Таактикийн тухай бичлэг

Юу байцгаан. За таануус ямар юмгүй юу байна гэх биш. Энэ барбагшийн шавь нар бүгд сагсуу гарууд. Нэг л их багш нараа элдэвээ хэлсэн амьтад. Хэг ёг гэцгээгээл. Сурагч хүний гэнэн цайлган өхөөрдөм зан байхгүй бүүр нэг. Хөөрхөн эмэгтэй багш нарын хувьд таануус өөр шүү дээ. Зиа тэр ч яахуу ганц нэг арга таактикийн шинжтэй юмнууд хэлж өгнөө өнөөдөр

За таануус хэзээ нэгэн цагт ажилынхаа лийфтэнд орохдоо гартаа таван ширхэг хуушуур нэвт харагддаг гялгар уутанд хийгээд явж байвал яахуу. Гэтэл лийфтэнд ортол өөр ажлын лаг лаг хувцастай үе тэнгийн байрын охид хүүхнүүд зогсож байвал яахуу аан. Лийфтэнд ороод нэг мухарт буруу хараад зогсож орхино гэж үү. Тэгэх боломжгүй л дээ лийфт чинь эргэн тойрон толь хаашаа ч харсан бүгд чамайг харах боломжтой аан. Тэгсэн нөгөө лайтай хуушуур чинь аймаар үнэртээд бүгд чинь гар дахь хуушуурлуу харна. Яасан өлөн гарууд вэ, хуушуур үзээгүй юу, өлсөж үхлээ юу, багшийн дээдийн тэнд байдаг гуанзанд 350 гээд заржээлээ өөрснөө очиж ав гэж болкуу шүү. Тэд чинь өлссөндөө биш тийм нэг сэжиглээд ч юмуу харжаагаа юм шүү. Энэ тохиолдолд яахвэ. Хамгийн ойр чамд тусалчихаар юм бол утас шүү дээ. Утасаа гаргаж ирээд ярина.
- Аанхан. Харин тиймээ гарж ойрхон ирстраанд хоол идчээд орж явна.
-.....
- Яаж хараав. Ажилруу орж байхад уу. Тэгээд дуудкуу. Өө энэ харин ажлыхан хуушуур захиад. Манай хэдэн ажилчид зайлуул хуушуур л иддийн. Тэгээд ядхад нэг нэг хуушуур захьсаныг нь яана. Үнэр танар нь үнэртээд лайтай эд байнаа энэ хуушуур. Яаж ч иддийн. их өлсөхөөр иддэг л байхдаа. гэж наасан. Наасан бишээ гэх ёстой шүү. тэр наасан гэдгийг засаад уншаарай. Хэлэхдээ их өлсөөд шүлсэээ гүдд залгиж малгиж тэнэгтээд байваа. Тэгүүл зарим нь мэдчээд инээмсэглэж эднүүс гайтай юм болно шүү.

За гуанзанд найзуудтайгаа хоол идлээ. Хуушуур сайхан шүү. Бацаан байхад 10-ийг идчихдэг байсан одоо бархаа байж дээ. Тэр яахав найзуудынхаа мөнгийг хурааж аваад тооцоог хийж байгаарай аан. Тэхдээ кассан дээр хөөрхөн охин зогсож байгаа тохиолдолд шүү дээ. Тэрнээс биш нэг хүрлэгэр хар эр зогсож байхад тэгэж тооцоо хийж гүйгээд яахав дээ. Иймэрхүү нөхөр байвал дэмий л дээ.


Хөөрхөн кассны охинд очоод хэлнэ.

-Хэдэн ажилчидаа хооллоод явж байна. Хүн тэгээд гэдэс цатгалан байхдаа л ажил сайн хийхиймдаа. Танай хоол сайхан байлаа шүү.
Хөөрхөн охин сонсоод дуртай байвал цаашаа үргэлжлүүлнэ

-Манай энэ муу хэд чинь одоо бүүр хүн шиг болчихоод байгаа юм. Анх олж авхад нүх ухдаг гарууд байлаа шүү дээ. Шинэ ургацын төмс шиг шороотойгоо холилдсон хэдэн юм байлаа. Одоо бас овоо байшин барилга засаад өнгө зүс ороод байнаа. Эднүүсээр ашиг олно ч гэж юу байхав. Ганц нэг нь ч болтугай амьдралтайгаа залгачихвал болоо доо гэх хэрэгтэй

Эндээс ямар гоёмсогоор тэдний хоолыг магтахын цазуу өөрийгөө ямар энрэнгүй, эмзэг, бас мөнгөтэй хүн болхыг харуулж байгааг та бүхэн олж харлаа гэж. Би ер нь тайлбарлагч хийвэл их мундаг хийх хүн шүү энэ тэлвийзээхээн юм хийгээч гээд тэнэгтээд явчихгүй юу.

За дэлгүүрээс юм автал илүү мөнгө хариулаад өгчихлөө. Аймаар сандраад хөл гар нь чичрээд байлгүй сайхан тайван зогсоод мөнгийг аль болох хараагүй дүр эсгээд хармаалаад тайван алхаж гарах хэрэгтэй. Гүйж бариул шууд азаартдийн байлээ шүү. Алхаж гараад гүйж явтал худалдагч охин гарч ирээд хойноос чинь гүйнэ. Зугтаагаад ёстой бүтэхгүйн байлээ гэдэс гүзээтэй хүн чинь дорхноо эцнэ бас ойр хавийн хүмүүс барьж өгөөд балрахын байлээ. сайхан гүйцэгдээд ирхээр нь өө би тоололгүй авцан илүү байж уу гээд буцаагаад өгсөн нь хамгийн зөв санагддаг. Гэтэл гай газар доороос гэгчээр таны найз нөхөд тэнд явж таарна. тэр нь нэг тийм сонин царайтай гар нүдний шил милтэй намхан эднүүс чих михтэй нэр нь Артгаа ч гэх шиг. Тэгсэнээ тэгнэ тэр муу чинь байнгын атаархал нь хөдөлж явдаг хүний ёсоор
Артгаа
- Юу байна хө.
Захирал махирал ч байхгүй шүү дураак бүүр нэг.
Би
- Юмгүй. Чи харин юмтай шүү царай шигээ сонин нэртэй гараа
Артгаа
-Чи яасан энэ тэнд тооцоо дутуу хийгээд хөөгдөж туугдаад явдаг хэвээрээ юу
Хичнээн атгаг атаархуу зантай болох нь яасан тод харагдаж байна гээч
Би
- Үгүй ээ хө. Миний байнга үйлчлүүлдэг газар байгаан. Тэгсэн харин зөөгч охин нь өнөөдөр утас авжээн. Би таалагдсийн байлгүй дээ. Нэрийн хуудсаа өгөөд явуулчлаа.
Артгаа
- Маньдаа нэрийн хуудсаа
Тээр нэрийн хуудас жинхэнээрээ байна уу шалгаж байгаан өмхий чинь.
Би
- Чамд өгөх бол алга хө. Хэрэгтэй хүнд л өгдийн. Ядхад царай чинь эвгүй гар шүү
гээд цаашаа маадгар алхах хэрэгтэй. Илүү дутуу юм ярилгүй зам дээр торойтол хаячаад яваад өгөх хэрэгтэй хэ хэ. Хохь чинь болтол нь аан.

Дараагийн нэг юм байна. Таньдаг ах чинь хоёр шил пиав өгий машин сайхан арчаадах гэж гэе бодий. Нөгөөх нь данхайсан жийп. Пиавны төлөө бол дээс ч тоглоод зогсож чадах бидний сайхан пиавчид бол тэгий л гэдэг газар. Сайхан арчаад зогсож байтал хэдэн охид гараад ирлээ гэж бодий. Шууд машинаа жолоодож жолоодож төмсөг нь наалдчаад салгаж байгаа хүн шиг дугуйруу нь өшиглөөд
- Зиа энэ муугаа солихгүй бол болохгүй болчиж дээ. гэж уулга алдах нь байна шүү дээ.

Зиа тэгээд таануус бас ком дээрээ удаан суусан бол босож ханаа өшиглөдөө

Чоно II

үргэлжлэл. Түрүүч нь энд.

Шуударлаа (анхны ажил).

-Хөөе зогсоочээ! Хүүүе!
Тэр миний араас хашгиран, гараа даллан их л зовж зүдрэн гүйж явна. Би ч ялгаагүй бахардаж үхэх гэж байна. Маргаашнаас энэ тамхийг яг хаяна аа!

Би "ажлаа" эхлэхийн тулд дадлага туршлага олох хэрэгтэй байв. Хүнсний дэлгүүр ч яах вэ, гарын үзүүрийн ажил байна. Хэдэн өдөр огт үнэгүй л утсан мах, хиам, пиаваар тансаглалаа. Харин барааных руу орж үзээгүй байгаад тэр өдөр барилгын дэлгүүр лүү орохоор шийдэв. Нэгдэж бараа нь замбараагүй талдаа, хоёрдож гэр орон болсон ганц өрөөнд минь хэрэгтэй хэд гурван жижиг сажиг юм дутуу байсан хэрэг. Зүгээр ч гүй бас цаанаа "амьдрал тэгж шаардаад“ хөдлөх гэж байгаа минь энэ шүү дээ. Энэ маягаараа бол ч нэлээн нэрэлхүү хулгайч болох дог шүү би гэж өөрийгөө шоолчоо л “Максимилиан“ гэдэг барилга ба багаж хэрэгслийн төрөлжсөн дэлгүүр лүү орж явчлаа. Урьд нь юу ч боддоггүй л явдаг байсан хүнд чинь одоо тэр хамгаалагч нь намайг дагуулж хараад ч байх шиг, худалдагч нь ч ардаас дагаад байх шиг санагдаад байх юм.
Тэр бол том дэлгүүр ээ. Шалнаасаа тааз хүртлээ өрцөн тавиуран ханануудтай. Худалдан авагчийн гар хүрэхгүй газраас эхлээд дээшээгээ том том хайрцагтай бараануудаа өрцөн, харин доод талаар нь арааны шүлс асгармаар сайхан багаж хэрэгсэл, ком түлхүүр, автийркнууд, тусгай хэрэгсэл, ер нь байхгүй юм алгаа. Би яахав дээ, нэг л их том хулгайч, ороод удаагүй л шууд нэг том хайрцагтай түлхүүрний ком аваад сугавчилчxав. Харин тэндээс эргээд дараагийн лангуут гудам руу орохын алдад гэнэт айдас төрөн нөгөөхөө нэг газар орхисон доо.
Цаашаа явж байгаад, "за зураг хананд өлгөхөд гантай хадаас 10-аад ширхэг хэрэгтэй" гэж бодонгуутаа хадаасны хайрцаг урж онгойлгоод нэлээд хэдийг аван кармааллаа. Ахиад цаашаа явж байтал дугуй нөхдөг ком байна. Зүлгүүр, наалт, цавуу бүх юмтайгаа. Овор ч багатай юм. Хүний сиймхий харж байгаад шүүрч авуутаа бөгснийхөө кармаанд шургуулаадахлаа. Одоо нэг бахь хэрэгтэй.
Ингээд удалгүй бахиа ч авч урд талынхаа кармаанд хийгээд цамцаа гадуур нь унжуултал мэдэгдэх юм алгаа. "За болоо болоо, дөнгөж эхэлж байж хамаагүй болохгүй". Ингэж өөртөө хэлээ л аль болох хэнэггүй царайлан кассны хажуугаар гарах гэтэл гэнэт хамгаалагч залуу тохойноос бариад авдаг байгаа.
-Та авсан юмнуудаа гаргаад ир!
Ёстой л цахилгаанд цохиулах шиг болсон доо.
-Юу... би.. гүэ ... уул нь гээ л ээрч муураад л, юу ч болсын тэрхэн хооронд. Харин хэд гүнзгий амьсгаа аваад, хоосон үлдсэн цүнхээ нүдэндээ хармагц овоо ухаан орж эхлэв. Ер нь тэр муухай хоосон цүнхээ санаандаа харах тоолонд зориг орж, ухаан ч цэлмэж явсан цаг надад дэндүү олон.
-Би юм аваагүй!
-Та хадааснууд, бахь бас дугуй нөхдөг ком авсан.
-Аан.... би гадаа юм харчаад орж бичүүлэх гэж байнаа, тавьжий даа!
-Үгүй, та хулгайлах гэж байсан. Манай камэрт бүх юм бичээстэй байгаа!
-Заза май ав ав.
Гээд би кармаанаасаа хэд гурван хадаас гаргаж ирвэл тэр алгаа тосч байна. Хадаасаа алган дээр нь тавьчаад нөгөө кармаанаасаа бахиа гаргаж ирэв. Тэгээд намайг бариад байгаа гар дээр нь тавих гэтэл заавал түрүүнийхээ гараараа авах гээд тэр гараа тавьдаггүй ээ. Тэхээр нь байдгаараа сайхан инээмсэглээд л "за зүгээр дээ" гэтэл тэр сая намайг тавин гараа сарвайлаа. Би сулрав. Суларсан хүн яахав дээ, түүний нүд рүү харсан хэвээр бахьтай гараа сунгах шиг болонгуутаа шувт татаж аваа л пирхийтэл гарч зугтаалаа даа.
-Хэээээе! Зоооогс! тэр ингэж орилоо л миний ардаас гэзэг даран элдсэн юм.

Тэр бид хоёр одоо бараг 10 гудамж хөндлөн туулчхаад байгаа нь энэ. Ихэсдэг ч гүй багасдаг ч гүй 20 метр зай бидний дунд байна. Тэр гайхал хамгаалагч лагс том биетэй нь миний аз болж. Харин би яндан шиг утаа баагиулдаг болхоор түүнээс тасраад алга болж чадахгүй ингээд чихээ шуугиулж, нулимсаа цувруулан гүйгээд байгаа хэрэг. Биеийн тамир хийж байгаа 2 найз ч юм шиг. Гэхдээ л миний лагшин тун ч горьгүй болж байлаа. Уушиг зүрх бөглөчих гээд, энэ чигээрээ цаашаа үргэлжилвэл би удахгүй түүний гарт орох юм шиг санагдаж байна. Ядаж байхад энэ бахь нь яасан хүнд болоод байнаа.

-За окэй окэй!
Би хурдаа саан эргэж харан ориллоо. Тэр бас хурдаа сааж байна.
-Май энийгээ ав! гээд би бахийг нь газар тавиад ухарлаа. Тэр үхэр юмуу африкийн аврага хирс шиг дуу чимээтэй амьсгаадсаар бахиа аваад, "хү..хүлээж бай, наанаа зогсжий!" гэж арай ядан хэлээд хайс түшин тонгойв. Би ч бас хана налж, хэлээ унжуулан, хариугүй унан алдан салганаж байв шүү.
-На..надаа яаралтай ажил байнаа, би явлаа. За бака!
-Хөөе!!!
-Юу вэ?
-Ду.. дугуй нөхөгч...
-Надаа одоо юу ч байхгүй ээ үз л дээ. Гээд баруун талын бөгснийхөө кармаанаас бусад кармаагаа уудалж үзүүлэв.
-Чи... чи наад кармаагаа үзүүлсэнгүй. Үзүүл.
-Энд.. энд юу ч байхгүй ээ!
-Байгаа
-Байхгүй ээ, заза ... баяртай.
Гэж хэлээд л эргээд чавхдьюу гэтэл хөл маань чулуу болчихож. Яаж ийгээд гүйх л ёстой доо гэж бодоод хэрэндээ гүйгээд л байвч хажуугаар явган хүн надтай зэрэгцээд алхаад байсан бол яахуу. Эргэн харвал миний мөрдөгч бас л гүйгээд байгаа бололтой, гүзээ нь хөдлөөд байна.
Байдал нэгэнт ийм болсноос хойш ингэж зовох хэрэг юун гэж бодоод аанай л эргэж харан хойшоо ухарч эхлэв.
-Заза май, энийгээ ав.
-Тээр байгаа биз дээ?
-Харин тийм байнаа. Сая оллоо. Чи казино орж тоо таагаач!
Тэр дунд хуруугаа гозойлгож үзүүлчээд байдгаараа ярвайн тонгойж дугуй нөхөгчөө газраас авах гэж байгаад суун тусаад, бүр хэвтээд өх нь тэр ээ. Юмаа аваад санаа нь амарсан хүн яахав дээ. Би ч “өгөх юмаа“ өгцөн хүн, ялгаагүй л хэвтмээр байсан авч ядаж булан тойроё доо гэж гэж бодон хөлөө арай ядан зөөсөөр байлаа. Булан тойрхын алдад ахин нэг эргэн харвал тэр намайг харсан чигтээ амьсгаадаж, ихэд сүртэй овгонон хэвтэх бөгөөд би түүний дунд хурууг ахин нэг олж харснаар тэр бид 2 дахиж хэзээ ч тааралдаагүй билээ.
За энэ миний анхны ажил шүү дээ. Дуулиант хулгайн хэрэг, “6 ширхэг хадаас алдагдав“ хэхэ. Хэрэг болсоон хөөрхийс, хэдэн зурагаа хадаад авсан шүү.

***

Гүржүүдийн өгсөн мөнгөөр өөр нэг хөлсний байр олж авсан юм. Муухаан юм таарсан даа. Гэхдээ наддаа данга. Угаасаа хангалттай мөнгөтэй ч байсан биш. Гэхдээ бүр ямар ч мөнгөгүй бол гудамжинд л хонох шүү дээ, удахгүй өвөл болох гэж байхад энэ тун ч базаахгүй хэрэг байх байлаа. Антун ба түүний нөхдийг надад бурхан илгээсэн бизээ. За... даа буг ч илгээсэн юмуу даа. Миний мөнгийг тэдний нэг нь л туусан байх гэж өнөө хэр бодогдоод байдаг юм.

Анхны тэр бүтэлгүйтлээсээ хойш ийм маягаар амбан явахгүйгээ мэдлээ. Юуны түрүүнд аюулгүй байдлаа жаахнаар ч болов нэмэхийн тулд цагаачийн албанд бүртгүүлэв. Цагаачийн тэтгэлэгт хамрагдах цаг болоогүй ч муусайн цагдаа, шалгалтынхны нүүрэн дээр нь наагаад гарчxаар нэг бичигтэй болоод авна гэдэг чинь их юм. Харин тэр өөрийгөө хүндэтгэх, өөрийнхөө ухамсарын хил хязгаарыг давах гэдэг бол надад тийм айхтар дарамттай байгаагүй ээ. Эсвэл... мэдэхгүй ээ, байсан ч байж магад, гэхдээ би нэгэнт зорьсон л учраас "ажилд" саад болохуйц элдэв юм бодох дургүй байсан байх. Тэр хиамнууд... амттай л байсан.
За тэгээд хүнд харагдахгүй юмы нь өвөртөлж гарч сурах нэг хэрэг, гэтэл би тэрийгээ мөнгө болгох учиртай, бас байнга хийж байх ёстой. Ингээд яах аргагүй туршлагатай хэн нэгнийг түших болов. Гүржүүд л хамгийн түрүүнд санаанд орж байна. Гэхдээ тэдэнтэй нийлээд би үргэлж туслах хүн байх болно. Бас байдал эвгүйтвэл тэд хамгийн түрүүнд намайг л жийнэ шүү дээ. Тэгээд ч ер нь тэдэнтэй тийм харилцаагаар нэг нийлчихвэл салж биеэ даахад төвөгтэй болж ч мэднэ. Хорвоо дээр монголчуудаас бусад хүмүүсийн нэгдэл сарнил гэдэг амаргүй асуудал шиг санагддаг юм. Харин манайхан бол ч өглөө найз, орой дайсан. Салхинд туугдах үүлний дайтай л амархан хувирдаг улс.
Ингээд эцсийн эцэст хүнд гарын монголчуудтай нэг уулзахдаа хамт яваад жаал жуул юм сурья гэж шийдлээ. Тэр нь ч надад хал багатай байв.
Тэрнээс хойш 3,4 хонолуу даа. Нэг өглөө гудамжаар алхаж байтал замын нөгөө талаас "Цэрээн!" гэж дуудах сонсогддог юм байна. Харвал "Нахиа" хочтой нахиу хамарт эр зогсож байна. "Cайн хүн санаагаараа" гэж. Тэрээр миний хариу мэнд мэдсэний дараа гараараа лонхоор юм уух дүр үзүүлээд эрхий хуруугаа гозойлгов. Хэ! хөөрхий шартчихаж дээ, түүнийг энэ хавийн дэлгүүрүүд оруулахаа байсан нь лавтай гэж бодхоос инээд хүрээд болох биш. Гараараа хүлээж бай гэж дохиод машинууд өнгөрсний дараа түүн дээр очив.
-За дүү хүү юу хийжийнэ, эндээс нэг пиав аваад өгчөөч, ах нь иста нээрээ...

Намайг дэлгүүрээс нэгэндээ 6-тай 2 сагс пиав аваад гарч ирэхэд тэр сүрхий хараад:
-өө чи бас пиав авах гээд явжээсиймүү? гэв.
-Гүэ гүй, хоюулаа танайх руу очий.... болно биз дээ?
Тэр хавдаж манийсан нүдээрээ над руу гайхаж харснаа жигтэйхэн баярлаж,
-Өө тэгий тэгий манайх энэ ш дээ, ах нь бүр шартчаад өөр газар луу явж пиав авы гэж боджээсийн. Энэ муусайн хулгайчууд чинь ахы нь таниад байхын... юу дүү хүү манайх жоохон муухай байгаа шүү. Гарууд унтжаагаа, хэхэ маниусд ямар эрүүл байх өдөр байхын биш....

Тэр хэдийнэ нэг пиав задлаад гүд гүд залгилж, дараа нь огиж бариад их л чимээ шуугиантай явна. Хажуугаар нь шүдгүй амаа хавшуулан тасралтгүй чалчих нь хэчнээн яршигтай санагдсан гэх вэ! Гэхдээ одоо тэр ба түүний найзуудаас илүү хэрэгтэй хүмүүс надад алга даа.
Нахиагийнд орвол нэл нэвширсэн архины үнэр танар ханхалж байлаа. 2 талд байх орон дээр 4,5 залуус амьгүй мэт хэвтэцгээнэ. Нахиа хөөрхий хөгшрөөд нойр ч гүй болоо биз дээ. Эсвэл хамгийн эрт тасарч унаад хамгийн эрт сэрээ биз.
-Маниус өглөө болтол наагаад... за наашаа суу, идэх юм алга. Эднүүс сэрхээр нэгээр нь хоол хийлгэхээс, алий тамхилаач...
Миний юм ярих дуунаар улсууд уван цуван сэрж над руу гайхаж харснаа шууд л пиав задлан балгаад ёолох, хэхрэх, мэнд мэдэх зэрэг янз бүрийн авианууд гарч эхлэв. Зарим нь таньдаг, зарим нь огт зүс хараагүй ч улсууд байна. Зарим нь ч мөрөөрөө, зарим нь ч бааварлачих гээд л. Пиавнууд дорхноо л дууслаа.
Нахиа:
-За Цэрэнгийн пиав дууслаа. Ариука нэг гарна уу даа гэхэд нэг горзойсон, дуугүй залуу өөр нэг намхан хар залуу руу толгой дохиод хоюулаа гарч явав.
Нахиа бие нь сайжирсан бололтой инээд алдана.
-Гайхжийнуу Цэрээн хэхэ, маниус чинь ийм л амьдралтайшд. Саяын гардаг Ариука хөөрхөн бацаан байгаамоо. Сэргэлэн, баргийн юмыг гаргаахгүй дээ гэхэд бүгдээрээ инээлдэв.
Нахиа:
-Боогий нэг хоол аялуул л даа. Цаана чинь бүх юм байгаа.
Боогий гэгдэгч манигар шар эр над руу ихэмсэг хараад боссонгүй ээ. Би ч күүл харагдчих санаатай зориуд өөр хүнтэй яриад, хүзүүгээ нухлан суулаа. Үнэндээ ч тэднүүстэй түс тас ярий л гэж бодсон юм. Худлаа томрох гээд байвал нэгийгээ үзье, аа гайгүй шиг байвал гайгүй л байя гэж.

Оройхон хэрд тэдэнтэй нилээд дотно болсон байлаа. Нахиа ахиа л тасраад өгч. Бас нэг эр хажууд нь гулдайчхаж.
Ариукатай ярьлаа даа.
-Хөгшинд нь ажил хэрэгтэй байнаа
-Чи чадхымуу! Хийжээсиймүү?
-Хийж байгаагүй ээ. Гэхдээ хийнэ.
Ариука над руу зэвүүн ширтэнэ.
-Би чамд ганц нэг дэлгүүр зааж өгий л даа яахав.
-Дэлгүүр үү... таануус хэзээ ажилд гарахын?
-Маргааш санаа байна.
-Хамт явмаар байна, би шууд ганцаараа бас... тээ.. хэцүү..
-Гялтайлгачив даа.
Гэтэл хажуунаас Боогий орж ирлээ.
-Хөөе хам аа! Биднүүс чамаас болоод гялтайчуул яахуу? Түгүүл чи яахуу хам аа?
-Би энд ярьжийнэ түхүү!
-Заза том болцым байна л даа бацаанууд.
Гэж Боогий буцаж сууснаа гэнэт уур нь хүрсэн үү яасан, дахин өндийж намайг "ална тална, заавал ална, уулзна, дүрнэ, сийчнэ" гэж үглээд эхлэв. Ариука энэ бүгдийг чимээгүй л ажиглана. Ариукатай яриагаа үргэлжлүүллээ.
-Гайгүй биз дээ хөгшөөн, мань зүгээр хаалт болоо л явы.
-Зүгээрээ, зориг чинь хүрүүл өөрөө хий. Харин толгой толгойгоо даана шүү.
Боогий шүлсээ үсчүүлэн агсарсаар гараа миний хүзүүн дээр тавин сэгсэрлээ. Тэснэ тэснэ гэхэд яаж тэсxэв дээ. Боогий гэх тэр нөхрийг заамдаж босгоод шалан унаган дээр нь мордоодохлоо. Худлаа л томрохоос биш шал согтцон л амьтан шүү дээ. Бусад нь биднийг салгав.

Ингээд маргааш болж анхны ажилдаа гарлаа. "Жинхэнэ ажилд" гарч байна гэж бодохоос сандарч тэвдээд юу болсныг ч бараг мэдээгүй өнгөрсөн юм даг.
-Гүэ чи чинь яагаад байнаа, урд ороод зүгээр яваач!
Тэр агшны дурсамжаас Нахиагийн ингэж зандрах дуу, хаалганы дохио 2 л чихэнд хадаастай үлдэж. Хаалган дээр ирэхэд дохио уг нь дугардаг юм, гэхдээ тэр үед улайм цайм хаалган дээр нь хамгаалагч л байхгүй бол өөр хэн ч ардаас ирдэггүй, шалгадаггүй байлаа. Хулгай зэлгий тэгж их гаараагүй, зүүнийхэн ч цөөхөн, монголчууд бүр ч цөөхөн байсан. Тэдгээр соёлт ертөнцөд дэлгүүрээс мөнгийг нь төлөхгүйгээр юм авч гарна гэсэн ойлголт суугаагүй байсан хэрэг л дээ. Бид ч муйхар байж. Худалдагч юмуу худалдан авагчид харагдаагүй л бол юу л бол юу торонд хийгээд л бариад гарчихна. Бүх дэлгүүр камер зоогоогүй ч байсан. Хяналтын ганц нэг л юм хананд өлгөөтэй харагдна. Тэр бид 2-ын хэрэг гэж юу байхав дээ. Одоо бол хулганы нүхийг ч андахгүй өнцөг булан бүрт камер.

Тэгэхэд Нахиагийн надад өгсөн тортой юмыг аваа л эргэхэд хамаг хүйтэн хөлс асгарч, бүх биеийн гадаргуу тэр чигтээ л зүүгээр шивүүлцэн юм шиг арзайчxаж билээ. Гадаа гараад, "за ингээ л булан тойроо л, унаа машинд суугаа л хурдаа нэмээ л..." ухааны юм бодож байтал аваргууд харин гарангуутаа дөнгөж хажуугийнхаа модны сүүдэрт суугаад пиавдаж гардаг байгаа.
-Энд ингээд болж байгаамуу?
-Зүгээрээ! Чи зүгээр суу! Алий май, энийг уучих.
Ингээд оройжин архидаж, тэдний худлаа үнэн үлгэр домог шиг үүх түүхий нь сонссоор байгаад хорвоогийн нэг өдөр өнгөрөөв.
Маргааш нь билүү нөгөөдөр нь авсан юмнуудаа бөөгнүүлж аваад цагаачдын байранд байх нэгэн монгол айлд очлоо. Миний урьд нь очиж ганц нэг юм хямдхан авдаг байсан айл шүү дээ. Харин энэ удаа өөрөө зарахаар очход гэрийн эзэн залуухан эр эм 2 бага зэрэг гайхаж байна.

***

Бид 4 хоногийн дараа дахин ажилд гарцгаав. Энэ удаа Парисийн нэгэн томоохон худалдааны гудамжинд очсон юм. Намайг шууд л биеэ даа, чи чаднаа л гэцгээж байна.
Толгойгоо өргөн харвал гудамжны 2 талаар янз бүрийн алдартай брэндийн дэлгүүрүүд "эндээс дуртайгаа ав" гэж урих мэт ярайж байлаа.

Чоно I

Шийдвэр.

Ганц уут будаа хүртэл хулгайлж авах үе хүнд тохиолддог юм шүү. Тиймээ, би сая авчраад сууж байна. 60-хан цэнт шүү дээ. Харин өнөөдр надад 6 ч алга. Сүүлийнхээ 3 евро 60 цэнтээр тамхи авсан.... юу, тамхийг хулгайлж болдоггүй юм, тэгээд л...
Өрөө дүүрэн утаа суунаглана. Миний тархинд ч бас утаа. Өглөөний шил столичный ч дуусч байна. Арай ч ингэж яваагүй л аавын хүү юм сан.

Европт гараад бараг 15 жил болжээ. Олдсон бүх ажлыг хийж шар махтайгаа хатаж явлаа эхэндээ. Татлаа түлхээ байх биш дээ ямар, метроны буудлаар хоног төөрүүлж, сааданд гоожих түгээгүүрийн уснаас амаа чийглээд, өдөртөө нэг л удаа сайн иддэг сэн. Сүүлдээ ч хөл гараа овоо олоод, нийт гурван жил хагас энд амьдарсны дараа нутгаан тэмцэх цаг ирсэн дээ. Яагаад гэвэл надад, миний амьдралдаа хэзээ ч барьж үзээгүй 50 сая атгаастай байсан юм. Төгрөгт шилжүүлээд л дээ. Гэхдээ энэ чинь 2000 он шүү дээ. Tэр үед 50 сая гэдэг бүхэл бүтэн амьдрал байлаа.
Намайг хүлээж суугаа ижий аав, ах дүүтэйгээ ярьж, нэг их л амьтан буцах билетээ хүртэл захиалж, тэндээ 2-3 байр хүртэл наймаалцаж очингуутаа мөнгийг нь өгөхөөр тохирч, дараа жил гэхэд хүнтэй болоод хурим хийнэ гэж төлөвлөөд л.... Ингээд л яг буцахын даваан дээр, ердөө маргааш нислээ гэж байхад л бүх юм орвонгоороо эргэчихсэн юм даа.

Тэр орой байрны доор байх паабд орж, баарны ялдам эзэгтэй, том хөх, тонтойсон өгзөг, буржгар алтлаг үстэй Луизатай оройжин чалчиж салах ёс хийж билээ. Зэгсэн уусан ч байлаа. Хаалгаа түлхүүрдэж орж ирэээд толинд хэсэг харсан. Луизад идүүлэх дөхөж хавдаж улайсан уруулаа харж инээд хүрээд л...

-Хэээх... Цэрэн хүү! Францад зовлогоо зовоох өдөр чинь ингээд дуусах боллоо доо, сайн байнуу аав ээж 2 минь! Сайн байнуу хөөрхөн дүү нар минь, яасан том болоо вэ! Сайн байнуу Улаанбаатар минь! гэж толинд тусах дүрсэндээ хэлээд орон дээрээ 5 хошуу болон унаж, ганцаараа инээн удаан хэвтэж билээ. Өөрийн эрхгүй инээд хүрч, бүх юм гэгээн цагаахан санагдаж... ийм сайхан мөч хүнд бас тохиодог юм байжээ гэж бодхоос нойр ч хүрэхгүй байлаа. Маргааш бүх мөнгөө монгол руу шилжүүлчихнэ, тэгээд л орой 8 цаг гэхэд онгоц хэдийнэ хөөрч, ээж маань нөгөөдөр өглөө цайгаа чанасаар хүүгээ утгана.

Хэдий нойр хулжаад байсан ч залуу хүн юм хойно нэг л мэдэхэд нам аваадхаж. Нэг сэрэхэд хэдийнэ нар мандаж хөшигний цаанаас төөнөж эхэлсэн байлаа. Цаг харвал 13 өнгөрч байна. Пөөх яасан их унтаа вэ гэж өөрийгөө гайхсаар арайхийн өндийв. Толгой даагдхым бишээ!
Урьд нь хэзээ ч ийм аймар шартаж байгаагүй сэн. Ам хамар гашуу оргиж загатнана. Өрөөнөөс ялааны хор ханхлаад ч байх шиг. Таавчигаа арай ядан олж тунтраад угаалгын өрөө явах гэтэл... урьд өдрийн боож тавьсан ачаа задарцан хэвтэхийг харсан юм.
Гайхахын ихээр гайхаж ачааныхаа хажууд өвдөглөн суув. Толгойд юу ч орж ирэхгүй байна. Өчигдөр яасан билээ дээ байз?!
Хэсэг манарч суугаад сая л нэг юм мөнгөө үзэх санаа төрж салганаж гуйвсаар цүнхээ үзтэл хов хоосон болсон байв. Хоосон цүнхний ёроол ямар муухай харлаж харагддаг болохыг над шиг мэдэрсэн хүн байхгүй дээ. Нүдэндээ ч итгэсэнгүй, өөртөө ч итгэсэнгүй. Өөрийгөө чимхлээ, алгадлаа, цэв хүйтэн шүршүүрт орлоо.
-Цэрэээээээээн сэрээд өгөөчэээ!
Ганцаараа ингэж бархирч байгаа намайг харсан хүн лав галзуу гэж бодох байсан байх.
Тийм байдалд орсон хүн, "ер нь надад 160 мянган франк байсан билүү? Тэр харин зүүд биш байсийн биш биз" гэж эргэлздэг юм билээ.
Оройдоо ээжтэй утсаар ярьж хүү нь ахиад жаахан байхаар шийдлээ, түйвээсэнд уучлаарай гэж хэлсэн. Ээжийн маань хоолой тасраад л явчиж билээ. Гурван жил хагас гэдэг үрээ санасан эхэд бол чамгүй л урт хугацаа шүү дээ. Ээжийгээ хэдий өрөвдөж байсан ч ямар гуяа ганзгалаад очилтой биш дээ, би чинь эцгийнхээ голомтыг залгамжлах эр хүн шүү дээ!

Цагдаад мэдэгдэх ямар ч боломж алга. Ямар өөрийгөө бичиг баримтгүй оршин суугч гэдгээ барьж өгөлтэй биш. Бодлоо.... миний нийлдэг Гүржүүд, хэсэг бусаг орос залуус бий (Угаасаа тэр үед Монголчууд нүдний гэм ч байлаа) Тэдгээр нөхдийн ихэнх нь намайг өнөөдөр бэлэн мөнгө тэврээд хонож байгааг мэднэ.
Орос дунд сургууль төгссөн, унаган оростой хүн би. Тэр ч үүднээсээ оросууд, оросын багууд, уулынхантай нийлж нөхөрлөдөг байлаа. Олон хүн сайнтай муутай ч миний нөхөд тэхээр хүмүүс биш дээ, гэхдээ өөр хэн гэж? Хэн намайг өөр мэдэх юм. Нэг новш л байж дээ тэр дунд. Илчлээд хэлээд өгчихвөл тэд түүнийг амьд үлдээхгүй нь лав. Гэвч хэн бэ?
Тэр өдөртөө сүүлийн мөнгөө шавхаж 2 шил архи аваад гүржүүд дээр очлоо.
-Хээе дүү! Сэтгэл чинь хоргодоод байнуу, за наашаа суу!
Хариу инээсэн болчоод суулаа.
-Дүү явахаа больсоон.
-Яасан? Ээж чинь хүлээж байгаа шүү дээ!
-Бүх мөнгийг маань хамчихжээ.
-?!
-Тиймээ, гэрт хулгай орчихож. Унтаж байхад ороод над руу газ цацсан бололтой. Тэгээд л... байхгүй!
-Хэн?
-Мэддэг сэн бол зүгээр л яг одоо алмаар байна.
Тэд бие бие рүү гээ харалцав.
-Дүү! Чи биднийг хардаж байнуу?
-Та нарыг биш, гэхдээ....
Тэд хөмсөг зангидан харна.
-.... гэхдээ та нар дунд нэг хулхи байна. Энийг л хэлэх гэж ирсэн юм. Одоо боллоо. Ууцгаая!
Тэр орой гүржүүдтэй найрлаж найрлаж яаж гэртээ ирснээ ч мэдсэнгүй өглөө сэрлээ. Ширээн дээр гялгар уутай мөнгө хэвтэнэ. Олзуурхан авч үзвл бас ч гүй нэлээд хэд цуглачихаж. Өчигдрийн явдал зүүд нойрон дунд болсон мэт бүдэг бадаг санагдна.
-За дүү минь, энүүгээр хөл дээрээ зогсож ав. гэж тэдний ахмад болох бургжар хар үстэй зантайсан эр Антун хэлээд гарт ууттай мөнгө атгуулж байх нь нүдэнд ахиад харагдлаа. Антун хочтой тэр лухгар эр харахад нэг уймраа, үглээ, орилоо л хүн. Гэвч эндхийн бүх гүржүүдийн удирдагч нь. Заримдаа армян, оросууд хүртэл ихэд хүндэтгэн ирж уулзаж байгаа харагддаг.
Тэд дундаасаа надад мөнгө хандивлаад өөрсдийн машинаараа гэрт хүргээд, оруулж өгчээ.

Маргааш энэ байр эзэндээ хураагдна, ажлаасаа гарлаа гэдгээ даргад хэдийнэ хэлцэн. Ингээд л би энэ газар анх ирсэн шигээ кармааны жаахан мөнгөнөөс (мөнөөх гүржүүдийн өгдөг) өөр юу ч гүй үлдлээ дээ. Ялгаа нь гэвэл бараг нутгийн хүн болсон байлаа.

Шар гозойгоод болхым биш ээ ах дүү нар минь! Та нар миний оронд байсан бол бас ингэх л байсан байх. Хөл гараа элтэртэл ажиллаж олсон мөнгөө эцсийн мөч дээр зүгээр алдаж орхино гэдгийг үзсэн үү дээ? Ахиад л чилийсэн он жилүүд, өдөр бүр яг адилхан ажил залхатлаа хийж байж л урьдных шигээ болно гэж бодохоос адгаад, уур хүрээд болдгүй дээ.

Гүржүүд айлын гэр ухдагаараа алдартай. Бас үнэтэй дугуйг гаргаахгүй авна. Ай даа, мөн ч олон газрын мөн ч олон ч хулгайч нар юу чаддагаа хийгээд, ёстой хөлхөлдөж байсан даа энэ баруун европт. Гү одоо ч тийм л дээ. Манайхан ч юу дутхав жижиг барааны дэлгүүрийг самнаад л ороод ирнэ. Хааяа тэдэнтэй уулзаж тал юмуу 1/3 үнээр хувцас хунар, монгол руу явуулах аар саар бэлэг сэлт авдаг байв.

Тэр өглөө миний дээгүүр нисэн өнгөрч байгаа Парис-Москвагийн чиглэлийн онгоцыг харж, яг одоо би гэртээ ээж аавдаа эрхлэнхэн унтаж байх байсан шүү дээ гэж бодохоос гомдол цөхрөлийн нулимс өөрийн эрхгүй урсаж байлаа. Тэр нулимсны амт аманд жигтэйхэн гашуун амтагдах үед миний нүд онгойх шиг болж шийдвэрээ гаргасан юм.
Би сөрж амьдарна, яаж алдсан, тэрэн шигээ бүхнийг эргүүлж олж авна. Би энд өөрийн газраа тамгална, би талын чоно шиг хийморио сэргээж, би хүссэн бүхнээ....... хулгайлна!

Энэ бол Энэ бол одоогоос 10 жилийн өмнө. Hамар орой. Hутагт сан бол айргийн амт ид чимчгэнэж байсан цаг байлаа.

Тэмдэглэлт өдөр.

Сая багшаа нь нэг өдөр тэмдэглээд.
Гэхдээ уг нь харандаа аваад календарь дээр дугуйлхыг жинхэнэ тэмдэглэх гэнэ шд тээ. Тэгсэн чинь нэг баярын юмуу дурсгалт өдөр баярлах юмуу дурсахыг тэмдэглэнэ гэж нэрлээд байхын. Энэ одоо хэн зохиодог байнаа ийм балай юмыг.

Яагаад энэ өдрийг хэдүүлээ баярлан өнгөрөөе, амрая, наадая, цэнгэе, үнсэлций.. (оо соорий энэ биш шүү) дурсаж өнжөе энтр гэж хэлж болоогүйм бол.

Ааааан тэгсэн чинь бодоод байсан чинь нээрээ тэмдэглэх гэдэг чинь нээрээ нэг юмыг бусдаас нь ялгах гэсэн үг юм байна аааан нээрээ тийм бээшд!

Тэр өдөр жишээ нь нэг хүүхэд төрсөн байвал тэр өдрийг түүний төрсөн биш 364 өдрөөс нь ялгаж байна гэсэн үг, мөн үү? Ялгаж авсан юмаа бусдаас нь хол тавьж болдог бол, жишээ нь хүйтэн пиавыг бүлээнүүдээс нь ялгаад хажуудаа ойрхон тавихыг бол тэмдэглэх гэхгүй.
Харин тэгж ялгаж авч болохгүй юмыг бол, жишээ нь шүдний эмч бол өвчтэй шүдийг чинь олоод тэмдэг тавина шд эхлээд. Ай даа тэмдэглэж байна шүү дээ энэ!

Яанаа нээрээ шүдний эмч өвчтэй шүдийг сугалж авч үлдээд, эмчилчээд "за ирж шүдээ ав" гэдэг байсан бол ямар аймар вэ, би ямар аймар жишээ авчваа... заза нойрны синдром тусаад хүүхэн шиг аальгүйтээд суужийнэ нэг мэдсэн чинь. Яанаа ингэсэн чинь Артгаа нойр нь хүрэх тусам хүүхэн шиг болдог молдог гээд унах вий дээ яаанаа! За болио боль Артгaа! Яахнуу гүй юу гэсэн чинь бүр солиороод.

Тиймээ нөхдөө, тэхээр тэр хүүхдийн төрсөн өдрийг ирж байгаа жилүүдээс ялгаж авч болохгүй. Тэхийн бол хүн болгон өөрсдийн төрсөн өдрүүдээ ялгаж тавих гэнэ. Өдөр болгон хүүхэд төрдөг болхоор ирэх жилүүд ганц ч өдөргүй үлдэх нь байна. Тэхээр ерөөсөө ирэх жил ч гүй, бүр маргааш ч гүй нөгөөдөр ч гүй болоод миний ирэх нэгдэхэд шарсан мах идэж пиав уух лөөлөө болох нь байна.

Тиймээ, тийм л болхоор хүн төрөлхтөн хүний төрсөн өдрийг тэмдэглэж, дараа нь жил бүр тэрхүү тэмдэглэлт өдрүүдээр нь боов идэж, ундаа уугаад яваандаа боов идэж пиав уудаг байна.

За тэмдэглэлт өдрийн учрыг мэдсэн бол багшаа нь унты даа. Унт гэж бурхан намайг сэрээсэн юм. Одоо сандлаасаа бос гэж бас тэр намайг энд суулгажээ. Мөн тэрээр хэвт гэж ор заянгуутаа тайл гэж хувцас өмсүүлсэн байх ажгуу. Тэгээд ань гэж аньсага заяаж өгчөөд анингуут жоохон байжаагаад толгойны оройноос миний сүнсийг сугалж аваад хананд өлгөчнө. Өглөө сэрэх болохооор сүнс буцаад бие рүү орно.

Би яагаад дандаа аймар юм яриад байна сүүлийн үед. Уг нь аймар юм хум үзэж хараагүй шд.

Mөвийн мөрөөрөө хүн

Багшаа нь ч дөрөвдөх өдрийн мангас шүү дээ. Өнөөдөр өөр хаана хаана дөрөвдөх болжийнэ аваад ир! Тээр, ай?
За яахав дээ багшаа нь бол ер нь мөвийн мөрөөрөө хүн. With shoulders гэхүү юүгхүү бас англи хэл байхгүй ээ яджаахад. Ер нь ч энэ англи хэл байхгүй нь намайг улам л мөрөөрөө харагдуулаад байгаан. За ер нь ч...! Надад олон юм байхгүй байгаа байдал нь намайг аймар мөрөөрөө хүн болгож байна. Би ч өөрөө мөрөөрөө байх дуртайм байна. Хэрвээ би эмэгтэй хүн байсан бол зөвхөн би ч мөрөөрөө байх битий хэл миний мөөмнүүд хүртэл мөрөөрөө л унжжаах байсан байх. Мөрөөрөө гэдэг яасан их орчвоо энд. Одоо би насан туршдаа энэ үгийг хэрэглэхгүй, яг амалжийнэ. Яагаад гэвэл тоо нь гүйцчлээ. Юм болгонд тоо гэж байдийн. Хэтэрхий их хэрэглээд байвал тоо нь дуусаад дахиж тэрийгээ хэрэглэхээс өнгөрнө. Залуус яахав, "хэтэрхий их хундага юмуу гүрүүшиг хэрэглээд зүгээр тоо нь гүйцкүү сайхан л байшдээ" гэж маргах гэж байгаа байх. Тээ?
Тэр чинь бас учиртай. Жишээ нь иргэн Балмаа энэ яваа насандаа 77777 хундага донхийлгэх нормтой төрсөн байг. Иргэн Балмаа үүнийг хар бага 16-тайгаасаа эхэлсэн байг. Иргэн Балмаа 46 хүрлээ.... Иргэн Балмаагийн нормт хундага өчигдөр 77757 дээр дуусчээ. Иргэн Балмаа ахиж 20 хундага уугаа л архинаас гархым байна гэж бодсон уу сая?
Нөү шүү дээ, иргэн Балмаа архинаас гарахгүй нь нотлогдсон учраас Бурхан архийг иргэн Балмаагаас үүрд чөлөөлсөн байна. Иргэн Балмаа маргаашнаас талийгаач Балмаа гэгдэх болно.

Энэ бичлэг одоо юун гэнт аймар юм руу орчвоо. Гэснээс нээрээ багшаа нь шинэ шинэ хоол зохиогоод алжийнаа. Гэхдээ эх үүсвэр нь дандаа хуучин хоолнууд. Жишээ нь гоймонтой тагтуритан хийв. Ааяаяа юун тэр төмстэй тагтуритан. Идэнгэтэиий гэж. Солоонгосууд яагаад ч төмсний оронд гоймон байж болох тухай бодож олж чадаагүй нь тэдний олон ангит сериалуудад нь нөлөөлөөд жүжигчид нь тийм тэнэг тэнэг нүүр амаа хөдөлгөөд байдаг байх гэж бодлоо дөнгөж сая. Ямар гоймон бэ гэвүүл жирийн ишпагэтний л гоймон. Ишпагэт италийнх мөртлөө яагаад италичууд одоог хүртэл тэр гоймонгоороо минийх шиг шөл хийх тухай бодож олж чадаагүй нь тэднүүс тийм тэнэг ерөнхийлөгчтэй байх нигууртай байсныг харуулж байна. За больёоо, төмс авахаа мартчаад оронд нь гоймон гурилдчаад би одоо юу вэ тээ? Тэхдээ үзээрэй л дээ, төмстэйгээс хамаагүй л гоё байсан. Хүсүүл жоры нь хэлж өгий.
Дараагийн хоол. Бас л ишпагэт :D. Хятад гоймонгийн түцнээс гоймон авсымаа, тийм гоё биш ч бас муухай биш л байсан. Тэгээд гэртээ тэгж үзмээр санагдаад үзлээ л дээ. Хэхэ даанч тэр хятад гоймон нь олдку ен. Дураакууд чинь хаанаа тэгж чанд хадгалжаагаад гаргаж ирээд байдийн. Улаа эргэтэл яваад тэр муу гоймонгий нь олку байнгуутаа ишпагэтэн дээрээ буужаагаам даа. Гэхдээ л үүнэн лаг болсоон ицсийцст. Тэрнээс хойш хятадын түц шал амтгүй харагддаг болсон. Хүсүүл жоры нь хэлж өгий.
Дараагийн хоол. Бас л ишпагэт гэж, шээт! Дээр үеийн уурагжуулсан гоймонтой шөлөө санаад нэг удаа, нээх гутраад пиавддаг ч юмуу гэж бодцон суужээснаа гэнт үсэрч босоо л ишпагэтний гоймонтой төмстэй шөл хийцэн. Айхтар болсоон тэр. Сонгины хальс мальс бас нарийн юмнууд орно ай. Хүсүүл жоры нь хэлж өгий.
Энэ муу ишпагэтний гоймон намайг эзэмдээд алах нээ. Гэснээс тэрүүгээр чинь хүн алж болдым байлээшд. Тэрхүү гоймонгоор буудвал шуу бие рүү зоогдож орхым байлээ. Би өөрөө буудаж юмуу буудуулж үзээгүй, буудхы нь ч хараагүй. Гэхдээ яг мэджээнэ.
Ер нь над нэг бүх хэрэгсэлтэй сайхан том сүүпр гал тогоо, нэг сүртэй ноотбүүк, 1000л багтаамжтай пиавны хүйтэн торх, нөхөд ирээд суудаг модон ширээ сандалтай ногоон цэцэрлэг ....л байгуул миний диваажин тэр дээ. Гэхдээ энэ диваажингаа бий болгохын төлөө зүтгэнээ зүтгэнэ.
Гэснээс тээ, нэг уран панаал эхэлдиймүү санаа байна. Юки ганцаараа уран панаал бичээд байхын. Нэг бол миний туулж өнгөрүүлсэн вампиртай түүх, нэг бол Гүндийн ганцаараа туулсан амьдралаар...?

0407 - Үргэлжлэл 5

Өнөөх... өнөөх... өнөөх гэж амандаа бувтнан хайрцгийг нээтэл хамгийн дээд талд нь хөнгөн цагаан утсыг махийлгаж хийсэн цэцэг, алгын чинээ модон дээр сийлсэн хунгийн дүрс, бас түүхий төмсөөр хийсэн зүрх, нүцгэн эмэгтэй, морины дүрсүүд гэх мэт Хулангийн амьдралдаа харж байгаагүй содон, сонин зүйлс байх нь тэр. Сонин хоббитой хүн юм гэж бодоод хайрцгийн ёроол руу хартал эвхээстэй сонингууд байх. Хамгийн дээтлийн сонин аваад хартал цагаан ирмэг дээр нь маш гоё бичгээр баахан зүйл биччихэж.

"Сайн байна уу? Зүрхний минь гүнд байрлах танихгүй бүсгүй минь. Чамдаа мессеж бичихээ байсан учираа хэлэхийн тулд өмнө нь маш их тайлбар, оршил бичих ёстой болоод байна. Би чинийхээ хаана ажилладаг, ямаршуу бие хаатай, тэр бүү хэл нэр нь хэн гэдгийг мэдэхгүйтэй адил чи минь ч намайг огт мэдэхгүй. Харин бидний хэн хэн маань мэдэж байгаа зүйл бол бид хоёр биенгүйгээр байж чадахгүй болтлоо дурласан хос зүрх. Өчигдрийг хүртэл би чамтайгаа мессеж бичиж, ярьж байхдаа өөрийгөө хэн гэдгээ, хаана хоног төөрүүлж байгаагаа умартан, тэнгэрт дүүлэн нисдэг байсан. Нэг л өдөр үнэнээ хэлэх болно гэдгээ огт бодож байсангүй. Бүсгүй минь чамайгаа хайрт минь гэж хэлэхийг хүсэж байвч чадахгүй нь. Чи бид хоёр өөр өөр ертөнцийн хүмүүс, товчхондоо хэлэхэд би бол ХОРИГДОЛ. Цаас олдохгүй сонингийн зайнд бичиж байгаа маань нэг бодлын аз ч юм шиг. Учир нь чамайгаа ховсдох уран цэцэн үгийг бичих зай бага болохоор гол гол зүйлийг л дурьдаж байна. Мөн гарцаагүй үнэнийг бичиж чадаж байна. Утсаар ярих, мессеж бичих нь бидний хувьд нэг ёсны нүүр тулсан уулзалт байсан юм уу даа. Захидал бичих цаасны боломж хийгээд тусах гэрлийн хэмжээгээр бага боловч захидлыг өдөр бүр бичиж байя. Миний захидлууд чамд минь очих эсэхэд эргэлзэж байгаа хэдий ч би бичсээр байх болно."

ХОРИГДОЛ, ХОРИГДОЛ тэр яаж... Хэн нэгэн надаар тоглоод байгаа юм болов уу? Үгүй ээ, бурхан минь хайрцаг авчирсан эмэгтэйн гунигт царай, төмөр хайрцагны муухан өнгө зүс, дотроос гарч ирсэн гачин сонин зүйлс энэ бүгд түүнийг ХОРИГДОЛ гэдгийг батлаад байгаан биш үү. Хулан сонингийн буланд бичсэн 30 захидлыг унших тусам тархи нь дүүрч, чих нь шуугиж байлаа. Би яах вэ? Би яах ёстой юм болоо?

Маргааш нь томилолтоор явах учир Болд гэртээ эрт ирлээ. Өөрийнхөө хамгийн сайн хийдэг, гэр бүлийнхэн нь амтархан идэх дуртай будаатай хуургаа хийчихээд хүү, охин хоёроо аавынхаасаа аваад иртэл эхнэр нь ирчихсэн том өрөөндөө сууж байв. Царай нь цонхийгоод, нүд нь бүүр сүүмийчихэж. Хоолны ширээний ард суусан хойноо ч Хулан үг дугарсангүй. Болд гайхан:
Хулаан бие нь эвгүйрхээ юу?
... үг дугарсангүй зөвхөн толгой сэгсрэв.
Найз нь маргааш томилолтоор явна, чиний бие муу байвал хэд хоног хойшлуулдаг юм билүү?
Яах юм. Би зүгээр. гэж хэлээд Хулан босоод явчихав.
Хоолоо идэхгүй яагаа вэ? Бие чинь л тавгүй байна даа, нэг эм уугаад хэвт хө.
Зүгээрээ, чиний авч явах хувцас хунарыг бэлтгэе.

Хулан шкафнаас аяны цүнх гарган дотор нь Болдын хувцас хунарыг эмхнүүлж хийж байгаа хэдий ч зүгээр л нэг програмчлагдсан робот аятай тархи толгойд нь юу ч бодогдохгүй болсон байлаа. Түүнд нөхөр, хүүхдүүдийнх нь ярьж, инээж хөхөрч байгаа аль аль нь тээээ цаана мэт дүнгэнэн сонсогдож байтал гэнэт Хулсан ташуур нь байгаасай ... дуу тов тод сонсогдож, Хулан хөшчихөв. Болд эхнэрээ ажиглаж байснаа царай нь сонин болоод хөдлөхгүй болчихоор нь ТВ-ийхээ дууг багасгаад эхнэр дээрээ ирлээ. Хулангийн толгойд хүртэл хамаг биенийх нь хүйтэн хөлс цутгачихсан чичирч байх нь тэр. Болд Хуланг өргөн орон дээр хэвтүүлээд халууны эм уулган дулаан хучив. Энэ маань янз бүрийн муухай, цээр хүрэм юм харчихаж дээ, ноднин машинд дайруулсан хүнийг хараад бас ингэж өвдсөн. Болохгүй бол маргааш явахаа хойшлуулаад лам авчирч ном уншуулдаг юм билүү.

Хүү төрлөө...


Зөндөө охид ч бас төрөө л байгаа энэ дэлхий дээр. Шинэ хүн төрнө гэдэг чинь ярвигтай асуудал юм шүү. Хажууд нь тэр, шинэ хувцас авах, шинэ гар утастай болох эднүүс бол юууууу ч биш. Хүүхэд эхлээд ягаан, нэг тийм үзмэн ягаандуу, исүүл цэнхэрдүү төрнө. Төрөнгүүтээ дүрийтлээ харжээдэг хоншоортой хүүхэд гэж харин байхгүй дээ. Бүгдээрээ нүдээ тас аниад гарна, аймхай амээркийн шонхорууд. Гарчаад нэг муухан ярваймар болсноо нээх ээээээээ... гээл уйлдийн. Уйлангуут нь эх баригч бүсгүй за гадаадад бол баантай ус руу дүрж хорррр хоррр гэлгүүлээд живүүлж алах гэж байгаам шиг угаана, монголд бол нэг даавуугаар ороож авангуутаа ээжийнх нь энгэр дээр шидчнэ. Ээж хүүхэд 2 анх удаа мөөмөөрөө кантаакт авахдаа ээж бяцxан сандарсан янзтай, харин хүүхэд бол нэг шийдсэн янзтай харагддаг. Нээрээ тэр, төрөхдөө зарим хүүхэд бүлт үсрээд явчдаг гэж худлаа шүү таминь. Тийм панаалтай юм урьд хожид ч болоогүй хойшдоо ч болохгүй байх ер нь, ямар шампааск буудуулж байгаа биш. За за энүүнд итгэдэг хүн хаа байхуу дээ, худлаа каакарсий шүү би сая.
Шинэхэн хүүхэд гэртээ өөрт нь зориулж бэлдсэн ор дэрэн дунд эрхэмсэг оршино. Тэр ор дэрийг аав ээж, эмээ өвөө нар нь бэлдсэн. Хүүхдийн өмнө хүмүүс хаан байтлаа ч толгой дээр нь шээхийг үл тооно. Хэлд орох гээд шулганаж ядах бяцxан үрийнхээ шээсийг таслаж цочоох зүрхтэй тийм зоригт эр урьд хожид байгаагүй байх. Хүүхэд гэдэг хүмүүсийн дунд эдлэх эрхээрээ бол бурхантай л ойртож очно.

Тэд өдөржин унтаа л байна унтаа л байна. Хамгийн их идлээ гэхэд 30 гараам сүүтэй л үзэлцнэ. Иш чааваас 30.хан гараам шүү. Тэрний оронд зуун гараам хэчнээн сайхан... хэ политик алдаж байна, соорий.
Шинэ хүүхдийн бас нэг гайхамшиг бол түүний дуу хоолой. Унтаа л, мурчиганаа л, хяхтнаад байхаас мөн ч ховорхон дугардаг амьтад шүү дээ. Өдөрт нэг л удаа, заримдаа хэдэн өдөрт нэг удаа л биднүүс арайхийж дууг нь сонсоно. Хииийн, ээн, аанннн-га гэсэн авиа гарна. Хүүхдийн дуууу гэж. Дэлхий дээр ээжийн дуу хоолой тэр 2 шиг тийм сайхан сонсголонтой, ховорхон, уярам аялгуу өөр бий болов уу.
За тэгээ л суниана даа. 2 гараа дээрээ аваа л, нуруугаа хотойлгоо л, хөлөө нугалж ирээ л, минчийгээ л гүй нэг бөөн юм болно. Нэг том баавгай ичээнээсээ гараад биеийн чилээ гаргаж байгаам шиг. Үнэндээ 60 санж ч хүркүү амьтад шүү дээ.
Тэд хорвоог нүдээрээ харахдаа эхлээд нэг нүдээ нээнэ. Нөгөө нүд нь наалдчаад салдгүй ен. Маргааш нь тэр нүд нь салцан байсан ч өчигдрийн нүд нь наалдчна. Ингэж ингэж арайхийж 2 нүдээрээ хорвоог харна даа. Дээрээс нь тонгойгоо л чалчаад байгаа эсэн бусын том том хамартай нүүрнүүдийг харна. Зарим дуу нь эх дотроо, сайхан дулаахан усандаа унтжаахдаа сонссон дуу байна. Тэгээ л нэг хачин янзын нүд амтай чихмэл тоглоомуудыг, эсүүл чихэнд чийртэй шажигнадаг тоглоомуудыг харах шиг болно доо. "Эд нар яах вэ, ээж хаа байнаа?" гэсэн хүүхдийн шаардлагыг харин бид нар ойлгодгүй ен.
Вансэмэбрүү цэцгийг хүүхдийн зулайтай зүйрлэсэн байдаг. Юмыг ямар зөөлхөн болхыг нь хүүхдийн сэвлэгтэй зүйрлүүлж болноо. Харин хүүхдийн нялх сэвлэгийг зүйрлүүлэх зөөлөн эд дэлхийн хаана ч байхгүй. Тэдний зөвийн зөөлхөн тэр сэвлэгний хажууд жишээ нь 100 хувийн ноолууран ороолт бол зүлгүүр шиг л ширүүн санагдана.
Хүүхэд гэдэг айл гэр, аав ээж, эмээ өвөөдөө өглөөний тунгалаг наран болон ирдэг юм даа. Хүүхдийн гаргадаг үйлдэл бүхэн аз жаргалыг л цацрааж байдаг. Хүүхдийн хөөрхөн инээд цангинаж, тонтгонон гүйх нь амьдралд гэрэл гэгээ авчирдаг.
За ингээд, Монголын үрс маш олон болох болтугай!
Шинэ хүнтэй болсон 2 найздаа хамгийн том баяр хүргэе! Өрх гэр чинь үргэлж хөөр хөгжөөнтэй, халууун дулаахан байг ээ.

Бүтэлгүй дурлалын түүх

Би жирийн л нэг залуу, арван жилдээ хичээл давтдаггүй, аав байхгүй, ээж маань оёдолчин байсан болохоор их сургуульд ч ороогүй. Мэдэхгүй орьё гээд хэлсэн бол ээж оруулах ч байсан юм билүү? Би л их сургууль бол миний байх газар биш гээд л бодчихсон юмдаг. 10-р ангид байхаас л ажиллаад өгөөч гэж гуйдаг ах, эгч хоёрын бааранд төгсвүү гүү юу зөөгчөөр орсон. Эхний нэг жил сайхан байсан боловч, байнга зөөгч хийгээд явах нь утгагүй санагдаад ямар нэг мэргэжилтэй болох хэрэгтэйг мэдэрч эхлэв. Гэвч ямар мэргэжил? Жолооч больё гэхнээ надад хэн машин авч өгөх юм бэ? Дөнгөж төгссөн надаар хэн жолоочоо хийлгэх юм бэ? Ээж маань намайг эрхлүүлж, хүнд хүчир ажил хийлгэдэггүй байсны гороор би хар бор ажилд бас муу. Тэгэхээр барилга, засвар, ачаа зөөгч гээд эрэгтэй хүн хийчих ажлуудыг чадахгүй. Ингээд л хувь заяаныхаа хүрдийг хаашаа эргүүлэхээ мэдэхгүй ангайгаад байж байх үед манай баранд томоохон хүлээн авалт боллоо. Тэр явдлыг би миний хувь заяаны эргүүлэг гэж хэлмээр байвч бас ичээд л байна л даа, би чинь одоо л дөнгөж 20 настай, тэр хүлээн авалт болох үед 18 нас л өнгөрч байсан юм чинь.

Хүлээн авалтын бэлтгэл хийж байх үед нэг содон ах ирсэн байлаа. Би баранд жил гаран ажилласан болохоор хүнийг хараад л мөнгөтэй, мөнгөгүй, хар бор ажил хийдэг, оффист суудаг гэдгийг нь ялгадаг юм. Гэтэл тэр ахыг мөнгөтэй гэдгийг нь мэдчихээд байдаг харин оффист суудаг хүн биш, хар бор ажил хийдэг хүн бүр бишээ. 3 минут орчим ахыг ямар ажил эрхэлдэг, яагаад мөнгөтэй байгаа талаар нь өөрөө өөртөө таамаг дэвшүүлж их л зугаатай байсымдаг. Харин барны эзэн ах хүрч ирэн нөгөө ахыг тогооч Өлзий гэж танилцуулснаар миний амттай таамаг замхран, харин түүний оронд би яагаад байж болохгүй гэж? Заавал оффист суудаг, брюк өмсдөг хүн мөнгөтэй, дээгүүр харцтай байх албагүй юм байшүү дээ гэдэг бодол орж ирсэн юм. Ингээл л Өлзий ахад наалдсан даа. Анх Өлзий ах намайг жаахан зарж байгаад залхаагаад явуулчий гэж боддог байсан байх. Харин 1 сарын дараагаас надтай дотночлон ярилцаж, тогооч болох боломжтой, дэмжинэ гэдгээ хэлж. 7 сарын дараагаас надаар зарим хоолыг хийлгэдэг болсон. Харин өнөөдөр бол би тогооч. Бүр зүгээр ч үгүй Ахлах тогооч. Өлзий ах яасан юм гэж үү? Өлзий ах чинь базарваань тэнгэрийн амьтан. Хаа нэг урилгаар хоол хийчихээд л хөдөө, гадаа харийн улс дагаж явдаг юм. Ажил хийгээд ч байгаа ч юм уу, зугаа цэнгэл хөөцөлдөөд байгаа ч юм уу би сайн мэдэхгүй. Ер нь тэр надад нэг их хамаагүй.

Би 10 жилийн сургууль төгссөнөөс хойш 3 жилд их юм үзэж, тууллаа гэж хэлэхгүй л дээ. Гэхдээ бараг 4 удаа дурлаад амжчихсан гээ боддоо. Мэдээж дөрвүүлээ бүтэлгүй дурлал. Би багаасаа ээжтэйгээ л хамт байдаг байсан, эрэгтэй хүнийг бараг мэдэхгүй, эмэгтэй хүнийг сайн мэднэ гэж боддог байсым. Гэтэл бас худлаа л юм билээ.

Хамгийн сүүлийн маань дурлал овоо удсаан. Анхны харцаар л дурласан, хоол олгодог шилэн лангууны цаанаас түүний хөөрхөн хар нүдийг хараад энэ минийх л байх ёстой гэж бодсон. Яг л үргэх гэж байгаа янзага шиг, хэхэ үргэх гэж байгаа янзага ямар нүдтэй байдгийг час үнэндээ би мэдкүү л дээ. Гэхдээ хүүхэлдэйн киноны Бэмби-гээр төсөөлөөд байгаа. Уг нь миний дурлалын 4 сарын хугацаанд тэр бид хоёр ажлын өдөр бүр уулзаж байсан боловч түүний гэдэс урагш томбойж, эрүү нь давхраатаж эхлэхтэй бараг л зэрэгцээд миний дурлалын эрч суларч эхэлсэн байх. Хэдийгээр надаас болж цүдийсэн ч гэлээ би тийм бүсгүйчүүлд дургүй. Уг нь гэдэс нь л томроогүй бол миний дурлал өдрөөс өдөрт сайн үр дүнгүүд авчирсаар байсан л даа. Хамгийн анх 4 дэх дурлалын эзнээ харсан өдрийг би ердөө мартдаггүй юм. Учир нь тэр өдөр миний порцлогч хийсэн анхны өдөр байсан юм. Порцлогчийн ажлыг 3 сар сайн хийчихвэл тогооч болгоно гэсэн болзолтой байсан болохоор хоног өдрийг андахгүй.

4 дэх дурлалын эзэндээ би өөрт байгаа, өөрийн зориулж чадах сайхан бүхнээ л зориулдаг байсан. Талоныг нь авахдаа хамгийн гоёороо харж инээмсэглээд талон дээрхийг нь нямбай уншина. Түүнийхээ сонгосон хоолыг порцлож таваглахдаа аль болохоор ихийг хийнэ, салад, огурцы, помидороо гоёор өрнө. Эхэндээ цэцгэн хэлбэртэй өрж өгдөг байснаа, сүүлдээ давраад зүрхэн хэлбэртэй өрдөг боллоо. Хоолыг нь таваглаж дуусаад өгөхдөө өнөөх л хамаг сайхан инээмсэглэлээ тодруулаад сайхан хооллоорой гэж сэтгэлээсээ хэлдэг байсан. Ажлын өдөр эхлэхийг тэсэн ядан хүлээж, амралтын өдрөөр гэртээ өнжихдөө түүнийгээ нэг дэх өдөр ямар хоол захих бол? яажшуухан өрөх вэ гээд л бодон бодон догдолдог байсан. ханнн дагтан сан сан гээд ярих чинь ямар ч муухай юм дээ. Үгүй тэгээд өнгөрчихсөн явдлыг чинь сан гэхгүй ч яах юм билээ. Дурласныгаа илтгэн хоолны порцыг нь хэтрүүлж өгсөөр байгаад түүнийгээ бөөрөнкий болгочихсон хүн дээ би. Эхэндээ бумбайгаад улам эгдүүтэй л болоод байх шиг байснаа, сүүлдээ өмнөх шиг шунан дурлахаа байчихсан. Бүр яасан гээ, нэг өдөр ердөөсөө порцыг нь ихдүүлээд таргалуулаад байгаагаа больё гэж бодоод яг хэмжээгээр нь хийгээд өгтөл өнөө хөөрхөн янзган нүд чинь урдаас цоо ширтээд өнөөдөр яагаад ийм бага хоол өгч байгаам, порц ихтэй болохоор л танайд иддэг гэдгийг мэддэггүймүү гэж загнасан. Арай ч дээ, порцны их багаас гадна миний сайхан өрсөн огурцы, помидорон зүрх юу ч биш юм гэж үү? :( За цааш нь ярьж тэвчихгүй нь.


хахахаха, за төмөр хайрцгаа удку бичнээ, Хулан шокноосоо арай л гарахгүй байна :P

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл