Товчилсон үгс:
ж-жишээ нь
г.м -гэх мэт
о.е? -ойлгожийнүү ер нь?
э.м.б -энийг ч мэднэ виздээ
э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ
г.т.б.э? -гү тийм биздээ энчин?
з.м.м -за мэдкүэ мэдкү
Бааx -*Баас гэдэг үгийн эхний тайлбарыг үз.
Товчилсон үгс:
ж-жишээ нь
г.м -гэх мэт
о.е? -ойлгожийнүү ер нь?
э.м.б -энийг ч мэднэ виздээ
э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ
г.т.б.э? -гү тийм биздээ энчин?
з.м.м -за мэдкүэ мэдкү
Бааx -*Баас гэдэг үгийн эхний тайлбарыг үз.
Товчилсон үгс:
ж-жишээ нь
г.м -гэх мэт
о.е? -ойлгожийнүү ер нь?
э.м.б -энийг ч мэднэ виздээ
э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ
г.т.б.э? -гү тийм биздээ энчин?
з.м.м -за мэдкүэ мэдкү
А - Цагаан толгойн эхний үсэг. Данайгаад нүнжигтэй харагддаг эд. Жижиг нь хүртэл цодойчоод ер нь буянтай сайхан үсэг. Амьдралд бол "алиу Агиймаа агаагийхаа авгайгаас айлгүйгээр авдарнаас аягатай архи аваад аль" гэхчлэн маш өргөнөөр хэрэглэгднэ. о.е?
Аа -Ихэвчлэн юмнаас унаж байгаа хүний амнаас элбэг гардаг авиа. Энэ авиаг гаргаж амжхааргүй гялс унасан ч дараа нь бас гаргаад байдаг талтай. Хүн заавал юмнаас газарт унадаг юм биш, бас газраас тараншээ луу унах тохиолдол ч их бий. Тэхэд энэ авиа цуурайтаад бүр сүртэй сайхан сонсдох нь лав. г.т.б.э?
Аав -Аав байхын тулд юуны түрүүнд эрэгтэй байх шаардлагатай. Тэгээд нэг эмэгтэй олох ёстой. Дараа нь панаалдах хэрэгтэй. Тэгээ л сайхан даа... Гэхдээ дараагийн юмнууды нь хүсxийн биш. Ер нь бол аав болох амархан, харин аав байх нь бөөн лай гэж өвөг дээдэс маань сургаж иржээ. о.е?
Ааг -Архины амтыг "хатуу" хэмээх үгээр тодорхойлдог бол цайныхыг "ааг"-аар хэмжнэ. Дуунд бол хайр, хатсан навч, хаягдсан нууц амраг сэлттэй уралдан дуулагддаг. Ж: аагтай цайгаа ууюуу даа... за тэгий даа (нэгэн зохиолын дуунаас)
Аая -Хүнийг онгироосон авиа. Гэвч жишээ нь гар дээрээ суниаж байгаа хүнийг хараад аая гэвэл тэр инээд нь хүрээд цаашаа суниаж чадахаа больдог тал бий. э.м.б
Аваанз -Цалингийн урьдчилгаа. Хэн нэгнээс мөнгө зээлэхэд хамгийн их хэрэглэгддэг үг. Ээ чи тэг л дээ, аваанзаа авчаа л яг өгий л даа г.м. Гээд харамсалтай нь зээлсэн мөнгө бөгс мөнгөнөөс төлөгдөх болж сунжрах нь бараг аксиом.
Авгай -Авгай байхын тулд эмэгтэй байвал зүгээр. Хүүхнүүд нөхөрт гараад авгай болж болно, нөхөрт гарахгүйгээр 50 хүрээд бас авгай болж болно. Сонголт байна эмэгтэйчүүдэд. Ер нь эмэтэйчүүдэд байнга сонголт байсаар ирсэн. Тэд нийгэмд үргэлж давуу талтай байдаг, эсэргүүцэж байна. г.т.б.э?
Авдар -Дотроо чихэр боовтой, хушуу хоргой, хуучин дээл, ганц нэг дэвтэр харандаатай авдар байвал тэр эмээгийн өмч. Харин дотор нь эрдэнэс хийгээд төмөр бүс хийчүүл далайн дээрэмчнийх болно.
Авжуур -Таазнаас унжжээдэг тоосонд дарагдсан шилэн голдуу сарзгар зүйл. Дотор нь чийдэн асдаг. Хэдэн ч чийдэн асуул асна. Гэхдээ бүгдээрээ асдаг нь бас л ховорхон доо манай мазаалай шиг.
Агсан -Байжээсэн боловч байхаа больцон хэн нэгнийг хэлдэг үг. Тухайлуул Жээxсэн агсан г.м. Зарим согтуу этгээд галзуу солиотой хүний дүрд орхыг бас ингэж хэлдэг. Энэ нь, жишээ нь Дорж агсан тавиул тэр агсан тавьж байгаа хүн нь Дорж биш харин Дорж агсан юмаа гэж хэлэх гэж оролдсоноос үүссийм шиг байгаамаа бүдүүн ширхэгээр бодоход. з.м.м
************
За ингээд гэх мэтээр 2 багшаа нь нэг эвдэрхий толь хийх санаа агуулаад асар удаагүй байна даа. Загвар гоё болчуул ч баллаад өгий гэсэн 2 зүрх үнхэлцгэндээ багткуу зовоожээнаа. Загвар загвар.... чи хаана байна?
ж-жишээ нь
г.м -гэх мэт
о.е? -ойлгожийнүү ер нь?
э.м.б -энийг ч мэднэ виздээ
э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ
г.т.б.э? -гү тийм биздээ энчин?