Эрэгтэй болон эмэгтэй хүн болж төрсний дутагдалтай шинж чанар
1. Зиаааа юууны өмнө .. Сар бүр нэгэн урилгатай зочин ирж сэтгэл санаа, мөнгө санхүү, бие физиологийн хувьд хохирооно. Гэсэн авчиг энэхүү зочныг цагтаа ирэхгүй бол бас санаа зовж , шаналан хямарч,, ирэхээр нь “ тог ирсэн” мэт баярлана.
2. Зиаа энд тэнд явж байгаад биенийхээ шампанскийг гаргах нэнннн шаардлагатай үед ойр орчимд жорлон байхгүй бол тэгээл хавчигнахаас өөр аргагүй. Бусад оронд ч тийм зовлон байхгүй л дээ. Хэд алхаал 00. Манайд бол тэр нь олдсон ч үнэн бохир забаан. Гуяны булчингаа чангаруулаал хагас суугаад нтр хаха. Заза тэр яаахав. Ямар ч байсан ойлгосон биздээ тээ.
3. За тэгээд ийш тийш гарахаар бол нүүр амаа будна, үс гэзэгээ сэнсднэ, хувцас хунараа тохируулна. Бүдүүн харагдахвий гэж шанална. Хэнэггүй бүдүүн баараг эмэгтэйчүүд ч байна л даа.Өндөр өсгийтэй гутал өмсөж гүрийнэ,маникюр, педикюр wax
4. Зиаа тэгээд хүүхэд гаргана гэжүүгаа. 9 сар цүдийж цүдийж, дуртай юмаа ч ууж идэж чадахгүй, гарч орж ч чадахгүй байж байжийснаа хүүхэд гаргалаа. Гоо сайхан нь алдагдлаа. Гэдэс гуя өгзөг юу байдгийн байгаан тэднүүс нь язарлаа. Хөх нь мантуун бууз байсан бол наадмийн хуушууур болллоо. Үс, арьс хамаг юм хуурайшилт автаж дээрхээс илүү их анхаарал тавих шаардлагатай боллоо.
5. Энд тэнд тамхи татаад, пиво уугаад суувал “ өөө энэчодоо ёстой дампуу хүүхэн байштэээ, садар эм” хэмээн нэр зүүнэ. За тэгээд ойр ойрхон тэгээд харагдчуул бүүр айн. Яшкагаар нь дуудна биз.
6. Эмэгтэй хүмүүсийн өвчин бас их байдгийм шигээг. Сав, өндгөвч, хөхний рак, эмэгтэйчүүдийн янзүрийн өвчингүүд. Эрэгтэй хүн бол бөөр, түрүү булчирхай л байдгийн бишүү бараг кк.
7. За тэгээд угаасаа гормоноосоо юм даа. Илүү дутуу юманд санаа зовно, тэр минь энэ минь гээд ийш тийш савчина. Болох болоогүй юманд сэтгэлээ түгшээнэ. Би харин энэ тал дээр эрэгтэй гормон ихтэйм шиг байгаан. Сахал ургахвийдээ нэг өглөө
8. За тэгээд одоо нэг сайхан залуутай үерхлээ унтлаа жирэмсэн боллоо. Нөгөө залуу НӨҮ гэлээ. Тэгээд яаахуу. Эрэгтэй хүн бол хийлээ тэгээл болоо. Эмэгтэй хүн тэрнийх нь горыг биеээрээ амсах нь байна. Тийм айхтар
9. Карьер хөөхөд ч гэсэн бас эрэгтэй хүмүүс амархан амжилтанд ордым шиг. Одоо гэхдээ бас гайгүй ээ. Хүүхэд гаргаад гэртээ суугаад цаг алдахгүй л бол.
Зиа одоо эрэгтэйчүүдий нь бичнээ..
НЭГДҮГЭЭРТ. ХҮн болох багаасаа хүлэг болох унаганаасаа гэж эрэгтэй хүүхэд багаасаа л аливаа тохиолдолд бусдыг дээрэлхэж атаман болохгүймаа гэхэд бусдад дээрэлхүүлэхгүй байж биеээ хамгаалж өөрийн эзлэх байр суурийг мэдрүүлэхгүй бол тэ. Тэгээл хөөрхий чааваас сургуулийн атамануудад дээрэлхүүлнэ, тамхинд гүйнэ, мөнгө шаналгуулна, амбаардуулна,.. хараа муутай бол 4 нүдэт, бүдүүн бол Баажий .гэдэг билүү Укун гээд хятад киноны гахайны нэр), намхан бол хэн гэдийн байгаан одооны хүүхдүүдийн хэл ам гүйцэгдэхээ байсан болохоор нэр хоч бол бүүр илүү дэвшилтэт технологид хүрээ биз. Шоолуулна адлуулна
ХОЁРДУГААРТ. За тэгээ дэс дараагаар нь явнаа.. тэр нойтон зүүд гэжнэг юм байнаа тэ. Тэр тухай сайн мэдкү ч гэсэн сонсохоор нэг л барайлттай санагдаад байдий. Ямар олиг байхавдээ. Өглөө сэрсэн чинь хар нүдэн бүсгүй зүүдлээд далдын хайрыг “ үерлүүлцэн” байдгийн бус уу?? Паа лалала.
ГУРАВДУГААРТ. Өөө тэгээ эмзэг эрхтэн нь чухам эмзэг байдгийм бишүү. Санамсаргүй юманд зохиод ч юмуу, өшиглүүлээд ч юмуу, жоохон хүүхдийн сарвалзсуулсан тоглоомонд ч юмуу оногдонгуутаа эвхрээ л явчдийн байлээ. Самасаргүй өшиглүүлнэ гэж ч юу байхав хаха.
ДӨРӨВДҮГЭЭРТ. Зиа тэгээд амьдралын их далайд орохлоороон зэрэг чинь яаах билээ. Бодооодхы.... ммм.... За нэг эмэгтэй таалагдаал түүнийгээ найрна гэж боды. Хоол унданд оруулаал, кино ший үзүүлээл, зугаацуулж цэнгүүлэх хэрэгтэй дээ. ТЭхийн тулд өөрөө тооцоогий нь хийж даана. Мөнгө төгрөг зохицуулчкаал наануу цаануу гээл бас хөөрхөн л юм болдог байхдаа.
ТАВДУГААРТ. Өө тээл гэр бүлтэй болоод өрх толгойлоод ирэхээр тухайн гэр бүлийн гэдэс цатгалан, өмсөх хувцастай сэтгэл хангалуун амьдрах асуудал толгой дээр нь ДАННН хариуцлага болж бууна шт. Өдөр тутмын тулга тойрсон асуудалд орооцолдохгүй ч алс хэтийн асуудал , стратегийн төлөв бол тэднүүс дээр буунаштэ. Сэргэлэн бол тэгээд зохицуулаад зовлон багатайхан шиг амьдарчина. Тэр байтугай 2,3 хүүхэн хүртэл зохицуулаад амьдарч чадах хүмүүс шүү дээ хэрэв хүсвэл. Сэргэлэн биш бол тэгээл эхнэр, хадамдаа үглүүлээл гэцүү гэцүү. Хошин шог дээр яадаг билээдээ.
ЗУРАВДУГААРТ. Эмэгтэй хүн бол эрэгтэй хүний нөмөр нөөлөг, хамгаалалтанд байх ёстой гэсэн бичигдээгүй ойлголтын дагуу энд тэнд найз охин, эхнэртэйгээ явжаах тохиолдолд НОХОЙ ЗОДООНЫ ДЭЛХИЙ АВАРГА СТӨҮНКОЛД гарч ирсэн ч байсан бантсан нүүрэндээ худлаа үнэн эцсээ хүртэл күүл царайлж байгаал унах ёстой юм байгаан. Найз охиноо хаячааад улаа гялалзуулаад гүйгээд алга бололтой бишдэ.
ДОЛДУГААРТ. Өөрөөсөө олон ах хүнтэй суусан дүүмэд бүсгүйчүүдээс илүү өөрөөсөө олон эгч хүнтэй суусан дүүмэд залуу бол тэгээд жоохон онцгүй сэтгэгдэл төрүүлдийм шигээг. Ashton Kutcher Demi Moore 2 шиг сайхан хосууд бол хэн ч юу ч хэлж чадахгүй амаа үдүүлнэ л дээ хихи. Манай нэг танилын ажил дээр нэг загвар өмсөгч залуу өөрөөсөө нилээнн эгч хүүхэнтэй ирээд лааг үнэтэй машин авхуулжийн гэсэн. ГҮ тэхдээ бас мундаг ч юмуу хэн мэдхэвдээ. Зарим хүмүүс насаараа ажиллаад олохгүй байхад “ mini me”-ээ хэдэн сар ажиллуулаал олчихоор.
НАЙМДУГААРТ. Эмэгтэй хүмүүс ерөнхийдөө хүүхэд гаргаал гоо үзэмжээ алддаг бол эрэгтэй хүмүүс цаанаасаа үс нь халцраал гүзээ ургаад эхэлдийн бишүү. Эмэгтэйчүүдийг бодвол гадаад үзэмжиндээ анхаарал тавьдаггүй, залхуу хойрог, хэнэггүй гөлгөр улмаас эхнэр нь улам өнгө зүс ороол, нөхөр нь улам гүзээлээл халцрааллл... Homer Simpson шүү дээ . эсрэгээрээ тохиолдол ч бас байна л даа.
ЕСДҮГЭЭРТ. Эрэгтэй хүн бас өөрийн сэтгэлийн хөдөлгөөнийг илэрхийлж чадахгүй дотроо их шаналдаг. Энд тэнд очоол шал шал гээ уйлж унжаад, гудамжинд лааз өшиглөөд явах хэцүү шүү дээ. Найз нөхөддөө ч гэсэн тэр болгон муугаа үзүүлэхгүйн тулд хамаагүй нарийн ширийн асуудлаа ярьж хуваалцдаггүй , дотроо шаналаал явдаг байх. БАЙХХХХ гэжээшүү , би сайн мэдкум чинь. Тийм болоод ч тэрүү архинд ороод хог тэр үсрэх нь бий.
АРАВДУГААРТ. За яаж ийигээд 10 болгонооооо .. Өөр чинь одоо тэгээд хэрэг төвөгт орооцолдох магадлал эмэгтэйчүүдийг бодвол их. НАйз нөхөдтэйгээ явжийгаал санамсаргүй байдлаар тээ. Яаж ч болношт. Шорон моронд бол бүүр айн. Эмэгтэйчүүдийн хорихоос илүү аймар байлгүй. Зодуулна, жанчуулна, дээрэлхүүлнэ, банд**уулна .. зазаз ааймр гэцүүүү юм бичичлээ бүүрр сэтгэлээр уначлаа байна.
Хөөрхийс минь ийм хүнд ачаа үүрч явдаг байх нь байшт.Эбийй эбийй наанаа наанаа. Алиүдэээ алиү. За тэгээ анхааруулахад би өөрөө эрэгтэй биш бөгөөд энд бичигдсэн зүйлүүд дан ажиглагчын байр суурниас бичигдсэн болно.
ТӨГСӨВ
Гүйлтийн аварга Артгаа
Охинтойгоо хөөрөлдсөн 10 минут
- Ээж, энэ дэлхий юунаас бий болсон юм?
- Мэдэхгүй ээ миний хөө.
- Есүс бий болгосон гэсэн үү?
- Гүй харин тэгээд л байдын билээ.
- Есүсийг хэн бий болгосын тэгээд?
- Есүсийн иж, аав нь л байлгүй.
- За аав нь хүн биш гэсээн, харин тэр Мария чинь хүн. Тэгэхээр Мария юунаас төрчихсийн бол гээд асуудал үүсээд байнаа цаана чинь.
- Мария өөрийнхөө иж ааваас л төрсөн байлгүй дээ.
- Тэгэхээр чинь л Есүс ертөнцийг бүтээсэн гэдэг нь худлаа болчихоод байгаа юм бишүү?
- Тэгээд яахуу?
- Тоосноос юмуу, сармагчингаас юмуу, модноос юмуу ямар нэг юмнаас л төрсөн гэчихнэ биз. Марияагаас төрсөн гэчихээд ертөнцийг бий болгосон гээд байдаг чинь утгагүй л байхгүй юу.
- ммм
- Та энэ талаар юу гэж бодож байна?
- Ээж нь бодож байгаа юм алгоо.
- Ер нь яагаад боддоггүй юм бэ?
- ммм
- Яагаад амьдралын ийм чухал чухал юмнуудыг бодохгүй өнгөрүүлээд байдын?
- Миний хөө, тэгээд одоо яамаар байна?
- Ямар ч байсан Есүст итгэхээ бол больчихсон. Би нээрээ анх сонсож байхдаа жижигхэн байжээ.
- Ээж нь үнсий.
- Та яасан, буддадаа итгэсээр л байна уу?
- Аанха.
- Будда чинь яг юугаараа давуу юм.
- Мэдэхгүй, Будда юунаас үүссийн гэж л битгий асуугаарай.
- Судалжээж болноо.
Гүйх тухай.
хямрал
Санхүүгийн хямралтай өдөр хоногууд өнөөдрөөр дуусах ёстой байлаа. Гэтэл гай газар дороос, гахай модон дотроос гэгчээр нэмэгдэх ёстой юмыг хасаж тооцоод тэг төгрөгийн цалин бодоо хаядаг байгаа. Өнгөрсөн сард өвдөж өнгөрүүлсэн хоногийн тоогоор гасуулаад гасах цалин авсан. энэ сарын эхлэл нэг иймэрхүү. хахаха, заза гэхдээ олон түмнийхээ буянаар өнөөдөр пяав уух мөнгөтэй байгаа шүү. Пиааавууууна пиааааавууууна пиааааавууууна пиааааавууууна пиааааавууууна пиааааавууууна
Хүн тэгээд мөнгөнийхөө хирээр амьдрах юм даа. Миний хувьд гараадугаа өөрчлөлтүүд:
- бэнзийнийг таван мянгад авдаг боллоо,
- ийш тийшээ тэнээд байхаа болилоо,
- цагдаа болон гүйдэлтэй газраас тойрч давкиад байдаг байсан шуушааадаг боллоо,
- орой охин хүүхдийн хоолой ам өвтгөсөн ундаа, жихэр цуглуулаад явдгаа болилоо.
Яагаад ч өөрчлөгдөхгүй байгаа зүйлс:
- Өдөр жаахан хэмнэлттэй идчий гээд чадахгүй юм,
- пиав уумаар болохоор гэнэт мөнгө олдчихоод болохгүй юм,
Бурхан цаанаасаа энэ Юки зайлуул уумаар санагдуутаа пиавыг уужээг гээд зурчихсын бээлээшт. Дээр яасан ажлыхан уухгээд гарсан. За сохор зоос байхгүймчэн пиав уухгүй ээ, шууд харинаа гээл бодцон байсан чэн ажлын хүн өрөө төлөөл пиавны мөнгө олдцон. Дараахан нь яасан бас л пиав уумаарлээн даанч мөнгөгүй гэсэн, нэндээ би мөнгөтэй чи зүгээр л ирээ л гэсэн гэтэл гаркээ явжээсэн дахиал хүн өрөө төлөөл болцон. Гэтэл та нар боддоо, машаанд бэнзээн хийе гэхээр мөнгө олдкуу байшт. Энэ тав хоногт гурван удаа бэнзээний мөнгө ацрахаар явсан хүн замдаа татаруудад хорлогдож, тагнуулуудад хөөгдөөд зам хазайчлаашт. Машаан зайлуул зөвхөн бэнзээн уудгүй бас нэг алхоолны төрлийн юм уудаг болчуул тэрий нь авч хийхэд мөнгө олдох л байсан байх даа. Яаая гэхүүд өөр юм уух заяагүй, бурхан тэгээд зурчаагүй юм чэн. Яааах ч аргагүй.
Энэ бүхний эцэст бодоод байхнээ би ямар хэмнэлттэй, авсаархан хүүхэн юм бэ. Авсаархан гэдэг нь жижигхэн, хөнгөхөн гэсэн үг огтноо биш. Зардлын төрөл асар цөөхөн гэсэн үг байхгүй юу. над хэвийн амьдрахад цөөхөн зүйл л хэрэгтэй байна. 1. машаанд бэнзээн, 2. торгуулийн мөнгө, 3. өдрийн хоол, пиавны жоохоо мөнгө, 4. охиндоо өх хахуулийн жижхээ мөнгө. Энэ хэд л байхад миний амьдрал шааригдаал байх шинжтэймаа. Гэхдээ уйтгартай шааригдалт биш бас ч ууж идсэн урам зориг дүүрэн шааригдалт байх нь байшт. Яахав сайн харуул цул төмөр шаариг биш тээнсний пиавар шаариг л байгаа биз. Энхэл донхолтой зам, эрээн бараан амьдрал таарахгүй бол тээнсний бөмбөг ч шааригдышт үхсэн баас.
Өө тий 3 сарын 27-нд би өөрийн хувийн эзэмшлийн хамгийн сүүлийн мөнгөө үрж дууссын байна. Тэрнээс хойш дагтан авлага, татаас, буцалтгүй тусламж. :D Өрийг бол хараахан тавьж амжаагүй байгаагаа дуулгахад таатай байноо.
Aмьдрал эвгүй тухай энгүүн сайхан хүүрнэл бодол
Төрцийм
Ямар сайхан өглөө вэ? Ийм л өглөөд би дуртай, ийм л өглөөд би дуртай. Чи ч дуртай, би ч дуртай, бид цөмөөрөө дуртай. Цөцгийтэй өглөө гсн... худлаа худлаа шууд миксдэхжээшт. Ингэж арай гэж сурсан авьяасаа хүнд зүгээр гаргаж өхгүй шүү. Манай нэг найз компьютерийн параграамчин хүн л дээ. Нэг удаа интернэт кафе ороод хүнээс ирсэн захидлаа хэвлүүлий гээл ажилтанд нь хэлж. Өнөөх чинь одоохон гээл нэг компьютер форматлаал суугаад байхын гэнэ. Мань хүн яахууд, юм хүлээж байгаа хийх юмгүй хүн чинь нөгөө хүнийг жаахан харсын байх. Гэтэл “Та жаахан цаашаа байчих даа. Арай гэж сурсан эрдмээ хүнд хамаагүй заагаад өгчихмөөргүй байна” гэж наасан гсн. Хахахаха, хүсүүл нүдээ ч аниад компьютер форматлачих архаг амьтан байгааг тэр яаж мэдхүүвд :P
Өлзийхүү аниа уурлангуутаа өөөөө “Бүтэл нь бүрлээч болсон хар хог”, яаааж яваад ийм юмтай учирчваа, “Үйлийн үр үстэй толгой” гэж мэгээд.
Багшээ нь хувь хүнийг ангилах нь хийгээд ангилал тус бүрийг задлан шинжлэх нь гэдэг дессертацийн ажлаасаа хуваалцы. Өнөөдөр би таануудад заах биш, миний эрдмийн ажилд та бүхэн санал өгөх байх гэж найдсандаа л...
Десертаци бичихэд хүргэсэн хүчин зүйл: Хар яр гэсэн ярьжийгаа нь хэрэлджаам шиг нэг хүн.
Түлхүүр үг: “төрцийм”
Хүмүүсээ бие биедээ халуун дулаан энерги хайрла. Яагаад хар яр гээд байдын бээ? Би хүмүүс мундаг нэгнээ магтахдаа “төрцийм” гэж хэлдийн байна гэж бодку юу. Гэтэл өнөө өглөө тийм биш юм байна гэж бодлоо. Маамуулаад төрөхийн төрцийм биш, мундаг төрцийн болохоор нь ч тэгжаам бүүр ч биш. Өмнө ямар байснаа мартаад, өнөөдрийнхөөрөө үргэлж байсым шиг, байхым шиг боддог хүмүүсийг л гоочлоод “төрцийм” гэж хэлдийн байшт. Хэзээ ч залуу байгаагүй, алдаж үзээгүй, ажилчин бол бүрр ч байгаагүй эхээс л энэ байгаагаараа дарга төрцийм гэжаам. Хүн хүнтэй сайхан, зөөлхөн харьцлаа гээд тэр хүнийг дарга биш гэж бодоод баймааргүйм. Яагаад тэгдийн бол доо. Хажууд нь байж тэвчихийн аргагүй хар яр хар яр.
Десертацийн эхлэл:
Хүмүүсийг гурав ангилнаа. 1. Хана мэт, 2. Заан мэт, 3. Элс мэт.
Хана мэт хүн – хана руу бөмбөг шидэхээр буцаад ойдгийн адил. Чанга шидвэл буцаж чанга ойж, сул шидвэл сулхан ойдгийн л яг адил.
Заан мэт хүн – цуглуулж, хуримтлуулж, хуримтлуулж байгаал нэг удаа цацчихдаг улс. Тэрийгээ өөр дээрээ, өрөөл хамаагүй нэгэнлүү ер нь юу руу ч цацаж магадгүй.
Элс мэт хүн – хүн яаж ч байсан элсэнд ус дуусаасны адил шингээж авчихаад юу ч болоогүй мэт байж байдаг.
За одоо та нар өөрсдийгөө ямар нь гэж бодож байна. Би бол чанар муутай багахаан элс. Заримдаа нороод бөөгнөрөлдчихсөн л явжээдэг элс. Гэхдээ л элс хэзээ ч цемент болохгүй, элсэн хана ч гэж байдгүй л дээ.
Хана мэт хүн – ажил, амины асуудлаа холихгүй ч хажууд нь хүн тэсэхийн аргагүй байдаг байх.
Заан мэт хүн – ажил дээр нэг нь уурлуулахаар атуусанд суугаад кондооктортой хэрэлдчихдэг. Кондоокторт ялагдуул гэртээ ороод уураа гаргачихдаг тийм л хүн. Хажууд нь байхад өөрөө л аятайхан байвал байгаал байна.
Элс мэт хүн – эвтэйхэн ч байсан эвгүй ч байсан дүйнгэ царайлчаал байгаад байна. Хажууд нь байхыг нэг их хүсээд хэрэггүй, магадгүй ханануудаас хэцүү байж болох.
Ингээд эхэлж байгаам, үргэлжлүүлнээ, хэдэн жилийн ажил болохайх. 60 хүрч дуусаал 61 хүрч үхэх байх ер нь.
Дараагийн ярилцлага болтол ийм сайхан хаврын өдрүүд чинь хайраар бялхаж байхыг ерөөе.
Хичээлийн хуваарь
Журнаалын ирц
Монголика - товчилсон үгс
ж-жишээ нь
г.м -гэх мэт
о.е? -ойлгожийнүү ер нь?
э.м.б -энийг ч мэднэ виздээ
э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ
г.т.б.э? -гү тийм биздээ энчин?
з.м.м -за мэдкүэ мэдкү