Showing posts with label Citrus. Show all posts
Showing posts with label Citrus. Show all posts

Эрэгтэй болон эмэгтэй хүн болж төрсний дутагдалтай шинж чанар

Эмэгтэй хүн болж төрсний дутагдалтай шинж чанар:

1. Зиаааа юууны өмнө .. Сар бүр нэгэн урилгатай зочин ирж сэтгэл санаа, мөнгө санхүү, бие физиологийн хувьд хохирооно. Гэсэн авчиг энэхүү зочныг цагтаа ирэхгүй бол бас санаа зовж , шаналан хямарч,, ирэхээр нь “ тог ирсэн” мэт баярлана.


2. Зиаа энд тэнд явж байгаад биенийхээ шампанскийг гаргах нэнннн шаардлагатай үед ойр орчимд жорлон байхгүй бол тэгээл хавчигнахаас өөр аргагүй. Бусад оронд ч тийм зовлон байхгүй л дээ. Хэд алхаал 00. Манайд бол тэр нь олдсон ч үнэн бохир забаан. Гуяны булчингаа чангаруулаал хагас суугаад нтр хаха. Заза тэр яаахав. Ямар ч байсан ойлгосон биздээ тээ.


3. За тэгээд ийш тийш гарахаар бол нүүр амаа будна, үс гэзэгээ сэнсднэ, хувцас хунараа тохируулна. Бүдүүн харагдахвий гэж шанална. Хэнэггүй бүдүүн баараг эмэгтэйчүүд ч байна л даа.Өндөр өсгийтэй гутал өмсөж гүрийнэ,маникюр, педикюр wax



4. Зиаа тэгээд хүүхэд гаргана гэжүүгаа. 9 сар цүдийж цүдийж, дуртай юмаа ч ууж идэж чадахгүй, гарч орж ч чадахгүй байж байжийснаа хүүхэд гаргалаа. Гоо сайхан нь алдагдлаа. Гэдэс гуя өгзөг юу байдгийн байгаан тэднүүс нь язарлаа. Хөх нь мантуун бууз байсан бол наадмийн хуушууур болллоо. Үс, арьс хамаг юм хуурайшилт автаж дээрхээс илүү их анхаарал тавих шаардлагатай боллоо.


5. Энд тэнд тамхи татаад, пиво уугаад суувал “ өөө энэчодоо ёстой дампуу хүүхэн байштэээ, садар эм” хэмээн нэр зүүнэ. За тэгээд ойр ойрхон тэгээд харагдчуул бүүр айн. Яшкагаар нь дуудна биз.


6. Эмэгтэй хүмүүсийн өвчин бас их байдгийм шигээг. Сав, өндгөвч, хөхний рак, эмэгтэйчүүдийн янзүрийн өвчингүүд. Эрэгтэй хүн бол бөөр, түрүү булчирхай л байдгийн бишүү бараг кк.

7. За тэгээд угаасаа гормоноосоо юм даа. Илүү дутуу юманд санаа зовно, тэр минь энэ минь гээд ийш тийш савчина. Болох болоогүй юманд сэтгэлээ түгшээнэ. Би харин энэ тал дээр эрэгтэй гормон ихтэйм шиг байгаан. Сахал ургахвийдээ нэг өглөө

8. За тэгээд одоо нэг сайхан залуутай үерхлээ унтлаа жирэмсэн боллоо. Нөгөө залуу НӨҮ гэлээ. Тэгээд яаахуу. Эрэгтэй хүн бол хийлээ тэгээл болоо. Эмэгтэй хүн тэрнийх нь горыг биеээрээ амсах нь байна. Тийм айхтар


9. Карьер хөөхөд ч гэсэн бас эрэгтэй хүмүүс амархан амжилтанд ордым шиг. Одоо гэхдээ бас гайгүй ээ. Хүүхэд гаргаад гэртээ суугаад цаг алдахгүй л бол.


Зиа одоо эрэгтэйчүүдий нь бичнээ..

НЭГДҮГЭЭРТ. ХҮн болох багаасаа хүлэг болох унаганаасаа гэж эрэгтэй хүүхэд багаасаа л аливаа тохиолдолд бусдыг дээрэлхэж атаман болохгүймаа гэхэд бусдад дээрэлхүүлэхгүй байж биеээ хамгаалж өөрийн эзлэх байр суурийг мэдрүүлэхгүй бол тэ. Тэгээл хөөрхий чааваас сургуулийн атамануудад дээрэлхүүлнэ, тамхинд гүйнэ, мөнгө шаналгуулна, амбаардуулна,.. хараа муутай бол 4 нүдэт, бүдүүн бол Баажий .гэдэг билүү Укун гээд хятад киноны гахайны нэр), намхан бол хэн гэдийн байгаан одооны хүүхдүүдийн хэл ам гүйцэгдэхээ байсан болохоор нэр хоч бол бүүр илүү дэвшилтэт технологид хүрээ биз. Шоолуулна адлуулна


ХОЁРДУГААРТ. За тэгээ дэс дараагаар нь явнаа.. тэр нойтон зүүд гэжнэг юм байнаа тэ. Тэр тухай сайн мэдкү ч гэсэн сонсохоор нэг л барайлттай санагдаад байдий. Ямар олиг байхавдээ. Өглөө сэрсэн чинь хар нүдэн бүсгүй зүүдлээд далдын хайрыг “ үерлүүлцэн” байдгийн бус уу?? Паа лалала.

ГУРАВДУГААРТ. Өөө тэгээ эмзэг эрхтэн нь чухам эмзэг байдгийм бишүү. Санамсаргүй юманд зохиод ч юмуу, өшиглүүлээд ч юмуу, жоохон хүүхдийн сарвалзсуулсан тоглоомонд ч юмуу оногдонгуутаа эвхрээ л явчдийн байлээ. Самасаргүй өшиглүүлнэ гэж ч юу байхав хаха.


ДӨРӨВДҮГЭЭРТ. Зиа тэгээд амьдралын их далайд орохлоороон зэрэг чинь яаах билээ. Бодооодхы.... ммм.... За нэг эмэгтэй таалагдаал түүнийгээ найрна гэж боды. Хоол унданд оруулаал, кино ший үзүүлээл, зугаацуулж цэнгүүлэх хэрэгтэй дээ. ТЭхийн тулд өөрөө тооцоогий нь хийж даана. Мөнгө төгрөг зохицуулчкаал наануу цаануу гээл бас хөөрхөн л юм болдог байхдаа.

ТАВДУГААРТ. Өө тээл гэр бүлтэй болоод өрх толгойлоод ирэхээр тухайн гэр бүлийн гэдэс цатгалан, өмсөх хувцастай сэтгэл хангалуун амьдрах асуудал толгой дээр нь ДАННН хариуцлага болж бууна шт. Өдөр тутмын тулга тойрсон асуудалд орооцолдохгүй ч алс хэтийн асуудал , стратегийн төлөв бол тэднүүс дээр буунаштэ. Сэргэлэн бол тэгээд зохицуулаад зовлон багатайхан шиг амьдарчина. Тэр байтугай 2,3 хүүхэн хүртэл зохицуулаад амьдарч чадах хүмүүс шүү дээ хэрэв хүсвэл. Сэргэлэн биш бол тэгээл эхнэр, хадамдаа үглүүлээл гэцүү гэцүү. Хошин шог дээр яадаг билээдээ.

ЗУРАВДУГААРТ. Эмэгтэй хүн бол эрэгтэй хүний нөмөр нөөлөг, хамгаалалтанд байх ёстой гэсэн бичигдээгүй ойлголтын дагуу энд тэнд найз охин, эхнэртэйгээ явжаах тохиолдолд НОХОЙ ЗОДООНЫ ДЭЛХИЙ АВАРГА СТӨҮНКОЛД гарч ирсэн ч байсан бантсан нүүрэндээ худлаа үнэн эцсээ хүртэл күүл царайлж байгаал унах ёстой юм байгаан. Найз охиноо хаячааад улаа гялалзуулаад гүйгээд алга бололтой бишдэ.

ДОЛДУГААРТ. Өөрөөсөө олон ах хүнтэй суусан дүүмэд бүсгүйчүүдээс илүү өөрөөсөө олон эгч хүнтэй суусан дүүмэд залуу бол тэгээд жоохон онцгүй сэтгэгдэл төрүүлдийм шигээг. Ashton Kutcher Demi Moore 2 шиг сайхан хосууд бол хэн ч юу ч хэлж чадахгүй амаа үдүүлнэ л дээ хихи. Манай нэг танилын ажил дээр нэг загвар өмсөгч залуу өөрөөсөө нилээнн эгч хүүхэнтэй ирээд лааг үнэтэй машин авхуулжийн гэсэн. ГҮ тэхдээ бас мундаг ч юмуу хэн мэдхэвдээ. Зарим хүмүүс насаараа ажиллаад олохгүй байхад “ mini me”-ээ хэдэн сар ажиллуулаал олчихоор.


НАЙМДУГААРТ. Эмэгтэй хүмүүс ерөнхийдөө хүүхэд гаргаал гоо үзэмжээ алддаг бол эрэгтэй хүмүүс цаанаасаа үс нь халцраал гүзээ ургаад эхэлдийн бишүү. Эмэгтэйчүүдийг бодвол гадаад үзэмжиндээ анхаарал тавьдаггүй, залхуу хойрог, хэнэггүй гөлгөр улмаас эхнэр нь улам өнгө зүс ороол, нөхөр нь улам гүзээлээл халцрааллл... Homer Simpson шүү дээ . эсрэгээрээ тохиолдол ч бас байна л даа.


ЕСДҮГЭЭРТ. Эрэгтэй хүн бас өөрийн сэтгэлийн хөдөлгөөнийг илэрхийлж чадахгүй дотроо их шаналдаг. Энд тэнд очоол шал шал гээ уйлж унжаад, гудамжинд лааз өшиглөөд явах хэцүү шүү дээ. Найз нөхөддөө ч гэсэн тэр болгон муугаа үзүүлэхгүйн тулд хамаагүй нарийн ширийн асуудлаа ярьж хуваалцдаггүй , дотроо шаналаал явдаг байх. БАЙХХХХ гэжээшүү , би сайн мэдкум чинь. Тийм болоод ч тэрүү архинд ороод хог тэр үсрэх нь бий.


АРАВДУГААРТ. За яаж ийигээд 10 болгонооооо .. Өөр чинь одоо тэгээд хэрэг төвөгт орооцолдох магадлал эмэгтэйчүүдийг бодвол их. НАйз нөхөдтэйгээ явжийгаал санамсаргүй байдлаар тээ. Яаж ч болношт. Шорон моронд бол бүүр айн. Эмэгтэйчүүдийн хорихоос илүү аймар байлгүй. Зодуулна, жанчуулна, дээрэлхүүлнэ, банд**уулна .. зазаз ааймр гэцүүүү юм бичичлээ бүүрр сэтгэлээр уначлаа байна.



Хөөрхийс минь ийм хүнд ачаа үүрч явдаг байх нь байшт.Эбийй эбийй наанаа наанаа. Алиүдэээ алиү. За тэгээ анхааруулахад би өөрөө эрэгтэй биш бөгөөд энд бичигдсэн зүйлүүд дан ажиглагчын байр суурниас бичигдсэн болно.

ТӨГСӨВ

цаг хугацааг жоохон ухраачий

Зиаа өнөөдөр ажил хичээлээ хийнгээ Камертоны дээр үедийн дуунуудаас сонсоорой. Бичлэг нтр оруулахгүй , зүгээр ингээ гоё дуу л хийчий за?
Camerton by citrusada

Онч мэргэн үгс гэхиймүүү хайшаайнбдээ

За нээх онож буудаад мэргэн цэцэн болох нь ч юуын ,,, А гэхдээ бодвол бодохоор хэдэн үгийг бичьюүү гэж өчүүхэн миний өрөвч бие саналааа. Заримыг нь мэдээж энд тэндээс хуссан нь ойлгомжтой, би юугэж тийм хэтэрхий ухаантай байхав нь бас ойлгомжтой. Ухаантай гэснээс :::::

"Ухаан суухын нэг дутагдал нь байштээ, өөрийгээ ямарррр тэнэг байснаа мэдрэх явдал юм"
гэж мэгээл эхлийдаа одоо тээ

Уг нь бас холбогдолтой зураг хөрөг оруулчууул аштай юу, даанч бичлэгээ хурдан оруулчмаар санагдаад яаараад байх юм. НАдыг ер нь ямаррр яааруу адгуу гэж боджийн. Пүү чоорт . /авцалдаатай уулга алдалт байлаа/ Зэ би нэгэн ухаант эм болж 32 зөвөлгөөг нэг бичлэгээр урсгаяааааа:

"Өнгөрсөн амьралдааа хийсэн зүйлд биш хийж амжаагүй зүйлдээ харамс"


" Дуртай зүйлээ хийнэ гэдэг бол эрх чөлөө, Аа харин хийж буй зүйлдээ дуртай байна гэдэг бол аз жаргал"



"Амьдрал гэдэг бол өөрийгөө олж танихдаа биш, өөрийгөө бүтээхэд байгаамаа"


" Мөнх зүйл гэж үгүй. Ялангуяа хүмүүс. ИТгэл найдварыг томоор тээх хэрэггүй "



" Хайр дурлалын төлөө тэмцэж болно. Гэхдээ ганцаараа тэмцэх ёсгүй. Хэн нэгнийг өөрийнхөө төлөө хааяа ч гэсэн тэмцүүл"



" Хамгийн сүүлд хэзээ ямар нэг зүйлийг анх удаа хийж үзсэн бэ?"




" Чамайг хүмүүс гомдооно. Гэхдээ энэ бол бусдыг гомдоох шалтаг биш "



" Хайр дурлал чамайг хүлээнэ гэж байхгүй. Бүхнийг хажуугаараа өнгөрөөгөөд байхын бол чи амьралын амтыг мэдэж чадку. Зүрх сэтгэлээ шархлуулахаас бүү ай, эрсдэлгүйгээр ямар ч амжилтыг олохгүй"


"Төгс хүн гэж байхгүй, гол нь төгс бус хүнийг төгсрүүлж харахад оршино" - гэснэээс манай нэг найз одоо хүртэл сингл байхгүй юу. ГҮ одоо хүртэл сингл-гүй хүмүүс ч гэж хаа байхав хаха. Тэр маань ямар нэг залуутай танилцаад нэг ноог нь хараал шууд голоод ой нь гутчдаг зантай. "Шал жижкэн гартай, хоол идэхдээ дугаргаж иддэг, нарийхан хоолойтой, тэнэг инээдэг гэх мэттт.. "..Би бол жишээ нь дурлахаараа таг сохроод хамаг ноог нь байхгүй болгочихдог талтай. За тэхдээ хэний ч зөвийн билээдээ мэдку какакака



"Амжилтын эзэн биш, үнэ цэнийн эзэн байхыг хичээ" - амжилттай яваа хүн / үнэ цэнэтэй хүн -яаж ч амжилттай яваад хэн нэгэнд үнэ цэнэгүй байвал юу нь аз жаргал байхудээ




"Өөрөө өөрийхөөрөө байж, хэлэх гэсэн үгээ хэлж бай. Ойлгохгүй дургүйцэж байгаа хүмүүс чамд хамаагүй, аа харин хамаатай хүмүүс чинь чамайг угаасаа ойлгоно"




"Худлаа ярьсиймааа тоголсын" гэдэг үг бүрийн ард жоохон ч гэсэн ҮНЭН нуугддаг
"Мэдкү" бүрийн ард жоохон ч гэсэн МЭДЛЭГ нуугддаг
"Надаа хамаагүй" бүрийн ард жоохон ч гэсэн СЭТГЭЛ нуугддаг
" Чамайг үзэн яджийн" бүрийн ард жоохон ч гэсэн ХАЙР нуугддаг
" Баяртай " бүрийн ард жоохон ч гэсэн ГОРЬДЛОГО нуугддаг
" Би зүгээрээ" бүрийн ард жоохон ч гэсэн ЗҮГЭЭРГҮЙ нуугддаг
" Хоосон" бүрийн ард жоохон ч гэсэн Ямар нэг ЗҮйл нуугддаг



" Хүмүүс надыг бусдаас өөр болохоор шоолж инээдэг бол би тэднийг бүгд адилхан болохоор нь шоолж инээдэг"


" Гаднах төрхийг photoshop-дож болох ч мөн чанарыг нь хэзээ ч photoshop-дож чадку"

" Жинхэн гоо үзэсгэлэн гэдэг бол чиний гаднах төрх, нүүрний будаг, хувцас хунар биш, жинхэн гоо үзэсгэлэн бол өөрийнхөөрөө байж чадах явдал. Хэдий чинээ өөрийнхөө дотоод дахь хэн гэдгийг үзүүлнэ, төдий чинээ үзэсгэлэнтэй .. "



" Хайр гэдэг үгний эсрэг үг ҮЗЭН ЯДАЛТ боловч чамд ямар ч хамааралгүй хүнийг чи үзэн ядахгүй"


"Хайр гэдэг бол хэн нэгэнд өөрийн чинь зүрх сэтгэлийг шархлуулах ЭРХ-ийг олгож буй үйлдэл , гэхдээ тэгэхгүй гэдэгт итгэх ИТГЭЛ"




" Хүн бүрт өөрийн гэсэн түүх байдаг, Яагаад өнөөдөр ТИЙМ ХҮН байгаагийн шалтгаан бас байдаг. ХҮнийг дүгнэхээсээ өмнө энэ тухай боджий"



ЗААЗА ТЭГЭЭ ГОЁ ДУУ СОНСДООО МИНИЙ ХҮҮХДҮҮД:

































Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл