Пиавны тухай 100 асуулт хариулт

Ойрын хэдэн өдрүүдэд гадаах шуудангийн төмөр хайрцганд баахан захиа дүүрчиж. Ихэнх нь баахан өр шир нэхсэн, эсвэл чадуул надаас авлагаа аваарай чи! гэсэн захианууд байснаас гадна пиавтай холбоотой маш их захиа байна. Асуултууд ч их байна. Ингээд хариултууды нь нээлттэйгээр хүргий.

-Хүний хайлан болсон Артгаа багш минь. Энэ пиавны лаазны ёроол яагаад дандаа хонхорхой байдаг юм бэ?
-Ишшш шавь минь. Энүүхнийг мэдэхгүй байх ч гэж дээ. За чи хэдэн лааз пиав ацраад хурдан уух гэтэл бүлээн байгээ. Хөргөе гэвэл маш удна. Хурдлахын тулд хөлдөөгчинд хийж таарна. Багадаа л 15 минут хүлээнэ. Хүлээнгээ суваг эргүүлээд гэвтжээтэл ямар ч юм ажилдаа ядраад тасарцан байг. Өглөө сэрээд "еэ хүүр еэ хүүр, зад хөлдцөөн!" гээ л хөрөгчөө уудалтал пиавнууд чинь бүүв бүтэн, харин ёроол нь л жигтэйхэн түмбийгээд хөлдцөрцөн байдаг юм. Ёроол тэгж сунадгүй бол ч багшаа нь.. гү багшаа нь ч юу байхуу хэдүүлээ нэлээн хэдэн пиав зад авцан даг шүү эхэн эхэн эхэн (инээв).

-Багшээ, миний хайртай багшээ. Хүн яагаад шартдаг юм бэ!
-Ууж уужугаад унтаад өглөө босxоор шартдын, яасан.
-Гү яагаад тэгж байгаам бэ?
-Ярзайгаад тэгж байгаан, яасан.
-За битий тоглоод бай л даа багшаа.
-Заза тоголкуэ, нааш ир. Наашраа, хэлээд өгий эхэн эхэн эхэн. Ер нь хүн уух тусам өөртөө л ухаан нь нэмэгдээд, хорвоо дэлхий улам сайхан санагдаад байхаас биш хүн харахад бол эсрэгээрээ л байдаг юм шүү. Ухаан нь чиний нүд 2 тийшээ хараад, толгой чинь машины урд тавьцан байдаг тоглоомон нохойных шиг санжиганаад, бүсгүйчүүдийн хацрыг нь шүлсдээд байвал панааланд сайн ордог гэж бодож эхэлнэ. Караокэд бол өөрөөсөө янзын сайхан цээл хоолой гарчээнэ гэж бодно. Гэх мэт. За ингэж уусан л бол шартдым даа. Эсвэл, хэрэв шартаж байгаа бол ингэж уусан байнаа л гэсэн үг дээ.

-Шартахгүй сайхан уух арга тун байхгүй юу? Энийг таны амнаас л сонсмоор байна.
-Миний ам үнэнийг хэлдэг гэж мэдэж байгаа чинь надыг баярлууллаа. Харин чиний хялбар амьдрал хайсан, биеийн амрыг харсан байдал чинь намайг зовоолоо. Энэ муу шүү, муу. Шартах гэдэг бол амьдралд тохиолдол олон бэрхшээлүүдийн л нэг шүү дээ. Бид заавал үүнийг даван туулах ёстой. Гэхдээ чамд гээд хэлэхэд, чи ийм залхуу болхоороо л хүн ерөөсөө шартмааргүй байвал уухгүй л байх учиртай гэж энд тэнд маш ихээр бичсэнийг олж уншаагүй байж таарлаа.

-Ээ хүний хайлан багшээ минь гэж. Тэгвэл бүгдээрээ уухгүй байхуу?
-Ээх шавь минь дээ, яалаа гэж дээ, яалаа гэж. Хүн пиав уухгүй байна гэдэг чинь хүний хүн болж төрсөн утга учрынхаа нэг томоохон хэсгийг алдаж байна гэсэн үг шүү дээ. Тэр чинь шинэ кино үзэхгүй байх, эсвэл цагаан сараар золгохгүй, нөхөдтэйгээ караокэдкуу, сайхан орой гадуур зугаалкуу, ёлконд орохгүй байхтай л адил тэнэг явдал. Стюпид!

-Еэ багшээ минь. Тэгвэл уугаад л уугаад л байхуу?
-Ёо шавээ минь. Хүн дуртай байна гээд 3 хил маруужин, 5 таваг цуйван идэж, 10 цаг сээгсдэдгүй биз дээ. Яагаад гэвэл тэр чинь хүний ухаан саруул, мэдрэл нь ажиллаж байгаагийн шинж. Харин тэр пиав болоод бусад алкохол чинь эхлээд мэдрэлийг чинь таслаж байгаад уугддаг болхоор хүн яажугаагаа ч мэдкүү бирд шиг болчдог юм. Гарын дор жишээ гэвүүл одоо Гомбоо багшаагаа л хархым даа хэдүүлээ.

-Мэдрэлээ яавал тасдуулкуу байх вэ?
-Утсаа тасалкуу байх гэсүүг шд энэ чинь. Тэгээд залгаад загнаад байгаа хүний үгэнд нь ороод ай.

-Шартах гэгч ямар муухай хорлонтой эд вэ тээ?
-Яая гэхэв дээ, муу талгүй сайн зүйл гэж хаана ч байдгүүм даа. Энэ нь биднээс хүн болгон дуучин байх албагүй ч, хүн болгон сайхан шартаж сурах ёстой болохыг шаардаж байгаа юм. Өглөө шараа тайлна гэж балга пиав, хундага архи үлдээсний хэрэггүй, харин Цэ битмээн, дарсан байцаа, жүүс 3 бэлдсэн нь дээр. Тэрийгээ эмийн журмаар хооронд нь 10 минутын зайтай бүлээн усаар даруулж уугаад хажуу тийшээ харан 15 минут цүдийж хэвтэнэ. Энэ бол хамгийн чимээгүй арга байгаам.

-Тэгвэл уугаад байдаг хэрэг ээ....?
-Түрүүний асуулт руу эргэж ороод байнаа, тойргоосоо гараачээ чи.
-За гарьяаа. Түгүүл тэр пиав чинь ер нь яах гэж байдаг юм бэ? Хорвоод хосгүй багшээ минь энийг хэлээд өгөөч.
-Сайхан асуулт байна. Тавьж байгаа асуултаар нь хүнийг шинждэг ёсон бий. Чи лав гоё хөлтэй, том хөхтэй бүсгүй байх шиг байна. Тэхээр байнаа, чи жишээ нь 2 хөлнийхөө завсар эмээл хавчуулаад алхаж чадах уу. Эсвэл 3 чимдаан хувц хунар үүрээд амэрик руу алхаж?..... Чамд морь юмуу онгоц хэрэг болоод байгаа биз? Тиймээ тэгвэл пиав гэдэг чинь амьдрал дээр морь, онгоц шиг л чухал эд шүү дээ.

-Хүмүүс пиавыг гаргаж авсны утга учир нь юундаа байна вэ? Энэ төвөгтэй асуултад Гомбоо биш Артгаа багшээ л яг хариулна даа гэж бодоо энэ асуултыг их удаан хадгаллаа.
- Саяны чиний сүүлд нь хэлдэг чинь яг зөв шүү. Гэхдээ үнэхээр хүнд асуулт байлаа. Шууд жишээ авы. Хүн төрөлхтөнд пиав гэдэг юм бий болсны утга учир гэвэл өсвөрийн хөвгүүн гар хангалга хийхийг мэдэж авахтай л адилдуу юм болсон санагджийнэ.

-Энэ дэлхийн хаа нэгтээ пиаван далай байдаг болуу?
-Гомбоо маяглаадээ чи, эндээс гар.
-Ээ би Гомбоо биш байнаа, жинхэнэ өөр хүн байна.
-Яасан Гомбоо шиг зус вэ чи. Тэгсэн чигсн гар.

-Багшээ яагаад асуулт чинь хэдхэн байхад та 100 гэнэ вэ?
-Нэгд энэ чинь бэлэгдлийн тоо, зуу насалж зургаадай таяг тулна. Хоёрт цаас хүркүү байна. Дараагийн ирэн хэдэн асуултыг сэтэгдлээр авна. Өөр асуулт байнуу?
-Сэтэгдэл дээр л зүгээр биччүүл болхымуу?
-Еэс, гадаад дотоодын ямар ч хамаагүй сайтны ямммар ч хамаагүй мэдээний доор асуултаа үлдээж болно. Багшаа нь олж үзээ л бас нэг ямар ч хамаагүй газар хариулты нь бичингүүт чи уншxым байгаам. Өөр асуулт байнуу?
-Байхгүй багшээ, та үнэхээр лаг байлаа, үүүүүүүү....
-За тэгвэл бүгдээрээ пиавны бурхан эрэгтэй Пиавполлон, эмэгтэй Пиафродита нартаа мөргөцгөөе! Ум амээнэ... За тулгы.

Хадам 1-энт учирсан л бол сонгож болдоггүй, сольж болдоггүй цөөхөн зүйлийн нэг

За сайн байцгаана уу? Мартагдсан аялгуу болсон мантгар хүрэн багшмаа нь марс мичдийн орноос малилзтал инээсээр ирлээ. Гэсэн чинь аялгуу болох нь битий хэл, битий хэл битий хэл ор тас санах ойноос арчигдчихсан байвал яаанаа. Иий иий иий би гэдэг хүн чинь өөрийгөө ч мартчихаад, өөр ертөнцөд амьдарч байгаад ирлээ. За сайн хүн явснаа гэдгийн үлгэрээр явсан сониноосоо дуугачихлаа. Одоо эрдэмт хүн уншсанаа гэдгийн үлгэрээр нэгэн ном уншснаа ярьж хүүхдүүдээ залхаагаад ч яахав. :P

Багшээ нь текрээтээ аваад гэдэс дүүрэн гичээлийн сэдэвтэй ирсэн шүү. Та нарт л гэж хэлэхэд ийм байна. Цаашаа яахыг харна биз :P. Ёооё удаан хугацаанд нийгмийн харилцаанд ороогүй, энэ арван хуруу амаа авч давхидаг морь шиг л байна. хахаха, худлаа худлаа би арав биш 4 хурууны л бичээч юм байлээ. Яг одоо ингээл харахнээ 4 хуруу л идэвхитэй ажиллаад байгаам.

Ер нь тэгээл багш хүний л зан юм хойно, хэдэн муусайн хүүхдийнхээ ирээдүй хэтийн төлөө үргэлж санаа зовж явдгийн хувьд хадам аав ижийгийнхээ эвийг олоо сурчаасай л гэж боддогийн ялдамд өнөөдрийн энэ хичээлээ өргөн барьяаа. /За Юки минь анхнаасаа хамжааргатай байхгүйол удку ядраад гичээл дундуур дутуу алсан могой шигийм хийчээ явчдаг шүү. Амаа амаа, наад амаа ай/

Шинэ хүргэн бэрүүдийн гаргадаг нийтлэг алдаа бол хадам надад хүү/охиноосоо илүү сайн гэж итгэн анхнаасаа харилцааны чиглэлээ буруу эхэлдэгт байгаа юм. Аргагүүлд ямар хадамтай байж дадна, туршлагажина гэж байхын биш. Айлын эрх жаахан жаал байснаа гэнэт хадамтай болоол, тэгээл тэрийгээ голоод сольж болохгүй насан туршдаа л хадмаараа байлгахым чинь. Тэхээр та нар яана гэж бодож байна. Аа зүйтэй, нэгэнт учирсан л бол сонгож болдоггүй, сольж болдоггүй цөөхөн зүйлийн нэг болсон хадмуудын аргыг л олж сурах хэрэгтэй байх нь байшүүдээ. Муу хэлээд тэдүүс сайжрахгүй, муухайгаар бодоод амьдралд гэгээ нэмэхгүй юм чинь. Аргы нь олоод зөв явбал зөөлөн амьтад шүү дээ хадмууд чинь.

Хадам аав гэгч этгээдүүд бол ерөнхийдөө л амар улс даа. Ер нь л хатуу ч биш, зөөлөн ч биш амар гэсэн үгний сонгодог жишээ болсон амар улс. Мэдээж чамайг өмөөрөөд өмөлзөөд, өрвөлзөөд сүрийг үзүүлэхгүй ч гэлээ өөрт нь нэг сайн сэтгэгдэл төрүүлчихсэн байхад ерөнхий дүн нуруугаараа нөмөрлөөд л явна. Ямарваа нэгэн асуудал боллоо гэхэд төрүүлсэн хүүхдийнхээ ч талд орку, хүргэн бэрийнхээ ч талд орку. Хэлмээр байгаа эвгүйхэн үгээ эхнэрээ хатгаж хэлүүлчээл өөрөө төвийг сахисгээл үлдчихнэ. Аргагүүшт, аливаа асуудал алсуураа өнгөрчөөсэй гэсэн хүсэл тээн явдым чэн. Зарим үед хадам аав чинь хадам ижийд чинь загнуулаад миаруухан шиг байх үе гарна. Тэр үед нь чи аяганд нь цай хийж өгөөд зүгээр л сайхан ярих хэлэхийг нь сонсчих хэрэгтэй. Ярьж өгөхгүй бол өөрөө нэг асуудал гаргаад, ийм юм болоод байнаа аав минь, би яаху гээл асуучих. Тэгээл яахы нь хараарай. Хамгийн гол нь юм асуучаад урдаас нь цэцэрхээд байх шаардлагагүй, хэлсэн бүхний нь сайхан сонсоод, толгой дохиод л байх хэрэгтэй. Яады ямар, хэрэггүй юм ярьлаа гээд чи тэрий нь хэрэгжүүлэх албатай биш.

Хадам иж бол эфгү гар. Ямар ч барьц байхгүй. Ихэнх тохиолдолд эх хүн, элбэрэл хайрын далай мэт байна. Гэхдээ тэр нь чи түүний хүүхэдтэй эвтэй найртай байх үед шүү дээ. Харин харьцаа жаахан доголдоход л мань хүн шарвы шүү дээ. Юууун үнэг, үнэг хадам ижийн шарвалтын хажууд юу ч биш. Ер нь ч та нар өөрсөд дээрээ боддоо, арваад сар гэдсэндээ тээчихсэн, ангир уургаа хөхүүлчихсэн, тэнтэр тунтар мөлхөхийг нь, халти мулти хэлд орохыг нь, тэгээд сүүлдээ хөлд орох гээл хүний амьдралын түүхэн дэх хамгийн хайр хүргэн, эгдүүтэй, хөөрхөн мөчүүдийг нь харж өсгөсөн хүүхдийг нь хаанаас ч юм ирсэн нэг хөндлөнгийн этгээд жаргаана маргаана гэж дэр нэгтгэчээд муу хэлээд, муухай явуулаад байвал яаху? Нөхөр архи уувал, оройтож ирвэл бэр болсон чиний л буруу. Эхнэр гэрээ цэвэрлэхгүй, унтаад босохгүй бол хүргэн болсон чиний л буруу. Хадам ижийн хүргэн биллиард тоглох гээд явж байгаа нь амьдралдаа нэмэргүй зугаа цэнгэл хөөгч этгээд мэт харагддаг бол, хадам ижийн хүү нь биллиард тоглох гээд явж байгаа нь ажлын алжаалаа тайлангаа ширээ тойрон алхаж эрүүл мэндээ сайжруулж байгаа сайн үйлс шүү дээ. Юу ярьжаам архи уугаад авгай хүүхэн эргүүлээд явах боломж өчнөөн л байхад харин ч нэг муу биллиардхан зэргийг л тоглоод явж байшт. Тэхээр яахну? Та нар ингэх нь байна. Хадам ижид бол түүний охин/хүүг үргэлж магтаж байх хэрэгтэй. Магтангаа матна гэдгийг жинкэн энд л гаргахгүйн бол өөр хаана гаргахуу дээ. Хадам ижээ манай эхнэр ёстой нэг эгдүүтэй хөөрхөн амьтан шүү, ёооё тэр юм оёкоод зүүгээ хөндлөн барьцан байгаа этр нь хайр хүрмээр. Тэгжийгаад би цалингаа буухаар эхнэрээ оёдлын дамжаанд явуулнаа, гар хуруугаа зүүнд хатгачуул яана ивий минь. Эсвэл: ээ би гэж нэг юм эхнэрээ тайван хоол хийлгэхгүй наагуур цаагуур нь эргэлджийгаад давсы нь ихдүүлүүлчиж. Хөөрхий минь дотроо шаналж л байгаа байх даа. А чи бэр бол хадам иждээ манай хүн яааж ч их уусан яааж ийгээл гэртээ ирдийшүү хаа очиж гэдэг ч юм уу? зазаза тэгээд туршлагатай хүргэн, бэрүүд комментоор хэлээд өгнө. Комментуудыг сайн уншдым шүү та нар. Ямар ч л байсан л магтаад л, өхөөрдөөд л, хайрлаад л байх нь дээр шүү.

Тэгээл эцэст нь хэлэхэд хадамд гомдоод яахав дээ. Хүний эвийг олж чадаагүй өөртөө л гомдохоос. Зааа тэгээд хадам ч хадам, хүүхэд дээр хүүхэд болоод ядаргаатай амьтад :D

Техник технологийн тухай


Нээг л их ажилтай хүн шиг өглөө гараад гуйвалж гуйвалж орой ирхийн. Хийж бүтээсэн ч юмгүй нэг л их явьсан хүн. Хүн хархад бол айхтар ажилтай хүн шиг байгаан. Сүртэй сүртэй юм яриал аан. Гайгүй эдэлцэн машин байна уу, аятайхан шиг байрлалтай газар байна уу, гайгүй орд байгаам бишиз гэцэн явдаг болжээшд. Гүү худлаач гэсэн яахавдээ дэвшил шүү. Өмнө тэхэд яадаг байлаа ганц тамхи байна уу, хөөе зуун цаас өгөөч автуусны мөнгө яг дутдаг гэжээшд гэдэг байлаа шүү дээ. Тэхдээ өнөөдөр автуусны мөнгөө бол асуумаар байвч хүн чинь өсөж дэвших хэрэгтэй биздээ. Ууул уурхай, машин газар ярий л даа энэ чинь. Тэхдээ байнаа хө гэвэл л дуусаа шүү дээ. Аа ямар машин юм хэд гэж байгаан гэж жоол асууж асууж бүүр очиж үзэж эднүүс жоол хэлбэртэж байгаад дараа авийдаа гээд явхаас биш яахав дээ. Автуусны мөнгөний асуудлаасаа амьдрал дээрээ гараагүй толгой шүү дээ.

Автуусны мөнгөний асуудлаас гадна ар гэрт маань цахилгаан барааны асуудал үүсээд хэдэн жилийн нүүр үзэв. Цахилгаан бараа шинээр авах биш хуучин хэдэд маань асуудал үүсэв бишүү. Хэд ч гэждээ нэг мэчта пилээтэг нэг гэрэл хоёр байдын. Энэ мэчта пилээтэгний өрөөсөн нь асахаа байгаад нэлээд хэдэн сар болов. Би яахав нэг сайхан өдөр засуулна даа гэж бодоол явна шүү дээ. Оогт бодохгүй хүмүүсийн дэргэд би бол айхтар хүн шиг байгаан. Тэгээд хүн амьтантай таарах бүртээ “Хөгшөөн элэектроон бараанууд дуудлагаар засдаг хүн байхгүй биз, гэрийн ганц нэг юмаа үзүүлэх гэсийн” гээл явна шүү дээ. Хүн хархад бол нуль элэктроон бараатай гар шиг сэтгэгдэл төрүүлж байгаан. Хүнд сайхан сэтгэгдэл төрүүлнэ гэдэг их буян билээ. Гүү тэгээд хүн байнаа гэвэл бас дээрэхтэй адил худлаа утасыг нь аваад өнгөрөх юм даа.

Сая харин амралтын өдрүүдээр овоо сайхан хүн шиг гэртээ байж элэктроон бараа гэж тодорхойлоод байгаа мэчтагаа засав. Автийрк, халбага сэрээ, бахь, адууны чанасан мах эднүүс бөөн юм болжээж арай гэж задлав. Хүн хархад чихэндээ харандаа хавчуулчихсан ханцуйгаа шуучихсан нэг л их засварчинмээн аан. Яс юман дээр харандаагаар пэлээтэгэн дээр зурж янзалдаг гэж юу ч байдын. Тэхдээ яахвээ багадаа айлын хүүхдийн орос машинуудыг, бас эвдэрхий халуун сав, радио гээд элдэв хог их задалж шааригыг нь авч мөнгө тоглож байсны хэрэг юу билээ задалж орхисон шүү. Задалсан үхсэн баасных нь электроон бараа баахан түлэнхий хар утаснууд байхын. Би ч жижигхэн жижигхэн гэрэлнүүд анивчсан аан, компүүтэр шиг нуль чип мип гээд сүртэй юм байхын байх гэсэн чинь нэдэн утас. Нүдний шилээ дээш доош нь болгож жоол харж зогсов. Тэр утас тийшээ орчиж энэ утас ийшээ орчиж ер нь өөр орох ч газар алга, за даа тэгээд өөр утас ч алга шивдээ ингээд болж байгаан байна даа хөөрхий гээд буцааж угсрах гэж харин хоёр минутанд задалсанаа хорин минутанд угсарваа хөөрхий. Тэхдээ таваад эрэг шурагтай пэлээтэгнээс нэгийг ч илүү гаргалгүй угсарна гэдэг тэхник сэтгэлгээ сайн хөгжиснийх шүү дээ. Тэгээд тогонд залгачаад сайхан асааж үзсэн асжээн хөөрхий минь нар салхи үзсэн юм гэсэндээ. Харин ажилжээсэн нь ажилдагүй гэжээшд шаар чинь. Уур хүрээд өшиглөөд хаясан чинь харин хоёулаа ажилжээн шүү. Дээр үеийн тэлвийз шиг болкуу болхоор нь гутлаа өмсөж байгаад өшиглөөд байхымуу хаашаан. Бусад хүмүүс засварчин масварчин дуудаж засуулж байхад би бол аан байс гээл хашаандаа муу пэлээтэгээ гаргаж ирээд өшиглөөд байдаг. Оптимист хандлагаар харвал баян гар муу пэлээтэгийг бол алдын байна доо гэж бодхоор байшд.

Зиа дараагын элэктроон бараа биш муу гэрлийг бол баллана ухааны юм бодоод шууд сандал дээр гарж зогсож байгаад өшиглөсөн гэж авахгүй юу. Тэгээчгүй ээ хаа очиж, нэг муу хятад авжуураан аваад жоол харлаа бас л адилхан бүх л утас байдаг байдаг газраараа гүйсэн байхын. Шаал өөр утас энд тэндээс ороод ирсэн юм алга, бас ийш тийшээ гараад явцан юм алга. Гүй одоо яалтай билээ дээ өөр утас мутас санаагаараа нэмж эднүүс тэнэгтэж байснаас шинэ авжуур зохиосон нь дээр биздээ. Буцаагаад өлгөхөөс асахгүй ч гэсэн зүүлттэй харагдаж байвал сүртэй юм даа. Тэнэг хүн дуугай байхдаа илүү сүртэй гэдэг шиг энэ муу авжуур харин гэрэл нь асахгүй байвал сүртэй ч юм шиг. Амьд хүн бол гомдохоор муухай хэлсэн үү хэ хэ. Даанч авжур шүү дээ. Буцаагаад өлгөх гээд зогсож байсан харин гэрэл нь шатцан байдаг байгаа. Өө сайхан гарж гүйгээд шинэ гэрэл аваад хийцэн чинь дүн гээл аслаашд хөөрхий минь.

Гэртээ пэлээтэг дээрээ ус буцалгаад гэрлээ асаачаад хэвтэж байсан нэг л онгироод болдогүй би ийм юм хийчдийн байна. Бас ч эр хүн юм даа. Бүүр хүнд хэлэх гэсэн санаа зовоод 4 оронтой лавлах утаснуудруу яриад “Дуудлагаар элэектрон бараа засна“ гээд зар өгжээшд. Ингээд миний их амжилтын эхлэл ч байх юм билүү. Оролдлого ихт оройд нь гэдэг оройд хүрсэн юм алга тэхдээ л янзалчихлаашд. Тэхдээ буруу эрхтэнээр эрт оролдвол хүүхэд шуухадтай гэдэг үг ч байдаг.

цаг хугацааг жоохон ухраачий

Зиаа өнөөдөр ажил хичээлээ хийнгээ Камертоны дээр үедийн дуунуудаас сонсоорой. Бичлэг нтр оруулахгүй , зүгээр ингээ гоё дуу л хийчий за?
Camerton by citrusada

Урт польто


Хавар болж налайгаад сайхан болохнуу дээ гэтэл гүүээээ бүүр цас мас орж дааруулж эднүүс энэ тэнгэр жинхэнэ тэнэгтэж байнаа. Их л урт өвөл болох нь дээ, эсвэл их л орой хавар боллоо доо гээд уулга алдаж суумаар урт шар өдрүүд ирж байна даа.

Урт шар өдөр гэснээс манайд нэг урт шар дээлтэй хүн байдагсан ойрд бүүр гонжоом өмсдөг болчиж. Би саяхандаа бас нэг найзындаа үүр цайтал пиав хүртээд өглөө гараад алхах гэтэл цас орчиж. Би чийрэг сайхан хүн биш тул найзынхаа польтоог гуйж өмслөө. Нөгөөх нь урт гэж жигтэйхэн. Шагайгаар татсан л юм байна. Угаасаа над шиг намхан хүн урт юм өмсвөл газраар нэг хувцас яваад байх шиг санагдаад байдын. Тэгсэн би ямар цэнхэр түжүүрэкнээс өөр юм өмсөж байсан биш албан шахалтаар урт юм өмсөөдөхсөн чинь жигтэйхэн сайхан санагдаад болдогүй. Нүдний шил хусчихвал нүүрээ сольсон дээр гардаг Николос Кэйж мэт, шүдэнз зуучихвал Кобра шиг, цагаан ороолт тавьчихвал Ким дун хан, гар буу барьчихвал баригад дээр гарда Бэзруков шиг харагдах юм шиг санагдаад болдоггүй. Бүүр толинд хармаар санагдаад. Жоохон гэдийж явмаар, хармаандаа гараа хийгээд чигээрээ явмаар санагдаад гаднаас харвал лайтай харагдаж байгаа байх даа гэж бодогдоод явдал эднүүс засраад иржээшд. Уг нь бол яадгав энд нэг, тэнд нэг гишгээд хааш яаш цүл пал гээд явдаг хүн шүү дэээ. Хувцас нээрээ хүнд муухай нөлөөлхиймаа.

за урт польтотой, уужуу биш салтаатай Гаамп хүү автуусанд суухаар зогсов. Толгой холбох гэсэн ямар тэнэг холбогдовоо. Ер нь тэгээд жигд тэгш алхаагаар эхнээсээ алхцан хүн чинь цаашдаа бол алхаагаа эвдэхгүй тэр чигээрээ автуусанд ордын байгааздээ. Яг л парис, милан, нёёркын пээшн вийкүүд дээр алхдаг залуус шиг л сүртэй царай гаргаад ийш тийшээ алхаад орсон жолооч нь ухасхийж хөдлөөд, байхгүй ээ нөгөө лайтай алхалт алдагдаад шатан дээр ойчиж эднүүс. тэр пээшн вийкүүдийн тухай нэгэнт ярьсым чинь би одоо тэднүүсийг сайн мэдкүү л дээ зүгээр энд бүлтэрчаахгүй юу. тэрнээс бол би Викториа секрэт л үзэх дуртай. тэр хүүхнүүдийг нь хараад алив хүүхнүүд минь алхаад гээд орилмоор санагддаг юм. Бараг хувцасгүй хувцасны шоунд дуртайдаа жоохон ичдэг гээд байгаа. тэгээд эргээд автуусны тухай яриандаа орход яг хажуу тийшээ эвгүйтээд ойчингоо алдсан нэг бүдүүн баагий хормой дээр нь гишгэснээ харахгүй дээшээ хараад зогсоод байдын. шувт татаад авалтай биш хүний юм өмсчөөд. урж эднүүс насны өрөнд орийшд. Ахаа хөлөө аваарай л гэх шив дээ.

Бас дараагын нэг асуудал гарсан нь гудамжны үзүүрт шээж зогсоход их салхи гараад хормой нь хийсч ирээд нэг хөл ороогоод буцааж хэвэндээ орход газар унаж байсан шээсний чимээ нэг хэсэг тасалддаг асуудал гардаг юм билээ. Цар хүрээ, зарцуулах чадал, цаг хугацаа, тав тух, үнэрийн хувьд хамаагүй илүү үйл болох хүндрэх арга хэмжээний үед мөн дээш нь ссайн шууж гэдсэн тушаа урт хэмжээний польтог бүхэлд нь гармогшиглон барих хэрэг гардаг юм билээ. Ингээгүй нөхцөлд эх дэлхийгээ бохирдуулалгүй урт польтоны хормой жоохон хүндэрсэн байдалтай байх бөгөөд саяхны хийсэн үйлийн үр дүн өөрийн үнэрийг аван дагалдан ямах нигууртай байж мэдэх санагддаг.

Зиа сайн тал бас байдын байлээ. Ардаас хархадд тэвхийгээд сүртэй харагддаг, дотуур нь цагаан цамц өмсүүл аан дарга марга шиг харагддаг, дулаахан, нөмрөөд унтахад хүртэц сайтай гээд. Манайхан нэг хэсэг кашмээрэн польто их өмсдөг байждээ. Энд тэндгүй гозгор сайхан залуус.

энэ дээдээ талын зураг лайтай өмссөн байгааз

Цэргийн баярын мээнд

Эмэгтэй багш нар маань завтай байсан бол захирал Гаампдаа болон эрэгтэй шавь нартаа ийм дуугаар ая барих байсан биз.



за тэгээд цаашаа Артгаа авгайд манай эмэгтэй багш болон шавь нараас ийм дуугаар ая барьжаахын зайлуул



Хариуд нь би эмэгтэй багш нартаа



Зиа ингээд эр хүйстэй болгонд цэргийн баярын мээнд

монголд газар хөдөлвөл


Япоонд газар хөдлөөд бөөн юм болж байнааа аан. Тэхдээ Япоончууд сайхан юмөө. Үхтэрээ хөдлөөд байхад чинь л барилга, байшин нь найгаал байжаахын. хөгжилтэй улс тэгээд гал дунд байсан ч сайхан юм даа. Тайван сайхан улс юм аа л гэхийн. Манайхан ч тэгээд газар хөдлөөгүй байхад томоохон мод чулуу толгой дээрээс нисч орж ирж алчихгээд байхын. Тэхэд тэнд хүүхэд шуухадаа явуулсан улсууд чинь эндэх шигээ бодоод сандралгүй яахав дээ.


Зиа тэгээд манайд газар хөдлөвөл одоо яах бол. Эхлээд нэг бөө гарч ирээд баахан одоо газар хөдлөх нь гэж ярина. Энүүнд хэн ч итгэхгүй ээ. Тэхдээ дотроо нэг юм болох нь юмыг яаж мэдхэв гээд дотроо нэг муу сигнал өгчихсөн аан. Мээсэнжэрээр спам яваад хүмүүс тэрэлж явж архидаад бас нэлээд юм болноо. Тэгээд хөдлөхгүй болоод ирхээр санаа амрааад ирэх байх.

Зиа тэгээд нэг хөдлөнө дөө гэсэн үеүүдэд нь байнга болкоон дэнүүс дээрээ гараад зогсоостой. Шүгэлдэж барьж эднүүс. Зиа тэгээд хүндээр бие засахдаа яарч сандарч. Уг нь тамхи татаад хүндэрч суух чинь жаргал шүү дээ. Тэхэд чинь үхэхдээ хүртэл гоёмсог үхчимээр санагдда. Гоо сайхнаа аварчихгээд байшд аан. Газар хөдлөлт болоод байшин барилга нураад аврагчид олддог аан ах яасан байхуу өмдөө шувталаад балиар хараа гаргачихсан, баастайгаа хутгалдаад хэвтэж байвал ямар байхав. Зиа үхэдгүймаа гэхэд хагас дутуу нуранган дотор нэг муу амьтайшүү байдаг онцгойгынхон хажуугаар яваад хүн амьтан авраад байдаг би яахуу дуудаж чададгүй доогуураа нүцгэн, үнэр танар гэж тоймгүй ядхад доогуур сийгээд даараад байдаг. Муугийн туйл болох нь байшүү дээ. Ийм болхоор би бол тайван сайхан бие засаж чадахаа больхын байлээ.

Аль болох гэртээ очоод модон жорлондоо сууж байгаад үххээ бодно байлгүй дээ. Газар хөдөлсөн ч эр хүн байна даа өөрөө мацаад гараад ирдэг аан. Зиа тэгээд байнга жоодгойд суугаад байх биш бас ажил дээрээ байна энээ тэрээ гээд асуудлууд байдаг биздээ энэ чинь. Ширээн доогуураа ордым гэнэ. Энэ их байшин нурвал энэ муу явбий ширээн доогуур ороод хэзээ аврагдана гэж бодох вээ. Мянган ширээ давхарлаад тавьсан ч барилгын хана ирээд бяцлана шүү дээ. Зиа ширээ авардаг байя гэж бодий тэхэд миний энэ муу ширээ аврах уу. Одоо л гэхэд бөгсөөрөө эвгүйхэн шүргээд гархад ойчоод байдаг олон нүүдэл туулсан ширээ шүү дээ. Зиа яахвээ ширээн доогуураа орий яахав. Ажлын хэдэн хар юм энд тэндээс нь чихэлдээд. Нүүр амруу өшигчөөд бие бялдар муутайгаар нь намайг ширээгүй үлдээнэ л дээ. Тэхдээ ширээгүй үлдэж байгаа нь азуу эз үү. Манай ширээнүүд авьяасаа үзүүлээд өшиглөлтөн дунд нураад дараад унана. Маргаашийн сонины эхний нүүрэнд өчигдөр монгол улсад газар хөдлөнө гэсэн нь худлаа байсан боловч нэлээд хэдлэн хүн амь үрэгдлээ гэсэн мэдээ явбал яахав.

Зиа тэгээд ширээ олдоод ч дэмий гэдэг нь харагдаж байна. Зиа яахав чадал хүчтэй хүн байлаа гээд нэг ширээ олддог эн тэндхийн хүүхний эвгүй эвгүй газраас нь барьчихсан үхсэн олдвол яахуу тээ. Зиа тэгээд гарч гүйх болдог бүтэн байшингаараа уралдаж явхын биздээ. Дээр дээрээсээ гишгэгдээд үүдэнд очиход нэлээд хэдийгээ алчихсан байна биз. Ингэхээр энд газар хөдлөлт биш газар хөдлөлт болох сургаар үхэх нь гарцаагүй болоод байгаа юм.

Тэхдээ болдогсон бол банкнууд байдаг гудамжинд очоод зогсчихсон аан. газар хөдлөлт боллоо нурлаа бөөн юм боллооо. Онцгойгынхон ирдэг том хар цүнхтэй алт нэг гартаа тас атгачихсан энийг минь аваад өг, энэ миний юм гээд орилоод зогсож байвал сүртэй шүү дээ. Бүүр ядаад мөнгөн дунд нэг хүн олдлоо их мөнгөтэй хүн байсан болтой аан. Эсвэл бүүр зүв зүгээр хүн амьтан аврах гээд явжээдэг аан. Энүүгээр хүн аврах гэсийн дарагдсан хүн байна уу гээд орилонгоо ганц нэг боодол мөнгө шар торонд хийчихсэн явжээдэг эднүүс бол бас л сүртэй болно гэж бодхын.

Зиа зиа монголд бүү хөдлөөсөэй блоггүй болийшд. Ажил сүйрдэг блог будаа. дараа нь өөр газар блог нээх гэж бөөн ядаргаа

Пиавтай холбоотой сонирхолтой амьдрал

Амьдрал сониншд. Банжиг блогт Пиав гашраагчдын клуб гэж байгуулагдаад нэг жил болж байна гэнэ. Одоо ойгоо нүсэр тэмдэглэж, элдпэв уралдаан зарлаж, идвэхтэн уугчиддаа шагнал гардуулах гээд сүйд болж байгаам байх. Би бас гашраалцаж явсан хүний хувьд энэ клуубийнхэнд амжилт хүсэе. Энд тэгээд хэн ч очиж болох бөгөөд энэ сарын 19-нд болно гэнэ. Манай сургууль мэдээллийн ивээн тэтгэгч. Бас өөрийн гэсэн блогтой эх эдүүдээ http://beerclubs.blog.banjig.net/

Зиа тэгээд нэг жилийн ойгоо тэмдэглэж байгаа клуубийнхэнд амжилт хүсий. Ойн арга хэмжээний сүрпэрийзүүдээс зохион байгуулагалтанд нэвчирсэн хүнээс нууцаар сонссон чинь эхлээд улаан хивсний арга хэмжээтэй тэрүүнд нь их гэдэстэй хүсүүм өрөөсөн гартаа дуртай дийвнуудаа барин хөгжөөн дэмжигчиддээ мэндчилгээ дэвшүүлнэ гэнүү. Тэгээд цаашаа оронгууд энд тэндгүй тайчдаг хүүхнүүд пиав барин зогсож байна гэнэ үү. Уугаад дуусгангуут оогт хүлээлгэхгүй шууд дараагийн груушигтэй пиав барьцан хагас нүцгэн хүүхнүүд байжээхийн гэнүү. Арга хэмжээ эхлэхээс өмнө градусгүй пиаваар бие халаалт хийлгэнэ гэнүү, үг хэлэх хүмүүс нь хэлэх үгнүүдээ бичлэгээр өмнө нь бичүүлцэн тэрийгээ тавих юм гэнэ. Учир нь бүгд пиав уугаад завгүй байхын гэнэ.

Арга хэмжээнд ирэх хүүхнүүд хувцасны кодтой бөгөөд ихэнх нь хагас нүцгэн байх юм гэнэ. Хувцасны кодондоо нийцэж байвал эрчүүдийн даруулганд зориулж давсалсан загас юмуу, чипс, шарсан төмс, самар эднүүс авяирна гэнүү. Түүндээ ч эмэгтэйчүүд нь их дуртай байгаа гэнүү. Эрчүүдэд зориулсан ширээний суудалууд нь гэдсээ тавиад суучихаар боломжтой юм тусгай зориулалтын ширээтэй гэнэ. Мөн их уугаад гарч явхад хэцүү байдгыг бодолцон эрчүүд бүрт гэдэс татах татуурга өгөх юм гэнэ.

Зиа тэгээд ярих дуртай хүмүүсийг ярингаа уух бололцоог нь бүрдүүлж ярингаа уугч гэдэг сууртай грүүшигнүүдийг ч шинэ санаа оновчтой санал болгож гаргаж байгаа гэнэ. Арга хэмжээний турш тайчдаг хүүхнүүд бүжиглэсээр байх бөгөөд тэднүүсийн гуяа хасанд хамгийн их пиав уунгаа ярьсан нөхдүүд хүрч болох юм гэнэ. Пиавандаа тасарчааад уух тэнхээ нь байхгүй ч хүсэл зориг нь мохоогүй зоригт пиавчидад тасрангаа уугч нэртэй усанд ордог банн-ыг пиаваар дүүргэсэн байх юм гэнэ. Бөөлжсөн ч гэсэн харихгүй пиав уухыг эрхэм болгосон этгээдүүдэд энгэрт нь бөөлжис арилгагч нэртэйй салпээтэгүүд нааж өгч дээшээ гаргагч зоригт диавчин цол олгоно гэнэ. Мөн өмдрүүгээ дусаасан болоод энгэртэйй бөөлжис арилгагчтай эрчүүдэд дээшээ болоод доошоо гаргагч пиав хүсэгч этгээд гэдэг цол олгох юм гэнэ.

зиа энэ ч яахав

Амьдрал их сониншд. Би тэр жил нэг эмнэдлэгт үзүүлвэээ. Тэгсэн архи ууваас үхнээ та. Харин пиав уужээ гэсэн. Бөө лам нараас хамаагүй илүү мэдэж байгаан.

Амьдрал бас сониншд. Анх пиав уужаахдаа энэ яасан аягүй адууны шээс шиг муухай эдэв, хэн энийг уудаг байнаа гэж боджоогоон. Тэгсэн хэдхэн жилийн дараа муухай дуртай болж хувирч

Амьдрал муухай сониншд. Пиав уухаар гэдэс томордогийг мэддэг хавийн хүмүүсээсээ суралцсан байгаан. Бас өөрийнхөө гэдсийг ч томроод байгааг мэдээд байгаан. Тэгсэн хэрнээ уусаар л байгаан.

Амьдрал сониншд. Хөлбөмбөгийг согтуу үзэж болкуу хамгийн гоё спорт. Тэгсэн хэрнээ пиавгүй үзэж болдогүй. Тэгээд пиав уугаад согтохгүй байхыг тааруулах гэж махаа цайж байгаан.

Амьдрал сониншд. ганц пиав уучаад харий гэж олон удаа бодсонсон. нэг мэдхэд орой гуринхалаад хамаг байдгаараа уучаад гуйваад явж байдын.

Амьдрал сониншд. Өглөө бүрзийж босож ирчээд дахиж уухгүйдээ. Ингэж байгаад амьдарлаа уух нь гэж боддог мөртлөө маргааш нь уучихсоон аа яадын энэ амьдарлыг уугаад барчий гээд явжээдийн.

Амьдрал сониншд. Зүгээр ус уухаар 1 литрийг уухгэж хэдэн цаг болдог байж пиав уусны маргааш түрийвчэн дэх мөнгөө хархаар 5 литрийг ууцан байдаг

Амьдрал бас сониншд. Үхтэрээ ядраад, даргадаа загнуулаад, өрөнд баригдаад, өвчинд нэрвэгдээд явжаахдаа хэдхэн пиав уухаар бүх амьдрал жаргалтай, өрийг маргааш яралзтал мөнгө олж дараад, ажилаа умалзуулаад баллаад өгнө гэж бодцон сууж байдаг. тэхдээ маргааш нь тэгэж чаддагүй л дээ.

Амьдрал бас их сониншд. Гайгүй байтугай гайтай охины өөдөөс хараад хоёр үг сольчиж чадахгүй хэвтэжээж пиав уучихаар мисс хүүхний өвдөгөөр нь татдагаа мэдэхгүй оччихсон "хүүхэн гуай танилцахуу" гэчихсэн зогсож байдаг гэжугаа.

Амьдрал бас сониншд. ажил тараа гэртээ яаж харинаа хүйтэн байна шүү, автуус зогсчихвий гээд халаглаад байдаг байж пиав уучаад хотын нөгөө захад шөнийн 2 цагт өвлийн хүйтэнд байжээж аа харийш үхсэн баас гээд сууж байдаг

Онч мэргэн үгс гэхиймүүү хайшаайнбдээ

За нээх онож буудаад мэргэн цэцэн болох нь ч юуын ,,, А гэхдээ бодвол бодохоор хэдэн үгийг бичьюүү гэж өчүүхэн миний өрөвч бие саналааа. Заримыг нь мэдээж энд тэндээс хуссан нь ойлгомжтой, би юугэж тийм хэтэрхий ухаантай байхав нь бас ойлгомжтой. Ухаантай гэснээс :::::

"Ухаан суухын нэг дутагдал нь байштээ, өөрийгээ ямарррр тэнэг байснаа мэдрэх явдал юм"
гэж мэгээл эхлийдаа одоо тээ

Уг нь бас холбогдолтой зураг хөрөг оруулчууул аштай юу, даанч бичлэгээ хурдан оруулчмаар санагдаад яаараад байх юм. НАдыг ер нь ямаррр яааруу адгуу гэж боджийн. Пүү чоорт . /авцалдаатай уулга алдалт байлаа/ Зэ би нэгэн ухаант эм болж 32 зөвөлгөөг нэг бичлэгээр урсгаяааааа:

"Өнгөрсөн амьралдааа хийсэн зүйлд биш хийж амжаагүй зүйлдээ харамс"


" Дуртай зүйлээ хийнэ гэдэг бол эрх чөлөө, Аа харин хийж буй зүйлдээ дуртай байна гэдэг бол аз жаргал"



"Амьдрал гэдэг бол өөрийгөө олж танихдаа биш, өөрийгөө бүтээхэд байгаамаа"


" Мөнх зүйл гэж үгүй. Ялангуяа хүмүүс. ИТгэл найдварыг томоор тээх хэрэггүй "



" Хайр дурлалын төлөө тэмцэж болно. Гэхдээ ганцаараа тэмцэх ёсгүй. Хэн нэгнийг өөрийнхөө төлөө хааяа ч гэсэн тэмцүүл"



" Хамгийн сүүлд хэзээ ямар нэг зүйлийг анх удаа хийж үзсэн бэ?"




" Чамайг хүмүүс гомдооно. Гэхдээ энэ бол бусдыг гомдоох шалтаг биш "



" Хайр дурлал чамайг хүлээнэ гэж байхгүй. Бүхнийг хажуугаараа өнгөрөөгөөд байхын бол чи амьралын амтыг мэдэж чадку. Зүрх сэтгэлээ шархлуулахаас бүү ай, эрсдэлгүйгээр ямар ч амжилтыг олохгүй"


"Төгс хүн гэж байхгүй, гол нь төгс бус хүнийг төгсрүүлж харахад оршино" - гэснэээс манай нэг найз одоо хүртэл сингл байхгүй юу. ГҮ одоо хүртэл сингл-гүй хүмүүс ч гэж хаа байхав хаха. Тэр маань ямар нэг залуутай танилцаад нэг ноог нь хараал шууд голоод ой нь гутчдаг зантай. "Шал жижкэн гартай, хоол идэхдээ дугаргаж иддэг, нарийхан хоолойтой, тэнэг инээдэг гэх мэттт.. "..Би бол жишээ нь дурлахаараа таг сохроод хамаг ноог нь байхгүй болгочихдог талтай. За тэхдээ хэний ч зөвийн билээдээ мэдку какакака



"Амжилтын эзэн биш, үнэ цэнийн эзэн байхыг хичээ" - амжилттай яваа хүн / үнэ цэнэтэй хүн -яаж ч амжилттай яваад хэн нэгэнд үнэ цэнэгүй байвал юу нь аз жаргал байхудээ




"Өөрөө өөрийхөөрөө байж, хэлэх гэсэн үгээ хэлж бай. Ойлгохгүй дургүйцэж байгаа хүмүүс чамд хамаагүй, аа харин хамаатай хүмүүс чинь чамайг угаасаа ойлгоно"




"Худлаа ярьсиймааа тоголсын" гэдэг үг бүрийн ард жоохон ч гэсэн ҮНЭН нуугддаг
"Мэдкү" бүрийн ард жоохон ч гэсэн МЭДЛЭГ нуугддаг
"Надаа хамаагүй" бүрийн ард жоохон ч гэсэн СЭТГЭЛ нуугддаг
" Чамайг үзэн яджийн" бүрийн ард жоохон ч гэсэн ХАЙР нуугддаг
" Баяртай " бүрийн ард жоохон ч гэсэн ГОРЬДЛОГО нуугддаг
" Би зүгээрээ" бүрийн ард жоохон ч гэсэн ЗҮГЭЭРГҮЙ нуугддаг
" Хоосон" бүрийн ард жоохон ч гэсэн Ямар нэг ЗҮйл нуугддаг



" Хүмүүс надыг бусдаас өөр болохоор шоолж инээдэг бол би тэднийг бүгд адилхан болохоор нь шоолж инээдэг"


" Гаднах төрхийг photoshop-дож болох ч мөн чанарыг нь хэзээ ч photoshop-дож чадку"

" Жинхэн гоо үзэсгэлэн гэдэг бол чиний гаднах төрх, нүүрний будаг, хувцас хунар биш, жинхэн гоо үзэсгэлэн бол өөрийнхөөрөө байж чадах явдал. Хэдий чинээ өөрийнхөө дотоод дахь хэн гэдгийг үзүүлнэ, төдий чинээ үзэсгэлэнтэй .. "



" Хайр гэдэг үгний эсрэг үг ҮЗЭН ЯДАЛТ боловч чамд ямар ч хамааралгүй хүнийг чи үзэн ядахгүй"


"Хайр гэдэг бол хэн нэгэнд өөрийн чинь зүрх сэтгэлийг шархлуулах ЭРХ-ийг олгож буй үйлдэл , гэхдээ тэгэхгүй гэдэгт итгэх ИТГЭЛ"




" Хүн бүрт өөрийн гэсэн түүх байдаг, Яагаад өнөөдөр ТИЙМ ХҮН байгаагийн шалтгаан бас байдаг. ХҮнийг дүгнэхээсээ өмнө энэ тухай боджий"



ЗААЗА ТЭГЭЭ ГОЁ ДУУ СОНСДООО МИНИЙ ХҮҮХДҮҮД:

































4-н тооны гайхамшиг


Миний хуваарьтай өдөр ер нь гоё шүү. Цаанаа л нэг гэгэлгэн. Дөрөвдэх өдөр шүү дээ. Ийм сайхан өдөр хорвоогийн олон долоо хоног дунд ганцxан байдаг юм. Ийм л цорын ганц өдөр бичлэг хийх хувь зөвхөн намайг олоод л тохиоцон байхийм даа. Юмнууд заяагаараа өөрсдөө учирдаг гэсэн үнэн байхаа ер нь. Ромео Жулетта, Том Жэрри, Энхбаяр Шинэбаяр тэгээд хорвоогийн сайхан Пүрэв гариг ба хүний хайлан Артгаа!
Энэ өдөр бол ер нь ер бусын гэмээр сайхан өдөр байдаг. Захаас нь хэлэхэд л маргааш нь тав дахь өдөр, бас уржийн уржигдар нь үргэлж бүтэнсайн байдаг.
Аяа Дөрөвдэх өдөр минү! Чамайгаа би яажшуухан магтан дуулахаа ч эс мэднэ. 4-н тоо ер нь өөрөө гайхамшиг. Миний сургуульд байхдаа авсан дүнгүүдээс хамгийн их авчээсэн нь дөрөв. Гурвыг эс тооцвол л доо. Бас нохойтой 4 танкчин бол хамгийн сайхан кино. Бас иргэний үнэмлэх авдаг 16 насыг 4-т хуваахаар бас л 4 гардаг. Бурхaны тоо гэмээр биш байна гэж үү. Бас та бидний хэлцэн ярьдаг яриан дундаас хамгийн сэтгэлд дотныг нь доор сийрүүлий:
-Аниа дөрөвдэхийн шуудангаар наашаа гарна гэнээ.
-За ах нь дөрөвдэхийн нислэгээр очих боллоо шүү.
-Ижээ, энэ дөрөвдэх өдөр ирдэг эгчийн сүү хамгийн сайхан нь юмаа.
-Ааваа би өнөөдөр дөрөв авсан!
-Хүшээ чи надад 4-г дутуу өгцөн байшдээ!
-Өчигдөр мань 4 нахиад.
За энд хүрээд эш таталтаа зогсоохгүй бол болкуу нь дээ. Хайран уянгын бичлэг маань яйран болж магадгүй байна. 4-н тоо хүчтэй байна.

Хорвоо дэлхий 4 улиралтай. Тэмээ юмуу ямаа, эсвэл адуу, үхэр ч юмуу хонийг эс тооцвол миний эх орон 4 хушуу малтай болно. Эрхий хуруу сондгойроод яах гээд ч байгаан, гэтэл үлдсэн хуруунууд цэрэг шиг л сайхан зэрэг харагддаг, тиймээ тэд дөрвүүлээ. Та нар зүгээр л shift дараад 4-н тоог дараад үз л дээ. Гарч байгаа юм нь $!

Ц! Аяа дөрвийн тоо чи! Яах гээд байгаам бэ?

Хүн дөрвөн мөчтэй, хүнсний ногоо үндсэн 4 төрөл: Төмс, лууван, манжин, байцаа. Энийг мэдсэн юм шиг макарэна дуунд:
Манжин байцаа төмс лууван байхад махаар яанаа, ээээээ махаар яанаа! хэмээн сэтгэлд хоногштол өгүүлсэн байдгийг та бид бэлхнээ мэднээ. Ингээд багшаа нь уянгалах сэтгэлээ ч барьж дийлкүү 4 мөрт тэрлэх гэж байна одоо:

Хөзөр хөзрийн дундаас дөөшиг чи л уландаа байдаг
Хүзүүний яснаас 4-г хуваах нь 2-г хасвал 4 үлддэг
Малгай малгайны дундаас жанжин малгай 4 талтай байдаг
Манай гэрийн, бас танай гэрийн ч зурагт бүгдээрээ дөрвөлжин байдаг аа..
Баярлалаа.

Тиймээ, Энэхүү үгээр хэлж, үзгээр бичишгүй яруу, гайхамшигтай тооны тухай харин багшаа нь кийбоордоор гудиггүй бичсэнийгээ шавь олон таа нартаа хүргэхээр 04 цаг 44 минутанд нийтэллээ. Хэрэв та нар надад итгэдэг бол энэ бичлэгийг хэзээ нийтлэгдсэнийг нь хэзээ ч бүү нягтлагтун. Итгэл гэдэг хамгийн сайхан зүйл юм шүү. Бүгдээрээ бие биендээ 4 давхар итгэцгээе! Баярлалаа.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл