Буузны үүсэл.
Нэг удаа манай эриний өмнө ч юм уу хойно нэг газар нэг хөөрхөн эд үүсжээ. Элдсэн гурил дотор мах зах хийгээд амы нь боосон тэр эдийг газрын урд руу Бао-зи, Монголд бол Бууз, хойшлоод явахаараа Поз гэж нэрлэх болж. Хиагт, Улаан үд, Читээр явдаг улсууд бол мэднэ дээ. Позы гэцэн том хаягтай гуанзнууд байдгийг. Үүнийг байр байдал буюу поз-той андуурч болохгүй. Энэ бол тэр поз биш харин иддэг поз юм. Одоо ч Король поз, Королева поз, цаашлаад Слон, Гость гээд олон познууд гараа биз дээ. Харин хятадаар хаан хатан заан мааныг юүгдийг мэдэхгүй тул аргагүй ингээд дараагийн догол мөр лүү гээ оры доо. Орохоосоо өмнө гарын үсгээ зурчнаа.
Буузны нас.
За бууз бол богино настайгаараа зарим нэг хорхой шавьжны рекордыг эвдэж мэдхээр байгаа юм. Чимхээд гамбанзан дээр тавигдмагц нэг хөөрхөн бууз хорвоод мэндэлдэг бөгөөд, шууд л хажуугийнхаа буузтай нүд амаа ирмэлцэн аальгүйтэж, ам хуурайгүй чалчиж гардаг нь судалгаагаар нэгэнт батлагджээ. Тэд хоорондоо хэт нам давтамжаар харилцдагаас болж та бидэнд мэдэгдэхгүй харахад зүгээр дүмбийчээ л сууж байдаг байх нь. Та нар мээтр хэрийн урт, 50 санжийн өргөнтэй баатам цаасыг хуйлж юүлүүр болгоод нарийн талы нь буузандаа наагаад сонсоод үзээрэй. Солиорч өгжаагаа тэднүүс чинь. Би нэг удаа сонсож байсан юм.
-Зиа сайн уу шинэ бууз минь
-Сайн, чи хэдэн настай вэ?
-1 минут 10 сэкүндтэй.
-Аан. Хорвоо сайхан уу?
-Сайхан.
Гэж тэр 2-г ярилцаж эхэлтэл цаанаас нь нэг бүдүүн эр бууз муухай орилоод чимээгүй болгож билээ. Тэр өөрөө нэг бандгар авхайг панаалдаад завгүй байсан хэрэг.
Ингээд тэднийг буй болгодог мах ба гурил дуусмагц бүгдийг нь жигнүүрт өрөх бөгөөд энэ үед тэднүүс догдлоод бүр баярлачихсан байдаг юм. Тийм гоё гялгар, халуун жигнүүрт орж сууна гэдэг чинь сайхан байлгүй ч яах вэ дээ. Жигнүүрийн хананд өөрсдийгөө тольдох нэн дуртай. Дор бүрнээ өөрсдийгөө, би чинь яасан хөөрхөн төрсөн бууз вэ л гээд байх нь тэр. Тэгээд 20 минут сайхан саунд суугаад өнгө зүс орж борлоод, ёстой нэг хүн шиг болчоод гарч ирнэ дээ. Юун тэр анхны гамбанзтай, нялцгай, хөсрий цагаан бууз. Тэгээ л ташаагаа тулж тал тал тийшээ харж ханхалзаад л. Намба сууна гэж жигтэйхэн. Түрүүн бол бие бие рүү гээ харж шулганалдаж, хөхрөлджээсэн бол одоо зүгээр л толгой дохиод болоо. Зарим нь сахлаа шувтарч бодол болно. Цаашдаа яахуу, ирээдүйгээ яаж удирдан залахав гээд л олон асуудал эргэлдэж байгаа л даа мэдээж. Тавган дээр овоолонгуут л хамгийн доор орсон нь уурланаа бас.
-Би юм хармаар байшдээ, таануус над юм харуул л даа гэж мэгээ л.
Харин хамгийн дээр байгаанууд нь бол өөрсдийг нь хараад сууж байгаа хүмүүсийг ажиглаж, дотрооо их өрөвднөө.
-Ишшш... энэ хүмүүсийн байжугааг дээ. Яасан ч муухай хэлбэр дүрстэй юм. Ийм том, сарвайсан гэж ирээ л шүүрс алдаж байхуйд харин хүмүүс тэднийг шүүрч аваа л өөр жижиг тавгууд дээр тавилаад эхэлнэ. Эхэндээ тэднүүс чинь бухимдна.
-Хөөе биед аятайхан хүр л дээ. Зөөгөөд байгаамуу яагаад байгаан. Буцаагаад тавь!
Тэгээд дээрээс нь цуу цацангуут бүр тэвчихээ байна.
-Хөөеээ! Юу юм бэ энэ чинь. Таалагдкуу байна, энийгээ болиод шанэль-5 түрх!
Бүр тэгээд хажуугаар нь дарсан өгөрций, кимчи эднүүс тавингуур жинхэнэ боож үхнэ дээ.
-Өө заза! Алчxым байна л даа. Энэ өмхийгөө зайлуульяа!
Харин захын нэгий нь аваад харсар байтал нүдэн дээр нь дундуур нь тас хазаад, шөлий нь сороод зажлаад эхлэнгүүт ёстой сүнс нь зайлаад таг болдог амьтад. Гү тэгэлгүй ч яахуу дээ. Та нар төсөөлөөд үз л дээ. Ажил дээрээ байжээтэл чинь дарга чинь орж ирээд нэгий чинь аваад тэгээд тасдаад зажлавал яахуу? Яг тэр хазагдаж байгаа буузны нүд нь бүлтрээд, хэл нь гараад ирдийн.
Ингээд тэднийг хорвоод мэндлээд цаг ч болоогүй байхад нь хүмүүс алж эхэлдэг байх нь. Амьдаар нь аваа л тасар тасар зажлаа л, залгиа л. Буузнууд шээс алдталаа айна. Тавагны ёроолд тунацан юм байдаг даа. Тэр чинь буузны шээс шд. За яахав сайн гурилаар, сайн хийсэн буузнууд бол паампарстай байдаг.
Бууз цагаан сараар.
Харин цагаан сар бол буузнуудын хувьд жаргалтай ч юм шиг гунигтай ч юм шиг үе юм. Хэдэн зуугуулаа төрөөд, хөлдөөгдөөд, шуудайд ороод олон хоногийг үднэ. Хорвоо дээр мэндлээд даруй сар ч наслах нь бий. Бүүр хөгширчихсөн байдийшд хөөрхий. Хоорондоо танилцна. Нэг бууз гэхэд л эргэн тойрныхоо хэдэн арван буузтай танил болно шүү дээ. Гамбанзны танилууд бол шуудайд орсон хойноо биенээ сураглана. Харанхуй байдаг болхоор зарим сахилгагүй хөвгүүд охидын хацар дээр үнсэж алгадуулна. Сайн сонсоод үзээрэй. Тас тас гээ л алгадалцаад байх нь тэр.
Тэгээд л өвлийн шөнийн уртад оньсого таавар таалцаж, зарим нэг өвгөн буузнууд нь үлгэр ярьж байтал гэнэт уутны ам онгойн баахныг нь базаж аваад яваад өгнө. Үлдэж байгаанууд нь баяртээ....! гээ л үлддэг юм. Тэр авагддаг буузнууд шууд халуун жигнүүрт орсноос болоод халуун хүйтний харшил болж нус нулимсандаа хутгалдах тохиол бий. Гэхдээ буузнууд ер нь чийрэг.
Буузны сэтгэл.
Буузнууд баншинд их дээрэлхүү. Цуг байлгавал ер нь л таарахгүй моньднууд байгаам даа. Банш нь өөрөө зүгээр байхгүй жон жон гээд их ааштай. Бууз эхнэр авахдаа болж өгвөл хуушууртай гэрлэхийг боддог юм билээ. Гуанзнуудад бол тийм гэрлэлт их түгээмэл. Гэтэл хуушуур нь өөрөө мантуунд их талтай. Мантуу жоохон маанагдуу л даа. Хуушуурнууд бас тийм маанагдуу нөхөртэй болж аваад дээрэлхэхийг боддог байж магадгүй. Аа мантуу бол өөрийг нь хэзээ ч тоохгүйг мэдсээр байж бөөрөнхий маханд үүннэн нугасгүй.
За таануус буузыг сонсоод үзээрэй. Яаж сонсохыг дээр хэлсэн. Буузны санаа сэтгэл, зүрхний үг. мөрөөдөл хайр дурлал гээд олон юмыг та эндээс олж сонсож болно. Уярмаар ш дээ хөөрхий.
Энд нэг цэмцгэр бүсгүй, голын эрэг дээр суух юм саан гэж бодож байхад цаана нь нэг ганган залуу борооноор гүймээр байна гэжаах жишээтэй. Захад байгаа энэ хатингар өвгөн муусайн залуучууд гэж уурлаж байхад наатлын том авгай ширэн цүнхтэй болмоор байна гэж шаардах. Тэгээ л буузнуудын хүсэл мундахгүй ихээ. BMW унах, зодоон хийх, наадам үзэх, гар утастай болох гээ л.
Төгсгөл
За буузтайгаа сайхан танилцлаа. Цагаан сар ч боллоо. Буузыг зовоохгүйн тулд эхлээд ухаан алдуулах хэрэгтэйм байгаан уг нь. Ухаан алдтал нь багалзуурдаа л болоо. Хөөрхий буузнуудад мэнд хүргэчээрэй надаас. Ингээд өндөрлий даа. Өндөрлөхдөө бас гарын үсгээ зурчий. Гарын үсэг моодонд ороод байгаа гэсэн.
Өндөрлөсөн: your's master Артаа.
Хичээлийн хуваарь
Журнаалын ирц
Монголика - товчилсон үгс
ж-жишээ нь
г.м -гэх мэт
о.е? -ойлгожийнүү ер нь?
э.м.б -энийг ч мэднэ виздээ
э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ
г.т.б.э? -гү тийм биздээ энчин?
з.м.м -за мэдкүэ мэдкү
28 comments:
yaasan huurhun buuzuu :D
" Буузнууд шээс алдталаа айна. Тавагны ёроолд тунацан юм байдаг даа. Тэр чинь буузны шээс шд"
хахаха тэнэгт :р
"Гамбанзны танилууд бол шуудайд орсон хойноо биенээ сураглана." =))
ZOvoo zov. Chi sain suragch bn. Tsaash n unsh.
haha zaza odoo tsagaan saraar buuz idku targalahguil yum bn uruvdchluu bur
Аааахаха маасчер Мандарийн багш буузны талаар сайхан уянгын өгүүлэл бичжээ
Хөөрхий поз. Шингэн мөр л эвгүй санагдлаа, гэрийн позных гайгүй сайхан бор юм гарды шд, энэ Хаан Поз мозных жинхэнэ шаргалтаад, гялалзаад заваан юм байна лээ
Ёоооё сайхан бууз идхийнсан.Цагаан сар дөхүүлж байгаад нэг өөртөө сайхан 30 бууз хийчээд 1раа сайхан иднээ
kk
мантуу бол өөрийг нь хэзээ ч тоохгүйг мэдсээр байж бөөрөнхий маханд үүннэн нугасгүй.
bagshaa mine hiiswerlej bodsoor bgaad tedenteigee dandaa yarisan hun bolchih wiidee gej bodlooshd. D
миний бие ч цагаан сараар буузны оршуулга болж дуусхиймдөө
гудмаар явахад тасар татагдаад, буузны хүүр энд тэнд тааралддагсан..
your's Master гэнүү?
хахаха, цагаан сараар айлд ороол маасайтал инээгээд байхын байна даа
Зарим буузыг хотоос хөдөө рүү зөөвөрлөж газар үзүүлдийн ш дээ. Зиа тэгээд олон бууз идэх уралдаанд амжалт хүсий манайхаан.
eniig unshchiad yaj buuz idehiin baigaam. gehdee ch bi haashdaa tsagaan sard orolsoj chadahguil dee
Аль ч тавганд сүүлийн ганц бууз гэж үлддэг дээ. Тэр их азтай бууз юм.
buuzaa gj
цитрус: өрөвдмөөр ш дээ чааваас.
Спонж: Маасчир Артга гээрэй.
Энбос: тэр бор чинь шацга шд.
Үсрэгч: 30-г ганцаараа иддиймүү, овоо зайтай эрээ. Би 15-с дээшээ явдгүй ен. Чи чинь 2 би юм бна л даа
Чапа: Калашни Ков гэсэн үгүү?
Анчи: Үнэн үнэн
Ийн: Дандаа ярьдийшдээ би. Хэт нам авиагаар юмстай үргэлж харилцдаг хүн би.
Баясум: Буузны далан давхар уу тээ
Юки: тийн your's Master. Инээлгүй яады энэ чинь. Ямар хөмсгөө зангидаад суултай биш.
Бадман: Тийн тэгээд замдаа доргиод тархи толгой нь хөдлөөд очдийн гэсэн хөөрхий.
Ариус: Идэх л болно доо.
Мика: Тэр бол ах дүү нараа бүгдий нь цаазлуулж үхэхийг харсан азгүй бууз.
Нимкаа: Тиймээ хө.
Udaan xadgalaad baival urjchixiin bish uu ain buuz daxij xiixgui
Gyalgar uuttai delguuriin buuznuud jaaxan ongiroo bna uu guu yu
What the fuck is that?
буузны түүх... судалчлаа гэж...
ёстой хөөрхөн болжээ. уншиж өгнөө,
өө тэр тавганд үлдсэн шээсийг би уух аягүй дуртай ш дээ.. хог юмаа нээрээ
buuuzaa gej.......
Buuzni sheesn muuhaisht:P
Аа тэр алгадалцдаг ч бол үнэн юм бээлээ. Зарим нэг над мэтийн адармаатай буузууд бол хөөрхөн охин бууз олоод наалдчихдаг ш дээ. Хүн гэж нэг юм л тэр сайхан наалдцан байгаа юмыг чинь зүгээр хар мунагаар хоёр хувааж нтр. Сайхан сэтгэлтэй жаргах замд садаа болдоггүй зарчимч зарим хүн бол наалдсан чигээр нь жигнэчдийн.
hahhaahheahahaahha ohin Buuz Nuud Nasand hurheeree c heedde mun TAch umnuud boldog shu
haha
hehe goy bichjee :)
Post a Comment
Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.