Зургийн үзэсгэлэнгийн нээлтэнд оролцоод

За яахав эхлээд бол гэрээсээ гарахдаа "үзэсгэлэнгийн нээлт"-д орох гэж байгаагаа хавийн хүмүүстээ мэдээлэх дайны мэдрэлтэй л байлаа. Харин замдаа маазарч, очих газраа хайж энд тэндгүй тэнэж явснаас ч бус ердөө яваад оронгуут янз янзын үй түмэн хүн байхыг хараад л хаана яах гэж ирсэнээ таг мартдаг юм билээ. Ер нь яах гэж ирлээ гэж бодсоор байгаад аан би чинь  үзэсгэлэнгийн нээлтэд "оролцно" шүү дээ гэж нээлт хийсэн. За тэгээд яваад оронгуут жолоо барьж байгаа даа харамсамаар явдал болсон нь үүднээс эхлээд ярайх улаан цагаан дарснууд байлаа. Гэхдээ арай ч сав аваад ирдэг байж гэж бодоогүй ээ. Харин хажуугаар нь байх жижиг сажиг идэх  юмнууд нь амттай гэж! Арайхийн тэдгээрээс анхаарлаа холдуулж нэг булангаас нь цагаан хоолой хангинахыг сонсов. Тэрхүү цагаан хоолой зарим өгүүлбэрийнхээ төгсгөлд үе үе ихээхэн өргөлт өгөхийн  сацуу нь хүмүүс алга ташихыг бодвол тэнд нээлт мээлт нь л болоод байгаа бололтой. Надад баахан нуруунууд хийгээд дагзнууд л харагдаж байв. Дахин дахин үсрээд байвал ч юун хүмүүс яриад байгааг нь эрхбиш харж болмоор байсан л даа. Гэхдээ тэгж намба алддаг хүн биш шүү дээ би. Зүгээр нуруугаа үүрэн хэсэг алхав. 
Удалгүй байдал нэг л биш болоод эхэлсэн нь тодорхой хийх юмгүйдсэнийх байлаа. За байзүү... гэж эрүүгээ маажаад зогсож байтал гэнэт ханаар өлгөсөн зургууд сая нэг анзаарагдах нь тэрүүхэндээ аврал гэлтэй. Хааяа эрүүгээ маажих тустай байдаг юм
"Во, үзэсэлэнгээ үзий даа энэ чинь нээрээ". Гээд л нэг гараараа элгээ тэвэрч нөгөө гарынхаа эрхий долоовроор эрүүгээ тулаад л зураг болгоны өмнө очиж пауз авах нь өөрийгөө өөрөөр мэдрэх боломж олгосон. Зарим зурагны өмнө бол хойшоо хоёр гурав алхана. Тэгснээ ахиж урагшаа хоёр гурав алхана. Толгойгоо хоёр тийшээ гилжийлгэнэ. Энэ үед намайг тэрхүү гайхамшигт абстракт зургийн шид биш "би ямар харагдаж байгаа бол" гэсэн бодол л эзэмдэж байсныг нуухгүй ээ. Тэр бодлоосоо ч болсон уу нэг мэдсэн цахилгааны шитний өмнө очцон "энэ одоо юун зураг вэ.." гэж шаналаад зогсож байсныгаа харин хэлэхийг үнэхээр хүсэхгүй байна. Энэ үед би хөмсгөө зангидаад баруун гараа хагас атган хамрынхаа хажууд тулж долооврыг нь чамархайдаа наацан галзуурч байсныг яах вэ. Хүн харахад уран зургийн ертөнцөд биеэрээ уусан шингээд мөнхүү зургийнхаа утга санааг яг ойлгон зогсож байх мэт. 
За энэ бүхэн ч яах вэ. Ингээд дуусдаг бол ч яахав. Хамт очсон хүн маань хэлж байна. "Тэрийг хар даа, энэ үзэсгэлэнгийн эзэн хүн шүү дээ". Хартал нээрээ л энэ үзэсгэлэнг гаргахгүй байхын аргагүй сайхан эмэгтэй зогсож байлаа. Хүмүүс түүнтэй гар барьж, гар барихдаа ямар нэгийг хэлж байна. Надаа ч бас ийм юм тохиолдож магад гээд хүмүүс түүнд юу хэлээд байгааг нь мэдээд авчих санаатай нуруугаараа ухарч ойртов. Чих дэлсэж байнаа: "баяр хүргэе... үнэхээр мундаг... сайхан болжээ....".
 За би ч дотроо "бэлтгэлтэй байхын байна шүү. Гар бариад шууд л баяр хүргэе...” гээд явах юм байна" гэж өөртөө хэлчээ л ахин нэг юм идмээр санагдсан санаагаа даган ширээ рүү ойртлоо.  Гэтэл ширээ хоосон байлаа. "Энэ дуусчиж дээ, гү тэхдээ арга хэмжээ дөнгөж эхэлж байхад ахиж тавих нь дамжиггүй, хэзээ тавих юм бол, асуучдын билүү.." гэсэн юм бодогдоо л тэрүүгээр гүйгээд байсан зөөгч охидыг дуудах санаатай гараа өргөөд эргээд харсан чинь наашаа бүх хүн харав. Би айв. Хөтлөгч над руу харан гараа дохиж, "за?" гэж уриалгахан дуудав. "Эээ хүүдий, юу болцым болоо" гэж бодохын сацуу хөтлөгч ахин над руу лавшруулан дохиж "та асуу асуу" гэж инээв. Заал нам гүм болов.
-Аан хэхэ... энэ юу.. шарвин шиг юмнаас ахиад авч болох уу?
Хүмүүс дүнгэнээ л явчлаа. Ямар нэг тэнэг юм хийжээ би.
-...за..аа би өөрөө очоод авчий доо
Хүмүүс эргээд нам гүм боллоо. Гэнэт юу болж байгааг ойлгов.
Би тэнэг. Яагаад дандаа орчноосоо тасарцан явж байдаг  байнаа. Бүх хүмүүс зураач бүсгүйд хорвоогийн хамгийн асуултуудыг тавьж байхад би тийм юм асууж байх
Тэдгээр хүмүүсийн аймшигт харцнаас нуугдах санаатай би хойшоо аажуухан ухарч эхэллээ. Ухарсаар байгаад хүмүүс рүү шингэж алга болоё л гэж санасан юм. Гэтэл миний ард яагаад хэн ч байгаагүй юм бэ? Би ухраад ухраад би ганцаараа л байгаад байсан. Бүр хананд тулсан. Хүмүүсийн харц надаас салахгүй, улам гайхсаар байх нь надад тэр дороо үхэх юм сан гэсэн хязгааргүй хүчтэй бодол төрүүлэв. Тэгээд зогсоод байлтай биш ханаа даган хөлөө хажуу тийш нь зөөж эхлэв. Хүмүүс дагуулж харсаар. Тэгсээр байгаад буланд туллаа. Яах вэ одоо, нөгөө булан хүртэл явах уу. Хорвоогийн энэ хатуу гэсгэлийг давж чадахгүй би шууд л эргэж хараад зогсчихлоо.

 ...Хэдий удсаныг мэдэхгүй хүмүүс буцаад хэвэндээ орж энд тэндгүй дүнгэр дангар хийнх, бүүр цаана бүгтхэн хэрнээ эелдэгхэн инээлдэх, таньдаг хүнтэйгээ таарч дуу алдах гэх мэт авиа сонсдож эхлэв. Би аажуухан эргэж харан хүмүүс рүү сэмээрхэн ойртсоор дунд нь орж авлаа. Тэгээд аажуухан явсаар шууд гарч нойл ороод пиджакаа эргүүлж нөгөө талаар нь өмсөхөөр шийдэв. Гэтэл... тийм тэнэг пиджак оёж байдаг ямар газар байдийм бэ.
Түүний гадна тодор хоёр яг адилхан саарал өнгөтэй байсаан.
Харин сороочик маань арай бараандуу байхлээр нь мэргэн арга олж пиджакаа гар дээрээ тохов. Яахав кармааны хулгайч шиг л харагдах юм. Тэхдээ түрүүний хүн гэж танигдахгүй байвал юу шиг ч болсон дүүрч гэж бодоод буцаад орж явчлаа шүү. 
Оронгуут нэг сайхан юм нүдэнд харагдсан нь ширээ дүүрэн өрсөн шарвин! Шууд очоо л нэгийг аваад томхон үмхтэл чанх ард "Артаньянаа" гэсэн дуу гардаг юм. "За хөөх нь дээ" гэсэн бодол төрөн эргэж харлаа. Үмхэснээ буцааж гаргаж байснаас уруулаа чангалаад тэр чигээрээ хүнтэй ярьсан нь дээр байдгийг бол би аль эрт мэднэ. Нэгэн танил маань мөнөөх зураач бүсгүйг аваад иржээ.
- За танилц. Зураач Мөнхцэцэг.
Ёооё, одоо зураач намайг яасан тэнэг түмбийсэн хацартай юм бэ гэж бодийш дээ!
-Өө за, баяр хүргий! Та ч ёстой үнэхээр мундаг юмаа. Энэ ёстой сайхан амттай болж. Гэж арайхийн хэлээд би гартаа байгаа хазцан шарвингаа өргөж үзүүлсэн. Зураач маань гомдсон байхаа.
Надад амаа таглаад зугтаахаас өөр зам үлдээгүйӨмдөө эргүүлж өмсөөд эргэж оролтой биш.
Би ёстой тэнэг. Яагаад хамгийн чухал үед хамгийн тэнэг дээрээ тавьцан явж байдийм бэ! Би дахиж үзэсгэлэнгийн нээлтэд хэзээ ч очихгүй болтлоо ичээд гэртээ ирсэн. Ер нь ч надаа ахиж очиж зүрхлэх элдэв нээлт мээлт, арга хэмжээнүүд үлдсэнгүй дээ. Одоо хэсэгтээ л Занабазарын музейн хажуугаар өнгөрөхөд надад хэцүү байх байх даа. Аа тэхээс мундаг улсууд бол одоо тэнд дүүрэн цугласаар байгаа байх
Хэрвээ дэлгэрэнгүй мэдмээр байвал эндээс үзээрэй.

Хамгийн богино бэчлэгэ


Секундын өмнө л энэ санаа төрлөө. Махтай, барьцтай хүүхэн л сайхан юм гэж. Пай тэр загварын тайз чинь аймар. Ясан овоолго. Арай ч муухай хэлчвүү. Гэхдээ ясанд нохой л дуртай байдаг. Эрчүүд чинь өөр юманд дуртай. Хүүхнүүдээ эрчүүдэд барьц өгөгтүн!

Ухаантай харагдах урлаг


Би нэг ийм шинэ төрлийн урлаг гэхэд хэцүү онол гэхэд хэцүү нэг ийм юмтай болчоод байгаан. Тэхдээ ямар ч байсан амьдарлаас, хар туршлагаас урган гарч ашигтай болох нь батлагдсан эд шүү гэж итгэл төгс хэлхэд таатай байна таанууст. 

Хувцаслалт бол маш чухал. Ухаантай хүн байнга шахуу гоонж өмсөж явах ёстой. Эхний ээлжинд найү нөхөд танилууд чинь шоолно. Хөөе Гаампаа чи болиочээ, юун гоонж вэ чамд шоорт ч гоёдоно шүү өвлийн хүйтэнд гэж мэгэж ч магад. Битий тоо ухаантай харагдах гэж байгаа хүн ийм юмнаас шантарч болохгүй. Бас нүдний шил зүү. Зохих эсэх нь түй ч хамаагүй. Би хүртэл энэ данхар толгойдоо нүдний шил зүүгээд тав гаруй жил болж байна. Надаа бол түй ч зохидогүй яваандаа хүмүүс дасхаас гадна өөрөө ч аймаар дасчихдаг болхоор зүгээр.  Нүдлний шил зүүхээр тэнэг царайтай мэт болчоод байвал удахгүй нүдний шилээ авхаар тэгдэг болноо. Хүн чинь насаараа дасаж амьдардаг хорвоо шүү дээ. Бас цүнх барих хэрэгтэй. Яг нөөтбүүкний цүнх шиг байвал сайн. Тухайлуул би бол нэг тийм цүнхтэй. Энд тэнд хүн хартай хоол идхээр болуул цүнхээ гаргаж ирээл танайд ваая паая байгаа юу гэж асуух нь цуг байгаа хүмүүстээ  үнэхээр компүүтэртэй баатар мэт сэтгэгдэл төрүүлэх болно. Байгаа гэж авбал утсаараа хүнтэй ярьж буй мэт дүр эсгээд за за дараа мэйл явуулчий гэж хэлээд таслах нь байна. 

За тэгээд чадал хүрээд ухаалаг утас авчихвал хэнтэй хаана ч уулзсан хамгийн түрүүнд утсаа гаргаж оролдох хэрэгтэй. Тэгээд “хайнн энэ твийтэр нээрээ алнаа, Обома Иранлуу дайрдиймуу гэцэн авжээн, Билл Гатес их хөгжилтэй золиг шүү” гэж мэгэх нь байшд. Ухаантай утас байхгүй бол ухаангүй утсаа гаргаж ирээд ухаантай утас олон жил барьж байгаа хийгээд тэрийгээ одоо яасан тухайгаа хөөрхөн шалтаг олоод хэлчихэд л болно.  Өө тийн үсээ сайхан гээлдээд хойш нь самны мөр гартал самнах хэрэгтэй.

За гадаад имээж бүрдлээ. Хамгийн гол юм бол яриа шүү дээ. Ямар ч хүн дээр хэрэглэж болдог түгээмэл хэдэн яриа байна. Хүмүүс сонсоод шууд ухаантай залуу байна гэж бодхоор.
Эхнийх нь гэвэл үгэндээ гадаад үг оруулж ярих нь гадаад хэлтэй мэт сэтгэгдэл төрүүлнэ. Тухайлуул Ойрын үед work нээрээ  big  байнаа. Тэхдээ над шиг human-д  бол no problem л доо. Ингэс гээд хусхад болно. Бүүр илүү ярьмаар байвал оросыг оруул Что ч гэхэв дээ энэ монголчуудын Live-г. Гээд толгой сэгсэрч этр.  Гэнэт энд тэндээс гадаад хүн гарч ирэх юм уу харилцан ярилцагч чинь гадаадаар ярьж эхэлвэл утсаа гаргаж ирээд худлаа хүнтэй ярьж байгаа дүр эсгэх хэрэгтэй. Утас таны эцсийн аврал шүү дээ. 

Дараагийх нь бол нөгөө хүнээ надаас дор ухаантай гэж дарамталсан асуулт асуу. “Та сүүлийн үед ямар номнууд уншиж байна, аятайхан ном байвал санал болгооч” гэх нь байна. Ямар хүн ном уншаагүй ээ гэхгүй нэг ном бодож олоол хэлнэ. Уран зохиолын ном хэлбэл та ингэх нь байна. Өө би уран зохиолын ном уншаад суужаах зав гарахгүйм. Ажилдаа хэрэгтэй мэдлэг боловсролдоо тулгууралсан ном уншмаар байдаг гээд өөрийг нь завтай залхуу амьтан гээ цаагуураа хэлээд тавьчиж болно. Аа тэгвэл орчуулгын ном хэлж бас мэднэ. Тэгвэл чи эх хэлээр нь уншаад үзээрэй. Шаал өөр байдын шүү гээрэй. Энэ нь түүнээс илүүг тэр номноос авсан тэхдээ ааль хэдийн тэгээд дээр нь гадаад монголгүй уншаад харьцуулцан хүн болж харагданаа гэсэн үг. Заавал унүшсан байх албагүй тэгэс гээд л орхих хэрэгтэй лавлаад байвал утсаа гаргаж ирээд юу хийхээ та мэдэж байгаа байх. 

ОЛон улсын байдлын талаар асуу. Дэлхийн зах зээл дээр алтны үнэ муухай хэлбэлзэж байнаа. Өнөө өглөө хэд болцон байваа. Дов жонсын индекс ямар байна, Аппийн хувьцаа аймаар өсжээн гэнэ үү. Энэ бол угаасаа мэдээд байх юмгүй байнга өөрчлөгдөж байдаг юм. Ингэсний дараа хүнд та олон улсын эдийн засгаас асар хамааралтай хүн болж харагдана. Тэр хүн чинь мэддэг хүн байж байгаад мэдэхгүй мэдэхгүй аймаар юм асуугаад эхлэвэл гар утсаараа арга хэмжээ авнаа гэсэн үг. 

За тэгээд монголын бүх юмыг муулж ярих хэрэгтэй. Муулж муулж дуусгахдаа аль нэг гадаад улсын нэр олоод тэнд бол тэгдэгүй байхгүй юу гэх хэрэгтэй. Энэ нь гадаад улсад амьдарч байсан гэдэг нь харагдах бөгөөд монголын төлөө санаа зовж явдаг эх орон ч залуу харагдах нь. Хэн ч тэгээд чи үүнийхээ төлөө юу хийсийн гэж асуухгүй. Учир нь ангайтал танаыг биширчээд тэр асуудлыг яаж шийдэх өөрийхөө бодлыг хэлэх болно. Тэгхэд нь наадах чинь уг нь сайхан санаа тэхдээ явуургүй л дээ гэх хэрэгтэй. Энэ нь өөрийгөө өөрөөс нь илүү ухаантай болхоо харуулж байгаа юм. Хогны асуудлаа шийдэхгүй америкт бол ингэдгүйшд гэхэд тань та аль хотод нь байсын бэ гэвэл уучлаарай утас дуграад байна. Дуугий нь хаачихсан заавал ярих хүн залгачихлаа гээд түүнийг асуултта марттал нь ярьж байгаа дүр эсгэ.

Харилцан яригч этгээдийг өгүүлбэрээ дуусах бүрт нь толгой дохин аанхаа бас тэгэж хэлж болхымаа гэж яриаг нь батлаад зөвшөөрөөд байгаа мэт суу. Ойлгох ойлгохгүй нь хамаагүй шүү. Илүү дээд тзвшний хүн л зөвшөөрөл өгдөг гэдгийг эрх биш бүгдээрээ мэдэж байгаа байлгүй дээ. Санал зөрж болохгүй. Зөрвөл л нөгөө хүн тань харин та юугэж боджээн гээд таныг гар утсаа гаргаж ирхээс өөр аргагүй байдалд хүргэнэ гэдгийг анхаар. 

 За тэгээд нэрийн хуудас өгөх авах, ээж аав гэр бүлийнхээ тухай ярихдаа яхав, твийтэр дээр яахуу фээсбүүк дээрээ ямар зургууд оруулахав, блог дээрээ ямар сэдвээр нийтлэл бичхүү гээд нарийн нарийн юмнууд байдаг л даа.

Гэхдээ сүүлийн үед хараад байхад би аргаа шинэчлэхгүй бол миний аргыг төгөлдөршүүлчихсэн бүүр шавь ормоор хүмүүс их байгаад байх шиг.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл