Багшмаа нь ойрдоо асуудал ихтэй байнаа. Дахиад нэг тусламж хүсий.

Манай хүүхэд өдөрт зарцуулах ёстой мөнгөө бүгдийг нь үрж дуусчихаад л гэртээ ирдэг гэмтэй. Гэхдээ зайлуул нэг найзтайгаа нийлээд өдөр бүр хоёр, хоёр зуун төгрөг цааш нь далд хийдэг юм. Бас сэргэлээн, тэр хоёр чинь янз бүрийн өрөвдөм юм ярьж байгаад заримдаа ээж, ааваасаа илүү мөнгө аваад тэрэндээ нэмчихнэ. Сургуулийн амралт эхлэхээр тэр цуглуулсан мөнгөөрөө ямар нэгэн хос зүйл авах юм гэсэн. Хос тэмдэглэлийн дэвтэр ч юм уу, хос бал ч юм уу. За тэр ч яахав.

Өчигдөр жаахан зав гараад охиндоо мөнгөө хэрхэн бүртгэх талаар, Өдөр бүр хэн нь хэдэн төгрөг нэмсэн болох, өдрийн эцэст хэдэн төгрөг хуримтлалд нь байгаа эсэх талаар зурж, хүснэгт татаж байгаад л заалаа. Сонирхоод, нүд нь гялалзаад байхаар нь улам цаашлаад долоо хоног бүр ээжээсээ авдаг мөнгөө яаж зарцуулснаа ингэж бүртгэж болно гээд л нэмэлт хичээл оров. Гэтэл энэ маань миний хувьд асуудал үүсгэж эхэлнэ гэж би яаж мэдэхэв дээ. Дамба муу туучийг даалуу үүлүүтэй байсныг би яаж мэдэхийн гэдэг шиг л юм болсон. Юу вэ гэвэл:
  • за тэгвэл ээж та хэдэн хэдэнд цалин чинь буудаг, юу юу авсан гэдгээ хаана бичдэг вэ? Тэрийг чинь үзий.
  • ээж нь бичдэггүй юм аа
  • бичиж байх хэрэгтэйн байна. За алиу хоёулаа бичий даа.

палллххх, юу болох нь энэ вэ? Би хэнд юу заагаад өгчихөв өө. Ер нь ирээдүйд намайг хянаж, цагдаж, хэрэгт унагаж мэдэхээр хүнд элдвийн юм заагаад байх дэмий юм байнаа. ёстой ниргэсэн хойно нь хашгирахын үлгэр л болжээн.

Яг үнэнээр нь бичээд харуулвал цалингийн хэдэн хувь нь пиав, бусад уух зүйлсэд зарцуулсан харагдах вэ гэдгийг бодохоос дотор хачин болжээн. Яаах вэ би?

Одоо би охиныхоо ой санамжийг арилгах уу, эсвэл өөрөө ичихгүйгээр миний хэлсэн ам, хийсэн үйлдэл зөржээдгийн гээд гүрийгээд суух уу? Яаах вээ би?

Нэг хүсэлт биччихлээ, хянаад өгөөч нөхдөө

Замын цагдаагийн газрын удирдлага 
Танаа

Мэдээлэл авах тухай

   Барбагшийн багшмаа ажилтай Юки миний бие болбоос хоёр долоо хоногийн өмнө өөрийн буруутай үйлдэл, аминч сэтгэлгээ, өчүүхэн бачимдуу зангаасаа болж машин тавихыг хааяадаа хориглодог, хааяадаа зөвшөөрдөг газар машинаа орхичихоод явсан нүгэлтэй эмэгтэй юм. Эрхэм төрийн хүн таньд чин үнэнээ хэлэхэд тэр газарт би олон удаа машинаа тавьж байсаан, анхны хэдэн тавилт дээр жаахан гэмшингүй байдаг байсан ч "Амташсан хэрээ арван гурав эргэдэг"-ийн үлгэрээр саплийвэл тэнд тавьчихаад байх гэмтэй болсон. "Хуурсаар хуурсаар худалч, хумсалсаар хумсалсаар хулгайч" гэдгийн тод томруун жишээ над дээр биелэлээ олчихсон байгааг өнөөдрийн энэ өндөрлөгөөс хараад ихэд цочирдон балмагдаж байгаагаа дашрамд дурьдъя. /хаааах, дурьдий гэдэг үгийг би өөрт эвтэйхэн харагдах байдлаар дүрмээр бичээтэхлээ гэсэн чэн зөөлний тэндэг, гатуугийн тэндэг хоёр хамтдаа орчдог гэнээ/

"Олон хавар нэгэндээ"-ийн онолоор тэр нэгэн нарлаг сайхан өдөр цагдаа хүн ирээд дугаарыг маань аваад явчихаж. Анд нөхөд маань тэр явдлыг "Гай газар дороос, гахай модон дотроос" гэх мэтчилэнгээр муухайгаар хэлж байсан ч би бол мултлаад авсан номернийхоо боолтыг буцаагаад нямбайлан боож тогтоочихоод явсан тэр үл таних эрхэмийг хүндлэн, ихэд өмөөрөнгүй байсым шүү. Тэр сайхан эрхэм хүн дугаарыг минь авчихсан шүү гэдгийг илтгэх нүд гялбам шар цаасыг шилэн дээр минь наачихаад одсон байж билээ. Төрийн цагдаа хүний хайр энэрэлийг би энэ агшинд 3 дараалан мэдэрч өмөлзөж байснаа хэлэхээс ичихгүй. Эхнийх нь тэр боолтны асуудал байсан бол, хоёр дахь нь над мэтийн хэнэггүй хүмүүс ноймроо байхгүй болсныг мэдкүү давхиад дахиад бусдад чирэгдэл учруулчихвий гэсэндээ сэрэмжлүүлсэн тэр шар цаас байсан юм. Гурав дахь нь аанай л нөгөө алганаас арай томхон шар цаас нарны хурц гэрлээс намайг хамгаалж, нарны халхавчний үүргийг гүйцэтгэж байдаг явдал юм. Хэдийвээр би суусан газраасаа шороо атгадаг хүн биш ч гэлээ, эрхэм цагдаагийн тэр сайхан сэтгэлийн үр шимээр нараа халхлаад яваад байхад болохгүй юм алга л даа. Гэтэл хавь ойрын хүмүүс шоолоод, загнаад байх юм. Алийн болгонд амьтанд элдвээр хэлэгдэж явах вэ, аргаа бараад хуулах гэж үзлээ барсангүй, адаг сүүлд нь ахаасаа гуйлаа чадсангүй ээ /Байзада-н дууны аяаар явуул зөв шүү/.

За ингээд олон зүйлийг эс өгүүлэн өгүүлж, энэхүү захидлыг бичиж буй гол зорилгоо хэлье.
"Танайх тэр наадаг стикерээ хаанаас авдаг вэ?" Миний амьдралдаа авч, хэрэглэж байсан олон олон стикер, наадаг цааснууд амархан хууларчихаад үйл тамы минь цайлгаад байдым. Хэрэв би танай стикер авдаг газрыг мэдчихвэл тэндээс олноор оруулж ирэн сонгуулийн штабуудад өндөр үнээр зармаар байна.

Анзаараад байхнээ танай байгууллагад мөнгө их хэрэгтэй байдым шиг байлээ. Ард бид чинь барим тавин нүдэнд харагдах бүтээн байгуулалт хийж харагдахгүй бол мөнгө хэрэглэдэггүй газар гэж андуу бодоод байдаг нэг гэмтэй. Ямар мөнгө хэрэггүйдээ цагдаа нарынхаа дунд аян зохиож байхав дээ тэ? Мань чэн ашгаасаа танайд зохих хувийг нь хандивланаа за.

Өргөдөл гаргасан:
Барбагшийн багшмаа Юки

Юки, special

Хэрэв хэн нэгэн надаас өнгөнд учир байдаг уу? гэж асуувал байнаа гээд хариулчихна.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл