Цагаан сарын бэлтгэл

Зиа цагаан сарын наастр орсонууу таануудад. Би бол ааль шинэ жилийн өмнө цагаан сарын наастр орцон шүү дээ. Одоо ч юу байхав дээ. долоо хоногийн дараа л гэхэд дээл өмсөөд айл хэсээд тэнэгтээд явжээн шүү дээ. Сайхан баяр шүү дээ. Одоо хүн амьтаны мэндчилгээ хүртэл өөрчлөгдөөд "Боовоо авсан уу", "Ууцаа чанасан уу" хэмээн гадны хүн сонсвол боожгоогоо бусдад зээлдүүлдэг лүднүүд байна, нэгнийхээ ууц нурууг чандын байхдаа гэж ойлгохоор мэндчилгээнүүдтэй болжээ. Гэхдээ хамгийн эвтэйхэн нь "Зиа цагаан сарын бэлтгэл хангагдаж байна уу" гэдэг нь санагддаг юм. Тэхээр өөдөөс "Хангагдаж байнаа , бууцаа хийчэхсэн бэлгээ авчихсан" гэж солиороод унахын. Ийм болхоор би цагаан сарын бэлтгэл гэж чухам юув, яаж энэ бэлтгэлийг хийдэг талаар өөрийн туршлдагаас хайр гамгүйгээр ард олныхоо тусын тулд дэлгэхээр шийдлээ. Энэ бол их нууц байсын шүү одоо хэлэх цаг нь болсон гэж үзээд зориг шулуудлаа. Би одоо бүх юмыг ингэж сүртэй эхэлж байнаа.

Цагаан сарын бэлтгэл гэдэг бол бие хүн цагаан сард зориулж бэлтгэлээ хийхийг хэлнээ. Энэ бэлтгэлд тэр бууз банш хийх, ууцны мах авах, бэлэг цуглуулах бол орохгүй. Энэ бол бусдын ажил шүү дээ. Бие хүний хувьд бэлтгэл гэдэг нь айл их хэсдэг хүмүүс бол биеийн хүчний бэлтгэл сайн хийнэ. Одоо тухайлуул гэр хороололд айл хэсэж явжээж нохойд хөөгддөг идсэн буузандаа цатгалдаад, авсан бэлгэндээ орооцолдоод тэнэгтээд зуулгуул яана. Тэхээр гүйж харайх бэлтгэл хийгээд тэнэгтээд байваа. Угаасаа идэх гэж, бэлэг авах гэж явжаагаа улс шүү дээ. Тэхээр нохойд хаяж өгөх ууцны хажуу орсон айл болгоноос өвөртөлж гарах, золигын цатгалан нохой гарч ирээд дайрвал хажуу айлын хашааруу гүйж орох. Энэ тохиолдолд ямар бэлтгэл хийх вэ гэхээр айлуудын хашааны хаалганы түгжээ ямархуу байна вэ, тэдгээр нь ихэвчлэн гадна талаасаа онгойх нууцлаг аргатай байдаг тул тэр аргуудыг нарийвчлан судлах хэрэгтэй. Энэ дан ганц нохойнд хөөгдөхөд хэрэг болоод зогсохгүй айл хэсхэд туйлын хэрэг болдог эд. Зарим айлууд гэртээ гүрийгээд хаалгаа тайлахгүй байж мэднэ. Мөн ууцны хажуугаа гудамжны нохойд бүгдийг нь өгөх биш хэсэх гэж байгаа айлын нохойд хэсгийг үлдээх хэрэгтэй.

Зиа энэ биеийн хүчний ерөнхий бэлтгэлийн дараа одоо сэтгэл санааны бэлтгэл хийх хэрэгтэй. Ойр хавийнхаа ганц нэг айлаар орж байх хэрэгтэй. Энэ нь айлд орохдоо ичихгүй байхад туйлын хэрэгтэй. Орхоос эмээдэг айлуудаараа ойр ойрхон орж далага суух хэрэгтэй. Мөн пиав өдрийн 4 ширхэгийг гуч гучин минутын зайтай хүртэх хэрэгтэй. энэ нь эхний айлын браашиганд цохиулаад унаад өгхөөс сэргийлдэг эд. Айл хооронд гучин минут явна гэж тооцож байгаа юм. Юм бүхэн шинжлэх ухааны үндэстэй нарийн уялдаа холбоотой байгааз. Зиа мөн бууз идэх бэлтгэл хийх хэрэгтэй. Шөлтэй шөлгүй янз бүрийн бууз таардаг. Тас хийтэл шөл үсчүүлээд энгэр заамаа тос болгоод хаячив. Тэр хувцас хунар яахвээ нээг их гоёдог ч биш гол нь дараагын айл зиа энэ гүзээт өмнөх айлд бууз жигнүүлчихсэн байшд гээд бууз жигнэж өхгүй байх туйлын аюултай нүүр тулдаг гээд байгаа. Тэхээр эвтэйхэн хазах бэлтгэл хийх хэрэгтэй. Тэхдээ одоо цаг хугацааны хувьд энэ бэлтгэл хоцорчлоо л доо. Одоо чинь гэдсээ сойх бэлтгэлийн үе шүү дээ. айлд орчоол бууз идэхгүй гээд сууж онигоо болов. Бэлтгэлгүй байгаагынх шүү дээ. Одооноос идлшээ багасгаад битүүнээс 3 хоногын өмнө оогт юм идхээ болих хэрэгтэй. Энэ бэлтгэлийг сайн хийвэл эхний 3 айлыг бол түймэрдээд гарна гэсэн үг шүү дээ.

Зиа дараагын бэлтгэл бол ТҮЦ-нээс яг таг таараагүй мөнгөөр тамхи ав. Хариулт өхгүй тэхээр нь нэхэж сур. Би арван цаасаа авья гээд бай. Цаадуул чинь бохь авчих, шүдний чигчлүүр ав гэх вий гүрийнэ шүү. Ингээд эхний таван түцнээс авж чадсан бол томоохон дэлгүүрээс 9-өөр төгссөн үнэтэй юм ав. Нэг төгрөгөө нэх, хэрэлд бүүр. Дараа нь автуусанд суу билетээ нэх хэрэлд алалц. Энэ бүхэн бол айлаас бэлэгээ нэххэд туйлын сайн бэлтгэл болдог. Нэрэлхээд айлаас цоо шинэ зуун цаас аваад гараад байвал яана аан. Тэхгүй шүү монголчууд нэг юм өгдөгүй юмаа нэмж өгөөчээ гэж мэгээд аан. Дараагын нэг бэлтгэл бол харцны дасгал байдаг. Дээгүүр харах, дальдрахгүй байх дасгал. Одоо айл бүрт нэг амьд бурхан байдаг. Хүмүүс очиж мөнгөтэй золгодог. Нөгөөдүүл маань бүүр сурцан аан гарлуу хараад байдаг. Тэднүүсийг даван туулхын тулд оогт юм өхгөөгүйм шиг дээгүүр харах хэрэгтэй. Ингэж чадвал муусайн хөгшчүүлийн мөнгөгүй гар хараад нурмайсан хөөрхөн царайг хараад кайф авж болхын шүү дээ.

Зиа нарийн порцессийн шинжтэй зөвлөлгөөнүүдийг "Айл хэсэх аргачлал" нэг сэдэвт эрдэм шинжилгээний өгүүллэгээс минь уншиж болно. Зиа мөн Артгаа багшын "Цагаан сараар биеэ нөөхүү" хэмээх өгүүллэгээс цагаан сарын өмнөх бие авч явах тухай уншиж болно.

17 comments:

Багшаа цагаан сараар танайд очиж болох уу?

Энд би айл хэсдэг болхоос манайхаар хүн очих тухай алга байгааздээ

kkk, bi bol heseh ch gui, za yu

хэсээч үхсэнээ хийхгээд байгаад

За наадамдаа бэлдий даа

цагаан сарын наастэраа гаргах хэрэгтэй эхлээд

engerluugee shul mul asgadiishuu neeree haha. za Gump min iim yum bichjiij tegee odoo yaaj turah yum boljiin?

цагаан сараар биеэ нөөхү гэдэг чэнн жишээнд орцон явжиилээшд
би маргааш дүүтэйгээ хуушуур хийж иднээ гсн чэнн
хн чинии хийх гэж юү бээдии нөгөө Гампийн бичлэг шиг л байж таараа гэж наасиисшд
гэхдээ энэ чинийх биш Тагнай ахын бичлэг билү..сонииен

Уахахахахаха. Сайхан зөвлөгөө байна. Шууд хэрэгжүүлнэ ээ энэ цагаан сараар.

хахахах тэр 3 хоногийн өмнө огт юм идэхээ больцон байжаа гээгэнт идээд тагларч үхдийн бишүүз дэй ай хаха

Түрүү жилийн уламжлалыг дагаад энэ жил танайд очно шүү за. Бид 3н бэлгийг бэлдээд байж байгаарай

ситрусэээ баярын дараа турах тухай дахиад бодно доо

С. наана чинь тагнайн бичлэг гээд бичцэн байхад чинийх биш юмуу гээд байдаг чи нээрээ

Бадмааа чи хэрэгжүүлсэн ч яалааа байсан ч яалааа

Үхэхгүйн тулд л бэлтгэл сайн хитйх хэрэгтэй

Дээпс эхлээд би нэг гэр оронтой болоодхоё тэгээд гүйгээд ирээрэй

iim l ym zaagaad bgaa hundee

haaa saigui tsagaan saraar amisgalj bainaduu. bii haachih ve?

Өзөөөз яадаг багшаа вээ

дасгалдаа орийдоо...

Хахахаха элэг гөшиж үхлэээ яана гэнэээ хахахаха ёооооо энэ хүн яаж ингэж бичдэг байнаа

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл