Блогтой болно

Өөрийн гэсэн блогтой болмоор байна!! Diary blog.
Цагтаа 5 блогтой цалгижээсийшд би. Тэр үед миний ажлын таван өдөр ямар ч ядаргаагүй өнгөрчээсэн нь ийм учиртай бөлгөө. Өглөө бослоо, бичлэг байлгалаа, комэнтоор чааталлаа.
Ийм л сайхан байж дээ залуу нас минь. Одоо, цагийн зөрүүгээс болоод комэнтний цаана хүнгүй, хүнтэй байлаа гэхэд би өөрөө эзгүй нэг ийм эмзэг үе таарчаад байнаа. Гол нь өөрөө хөгширчөөд байна. Нээх удкуу цаг тэгширнээ, тэхээр салдгүү нэг гайны блогчин гарч ирий шүү. Байн байн уулзсан, зугаалсан, заал авсан, зээл ч авсан, голын эрэг авсан, пиав авсан, шорлог авсан, золгосон тулгасан зулгаасан зугтаасан зуун цаасаар мөрий тавьсан л юм болох вий. Скоочон блогчин гэсэн нэр зүүх вий дээ. Аа яахуу ардаа блогчин л гэгджээвэл урдаа ямар байх нь хамаа юу. Тэр битий хэл ээрүүлэн блогчин (хэн гэдгий нь таавуул литр пиав), толботой эмч блогчин (хэн гэдгий нь таавуул литр хагас пиав), бурят блогчин (хэн гэдгий нь таавуул 2 литр пиав тус тус надаа өгөөрэй.)

Над тээ, хоолны блог 1, өдрийн тэмдэглэл блог 1, жинкэн анхны блог 1, Гомбоо хүүртэй нээсэн блог 1 байлаа шүү дээ. 5 дахь нь ч яахуу нууц блог. Хэн ч мэдкүү. Яагаад гэвэл би бичлэгээ ганцxан өөрөө уншxаар тааруулсан байсийн. Тэхдээ одоо болтол ерөөсөө уншаагүй явжаагаа. Цаашдаа ч уншкуу нь тодорхой. Паасаа мартсан.

Миний тээ, хоолны блогт орсон хүн надтай хэрүүл хийдэг байсийн.
-Хөөш Артгаа, энэ кийбоорд төлж өг.
Тэхээр нь цаанаа баярлаа л, дэлгэцнээс нь яг чанасан толгой гарч ирээд кийбоорды нь баллаа хаясан даа гээ л. Тэхдээ юу гэж тэхэв дээ, өөрийх нь шүлс дусаа л шатжаахгу юу тэр нь.
Тэр гал тогоо чинь тулсах тогоочтой. Ахлах нь эгэл хэрнээ туслах нь од, тийм л байлаашд. Хэн гэдгий нь таавуул пиаваар дайлийшүү. Мэддэг хүмүүс нь дуугай байгаарай. Шалчиганаад баймаажин пиаваар торгы шүү. Аймар торгоно, жилийн хэрэгцээ мэрэгцээ.

Дараагийн тэр өдрийн тэмдэглэл блогийг банжигийн хүнд гарууд хөөргөсөөр байгаад нээлгэцийн. Банжигт балай авчээснүү авчээсэн, согтуучууд нь аймар уу аймар, хүүхнүүд нь ширүүнүү ширүүн. Ийм л байлаа даа тухайн үед. Тэр үеийн согтуучууд болоод хүүхнүүдийг ямар гээ.

За миний анхны блог яах вэ. Хөөрхий бас. Хөөрхөн л блог шд. Муухай зуухай гэхгүй ээ.

Дараа нь Го хүүртэй гонжролдоод, ...ингээд гонжролдоод байжийшд. Гү яахуу дээ гонжролд гэсийн бол гонжролдийшдээ одоо тэгээд. Барбагшийг муужгай болтол нь үзэж тарна даа.

Тэхдээ тээ, өөрийн гэсэн блогтой болмоор байна. Өтөлсөн болхоос үхсэн биш. Аа үхсэн ч гэсэн блогтой болноо л гэж чичирнэ.
Блогтой болноо. Шинэ блог байлгана.

ps:Чоно Гавьтаан 2 заавал дуусxым шүү. Өөрөө л өмнө нь дуусчкуу бол.

0407 - үргэлжлэл 7

Хулан Чанцалтай уулзсанаас хойш 3 хоногийн дараа дахиж ирэв. Замаасаа зөөлхөн цайны боов, ууттай банш, сахаргүй жүүс, жаал зуул жимс аваад очтол Чанцал алга. Харин өвгөн ганцаараа сонин уншиж суулаа.
- Ах аа, Чанцал эгч байхгүй юм уу?
- Хүүгээ эргэнэ гээд явсан, мөддөө ирэхгүй байх даа.
- За тэгвэл би явья даа.
- Тэг дээ охин минь.

гэж ярилцаад гарч явснаа юу ч юм чангаах шиг болж өвгөнтэй яримаар санагдаад Хулан буцаад ороод ирэв.
- Ах аа, та цай хоолоо хийж идсэн юм уу?
- Өглөө хөгшин цай чанаж өгчихөөд явсан, ах нь ганцаараа ууж чадахгүй тэнд байж л байна. Харин миний охин цай уу.
- Хоёулаа цай ууя даа, би таньд жаахан хань болъё.

Өвгөн ч баярлаж буй бололтой халуун савтай цай, тавагтай боорцог, нэг аяга оруулж ирж Хуланд цай аягалчихаад буцаж явснаа эрээн хээтэй солонгос шаазангаар дүүрэн борцтой будаатай цай бариад ирэв. Бодвол Чанцал гуай өглөө бэлдэж өгөөд явсан бололтой. Дээр их л янзгүй, бүр үзэн ядсан шинжтэй байсан хирнээ цай, цүйгий нь ингэж бэлдээд явж байдаг ямар учиртай юм бол доо. Өмнө нь үг сольж ч байгаагүй хүнээс шууд асуултай биш, тэгээд ч Чанцал гуайн аягаас харахад энэ өвгөн тийм ч сайн хүн биш шиг байсан. Гэхдээ л энэ хүнээс муу хүний биш, харин ч зөөлөн, дулаан энерги ялгарч байх юм. Гэхчилэн элдвийн зүйл бодож суутал өвгөн ам нээлээ.

- Охин минь, хөгшин маань чиний тухай бүгдийг ахад нь ярьсаан. Миний бодлогогүй зангаас болж муу хөгшин минь олон жил сэтгэлдээ шархтай, байнгын гунигтай явах болсым. Харин чамайг ирсэн өдөр сэтгэлийн буглаа нь бага ч болов гарсан шинжтэй байсан шүү. Миний охин зав зай нь болдог бол үе үе ирж байгаарай. Хөгшинд маань идэх хоол, уух цай дутаагүй, халуун дулаан сэтгэл л хэрэгтэй байгаа юм.
- За. /Үнэндээ Хуланд өөр хэлэх үг олдоогүй юм/
- Ах нь амьдрал мэдэхгүй залуу байхдаа эхнэр авч ганц хүүтэй болсон. Орох орон, унах унаа, хаа ч дагуулаад явсан хүний нүд унах сайхан эхнэр, мантгар цагаан хүүтэй би гэдэг хүн бүх юм болж, бүтэж байна л гэж бодно. Ээ охин минь хүнтэй ханилна гэдэг чинь хань нь байхыг л хэлдэг юм шүү. Тэрнээс хань гэсэн нэр зүүчихээд хааяадаа хайртай гэж хэлчихээд, хэдэн цаас авчирч өгчихөөд болдог эд биш. Бас аяга тавгаа таллаж угаагаад, оройн хоолоо ээлжилж хийгээд явах ч яг хань болж байна гэсэн үг биш. Итгэл, гол нь сэтгэл зүрхээрээ л бие биенээ мэдэрч, итгэж, дэмжиж явж гэр бүл гэдэг бүтэн, жинхэнэ утгаараа ханилж байдаг юм. Ах нь айлын эхнэр эргүүлээгүй, архи дарсанд ч автаагүй, энэ амьдралаа би л аваад явж байна гэж боддог байсан. Яг цаг дээрээ би биш, эхнэр минь амьдралаа авч явсныг ах нь сүүлд ухаарсаан. Амьдрал авч явна гэдэг миний ханийн хувьд хөнгөхөн үг санагдаж байна, амьдралыг, нөхөр, хүүгээ сэрүүн сайханд нуруун дээрээ үүрч, халуун нар, хүйтэн бороонд энгэртээ тэвэрч өдий хүргэж байна.

Манай өөдөөс харсан хаалганд нөгөө хэлтсийн даргынх маань байдаг байсым. Мань эр надаас арваад насаар ах ч гэсэн нэгдэж айл хөрш, хоёрдож албан тушаал, зэрэг зиндаа ижил гээд бид гайгүй найз нөхдийн холбоотой. Гэтэл тэр муу хүн намайг эзгүйд ханийг минь гоочлох гэж элдвээр оролддог, тэдний эрх банди нар нь хүүд маань болох болохгүй зүйл зааж өгч уруу татдаг байсныг би огт гадарлаагүй. Хөгшин маань ч надад хэлж шуугиан тарьж байснаас өөрөө чанга хатуу байх нь гэр бүлдээ, цаашлаад миний ажил төрөлд хэрэгтэй гэж бодон хэлдэггүй байж.

Хүү маань 18 хүрч бүлэг танхайн хэрэгт орооцолдох хүртэл өмнө нь хэдэн удаа болохгүй бүтэхгүй хэрэг тарьж, хэсгийн цагдаа дээр дуудагдсан, хэдэн удаа эрүүлжүүлэхэд орж ижий нь гаргаж авсан болохыг би оогт мэдээгүй явсан гээд бод доо. Ийм хань байж болох уу даа охин минь. Орой ирээд л халуун цай, амттай хоол идээд, ТВ харж, сонин гарчиглаж байгаад л унтаад өгдөг. Харин хань маань хаалга, үүдээ чагнан, эрх танхи өссөн хүүгээ хэзээ ирэх бол, хэрэг тарьчилгүй, архи уучилгүй ирээсэй гэж залбиран олон шөнийг барсныг ах нь хожуу мэдсээн.

Анх удаа сэргийлэхэд дуудагдаад сууж байхдаа бяцхан хүү маань сахал нь ургаж, төвөнх нь товойсон том эр болсныг хараад цочих шиг болсон. Тэр л үед би наагуур цаагуур нь хөөцөлдөж хүүгээ татаж авах байсан юм. Нэг их мундаг эцэг хүн болж, хашраах санаатай хууль номоор нь явуулдаг хүн болоод алдсан даа. Хөгшин маань ч надад голдоо ортол гомдсон. 18 жил хүүгээ ганц удаа хүн гэж тоож асуудалд нь оролцоогүй байж, ганц ухаан оронгуутаа шоронд хүчээр явуулчихсан хойно арга ч үгүй биз. Анхны л удаагийн хэрэг юм бодож, айлгах санаатай муу хүүгээ шоронд явуулчихсан хүн дээ.

- Чанцал эгч тэгээд таньд уурладаг юм байна шүү дээ. Та бодож байснаа хэлсэн үү?
- Ишш охин минь, Чанцал эгч нь наанаа уурлаж л байна, цаанаа ямар зөөлөн болохыг хэн ч мэдэхгүй дээ. Ах нь үргэлж энэ ярьж байгаа шигээ байгаагүй ээ. Хүүгээ шоронд явуулж, ханийгаа голыг нь тасартал гомдоочихоод хэлсэн үгэнд нь өширхөж хаяад алга болж л байсан хүн. Нэг л өдөр хүү нь шоронд орж, нөхөр нь орь ганцааранг нь орхиод алга болчиход миний ханиас өөр хүн тэсэж гарахгүй л байсан байх даа. Ах нь орон гэрээ орхиж яваад очих газаргүй, автомат тоглоомын газар цагийг нөгцөөж, хамаг цалингаа, машин, цаг, бөгж гээд үнэ хүрэх бүхнээ л үрж үгүй хийсэн. Сүүлд нэг найзынхаа байрыг тавьж тоглоод, алдчихсан. Шүүх, цагдаа, шорондоо тулаад явж байхад хань минь олж сонсоод байраан өгч салсан даа.

Хүү маань уг нь ухаантай, зөөлөн сэтгэлтэй сайхан хүү. Шоронгоос жигшээд, дахиж хэзээ ч ийм газар орохгүй гээд л гарч ирсэн. Аав нь муу хүүгээ шоронд явуулчхлаа гэхэд өширхөж, гомдолгүй харин ч уучлал гуйж байсым.

- Хүү тань яагаад дахиад шоронд орчихсон юм бэ?
- Шоронд танилцаж, туслаж байсан нэг сайн хүнийхээ өмнөөс л хэрэг хүлээсийм шиг байна лээ. Хүү маань л сайн хүн гэж байгаа ч иж бид хоёр нь тэгэж бодохгүй л байгаа. Тэр хүнийхээ ачаар шоронд гэртээ байгаагаас илүү л амьдарч байна гэж ярих юм. Үзэх ТВ, ярих утастай байдаг юм гэнэ үү дээ. Удахгүй нөгөө хүн нь гаргаж аваад америк руу сургуульд явуулна гэсийм гэнэ лээ.




Наадмын дараа

Зиа сайхан наадсан уу даа. Сайхан наадсаан тээ. Ядартлаа л амарчлаа. Сонин юу байцгаана. Надаар юмгүй. Юмгүй ч гэж дээ бас л, тэгээ л, наадаа л, юм юм л боллоо. Зугаалсан, явсан, уусан, идсэн, цадсан, хөлчсөн, нойл руу ч нэлээн гүйсэн дээ тэгээд.
-Зиа наадмым байна нэг өрчих үү гээ л тэгнэ улсууд. Тэгэнгүүт хүнийх нь оврыг нүдээрээ багцаалдаа л надаас 20-оос ихгүй хилтэй харагдангуут:
-Аа тэгий даа энэ чинь нээрээ наадмым байна даа гээ л нүдний шилээ авч тавиа л царцаа шиг дэвээ л алга болно. Аа 20 хилээс илүү гарах янзтай харагдуул:
-Аа волий волий, нутагт намайг хүлээжаагаа хүн бас байдий шүү гээ л өмнөхөө барьсан чигтээ суух (Өмнөх гэдэгт боовыг бус хундагат юмуу гүрүүшигт шингэнийг хэлсий шүү. Боов гэдэгт бас боорцог бус боовыг л хэллээ). Тэгээ л яахуу дээ 20-д багтсан 2 нөхөртэй хоёр хоёр барилдаад хоюулантай нь 1:1 болжийшд. 3 дахь барилдаанаа хийжаахдаа харин нугаслуулж унаад босоод ирсэн чинь баруун мөр гэмтсэн байлаа. Ээ дээ мөрний гэмтэл гэдэг чинь яггүй шүү. Миний оронд өөр бөх байсан бол шууд зодог тайлах байсан байх. Харин би бол шазайгаа л 4 дэх барилдаанаа хийсэн. Бүр давсан. Давахдаа бүр хөлий нь хугалаад, нүүрий нь арагш нь харуулсан шд. Ээ дээ би ч.. хэрвээ одоогоосоо 50 санж өндөр, 100 хил илүү байсан бол алжаах байсийн байна лээ. Нарийндаа хатцан ен бурхан. Гомдкуэ гэхдээ хөөрхий, над пиав олдоод байгаа. Энэ чинь шүү дээ амьдрал гэдэг чинь.

Мөр одооноос л гайгүй болжийнэ. Хэд хоног яаваа, яджаахад хүн рүү гараа даллах дуртайг хэлхүү, даллах шиг болоо л ярвайгаад болиод наачна. Гайхсан биз тэднүүс. Блог бичих гэхэд хүртэл ян ян гээд болдгүй. Тэгээд ямар өнчин зүрх уйлж өрөөсөн гар блогдох биш дээ гээд сэтгэл амар явлаа даа.

За 12.ны өглөө сэрээд нүдээ нээж амжаагүй байхдаа л, би яг наадмын бөөрөнхий хуушуур хийж чадхым байна гэж бодсон. Ингээ л гоё юм бодсон хүний ёсоор сап гээ л босовшд (өглөө сэрэнгүүт гоё юм болийшд гэсэн бодол харвахаар гялс гүйгээд нойл мойл орцон нүүр гараа угаажээдийн тээ). Тэгээ л твитэр лүү ороод би бөөрөнхий хуушуур хийх гээд байна, яаж хийхүү хүнүүсээ, хээээлп! гээ л бичсэн. Хүмүүс хэлж өгсөн. Сайхан болсоон. Яахав дээ муухай байсан ч сайхан л гэж сууя л даа. Махгүй болцымоо. Бултганаад цоороод гоожоод байхаар нь махы нь бага хийгээд тийм болцын. Нэг баахан гамбир л идлээ дээ. Гамбир гэхэд бас хэцүү, үе үе жоохон мах үнэртээд.
Оройхон тийшээ саванд үлдсэн хэдэн гамбираа идий гээд бариа л идсийн. Пүү тэгсэн чинь нуль тос байдаг байгаа. Тэгээ л сэлдэгнээд яваад байсан тэр орой ба маргаашжингаа нойлтой найзалсийшд. Өглөөний бодол ер нь эндүүрэл байжээ. Би ер нь аль ч насандаа хуушуур хийж суркуудэг. Бөөрөнхий байтгайгий нь ч хийж чададгүүм. Бусад хоолыг бол уйлуулжээж л салы шүү дээ.

Тэр Балх Гүндийг арайийийий гэж дуусгаад ахиж хэзээ ч иймим хийхгүй гэж өөртөө амалсийн уг нь. Тэгсэн яасан гэсэн чинь ахиад юм эхэлцэн. Тэгэнгүүтээ өөрөө тэрнээсээ ааль ужээ уйдцан явжийшд. Гэхдээ яах вэ хүмүүс хүсүүл шүдээ зуугаад ч болохнээ дуусганаа дуусгана. Амьдрал чи над жаахан тэвчээр хайрла ай. Намайг дандаа ингэж хөсөр хаяж болку, би чинь хүн ш дээ.

Одоо тэгээд автуусны буудал дээр суужийнэ. Ажилдаа явжугаа байдал. Түрүүн гарахдаа ганц лааз пиав байлгацан биш одоо бүр нойр хүрээд, хөл мөлөө даахаа байчлаа. Яаж ажилхын байгаан. Ёстой цүнхэнд байгаа нэг пиаваа бодоо л жоохон зориг оржийн даа. Орой ажил тараад автуус хүлээнгээ байлгахын байгаан. Ажлын дараа нэг тамхи асаагаад циссс гээ л пиав онгойлгох чинь жаргал шд бас. Гээд бодхоор амьдралд бас гэрэл гэгээ байна хөөе, ёлтойх гээд байна цаана чинь.

0407 - Үргэлжлэл 6

Уучлал гуйхад ч ичиж байна. Удаан таг чиг болсонд. Уг нь гялс дуусгачий гэтэл дахиад л өмнө нь бодож, төлөвлөж байгаагүй үйл явдал санаагаараа нэмэгдчихлээ. Аль болох хурднаар бичээд дуусгаж өөрийгөө амраая гэж бодож байгаагаа л хэлий дээ. Уучлаарай.

Өглөө 5 цаг болж байхад Хулан сэрэв. Юу вээ? Өнөө их өөрийгөө ялан дийллээ, амар тайван гэр бүлийн амьдралаа эргүүлээд олчихлоо гээд бахархаад байсан хүүхэн чинь. Ердөө өнөөх чимээ тасарсан болохоор л мартагнасан болохоос биш миний сайных биш л юм байна. Ингэж салхины аясаар найгаж байхаар босож нөхрийнхөө хувцас хунарыг бэлтгэе. Сайхан мах, манжин чанаад өгч явуулъя гэж бодон бослоо. Хүйтэн шүршүүрт ороод бодол нь бүр ч өөр болов. Зүсий нь харж, зүрхий нь чагнах нь битий хэл нэр насыг нь ч мэдэхгүй, тэгээд болоогүй хоригдол хүний төлөө юуун их шаналаав дээ гэж бодоод гал тогоо руугаа орлоо.

Хөргөгчнөөс чанах өвчүү гаргахаар онгойлготол, би ч яахав хүссэн үедээ хөргөгчнөөс дуртай зүйлээ аваад идчихэж байна, тэнд хоригдол хүн ямар хоол иддэг бол гэсэн бодол тархинд нь зурсхийв. Нээрээ би муухай хүн юмдаа. Өнөөх хоригдол биш өөр ажилтай, төрөлтэй хүн байгаад надтай уулзвал би өнөөдрийх шиг ийм байж чадах болов уу? Эмэгтэй хүн гэдгээ умартаад нөхөр, хүүхдүүдээ асрахаас өөр зүйл мэдэхгүй, энэ хөргөгчнөөс онцын ялгаагүй байхад минь сэрээж өгсөн хүн шүү дээ. Дөрвөн хана, гурван хүний хүрээллээс гадуур амьдрал цэцэглэж байгааг мэдрүүлж өгсөн тэр хүнийг би хайрладаггүй юмаа гэхэд ачийг нь хариулах ёстой юм биш үү? Түүний ачаар манай гэр бүл өнөөдөр өмнөхөөсөө илүү хөгжил хөөртэй, дотно дулаан болчихсон. Гэвч яаж, яаж ачийг нь хариулах вэ?

Болд сэрэхэд эхнэр нь урьдын адил биш ч гэлээ өчигдрийнхөөсөө хавьгүй илүү цовоо, сэргэлэн угтав. За яамайдаа, ажил төрөл дээр нь таагүй юм болсон, эсвэл найз нөхдөд нь золгүй юм тохиолдсон юм байх даа. Ямартаа ч бие нь өвдөөгүй, босоод ирчихсэн байна гэж бодонгоо:
- Хулаан, найз нь томилолтоос ирээд дөрвүүлээ ойрхон салхинд гарах уу?
- Тэгьеээ хө.
- Чи зүгээр үү? Ойрд ижийтэй ярьсан уу?
- Зүгээр ээ, өчигдөр агаарын даралт жаахан тааруу байх шиг байсан. Ээжтэй харин яриагүйм байна. Чи явахаасаа өмнө нэг яриач.
- Чи хө маргаашнаас хоёр хүүхдээ дагуулаад нэг очихгүй юу даа. Ер нь хүү охин хоёроо намайг иртэл тэнд байлгачих. Чи нааш цааш зөөж чадахгүй байх. Энэ хооронд аав, ээж хоёрыг ч бас жаахан амраагаад авъя.
- Нээрээ тэгсэн ч яахав

гэлцэн ойр зуурын зүйл ярингаа цайлж дуусаад хамтдаа гарав. Хулан Болдыг нисэх буудал хүргэж өгчихөөд буцах замдаа "Өнөөх"-ийн ээж рүү залгалаа.

Сайн байна уу? Танайх яармагт гэлүү? Би Нисэх уруудаад явж байна. Таньтай уулзаж жаахан ярилцдаг юм билүү? гээд ээжээр нь зам заалгаж аваад очихоор болов.

Ойрын арван жил будаг, шохой хийгээгүй болов уу гэмээр дан байшинтай цэвэрхэн хашаа. Зочин ирэхэд хуцаж боргоох нь битгий хэл бараг баярлан шарваганах хөгшин шар нохой. Халти харахад хөнгөн, шингэн хөдөлгөөнтэй боловч цаанаа л гуниг хургасан, зовлон туулсан бараан царайтай хөгшин.

Хөгшнийг Чанцал, хүүг нь Зоригт гэдэг гэнэ. Эхэндээ Чанцал Хулан хоёрын ам нэг л сайн эвлэж өгдөггүй, так түк хийн байв. Хөгшин өөрийг нь бэр шигээ үзээд, нэг л өөриймсөг хирнээ халгаж ядаад байгаад Хулан эвгүйрч бүх үнэнээ хэлэхээр шийдсэн нь оножээ. Түүнийг ярьж дууссанаас хойш хоёр эмэгтэйн хооронд татагдчихаад байсан хар торон хөшиг ярагдах шиг л болсон. Зоригт багадаа сурлага сайтай, томоотой хүү байсан л гэнэ, тоо, монгол хэлний хичээл хоёрт ижилхэн дуртай болохоор арав төгсөөд аль чиглэлээр нь явахаа шийдэж чадахгүй хөглөж байсан л гэнэ. Хоёр эмэгтэй хэн хэн нь хамгийн сүүлд хэзээ ингэж үнэн сэтгэлээсээ инээснээ санахгүй байх байсан биз.

Тэр хоёрыг тийн хөөрөлдөн суутал гаднаас хөх дээлтэй янхигар өвгөн орж ирлээ. Учиргүй инээж байсан эмгэний харц үзэн ядалтаар дүүрч, өвгөн ч гэмтэй хүн шиг, гэмтэйгээ мэддэг хүн шиг гөлөлзөн хоймрын орон дээр очоод суув. Энэ өгөр миний хүүгийн эцэг. Эцэг ч гэж дээ, яах аргагүй л мах цусны тасархай нь. Миний муу хүүгийн алдаж, эндэж яваа нь энэ өгөрөөс л болсым гээд л эмгэн үнэн голоосоо үзэн ядаж өгүүлэх. Хулангийн түрүүний сайхан сэтгэгдэл алга болж, бушуухан шиг зугтаад гармаар санагдан тавгүйтэж эхэллээ. Чанцал ч мэдэрсэн бололтой за охин минь одоо оройтлоо яв даа. Хааяа ирж байгаарай. Зовлонтой нэг өдөр, зүдүүртэй бодлуудаас түр ч атугай чөлөөлж өгсөн чамд гилайлаа. Өнөөдөр самгардаад хоол цай ч олигтой хийж өгсөнгүй, дараа ирэхэд эгч нь сайхан банштай цай чанаж өгнө.

Хулан зам зуур Чанцал эмгэнийг гэхээсээ илүү өвгөнийг бодож явлаа. Уг нь харахад тийм ч нүдэнд хүйтэн, муу хүн биш юм шиг. Яасан юм бол доо, ер нь тэгээд хүү нь 32-той гэхэд хамгийн багадаа 33 жил хамт амьдарсан улс баймаар юм. Ингэтлээ их нэгнээ үзэн ядаж байж яаж хамт амьдардаг юм бол? Юу энэ хүмүүсийг салгахгүй, бас дотносуулахгүй бариад байгаа юм бол? Учрыг нь олох юмсан. Өнөөдөр охин хүү хоёроо хадмуудтайгаа эрхлүүлж хонуулаад маргааш өглөө ээж дээр хүргэж өгье. Тэгээд амжвал маргаашдаа, амжихгүй бол нөгөөдөр ирж Чанцал эгчтэй уулзаж учрыг нь ольё гэж шийдэв.

Чоно III

Хатуу хорвоо

Саглагар моддын сэрүүн сүүдэр доор ярайх буурал европын тэрхүү үзэсгэлэнт хуучин гудамж хэний ч харааг булааж алмайруулна. Аа гэхдээ надад тэнд байх дэлгүүрүүд л сайхан харагдаж байлаа.
Ингээд бид нар нэгнийгээ гудамжны голд байх хөшөөний дэргэд үлдээгээд 2 талынх нь дэлгүүрүүд рүү 2, 2-оороо орж явчив. Надтай хамт Тулгаа хэмээх пагдгар залуу орсон юм. Тулга хөөний эр ээ. Тун ч хараа муутай. Гэхдээ түүнтэй би дараа нь олон удаа хамтарсан. Тэр үргэлж паактлах боловч бид хэзээ ч баригдаж байгаагүй. Ганзага нийлнэ гэж л энэ байх.
Бид 2 дэлгүүрт ороод хүрэх газраа хүрч өөд өөдөөсөө харан зогслоо. Тулга "хаалт" болж миний ардахыг харж байгаа нь тэр. Би ч доошоо тонгойгоод л үүргэвчинд юмнууд хийж гарлаа даа. Тэгсэн гэнэт ард хөлийн чимээ сонсддог юм байнаа.
-Хөөе миний ард юу байна?
Тулга онийж онийж, "зүгээрээ юу ч алга" гэхэд нь ажлаа үргэлжлүүлж байтал яах аргагүй хөлийн чимээ ахиад гарлаа.
-Тулгаа хүн яваад байгаам бишүү дээ?!
-Аан ..., тийм байна, гэхдээ цаашаа явжийноо зүгээр.
Бүхэл бүтэн хүн нүдээрээ хараад хэлж байхад би юу гэхэв дээ. Үүргэвчээ бараг дүүргэчээд сүүлийн удаа нэг атгаж хийгээд л гарьюу гэж байтал Тулгаа гэнэтхэн, "ээ хүүрээ, ард чинь ирцэн байшд" гэнгүүтээ өөрөө бушуухан эргэж хараад цаашаа яваад өгдөг байгаа. Би ч тэр чигтээ хөшиж орхив. Одоохон л "амрыг эрье, хамгаалалтын алба!" гэх байх даа гээд хүлээтэл байдаггүй ээ. Арай ядан эргэж харвал томоо гэгчийн нүдний шилтэй жижигхээн бөгтөр эмгэн ард ирчихсэн лангуун дээрх өрөөстэй бараа руу харчихсан зогсож байна. Намайг босоод ирэнгүүт хамаг байдгаараа инээмсэглээд, "өдрийн мэнд залуу хүү минь"! гэх нь юутай сайхан санагдсан гээ.
Тэрээр миний хажуугаар салгалан өнгөрсний дараа өөрийн эрхгүй амандаа маань уншиж залбирсан юм даг. Хамаг биений хөлс сад тавин, эгээ л өмдөндөө дусаацангүй өнгөрсөн дөө. Эмгэний оронд дэлгүүрийн хамгаалагч юмуу хэрэгт дуртай худалдан авагч байсан бол ч дүүрч байгаа газар шүү дээ.
Ингээд кассны хажуугаар гарав. Надад үнэнхүү итгэсэн нүдээр инээмсэглэн харсаар үлдэх тэрхүү кассны охидыг гомдоож байгаадаа миний дотор муухай болон харлаж байлаа. Бас тэр эмээгийн ээж шиг минь дулаахан төрх...

Гарсныхаа дараа Тулга хүүрийг нэг сайн алгадая гэж бодсоор түүн рүү очвол тэрээр над руу гөлөгнийх шиг гэх нь хаашаа юм, нэг л хар хоргүй нүдээр харан, "зүгээр гарлаа шүү тээ" гээд мөр лүү алгадав. Тийм харцны өмнө хүний уур гардаг юм билээ. Нээрээ ч би өөрөө Тулгын оронд байсан бол бас л тэгэх байсан шүү дээ. Ямар хоюулаа хэлхэлдээд зогсож байлтай биш. Хэрэг л улам хүндрэхийн нэмэр.

Бидний 3 дахь буюу миний тэдэнтэй хийсэн сүүлчийн явалт төрсөн өдрөөр минь тохиоcон юм. Mиний төрсөн өдөр ч энд хамаагүй л дээ, зүгээр л тэгж таарснаа л хэлж байгаа царай.
Бид энэ удаа Тулгыг гадаа үлдээх болов. Надтай Ариука нэг баг болж, би түүний хаалт болох үүрэг хүлээлээ. Бид 2 дараа нь өөр 2 ч дэлгүүрээр ороод тортой юмаа Тулгад авчирч өгөх үед мань хашир нэлээд халчихсан, донхойх маягтай сууж байлаа. Тэрээр, "мань зүгээрээ" л гэж бувтнана. Ариука бид хоёр "за нэг нахьчий" гээд буцаж явсан ч тэр оролтон дээрээ шаанс гаргаж чадсангүй. Хоосон ч гэсэн тэгээд ямар дэлгүүрт хонолтой биш дээ буцах болж, Ариука нойл ороодхоё гээд үлдэж, би түрүүлээд гарсан юм.

Гараад ирэхэд минь тэртээд алдарт Эйфэлийн цамхаг сүндэрлэж, харин энэтээд мань Тулга согтож тасраад тэрий хадцан байв аа. Хажуугаар нь бөөн тор савтай юмнууд ундуй сундуй, нэг торноос нь бүр доторх нь цухуйгаад унжцан, тэр унжаасан дээр нь дэлгүүрийн дохиологч хуванцар эд зүүгээстэйгээ, тэгээд.... тэгээд яасан гээч, мань эрийг тойроод өчнөөн цагдаа нар тойроод зогсцон байсан юм даа.
Би ч гэж тэнэг дурак, нэг л мэдэхэд тавиад очцон, "наадах чинь манай найз аа, энэ бидний юм. Би одоо найзыг аа аваад явлаа" гэж баахан юм чалчаад зогсож байсан бол яахуу. Харин цагдаа нар, "өө ашгүй дээ, чи жоохон хоцорсон бол найзыг чинь эмнэлэгт хүргэх гэж байлаа. За болгоомжтой яваарай, бид нар туслах уу?" гэж билээ. Би ч усан тэнэг байж, цагдаа нар ч илүү ухаантай биш байж дээ.
Ингээд торнуудаа бөөгнүүлж атгаад Тулгыг түшиж такси барьж тэндээс холдон гэртээ хүрэв. Хамсаатнууд маань өөр нэг такси бариад араас дагажээ.
Бүгдээрээ ахиад л архидацгаав. Баахан л шүүмж өрнөлөө. Чи яасан тэнэг бацаан бэ! гэж зэмлэнэ, зарим нь тэнэг бишээ үнэн зоригтой залуу байна ч нялуурна. Ямар ч байсан бүгдээрээ л Тулгыг загнаж, намайг аврагч бурхан шиг магтаж байлаа даа тэр орой.
Тэднээс ингээд зайгаа барьсаан. Тэд бол энэ чигээрээ л насыг барах, өмнөө нэг ч зорилго тэмүүлэл тавиагүй, харин азаар баруунд гарч ирээд бэлэн юман дээр буучихсан гарууд байлаа. Монголдоо буцах энэ тэр яриа бол бүр байхгүй. Өдөр шөнөгүй архидна. Хоол хувцас, энэ тэр юманд мөнгө зарна гэж байхгүй. Байрны мөнгө энэ тэрээ хулгайн юмаа зүгээр зараад л олчихно. Хүний урманд хуруугаа хөдөлгөж ажил хөдөлмөр эрхэлнэ гэж байхгүй. Тэд... аз жаргалаа олчихсон хүмүүсээ.
Хэдэн өдөр шөнөгүй архидсан миний бие ч базаалаа алдаж байлаа. Нэг эрүүл болсон дээрээ цэв хүйтэн усаар нүүрээ угааж аваад үүргэвчээ үүрэн тэндээс явсан юм. Хэд хоног "ажил" хийсэнгүй. Зүгээр дэлгүүрүүдээр хэслээ, Урьд нь анзаардгүй байж, одоо бол энд тэнд мэр сэр дуугарах дэлгүүрүүдийн дохиог сортолзтол олж сонсоод, за нэг баагий л гонио хийлээ дээ гэж бодxоос л инээд хүрээд байх юм. Тэр хэд хоногт олон юм ажиглав. Дэлгүүр бүр камэртай биш юм байна. Камэртай байсан ч ороод хамгийн түрүүнд камэр хаа байгааг хараад, дараа нь худалдагчдын байрлалыг тогтоож, эцэст нь хэн ч хараагүй байх мөчийг алдалгүй шүүрэх ёстойг ойлгов. Айж болохгүй, айвал бойтоглоод баригдна. Нэг шийдсэн л бол өөрийгөө хөвчилж, энэ тэр нялуун сайхан бодлуудаа хөсөр хаяад зүгээр "шүүрэх" л хэрэгтэй. Тиймээ, би cэтгэл мэдрэлээ сэмлэн сэмлэн тарчлааж байвч энийг чадах ёстой. Тэгээд удахгүй ийм жижиг гарын гонио хийхээ болино. Би том хөдөлнө өө.

Энэ мэтээр намайг энчээ мунгинаж байх хооронд харин монголоос муу мэдээ ирж байсныг мэдсэнгүй дээ. Аав минь бурхан болчихож.
Аав надад хэзээ ч унахгүй бат бэх ургаа мод шиг санагддаг байжээ. Тиймдээ ч өнгөрсөн жилүүдээд ээжийгээ л илүү үгүйлж, санаж, санаа тавьж байсан юм байна. Аав бол алзахгүй гэж бодоод л...
Аавыг сүүлийн сар хэвтэрт байгааг нь хүүгээ тэнд зовж байхад нь сэтгэлий нь хоёрдуулж, төлөвлөгөөг нь таслаад яахав гэсэндээ манайхан надаас нуусан юм санж. Би ч удахгүй очих гэж байсан юм чинь. Харин намайг очхоо болилоо гэсэн тэр орой аавын бие улам муудсан гэдгийг охин дүү надад хэлэхэд зүгээр л үхчихмээр санагдан шөнөжин хана мөргөж, үсээ зулгаан хонож билээ.
Амьдралд улам өшрөв. Яагаад намайг зүгээр л явуулчаагүй юм бэ?! Яагаад заавал намайг гэж?

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл