Өмнөд Африк 2010. Хөлбөмбөг гэж юу вэ?

Эхлээд өөрийгөө танилцуулхыг зөвшөөрнө үү:
Би бол. Манай нэртэй хөлбөмбөг сонирхогчдын нэг. Ер нь би өөрийгөө хөлбөмбөгийн мэргэжилтэн гэж боддог. За миний тухай ингээд боллоо, дэндүү богинохон санагдсан бол уучлаарай. Би өөрөө даруу байх дуртай болхоор илүү юм нэмж чадахгүй нь. Бас хүн дуурайгаад, Пелегийн зурагтай ганц ном хажуудаа тавиад авахуулсан зурагаа тавьчий гэсэн чинь аппарат нь байгаа хэрнээ аваад өгөх хүн олддоггүй ээ. Автмаат дээр нь тавиад суухаар ердөө өөрийгөө онож авч чаддаггүй. Миний тохой жоохон цухуйгаа л дандаа хана, тааз маазны зураг аваад байхаар нь больчлоо.

Одоо хөлбөмбөгийнхөө тухай:
Түүхэн замнал: За хөлбөмбөг бол хөл ба бөмбөг гэсэн утгатай бөгөөд он цагийн уртад ба нь гээгдээд "хөл бөмбөг" болжээ. Нүд хариулж байгаад удалгүй "хөлбөмбөг" болон хоорондоо наалдаад авч. Энэ нь хөлбөмбөгийн хөгжлийг тод илэрхийлдэг бөгөөд ирээдүйд улам хөгжин "хөлмбөг" болох, цаашилсаар бүр "хөмбөг" гэгдэх нь нь лавтай юм.

Хөлбөмбөгөөр хэрхэн нааддаг вэ?
За хөлбөмбөгөөр бол хүн сайхан наадна. Нэг том талбай дээр за даа нэг хоррриод л улсууд байх шиг болдог юм. Ийш тийшээ гүйлдээд бас нарийн тоо өгөхгүй ээ тэднүүс чинь. Тэгээ л гүйгээд байна шүү дээ. Сүүлдээ бүр санаа зовно, яанаа ингэж гүйхээ болиосой, дэлгүүрт зөндөө л бөмбөг байхад ямар юм үзээгүй хогнууд вэ гээд.
Тэр бөмбөг ер нь их гайтай. Тэрнээс л хамаг юм болно. Нэг нь тэрийг очоод авах гэнэ, тэгэнгүүт өөр нэг нь бас авахыг хүснэ. Тэгж байтал 3 дахь нь шуугиад ороод ирнэ. Юмыг чинь нэг ээлж дараагаар нь хэрэглэж болноо доо. Дэндүү муухай давилуун хүмүүс. Тэгээ л нэгнээ шанаадаж байна, жавьж руу нь долоовор хуруугаа хийгээд татаж байна, мангасдаж байна, шилбэдэх битгий хэл бөлдөгдөж байна. Би бүр нэг удаа хуруудаад цохдолцож байхыг нь харсан удаатай. Гэхдээ санасныг бодоход гайгүй ээ тэднүүс чинь, тэгсгээд больчихдог юм. Би чинь анх мэдэхгүй цагдаа дуудаж байсан хүн шүү дээ, шударга иргэнийхээ хувьд.
Аа бас нээрээ тэднүүс чинь хүүхдүүдээ хөтлөөд гараад ирдийн. Авгай нараа бөгс өндийнгүүт л гараа гүйчиж байгаа л даа. Хүүхдүүд нь харах хүнгүй тэгээд. Бүр нэг Минотавр шиг юмнууд.

Шүүгчийн тухай.
Нэг багадаад жадайцан хар хувцастай нөхөр л энд тэндгүй гүйгээд байна даа шүүгч нь гэж. Тэр ёстой сонин, яг Минотавр байхаа.. Яг яах гээд байгаа, аль талд нь тоглоод байгаа нь мэдэгдэхгүй. Тэгснээ үе үе шүгэл үлээнэ. Тэгэнгүүт нөгөөдүүл нь бөмбөгөө шууд өгнө. Цагдаад дээгүүр танилтай даг аа тэр лав. Тэднүүс нь ч тэгээд бас цагдаагаас сүнсээ авцан улсууд. Шүглийн дуунаар нам болно гэдэг чинь баргийн аавын хүүгийн сурдаг ажил биш.
Зодоон болонгуут бас тэр чинь зүгээр байхгүй. Шүгэл тасxийлгэж болиулаад л, хамгийн зодуулсанд нь нэг өнгийн цаас өгөөд явуулчихаж байгаа харагддаг. Би нэг удаа их ойрхон явж байгаад таарсан юм, тэгэхэд тэр шүүгч алдарт Рүүнид улаан өнгийн цаас өгөөд, "зүгээрээ хөгшөө, иймим байх. Наадахаа авчуваад хүүтэйгээ сайхан машин зашин наа, нар хайчлах болуул шар цаас бас байгаа шүү!" гэж хэлж билээ. За шүүгч нь бас ч гэж гайгүй. Батаар нь бүр ямар гээч...

зураг дээр: Домогт Уэйн Рүүни. За үгүй юмаа гэхэд L. Подольски. За бүүүүр биш байдаг юмаа гэхэд иргэн Н.Энхбаяр.*


Батаарын тухай:
Тоглолто
н
д бүх залуус бөмбөгөнд шуураад нэгийгээ үзэж байхад 2 нөхөр биеэ оторлоод л зогсоод байдаг, санаа зовмоор, минотавр юмуу хаашаа юм. Талбайн гадна нэг зангиатай хүн тасралтгүй орилоод л байдаг юм, бодвол энэ 2 залхуугаа л "гүйх үү гүй юү, эсвэл турсагаа хуулуулах гээд байна уу?" гээд байгаа болтой харагддаг. Тэр 2 нь тэгээд залхуугийхаа дээрээс нээх тэнэг. Бусад нь алалцаж алалцаж арай гэж олсон бөмбөгөө тэр 2-тоо хадгалуулах гэдэг юм уу яадаг юм учиргүй өгнө. Тэгэнгүүт тэрийг нь аваад явахын оронд буцаагаад цөлж байна гээд бод доо. Тэгээ л нээх гавьяа байгуулсан юм шиг хаадайгаа л 2 тийшээ алхаад байна. Ядаж зүгээр тэр шонгоо түшээд зогсож болышд, даруухан.
Харин тэр тортой юманд нь бөмбөг нь орчуул учиргүй шүүрч аваа л гараа зангаа л загнаад байна. Нөгөөдүүл нь ч айсандаа тэр гоол оруулсан хүнээ хөөж барьж аваад дарж алах гэж оролдно, самардна, шанаадна, мангасд... на

Эд хэрэгсэлийн тухай.
За хөлбөмбөг тоглоход бөмбөг бол нэлээн чухал зүйл гэж санагдаад байгаа юм. Яахав гүйгээд байж чадна, гэхдээ л нэг юм дутуу санагдах байх. Сайн бодоод үз, хэрвээ та салхинд гарьюу гэж бодтол лифт ажиллахгүй байвал яахав. Эсвэл манай бөхчүүд барилдах гэтэл шуудаг нь олдохгүй байваллл... Аа гэхдээ үхсэн, бөмбөгтэй бөмбөггүй, шуудагтай шуудаггүй болхоо хүрвэл болдог л хорвоо шд.
За тэр бөмбөгийг их нарийн технологиор хийнэ, та нар ойлгох болов уу яах бол. Тэрийг чинь анаашны арьсаар хийдэг юм. Анаашгүй газар, жишээ нь Англид бол хонины арьсаар хийгээд дараа нь толбо гаргаж будна, будганд бөөн зардал. Миний санахад манайхан алаг үнээнийхээ арьсаар бас бөмбөг хийгээд гадагшаа гаргавал болохгүй гэх газаргүй. Тэгээд 999-үүлээ байж энэ мэргэн санааг олж харахгүй юм даа манай бизнесийнхэн. Хооронд нь яг том хана босчоод харахгүй байх шиг байна л даа. Ингэж туйпуу царайлах хэрэггүй шд.

Бөмбөг үйлдвэрлэх арга ажиллагаа:
Эхлээ л анааш сайхан ийш тийшээ харцан даялаад явж байна. Тэгэхэд нь багийнхаа хамгийн авхаалжтайгаа явуулаад дэгээдүүлүүлчихдэг юм. Бүдэрсэн анааш газар гуядаа л, мг-эннн ... гээ л тэрий хадна. Анаашны толгой чинь тэр дээр нэг жижигхээн юм шиг харагддаг боловч яг пад гээд хажууд унахыг нь харвал бас хөөрхөн том эд шүү дээ. Бараг л Минотаврых шиг. Унангуут нь л багийн 20-иод нөхөд эгнэж зогсоод зэрэг багалзуурдна даа. Буудаж албал хамаг арьсаа сүйд хийгээд аль ч гүй хоцрох учраас ийм арга хэрэглэж байгааг уншигч авгай та цаагуураа ойлгож байгаа байхаа. Нэг удаагийн ийм арга хэмжээний үеэр би байлцаж билээ, гэхдээ өөрөөм бол багалзуурдаж үзээгүй, зүгээр холоос л харсан. Тэр анааш яг багалзуурдуулаад дуусаж байхдаа нэг хөөрхөн санаа алдаж билээ.

Хөлбөмбөг ба Монгол:
Эцсийн эцэст дэлхийн хэмжээний (дэлхийн хэмжээнийх шүү дээ, ойлгож байна уу уншигч авгай минь, ай?) энэ том спорт монголд яагаад олигтой хөгжихгүй байна вэ гэж би их санаа зовниж явдаг юм. Зарим нь Монгол бол Африкийн хэдэн улсуудынхаа хамтаар дэлхийд хамаарагдаггүй юм шүү дээ гэж цэцэрхээд байна. Би бол энийг эсэргүүцэж байгаа. Монгол яагаад ч Африктай жишигдэх учиргүй. Тэд дэлхийн аваргын тэмцээн зохион байгуулж байна. Тэр ч байтугай тэд чинь анааштай улс шүү дээ. Бүр тэгж яривал цөөхөн архичинтай. Монгол бол яахав дээ, насанд хүрсэн 100 хүнээс 100 нь архичин.
Гэхдээ тэр хамаа юу байдаг юм. Монгол ирээдүйд 2 дэлхийн аварга зохион байгуулна, бүр анаашнаас өндөр амьтантай ч болно. Монгол маань хөгжнөө, баллана. Харж л байгаарай.
Гэхдээ үндэстний менталыг зөв залж чадвал одооноос л баллахаар байгаам даа ер нь бол, тэр бөмбөгөн дээр алалцаж байгаа, тэр шүүгчийн үл ойлгогдох зан гаргаж байгаа, тэр батаарын зүгээр сууж байгаа энэ тэрийг хараад байхад. За яг энэ дэд сэдвийг ингээд нээлтэй үлдээеэ. За би ч бүх юмыг л хаахаа мартдаг хүн дээ, жорлон баанны хаалгаас эхлээд өмднийхөө дэлгүүрийг хүртэл. Нэлээн нээлттэй л залуу. Бүх юм хана хэрмээр хүрээлэгдчээд байхад миний энэ бол буруу л юм байгаан.
За ингээд ийм сайхан баяр болж байхад яаж зүгээр байх вэ, мэргэжлийн орчуулагч биш ч гэсэн энэ дэлхийн аваргын сүлд дууг орчуулая, гэж санаснаа ер нь чадахгүй юм байна гээд больсон гэдгээ дуулгахад таатай байнаа.

Төгсгөл: Яахав таануусдаа гээд, харж явдаг тоглогч чинь мэргэн бууч болж, хамгийн дуртай баг чинь (тухайлбал Герман, Герман эсвэл Герман гэх мэт улсууд) алтан дагиныг үнсэх болтугай гэж ерөөе! Xувийнхаа зүгээс ерөөж байгаа юм шүү.


*-Нээрээ бичиж байгаа сэдэвтэй огт хамаагүй нэг юм хэлэхэд... манай ээкс Энхээ маань нэрнийхээ урд "Монгол улсын 3 дахь ерөнхийлөгч" гэж дандаа байгаасай гэж хүсэх болсон байна лээ. Тэгснээс "Монгол улсын ерөнхийлөгч Н. Энхбаяр" гэчээд хүмүүс "аий?!" гээд байвал харин "3 дахь нь л даа" гэх нь нөгөө хувилбараасаа илүүгээр хүмүүст сэтгэгдэл төрүүлэх юм шигээ. Тэгж санагдахгүй байна гэж үү?

28 comments:

Хахаха.

Монголын нөхцөлд анхны ерөнхийлөгчөө дэгээдэж унагаад дарчихвал их сайхан бөмбөг болох юм бус уу? Хөөрхийг багалзуурдаж алалгүй толгоных нь арьснаас жаахны зээлээд авчихгүй юу? Бажгар арав шиг ёстой сайхан бажгар бөмбөг болно

Өө уучлаарай өглөө нойрмог байж. "Толгойных нь арьснаас жаахныг" гэх гэж байгаад зарим нэг үсгийг дутуу багалзуурдчихаж.

Гү хөлбөмбөгийн талаар их сайхан ойлголт өгсөнд гилайлаа. Ийм л дэмий юм байдын байшт.

This comment has been removed by the author.

Chanartai lekts baina, zunduu um surlaa. Bayarlalaa bagshaa

нар тусч гилбуулаадайхад истажооныхаа дээврийг хаадгүүшд...аа учирол хөлбөмбөгийн бурхан тэнгэр тэр дээрээс...бас харнаа харна...

энэ тайлбар магадгүй Хөлбөмбөгийн хамгийн сайн тайлбар байх ... хэхэ

Ãî¸ áîëæýý ÷è ø¿¿...

Би ч бас Германыг дэмжиж байгаа ш д

Deutschland, Deutschland ueber alles, ueber alles in der Welt!

unenchees unench unshigch huuhen said...

ха ха. ямар аймаар бичдийн. бүүр нэг...юу ч гэмээрийн...би шүтдий шүү таныг вишд вишд

yoh shunu hombog uzeh, nuhurteige yu yah, naizuudtaiga showdah geseer btal nugu talnhi mungu oldog ajla hezid n yaj hihin buu med. neg l ih noirmogloson hun. tegeed ch ter chin anaashni tolgoin aris bish gemeer bolovch orlon toglogch n oldkumda ....
Anon

Xaxaxaxa
Bi bas 4 uus tavan bumbug ugchmuur sanagddiisht sags shig end tendgui gool orood 2 tald zereg gool orood gool xiisen xumuus ni toglosondoo bish gool xiisendee xuurch guiseer baigaad baxardaad unaad ugux baixdaa
Aliv yum xugjij devsheed baixad xul bumbug bur deer ueiinxeeree
Manai bux chini buxiin zodog chini bituu baijaagaad enger ni zadgai bolgon uurchisun ed nar xezee enger zadgai yum umsux yum boldoo

emegtei hun orj turuuleheer tiim boloh bhdaa showtimer

Artgaa haluuhan shuu chi

Artgaa hot zaluu shuu chi

Хахаха
Минотавр

Уөхахаахааааааааааахаааааааааааааааааааааааааааа

хахахахах хөлбөмөг энтэрийг чинь сая нэг ойлоо шүүдээ энийг уншаад

oeoeoeoeo haluuhan hot zaluu gechjee inkeel bicheed bval haluuhan hot zaluu bolchdgiimuu haluunii shil shurguulj uzsiimuu artgaa bagshiinhaa yu ruu?

Citrus gedeg segsiisen mam ni xaachaa vee xicheel nomoo zaaxgui er eguulj yavax vii dee

zalhuu bagsh nar. unuudur bas l shine yum alga

aanhaan tiin ingeel bichdeg uchir haluuhan gejaagaan. Hot guy Artgaa!

Ёооё, нээх хөөрхөн бичнээ нээрээ. Исто үнсээд үнсээд, чимхээ чимхээ хаячмаар санагддийшд кк

Тэр дууг орчуулаад тавьсан бол чи Минотавр болоход ихээ ойртох байлаа хахахаха
Сайхан мэдээрэй..

ene hicheeliig chin umshaad hicheeleer olj avsan medlegee praktikt heregjuuleheer shiidej Paragvai-Japany togloltyg nud salgahgui uzevshtee. Soliotoi toglolt bolloo. Bagshaa ter 11-iin tsohilt gedgiig tailbarlaad ogooch :) Delhiin avarga Argentina boloosoi oooooooo ! Demjeerei humuusee !

Голланд лаг шүү дээ.

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл