chono IV

Шинэ он ойртож байлаа. Өвлийн Парисаа гэж. Салхи савар байхгүй дүнхийсэн нүсэр гудамжууд. Цас нь өөрийнхөө жингээр л аажуухан унацгаана. Ийш тийшээ даялж хөвөөд л шүхэр шиг. Баян улс яахав дээ. Цас орлоо, зогслоо, зогсонгуут нь хот тохижуулахынхан нь гарч ирээд машин тэрэгнийхээ хүчээр цасыг нь хоромхон зуур арилгачхана. Цэцэрлэгт талбайд нь цас үлдэх боловч даан их удахгүй далайн чийглэг дулаан амьсгаанд хайлаад шалбааг болж орхино. Зүлэг мод нь услагдаж байгаа юмуу даа. Угаасаа л өвөлжин ногооноороо саглайчихдаг газар.

Нутагтаа хариад ёолконд өмсөнө гэж авсан Пэр Кардиний 2 костюм маань тоосонд даруулаастайгаа өнгөрөх нь дээ. Энд хаанаа ч өмсөх билээ. Зай бөглүүлж байхаар он гараад хэдэн юмтгайгаа нийлүүлж монгол руу ачуулхаар шийдэв. За монгол руу бараа туруу явуулах гэдэг ч элгийг нь авдаг ажил байсан даа тэр үед. Шуудан илгээмж нь үнэтэй. Арай хямд нь ямар ч найдваргүй. Тээвэр зуучийн гэж мэгсэн сайхан нэртэй компаниуд хүмүүсийн ачааг явуулж өгнө гэж аваад сураггүй алга болох удаа байв. Шуудангаар явууллаа ч гэсэн монголд хүлээн авсан ажилтнууд нь хүний бараанд гаалийн шалгалт хийнэ задлаад нүдэнд туссан юмаа шууд л авах гэж зовоодог байлаа шүү дээ. Ер нь бүх юм зэрлэгээрээ байсан цаг доо. Одоо ч хаана хаанаа харьцангуй замбараагаа олж л байгаа дуулддаг юм.

Өнгөрсөн бүтэн улиралд зорьсон ажил маань нэг их урагштай байсангүй. Эхэндээ өөртөө нэг л жил өгч, тэр хугацаандаа "цөм хийгээд" гэртээ харих бодолтой байсан боловч явцын дунд бага багаар итгэл алдарч эхэллээ. Нэг үеэ бодвол бараг догь шахуу хулгайч болсоон. Ямар ч дэлгүүрт орсон камер ба хамгаалагч худалдагч нарынх нь байршлыг өөрийн эрхгүй л боловсруулдаг болж. Бас аль алинд нь харагдахгүйгээр шүүрч кармаалах эсвэл цүнхлэхдээ ч нэг их түүртэхээ байж. Харин мөнгө болгох, тэрийгээ тогтмол байлгах ба өсөн нэмэгдүүлэх тал дээр л жижигдээд байлаа. Үнэндээ юунаас эхлэхээ мэдэхгүй байсан юм. Энэ чигээрээ байж болохгүй гэдгээ л нэг юм төсөөлнө. Гэхдээ ч яаж зүгээр байх вэ бас өнгөрсөн хугацаанд огтхон ч ядарсангүй байр хоолоо аргалчлаа. Бас хоёр нэгэн хайрцаг бараатай ч болчихлоо. Зарвал хэдэн цаас болчихно.

За энүүхэн явдал ч яах вэ гол яриандаа л ороё. Нэг их чухал биш ч гэсэн дурдалгүй болохгүй зүйлээс эхлэх нь зөв байх. Тэр нэг жигтэйхэн лавссан цастай орой "танкан толгой Антун" (би дотроо түүнийг танкан, тарамбайн, торлёбусан гэх мэт олон янзын толгой болгодог байлаа.) намайг хүрээд ирээч гэж ярив. Нэг юмны совин татаад алга ч загатнах шиг. Антун намайг нэг л өдөр дуудах байх гэж бодогдоод байсан үнэн байж. Намайг очxоор мэдээж май гээд мөнгө өгөхгүй. За тийм юм хий гэж зааж ч өгөхгүй. Гэхдээ мань зантгар хувааж уух хүн олдоогүйдээ намайг дуудаагүй нь лав. Ингээд ганц шил виски өвөртөлж аваад л хөнгөрсөн хөлтэй хүн гарлаа даа.

Хөгжилтэй инээд алдсан Антун өөрөө хаалгаа онгойлгож, шарсан мах хорхой хүргэм үнэртэж байгаа түүний даруухан гэрт би орлоо. Тэр том гарын хүн шиг ажилтай боловч 3 өрөө энгийн л нэг нийтийн сууцанд амьдардаг юм.
-Эээй Монгол. За. Ажил төрөл тавлаг уу?
-Ахын амрыг эрьеэ. Таны ажил сайн уу?
Антуныг хараад би гайхлаа. Сонин юм, гуравхан сарын өмнө бух шиг л юм сууж байсан даа. Гэтэл одоо шуугдаад, бөөн үрчлээ болчиж. Антун намайг юуг нь хараад байгааг мэдсэн бололтой:
-Гайхах хэрэггүй ээ. Хүн нэг л өдөр хөгширдөг юм. За наашаа суу. Нутгаас коньяк ирсэн. Жинхэнэ миний төрсөн уулын ургац шүү гэв.
-Аа... энэ манай байрны хажуугийн... миний төрсөн дэлгүүрийн виски хэхэ гэсээр би цүнхэлж очсон юмаа гаргаж тавьлаа.

Антуны ач дүү, Альвина гэх хонгор үстэй хэрнээ хав хар нүдтэй залуу бүсгүй гал тогоондоо ном уншиж сууна. Энэ амттай үнэрийг хийж байгаа юм байлгүй.
Антунтай цаг агаар, аар саархан юм ярьж, тоглоом шоглоом хийж байтал хоол ч болов. Сайхан зассан хоолны ширээнд гурвуулаа сууж, гүрж вино багашаархан ууж шарсан мах идлээ. Тэр махных нь амтыг ээ. Зөөлхөн шүүслэг, араанд ууссан тийм сайхан амтыг яаж бий болгодог байнаа. Өөрийн эрхгүй шагшин магттал Альвинагийн хацар жаахан улайж, баярлалаа гэлээ.

Дараа нь Антун бид 2 үндсэн ажилдаа оров. Антун миний вискиг шүүгээндээ хийгээд оронд нь 3 шил коньяк авчирч тавьлаа.
-Гурвыг уу?
-Хоёр нь чинийх ээ. Чи аваад яв.
-Аан.
-Би одоо их ууж чадахгүй, чи залуу хүн бодвол усны үхэр шиг уух биз. Хүсвэл хэлээрэй, надад зооринд зөндөө байгаа.
-Аа би ч бас нээх уухгүй ээ.
За энэ яриа ч харин дэмий юм болсон доо. Тэр орой хоюулаа нэгийгээ уучxаад миний 2 луу орж бүгдийг нь уугаад, би монгол дуугаа, Антун гүрж дуугаа баахан дуулж суугаад би арай ядан тэднийхээс гарч такси барин харьж билээ.
Тэр орой Антун гойд юм ярьсангүй. Ямар нэг шинэ юм горьдсон сэтгэл нэг л гонсгор үлдлээ. Яах гэж ч намайг дуудсан юм. Ёстой л хамт уух хүн олдоогүй юм байлгүй дээ. Хамгийн чухал яриа нь гэвэл еврогийн тухай л юм даа.
-Дүү хүү еврогийн тухай сонсоо л биз дээ?
-Сонссоон, он гараад еврод шилжихийн гэнэ.
-Харин тиймээ, яршиг цаашаа! Бөөн төвөг. Чамд бэлэн мөнгө байгаа юм уу?
-Байхгүй, юу гэж?
-Америк доллар болгосон нь найдвартай шүү.
-Надад юу ч байхгүй ээ. Хэдэн хайрцаг бараа л байна. Тэгвэл тэднийгээ хурдхан зарж доллар болгоё доо...
-Ээ тэнэг ээ! Байлгаж байгаад он гаргаад шууд еврогоор нь зарахгүй юу. Ямар ч алдагдал хүлээхгүй.

Зиа за тэгэхээс дээ. Антун хэлж байхад. Тэрний тэр том асга шиг толгой ихийг үзсэн байж таараа. Уг нь Нахиа надад гэртээ юм хадгалаад дэмий гэж хэлсэн юм. Хэд хоногоос хайрцагаа нөгөө айлд аваачиж тавиад заруулж эхэлдэг юм билүү гэж бодож байлаа. Урьд нь бол миний хувьд гэртээ юу ч хамаагүй байлгасан аюулгүй санагдаж байв. Би ямар энд тэнд хулгайн хэргээр бүртгэгдсэн биш. Ер нь намайг хэн ч мэдэхгүй, би чинь зүгээр л нэг цагаачийн өргөдөлдөө ямар хариу өгөхийг хүлээж суугаа л хүн шүү дээ.

Ингээд хэдэн өдөр ажин түжин өнгөрсөөр зул сарын баярын өдөр, 12 сарын 24 болов. Христийн шашинтнуудын хамгийн том баяр даа. Энэ өдөр өглөөнөөс эхлээд л хүн бүхэн цэнгэн баярлаж харин би өдөржин уйтгарлав. Уйтгарласан хэвээрээ хэдэн лааз пиав уун зурагт үзэж суулаа. Бараг л бүх сувгаар шахуу энд тэнд болж байгаа концерт тоглолтуудын шууд бичлэг гарч байна. Харин нэг киноны суваг олдож овоо адал явдалтай юм үзэх завшаан гарлаа. Буудаад л, байлдаад л, алаад л байна. За энийг чинь үзэж байгаад унтая даа гэсэн шүү бодоод гэрлээ унтрааж, сурсан зангаараа зурагтаа цагийн дараа өөрөө унтрахаар тохируулаад хэвтэв.

Гэнэт тэнгэр нурчих шиг их доргилт, чимээ гарах нь тэр. Нойронд хамгийн түрүүнд нөгөө кино орж байна. Энэ муу зурагтыг унтраачий байз гэсэн шүү юм бодохтой зэрэгцээд л нүд сохлом хурц гэрэл над руу тусаж, хоёр гурван эр дээрээс дарж аван чухам л нэг хэдэн бүргэд тагтааны зулзага барьцан аятай юм болох нь тэр. Гар мушгиад байна, гавлаж байгаа бололтой юм. Учраа ч олсонгүй. Зүүд юм байна гэж бодохын ч арга алга. Ийм ч бодитой зүүдэлдэггүй байх. Тэгснээ бүр нуруун дээр өвдөглөөд үснээс татан гэдийлгэж байгаад нүүр лүү гэрэл тусгав. Өөрийнхөөсөө хэд дахин илүү ийм хүчинд автахаараа хүний толгойд юу ч орж ирдэггүй юм билээ. Тэдний л аясаар хөдлөхөөс өөр аргагүй. Дараа нь яах юм бол гэсэн шээг.

Удалгүй өрөөний гэрэл асаж, намайг татаж босгоод сандал дээр суулгалаа. Хараад үнэхээр айсан шүү. Та нар ч гэсэн айна. Нүүр амаа боож, том том буу барьсан баахан том эрчүүд чамайг тойроод зогсож байвал яах вэ. Яг л буудхад бэлэн онилоостой. Ухаандаа би нэг ухасxийж босоод нэг тийшээ гүйх гэвэл тэгээд 2 дахь гишгэлтээ нөгөө ертөнцөд л хийх юмуу даа.
Ашгүй тэдний нэг нь маскаа доошуулан миний өмнө сууж ярилцахаар болж бусад нь миний хамаг юмыг онгичиж эхлэв. Бүх хайрцагуудыг маань зад зад татаж, хамаг л шүүгээ савыг маань сандаачиж байна. Бас нэг нь тасралтгүй зураг авна. Маскаа доошлуулагч эр надтай ярьж эхэллээ.
-Батын Болд мөн үү? (би цагаачийн албанд ийм нэрээр бүртгүүлсэн юм)
-Та нар өөрсдөө хэн бэ?
-Францын цагдаагийн, гэмт хэрэгтэй тэмцэх тусгай тасаг. Асуултад хариул!
-Мөөн.
-Чамайг баривчилж байна. Энэ эд зүйлс бүгд чинийх үү?
-Минийхээ.
-Дэлгүүрээс авсан тасалбарууд нь байнуу?
-Та нар тасалбар хайж ирсиймүү?
-Новш минь, чи зүгээр асуултад хариул!
-Юу асуулаа?
-Тасалбарууд нь байгаа юу?
-Би хог хадгалгүй ээ, бүгдий нь хаяцан.
Мэдэхгүй ээ, тэгэхэд надад бүх юм хамаагүй санагдаж байсан. Ер бусын тайван, юу ч болсон хамаагүй, тэр битгий хэл ямар нэг юм хурдан болоосой, дараа нь яах бол гэсэн сониуч бодлууд толгойд орж байлаа.
-Та нар миний амралтанд саад болсон гэж би гомдол гаргана даа. Алив хэдэн хүн байна. Хөөе ингэхэд миний давсаг хагарлаа.....
Удалгүй намайг авч гаран машины хойно шидэж, бүх хайрцаг савтай юмсыг хажууд минь овоолов. Гав нь гар тасдах нээ. Нэлээн өвдөж байна. За энэ ч бага хэрэг, харин хайрцагтай юмаа бүгдийг нь тавиад туучна гэхээс л гол харлаж байлаа. Тэрэн дунд цалингаараа авсан Пир Кардин костюм, Гуччигийн гутал, гэрийнхэндээ авсан бэлэгнүүд байв. Гэрийнхнийгээ цагаан сараар хэрэглэг гээд нэг сарын эхээр явуулая гэж байсан юм сан. "Дүүрчээ дүүрч, мөн ч том хулгайч юм даа би. Гэхдээ яасан барьдаг юм бэ кино шиг" гэж бодсоор цагдаагийн хэлтэст хүргэгдлээ.
Тэр шөнөдөө өрөөсөн гартаа гавтай юмнаас оосорлуулаад нэг орорхуу юман дээр хажуулдаж хонов. Өглөө нь нэг цагдаа ирэн намайг өрөөнд орууллаа. Энгийн хувцастай эр ширээний ард сууж байна.
-Чамд өмгөөлөгчид төлөх мөнгө бий юу?
-Байхгүй.
-Тэгвэл цагаачийн албанаас өмгөөлөгч аваарай.
-За.
-Орчуулагчгүй байцаалт өгч чадах уу?
-Оролдоод үзий.
-За хэдэн удаа хүн гаргасан?
-Юууу?
-Хоюулаа хэн хэнийгээ зовоохгүй хурдхан шиг ярьчий. Чи хэдэн удаа хүн гаргасан бэ?
-Юу гэсэн үг вэ, ойлгохгүй байна.
-Орчуулагч авах уу?
-Үгүй, ойлгож байна, гэхдээ наадах чинь ямар утгатай юм бэ?
-Хүний наймаа. Хүн хил давуулсан. Хүний контробанд! Одоо хийсэн юмаа санах нуу?

Гэгээн цагаан өдөр тэнгэрээс заан ч юмуу нэг амьтан унаад ирлээ гэж бод доо. Тэгсэн ч над шиг гайхахгүй биз. Юун хүний наймаа болчвоо ингэхэд!

Элдэв юмны тухай

Дэлхийн хамгийн урт бичлэг хийж үзхийн сан. Мангар урт. Юки мүки хүүхнүүд шиг хүмүүс хумс хуруугаа байн байн будаж, буцааж арилгаж дахиж будаад, холдуулж ойртуулж харангаа уншxийн бол 2 хонохоор урт бичлэг. Гомбоо шиг байн байн бөгсөө дараад нойл руу гүйдэг, дээрээс нь үсэглэж уншдаг хүмүүс бол бүүр долооног уншxаар урт бичлэг хиймээр байна. Энэ блогспотод доошоогоо лимит гэж байдийн болуу. Бичжээсэн чинь энэнээс цаашаа багтахгүй байна гэсэн бичиг гардаг энтэр.

Ойрд коктэйл хийж уух өвчин тусаад. Ямар ч хамаагүй архи, жийн мийн, роом моом олдсон юман дээрээ гаазтай ус, мөс, кола мола хийгээ л гуурс шаангуут киноон дээр гардаг шиг болжийшд. Тэгсэн түрүүн юу юу ч гүй хүн сткаанд вино хийснээ дээрээс нь өгөрцийний шүүс хийгээ наасан. Өөрийн мэдэлгүй хийжээлээ. Өөр юм байгаагүйгээс л болсын. Угаасаа өөр юм байх заяагүй, байсан ч хэдэн цаг л тэснэ. Согтууруулдаг умдны бирд гэж тусдаа байнуу гүй юу.

Энэ тээ эргээ харахад вино мино гэцэн нэг жоохон цэнкэрдүү бичлэг ч болцым шиг. Дээр өвөл нэг гартай чааталдын.
-hi
-hi yu bn
-yumgui
......
.......
.......
-aa ganc neg piav uugaad suujiine.
Би:
-Aa mani bas ganc neg vino uugaad
Гар:
-He vinog chin end gomo nar l uudiishd.
Одоо яахав дээ, гомо болнуу, гитад болнуу тэгээ л дуусxаас. Гэхдээ над эмэгтэй хүн нь арай дээр санагдаад байдын. Гэхдээ л ер нь архийг ганцаараа уух хэцүү биз дээ тээ. Татна гэдэг чинь нигууртай: ЗАА..аа гээ л тонгойлгох. Ганцаараа хүн чинь өөртэйгээ Заа..аа гээд эхлүүл аймар биз дээ. Тэрний оронд пиав хажуудаа тавьчаад кийборд дугаргаад байж болжийнэ. Пиаваар тэхдээ ямар ч коктэйл хийлтгүй. Гэдсэнд ороод бол ч ямар нэгэн коктэйл болдог л байх л даа. Вино ч гэсэн дээ, үсрээ л гаазтай ус холиул хольхын. Архиар бол харин санаагаараа савхым байлээ. Хэт нь уулзуул Артга гэдэг коктэйл амсууламз. Цагтаа 50 төгрөгөөр боссон коктэйлийг 2500-аар заржээсэн л юм. Мөрөөдлийн ашиг шүү дээ.
За энэ коктэйл гэдэг догол мөр шүү. За тэгээд нэг мэдхэд таг мартагдна.

Амьдралдаа олон юмны өвчин тусаа дараа нь мартана. Нэг хэсэг өөрийгөө жинкэн зураач болоод байна гэж бодонуутаа нэг мэдсэн чинь жинкэн тогооч болцон, ахиад нэг мэдсэн чинь загасчин, ахиад нэг мэдсэн чинь өвсчин, ахиад нэг мэдсэн чинь жинкэн дуурь ойлгодог хүн гэх мэтттт.
Багадаа бас нэг мэдсэн чинь ушучин болцон явжээсэн. Хөгшрөөд цагаан үс сахалтай таягтай өвгөн болно, тэгээд нэг үүрэг үүрсэн авгайг дээрэмдэх гэж байгаа гаруудын дунд эргэлднэ гэж санаа л. Хээр талд бол хаанаасаа ч таяг олхын. Гү тэгээд амьд хүн аргатай гэгчээр могойнд виагра цутгаад ч болох нээ нэг таяг хийх л байсан байх. Багын юм доо. Тэхээс яс юман дээр бол нэг худлаа ярьж даалуу цохьсон л өвгөн болхоос зайлку шд. Гэхдээ яаж ийгээд нэг пиавны торхтой ай. Өөрөө исгэдгүүмаа гэхэд дэлгүүрээс аваад хийгээд байна. Гү яахав өөдрөг сэтгэлтэй байхад болох л хорвоо шд.

Юмыг өөдрөгөөр харна гэдэг чинь сайхан. Гутал урдуураа ханзарцан байлаа гэхэд гутрахын оронд, яг матар шиг сүртэй ангайжий шүү гээф л бодох. Зураг зурхын бол мангар олон өнгийн палмаастар хэрэгтэй. Цэцэг жимснээс эхлээд янз бүрийн өнгийн мини юүпктэй хүүхэн зурахад хэрэг болно. Тэхэд гутранги хүмүүс уул зурсан ч дандаа дэлбэрч байгаа галт уул, хүн зурсан ч ууртай хүн, хүүхэд зурсан ч зугтааж байгаа хүүхэд зурдаг байх нь байна. Гэтэл өөдрөг үзэлтэй Артга яажийнав. Хүүхэд зуруул аав ээжийнхээ хувцсыг угаах гэж байгаад кармаанаас нь мөнгө олж байгаа хүүхэд зуржийнэ. Энэ чинь өөдрөг амьдрал.

Таануус царцаа жожгоолонд шарж үзсэн үү. Шарсан мах үнэртдийшд. Царцаа чинь мах юм билээ. Гэхдээ одоо тэгсэн царцаа болгоныхоо төлөө буян үйлдэж нүглээ нимгэлж байгаа. Хэт нь өөрөө тамд тэгж шаруулж магад гэж айгаад байна. Тэгэхдээ хүрүүл тэгээд шаруулдаг л байх даа. Чөтгөрүүд 2 гарнаас бариад элэгдээд сэрээгээр хатгаад, хүлээд өлгөөд шархаар чинь би яахын.
4-5 аас хэтрэхгүй л дээ гэхдээ. Тийм ихийг шараагүй ен, жожгоолкоо хураалгацын тэгээд. Тэхдээ л тээ, үйлдсэн нүглийг 10 нугална гэвэл 40-50 удаа толгойгоороо галд шарагдаж үхэх нь байна. Эрлэгийн журам дүрэм нь ямар юм байгаан. Хөнгөлөлт энэ тэр байдийм болуу яадым бол. Дээрээс нь тэр бөөн шүүрсэн шумуул, алсан ялаа. Харин хаа очиж тэрнээс том амьтан цааш нь харуулж амжаагүй байгаа. Аа нээрээ загас. Гэхдээ загас гадуураа үсгүй юм чинь. Үстэй амьтан алжээж заавал тамд унана гээд би сая өөрөө зохиочлоо. Тэхээр би диваажинд очно. Диваажин гэхээр хүн жаргадаг газар гэсэн үг. Хүний хүсдэг жаргал янз янз. Ухаан нь миний диваажин гэвүүл нэг ПС, хэзээ ч дуусдгүй пиав, тэгээд ... төрийн 4 хатан матан, тэгээд... татвар эмс мэмс. Гомбоогийнх болсон чинь нэг сайхан том нойл, хөзөр, архи.
За унты даа ингээд. Өөдрөг хүн чинь инээсэн царайтай унтдышд. Хүн харуул унтаагүй юм бодоод хэвтээд байгаам шиг. Гэхдээ жинхнээсээ унтцан.

Ариун амьдралын зах зухаас.

Артгаа чинь аюулын ариун явдалтай хүү шд. Ариун явдал гэж юу вэ.
Ариун пиав уух, ариун юм идэх, ариун хүүхнүүдтэй болзох ч байдиймуу тээ, дандаа л ариун юм хийж, бодож амьдардаг хүн гэсэн үг.
Жишээ нь түрүүн миний гар дээр нэг ялаа суув. Амьтан алах бол ариун явдал бишээ. Би зөөлхөөн босч гараа цонхоор гарган ялааг үргээлээ.
-Ялаа минь нис нис, цэнгэг ариун агаартаа чи минь дүүлэнхэн нис!
Миний нүдний харц бол ай (Аягүй бол намайг дуранджээсэн эсрэг байрны охидууд тавьцан даа). Тийм энэрэнгүй, тийм их хайр шингэсэн нүдийг хүн киноноос л олж харышд тийм биз дээ. Гэтэл амьдрал дээр бас тийм харц байна. Ойрхон байна. Артгаатай уулз л даа охидуудаa.

Ялаагаа ярий даа. Тэгээ л би ялаагаа надад үзэгдэхгүй болтол алслаад элин халихы нь харьюу гээд инээмсэглэн зогсож байтал харин гэр лүү буцаад орчдог байгаа. Уур хүрэх гэж байгаам шиг санагдаа л таавчгаа шүүрээ л, "зүг чинь буруу байна вацгаанаа" гээ л агаар дээр ганц саваа л унагаадийн. Тэгэнгүүт л толгойд бодол ян хийнэ:
-Ээ Артгаа Артгаа! Арай ч дээ, чи амьтан алчлаашд!
Би өөрийн эрхгүй түүний хажууд бохирон унасан юм.
-Би! Би... сохор азаар хүн болж төрчxөөд азгүй тавилангаар ялаа болж төрсөн хөөрхий нэгнийг сая таавчигдлаа. Ялаа минь, намайг уучлаарай. Хойд насандаа төрөл дээшилж шувуу болоод, дараа нь муур, гахай, далайн нохой, ер нь яваандаа хүн болоорой. (тэр үед нь би ялаа болдог, бид 2 эргээд учирдаг, энэ миний далавчийг таслаад пилээтгэн дээр тавидаг... ариун явдал уу энэ?)
Гээд би түүнийг оршуулхаар 2 гар дээрээ өргөөд алхаж байтал гэнэт нэг хөл нь хөдлөхийг харав. Туулайны хөл шиг дррр гэж байгаа нь бөөн баяр төрүүллээ.
-Ура, тэр амьд!
Түүнийг би энхрийлэн авч хөвөн дээр хэвтүүлээд, духан дээр нь чийгтэй алчуур тавин, аманд нь ширхэг ёотон ойртуулав. Тэгээд ер нь ялаа гэж юу юум, ялааны хүсэл тэмүүлэл юунд байдаг юм гэдгийг олж мэдэх санаатай википэдиа орлоо. Өө олон юм байдийн байноо. Ингээ л амандаа бувтнаад үзэж гарлаа даа.
-Ялаа чинь бас нарийн амьтан юмаа. Хөөх биен дээгүүрээ олон тооны нян наалдуулцан явжээдэг гэнэ шүү. Аа яа яа хөөрхийг цохиод алцан бол өчнөөн олон амьтныг давхар нядлах байжээ энэ муу тэнэг толгой. Хүүүх хөөрхий минь дээ гэж, энэ муу чинь юу ч иджуудгүй шахуу амьтан юм байна. За босч усны юм боды доо хөөрхий ам нь цангаж байгаа байх. За тэр нянгууд нь яадаг гэнэ вэ....
гээ л уншиж байтал өнөөх чинь босч зогсоод хойш урагшаа яваад эхлэв. Гүэ тэр алгаа үрчиж байгаагий нь. Намайг дахин уучлаарай ялаа минь. Тэгсгээд тэр нисээд явчив.
-Хүүеээ ёотонгоо идкүүмүү.....
гээ л хоцорсон би чинь дотроо, "за эргэж ирээд иднэ биз дээ" гэж инээмсэглэн бодчоод викигээ харлаа даа цаашаа.
-Пээх энэ юүгнүү, хэчнээн төрлийн өвчин тараадаг гэнүү, пай энэ өт цацаад, тэр нь махыг муутгаад...пай бүр тэгээд хүн үхдэг гэжийшүү. Хө муу дуракыг очиж алы байз, таавчиг хаа байна.
Воо! ингээ л би босч яваа л таавчгаа авах гэсэн чинь олдодгүй. Эсрэг байрны охидуудаас асуултай биш (хөөе би түрүүн таавчигаа хаана тавив?).
Тэгээ л би шууд сонин хуйлаа л ялаагаа хайж олоо л алаа л гаргаа л шидсэн. Ахиж ялаатай нялууркуу. Яагаад гэвэл ялаа чинь өөрөө ариун амьтан биш юм билээ. Хүний шөл рүү уначдаг, унангуут нь нөгөө нянгууд нь тал тал тийшээ сэлээд балиартдаг эд байлээ шд. Ариун бус зүйлтэй би хэзээ ч эвлрэхгүй!
Харин миний таавчиг хайцан байсныг таагаарай. Таавуул 500 гр ариун пиаваар шагны шүү. Түрүүний бичлэгнээс би нэлээн пиавтай болсон. Өртэй хүмүүс нь мартагнаад маяглаад байгаарай тэгээд. Таавчгийг таахгүй бол над өгнө гэсэн үг. Ийм л байна даа ариун амьдрал.
Ариун пиав гэж юу юм бэ. Дэлхийн бүх пиав ариун л даа. Угаасаа ер нь ариун юмыг тэр энэ гэж ярих нь зохимжгүй муухай зан гэж үзлээ. Бурханыг сайн хүн гэж нотлох гээд байгаатай л адил. Эсвэл Гомбоог дампуу хүн гэсэн нотолгоо гаргах бол бас л хэцүү ажил угаасаа дампуу хүний чинь.
Ариун тамхи татах бас хааяа аятайхан л байдын.
Ариун амьдрах чинь яасан сайхан юм бэ!

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл