Нухацтай яриа

Өглөө хар үүрээр ажил гараад такси барьж аваад цонхыг нь онгойлгоод цэнгэг агаарт хэдэн км ч болтугай явчий гээд гараа өргөөд зогссон чинь хижээл насны жинхэнэ сайхан хар хүн эксээл машинтай ирж зогсож байхын. Би ч яахав хөлбөмбөгийн ядаргаанд орж нүд бүлцийсэн амьтан суухын түүс болоод ороод тухлаад авдын байгааз дээ. Аа аххүүгийн "хаашаа явахуу дүүхүү" гэж мэгэж байгаа нь аргагүй л дөч гарсан эр дөрөө даасан ат гэмээр хүнгэнэж байна шүү. Ат мат гэж хөнгөлүүлсэн тэмээтэй зүйрэлэж байгаа маань доромжилж байгаам биш тэр ах тэртээ тэргүй нээтээр хэсдэгүй байрын эр байв шүү дээ.


1.- Зиа дүү хүү хөлбөмбөг үзэвүү. Урьд шөнө хаанах, хаанах тогловоо?
- Итали Парагвай тоголсон үзэж амжсангүй.
2. - Итали чинь аврага, Прагвайг нь сайн миэдкүүмаа. Итали алсануу яасан?
- Би харин үзэж амжсангүй ээ. /1-ийн хариултыг давтаж хариулж байгаадаа өөрийгөө гайхав/
3. - Тэхдээ л алсан байх тээ?
- Тэгсэн байхаа би бас дэмждийн. /үүүүүүүүүүүүүү/
4.- Голланд, Дани 2 овоо тогловоо улбар шарууд?
- Тэглээ. /овоо мэддэг л ах байшд/
5.- Тэр өөрийхрүүгээ мөргөөд оруулдаг чинь хаанах вилээ?
- Аа Дани шүү дээ.
6.- Дани чинь хаанахтай тоглолоо?
- Түрүүний улбар шар Голландтай. /түрүүний 4-р асуултаа сандагүй шүү хампаан/
7.- Аа тийн. Оросын нэг айхтар хөлбөмбөгчин байж билээ хэн билээ.
- Мэдкүү ээ би сайн мэдэдгүймаа. Аль багт тоголдог байсан хэдэн оны үеэрийн?
8.- Аймаар хөлбөмбөгчин байсын ах нь бас сайн сандагүй ээ. Нэлээд дээхнэ, аль багыг нь мартчиж миний энэ толгой юу. Хаана болжаагаа билээ энэ тэмцээн чинь?
- Африкт
9. - Аа тийшд нээрээ, муухай халуун газар байхдаа. Африкаас нь тэгээд баг оруулсанууу энэ тэмцээнд
- Халуун байхаа. Оруулсаан нэлээд хэдэн улс байгаа.
10.- Тэднүүс чинь гүйж харайх гэж алдын байлээ. Өчдөр японууд яавээ тээ арай гэж хожлоошд. Тэр Камеруунд нэг сүрхий ёвроопт тоголдог тоглогч байгаад ч нэмэргүй хожигдлоошд.
- Тэглээ /ямар камерүүн африкт байдаг гэлтэй бишдээ/
11. - Олимпоос илүү байхшүү аан. Бас л сайхан баяр шүү. Тэр сонин гоол орчдог чинь хаанах хаанах хоёр билээ?
- Ямар гоол билээ?
12. - Яагаав нэг өшиглөөд оруулчаагүй юу?
- Сандагүй ээ би. /ихэнх гоол өшиглөж орсон гэлтэй биш/
13. -Нэг тийм аймаар сонин яагаав дээ.
- Их сайхан өглөө болжээн шүү тээ /хөлбөмбөгөөс холдуулкуу бол яриа миний амиа хорлолтоор дуускаад болдогүй/
14. -Өглөөгүүр ер нь тэмцээн болж байгаа юу энэ хөлбөмбөгийн? Манайд дандаа шөнө тааруулаад байдаг муусайн юмнууд албаар тэгжээн үүү? ха ха ха
- Болдогүймаа тэндээ бол орой л болдог байх. /дахиад юм асуувал машин явуут дунд нь буунаа/
15. - Энэ гадаадын хөлбөмбөгчид чинь дандаа мундаг мундаг боловсролтой хүмүүс байдаг гэлүү. Ингээд бодхоор манайхан мөд оркуун байна л даа.
-Мэдкүү ээ. Та тэр ТҮЦ-ний тэнд зогсчихгүй юу.
16. - Аа дүү хүү энэ ТҮЦ-энд зогсдымуу? Сайхан ТҮЦ байна даа.
- Бишээ. ямар ажил нэр усаа хэлэлтэй биш.
17.-Нуухгүй шүү. Хаая нийлж буу халж байя л даа.
- хэ хэ би энд ажилдагүймаа. /эргээд хөлбөмбөгөө ярьдаг байж/

Арвун хэдхэн асуултаар алангаа алддаг гэжээшд. Буугаад ганцаараа алхаж явсан инээд хүрээд болдогүй. УИХ-ын гишүүд таван толгойн асуудлаар ярьж байгаам шиг бид 2 ч будилж дууслаа даа. Мэдэхгүй юмаа ярих хичнээн хэцүү байдаг цусав. Хүмүүс тэгэх тусмаа мэддэг юм шиг харагдах гээл ярьж өгхиймөө. Би хөлбөмбөгчны зурагтай подвоолк өмсцөн байгааг ах хүү хараад л тэглээ. Тэрнээс биш морь хонины зураг байсан бол сайхан мэддэг сэдвэр нь адуу малаа яриад явах байж дээ. Би ч бас мэдкүү байж ярих гээл байдаг хүн. Одоо ичихгүй мэдэхгүй гээд л хэлчиж байя. Их хурлын гишүүн гэдэг ч бас л мундаг ажил байна шүү тээ.

23 comments:

haha saihan ugluu bna shvv tee

Gump chi yun muuhai aashtai yum be de amiig ni daguulaal aytaihan tolgoi dohij bgaad untaad ugsun dur uzuulchihgui. Gehdee tiim olon ugtei taxinii jolooch nar olon bdgiim bn lee. Baahan yum asuugaal barij yavaa tor uhchih geel bandaaj barij uzchih geel shali shali hiisen durakuud bas bnaa bn. Mashind ni suunguut nagaartaal sejgiin ch amitad bas bnaa bn. Yadhad bugdeeree Shumaher gejugaa

Хахаха
Сайхан буу халжээ

Chrysanthemum said...

burj aldnaa :D

chi tgd holbombogiin yadargaand ortoloo uzdegiim baij hoorhii ovgon tailbarlaad ogohgui yasiin

нэг иймэрхүү

Хүнд гартай таарч дэ

Gumpushka, sanajiina shuu hairaa.

ene gumpaa yun ch odiin? huuhenuud hair zarlachihiimaa. shal ontsguil zaluu bn lee shd.

Aay bgashaa taxi barisanaa reclamdsan uymuu.

Keke taxind yavaa xumuustei yaridag tusgai programmaa ajilluulaad untchdiish bi

өөө ааш муутааа

tas tas burheg odor bsiin ovoo jaahan mishaamaar aydlaa

õà õà õà

Taniig duugarch yadaad baihaar chini jolooch ah dooyoolson baisht.
- Аа дүү хүү энэ ТҮЦ-энд зогсдымуу? Сайхан ТҮЦ байна даа.
- Бишээ. ямар ажил нэр усаа хэлэлтэй биш.
17.-Нуухгүй шүү. Хаая нийлж буу халж байя л даа.
- хэ хэ би энд ажилдагүймаа.
kkkk muuhai deerelhjee manai bagshiig. Ter TUTS chini manai surguuli yum uu.

- Өнөөдөр 89-67-оор дуусдаг тоглолт чинь юу билээ?
- Юу? Тийм тоглолт болсиймуу?
- Тийшдээ. 2-уулаа 3 болоод
- Юу оноо чинь хожсонд нь 3 болдог ш дэ.
- Үгүй ээ. Хожсон нь аварга болно гээд байсан.
- Аа мөн мөн. /Энэ яг НБА ярьжийна л даа/

Aviyas tanidag humuust bol Gumpaa jinhene od shd. Ontsgui gej yugii ni helj baigaan bol.

Гаамп, Гаампаа, Гамбаа

Алиниймбээ?

Гомбоо нь.

bagshaa nar yasan ih ajil tasalj bainaa. 14-nuus hoish yu ch alga. hariutslaga tootsii

hahaha

bagsh nart hariutslag tootsdog bolchuul ni surguuliasaa huuchih blgui de. bi ch oird orj irsengui. namtaigaa taarsiin

Манай дэлгүүрээр зочлоод сэтгэгдлээ үлдээвэл таларханаа
http://mongol-gaihamshig.bizmarket.mn/

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл