Хоёр явдлын тухай бодол

Зиа хөлбөмбөг /цаашид хөмбөг гэх. артгаа авгайгаас сурсийн/ үзэж байна уу. Хөмбөг үзээл шөнөжин нойргүй ажилдаа улаан нүдэлсэн юм ирчээл эвшээлгээл сууцгаагаад байна уу. Хөмбөг үзэх нэрээр пиав ууж хамаг цалингаа үрчээл, дарга захирлуудынхаа зайг харж ширээгээ дэрлэж унтчааал заваараад улсын болоод хувийн хэвшлүүдийн хөгжих зам садаа болоод байна уу. Тэгэжил байгаа л даа. Яс юман дээр хөмбөг гэртээ үзэхээр унтчихдаг байж пиав уух болхоороо гарч гүйлдээд хөөрхий хөмбөгөөр түрий бариад завааруулж алджээн ууу. Та нар тэгэхгүй бол сайн л байна. Би бол яг дээрх шиг амьдарлаар амьдаржаанаа. Хэн хожсон хэн гоолдсоныг нь мэдкүү байж хөмбөг үзээл үхчихгээд яваад байгаа. Миний амьдарал гэж хөмбөг ядралт гэсэн хоёрхон статустай амьдаржээн шүү нээрээ.

Нээрээ их хөмбөг үзээд тэгээд байна уу юм хум сайн ойлгохоо байчиж. Зарим юмыг амьдарлын туршлагаар, жоохон хар ухаанаар бодоол ойлгочоод яваад байгаа. Ер нь заавал нарийн ухаж төнхөж ойлгоод ч яахав хайнга ойлгомор аядаал яваад байхад болно шүү дээ. тэгээд хагас дутуу ойлгосон хар ухааныг минь засаж залруулж болно шүү.

Одоо тухайлуул УИХ-ын гишүүн Ч.Улаан гишүүн "шударга журам" медалиар шагнуулжээ гэж байгаан. Би бодохдоо УИХ-ын гишүүн хүн "шудрага" дээрээс нь "журам"-тай байлгүй яахав дээ ямар мань мэт бишдээ. Ер нь тэгээд шударга бус журамгүй хүн УИХ-ын гишүүн болоочуу гүүчүү. Тэр медалийг ер нь тэгээд дагтан УИХ-ын гишүүд авдаг байхөө, ард түмэн бид бол шударга болоод журамтай хүнээ л сонгоно шүү дээ. Миний бодход тэр шударга журам ч биш ер нь бүх медалийг сайд дарга нар л авдаг. Бусад хүмүүс юу хийсэн гэж медал авхав дээ. Өөрийхөө бор ходоодыг тэжээх гэж яваад медаль авбал хүн амьтан ч шоолно шүү дээ. Өөрийн бор ходоодны төлөө гэсэн шагнал гаргалтай биш. Сайд дарга нар бол бидний төлөө явжаагаа улсыг шагналгүй яахав зайлуул, өөрснөө ч дуртай байдаг биз. Ингээл бодоод явдаг байсан миний хар ухаан алдаж.

"Улаан" гишүүн маань дөрвийн дөрвөн хүний амийг голын уснаас авраад гаргаж ирээд маайсатал инээлдэж байгаад зургаа авхуулж хөдлөшгүй, шагнал авхаас гарцаагүй нотолгоо бий болгосон байна. Гүү тэр олон хүн гол дээр "живж өгжээнэ шүү" гээд хараад зогсож байхад манай гишүүн л харин усан спортын холбооны тэргүүн, бассейнд явдаг хүний зангараг, бусдын төлөө гэсэн сэтгэл нь дийлэн 60 шахсан насыг үл тоон усруу хайр гамгүй орж аварсан байна. Тэхээр энэ шагнал нүдээ олсон шагналаар барахгүй гол дээр зогсож байсан иргэдийг олж тогтоон "шударга бус журам" олгох хэрэгтэй санагдаад байгаан. Ерөнхийлөгч ийм чанар өөрийн бор ходоодоо борлуулах гэсэн ийм олон хүний дунд цөөхөн тэр тусмаа эрхэм гишүүн хүнээс гарч байгаа тул "улсын баатар" цол олговол ерөнхийлөгч ч гоё харагдаад зогсохгүй гишүүнд маань ч сайхан санагдах юм.

Зиа энэ сайхан үйлсийн араас нэг муухан үйлсийн тухай бичхэд саяхан "чаатын эмээ" гэж айхтар хэрэг гаржээ дээ. Хөөрхий 91-тэй нэг эмгэн чаатруу "Хаая 91-тэй мөнгөлөг бабуушка байна, хүн батирах залууст санхүүгийн тусламж үзүүлнэ, зөвхөн дохь бүү мээсээж бич дугаар ..............." гэж бичжээ. Чаат уншаал хүн зодчий доо тэхгүү бол нойр хүрэхгүй нь гээд хэдэн оюутан суужээсэн сайхан боломж гараад ирж. Оюутанууд дохиж залгаад очсон яахуу аймаар эмээ гараад иржээ. Тэгээл нөгөө хүнийг нь зодчихсон чинь үхжээ. Монголын цагдаа дор нь эмээг барьж аван ганцад хорин эрүүдэн шүүж хэргийг нь хүлээлгээд бүх шатны шүүхээр оруулан сая нэг шоронлуу явуулж дээр дооргүй санаа амран эрүүгийн хүнд элементийг нухчин дарсан тул амар сайхандаа жаргажээ.

Намайг ийм юм бичвэл хүн итгэхгүй дээ. Яалтачгүй ийм явдал болоод өнгөрлөөшд. Одоо хар ухаанаар бодход 91-тэй эмээ чаат гэж мэдхүү, зиа үр хүүхэд нь та хүн захиалж зодуулж магад гээд нэг бүрчлэн тайлбарлаж өгсөн гэж бодьё, тв чаатруу гар утсаар мээсээж бичиж чадахуу, зиа үр ач нь та хэнийг зодуулхын би бичээд өгье гэхийн болуу. 91-тэй хүн үххийн хооронд хүн зодуулж нүгэл хураахыг хүсдэгийн болуу, эсвэл тэр шүүх цагдаа, прокурорын эмээ нар тиймэрхүү хүмүүс байдын болуу. Үр хүүхэд нь ч гэж тэрийг тэгээл бичиж л суудаг.
Хар ухаанаар бодход боломжгүй л санагдаад байгаан. Ерөнхийлөгч маань 91-тэй чавганц өршөөвөл гоё харагдана шүү. Хэн л 91-тэй ядарсан эмгэнтэй барьцахав дээ.

Тэнгис кинотеатр 3d-гээр хөлбөмбөг гаргаж байлээ. с1-с шаал өөр юм билээ. Ха ха гэнэт ирклаам голоор нь явцан уу. Ирклаам үзээд хохирсон хүн байвал уучлаарай. Оогт ирклаам үздэгүй, уншдагүй хүмүүсээс гуйжаагаан шүү. Би сэтгүүлчийн ёс зүй хамаагүй хүн шүү дээ. Ерөнхийлөгчөө та тэр тэнгист очиж хөлбөмбөг үзвэл гоё харагдана шүү. Ерөнхийлөгч хаашаан гоё харагдах ёстой хүн юмуу хаашаан тэ. Тэгээд ч энийг уншаа ч уу гүү ч үү. Би хөмбөг үзээд нойр дутуу байнаа.

18 comments:

Chatiin emeeg urshuuh blgui dee tarvagan darga maani. Humbug chini aimaar yum bn lee shdeee erteer net-r harsan eleg melgee delbe ushigluuleed talbau deeree uhsen ch hun bdgiim bn lee shd. Erguu humuus guildeed bdgiim bh gesen chini er zorigiin yum bn lee

hahaha, hairtai shu. gumpeeee
Anon

negt orson bainashd.

1.t ntr

Tanai ITAAAL chini yu bolood bainaa. Hombogiin toim hii l dee

аягүүүүү уур бухимдал үнэртжэээнэ Энэ гамп багшээс

хөөрхий эмээг мэнэ өршөөчөөсөй дөө

Чаатын эмээд ерөнхийлөгч уучлалт үзүүлкү ээ.

Багшаа би нөгөө Цэр гэдэг муухай нэрээ сольчихсон шүү, журнал дээрээ тэмдэглээрэй

Reclamnii bichlegiig unen sain hiisen baina lee. Buhii l reclamnii stsenariig Gumpushkaagaar bichuulvel zohiltoi.

humbuguur shalgalt uhgejiigaam shig l ulairaldaad munguu urjiinaa te. 4 jiliin umnu bol bi bas l uhgejiisiin. hehehehe chatiin emee neeree gar utastai tegeed uuruu zahialsanch yum biluu hen medlee orchin ue-iin emee uvuu aihtarsh de

yagaad setgegdeliin hariu bichihgui baigaa altsgar ve, Yu, Ci 2 shig l bai l daa.
Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

áè õºìáºã ìýäê¿¿ìèéíºº õàðèí ýìýýãýýð ë øîóäàíà 人 ìà òºðçàñàã

Юки гуай үнций
Юки гуай боёортой :р

ооо шэттт Гомбоо гуай байсымуу :р
Гомбоо гуай боёортой

Еркийлөгч яавал өндөр болохуу Го?

нээрээ тэр 91-тэй эмгэн... зазаза эхлээд бусдын сээгийг уншааты

Ерөнхийлөгч болохоор хөл бөмбөг үзээд, чи болохоор хөмбөг үзээд байгаа биз?
Тэгж л таарлаа.

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл