Гэдэс тэсэрвэл ....

За базарваань юм бичхээр понт нь танихгүй байна гээд байсан. За яадын танихгүй бол тэр л биз.

Өглөөө автуусан суух гэтэл нэгмалийтал инээсэн /цаашид малька гэх/ тарган шар кондуктор "За залуу минь дүрмээ мэддэг бол оруулахгүй" гэнээ яасан эгчээ гээл 20-тийн 10 ширхэг улаан мөнгө харуулаал эгчээ би мөнгөө өгнөө гэтэл Малька эгч өөдөөс "Зорчигчдод тавих шаардлагын 7.5-д химийн хорт бодис болон тэсэрч дэлбэрэх зүйл, эвгүй үнэртэй эд зүйл авч явахыг хориглоноо гэж байна" гэлээ Би өөдөөс нь " Эгчээ би эд зүйл авч яваагүй" гээд 2 кармаагаа эргүүлээд л харууллаа шүү. Гэтэл Малька "Чиний наад хэнгэрэг шиг гэдэс гүзээ чинь тэсэрч дэлбэрэх бодис болоод химийн хортой бодис, эвгүй үнэр гээд бүгдэд нь багтаж байна. хэзээ дэлбэрхийг хэн мэддийн гэдэг байгаа" хэлэх үг олдодгүй нүдний нулимс цийлэгнээд 7 буудал газар алхаж харилаа.


За тэр миний энэ эд эрхтэнгийн гажиг яахав. Уг насны залууд шөвийсөн юм байсан нас явхаар ингэдийн гэсэн. Уг нь нүүр батгагүй тэгээд хамаагүй цагаан байсан бол би эмэгтэй жирэмсэн хүн байна гээд аргалахгүй юу.

За гадаа бороо ороод байдаг гутлын ул салцан яаж алхаж байгаад харьчий доо. Харьж будаа мах 2-оо холиод үхтлээ идэж байгаад тэр Малькад тэсэрвэл яаж автуусыг нь будаа болгохоо харуулахынсан.

Нээрээ гайгүй гутал хэдтэй байдаг бол. За за маргааш ирж байгаад банжиг ааскаас асуухаас. тэгээд мөнгө байхгүй ээ.
 
2007-08-06 20:38:17
 

4 comments:

3 jiliin umnuh yum uu? odoo tgd amidral deerdsen u?

ёооё. нээрээ үнэн элгийн юм бичих юмаа. манай багш нээрээ. Нээрээнгээсээн тэгж хэлсэн юм уу

umm yasan hetsuu horvoo ve ha ha

Baraan batgatai emegtei ba shd bas

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл