Тэр орой нар нэг л их улаан туяа татуулсаар жаргав. Цэцгээ Жимсээ хоёроо...ооо гэж. Ёстой үйлс нь хазайсан хоёр доо.
Заза маазрах гээд болсонгүй соорий. Зүгээр хэлэх юмаа хэлчээ л гары. Ер нь маазардаг зан хэнд хэрэгтэй юм бэ. Хүн төлөв л байх хэрэгтэй. Тийм нэг сайхан, төв.
Одоо энэ мандрийнуудын зарим нь үртэй байхад зарим нь үргүй байдаг нь хүн бүхэн өөрийн гэсэн бодолтой байдаг юмаа гэдгийг тодхон харуулж байна... уу гүй юу. За энэ жоохон худлаа болчлоо. Тэхдээ зарим нь үртэй зарим нь үргүй байдаг нь үнэн л биз дээ. Тэр үргүй мандрийн бол тэгээд цаашаа удам нь шууд тасарч байгаа юм. Харин үртэй мандрийн бол хүнд идүүлээд бас л удам нь шууд тасраа. Тэхээр мандрийнууд үртэй үргүй байх нь ямар ч ялгаагүй. Энэ нь аз жаргал нэг л өдөр хаалга тогшдог гэсэн сайхан үгийг эрхгүй санагдуулж байнаа. ...Яасан? Надаа л лав санагдуулж байна.
За мандрийний хальсыг авч үзий л даа. Гэснээс энэ 61-ийн и, зүгээр и 2-г хүмүүс аягүй зөв хэрэглэж баймаар юм шигээ. Гадаад үгэнд и орохоор болуул 61-ийхийг биш заавал урт ий залгадаг гэж байгаам. Заза энэнээс цаашаа мэддэг ч гэсэн хэлмээргүй санагдав. Яахын? Тийм биз дээ?
Тэхээр одоо мандрийний хальсыг авч үзий. Заа нэг мандрийн гарт байна. Баруун эсвэл зүүн, зүүн эсвэл баруун. Тэр хамаагүй ээ. Гол нь мандрийнийг бид эзэмдсэн байна. Нэг газар нь хумсаараа цооллоо, хальсы нь хууллаа, хуулархай доогуур нь хурууныхаа өндгийг орууллаа, оруулаад цааш нь огли огли явууллаа. Ер нь бол энэ үйлдлийн дараа хүмүүс хальсы нь хаяж жимсий нь авдаг бол бид энэ удаа жимсий нь хаяж хальсы нь авнаа. Аваад нүдэндээ ойртуул. За ингээд бид мандрийний хальсыг аваад үзчихлээ, ийм амархан шүү дээ юм гэдэг чинь. Энэ бол хүний эрээн гаднаа могойн эрээн хаанаа ч билээ, тийм нэг үгийг тодхон санагдуулж байгаа юм. Надаа л лав тэгж санагдаж байна даг. Өө соорий хүний эрээн дотроо гэдийм байшд даанч болку болоо явцын. Энэ болку болоод явцан байдал ч гэсэн надад баас хатавч өмхийгөө тавихгүй ээ гэдэг үгийг толгойд орууллаа. Та нарын толгойд ч бас орсон байхаа гэж найдаж байна.
Ер нь хүн юуум болгоныг бодох гээ л, нэг энэний тухай, нэг тэрний тухай гэж үсчиж байхаар нэг л юмаа удаан бодох нь ухаантай хүний шинж гэдэг. Жишээ нь багшаа нь одоо мандрийнаа бодоод л байж байна, ямрав дээ? За баярлалаа, би ч бас тэгж л боджийнэ даа өөрийгөө.
Одоо хэдүүлээ мандрийний олонлогийг авч үзий. Яахуу дэлгүүрээс хил мандрийн аваа л үзчнэ л дээ амархан. Гэхдээ энэ удаа тийм амархан биеэ оторлосон, залхуурч хэвтсэн, нойлд удаан суусан, юм гөлөрсөн юм хийхгүй. Нухацтай, чухал юм ярьж байна би. Жишээ нь тэр олон мандрийний сэтгэлийг судлацгаая. Нэх их хурц гэрэл тусгалгүй, намуухан хөгжим тавиад тэднийг уутнаас нь нэг нэгээр нь зөөлхөөн авч, ширээн дээр аяархан тавья (чишшш.... шивэгнэн шивэгнэн бичжийшүү би). Яасан хөөрхөн юм бээ, бондойж ягаараад л. Алий үнэрлий даа. Аа яаяаяа. Хазахгүй ээ би, битгий ай мандрийнууд минь. За сонсы даа. Юүгнүү? Аа энэ зүүн дээд талдаа булдруутай нэг хөөрхөн мандрийн хавар хурдан болоосой гэжийнэ. Харин энэ шавилхаан шаргал туяатай нь шувууны дуу сонсмоор байна гэнээ. Гэтэл цаатлын бадриун улаан эр мандрийн BMW-гийн артлын суудлын ард ийш тийшээ өнкрөөд хурдлахын сан гэж байна. Харин хамгийн баруун талын хурц улбар өнгөтэй хатагтай.. өө энэ одоо нөгөө талдаа хөгцөрцөн байсан байна, чи хогийн сав руу ор. Бака. Харин одоо энэ баруун талын хөөрхөн шаргал хатагтай юүгнүү... тэр дуулж байнаа, алаавийн зулаай... гэж дуулжахуй тэр. Хажуугийнх нь тэр хөхөлбий хархүүд шигшүүр хөгжим бариулчуул шууд ансаамбл болох нь байна шүү дээ. Зиа энэ наатлын нээх том хар юмтай мандрийн чинь яасан зэвүүн царайтай мандрийн бэ ай, хөөе чи, би чамд хэлээдийнэ. Тээр энэ их зэвүүн хог юмаа. Дашрамд тэр том хар юмыг одоо юүгдийм бэ. Мандрийн болгонд байдаг нэг хар юм. Ер нь ямар ч оноосон нэргүй олон эд зүйл байнаа энэ дэлхий дээр. Жишээ нь тэр хүнсний дэлгүүрийн каасны гүйдэг тавцан дээр хүмүүсийн барааг хооронд тусгаарладаг модыг юүгдийн. Тусгаарлагч энтэр гээд пан гөрөөд байгаарай тэгээд. Тооцку шүү. Бас тэр одоо юу байна, тэр нөгөө... тээр ингээд нэр байхгүй юмны тухай ярихад одоо ийм л бэрхшээл үүсжийшд.
Заза мандрийнуудаа ярий. Яасан бэ Артгаа гээд над руу хараад байна. Энэ голд нь байгаа энд тэндээ овон товонтой барзгар мандрийн, чамайг би Лука Брази гэж нэрийдий! Тэр бол загалмайлсан эцэг кинон дээр эрэлхэгээр багалзуудуулж үхдэг мафийн эр байгаа юм. Юүүгний? Би чинь эмэгтэйшдээ гэлээ гэний? За тэгвэл чамайг Лука Бразигийн нууц амраг болгоё... ээ харла аа, хонх дугарчлаа. Хонхныхоо дууг суллах юм сан даа. Мандрийнууд минь соорий, цочоосонд үнэхээр соорий шүү. Одоо тайвшир. За манайд зочид ирлээ.
-Хээ сайн байцгаануу?
-Сайн, юу байна.
-За ор ор ор.
-Юугаар даруулах вэ?
-За байз.. мандрийн л байна даа маньд чинь одоо.
Гээд энэ мандрийнууд конец фильма болчлоо. Мандрийний дууль дууслаа, мандрийний сэтгэл үгүй боллоо. Малгайгаа авна уу.
Хичээлийн хуваарь
Журнаалын ирц
Монголика - товчилсон үгс
ж-жишээ нь
г.м -гэх мэт
о.е? -ойлгожийнүү ер нь?
э.м.б -энийг ч мэднэ виздээ
э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ
г.т.б.э? -гү тийм биздээ энчин?
з.м.м -за мэдкүэ мэдкү
17 comments:
mandarinii tuxai yumuu tumsugnii tuxai yumuu?
umshixaasaa umnu asuunaa xexexe
mandriiinshdee mandriin. Toms tomsgono ch yahuu bas l idej uudag l zuil l dee.
Ha ha, uhtlee ineelee. Mandriinii duuliig uneheer setgel ovdom uyangiin haliltai durseljee. Hoorhii mandriinuudiin ur udam urtei ch urgui ch tasarch l baih yum daa gej Bravo Artgaa bagsh aa!
хахахаха, чамаар өөрөөр чинь кино хиймээр санагддаг байшт... ямарррр муухай... ямарррр хүний үнэргүй.... гүүэээ мандринууудыг гэсэн сэтгэлгүй амитан бэ
чи яаж эр эмийг нь ялгаад байна аа. доороо унждаг санждаг юм, 2 мантуу этэр байдымуу
2 kg mandarin neg dor idchixeer axiad ter jildee mandarin idmeergui sanagdaad amar baidag yum
Ойрд багшээгийн балай нийтлэлийг умшаагүй сайхан байна шүү, Артгыг чинь /монгол үг юм чинь 61 И залгаж болно биддээ/ уран зохиол руу ороод, Гаампыг тэтгэвэртээ гарчихаж гэж бодоод байсан шд
Нээрээ, бар жил дууслаа шд, сургуулийнхаа нэрийг Туулайбагш болгохгүүмүү?
Азийн Бар улсууд туулай улс болоогүй байхад сургуулийн нэрийг өөрчлөхгүй байхооо :P
Мандринтай асар халилтай харьцаж байна шүү.
хахаха элэг хөшлөө.Яг галзуу хүн өрөөнд ганцаарахнаа суучаад мандарин барьчаад яриад байгаа юм шиг хэхэхэ
mandriniig yutai zuirlew?
хааа байнаа тэр филсооф чэнн гсн :р
энэ байшд харжээнүү миний энэ сэтгэгдэлд
nuugaadeehiin ta gargaad iree
Го филсооф гэдэг чэнн наадахнаас чэнн шал өөрийм бээдиима..яг минии энэ сэтгэглд байна тэр филсооф :р
Малгай аваад амаа даръяаа. Мандрийнан даруулга огиулж магадгүй ээ
Post a Comment
Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.