Харж тоглосон тоглоомууд

Зиа баярын өдөр барбагшийн хичээл уншаад галзуураад сууж байдаг амьтан гэж хаа байхав. Гэсэн ч нэг юм ормор аядлаал хаяая даа. Би дандаа баярын өдөр таарч байдаг юутай азтай вэ .

Гадуур нусаа гоожуулсан майжиг хар юмнууд жигтэнйхэн гангарчихаад ээж аавыгаа жинхэнэ тамлаж байнаа. Энийг ч авна, энийг ч иднэ, ууна, тоглон гээл бөөн уйлаан майлаан. Ээж аав нь дуртай дургүй хөтлөөд л хэдэн цаасаа байдгаар нь атгачихаал хар хөлсөө цувуулаад халуун наранд алхаад байна шүү дээ. Ээ дээ мөн ийм баярыг жилд нэг тэмдэглэж байгаа нь их юмоо. Мань мэт аав болуул бүүр энэ баярыг тэмдэглэхийг нь хүртэл болиулах байхоо. Гэртээ хэвтээл хичээлээ хий загнаал байжаах шиг сайхан юм хаа байна.

Би бас хүүхэд байсым шүү. шууд ийм гүзээтэй том залуу эхээс төрөөд пиав уугаад далжигнаад давхиагүйм шүү. Бас ээжийн алаг үр, эмээгийн ууртай хар байсым шүү. Хүүхэд л болсон хойно бас баяр болхоор өмсдөгүй цамцаа угааж индүүдээд хар бажийнкаа тослоод гардаг л байлаа. Хэтэрхий гангарцан болхоор хамаагүй тоос шороотой хутгалдахгүй үдээс өмнийг бараад үд гэхэд замабараагаа алддаг байсан даа. Ер нь бүгд л өмдөө гөвсөн, тоос шрооноос зугтаасан гял цал, томдож багадсан эрээн алаг хувцастай юмнууд байлаа шүү дээ. Өглөө хүн хүүхдүүд баярлаж байна гэж хардаг бол үд болход хармааны хулгайч, траншэйний хүүхэд гэж сэжиглэнэ шүү дээ.

Хэдэн гудамж дундаа шийдтэй байлаа. Мань мэт бол тоглох гэхээр бөмбөг байхгүй. Бөмбөг ирэнгүүт 3-4-р ангийн томчууд гарж ирээд ирээд тоглоод тэднүүсээс ч томчууд хаяа ирээд мань мэт өдөржингөө шороон дээр хөлөө жийж сууж байгаад орой тоголсон ч юм байхгүй нэг л их сагсан бөмбөг ярьсан улс, балиашигласан улс гэр гэртээ харьцгаадаг байлаа. Гэр орныхон бол өдөржингөө бөмбөг нүджаагаад ирлээ гэж загнахаар муухай юм болцон байна. Яс юман дээрээ гарсан бөмбөгөнд хааяа гүйж авчирч өгсөнөөс өөр бөмбөг нүдсэн юм байхгүй шүү дээ.

Зиа тэгэж байтал байрны орц хонгилоор плэйстээшн гэж нэг тоглоом тоглуулдаг байлаа. Үнэ нь дийлдэнэ гэж байхгүй. Мань мэт ёстой хархын заяа байхаас хазхын заяа байх биш өдөржингөө хараад зогсчино шүү дээ. Дэккэээн гэж нэг мундаг тоглоом байлаа. Бүжиглэдэг Эдди гэж хартай, Ёшимуци самуурай, хөөрхөн хүүхэн гээд баатрууд хоорондоо тулалдана. Тулалдахдаа элдэв коомби хийж өөр өөрийн давтагдашгүй авьяасаар хүчэээ үздэг байв. Би ч өглөө тийшээ орж харж зогсоол орой гарч ирнэ. Тоглуулдаг болон тоглож байгаа ах нарын тамхинд гүйгээд л. Сүүлдээ би бүх хүнд заадаг болж иржээн. Бүх комби ид шидийг нь мэддэг болцон "тэрийгээ дараач, ээ чи одоо иймхэн юм мэдэдгүй мангар амарханшд. Эртүүд нус Гамбаа наадхыг чинь аймаар хйисийшд, иймхэн юм мэдкүү би байсан бол алахгүү юу" гэж мэгээл аан. Шинэ ирсэн хүүхдүүд бол намайг улаан тоглоомчин гэж бодхоор шүү дээ. Дөрөв таван жил тасралтгүй хараад зогсчихоор тэхгүй яахав дээ. Өдгөө арав гаруй жил өнгөрхөд тэр тоглоомыг тоглож үзээгүй л явна даа хөөрхий гэж.
(Зураг баруун талаас Эдди, Ёшимици нар)



Дараа биллиард гараваа. Хаа ах нар тоглоол. Хүнд гар бол яахуу шилжилтийн насны гар аан. Аль болох охид хүүхэнд харагдчих гээл яваад байна. Биллиардан дээр атмануудын тэнд очоод зогчихноо. Бас л тоглох гэхээр мөнгө төгрөгний асуудал, атмануудын дээрэнгүй байдал зэргээс болоод надад тоглох боломж түй ч гардагүй байлаа. Харж зогсоод хэдэн сайхан дуудлагатай болчихсо "Бужигнаан дундаас булан, түплэ булан, хэрчиж булан" зэрэг үгнүүдийг маш чадварлаг хэрэглэж сурсан байх бөгөөд мэдэхгүй хүн харвал эгээ л спортын мастер мэт аашилна шүү дээ. Бүүр "гөхийг нь гаргаад, бороо голд нь хий" гэх мэт сээгс утга агуулсан хэллэгүүд ч мэр сэр байдаг. Энэ талаар бүтэн хичээл орхоос аргагүй. Аймгын захын үүдэнд болхоор тэрүүгээр явжаагаа охид хүүхнэүүд намайг лаг тоголдог, атмаанууд дунд нэртэй гар байна гэж бодхоос аргагүй байдалд орно шүү дээ. Би ч тэндээс хэрэглэхээ больсон муруй, хугарсан палк олоод хэзээний тоглож байгаа хүн шиг түшиж зогсоод, хойно урд нь гарч зааварлаад явж өгнөө. Би хот ороогүй бол энэ хэвээрээ 50 гарах байх гэж боддын шүү.

Эргээд хархад бүх насаараа харж, тэрүүндээ баясаж явж дээ. Хазаж голд нь орж баярлаж чадалгүй өнгөрч. Би ганцаараа бишээ нэг хэсэг нь тоглож наадаж баясаж байхад нөгөө хэсэг нь харж тэрүүгээрээ баясаж байдаг хорвоо хойно доо. Гаднаас харж, баясаж баярлаж явсан бүхий л залуустаа, одоо харж баярлаж байгаа бүхий л бацаанууддаа хэдүүлээ үргэлж хамт шүү гэж хэлий даа. Баярын мэнд хардагуудаа.

17 comments:

Баярын мэнд!!!

hairtai shu hairtai hairtai hairtai

hairtai hairtai hairtai hairtai hairtai hairtai hairtai hairtai hairtai hairtai hairtai hairtai hairtai hairtai hairtai hairtai hairtai hairtai hairtai hairtai hairtai hairtai hairtai hairtai hairtai hairtai hairtai hairtai hairtai hairtai hairtai hairtai hairtai hairtai hairtai hairtai hairtai hairtai hairtai hairtai hairtai hairtai hairtai hairtai hairtai hairtai hairtai hairtai hairtai hairtai hairtai hairtai hairtai hairtai hairtai hairtai hairtai hairtai hairtai hairtai hairtai hairtai hairtai hairtai hairtai hairtai hairtai hairtai hairtai hairtai hairtai hairtai hairtai hairtai hairtai hairtai hairtai hairtai hairtai hairtai

хаха тэр гөх, бортой яриа арайлийн. за сайхан баярлаж баярлуулаарай

bayariin mend xvvxed bsan l yum chen bagshid xvrgechi tei zvger bizde bi yamar potska yumu gd bwaa

эхний 3 муухай спам байна даа

Sol@ce угаасаа ингэж ярьдийшд. Биллиардны шинжлэх ухаанд суралцааа хө

dao тэхгүй хөөе. Тэхгүү хүнийг яахын чи

zie ho yunii umnu shine onii mend shan martaltsgaagaarai bduul shan shineljiinuu zaaasss ter ch yahav
mgliin ur sad unuudur narshsan bhaa te etr l sonin blaa gj aa tiin gaamp bi hazdag ni l bmaar bna shuu za heden utgagui heden uguulber holboo haychlaa zus gj

Багш минь ээ.
Биллиардын хичээл орох хэрэгтэй юм байна даа.
Ер нь тэгж бодлоо.

sonin l xuuxed baij dee

baliar medremjtei,hardguuudaa yu?hehe

сайн уу Гампаа Артаг та 2ийн бичлэгийг xошин шогийн Xүрлээ уншиж байна лээ шд мэдсэн биз дээ кккк аймаар танил сонсогдоод байсан чинь үг үсэгээрээ бараг шаxуу байсан шүү Амжилт

Гөхийг нь гаргаад буландаа

kakakaka, bayarin udur ch davgui shu end tendhin nuhrud tasarchaad ehneruud gants 2 yum amjuulchih sanaatai, taransheini maijig haruud n bas udurjingu davarsaar bgaad oroi tass, istoo l guh muhii n gargadag gazar da .... gomboo bagsh zugeer haraad l suudag ch bish bh te ..?

anon

саваагүү шаар

Gumpaa chi neeree aztai shuu. Arteniyan bayariin odor taarlaa gehed ter ni DOH.iin odor baidag shuu.

gumpaa bagshe bi chin uuriig chin ugaasaa l saihan guzeetei gonzgoi bsiin bhaa l gej boddogeilaa. gesen bas huuhed nasiig dairsan beer tamhind guisen jaal bj sh de. ter ue-ee bodood saihan l bayarlaj bgaaz de

Өө теккэн нтрийг ёстой харж баясжийгаагүм байна шд. Жоохон байхад орцны хонгилд байдаг байсан писи плэйстэйшнийг харж мэргэжлийн дасгалжуулагч шахуу болж байжилээ.

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл