Зарчимч хүний төрсөн өдөр

Баярын өдөр бичлэг таардгүй баатарлаг блогчин гээд байсан хаа байхав. Ахиад нэг баярын өдөртэй халз тулдаг байна шүү.
Зуны зугаатай
Зулзаган мододтой
Зурам шиг шар нартай
Зурайсан ногоон замтай
Зургаан сард төрсөн
Зураг шиг хөөрхөн Юкидээ
Tөрсөн өдрийнх нь баярын мэндийг
Tөө тэнд байгаа
Tөлөв төвшин Артгаагаас
Tеле байдлаар хүргэеээ эээ!!! Хурай хурай хурай.

Энэ мэтчилэн явсаар байгаад өөрийнхөө төрсөн өдөр өөрөө бичлэг хиймээр байнаа ер нь. Аймар бичлэг хийнээ. Юуун Чэйз гэж бодно доо уншсан хүмүүс.

Юки бол нэг тийм ..., одоо юу гэмээр ч юм, давгүй л хүн дээ, тийм зарчимч. Ерөөсөө аймар зарчимч байгаам чинь хараад байхад. Одоо чинь хаа сайгүй давтай хүмүүс л олшроод байхад давгүй хүн, тарвага 2 нүдний гэм болсон шд.

Заа ингээд
Дун цагаан цаасан дээр
Дуртай юмаа бичээд суужээдэг
Дулаахан энерги гаргадаг
Дунд зэргийн нуруутай
Дуугай төрсөн Юкидээ
Дуунаас хурдан шавь нар болоод коллегуудаас нь
Дуншиж төрсөн өдрийнх нь мэндийг
Дундын хоор хоолойгоор
Дуу дуугаа авалцуулан хүргэеээ!!!!

30 comments:

1 st comment. Artgaa gedeg hunii turuunii niitleld n bi bas 1 st comment bichsen shdee.Ene az uu, ez uu?

Наргил said...

Хамгаас хайрдаа найздаа төрсөн өдрийн мэндээ :)
Хавь хайртай шүүүүүүүүүүүүүүүүү
ҮНЦИЙ :*

хайр чэн said...

Хамгаас хайртай хайрдаа төрсөн өдрийн мэндээ :)
Хавь хайртай шүүүүүүүүүүүүүүүүү
ҮНЦИЙ :*

( арзгар ариунаа оржирж самууруулжаагаад буруу бичүүлчдэг бээшд :P)

HAPPY BIRTHDAY YUKI!!!!!!!!!!!

анон: Тэгээд байхаараа оз л байдийм даа.
Наргил: Та 2 сайхан ен.
Анон: За би ч будилчлаа. ер нь би унтаад байх шиг байна, хэвтэж үргэлжлүүлий дээ. Гэснээс энийг уншжаагаа хүмүүсээ та нар миний харж байгааг харжийнуу? Исүүл би солио...

Дандаа ду үсгээр эхлээд яваад байхаар нь Дунд хуруугаа гозойлгоод гээд явж өгөх байх гээд айгаад байсан харин ашгүй тэгсэнгүй.

Юки төрсийдрийн мэнд

citrus: Caadah chin ch happy baigaa l daa
Gump: Durlal geed haduurcangui harin.

юукий төрсөн өдрийн мээнд...

Юки сан, багшаа сан, галзуу сан-даа төрсөн өдрийн мэнд хүргье. Сайхан баярлаарай.

Юки өөрөө мэдэж байгааздэй?

yoo ene zakiral ni hicheelee tasalsnaa sanaj l baimaar iin end dund huruu yaritsan yavjiihiimaa ain!!! p.s Happy birthday Yuki.

Yuki dee tursun udriin mendee az jargaltai urt udaan amidraarai elbeg delbeg enx tunx baigaarai gej eruue uu

Юхи төрөөд ямар хүүхэдтэй болсын тэгээд?

мэндэлсэн өдрийн баярын мэнд

хүний төрсөн өдөр дээр хичээл таслах мэтийн муухай юм битгий ярьжээ хүүхдүүд минь

ЮҮКИД ТӨӨӨРСӨН ӨДРИЙН МЭНДИЙГ ХАЦАР ТҮЛЭМ ҮНСЭЛТИЙН ХАМТ ХҮРГИЙ РЕДКҮҮРС

Юкид баярын мэнд хүргэе!

Нэрээр хэлхсэн фэйшинлэг мэндчилгээ

Юбка л зохьдоггүй болохоос
Юу ч өмссөн стийлний
Юухан хээхнээр гангарчдаг
Юүдэнтэй хүрэмтэй бол бүр ванлий

Күүрчигний цахилгааныг товчлох дургүй
Комиссын барааг тоож хардаггүй
Күмсийн шүүмжийг ч авч хэлэлцдэггүй
Күй ер гээд шал тоодоггүй

Ихэмсэг чумшиг, энгийн чумшиг
Ижий мөртлөө хэлээ хазаастай
Инээд хөөр, эрхлээн туниантай
Ийм нэг найздаа төрсөдрийн мэнд хүргэе.

Yuki chini uhaantai saihan ohin baina lee. Tursun odriin mend hurgie.

wooow idea lagin zuer........ toogii oogiii meegiii yuukiii

Ha!Бүгдээрэнд нь баярлалаа. Би сайн төрнөө :D

давгүй хүн, тарвага 2 нүдний гэм болсон шд.
Ene chin odoo yu bolj baina aa hahaha
Yu bagsheedaa mend devshuulii.

........эхлэл хэсгийг ахын даа ирж умш...
Хаймар хахархай машинаарөө
hаадья тойрооеэ гэжэль байна дөө
Харым халуунтайшь боложорхиод
Ханилхам шаматайяа гэжэль байна дөө
Эржим хахархай машинаарөө
Эргиеэ тойрооеэ гэжэль байна дөө
Архым халуунтайшь боложорхиод
Аваашхам шамайяа гэжэль байна дөө
...Хгг хгг хгг...
Була хахархай машинаарөө
Буйряа тойрооеэ гэжэль байна дөө
Бодолым халуунтайшь боложорхиод
Болзохом шамтайяаааа хгг хгг гэжэл байна дөө хгг хгг хгг

meedku yugdiglee geseer bgaad bagsh bolson yuki bagsheed horvood mendelsen hosgui udriin meend hurgejiinee. daraa taarch biechlen mend hurgene gejuugaa. tanil bolchihooroo tasartlaa temdeglene gejuugaa kkk

Ёоо энэ буриад ахай Галавсайн бичсэнийг үйлтэйгээрээ би л орчуулж, олны хүртээл болгохоос.

Хаймар хагархай машинаараа
Хадаа тойръё гэж байтал
Хар юм халуураад болж өгдөггүй
Ханилахаас, тамтай ийн гэж л бодлоо

Эрмээн хагархай машинаараа
Эргээ тойръя гэж байтал
Архины халуунтай болчингуут
Авахаас чамайг гэж л байна даа

Хиг хог хиг хог

Булан нь хагархай машинаараа
Бууриа тойръё гэж байтал
Бодлын халуунтай болчингуут
Болзох шахаад хиг хог гэж л байна даа хиг хог хиг хог

хайпи бёортэээ дүүүү юу?

хайпий бөөртэй дүү юу? биш үү гээд агаа нь асуусан бна
дүү чинь хүрэн бөөртэй бхоо хэхэхэхэ

HUREN BUUR HUREN GUTAL 2-G IJILSUULEED L NTR

Наян найм хүрээд
Надтай нэг уулзаарай
Насны уртад элээсэн
Нартай дурсамжаа хуучилъя

Ерэн ес хүрээд
Иргэний үнэмлэхээ үзүүлээрэй
Ертөнцөд үнэн гэж байдгыг
Ирсэн өдрөөр чинь үнэмшъе

Зуун жил амьдраад, зургаадай таягаа тулаад
Зулж тавьсан эсгийн дээр дулаан найр үүсгээрэй
Үеийн олон нөхөдөөс нь зүрхэн дунд чинь бадамлавч
Үүрдийн санагдах нөхөрлөл хажуу дэргэдээс чинь холдохгүй

Хожимдож хэлсэн мэндчилгээ минь
Хоногоор хэдий хэмжигдэвч
Хожиж амьдрахгүй хорвоод
Хоромоор сэтгэлийг хэмжихгүй ээ

Төрсөн өдрийн мэнд хүргэе Юки ээ!

Huuh, 6 sariin 9nd Yuki-n tursun udur bsiimuu, miniih bas 6 sariin 9nd shde :P

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл