Пилсооплог зөвлөгөөнүүд

Зиа багш нар баяр болох гэж байгаатай холбогдуулан... за за юу ч хэлхэв дээ.


Аливаа болж бүтэхгүү байгаа бүхнээ давуу тал болгож ашиглаж чадвал тэр хүн өөдрөг хүн байгаад зогсохгүй аз жаргалтай хүн байдаг билээ. Аягүү пилсооплог өгүүлбэрээр бичлэгээ эхэлжээн. Учиргүй ухаантай болсондоо биш энэ бол миний амьдарлын дутуу дулимаг байдлаас болж намайг пилсоопч болтол өөрчилсөн байна шүү дээ. Нохой хамартаа хүрхээр усч гэдэг шиг би өлсөхийн эрхэнд пилсоопч болж этр. Гэртэээ хааяа үүрээр шартаж сэрчихээд хөнжилөө нөмрөөд усны хувинруу явж байхдаа хальт толинд хархад эртний грээк ромын пилсоопчид шиг харагддаг болоод байгаагаа ч та бүхнээс нуух юуун. Ингээд нэгэнт пилсоопч болж байгаагынх хэдэн зөвлөлгөө өгхөөр шийдлээ.

Хүн бусдад ямар харагдах нь хамгийн чухал билээ гэдэг бас нэгэн пилсооплог үгээр зөвлөгөөгөө эхлий дээ. Ямар ч байсан махны үнэ нэмэгдээд мах ховордоод эхлэхээр тэртэй тэргүй мах авч чадхаа байгаад толгой шийрхэн авж байгаад сүүлдээ сайхан гурил будаагаа давстай идхээс өөр аргагүй болдог. Аан тийн бас төмс лууван байна. Гэвч гэрт чинь ирсэн зочид аягалж өгсөн хоолыг чинь идэхдээ мах хайгаад халбагаараа муу аягыг чинь хаглахаа алдаж байвал та хэлэх хэрэгтэй. Найз минь ээ цагаан хоол биенд сайн. Хөөрхий амьтадыг өрөвд. Наанадаж байгаль экологийн асуудал цаанадаж дэлхийн дулааралд хэрэгтэй. Бүүр болий тэд ч яамай чи өөрөө эрүүл байшд. Одоо би тухайлуул 4 хоног мах идээгүй тэхэд бие хичнээн эрүүл болжээн. Хуучин мах иддэг байхад нуль өвчин байлаа гээд цааш нь хичнээн ч үргэлжлүүлж болох нь байшд үнэндээ.

Дараагийн жишээ автуусны мөнгөгүй кандукторт хөөгдөж буучаад явжээн гэе. Хичнээн машинтай хүн ирсэн ч бай үсрээд сууж болохгүй. Гүрийгээд 10 км байсан ч алх. Алхах биенд сайн юмаа. Алхаж баймаар байна. Цасан шуурга шуурч байсан ч сайханч орой байна гээд гүрий. Эсвэл энүүхэн ойрхон нэг газраар орчоод тэгээд такси бариад харина даа гэж томор. Хэн ч над шиг булан тойроод нууцаар хүлээгээд үнэхээр нэг газар орохнуу эсвэл энэ мөнгөгүй миарч явна уу гээд шалгах гээд хүний мууд дурлахгүй шууд л цаашаа явчина.

Гар утас ямар үүрэгтэйн эцийцэст. Өөрийгөө аврах ганцхан үүрэгтэй. Миний утас бол нэгжгүй, бас цэнэггүй голдуу явдаг эд. Ийм байхдаа ч намайг аврасаар ирсэн гавяатай амьтан. Шууд утсаа шүүрч аваад өөрлүүгээ дайрсан этгээдийн нүүрэн дундуур нь буулгаад ав. Худлаа худлаа гар утас бол элдэв эвгүй байдалд орсон үедээ оролдох, мсж бичиж байгаа дүр эсгэх, утсаар ярьж байгаа мэт болж эвгүй газраас холдох, хүнтэй том том юм ярьж шалдаа буусан нэр төрөө аврах гээд олон үүрэгтэй. Чадахгүй байх жүжиглэх авяас дутаж магад гэж айж байвал бүү ай. Эвгүй байдалд орсон хүнээс тийм авяас бол маш сайн гардаг билээ.   Тухайлуул нэг охины дэргэд кок авах гэсэн царай зүс, бие бялдар, хувцас хунараар гологдоод байвал утсаа гаргаж ирээд ингэж хэл. “Байна уу. Хөөе чи ажлаа хийвэл хий, хийж чадахгүй бол боль. Чамайг олон жил тэжээж чадахгүй шүү” уурласан дүр эсгээд утсаа хаа. Охин чамайг ажил олгогч гэж бодно.
Пилсооп бол амьдрах урлаг шүү дээ. 

Тодорхойгүй зүйл бүр эрсдэл дагуулж байдаг

Гарчиг хараадах даа. Гарчигний өнгөнөөс харахад та нартай маазарксан хүн шиг харагджээнүү би. Хүн мааз байж болно мэдрэмжгүй байж болкуу шүү. Худлаа, худлаа анаа нь тоглосы. Зүгээр л зөв онол, үнэн афоризм бол амьдралын бүх кэйс дээр үйлчилдэг тээ л гэж асуух гэсийн. Тийм үү үгүй юу? Шууд хариул, бодкуугаар хариул.

Шууд тийн гэжээнүү чи ай? Шууд тийн гэж байгаа улс хоёр хэсэг улсад хуваагддым даа. Нээрээ тиймий нь мэддэг болоод шууд тийн гэсэн нэг хэсэг улс байхад, сайн ойлгохгүй байгаа хирнээ дагаад шууд тийн гэсэн бас нэг хэсэг улс байхым. Сайн ойлгохгүй хирнээ дагаад тийн гэсэн нэг хэсэг улс нь дотроо хоёр хэсэг улсаас бүтжаах жишээний. Яаж вэ гэвэл дараа нь сайн бодсон чэн гүүлимээшт гэж бодох нэг хэсэг улс байхад дараа нь сайн бодсон чэн гүү нээрээ тиймим бээштээ гэж үнэнгээсээ бодох нэг хэсэг улс байх ч шиг... за энийгээ болихгүй бол би чинь дуусгахгүй байж чадах монгол эмэгтэй шүү. Ойрд нийгмийн харилцаанд ороогүй гээгэнт бичиж эхлэнгүүтээ хөөрөөд хадуурч давхих гээд байх шиг байна, хүн ер нь... за болий л гэцэн бол болих л хэрэгтэй. Шинэ мөрөндөө оры.

Шинэ мөрөнд орохоор шинээр бичээдийдэг тэ? Эгээтэй л шинэ жилийн эхний өдөр шиг, шинэ сарын эхний өдөр шиг, шинэ долоо хоногийн эхний өдөр шиг. Яг шинэ мөрөнд ороол бичиж эхлүүтээ өөрийм бичжээснаа төрөлх зан нь хөтлөөд л хадууруулжаах жишээний... За энэ юугсэн хэлүү? Шинэ өдрийн үдээс өмнө л чи шинэ хүн тэгээл цаашаанаа хуучин чи л үргэлжлийшүүдээ үүүүээээхэхэхэхэхэ.

яахуу муу эмэгтэй байсан бол дээтлийх шиг инээгээл шары чинь малтах байх. Ясны багш хүн бол "Заавал ч гүү маргаашийн шинэ өдрөөс эхэлж өөрчлөлт хийх гээд байлгүй өнөөдрөөс, яг одооноос эхлээ" гээ л тапхийтэл хаалт хийчих нь байшт. Ийм догь .

ЗӨВ ОНОЛ, ҮНЭН АФОРИЗМ БОЛ АМЬДРАЛЫН БҮХ КЭЙС ДЭЭР ҮЙЛЧИЛДЭГ ТЭ????

Хүнээс юм асуучаад хариултаа сонскуу сургамжлаад явчдаг бурангуй улс манайхан дунд их байхымааа.

Дөнгөж сая энчаа нады таньдаг нэг багш лекцээ шивжаах зуураа ам нь цангахгүй юу. Тэгээл босоод нэг литрийн цайны саванд цай найруулаад хийчихлээ, яг савны нь амыг таглаад сайн эрэгдэхгээд байжийтал тэнчээнээс хүн юм асуулаа, хүнийг үл ойшоосон хэрэгт оркуун тулд цайгаа тавьлаа, хүний асуултад эелдгээр хариуллаа. Эргээд цайгаа аваад амруугаа явууллаа, аман тус газраа аваачаад өргөлөө, улмаар тонгойлголоо эхлээд таг, араас нь литр цай саррррррхх...

Хадуураад байхаар нь бурхан цаанаас нь чиглүүлж өгчийгаан гохь нь.


Тодорхойгүй зүйл бүрийн цаана эрсдэл нуугдсан байдаг. Энийг монгол хэлний мааструуд, ариусган шүүгчид, алдарт кино зохиолчид минь сайхан монгол афоризм болгоод хөрвүүлээд өгвөл талархахын дээдийг үзүүлийшүү. Нэлээд хэдэн жилийн өмнө Risk management гэсэн ном эргүүлж байгаад яг ийм утга санаатай өгүүлбэр олж авсым. Олон олон сургалтанд энэ үгээ ашиглаж, баримт нотолгоогоор баяжуулж улс амьтны итгэл хүлээж явлаа шүү дээ эмээ нь гссс.

Тодорхойгүй зүйл бүрийн цаана эрсдэл нуугдсан байдаг. Энэ яг үнэн зөв онол байгааг нь доорх жишээнүүдээр батлы. Батлав: Юки.

Жишээ 1. Эргэхийн өмнө дохиогоо өгдгүй муу жолооч нар. Хохирогч: бусад жолооч нар

Уулзвараар эргэхийн өмнө дохиогоо өхгүй байгаа машин өөрт тань хэчнээн саад болдог билээ дээ тэ? Ер нь л түс тас пүн пан жон болонгоо л алды шүү дээ. Гэснээс бензиний үнэ нэмэгдээд, машаан бензин их идээд байна уу? Машаан бензин их идээд байхаар бензиний үнэ нэмэгдчвүү? Яг аль нь эхлээд яасан чэн нөгөө нь дагаад яачуу?

Жишээ 2. Дээтлийн жишээний хохирогч явган зорчигч нар дээр авч үзүүл

ЯЗ ажлаасаа хоцорчихжээ. Яаран сандран гүйж зам хөндлөн гарах гэж байснаа цаанаас ирэх машиныг хараад хүлээнэ, бушуухан яваад өнгөрөөсөөнээ, зам гараад цаашаа гүйхсэн гэж бодож байтал өнөөх чэн энүүхэн уулзвараар эргээд дашийшоо... ЯЗ яахуу, өө дохиогоо өгсөн бол би аааль түрүүн гүйгээд гарцан байх шүү дээ, арай ч дээ гээл бодно, гомдоно, улмаар уйлна, тэрий хадна... хахаха, тэр нь ч юуен, өөө сда чэнннн гээл хөмхийгөө зууна, хэт чангадна, цус гоожно, арчих алчуур алга, гэтэл хажуугаар өнгөрөх Хан Гитэй!!!! тэр одоо энэ хар хүйтэнд үлийгээ хайж монголд явжаахуудээ, жаахан амьдралтай ай

Жишээ 3. Шинэ жилд орох оркуу нь тодорхойгү нөхөд

Барагшийн шинэ жил хийе гээл бичлэг хүртэл оруулаалахналээ. Хэн ирэх нь ч тодорхойгүй, хэдүүлээ байх нь ч тодорхойгүй л байгаалэээссс... өрийн нэрээр орж ирээд зоригтойгоор би орно гэх монгол байхад өнгөрсний дараа нь гарч ирээд намайг оруулсангүй гэх монгол бас ирэх... ха, энэ жишээ биш байхаа, байеэээ барагшийн зэкрэлүүдээ намайг ингээд үргэлжлүүлүүл нөгөө хоёр зэкрэл чэн гашхирч орилоод калаапан хаашүүдээ. та нар уншаагүйм шиг л энэ талаар сээгий бичкүү л өнгөрөөрэй за гууууйя

Жишээ 4. Цэнгэлмаагийн тодорхой бус байдлаас болооод Цэцгээ цистит тусна

Цэцгээ Цэнгэлмаа хоёр нэлээ хэд хоногийн өмнө Дэлгэрмаагийнд очий гэж ярилцаад, бүтэн сайны арван хоёр цагт их дэлгүүрийн үүдэнд уулзы гэж тохиров. Бүтэн сайны арван хоёр цаг арван долоон минутад Цэцгээ ирнэ. Ээ Цэнгэлмаа маань алга, гадаа даараад байхаар нь дотогшоо орчуу, хүлээж хүлээжийгаад явчвуу яачуу яачуу яачуу гээл наян юм бодно. Даарна. Даараал байна. Дороосоо, дээрээсээ дундаасаа даараал байна. Залгахаар Цэнгэлмаагийн утас нь холбогдохгүй. Уурлаад утсаа салгаад харьчвуу. Аргаа тасарсан Цэцгээ Цэнгэлмаагийн гэр лүү залгав. Нөхөр Долингор утсаа авна, өөө Цэнгээ унтжийн, за найз нь сэрээгээтий. Цэцгээ гомдсондоо болоод нулимс нь урсана, арай ч дээ унтаад байхдаа яахав дээ. Гэтэл утасны цаана амь нь хаана байгаам гэмээр дуу. Яасан миний найз? Цэцгээ гайхаад хариулж амжаагүй байтал цаана нь үргэлжлүүлээд "Найз нь уржигдар явганаас халтирч унаад хөлөө хугалчихаад, гэртээ л хэвтжийн". Гомдох уу? яах уу?

Жишээ 5. өөрийн дур-ны тодорхойгүй байдлаас болоод Ю загнуулжаах жишээний

0407 өгүүллэг нь үргэлжилэх болуу гүү болуу? Үргэлжлэхийн бол үргэлжлүүлээд өрнөөс гарчхын сан, үргэлжлэхгүй бол үргэлжлэхгүй гэж бичээд өрнөөс гарчхын сан. Хэн мэдээд байгаан, нады дур, дур чэн тэгээд юугээдийгаан, тодорхойгүй байгаадийгаан... өөө шээтэээ, тэр ч хог шүү

Жишээ 6. Аанай л Ю-н тодорхойгүй байдал Артгаад ажил нэмжаах ч шиг

Тэгэж ярихын бол Даваа гариг чинь нады гаригшт үүүшшшш. Ю миний бие тодорхойгүй байгаадыхаар А багш арга тасраад бичлэг оруулжээшт. Risk taker аааяяя гссс... Час үнэндээ мань эр барьцамхай байгаа байхгүй юу, та нар анзаараарай. Яг өөрийн оноолт өдрөө биш дагтан маниусын өдөр юм бичиж оруулдын. Тэгээл бие сидхэлийн цэнгэлийг эдлээстэй, ногоон цай уугаастай, нойл руу нульмах гээд гүйгээстэй, өглөө дэлгүүр онгойхгүй болохоор өөрийхөө дэлгүүрийг нээгээстэй...

Долоо дахь жишээг биччих гэхээр сидхэл цадчих гээд байна гсс... худлаа худлаа Сидхэл цадах гэж гоё үг байна. Сэгсгэр найз маань цуврал нийтлэлүүдээрээ сидхэлийг минь их цатгаж байна ойрд. хэхэхэхэ, "СЭТГЭЛ ЦАДАХ" гэдэг үгийг Сэгсгэрийн нэг нийтлэлд ёстой нэг оноож хэрэглэсэн байгаа. Уншаарай.

АРтгаа багшээ аанай л ажил дээрээ.

Энэ ууттай ногоон цай гэж байдиймуу гүүмүү. Надаа дандаа задгай нь таараад, ууюу гэхээр ам руу шаар ороод хогийн сав руу нулимах гэж бөөн юм болохын. Нэг аяга цайг 20 балгана гэвэл 20 удаа босч явах нь байна. Сүүлдээ хогийн савны дэргэд зогсож байгаад цайгаа уудаг боллоо. Манай ажлын Марлаа өрөөнд ирээд хэлж байна:
- Артгаа суугаад уугаач.
Кү би ямар Марлаагийнд орцон байгаа юу. Өөрөө л сууна биз.
Шаары нь үлээж байгаад ууж болно л доо. Гэхдээ толгой эргээд байхиймаа. Уг нь хүүхдийн баяр шинэ жил милээр шаар үлээхээр толгой эргэдэг л дээ. Гэхдээ энэ өөр шааршд уг нь. Адилхан нэрлэснээс болоод толгой эргэнэ гэж байхуу? Тэгээд одоо халуун цай барьцан байж байгаад толгой нь эргээд унаад түлэгдчүүл яахын тийм биз дээ. Цус багатай л  байна л даа. Пиав цус төлжүүлдэг үү гүй юу? Гү зүгээр ер нь? Ай?

Гэхдээ би өчигдрөөс липтон цайны уутыг задлаж асгаад ногоон цайгаа хийж үдээд дүрээд уудаг болсон. Шууд л дүрээ л, гаргаа л хажуудаа тавиа л. Марлаа асууж байна:
-Хо наадах чинь ногоон цай юу гүй юу? Хаана ийм дүрдэг нь байгаан?
Күй тэрүүнд ямар хамаа байнаа. Гэхдээ би маангар эелдэг хүн тул түүнтэй ярилцсан.
-Аа тиймээ ногоон цай.
-Өө яасан аятайхан ен. Хаана байна? гээ л тэр цай май байдаг ширээ рүү яваад өгсийшд. Тэхдээ удахгүй буцаад ирсэн л дээ.
-Артгаа чи гэрээсээ авчирсымуу?
-Гүү гү би тэр липтонг доторхы нь асгаад оронд нь хийцийн.
Тэр над руу "надаа бас хийгээд өг л дөө" гэсэн харцаар харав. Би өөдөөс нь маш ялдам инээмсэглэнгээ "чи өөрөө хийж чадийшдээ" гэсэн харцаар харав. Гэсэн ч гэсэн би мавын маш эелдэг хүн тул харцныхаа ардаас хэлсэн:
-Би чамд цайны цагийн дараа амжуул хийгээд өгнөө за.
Гэхдээ Марлаа шиг дайчин, гавал толгой залуу эмэгтэй зүгээр буцна гэж үү дээ. Тэр шууд очоо л нэг липтон аваа л... над шиг үдээсий нь хумсаараа тэнийлгэх гэж оролдсонгүй шууд хайчлаа л ганцхан сэгсэрч хоослоо л ногоон цай чимхэж хийгээ л амы нь нугалаа л үдээсний машаанаар ганцхан тасхийлгэчингүүтээ нээх дээр өргөж харуулчаа л яваад өглөө.

Би чадагдцан юм шиг санагдаад болдгүй. Би тэрийг хийх гэж яаж хуруу хумсаа хуйхаллаа. Миний ам мам яаж далийцан байлаа. Гэтэл энэ хүүхэд яажийнаа!
Тэгээд явангуут нь түрүүн байсан газры нь харсан чинь цайныхаа татдаг уяаг нь цуг үдээгүй орхицон байлаа. Бах ч ханах шиг. Толгойгоо зантагануулж нагнаг инээмээр ч юм шиг.
Тэгнээ тэр. Залуу толгой онгироод байсын, ийм л гэнэн байгаашд. Одоо цайгаа юугаар татаж авахын бол доо хахаха! Гээ л санаандгүй юм шиг өрөө рүү нь түүн рүү харсан чинь тэр халбага барьцан суужээжүү... ~x(. Тэгснээ над руу харснаа "яасан?" ч гэжаахшиг. "Яадын!" гэж мангар чанга орилмоор санагдсан ч гэсэн би эелдэг хүн тул тэгээгүй.

Тэхдээ шууд даргын өрөөнд гүйж ороо л хэлсэн:
-Даргаа, манай ажил дээр ер нь халбага сэрээ мэрээ байх хэрэг байнуу гүй юу? Замбараагүй байдалд л нөлөөлөөд.....
-Байлгүй яах вэ Артгаа минь, жишээ нь чиний цайны оосор тасарчуул....
Миний чих шуугиа л толгой маналзаа л явцан. Би ажлаасаа гарлаа, надад таалагдахгүй байна. Бүгдээрээ надын эсрэг юм байна.

Артгаа багшээ нь ажил дээрээ

Ажилдаа ирлээ. Тэр жоохон үнэртүүлэх, шөнө хэд гуравхан цаг унтсан энэ тэр бол яахав дээ. Байж болхын. Гэтэл миний бие нь ажил дээр хэрнээ сэтгэл нь гэртээ байгаад байгаа нь муухай байна.
Түрүүн шээс хүрсэн. Миний сандал нойлоос хориод мээтрийн зайтай. Өрөөнд хэд хэдэн нөхөд сууж хамт олон болно. Гэтэл сая шээюү гээд ширээнээсээ босонгуутаа шууд л тэлээгээ тайлж цахилгаанаа доошлуулангаа олны дундуур явж байна.

Түрүүн гадаанаас яаав. Гадаанаас жанчивлан аршаан авсан. Аваад уусан чинь дэндүү л муухай хүйтэн байхаар нь буцааж таглаад пааран дээр тавьсан. Удалгүй ажлын хүүхэн орж ирээд цонхны урдуур сүүтэгнэж байснаа, энэ яагаад гаазтай болчдог байнаа гэж хэлсэн. Ер нь бидний хооронд ийм яриа болсон:
-Энэ яагаад гаазтай болчдог байнаа?
-Аль?
-Энэ ус?
Би эргэж хартал тэр цэцэг усалж байлаа.
-Аан, наадах чинь юу л даа.... юу..... усыг таглаад уджаагаад онгойлгоход бас жоохон цс гэх шиг болдышд. Тэр нөгөө караантны ус чинь бас цаанаасаа даралт шахалт махалт гээд тэгдэг байж болхын тээ?
-Гүэ тэхдээ энэ сая бүр аймар гаазтай байсышд.
-Хөөш чи хүний аршаанаар цэцэг услахаа болиочэээээээ... хөөөөе ооо дууусцымууу...

Тэр тэхдээ над гоймон авч өгнө гэсэн.


Миний барианы шилтэй шөл ажлын хөргөгчинд байж болно. Гэхдээ над шиг гэрээсээ аяга халбагаа авчраад ширээн дээрээ тавьцан байгаа хүн өөр алга. Гэхдээ би өнөөдөр нэг цагаас гэрийн хажууд очихдоо гэрээр орно гэж ааль өчигдөр төлөвлөцөн хүн. Хоолоо хэзээ нь идэх вэ? Гарахаасаа өмнө үү, гарч ирээд үү? Гэртээ орчоод юу хийх вэ?
 

...........Үргэлжлэл удахгүй жоохон байж байгаад.

Ханиад хүрч байна

Би яг ханиад хүрч байна. :(. Хамар дотор хорсоод байна. Гадна талдаа загатнаж байвал уг нь энэ хамар гэдэг чинь эзэндээ их эерэг эд. Гэвч одоо дотроо л хорсоод байгаа. Баруун тал нь битүүрчлээ. Хоолой бас эрвэгнээд, бас л жоохон хорсож байна.
Найз маань зөвлөлөө тэгээд.Гялс тэрафлю юмуу колдрэкс уугаад ороолтоо зүүгээд суу гэж. Ханиадтай байх дуртай хэн байхав. Гувцаа аваа л гараа л гүйлээ. Эргэж ирээд найзынхаа зөвлөгөөг даганаа би. Гэхдээ ороолтоо зүүгээд суух нь ч юу юм бэ

Манай ажил баруун 4 замд байдаг ч гэсэн гадаа гарахлээр ажлын дугуйрсан байшингийн дотор талд чөтгөр ч осгом хүйтэн ш дээ.Туулын эрэг шиг л жавар, салхи хүүгээд эвгүй. Гараа л "ийтий ти ти ти ти" гээ л шогшлоо.
За тэр! Би дөнгөж сая анхныхаа найтаалтыг хийлээ. Одоо шор шор гээд суужийнэ. Ариун цэвэргүй бичлэг хийж байгааагаа мэджийнэ. Гэхдээ гар өөрөө бичээд байна. Ханиад хүрч үхэхжаахад юун гартай манатай.

Тэгээ л ти ти ти гээ л шогшлоо. Төв зам руу гарлаа.Аптийк хараачиллаа. Манай ажлынхан урьд нь надад, "энүүхэн энд, ердөө энүүүүхэн энд зам руу гараа л нэг аптийк байдийн" гэж гушуу мушуугаа оролцуулаа л зааж өгч байсын. Тэрий нь л олчих гээд үзээд байгаан. Яджаахад малгайгүй  ш дээ багшаа нь малгай байхгүй. Чих нь ингээ л зүгээр ил. Миний нүүр мүүр, чих чинь гадуураа үсгүй ш дээ тэр муурнууд шиг чинь.
Тэгээ л нэг царцаа шиг юм шогшоо л тэрүүгээр чинь хариугүй осгочих гээ л чааваас. Ашгүй нүдний өмнө АПТЕКгэсэн бичиг зурайж. Баярлаа л гүйгээд очлоо. Санаснаас нэлээн хол юм. Чар чар гээ л гүйгээд байлаа. Сайхан уур савссан халуун колдрэкс оочоо л.. улаа бутраа л.. дулаахан сандалдаа шигдээ л.. инээд алдаа л.. эдгээ л.. гэж бодлоо. Бодолдоо хөвөрсөөр хаалгыг нь татлаа. Хаалга харин түгжээтэй байлаа. Хүйтэн төмөр хаалганы бариулаас чанга татхаар онгойчих ч юм шиг хэд хэд угзарлаа. Уйлах шахлаа. Буцаад ажил руу очих зам буман бээр шиг санагдна, эргээд очих ажил маань энгүй хол бодогдно.
За энэ солиороод шүлэглээд халуурч эхэлж байх шиг байна даа. Биеэ барьж байгаад дуусгачих юм сан.
Тэгээ л буцаад гүйлээ. Гүйсээр байгаад ирээд ... тээр ахиад найтаалаа. Хэдэн цагт найтаав, хэн над бэлэг өх нь үү? Тэгээд гүйсээр байгаад ирээд халуун цай уугаад суужийнэ одоо.
Тэхдээ одоо тээ үнэхээр одоо тэр аптийк онгойхгүй бол одоо хажуудах хүнсний дэлгүүр орохоос өөр замгүй. За тэгээд тухайн үеийнх нь байдлыг тухай тухай цагт нь мэдээлэх болно. Артга одоогоор 40 гаран удаа найтаагаад байна ч гэдиймүү. Артгаагийн аптийк өнөөдөр онгойсонгүй ээ, тэр хүнсний дэлгүүр орлоо ч гэдиймүү. За Артга татлаа ч гэдиймүү.


Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл