Багшээд нь ч бас проблем байшт ойлголдоо этр

Ганц өдөр амарсных гээд охиноо дагуулаад явсан чинь юм юм л бодогдлоо.
  • Ээж, танай хуучин ажил надад бэлэг өгдөг байлуу?
  • Пааа, чи мартаад байхдаа яады?
  • Яг ямар бэлэг өгдөг байлаа?
  • Мидкэээ мидк, сонин санагдчихлаа.
  • За ээж хэлчилдээ.
  • Хүүхдийн баяр, шинэ жил болгоноор л бэлэг өгдөг байсан биздээ.
  • Яг юу өгдөг байсын бэ? л гэж асуугаад байна л даа би.
  • Чихэр, шоколад, ундаа бохь мохь гээл иджуухым зөндөө л байдаг байсан биз.
  • Идэх биш юм юу өгч байсан бэ?
  • Өөө нэг удаа нэг хөөрхөн чихмэл бамбарууш өгсөн тэ? /хахахаха, хамгийн зэвүүн нь урд талын машины ард яг адилхан бамбарууш байжээдий. Мань хүн тэрийг харчаал надаас асуугаад байсан байшт/
  • Аанхаг.
  • Нээрээ, тэр бамбарууш чинь хаачсий.
  • Тэр явжээн.
  • хэхэхэхэ, нээрээ хаачсы?
  • Та хаяцан.
  • Зааа битгий худлаа ярь.
  • Үнэээн, та шууд аваал хогийн уут руу шидцэн.
  • Арай ч дээ, үгүй байлгүй.
  • Үнээн, тэр нэг шовгор ногоон малгай нь ганцхан утсаар тогтооцон. Нялх хүүхэд тэрийг нь татвал тасарна гэж яаж мэдэхэв дээ. Нэг татаатахсан чинь л тасарцан. Нялх хүүхэд оёж чадахгүй, тэгээд л тоглоомон дунд нь малгай нь унацан бамбарууш яваад л байдаг байсан. Тэгээл та нэг гэр цэвэрлэж байгаад олж харчихаад өө хая хая гээл шууд хаяцан.
  • Чи тэгээд хаяку маяку гээгүй юм уу?
  • Нялх хүүхэд яахав дээ, ээж л зөвийг хэлжээн гэж боджаагаам чинь.
  • Чи ер нь зөнөчихөөд юугаа нялх мялх гээд байгаам, сонин санагдчихлаа.
  • Одоо ч зөнөг л дөө, гэхдээ тэхэд бол нялх байсымчэн.
За тэгээл учиргүй нялхаараа түрий барьсан хүүхэн чинь янз үзэж эхэлдиймдаа.
  • Ээж, та дүрэм зөрчиж байсан уу?
  • Аахаг
  • Хэдэн удаа?
  • Нэг.
  • Тэгэхэд цагдаа яасан бэ?
  • Аз болж цагдаа байгаагүй юм байна.
  • Тэгвэл 2 удаа юм бишүү?
  • Нэг нь юу?
  • Дарханд урсгал сөрөөд ордог чинь.
  • Аа тийн, хоёр юм байна.
  • Гурав юм биш үү?
  • Бас юу вээ?
  • Аав ирж цагдаад мөнгө өгдөг.
  • Зазаза, гурав гурав.
  • Дөрөв юм шиг санагдаад байна.
  • Айййй?
  • Яагаав, шөнө цагдаа зогсоогоод юм үлээлгээд.
  • Тэхэд чинь би дүрэм зөрчөөгүй за.
  • Тэгээд цагдаа яагаад зогсоосын?
  • Би яаж миддийн. Чи ер нь буу буу, тэр цагдаагаас очиж асуу. Ядаргаатайм.
  • Нээрээ ч өнгөрсөн алдааг хүн гаргаж хэлээд байхаар уур хүрдийн шүү. Тэ ээж?
  • Дугай яв, чадахгүй бол буу.
  • Ээж, гэхдээ хамгийн анх та нэг удаа дүрэм зөрчсөн гэсэн дээ тэ? Тэр чинь юу байсныг хэлчих тэгэх үү.
  • Яшигтайм.
  • Миний иж ч хөөрхөн иж дээ.
Тэгээл хэсэг газар сайхан чимээгүй яваад их дэлгүүр орды. Хэдэн халбага авах санаатай гэр ахуйн тасаг дотор явжээсэн чинь өнөөх чинь.
  • Би тань шиг том байсан бол амралтын өдрөөрөө Дууяа, Сараа, Соокоо, Мөөнөө эдүүсийг бүгдийг нь дагуулаал энд ирнээ.
  • Яшгөөө, тэгээл дэгдээхийгээ дагуулсан дэнжийн цэнкэр тогоруу шиг юм явахымуу.
  • Хүүхдийг баярлуулах хамгийн том буян гэсэн тэ?
  • Дэлгүүр хэсэхээр баярладаг хүүхэд бол домбоо.
  • Дэлгүүрт орсон л бол ямар ч эх хүн хүүхдэд юм авч өгч л таараашт. Гоё юмтай дэлгүүрт хүүхдээ бүлтийлгээл дагуулаад явдаг ямар хүн байсын.
  • Чи ер нь хэлмээр байгаа үгээ шууд хэлж бай. Юу гэхгээд байгаа нь мэдэгдэхгүй тойруулаад ядаргаатай юм.
  • Тайвшираа, иж. Битгий түргэн түргэн үглээд бай, хүмүүс хараад энэ хүүхэд нь юм авахуулах гээл, ээж нь мөнгөгүй сандраад байна гэж хэлнэ.
  • Юу гээд мэдрэлтээд байгаам, гэр ахуйн барааны тасагт байна, хэн тэгэж боддым.
  • Таньтай юм ярихад ч хэцүү болчихож дээ.
  • Дугай явахгүй юу тэгвэл.
Арай гэж хэдэн халбага, сэрээ авчихаад гэрээдээ явах гэж байтал хамгийн хүнд хэсэг нь болсымдаа. :(
  • Ээж, хоёулаа одоо хаачих уу?
  • Гэрээдээ.
  • Эмээгийхээр оры тэхүү? Эмээдээ нэг сайхан сүү аваад л.
  • Өөө тэгий. Миний охин чинь ухаантай даа.
  • Би ч ижийгээ л баярлуулчихийсан гэж боддышт дандаа.
  • Хөөрхийшт.
  • Та ер нь яавал хамгийн их баярлах вэ?
  • Одоогоор бол миний охин дугай явбал л ээж нь баярлах гээд байна даа.
  • Дүүтэй болтлоо эрхлэнэ гэж бодож байсан чинь өнгөрсийн байна л даа.
  • Ээж нь харьжийгаад охиноо эрхлүүлнээ. Алий үнсий.
  • Яршиг, наа замаа хараад дугай яв.
  • Хахахаха, бас яачу?
  • Таныг өнкрөөд өгсний дараагаар ээжийгээ дурсах гэсэн чинь яшигтайн, ядаргаатайн, дугай байж дус бол гэдгээс өөр үг санагдахгүй байвал яаана гэж айж байна. /учир зүггүй том том нулимс бөмбөрөлдүүлэээл эхэлдий/
  • Зааааза, минийхөө, ээжийгээ уучлаарай. Ээж нь замаа анзаарахгүй бол осолтойшт, миний охин уйлахаа байчих.
Ёоооё дотор сонин болгоо хаячдаг байшт. Яаанаа. Уг нь миний мөрөөдөл өөрөөсөө өндөр охиноо сугадаад тас тас гөхрөлдөөд алхахшт. Миний охион, ээж нь охиндоо л ганцхан хайртай, аминаасаа илүү хайртай юм байхгүй юу.

Өнөөх сагсуу чинь гэртээ ирэнгүүтээ аавтайгаа ярьжээн.
  • Аав, та ээжтэй сууя гэж анх бодогдож байхад энэ муухай ааштай эмэгтэй байвал яаанаа гэж айжээснуу?
  • Үгүй, ээж нь муухай аашгүй юм чинь.
  • Ялгавар үзэлтэй юм байна л даа.
  • Яажээн, миний охинд муухай аашлаад байна уу?
  • Эрэгтэй хүүхдүүдтэй инээж ярьчихаад, эмэгтэй хүүхдүүдэд муухай аашлаад байдаг охидууд байдышт. Энэ ээж тийм л юм шиг санагдаад байна.
  • хахахаха, үгүй байхоо. Ээж чинь уг нь чамд хайртайшт.
  • Намайг хайрлахгүй өөр хэнийг хайрлахын, өөр хайгаад хайгаад хайрлах юм олдохгүймчэн.
  • Тэгээд миний охин яагаад уурлаад байгаан?
  • Уурлаад байсан ч юм алга. Зүгээр л ээжийг өөрийг нь өрөвджээн. Би тэгээл хүний хүн болдог, хэн энэ ээжид ад үзэгдээл хоол унды нь дөхүүлж өгөхөв дээ. Тэр үед л муу охиноо арай л дэндүүлжийж гэж мэднэ биз.
  • хахахаха

20 comments:

хаха элэг аваа хаячихиймаа, хэдтэй зусав охин чинь

Охин үрээ хайрла гэдэггүй билүү.

майр жаргалтай л ээж охин 2 байна шд

Эрэгтэй хүүхдүүдтэй инээж ярьчихаад, эмэгтэй хүүхдүүдэд муухай аашлаад байдаг охидууд байдышт, хэхэ энэ хэсгийг

Холын бодолтой ухаалаг л охин байна шт хэхэ.

Хохохох элэг гөшлөө

hehe

ohin chin hedtei bilee? ug ni joohon l gej bodoodd baigaa shde. yamar aimaar tom hun shig yariataim bee? hurdan duu gargasan ni deer yum bnaa

ohin bol gashraajii shd eee

Үтэр түргэн дүүтэй болгож Монголын үрсийг машоолн болгооч

яасан айтар ухаантай зус вэ... надаас л ухаантай юм байна даг :р

Хөөрхөн. Юки багшээгийн охин шиг охинтой болноо. Хэзээ ч гуниглахгүй, үргэлж аз жаргалтай :)

Someone

хэхэ. Яахнуу миний муу багшийг ингэдэг нь.... гэснээс охины ярьсан яриаг ингэж тод санаад яажийгаам. Дуу хураагчаар бичиж авжийсиймоо...

Удахгүү миний эмэгтэй дахин үр удам гаргийшд. Ханисиад жирмээ болчих....

жигүүр

jiliin daraa ohindoo zaginuultsan suujaaheen baina l daa hehe...

F: хэн авчваааа энэ хүүхдийн элэг. авах мөрөөрөө авку бүр хаяцан гэнүү... гэснээс 9-тэйшт

Badman: хайрлааал байгаашт

Гилийн хатан: мидкээээ, заримдаа ч шантрахым... болдог бол буцаагаад гэдсэндээ хийчмээр

Булаг: одооны бүх хүүхэд ийм болцымлэээ хө

Үсрэгч: :D

Чалва Палва: :D

chuups: цэцэрлэгийн охины паян бичдэг байлаа саяхан л, одоо 5-р ангийн аниа :P

Nimkaa: чухмаа хө

Anonymous: зүгээр надын нэг хүүхдээр монголын үрс маш олон болно ч гэж юу байхуу

itsme: тааанууд юуугж хүний хүүхдийг зус гээдийгаан

Anonymous: заримдаа ч өр өмлөөөд аваа явчды, өрөвдмөөр юм яриад

Anonymous: тийшт, хахахаха, чадкээээ гсн. өөө чи Жигүүр байсымууу?:P

mirka: тэгнэ дээ хө

өөө тий.. Би нь тэр Жигүүр нь байна өө...

Тэгээд л дараа би жирэмсэлтийн үед чинь юу юу хэрэгтэйг хэлээд л, төрөхөд чинь бэлдэлцээд л... бас хагалуулж барилгүй аятайхан төрөхөд нь тусалж муслаад л....
миний хүүг санажийгааздээ тэ гэж мэгээд ллл... ход ход

жигүүр

Peesh, 9-tei gene uu? 19-tei ohin shig l yarisan baishuu. Bi ch odoo 9-toidoo 2-r angiin batsaan, toonii hurd murd tseejleel yavj baisan baih daa bodohod. Er ni bol 20 nas hurtelhee er sanadaggui shd ee barag. Kadr tasartsiim shig l halit hulit l haaya haaya joohon joohon yum sanaand orno. Bodoj sanasan yum baidgui baisiim shig baigaan. Odoonii huuhduud gej neeree uhaan sanaa ni guitsegdehgui bolij dee gej.

Huuhed iim deeree l huurhun shd ee ya manai zulzaga bas neg iimerhuu yum yariad tsus harvuulaad l yavdiin shd ee

keke surxii oxin bna shuu

Нүдэнд харагдчилаа байна

yun ert belgiin amidrald orsiin chi

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл