Хэлний курс 8. Серб эр Дэяан.

Дэяaн гэж нэг залуу манай ангид байх. Сербээс ирсэн тэр, бас нэг Индонез бид 3 анги дотроо хөөрхөн нөхөрлөнө. Хичээл тараад цуг зам нийлнэ, завсарлагаар хамт буу хална. Дэяан ирэх 8 сары 31-нд хуримаа хийх гэж байгаа мотоспортын тамирчин залуу юм. За даа тамирчин гэхээсээ хообий нь моцийкл болцон л эр дээ. Гэхдээ цаанаа л эрэлхэг, шулуун шударга зантай залуу.
Харин Ясир хөлбөмбөгчин, хээ шаагүй сайхан гар. Индонез чинь лалын ертөнцийн хамгийн их хүн амтай том улс юм байна, мэдээгүй явсан юм. Тэгээд шашнаа дагаад Индонезчүүд гэж бөөн Араб нэртэй залуус байна. Хаа очиж Филиппин, Малайз тэр хэд гайгүй, юм үзсэн, хөөрхөн ч ааш зантай улсууд. За тэр Бангладеш, Энэтхэгүүдүү! Ёстой л үхэж байхдаа таарсан хүмүүс дээ. Тэр тухай дараа сайхан хуучланаа.

6-р сарын 14-ний даваа гариг, хөлбөмбөгийн дэлхийн аварга эхэлснээс хойш 4-дэх өдөр байлаа. Тэр өдөр угийн дуу цөөтэй Дэяaн улам дуугаа хураагаад нурмайцан байв. Хуучин Югославын улсуудыг байнга хольдог би өглөө ирээд түүнийг хармагцаа л "аа тэр чинь Серб шдээ нээрээ!" гэсэн дотроо дуу алдсан. Учир нь урьд өдөр нь Серб азгүй гэхэд дэндүү азгүйтэж Гана-д торгуулийн ганцxан цохилтоор хожигдсон байлаа.

Дэяан! гэж дуудангаа мөр лүү алгадаж, "Серб сайн байсаан, жоохон азгүйтчлээ" гэж хэлэхэд тэр, "дараа нь Германтай тоглоно" гэж бувтнасан. Арга ч гүйм даа, хэрэндээ таарсан юм бодож очоод аваргын аманд таарцан аймгийн арслан залуугаас ямар л дуу гарав гэж.
Хичээл ном болдгоороо болж, тардгаараа ч тарж бид 3 цүнхээ үүрээд метро руу гаа алхав. Хүүхдээрээ цайлган зантай боловч бас ч гүй намбатай байх гэдэг, ер нь намбатай ч байдаг Ясир Дэяaнд хэд гурван сэтгэл зассан үг хэлж явна.
-Серб бол сайн баг, дараагийн тоглолтод заавал хожно гэж би итгэж байна....

Маргааш нь Дэяaны сэтгэл санаа арай гайгүй болж хуучин хэвэндээ орсон байлаа. Анги руу явж ороход цоглог гэгч нь мэндэлж байна:
-За юу байна Артгаа, манайх Германыг бут ниргэнээ!
Би дуугай л толгой л сэгсрээд суудал руу гаа явсан. Дотроо нэг юм бодчоод гаднаа өөрөөр хэлэх нь надад хэцүү байдаг юм. Серб эр энэ эрчээрээ "мөрөөдсөөр" долоо хоног дуусгав. Би болохоор Германыг дэмжиж байгаа, хожно гэдэгт ч итгэлтэй байлаа. Гэхдээ Дэяан найз учир, бас Герман тэртэй тэргүй хэсгээсээ гарах л учраас, "тиймээ Серб хожих байх, хэдийгээр бараг бололцоогүй ч гэсэн. Би тэр үед залбирнаа" л гэж хэлсэн. Дотроо ч үнэхээр тэгж бодсон юм.

Ингээд миний хүсэн хүлээсэн, Ясирийн алгаа үрчин хүлээсэн (тэр бооцоо тавих гэж байгаа), харин Дэяaны тархиныхаа хэдэн эсийг үхүүлэн үхүүлэн хүлээсэн баасан гариг ирлээ. Тэр, тэр өглөө бас л дуугаа хураасан янзтай байлаа. Догдлоод байгаа нь илт. Би түүнийг сайн мэдэрч, ойлгож байв. Учир нь Дагвадоржийгоо сумод анхны монгол түрүү авч магадгүй болох үед, Бээжин 2008-д Түвшээ, Бадар-ууган нар маань алтын төлөө тулалдах үед үүсэж байсан сэтгэлзүйн дэнслээ, лугшаа, хусчаасай билээдээ гэж тэсгэлгүй их хүсэж бас ялагдвал яана гэж маш их айж байснаа эргэж санасан юм.

Баасан гаригийн хичээл ч ордгоороо орж тардгаараа тарж харин бид 3 метро руу урьдныхаасаа хурдан алхав. 40 минутын дараа тоглолт эхлэх нь. Даруухан Сербийн баг үргэлж хүчтэй бяртай байдаг Герман машинуудын эсрэг, хүч тэнцвэргүй тулаан хийнэ.
Тоглолт эхэлж байх үед би сэтгэлдээ хэдийнэ Дэяанд эмгэнэл ирэлхийлэх үгээ бодож байв. Германчуудтай тоглож байгаа Сербүүд өрөвдөлтэй ч харагдах шиг. Хэд нойлоор хусуулах бол доо ч гэсэн бодол эргэлдэж байна. За гэтэл Германы нэг том камаз Клозе талбайг орхиж багийн нөхдөө 10 болгов. Совин ч төрж байна. Утсаа хайж Дэяантай ярьмаар ч санагдах шиг, "аа дэмий ч биз дээ, Германы эсрэг шүү дээ!" Гэхдээ тэр юу бодож байгаа бол. За нэг цай хийгээд ирье гэж санаад өрөөнөөс гарав уу гүй юу зурагтаар дүүрэн шуугиад явчихав. Гоол орчлоо. Хэн нь вэ? Гүйж ирээ л зурагтаа хартал Сербүүд шамбааралдан хөөрцгөөж байдийм байна. Күэ мөн, хоншоортой эрс юм даа! Милан Йованович хэдэн сая нутаг нэгтнээ баяр хөөрөөр бялхааж, уйлуулжээ. Дараа нь хаалгач нь! Сүүпэр од Подольскигийн цохилтыг тэр барьсан.... Тоглолтын баатар бол Сербийн хаалгач Стойкович. Германд олдсон бараг 100 хувийн боломжий нь үгүй хийсэн...
Сербид 3 оноо юу юунаас ч чухал байлаа. Тэд авч дөнгөв.
Оройхон хэрд Дэяанд фэйсбүүкээр нь "баярын цахилгаан" илгээв.

Даваа гаригийн өглөө метроны буудал дээр Ясиртай тааралдаж гангар гунгар хийж явсаар анги руу ороход Серб залуу маань хэдийнэ ирчихсэн байв. Ердийн зангаараа инээмсэглэн угтсангүй, харин гэрэвшсэн янзтай сууж байлаа. Бидний яахыг мэдэж байгаа болохоор тэр биз.
- Дэяан!
- Дэяан!
-Алсан шүү!
-Баяр хүргэе!
Дэяан өөрөө гоол хийсэн аятай л ханагар байна.
Гэтэл Ясир баяр хүргэснийхээ дараагаар гэнэт, аах муусайн Сербүүд! гэдэг байгаа. Заа яав гэж асуухад минь тэр, би одоог хүртэл бараг бүх тоглолтод бооцоо тавьж дандаа таасан. Тэгээд Серб Герман 2 дээр би 100 евро тавьсан байсан, будаа болчихлоо! Хайран зуууууу...!
Бүгдээрээ түүнийг шоолж инээлдэн тэр өдөр их л хөхин баясав бид. Түрүүний нэгдэхэд тэр юу юу гэж Дэянд хэлээд байлаа даа....
Багшийг орж ирэхэд Дэяaн суудал руу гаа явахдаа, "одоо бид Австралийг хожоод хэсгээсээ гарна!" гэж итгэлтэй өгүүлэв.
Тэр туйлын баяр хөөртэй, болдог сон бол өөрөө талбайд гүйж гараад тугаа өргөөд гүйхэд бэлэн байх шиг.

Хүн дан биеэрээ амьдарч болдог ч дан сэтгэлээрээ амьдардаггүй. Эцэг эхээ бусдаас илүү хайрладагаа мэдэрч эхэлснээс хойш хүн амьдралынхаа туршид олон олон хайр, үнэт зүйлсийг олж авдаг. Найз нөхөд, хань, үр хүүхэд, багш, хамт олон, хайртай морь, хайртай моцийкль. Энэ бүхнийг хаман хайрлаж томорсон хүний зүрх сэтгэл, хайр нь эцэстээ өсөж төрсөн эх орноо гэх хамгийн агуу сэтгэл болдог байх гэж санана. Харийн газар, харийн хүний дэргэд байгаа хэнд ч хамгийн үнэ цэнэтэй, хамгийн эрхэм, эмзэг нэгэн эрдэнэ үүсдэг нь эх орон, эх орных нь нэр төр билээ. Тухайлбал намайг, энэ Артгаа тэнэг гэж хүмүүс хэлэхээс айхгүй, харин намайг паактлахыг харсан хүмүүс монголчууд ийм тэнэг юм уу гэж хэлэх вий гэхээс би үхтлээ айдаг. Тэр ч утгаараа бусдын дунд бузгай нь байж чадахгүй юм гэхэд буурай дорой нь байхыг ххэзээ ч хүсэхгүй.
Олон аавын хөвгүүд бүгдээрээ л сэтгэл зүрхэндээ эх орноо тээж яваа. Өөртэй нь хамаа зулаггүй тоглож хөхрөлдчөөд, харин улсынх нь тухай тоглоом хийхэд царай нь хувьс гээд л явчихдаг юм.
Тиймээ Дэяaн, чиний нутгийн эрс гайхамшигийг бүтээх болтугай!

36 comments:

Сербүүд сүрхий шүү. Сербтэй найз Артгаа бас сүрхий

Сайхан лээкц байнаа, багшаа. Бангладеш, Энэтхэгүүдийн хувьд би бас тийм сэтгэгдэлтэй болчихоод байгаа. Уг нь хүн муулах дургүй ч тэд бүгд нийтээрээ ижил араншинтай байх юм.

сеерб хэсгээсээ гарнаа гарна

¿¿¿ëàëàëà 3 ò ãýíý ¿¿.... ýýìýãòýé÷¿¿ëèéã ìýäíý òèé õºìáºã ñàéí ìýäê¿¿ýý òýõäýýý ë óíøëàà ãñí

Истоо мундаг лээкц байна

setguulch, hutlugch said...

bi uulaasaa khul bumbug neg ikh sonirhdoggui yumaa. oilgodog ch ugui. gehdee ajliin shaardlagaar khaayaa sonirkhoj khardag. medeelliig ni olj avdag l daa. gekhdee ene jiliin khul bumbugiin temtseeniig ogtoosoo uzeegui minii khuvid artgaa chinii bichlegiig unshaad khamgiin sonirkholtoi, khamgiin super togloltiig ni uzsen shig bolchikhloo. ter chigtee setgel unertsen, ter khereeree khair medregdsen niitlel boljee. bayarlalaa. ajliin udriin erch khuchiig maani tseneglej ugsund

yooyo hooloi zangiran zangiran unshlaashd. Gantsaaraa baisan bol uilahaar bailaa.

baharhah yumtai hairlah eh orontoi bh ch saihan yumaa. artag guai gavitaanaa urgeljluuleh bologui yu????????

Ёо сүүлийн хэсэг зүрхэнд тусаж байна. Сайн бичжээ Артаг.

Saihan bichjee unexeer saihan

Ядаж эрээн орж үзхиймсан :p

Тагнай гуай сайн уу?
Тагнай гуай..
Тагнай гуай боёортой.

Амгаа гуай билээт зарий шүү би :р

c чи амгаад эрээн орж ирэхдээ ашигласан билээдээ зарахжийгаамуу :р

Dao guai bi camertonii bileet yarijiinaa :D

ta nar chimeegui bai l daa. bagsh duugui bolchloo. hereldehee bolildoo. dao, c 2-oo

Àìüäðàõ ñàéõààí.

hi bye gehni ch haashaa yum. gerees garch gedes holdohgui zunii haluun udruudiig unguruuj bna duu. humbug /hul bumbugiig tovchilsiinshu/ uzeed l huiten beer hashraagaad gui ee bas zugeergui bootsoo taviad 1 setgelee sergeechhiimsaan angiinhaan. gantsaaraa duingeteed bltaich bish 25nd niislel asar orsoon /tuluvluj bn/ hul bumbug bolon ev nairamdal mandtugai

Хүн дан биеэрээ амьдарч болдог ч дан сэтгэлээрээ амьдардаггүй. Эцэг эхээ бусдаас илүү хайрладагаа мэдэрч эхэлснээс хойш хүн амьдралынхаа туршид олон олон хайр, үнэт зүйлсийг олж авдаг. Найз нөхөд, хань, үр хүүхэд, багш, хамт олон, хайртай морь, хайртай моцийкль. Энэ бүхнийг хаман хайрлаж томорсон хүний зүрх сэтгэл, хайр нь эцэстээ өсөж төрсөн эх орноо гэх хамгийн агуу сэтгэл болдог байх гэж санана.


аахаг аахаг, ... ааахаг

Бодож байгаагаасаа өөрийг хэлж сураагүй чи дажгүй залуу байна шүү.

Серб Австралид нухуулаа. Герман, Гана гараа.

гүү яассан хөөрхөн бичлэг вэ бүр, энэ халуунд бүр ч таатай сэрүүн мэдрэмж төрүүлжий шүү.

За тэр Бангладеш, Энэтхэгүүдүү! Ёстой л үхэж байхдаа таарсан хүмүүс дээ. Истоо сайхан хэллээ. Артгаа чи шөө.

Тагнай гуай энэ 2 чэнн нөгөө өндөр 2 нээз чэнн мөнө үү :р

хөөрхий серб эр одоо яажыгаа бол. бодуул уужыгаа байхдаа

Амараа ах: Сүрхий улсууд цуглацан байгаам байна даа гэжүү
Гилийн гатан цэр: Хаха хүний нэрийг бүтнээр нь бичнэ гэдэг чинь хүндлэл шд.
Зоригт8: Мултарчлаа даа Зоригт8 минь
Анчи: Аа ваяралла уншсанд
Краб: Умдаг гэнэ үү?
Сэтгүүлч хөтлөгч: Аа их сайхан юм хэлжээнэ. гилайлаа
Ваабар: Хоолойгоо зүгээр тооно тушчаач, зангилчуул тайлагдку.
Анон: Нэг л сайхан нартай өдөр үргэлжлүүлээ л дуусгаа л тавьчна даа
Анон: Магнумдуулцан уу?
Шоутаймар: Юу байна Шоовойко.
Амгаа: Эрээн сайхан газар шд, тэр сауных нь бие үрдэг хүүхнүүд энэ тэр нь.
ц: Дугай бай
дао: Дундаас нь авч дамлах нь дээ
ц: дугай л бай л даа
АНон: Үнэн юм хэлжийнэ энэ хүн
Досу: Сайхандаа ч сайхан л даа
тик ток: Мандтугай, тэр асар чинь хаана байдий?
Юки: Ааы рэп.
Дэндэв: хаха хэцүү л байдаг болхоос, хэлүүл хэлээ л явжийна даа амь тэмцсэн амьдрал дээр чинь
Витнэсс: Тэгээ
Фрийстайл: Хүйтэн бичлэг байна гэжүү
Бадман: Хаха мань дараа нь тэднүүсийн тухай мэдсэнээсээ бичнээ
ц: Бишээ биш
дао: Хаха өнөөдөр өглөө халамцуу ирсэн, шөнө гэртээ хариагүй гэцэн. Одоо яахав дээ.

танай тэр цитрус чэн хичээл таслаад байгаам бишүү... цаадхандаа юм хэлжаагаач ... эдэр гээд айр шургачхуу яахуу ... за за болилоо шургаагүй шүү... энэ сээгийн байхгүй гээд бодчих....

Segsger serger sambaganuur sagsanuur Cutrus xaachiv bieiin jargal xuuguud xuduu xeer xevtej baiga daa tursgiig ni xuulaad surguulia chimne dee irexeer chini

gump bagsh zas yaj yavaa boldoo :P

Олон аавын хөвгүүд бүгдээрээ л сэтгэл зүрхэндээ эх орноо тээж яваа. Өөртэй нь хамаа зулаггүй тоглож хөхрөлдчөөд, харин улсынх нь тухай тоглоом хийхэд царай нь хувьс гээд л явчихдаг юм.

ммхэм Яаааг үнэн.

Багш та Дэяны араар сундалж бэртэвзэй , Баяраа тэмдэглэсэн болтой Столийчны тавьцан суужээнлээ хэхэ

germanchuud serb-d yladsan ni bux xvn bvdvvn ubsund gdg ni bolson l doo. gexdee abarga xvn abargaaraa l vlddeg shvv dee kkk.

Багшаа тэр дээр та "моцийкль" гээд буруу биччэж.
Моцийлк гэдийшд

Нөгөө Чингис хаантай буу халсан уу?

Shine suragchaa huleej avaarai... Yag shine ch bish l dee urid n burtgelgui haalganii tsaanaas l nuutsaar sonsdog blaa :P

nulims tsiilegnedeg bai sh d

сая нэг бангла хүүхэнтэй 12 хоног хамт сурсан.. мэдээгүй ээ.. хүүхнүүд ч тэгээд хүүхнүүдийн үерхлээр үерхээд өнгөрсөн дөө

гэснээс сүүлийн хэсэг их огшуулсан сайхан бичиж

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл