Щярамцаг

Манай өвөө хярамцаг гэдэг хоолыг л чанарын өндөр түвшинд хийдэг байсым. Тэрийгээ өөрөө щярамцаг гээл нээх гоё хэлнэ. Чиклаадтай хоол гэдэг нэртэй. Ер нь бодоод байсан чинь би багадаа маангар их хууртагдаж байсан байна лээшт. Бантан бол алтан медальтай хоол, миний хүү чинь бантанд дуртаймшт иииихххгааа гээл унгалдахаар нь би үхжкаам шиг дөрөв таван аяга бантан идчихнэ. Бас миний хүү чинь багадаа халуун боорцог гээл алгаа тосоол хөөрхөн байсымшт гээл ярингуут би халуун боорцог идий гээл. Энэ чиклаадтай хоолны хувьд ч адилхан. Жинкэн идий гэсэн хүсэл тэмүүллээр биш цэвэр сэтгэлийн хөөрөл, онгиргон зангийн эрчээр идэж уудаг байж дээ.

За тэр олон нялуун үгээр яахав. Шуу шуу нүдэлдээ явчий... хэнтэйвээээээ хадуурчихиймаа...
Щярамцаг хийхэд дараах зүйлс орно.
  • гурил - жижиг цайны аягаар тал
  • дотор мах - бөөр, гүзээ, уушиг, элэг, сэмж, зөрк
  • жаахаан үхрийн мах
  • цус - энэ бол зайдас, шавиа этэр л дээ. шууд цус гэцэн чэн ямар муухай санагдваа зус гэж. Цусаа арвихан хийвэл гоё өтгөн болдог юм. Хоёрын хооронд шингэн хийчихвэл чиклаадтай хоол гэдгийн утга алголнолдоо.
  • шар будаа - жижиг цайны аягаар нэг
  • ус, давс
  • сонгино
Хийх дараалал:
  1. Бэлтгэл ажил:
    • Гүзээнээс бусад дотор махуудаа дунд зэргийн баншны хэмжээтэй байхаар хэрчинэ. Бөөр, зөркний өөхнүүдийг хийнэ шүү дээ. Өөхнөөс нь салгаа мулзлаа хаячив.
    • Гүзээгээ нарийн савхан хэрчинэ. бас богино хэрчкүү бол гахийшүүдээ, нэг үзүүр нь үүдэн шүдний завсар, нөгөө үзүүр нь хоолой давчихаар хэмжээтэй л бол гахдын гэсийшүү.
    • Үхрийн махаа мөн нарийн савхан хэрчинэ.
    • Шар будаагаа угаагаад бэлдчихнэ.
    • Сонгиноо сайхан том том цагираган хэлбэртэй хэрчинэ.
  2. За хийж эхлэнэ шүү дээ базарваань. Хийхээс өмнө маань уншина даа. Яажугаан гэвэл энэ хоол өвөөгийн минь хийдэг байсан шиг амттай болоосой Өндөрхаан мээн гээл уншчих ёстойм.
  3. Хоолны савандаа хүйтэн ус хийгээд гэрчиж бэлдсэн бүх төрлийн махнуудаа, гурил, цус, ДАВС-аа хийнэ. Плиткаа залгана.
  4. Хүйтэн усандаа хийсэн зүйлсээ буцалтал нь байнга хутгана. Ер нь энэ хоолны гол учир жанцан нь хутгалтанд байгаамшт. Хутгахгүй л бол наа чэн хоол биш жинкэн валиар хярамцаг шүүдэ. Буцалтал нь хутгана. Хутгаж байгаагийн гол утга учир нь гурил, цусаа бөөгнүүлкүй гэсэн мяндсан ухаан юмшигайгаан.
  5. За нэг удаагийн сайхан буцлалтийн дараа будаа, сонгиноо хийнэ. Одоо бол байнга хутгах хэрэггүй. Үе үе харж, хутгачихаад л.
  6. За будаагаа хийснээс хойш 2 сайхан буцалгаал болоо.
Гоё хоол доо. Сайхан өтгөн щярамцаг идэхийсаа. :((

Нэг удаа шар будаа биш цагаан будаа хийж үзсий. Дэмий юм дэмийлимлээ. Шар будаа шиг сайхан нуугисан болоогүй.

Анхааруулга: энэхүү хоолыг халуун дээр нь идээл аяга, таваг, халбага, тогоогоо угааж байх хэрэгтэй шүү. Хатчихаад салкүү бол чам дээр шүү. Хэлсэн шүү гсн.. лайтай яншаа наассс... Ахлахаас энийг нь сурчкаж бас... Ц Ц Ц аая энэ бас ахлахаас сурсы. :P

2009-02-04 09:32:55


ps1: Сэтгэгдлүүдийг энчээнээс хараарай
 
 
~~~~~~~~~~oOo~~~~~~~~~~~
Залхуурку бол энийг унш :D
Сэтгэгдэлүүд:
1. ВАФЛЬ | 2009-02-04 11:30:36
дотор махан хол шиг " тагнайд " наалдсан амттан хаа байх вэ дээ... бог малын тэргүүнийг чанаад, жигнээд идэх ээ мөн чиг....

хөдөө явах байхад танихгүй айл хониний гэдэс чанаад ширээн доогуураа хйичихсэн байсан ч нэхэж байгаад идчихдэгийн ш дээ.

Хамаатаныдаа очих болуул, хонь гаргуулж, гол нь гэдсийг нь чануулж идэж байж, хүндэтгэлийг хүлээж авна гэжаагаа, хаха.

Хярамцагаар будаатай хуурга бас цуйван хийвэл бас л тагнай дөө, тагнай.
2. embi | 2009-02-04 11:39:43
Идэж өслөөшдээ. САйхан хоол доо. Одоо идье гээд ч хийчих хүн ховор болж
3. bi_banjig | 2009-02-04 11:47:13
манай аав ийм хярамцагаар ороомог, эсвэл залхуу бууз их гоё хийдэг байж билээ...
4. Julia_976 | 2009-02-04 11:54:43
LA-d neg Korean restaurant orson chini MENU-dee eroosoo 3 xan yanziin sholtei hooltoi. Neg ni hyaramtsagtai shol bsiim. Ih goe sanagdaj bsn. Manaihan Mongoldoo tiim hool ni elbeg bolohoor zalhchihsan bdag l daa.
5. amg@@ | 2009-02-04 11:56:47
ииийййххххгаааа үнций багын хүнэээ
6. ХЭнхэГэнДэн | 2009-02-04 11:56:50
малынхаа ходоодыг ашиглаад савалчихсан байдаг .
тэгээд л шууд цавчаад цавчаад шөлтэй хоолонд хийдэг санагдах юм.
гээ гэнэт тийм хоол идэх дур хүсэл асах юм . энэ юуных вэ
7. *САЙХАН САНАА* | 2009-02-04 12:01:59
хөдөө л мал зал гаргаал... гэдэс мэдсийг нь идэж уусны дараа үлдэгдлээр эмээ хийгээл.. бид идээл..

тогоо зайлсан усандаа уушиг чанаад л будаа хаяаал.. нохойгоо хооллоод л дуусдагсан. хэхэхэхэ
8. Namara | 2009-02-04 12:36:36
Хийж идхиймсаан. Зах гарч малын гэдэс гүзээ хайдийн билүү.
9. alchemist | 2009-02-04 12:37:22
hahahaha Yuki huuhnii jor g unshih gej baahan ineechlee, tseejleed avchiy, hiihgui ma gehed medej baiy l daa, gehdee sholondoo tsus hiideg ni joohon ontsgui maa, honinii tolgoi neeree aimar goy amttai te
10. Цогтмэргэн (зочин) | 2009-02-04 13:57:39
Щ-хөөх энэ үсгийг кийбордноосоо мангар удаан хайдаг байшд. Тээр дээр гозойж байдгийн байхчүв.
Зарим нь шал хэрэггүй үсэг гээд байсан, Щярамцаг гэсэн чинь тун зөв бичицийн биш үү. Хахаха.
11. 35 | 2009-02-04 14:13:49
Их баярлалаа.
12. tagnai | 2009-02-04 17:15:51
Saihan sharamtsag baina. Sain ch ohin bn. Odoo neg honiny eruu zaagaad togoo ruu chuluudaad orhioch.
13. lover_girl | 2009-02-04 17:20:20
Манай өвөөгийн хамгийн дуртай хоол...
14. Наргил | 2009-02-05 12:29:37
хярмаанцаг аа гэж
15. As (зочин) | 2009-02-08 09:10:29
хүүхэд байхад шаартай хоол муухай гээд иддэггүй байсан одоо харин идмээр санагдаад байдаг болчихож сануулсанд баярлав
16. Friska (зочин) | 2009-02-11 21:12:18
би шаал өөр хярамцаг мэднээггг...дотор махгүй.
17. Сувдан эрэл | 2009-02-12 16:44:00
Сонсож байснаас идэж үзээгүй бараагий нь ч хараагүй хоол байна даа
18. bayasum (зочин) | 2009-02-12 16:52:22
буцлалты нь яаж тоолдиймбээ.. порпорпоррр... гээд хорь гуч гараа явцан..
19. Lara (зочин) | 2009-02-15 21:11:36
хихи,чиклаадтай хоол...
20. itrue (зочин) | 2009-03-23 20:37:18
Хэ хэ. Өвлийн идэш хийхдээ малынхаа түүхий цусыг том тогоо эсвэл гүзээнд нь хийж байгаад дээр нь мах, дотор мах зэргийг хөшиглөөд сайн тааруулж хийж хутгаад хөлдөөчихдөг штээ одоо ч манай нутгийнхан. Тэгээд л тас хөлдөхөөр нь нэг хоолонд хэрэглэгдэх хэмжээгээр нь хуваагаад л хураачихдагсан. Хярамцагтай аарцтай бантан ч гоё шүүүүүүүүү
21. sshowtime | 2009-04-11 10:07:19
saixan xool shuu bied tustai uvul idvel daaraxgui jaaxan aduunii max nemeed xiivel goyo boldiin

0 comments:

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл