаа тэврээ явжаахдаа хойшоо унаж болох л байсан газар. Хүчээ буруу хуваарилжаахгүй согтуу юмнууд. Аа унахын хувьд бол согтуу юм чинь уналгүй л яахуу дээ, хангай дэлхий, завсраар нь ороод унаад өгөөчээ тийм их дов хайрлачаад байхад чинь.
Би зөв ярьжээнүү, аль исгүүл буруу яриад байна уу?
Гэхдээм бол өнөөдөр багшаа нь яг юу бичкээд, яахкаад ингээд суугаад байгаагаа үнээр мэдкүү байнээ. Гэхдээ л тээ, юмны нигуур гэж байдаг л байхгүй юу.
За энэ маань ингээд эзнээ дуурайсан богинохон бичлэг боллоо доо. Гэхдээ тээ, эзнээ жинхэн дуурайхым бол богинохон ч гэсэн шагхийжаах ёстой доо.
Ер нь бичлэг эзнээ дуурайдаг гэсэн хууччуулын үг байдаг уу гүй юу? Xөгшчүүл юүүгнэ?

23 comments:

mai shuu, atsaa.

ta iim bogihon bol gump bagsh bur boginohon boloh um bna shd, ene ta 2-n zurgiig haraad l helj baigaa shuu

Гампых тэхдээ нэлээн өргөн байх нь тэ Гилийхатаа

дээтээтлии хүнээ мээссэнжиртээ ороодирээч

яаралтай зар оруулжаахад коммент маань хайччууваа

bagshee ihleel goyo yavjiisanaa yav hooy.neg duu baidii shd oron garan hunii tee eleesen oimsoo umsuhuu dee bolih uu daaa ntr gdg shig l boljee bichleg tihdaa mani met bagshiig dugneediideg hen bee shih shig

ойрд хавьд үзэгдээгүй богино бичлэг болж

sexy uruultai goyo zaluu shuu ene Arteniyan.

Sonin yum daa bi Artagiig undur xun gej boddog baisiisht

Haltuurnii bagsh

хахахаха.. итгэдэг нь үнээн.. нэхдээ над шин масстай хүнийг тэврээд явсн бол чи бүүүр шигдэж дууссан газар байсан юм дааа

Сайхан хуучны үгийн нэвтэрцэн толь шиг өвгөчүүл одоо ч цөөрч дээ.
Манийг бага залуу явахад Галавсай гэж сайхан буриад өвгөн энд тэнд мэргэн үг хэлж явах. Ай мөн сайхан буурал шүү дээ. Харваас хэлсэн үг шигээ додигор, тагжгар, шаг хийсэн, шар нүд шүдтэй, шавартай газар үрүүлж баймаар бөгтгөр, бөндгөр түшигтэй буурал даа...

namhan ch gesen sexy zaluu Arteniyan!

hagas sainii asuult enee ter ee baihaa bolio yudaa

to giliin hatan: naa zurgan dr chine artgaa bagsh gaampaas naana camertai oirhon zogsoj bgaa tsarai n aa

Эзэн шигээ, өсөлт нь зогсчихсон бичлэг гэсэн үү юугсэн? :)

Эзэн нь тийм охор юм бий вий зий мий дий ний гий

Ууц нь охор ч гэлээ, ухаан нь өндөр багшээ шүү дээ базарваань/Юкигээс сурсан юм/

Тэвэр даахгүйчилсэн л
Тээж явдым Шет ээ Сэтгэлдээээ

Энэ хуучцуулыг үг мөн үү Багшээ
Бүдрээлиз Галтраализ Хангай Дэлхийн тэг гээ бондгор бонгор юмнууд тааралдуулаа байхад яахмым

Дэндэв ээ Увсынхан Охор гэж ямар хүнийг хэлдэг билээ

Над нэг хэлж өгөөч

Охор хүнийг л хэлдэг юм даа

Тэгүүл үгийн нь үндэс нь юугсэн үг үү

Үндсий нь үнэндээ мэдэхгүй юм. Харин навчий нь мэдэхийм байна

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл