Нэгдэх өдрийн таталбар. by Artga

За багшаа нь оёдол эсгүүрийг олон цаг хийлээ. 2 польто, 2 пиджакны ханцуй тайрав. Бурхан багшаа хүмүүн олон төрөлхтөнийг заяахдаан, Гомбоо болоод бяднуудыг насан туршдаа өмдний гэмээнэ шуумагнаас, польтооны гэмээнэ ганцуйнаас гасж өмсжаах гатуу шийтгэл оногдуулжээ. Тэгээд Бурхан багшаа өгүүлрүүн: "Таанууд тэгээд насан ахих тусам өмдний тойрог томсох авч доошоо нэмж уртсах хязгаар үүнээс цааш үл явмой!". Өө Бурхан багшаагийн лүндэн дор мөргөмой.
Түүнчлэн догол мөрнөөс Бурхан багшаадаа алтан гушуу ч хүргэмой: "Аяа гэгээн багшаа минь, энэ Гомбоог гэсгээж хайрла аа. Бяд муусайн боолууд модны цагираг лугаа адил, нас ахих тусам нэжгээд нэгжээр тойргоо зугуухан нэмэх атал Гомбоо нэрт хүмүүн өөрийн гүзээн тойргоо нэгэн цаг дор огцом нэмжүхүй. Тэр төрөлхийн ийм дүртэй мэт бодлыг харсан үзсэн олон болгонд таниулсаар явна. Та нэгэнтээ дэнсэлж үзээд үнээр төрөлхийн ийм аваас өршөөн хэлтрүүлж ажлын тав хоног цуйван, бууз, хуушуур, мантуун бууз, гуляшаар шагнаад, харин хагассайн өдөр бэлэн гоймонг аврал болгон илгээх буй заа. Бүтэнсайнд тэр үргэлж мөнхийн цацагт хяруул шарж идэх бөгөөд тэнд таны тус тун ч чухаг бусыг зориглон айлтгамуй. Аа гэвчиг, түүний энэ мангас мэт төрх байдал төрөлхийн бус олдмол аваас түүнийг бороонд боловч аянганд ниргүүлхээр, шороонд боловч хийсч ирсэн замын тэмдгэнд цохиулхаар шийтгэж хайрлаа. Түүнчлэн бүтэнсайнд түүний гарт шарагдаж үхэх заяат азгүй цацагт хяруулыг хэзээ ч үл үхэх, Гомбоогийн ходоодонд орсон боловч үхэлгүй мөнхийн чарлаж байхаар авшиг буулгана уу"

Бурхан багшаатай кантаакт авалцсан: Хувцны завууд оёо ханзалжаагаад тоосонд нь ханиад хүрээд, тэрийгээ дарах гэж архи ууж гулбизсан, одоо ахиад ганц татчаад унтах гэж байгаа Артгаа жижхэн багшаа (энд, гарын үсэг).

ps: эхний польтооны ханцуйг 6 цаг нухаж арай гэж тайраад, дараагийнхыг цаг хагас, гутгаарыг цаг, аа харин дөтгөөрийг 40 минут хасав. Өөр хасуулмаар ханцуйтай нөхөд байвал аваад ирүүл 15, 15 минутанд ханзалж тайрч оёод нэг нэг татаад салах фэствааль хиймээр байна. Нэрсээ өгнө үү. (Гарын үсэг)

Их санасан газар тэдэн шөнө нойргүй

"Төсөөлөл" , "бодит байдал" 2 -ийг харьцуулснаа уншигч авхай таны мэлмийд өргөн барьж буй минь энэ бөлгөөө:

Найзыхаа төрсөн өдрөөр бэлэг өгсөн чинь найз чинь ингэж хүлээж авна хэмээн төсөөлнө:

Гэвчиг үнэн хэрэгтээ бол:




Би юм иджаахдаа ингэж л харагддаг мхм:



Даанч үгүүмаа тэхүү:




Унтжаахдаа ийм хөөрхөн байдаг :

Гэтэл яадаг байхнуу:






Дэлгүүрт жинс өмсч үзээд:

Яг яааваа тэ:



Нүдээрээ сэкси ирмэе за:


Өү ма год биш тэхү




НАйз чинь чамруу нэг залуу хараадийн гэж хэлэв. Чиний төсөөлөл:

Хахах биш хүүе




Хүүхдэд хайртай хүн болж кок авахадаа ингэнэ гэж боджийнуу тэ

ГҮү л байхгүй юу




Араатны хаан арслан

Жинкэндээ бол
за



Таалагддаг хүнийхээ хажуугаар өнгөрөхдөө

яс юман дээрээ



Таалагддаг хүнтээгээ таарахраа ингэнэ дэээ:

Тэгсэн яаасан :





Цасан өвгөн хийе:

Ийм л байшт:



Хажууд чинь суугаа царайлаг залуу өөрлүү чинь ширтвэл ёстой нээрээ ингэнээг:


Цагаа тулсан чинь яаасан байхнуу, арчаагаа алдсан байх нь


Ээж аавдаа загнуулангуут өөдөөс нь ёстой тээ


Дачкууу л дэээ


Чамайг онигоо ярихад чинь уг нь ингэх ёстойн

Бодит байдал: ДУусчийнууу хөгшөөн??


Гудамжаар алхахдаа

Бодит байдал ийм л байштээ


Загасанд явнааа
Төсөөлөл

Бодит байдал Хаа Ха


Маргаашыхаа шалгалтанд бэлдэхдээ уг нь тэ

Бодит байдал ийм л байнадаа




Амьдрал:


Бодит байдал




Аав ээжүүдийн төсөөлөл:

Хүүхэд нь хичээлээ тараад ирэхдээ:

Бодит байдал:


Хичээл дээрээ суухдаа



Бодит байдал



Ямар нэг юманд хоцроод ирэхдээ

Бодит байдал





Зиаа зиаа бака. Enjoy your weekend!!

Буузны тухай илүү ихийг мэдэхийг хүсвэл.

Буузны үүсэл.
Нэг удаа манай эриний өмнө ч юм уу хойно нэг газар нэг хөөрхөн эд үүсжээ. Элдсэн гурил дотор мах зах хийгээд амы нь боосон тэр эдийг газрын урд руу Бао-зи, Монголд бол Бууз, хойшлоод явахаараа Поз гэж нэрлэх болж. Хиагт, Улаан үд, Читээр явдаг улсууд бол мэднэ дээ. Позы гэцэн том хаягтай гуанзнууд байдгийг. Үүнийг байр байдал буюу поз-той андуурч болохгүй. Энэ бол тэр поз биш харин иддэг поз юм. Одоо ч Король поз, Королева поз, цаашлаад Слон, Гость гээд олон познууд гараа биз дээ. Харин хятадаар хаан хатан заан мааныг юүгдийг мэдэхгүй тул аргагүй ингээд дараагийн догол мөр лүү гээ оры доо. Орохоосоо өмнө гарын үсгээ зурчнаа.


Буузны нас.
За бууз бол богино настайгаараа зарим нэг хорхой шавьжны рекордыг эвдэж мэдхээр байгаа юм. Чимхээд гамбанзан дээр тавигдмагц нэг хөөрхөн бууз хорвоод мэндэлдэг бөгөөд, шууд л хажуугийнхаа буузтай нүд амаа ирмэлцэн аальгүйтэж, ам хуурайгүй чалчиж гардаг нь судалгаагаар нэгэнт батлагджээ. Тэд хоорондоо хэт нам давтамжаар харилцдагаас болж та бидэнд мэдэгдэхгүй харахад зүгээр дүмбийчээ л сууж байдаг байх нь. Та нар мээтр хэрийн урт, 50 санжийн өргөнтэй баатам цаасыг хуйлж юүлүүр болгоод нарийн талы нь буузандаа наагаад сонсоод үзээрэй. Солиорч өгжаагаа тэднүүс чинь. Би нэг удаа сонсож байсан юм.
-Зиа сайн уу шинэ бууз минь
-Сайн, чи хэдэн настай вэ?
-1 минут 10 сэкүндтэй.
-Аан. Хорвоо сайхан уу?
-Сайхан.
Гэж тэр 2-г ярилцаж эхэлтэл цаанаас нь нэг бүдүүн эр бууз муухай орилоод чимээгүй болгож билээ. Тэр өөрөө нэг бандгар авхайг панаалдаад завгүй байсан хэрэг.
Ингээд тэднийг буй болгодог мах ба гурил дуусмагц бүгдийг нь жигнүүрт өрөх бөгөөд энэ үед тэднүүс догдлоод бүр баярлачихсан байдаг юм. Тийм гоё гялгар, халуун жигнүүрт орж сууна гэдэг чинь сайхан байлгүй ч яах вэ дээ. Жигнүүрийн хананд өөрсдийгөө тольдох нэн дуртай. Дор бүрнээ өөрсдийгөө, би чинь яасан хөөрхөн төрсөн бууз вэ л гээд байх нь тэр. Тэгээд 20 минут сайхан саунд суугаад өнгө зүс орж борлоод, ёстой нэг хүн шиг болчоод гарч ирнэ дээ. Юун тэр анхны гамбанзтай, нялцгай, хөсрий цагаан бууз. Тэгээ л ташаагаа тулж тал тал тийшээ харж ханхалзаад л. Намба сууна гэж жигтэйхэн. Түрүүн бол бие бие рүү гээ харж шулганалдаж, хөхрөлджээсэн бол одоо зүгээр л толгой дохиод болоо. Зарим нь сахлаа шувтарч бодол болно. Цаашдаа яахуу, ирээдүйгээ яаж удирдан залахав гээд л олон асуудал эргэлдэж байгаа л даа мэдээж. Тавган дээр овоолонгуут л хамгийн доор орсон нь уурланаа бас.
-Би юм хармаар байшдээ, таануус над юм харуул л даа гэж мэгээ л.
Харин хамгийн дээр байгаанууд нь бол өөрсдийг нь хараад сууж байгаа хүмүүсийг ажиглаж, дотрооо их өрөвднөө.
-Ишшш... энэ хүмүүсийн байжугааг дээ. Яасан ч муухай хэлбэр дүрстэй юм. Ийм том, сарвайсан гэж ирээ л шүүрс алдаж байхуйд харин хүмүүс тэднийг шүүрч аваа л өөр жижиг тавгууд дээр тавилаад эхэлнэ. Эхэндээ тэднүүс чинь бухимдна.
-Хөөе биед аятайхан хүр л дээ. Зөөгөөд байгаамуу яагаад байгаан. Буцаагаад тавь!
Тэгээд дээрээс нь цуу цацангуут бүр тэвчихээ байна.
-Хөөеээ! Юу юм бэ энэ чинь. Таалагдкуу байна, энийгээ болиод шанэль-5 түрх!
Бүр тэгээд хажуугаар нь дарсан өгөрций, кимчи эднүүс тавингуур жинхэнэ боож үхнэ дээ.
-Өө заза! Алчxым байна л даа. Энэ өмхийгөө зайлуульяа!
Харин захын нэгий нь аваад харсар байтал нүдэн дээр нь дундуур нь тас хазаад, шөлий нь сороод зажлаад эхлэнгүүт ёстой сүнс нь зайлаад таг болдог амьтад. Гү тэгэлгүй ч яахуу дээ. Та нар төсөөлөөд үз л дээ. Ажил дээрээ байжээтэл чинь дарга чинь орж ирээд нэгий чинь аваад тэгээд тасдаад зажлавал яахуу? Яг тэр хазагдаж байгаа буузны нүд нь бүлтрээд, хэл нь гараад ирдийн.
Ингээд тэднийг хорвоод мэндлээд цаг ч болоогүй байхад нь хүмүүс алж эхэлдэг байх нь. Амьдаар нь аваа л тасар тасар зажлаа л, залгиа л. Буузнууд шээс алдталаа айна. Тавагны ёроолд тунацан юм байдаг даа. Тэр чинь буузны шээс шд. За яахав сайн гурилаар, сайн хийсэн буузнууд бол паампарстай байдаг.


Бууз цагаан сараар.
Харин цагаан сар бол буузнуудын хувьд жаргалтай ч юм шиг гунигтай ч юм шиг үе юм. Хэдэн зуугуулаа төрөөд, хөлдөөгдөөд, шуудайд ороод олон хоногийг үднэ. Хорвоо дээр мэндлээд даруй сар ч наслах нь бий. Бүүр хөгширчихсөн байдийшд хөөрхий. Хоорондоо танилцна. Нэг бууз гэхэд л эргэн тойрныхоо хэдэн арван буузтай танил болно шүү дээ. Гамбанзны танилууд бол шуудайд орсон хойноо биенээ сураглана. Харанхуй байдаг болхоор зарим сахилгагүй хөвгүүд охидын хацар дээр үнсэж алгадуулна. Сайн сонсоод үзээрэй. Тас тас гээ л алгадалцаад байх нь тэр.
Тэгээд л өвлийн шөнийн уртад оньсого таавар таалцаж, зарим нэг өвгөн буузнууд нь үлгэр ярьж байтал гэнэт уутны ам онгойн баахныг нь базаж аваад яваад өгнө. Үлдэж байгаанууд нь баяртээ....! гээ л үлддэг юм. Тэр авагддаг буузнууд шууд халуун жигнүүрт орсноос болоод халуун хүйтний харшил болж нус нулимсандаа хутгалдах тохиол бий. Гэхдээ буузнууд ер нь чийрэг.

Буузны сэтгэл.
Буузнууд баншинд их дээрэлхүү. Цуг байлгавал ер нь л таарахгүй моньднууд байгаам даа. Банш нь өөрөө зүгээр байхгүй жон жон гээд их ааштай. Бууз эхнэр авахдаа болж өгвөл хуушууртай гэрлэхийг боддог юм билээ. Гуанзнуудад бол тийм гэрлэлт их түгээмэл. Гэтэл хуушуур нь өөрөө мантуунд их талтай. Мантуу жоохон маанагдуу л даа. Хуушуурнууд бас тийм маанагдуу нөхөртэй болж аваад дээрэлхэхийг боддог байж магадгүй. Аа мантуу бол өөрийг нь хэзээ ч тоохгүйг мэдсээр байж бөөрөнхий маханд үүннэн нугасгүй.
За таануус буузыг сонсоод үзээрэй. Яаж сонсохыг дээр хэлсэн. Буузны санаа сэтгэл, зүрхний үг. мөрөөдөл хайр дурлал гээд олон юмыг та эндээс олж сонсож болно. Уярмаар ш дээ хөөрхий.
Энд нэг цэмцгэр бүсгүй, голын эрэг дээр суух юм саан гэж бодож байхад цаана нь нэг ганган залуу борооноор гүймээр байна гэжаах жишээтэй. Захад байгаа энэ хатингар өвгөн муусайн залуучууд гэж уурлаж байхад наатлын том авгай ширэн цүнхтэй болмоор байна гэж шаардах. Тэгээ л буузнуудын хүсэл мундахгүй ихээ. BMW унах, зодоон хийх, наадам үзэх, гар утастай болох гээ л.

Төгсгөл
За буузтайгаа сайхан танилцлаа. Цагаан сар ч боллоо. Буузыг зовоохгүйн тулд эхлээд ухаан алдуулах хэрэгтэйм байгаан уг нь. Ухаан алдтал нь багалзуурдаа л болоо. Хөөрхий буузнуудад мэнд хүргэчээрэй надаас. Ингээд өндөрлий даа. Өндөрлөхдөө бас гарын үсгээ зурчий. Гарын үсэг моодонд ороод байгаа гэсэн.

Өндөрлөсөн: your's master Артаа.

Цагаан сарын бэлтгэл

Зиа цагаан сарын наастр орсонууу таануудад. Би бол ааль шинэ жилийн өмнө цагаан сарын наастр орцон шүү дээ. Одоо ч юу байхав дээ. долоо хоногийн дараа л гэхэд дээл өмсөөд айл хэсээд тэнэгтээд явжээн шүү дээ. Сайхан баяр шүү дээ. Одоо хүн амьтаны мэндчилгээ хүртэл өөрчлөгдөөд "Боовоо авсан уу", "Ууцаа чанасан уу" хэмээн гадны хүн сонсвол боожгоогоо бусдад зээлдүүлдэг лүднүүд байна, нэгнийхээ ууц нурууг чандын байхдаа гэж ойлгохоор мэндчилгээнүүдтэй болжээ. Гэхдээ хамгийн эвтэйхэн нь "Зиа цагаан сарын бэлтгэл хангагдаж байна уу" гэдэг нь санагддаг юм. Тэхээр өөдөөс "Хангагдаж байнаа , бууцаа хийчэхсэн бэлгээ авчихсан" гэж солиороод унахын. Ийм болхоор би цагаан сарын бэлтгэл гэж чухам юув, яаж энэ бэлтгэлийг хийдэг талаар өөрийн туршлдагаас хайр гамгүйгээр ард олныхоо тусын тулд дэлгэхээр шийдлээ. Энэ бол их нууц байсын шүү одоо хэлэх цаг нь болсон гэж үзээд зориг шулуудлаа. Би одоо бүх юмыг ингэж сүртэй эхэлж байнаа.

Цагаан сарын бэлтгэл гэдэг бол бие хүн цагаан сард зориулж бэлтгэлээ хийхийг хэлнээ. Энэ бэлтгэлд тэр бууз банш хийх, ууцны мах авах, бэлэг цуглуулах бол орохгүй. Энэ бол бусдын ажил шүү дээ. Бие хүний хувьд бэлтгэл гэдэг нь айл их хэсдэг хүмүүс бол биеийн хүчний бэлтгэл сайн хийнэ. Одоо тухайлуул гэр хороололд айл хэсэж явжээж нохойд хөөгддөг идсэн буузандаа цатгалдаад, авсан бэлгэндээ орооцолдоод тэнэгтээд зуулгуул яана. Тэхээр гүйж харайх бэлтгэл хийгээд тэнэгтээд байваа. Угаасаа идэх гэж, бэлэг авах гэж явжаагаа улс шүү дээ. Тэхээр нохойд хаяж өгөх ууцны хажуу орсон айл болгоноос өвөртөлж гарах, золигын цатгалан нохой гарч ирээд дайрвал хажуу айлын хашааруу гүйж орох. Энэ тохиолдолд ямар бэлтгэл хийх вэ гэхээр айлуудын хашааны хаалганы түгжээ ямархуу байна вэ, тэдгээр нь ихэвчлэн гадна талаасаа онгойх нууцлаг аргатай байдаг тул тэр аргуудыг нарийвчлан судлах хэрэгтэй. Энэ дан ганц нохойнд хөөгдөхөд хэрэг болоод зогсохгүй айл хэсхэд туйлын хэрэг болдог эд. Зарим айлууд гэртээ гүрийгээд хаалгаа тайлахгүй байж мэднэ. Мөн ууцны хажуугаа гудамжны нохойд бүгдийг нь өгөх биш хэсэх гэж байгаа айлын нохойд хэсгийг үлдээх хэрэгтэй.

Зиа энэ биеийн хүчний ерөнхий бэлтгэлийн дараа одоо сэтгэл санааны бэлтгэл хийх хэрэгтэй. Ойр хавийнхаа ганц нэг айлаар орж байх хэрэгтэй. Энэ нь айлд орохдоо ичихгүй байхад туйлын хэрэгтэй. Орхоос эмээдэг айлуудаараа ойр ойрхон орж далага суух хэрэгтэй. Мөн пиав өдрийн 4 ширхэгийг гуч гучин минутын зайтай хүртэх хэрэгтэй. энэ нь эхний айлын браашиганд цохиулаад унаад өгхөөс сэргийлдэг эд. Айл хооронд гучин минут явна гэж тооцож байгаа юм. Юм бүхэн шинжлэх ухааны үндэстэй нарийн уялдаа холбоотой байгааз. Зиа мөн бууз идэх бэлтгэл хийх хэрэгтэй. Шөлтэй шөлгүй янз бүрийн бууз таардаг. Тас хийтэл шөл үсчүүлээд энгэр заамаа тос болгоод хаячив. Тэр хувцас хунар яахвээ нээг их гоёдог ч биш гол нь дараагын айл зиа энэ гүзээт өмнөх айлд бууз жигнүүлчихсэн байшд гээд бууз жигнэж өхгүй байх туйлын аюултай нүүр тулдаг гээд байгаа. Тэхээр эвтэйхэн хазах бэлтгэл хийх хэрэгтэй. Тэхдээ одоо цаг хугацааны хувьд энэ бэлтгэл хоцорчлоо л доо. Одоо чинь гэдсээ сойх бэлтгэлийн үе шүү дээ. айлд орчоол бууз идэхгүй гээд сууж онигоо болов. Бэлтгэлгүй байгаагынх шүү дээ. Одооноос идлшээ багасгаад битүүнээс 3 хоногын өмнө оогт юм идхээ болих хэрэгтэй. Энэ бэлтгэлийг сайн хийвэл эхний 3 айлыг бол түймэрдээд гарна гэсэн үг шүү дээ.

Зиа дараагын бэлтгэл бол ТҮЦ-нээс яг таг таараагүй мөнгөөр тамхи ав. Хариулт өхгүй тэхээр нь нэхэж сур. Би арван цаасаа авья гээд бай. Цаадуул чинь бохь авчих, шүдний чигчлүүр ав гэх вий гүрийнэ шүү. Ингээд эхний таван түцнээс авж чадсан бол томоохон дэлгүүрээс 9-өөр төгссөн үнэтэй юм ав. Нэг төгрөгөө нэх, хэрэлд бүүр. Дараа нь автуусанд суу билетээ нэх хэрэлд алалц. Энэ бүхэн бол айлаас бэлэгээ нэххэд туйлын сайн бэлтгэл болдог. Нэрэлхээд айлаас цоо шинэ зуун цаас аваад гараад байвал яана аан. Тэхгүй шүү монголчууд нэг юм өгдөгүй юмаа нэмж өгөөчээ гэж мэгээд аан. Дараагын нэг бэлтгэл бол харцны дасгал байдаг. Дээгүүр харах, дальдрахгүй байх дасгал. Одоо айл бүрт нэг амьд бурхан байдаг. Хүмүүс очиж мөнгөтэй золгодог. Нөгөөдүүл маань бүүр сурцан аан гарлуу хараад байдаг. Тэднүүсийг даван туулхын тулд оогт юм өхгөөгүйм шиг дээгүүр харах хэрэгтэй. Ингэж чадвал муусайн хөгшчүүлийн мөнгөгүй гар хараад нурмайсан хөөрхөн царайг хараад кайф авж болхын шүү дээ.

Зиа нарийн порцессийн шинжтэй зөвлөлгөөнүүдийг "Айл хэсэх аргачлал" нэг сэдэвт эрдэм шинжилгээний өгүүллэгээс минь уншиж болно. Зиа мөн Артгаа багшын "Цагаан сараар биеэ нөөхүү" хэмээх өгүүллэгээс цагаан сарын өмнөх бие авч явах тухай уншиж болно.

Хүн

Сайн байцгаана уу? Намайг Жошуа гэдэг.  Жижкэн биетэй, жин багатай, тараахад арвин, таваглахад эвтэйхэн, идэхэд хялбар ийм нэг энгийн жүрж байна би. Гэнгүүт Артгаа багшийн толгойд бяруу болоогүй бухын баадлаар баана гэдэг үг орох байх, харин надад бол бие нь бага ч бэлчээр нь том гэдэг үг орж иржээн. Жүрж жүрждээ бэрсүүт жүрж байна. Намайг мандарин гээдийхаар миний хамаг уур хүрээдээдий. Ер нь тэгээд та нар боддоо, хүмүүс таануусыг хөөе хүнээ гээд байвал яаху? Тэр ч яамай, бүрр эр жүрж намайг Хөөе чи яасан хөөрхөн эмэгтэй мандарин бээ гээд байдаг гэнээ, зэвүү дургүй хоёр зэрэг хүрснээс үүнийг бичээ суужээн би. Уур биеийг зовооно гэж хэлкээд байна уу хариуд нь Зүв зүгээр байхад зүү шидээд байхын бол зөрүүлээд тэвнэ шиднэ шүү гэдэг зүйр үг биш ч гэлээ хэлчий.

Юундаа бухимдаад байгаан гэвэл саяхан нэг сэтгэл гонсойлгосон явдал болоод. Мань чэн жүржийн наймааны золиос болоод оо. Тэгээд яахав дээ газар газрын жүржүүдтэй холилдон зарагдахаар байжээтэр нэг хүн биднийг худалдаж авсын. Ёстой барын амнаас гараад чонын аманд гэдэг л болсон. Тэр их чалчаа нөхөр байсан, олноо ааш сайт хэмээн алдаршсан Артгаа багш гээч нь юм байхаа базарваань. Тэр эхэндээ биднийг гаргаж ирээд хайрлаад байгаамуу, яг яагаад байгаан мэдэгдкүү янзүр болоод байсы. Юуугнүү, жүрж болгон жирэмсэн байх ёстой ч гэх шиг. Хүмүүс та нар хүүхэд хөгшид, эр эмгүй, үргэлжийн мөнх жирэмсэн явдгүй биздээ. Жүрж бидний талаар зий ч мэдлэггүй байж их олым ярьсоо тэр хүн.

Та нар боддоо. Нэгэн аварга том жүрж. Нэр нь Жошуа. Наймааны газраас нэг багц хүн аваад гэртээ ирнэ. Боодол доторх гурван хүнийг нэг нэгээр нь гаргангаа ийн өгүүлрүүн.

Өөөөөөө ямар хөөрхөн охид вэ? Үүүжүжүжүжү, хоорондоо өөр өөр юм гээч, гүй ямар эгдүүтэй юм бэ, хальснууд нь ямар сонирхолтоймбээ. 3 Толгой, 6 гар, 3 бие, 6 хөл... заза ерөнхийдөө 2 жижиг нь 4 4 нүдтэй, 1 том нь хоёрхон нүдтэйг эс тооцуул гаднаасаа адилхан охидууд байна даа. Хальснууды нь авч хаяжийгаад хары байз. Хүүеээээ, ямарррр сонин юм бээ? Хоёр жижгийх нь хөлийн дунд нэг муухай хар юм байна. Энэ хар юмыг нь одоо юугдийн болоо? Хөл гэхээр богинохон юм. Хнннн... Оноосон нэргүй зүйл энэ ертөнц дээр их байнаа, за байз хар юмт гэчий гэхээр хоёулангий нь тэгэлтэй биш. Өөр нэр олдох л байлгүй. Хо, том хүн нь хоёр хөлийнхөө дунд ийм юмгүй байхын. Оо нэг юм мэдлээ. Жижигхэн охидын хөлийн дунд ийм хар юм байдын байна, томрохоороо алга болчдын байшт. Ёоооооё ийм ухаантай Жүржүүд их байдаг бол ч манай вант улс хөгжчихсөөөөн тэ? Яаааая, бахархмааар ухаалаг Жошуа. Жооо шуаааа... Алдрын дуу цуурайтжээнуу яажээн???

За хөөрхөн охид минь яриад бай даа сонсы. Үүүжүжүжү энэг жижхэн жүрж юуугнүү, намайг Артгаа гэдэг гэнүү... хахахаха, хэзээ ийм нэр байсы хөөрхөн охин бээ яасан. За яаамаар байна гэнээ, хахахаха, хоёр чихийг маань тайван байлгаа... хахахаха, чих ч гэж юу байдын ах нь юугаа мэдэхүүдээ хэхэхэхэ, хоёр гээд байхыг бодоход энэ хоёр далавчийг л хэлээд байгаан байхдаа. Энэ нь одоо юуунд хэрэгтэйн болдоо, тэнцвэрээ олдын болуу. Аааа тийм байна. Жижхэн хөлтэйнүүдийх нь хоёр далавч том байдын байшт. Гүй юм гэдэг их учиртай байхымааа бас. Заа жижхэн охин минь цаанаа байжээ инкээ няслаа хаячы байз.

Зааа энэ том охин чинь нөгөө хоёрыгоо бодуул барьцтайн байхчвээ. Заа чамайг хэн гэдийдээ охин минь. Айййй, хуц алышүү, цонхоор гаргаа шидчий шүүү гэнүүү. Хахахаха, харин агаа нь чамайг шидчихмээр болжаахчинэээ. Арван хоёр давхраас аягатай кофендоо хийжугаад цацнаа, хахахаха, харин сайхан санаа өглөө дөө. Чамайг идкүээ, шидэж үзий байз. Яасан их жүрж шиддэг хүнбэ чи. Нэр чинь хэн ен? Цитрусэээ хахаха, манай төрлийн нэрийг хэлчихээр шидчихээ болино гэж бодоогүйздээ бэби. Томрох тусмаа энэ хүмүүсийн ааш нь мууддын байна л даа. Май чи... /цонхоор нисэв/

Некст... Зааа хөөрхөн, хонгорхон охин минь чамайг хэн гэдий. Гампиййййй... хахахаха, за тэгээд өөр юу байна. Яриад байх оххин минь. Па, хараалыг ч урсгаж алджээн. Хахахаха, тонтойчоод цаашаа харчдаг гэнээ. Хахахахаха, энэ чинь харин жижкийн байж ямар муухай ааштай охин бэ? Том жижиггүй ааштай байдаг болтоймаа, энийг ер нь идкүэээ, хажуу айлын Халамцуу Горькийд өгнөө. Энэний энэ ааш бяц няц хазуулжаахдаа таарсын байна.

Гэж бодууул бодышт, олон нийтэд яриул ярийшт... дугай байх тусам даварчааахы яшигтайм 

Хүндэтгэсэн ЖОШУА

Миний анкет гэж мэд

Зөзөзөзө өөрийхөө анкетийг бөглөөд дуусгы энийг.. өөр хүмүүсээр бөглүүлнэ гэхээр чинь тануусын танихгүй хүмүүс болоод ,, утгагүй байлгүдээ энчодоо..


1. Нэр
: Цитрус

2. Нас: Араамандаа яажигнаж байна

3. Блогтой бол блогынхоо хаягыг, нууц бол нууцал нууцал: энэ л байшт харин тэгээ яагаав.. нтр гээ өөртэйгээ хэрэлдээ наахку юу тэ

4. Өөрийгөө магтдаа: За хаанаас нь харсан хасын сайхан царайгаараа халуун цайг залгилан ууж чадах хангай шиг сайхан эм дэээ. За би одоо түүврийн аргаар нэг хүнээс өөрийгөө асуугаадхий за.... өөө таг байдаг гэнээ.. хмм.. аан ингэнээ azzaya said : niitech, hugjiltei, setgel tatam, nudend dulaahan,uudrug uzeltei (сурв. ӨӨ заа бүр башийлаа л даа)

5. Өөрийгөө муулдаа: за ёстой салхи шиг, салхи хаашаа би тийшээ. Орон гаран, салан задгай, хэнэггүй гөлгөр хүн дээ би.

6. Хүн чамайг юу гэж хэлэхийн бол аймар гомдох уу? Мөнгий чинь алга болгочлоо

7. Чөлөө цаг гарахын бол яах дуртайв: найзуудтайгаа уулзаж ангалзах

8. Хамгийн тэвчдэггүй зүйл: Оройны хоол идэхгүй гэж өөртөө амлалт өгчөөд тэрийгээ зөрчөөд юу ч болоогүйм шиг иддэгээ, хумсныхаа завсрын махыг зулгаангуут тэр нь угтайгаа холбоотой байж цус гаргах, хагархай шилэн дээгүүр явж тэвчкү байх гэж боджийн.

9. Дургүй үнэр: ммммм... нойтон нохойны үнэр

10. Дуртай дуучин, хамтлаг, дуу: зөндөөл байна . Яг одоо бол high highs- open season гээ нэг хөөрхөн дуу сонсжийн жишээ нь.

Хамгийй дуртай гэгүүл OASIS байна даа
11. Анхны дурлалтайгаа хаана яаж яваад учирснаа хуваалцаач: Хммм.. анкны дурлал 10 жилд үнэн бүтэлгүй дурлажийж билээ. Харааны шилтэй хэний ч анзаардаггүй хүүг харж нтр, тэр нь надыг тоохгүй нтр баларсын

12. 3 хүсэл: 1. Яаж ч идсэн таргалдаггүй болж өглөө сэрээд унтан унтатлаа идэх 2. Жолооны курст явалгүй машин бариаад сурцан, үнэмлэхтэй болцон байх 3. Сайхххан зуны орой гадаа гиюүрээд суух

13. Хамгийн ичиж үхэх гэжийсан мөчөө дурсан санаач: 10 жилд байхад багш маань ХЭН ХАМГИЙН ГОЁ ЗУРДАГ ВЭ гэснийг хэн өнөөдрийн жижүүр вэ гэж ойлгоод БИИИ гээд гараа өргөөд босч ирсэн мөч яг одоогийн байдлаар орж иржийн. .

14. Ээждээ ихэвчлэн юу гэж загнуулдагав:
Цэцэрлэгийн насанд: ДҮҮГЭЭ БИТГИЙ ЗОД
Сургуулийн насанд: Битий ингэж навсгар хувцасла
Оюутан насанд: Гадуур тэнэхээ боль
Одоо: Хүүгээ бэштий ханиад хүргээдай

15. Үр хүүхдүүддээ юу гэж сургахав: Машин зам болгоомжтой гар, махыг болтол нь чана , маргааш эртхэн бос нтр. Өөрөө тэгээд юмны наана цааныг мэдчих байлгүйдэ. Гол нь ээждээ битий худлаа ярь л гэнэ дээ.

16. Эсрэг хүйстнээс чинь ямар зан чанартай ямар хүн таалагддагав? гого хөгжим сонсдог, оньсого мэт хүн

17. Амьдралаар чинь Холливудыхан кино хийе гэвэл хэнийг тоглуулахав? Паяаяа хэн одоо ийм асуулт зохиодог байнаа аййнн Цитрус ээ??!! Drew Barrymore л тоглож чадах байх даааа, олж уулзы ер нь ,,ok очлоо

18. Сонингийн хамгийн эхний нүүрэн дээр тавигджээ гэж бодоход ямар гавьяа байгуулснаар гарахав : “Монгол бүсгүй дэлхийг тойрно хэмээн зориг шулуудан гараад Замын-Үүд хүрээл буцжээ”.

19. Өөрөө 6хан сар амьд явна гэвэл юу хийх вэ? Заа байзз.. өөө ямар хэцүү асуулт асууцымбэ би чинь. Өдөр болгон төрсөн өдрөө хийн дээ тэгүүл.

20. ХБАТДОСЛ гэсэн үсэгнүүдээр өгүүлбэр зохионуу ... Хөөе Битгий Алиат Тэнэгт Донгос Оцон Сарвуут Ламаа

21. Хөлдөж үхсэн дээр үү шатаж үхсэн дээр үү, яагаад Хөлдсөн дээрөө, хөлдьеөөө хөлдий. Хөлджийгаа хүн чинь нойр нь хүрээл унтдын гэхчүлээ. Шатжага хүн ямар олиг байхавдээ.

22. Яг одоо яамаар байна? Ийм майханд хөгжим сонсоол хэвтмээрайна

23. Эд эрхтнээсээ нэг юм өөрчлөх боломж гарвал юугээ өөрчлөх хүн бэ ? Хамараа өндөрсгөж харвинийхаа гармошигноос шулуулах

24. Яг одоо карманд чинь юу байна, эсгүүл цүнхэнд чинь? Цүнкэнд : түрийвч, зарим нэг цаас, бал, өмсөхөөр зохидоггүй малгай минь, 3багц 100$ гэжийвэл гоёооо

25. Монгол улсыхаа төлөө юу хийе гэж бодож байна даа хүүхээ? Татвараа сайн төлий таагүй байдлаас ангижрий гс ядаргаатай , дандаа толгой холбоод салку тэ .. Гү нээрээ хуулиаа сахиал төсөвт орлого оруулаал байжийя. Бас тэгээ эрх барих хүнээ зөв хүн мүнээ сонгодымуу яадын тэ. Гамп, Артгаагаа сонгочуул аштай юу

26. Амьдралдаа баримталж явдаг зарчим: за байзз.. Хээрийн галуу нисэн үл хүрэх газарааасс.. гэхээр арай бишиймааа... Хүн жаргах гэж амьдардаг болохоос жаргалтай харагдах гэж амьдардаггүй гэж өчигдөрхөн нэг газраас уншаад санаа их нийллээ.ТИймээс go for it л гэедаа


27. ЗА нэг онигоо бичээдэх: Нэг хүн явжийсан чинь зах дээр нэг өвс заржийдын. Тэгээд ЭНЭ ОДОО ЮУВ гэсэн чинь ЖООМНЫ ХОР гэв. ЯМАР ҮНЭТЭЙ гэсэн чинь 1000 төг. Яаж хэрэглэдийн гэсэн чинь ЖООМОО НЭГ НЭГЭЭР НЬ БАРЬЖ АВААД ЭНЭ ӨВСӨӨРӨӨ ТОЛГОЙРУУ НЬ ҮХТЭР НЬ ОРООЛГО гэжэээ..

28. Эцсий асуултыг өөрт чинь үлдээе, өөрөө асуугаад өөрөө хариул даа.. Хүүее цаг хэд болжийн?? 11:16 Хүүшэээ цайны цаг болоогүй байнаа

29. ХАмгийн эцсий асуултыг надаас асуу. За гуцоо

30. Хамггийнн эцсийн эцсийн асуулт: өөрийгөө амьтантай зүйрлээч, яагаад? Нохой шиг амархан баярладаг хүн дээ би , тиймээ би багш хүн , сэтгэл их хөдөллөө БАЯРЛАЛАА БАЯРТАЙ!!

Өө нээрээ хүмүүсийхээ асуултанд хариуулийдаа энчодо , за алиу.

Гамп: "Чи хэр царайлаг вэ Ситрусуу. Бас л ярьхым биш" .. энэ одо асуултыму юуын бөө мэд

Аргтаа: "Чи хамгийн сүүлд хэзээ юунаас болж хоолны хордлого тусжээсэн бэ?" гэжээ. Өө мэдкү олон жилийн өмнө байх. Би тэхдээ хордлого гэхээсээ илүү. Аймар их идчээд тэрнээсээ болоод хямарчды. Ховдгийн гай гэхиймуда

Юки : " Хизээ хариугий нь сонсоно гэж энд асуулт асууж суухав, шууд меесеж бичээ асуучих юмы чинь" Асуусны чинь санахчгүүүн байшүүү

УМ:"Хэдэн арзмээрийн гутал өмсдөг вэ чи чи чиии?" 39 яасан?


хүүеээ за манай оффис дээр гал гарсан учир ТАР гэнээ.. гоё зураг оруулж амжкуу нь ээээ

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл