Нар сарны хооронд амьдрал адал явдлаар сүлэгднэ VII


Гүндийг тэгж хоржоонтой асуухад Балхад хэлэх үг олдсонгүй дэмий нэг гараа нударга зангидан нөгөө гарынхаа алгыг дэлсэв Цаг явсаар, галт тэрэг бараг хөдлөх дөхжээ.
-Дараагийн богоон хэдээс вэ?
-12 хагаст байсан байх хараадхая. Гүнд утсаа оролдож оролдож "00.23 гэж байна" гэлээ.
Өнөөдөр зул сарын баярын өмнөх орой. Ийсүс христосыг шүтдэг дэлхийн бүх л хүмүүс гэр бүлээрээ нэгнийдээ цуглан 4 дэх лаагаа асаагаад, бурханд залбиран хоол унд идэж байгаа. Бүх байшингуудын цонх, тагтнууд гэрлэн чимэглэээр гялалзаж, гудамж тэнгэрээс өвлийн өвгөн аав баахан однууд цацсан гэлтэй гялалзан байдаг. Энэ тосгон ч ялгаагүй гэрэл гэгээ үлэмж ихээр нэмжээ. Цонх болгон гэрэлтэй, бодвол хотоос үр хүүхдүүд нь ирчихсэн бужигнаж байгаа нь лав. Орон гэргүй хүмүүс байсан ч хаа газар бүр дүүрэг, хорооноос нь цуглуулаад бялхтал дайлж, цэнгүүлэн жаргааж байгаа даа. Харин манай 2 л энд сэтгэл чилэн, өрөөгөө саарал манан болтол тамхи татаж сууна. Түрүүхэн Гүнд доошоо бууж буудлын эзэн авгайгаас такси дуудаж өгөхийг хүстэл "манай тосгонд такси байхгүй харин тракторын хэрэг гарвал хүмүүс нь уриалгахан шүү" гэж хэлж. Хоолойгоор хоол давахын ч арга алга. Гадаа Элзаг дуудаж орлилолдоод байхаа больсон боловч бүр алга болчихоогүй байгаа нь мэдээж. Чадуулсан хариугаа авахаар хаа нэгтээ зогсож л байгаа. Нэг муу 2 хятадыг яасан ч яахав гэж бодож байгаа биз. Гэрлээ бүдгэрүүлэн, хөшигний завсраар харахад ил явж байгаа хүн харагдахгүй байгаа ч нутгийн улсууд, хаанаас харуулдахаа сайн мэдэж байгаа. Гараад гүйлээ гэхэд сапгээ л 3 залуу дайраад ирвэл байдал тун чиг эвгүйрхэнэ дээ.
-Алив Гүндээ утсаа өгөөч, нэг майл бичээдхэе. Гүнд шанаагаа тулсан чигтээ утсаа гарган хайнгадуухан сарвайв.
Балх санаа алдаад бичиж гарлаа. "Сайн уу миний хайр. Ажлын чинь ёолк сайхан болсон уу? Монголд их хүйтэн байна уу, битгий даараарай. Найз нь сайн байнаа. Гүнд бид 2 гэртээ л байж байна. Сая хоолоо идсэн. Сайхан цуйван хийж идлээ. Ёолк засаж амжаагүй ээ. Маргааш худалдаж аваад засахаар болсон. Ээжтэй ярьж байна уу? Ээжид намайг сайн байна, хичээл нь амарсан, ажил хийж байгаа гээрэй. Та 2 надад битгий санаа зовоорой. Энд бүх юм сайн сайхан байна. Чамайгаа л хурдан авчирмаар байна даа. Маш их санаж байна шүү. Үнсэе. Чиний хайртай Балхаа чинь". Түүнийг ингэж бичиж байхад үсэг бүрийнх нь завсраар бодит байдал нь бодогдож хорвоо дэлхий, хувь заяандаа гомдмоор санагдан өөрийн эрхгүй нүд нь аргаад байв. Гүндээс нэрэлхэсэндээ л гүрийгээд хэвтэж байгаагаас биш асгартал уйлж орилмоор байжээ.
-Гүндээ!
-мм?
-Ерөөсөө гарья. Үзүүл үзээд, болохгүй бол байгаа мөнгө төгрөгөө өгөөд харьцгаая. Тэртэй тэргүй өвчин тусаж үхэх юм байна ингээд байвал.
-Бодоё бодоё.
-Их бодоод байвал хүний ходоод мууддаг гэсээн. Тэгснээс зүгээр гарцгаая. Гай л байна. эсвэл дуудаад уулзая. Тохироё.
-Эднүүсд хэзээ ч битгий итгэж бай за юу. Нэг үгэнд нь ч битгий итгэ. Хөгийн новшнууд байдаг юм.
-Тэгээ яахын бэ? Энд тэнд өвдөөд байна. Мухар олгой ч юм уу хэн мэдхэв, ёооёоёо!
Гүнд Балхыг нэг их тоосонгүй хөмсөгөө атируулан бодол болж байснаа гэнэт нүдээ томруулан дуу алдав.
-Балхаа. Түргэн!
-Яахын? гэж Балх юу хий гэх нь үү гэсэн байртай бэлтгэх байдал авлаа.
-Түргэний машин. Түргэн дуудая.
-Юуу? Хаанаас?
-За мань доошоо буучаад ирий... Гүнд ийн хэлээд дэгдээд гараад явчихлаа.
Тэр шууд буудлын эзэн авгай дээр очив
-Аа юм асууя аа
-За асууна уу
-Манай найзын бие нь муудаад байна. Ойр хавьд эмч бий юу?
-Байгаа. Манай хойд гудамжинд доктор Аль Шакари байдаг. Гүнд араб нэр сонсоод шал дургүй нь хүрэх шиг боллоо. Гэсэн ч энэ ямар хамаа байхав дээ.
-Аа хэрэв бид түргэн дуудах болвол...?
-Бүр босч чадахааргүй бол Шакари гуай өөрөө очдог юмаа.
-Бишээ бүр жинхэнэ... аврах түргэн?
-Аа тэрийг Шакари гуай эхэлж үзээд шаардлагатай бол Леобэлл хотоос дуудна. "Өөө шшакаарийий...!!!!" гэж Гүнд түүнийг үзэн ядан дотроо хараалаа.

Гүндийг өрөөндөө ороод Балхад энэ бүхнийг ярьж дөнгөж дуустал хаалгы нь хэн нэгэн тогшив. Хоюул өөд өөдөөсөө түгшин хараад Гүнд, "-хаалга онгорхой байна" гэж чанга дуугаар хэллээ. Хаалга чимээгүй нээгдэж буудлын эзэн авгай цаанаас нь цухуйв.
-Уучлаарай, найз чинь зүгээр үү? гээд тэр Балх руу хянуур гэгчээр харлаа.
-Одоохондоо гайгүй юм шиг байнаа.
-Би сая Шакари гуай руу залгалаа л даа. Юмыг яаж мэдхэв гээд.... "Оо муу уйдсан тэнэг эмгэн!" гэж Гүнд бодсон ч гаднаа, "та яммммар сайн эмээ вэ" гэж байгаа юм шиг баясгалантайгаар харан.
-Өө баярлалаа, гэхдээ манай найз бараг зүгээр болчихлоо доо..
-Өө ашгүй, гэсэн ч Шакари гуай өнөөдөр ажиллаагүй байна л гэж хэлэх гэсэн юм. Баярын өдөр ер нь амардаг юм л даа. Тэгээд хэрэв эмнэлгийн тусламж хэрэгтэй бол шууд Леобэлл руу утасдана уу гэсэн хариу утасныхаа автоматад үлдээжээ.
Энэ баяртай мэдээг сонссон Гүнд, "-Аан тиймүү" гэж увайгүй царайлан маасайтлаа инээв. Эмгэн тэдэнд утасны дугаартай цаас сарвайгаад баяртай энээ тэрээ болхын хажуугаар сайн сайхныг хүсч баахан үг хэлээд доошоо буун чимээ алдарчээ.
Гүнд Балх хоюул инээлдэж алгаа цохилцлоо. Сэтгэл нь сэргэж, ирээдүй нь гэрэлтээд явчих шиг боллоо гээч.
-За яахав, богооны хуваарьтай тааруулж дуудах уу?
-Тэгэе. Гэхдээ шууд Леобэлл рүү нь явчуул яадын? Тэндээс л харина биз.
-За тэгий тэгий. Тэр нь дээр юм байна.
Ийнхүү тэд түргэн тусламж одоо шууд дуудахаар шийдлээ. Утас авсан жижүүр мянга түмэн юм асууж шалгаасны эцэст хаягий нь аваад 25-30 минутын дараа очно гэжээ. Балх энэхэн зуур Казахстаны иргэн Межимханы Усулбай болж хувирав. Ийм нэр байдаг ч юм уу, гүй ч юм уу бүү мэд. Гүнд буудлын авгайтай уулзан, хамаг юмаа жин тан болгож, өөрийн цүнхээ хоослон Элзаг хийж гарахаар болов. Тэд доош буун үүдний өрөөний буйдан дээр Балхыг хэвтүүлэн, Гүнд буланд нь суун хүлээлээ. Удалгүй хаалга сэвхийн онгойж гаднаас хүйтэн жавартай цуг лавтайяа 2 метр өндөр хоёр улаан залуус, нэг хүүхний хамт носилк барин орж ирлээ гэнэ. Нэг залуу нь ipad шиг зүйл гарган яг хэдийнээс, яг хаана нь өвдөж байгаа вэ гэж бас л баахан юм асууж бөглүүлээд Усулбайг носилк дээр хэвтүүлэн авч гарав. Гүнд ардаас нь Элзаг хийсэн том цүнхийг арайхийн өргөж хэзээ хаанаас хүн гарч ирээд бариад авах бол гэж айх мэт ийш тийшээ хялалзсаар дагажээ.
-Энэ Элза чинь ямар аймар хүнд юм бэ?
-Тийм байнуу, түрүүн чинь авч гүйгээ л, дамжуулж шидээ л байсан биз дээ?
-Гүэ одоо тэнэг хүнд болчиж. Очиж байгаад хиллэж үзнээ. Элбэг 50 хилтэй байхаа.
-Хүн амьтан харагдна уу?
-Алга л байна.
Урт өвдөг нь бараг Гүндийн нүүрний өмнө ёрдойх улаан загалмайн арах албаны ажилтан залуу тэр 2-г юу яриад байгаа юм бол гэх шиг ээлжлэн харна. Түргэний машины ардах зай давчуухан. Хэвтэх нэг хүн, нэг ажилтанаас гадна дагаж явах нэг хүн л багтана. Ууттай нохойг Балхыг хэвтэж байгаа орорхуу юмны доогуур хийгээд бусад цүнх тороо Гүнд өөрийн суудал доор чихсэн байна. Машины мотор хүүгтэл асан хөдөллөө.
-Та нар ямар хэлээр ярьж байна вэ?
-Монголоор, бид нар монголоос ирсэн юм.
-Аан, Монгол чинь...?
-Орос Хятадын дунд байдаг.
-Аан, та нар энийг уншаад өгөөч гээд тэр залуу өврөөсөө нэгэн зүйл гарган үзүүлбэл дотроо хятад ханзтай том мөнгөн бөгж байлаа.
-Энийг уншиж чадахгүй ээ. Энэ чинь хятадаар бичсэн байна.
-Та нар хятадаар ярьдаггүй юм уу?
-Яалаа гэж дээ, ярихгүй. Чи хаанаас ирсэн юм? гэж Гүнд түүний илэрхий зүүний царайг хараад асуулаа.
-Би польшоос...
-Аан, тэхээр чи оросоор ярьдаг байх нээ?
-Үгүй үгүй, оросоор ярьдаггүй.
-Сургуульд заалгасан биз дээ? гэж Гүнд шургуухан асуухад
-Тэгсэн л дээ гэж мань залуу дургүйхэн хэлээд дугай боллоо.
Гүнд арагшаа харан харан явтал түрүүнээс хойш нэг машины гэрэл дагаад байх шиг санагдан, Балхад хэлэв. Балх "ээ хүүр ээ хүүр" гэж шогшрон, бараг л жинхэнээсээ бие нь өвдөх шиг санагдаж эхэлж байтал тэр нь салаа замаар эргэн одож санаагий нь амраажээ. Юутай ч тэд тосгоныхныг хуурч дөнгөсөн бололтой дог шүү.
Бараг 20 минут явсны эцэст бараг хот гэмээр том суурингийн зах руу орж ирэв. Леобэлл хэмээх тэр хот нь 100 гаруй мянган оршин суугчтай, нээрээ л тус улсын 8 дахь том хот юм. Монголчууд ч байгаа байх ер нь. Тэд явсаар эмнэлэг дээр ирлээ. Нэлээн том барилга байна. Хашаа руу орон, дугуйрсан замаар уруудаж өгссөөр өвчтөн хүлээж авдаг газар нь ирсэн бололтой сая нэг моторын чимээ алдарч нам гүм болов. "За чи дугай л байгаарай. Юм асуувал хэл мэдэхгүй л гээд бай" гэж Гүнд хэлээд тороо Балхын өвөр дээр шидэн өөрөө үүргэвчээ нуруундаа өлгөж Элзаг хажуудаа үүрлээ. Хүнд ачаа хажуунаасаа зүүсэн Гүнд нэлээн далийсан харагдна. Мань 2-г хүргэж ирсэн залуу эмнэлгийн ажилтантай баахан юм ярьж байгаад Усулбайг эмнэлгийн дугуйтай орон дээр шилжүүлээд салан одов. Тэд эмчтэй юу юу гэж ярих, яаж аргалж эндээс хурдан салахаа ярилцан бараг 20-оод минут боллоо.Тэднийг хэн ч дуудсангүй. Өнөөдөр аягүй бол ганц сувилагч, ганц эмч байгаа юм байлгүй. Түргэний эмчийн мэдээн дээр бараг яагаа ч гүй царайтай өвчтөн яах ч гүй чалчаад, тэр байтугай тамхи татчих уу гээд хэвтээд байсан гэж байгаа биз. Тэгээд л тэднийг үзлэгт оруулах гэж яарахгүй байгаа нь илт. Эцэст нь зүгээр гараад явахаар шийдлээ, эрж хайгаад сүйд болов л гэж. Усулбайг хаанаас ч олохгүй юм чинь. Цаг 22.15.

Нийслэл рүү хөдлөх хамгийн эхний галт тэрэг 23.20-д байлаа. Хоюул галт тэрэгний буудал руу очиж сандал дээр тухалж авав. Элза шүлсээ гоожуулан яг л хүн шиг хурхиран унтаж байна. Хүзүүн дэх үнэтэй эд нь тэр хэвээрээ л гялалзна. Хүмүүс ч нэлээд ихэсчээ. Галт тэрэг ч ирэв.
Галт тэрэг пүнхийсэн дулаахан, памбагар зөөлөн сандалтай, өвөрмөц үнэртэй, тэгээд ч гэртээ харьж байгаа, ер нь л юм юмаараа манай 2-т ихэд сайхан санагдаж, маадгар байлаа. Түрүүний тосгон дээр зогсох үед хоюул жорлонд орон нуугдаж өнгөрүүлснийг эс тооцвол тав тухтай гэгч нь явсаар буух газраа иржээ.
Гэрийн бараа. Аяа гэр орон минь ээ. Гэр гэдэг чинь яасан сайхан эд вэ? Энд хэн ч чамайг айлгаж түгшээхгүй, чи энд юу ч хийсэн болно. Гэртээ харих үгүй нь ч мэдэгдэхгүй байж байгаад ирсэн хүмүүст диваажин гэдэг чинь ердөө өөрийн гэр юм гэж бодогддог аж. Тэд цонхоо онгойлгон хэд хоногийн чийгийг гаргаж, хийн паараа асаан дулаацууллаа. Элза баярлан аахилж өрөө хэсч байснаа өөрийнхөө хэвтэрт очоод нам унтаад өгөв. Балх Гүнд 2 ч замдаа юм идчихсэн болхоор зөвхөн усанд орцгоож аваад тус тусынхаа орон дээр үхлүүт унацгаалаа. Хэвтэж дассан ор, толгой тавьж дассан дэр гэдэг хэчнээн сайхан байна вэ! Энэ шөнө Балх баахан залууст хөөгдөж байна гэж хар дарсан бол Гүнд ахмад Жэк Спаррог ахиад зүүдэлжээ. Энэ удаа жэк пот мот гэсэнгүй харин зүгээр л үзэгдээд өнгөрч.

Маргааш өглөө нь босоод хоюул бүх зүйлсээ цэгнэж үзэв. Мөнгө гэвэл 9 мянга гарантай байна. Тими Энни 2-рт мөнгө зээлэх хэрэггүй болсноо дуулгаж, бяцxан бэлэг өгөхөөр болов. Бас шинэ төрлийн, гайгүй цалинтай ажил хийхээр боллоо. Будаг шудагны багаж, ажлын хувцас хунараа бэлдчүүл он гаргаад л захиалга аваад явахад бэлэн. Оюутан охид ууртай миссэж бичжээ. "Хүн байранд орно гээд бодцон, өөр нэг байраа больчxоод байхад та нар ингэлээ" гэсэн байна. Гүнд хариуд нь, "одоо яаая гэх вэ, байр олтлоо 2 ахтайгаа байвал бай" гэтэл тэд дугай болчихжээ. Нээрээ л яая гэхэв дээ, гараад ямар гудманд хонолтой биш, нохойгоо авцан юм чинь. Тэр 2-т байр олдноо, олдышд. Харин ядраад, учраа хэлээд гуйж байхад зээлсэн мөнгөө ч өгөхгүй байсан нөхдийг бодохоор толгой сэгсэрмээр. Аа яахав, хүний тарыг танина гэдэг тэр хэдэн цааснаас ч үнэтэй ухаан.
11 цагийн үед хоюул гадагшаа гаран хоол ундаа цуглуулахдаа дунд зэргийн гацуур мод бүх чимэглэлтэй нь худалдаж авав. Бас өвлийн өвгөний 2 малгай авсан гэж байгаа. Ёолк засах гэж оройжингоо хэрэлдэх болж дээ. Маргааш ёолк жижхэн тэмдэглэж Саранбаатарыг, бас гомдоосноороо өнөөх 2 охиныг урьж дайлах юм шүү гэж тохирлоо.
Нөгөөдөр нь буюу 12.27-нд Балх монгол руу явах болж, онгоцны билет онлайнаар захиалав. Бөөн баяр нь цээжиндээ багтаж ядан байна. Шуудай борцтой ирнэ л гэнэ, найздаа ямар ямар ч гэнүү чингис архинууд ацрана л гэнэ.Харин Гүнд малийтлаа инээн, "тэр яах вэ, чи Гэрэлсаруулыгаа л хурдан авчрахаа бод" гэж хэлжээ.
Хатагтай Даниэл бага үдийн алдад бөөн дуу шуу болсоор орж ирсэн байна. Элза эзнийхээ нүүр амыг долоон догдолж, хатагтай ч Элзагаа тэврэн эрхлүүлж суусаар байлаа. Нохой хүний хэлээр ярьдаг сан бол мөн баларсан юм болох байж.
Хатагтай Гүнд Балх 2-т зул сарын бэлэг гэж нэг нэг дугтуйтай зүйл өгч, манай 2 ч өдрийн авсан бэлгээ түүнд гардуулав. Эднийхний зангаар тэр дор нь задалж үзтэл Гүндийн дугтуйнаас 300 евро бэлнээр, бас бус дэлгүүр энэ тэрээр үйлчлүүлэх эрхийн бичигнүүд, Балхын дугтуйнаас 100 евро, мөн Гүндийнхтэй ижил эрхийн бичигнүүд гарчээ. Баяр дээр баяр нэмсэн сайхан бэлэг авсан манай 2 ч маасайн гар барьж талархалаа илэрхийлэв. Даниэл авхайн энэ удаагийн ажил тун ч урагштай байсан бололтой. Ингээд Элза ирэх 2-р сар хүртэл эзнээ даган явж санаа амраалаа.

12.27. Оройн 22 цаг.
Гүнд Балхыг онгоцонд суулгаж өгөөд буцаж явтал утсанд нь шал танихгүй дугаараас дуудлага орж иржээ. За бас юу вэ гэж Гүндийн сэтгдэл түгшээд явчлаа. Одоо авахаас яахав. Хоолойгоо засан аль болох зоримог бүдүүн дуугаар утсаа авав.
-Байна уу! Гэтэл харин цаанаас нь "Гүүнди?!" гэсэн цоглог дуу гарч гэнэ. Нэг л танил дуу! Юу билээ энэ чинь...
-Тийм байнаа. Хэн ярьж байна вэ?
-Бэти байна.
"Бэти... эзний охин. Таг мартчихаж!" Харсан л бол чулуун хөшөө ч дагаж инээмээр түүний сайхан инээмсэглэл Гүндийн нүдний өмнүүр татаад явчлаа.
-Өө... Бэти. Сайн уу?
-Сайн. Чи 7 хоног ирсэнгүй. Чи аавтай ажиллахаа больчихсон юм уу?
"Пөөх долоохон хонож байна гэжүү, энэ хооронд чинь бүтэн зуун өнгөрсөн юм шиг санагдаж байх чинь" гэж Гүнд бодож амжив.
-Больчихсоон, би дахиж очихгүй.
-Аан. Гүүнди. Би чамайг төрсөн өдөртөө урих гэсэн юм. Нөгөөдөр завтай юу?
-Юу?...аан... завтай. Би очьёоо.
-Манай найзууд ирнэ. Бас хамаатны 2 охин. Чи мөнгөгүй бол бэлэг авсаны хэрэггүй шүү за юу. Зүгээр л хүрээд ир.
"Мөн ч хамаагүй ярина шүү дээ!" гэж Гүнд бодон өөрийн эрхгүй эгдүү нь хүрэн инээлээ.
-Хэхэ заа за.
-Гүндээ!
-Юу?
-Чи найз охинтойгоо ирсэн ч болно
-Надад найз охин байхгүй ээ
-Аа тэгвэл ганцаараа ирэх юм байна гэж Бэти баярласан өнгөөр цангинуулаад, "за дөхүүлж байгаад чамд хаягаа өгье. Түр бака" гэв
-За бака.

************
-hi, yu bn
-yumgui dee. Zia mongold saihan bnu?
-yanziin goyo bainaa. butsaj ochmoorgui l baina shuu
-hehe, tegvel uldehgui yu
-gehdee surguuliaa duusganaa. neeree gerleegiin visa garahaar bolson.
-oo zaza bolj.
-Aav eejid chin yumiig chin avaachij ogson
-Za thanks. hooe gesnees
-yu?
-mani 3 dahi jack potoo hojson
-hooh tiimuu. ahiad casino orsiimuu?
-gue. Betty. sanaj baina uu?

2010.12.31

Нар сарны хооронд амьдрал адал явдлаар сүлэгднэ VI

"За юүгжийнэ?" гэж Балх Гүндийг утсаа таслав уу гүй юу яаран асуулаа. Гүнд ширүүн царайтай урдаас нь харж байснаа инээд алдан толгой сэгсрэв.
-Хөгийн новшнууд гэж байх юм даа энэ дэлхий дээр чинь.
-Яасийн бэ тэгээд, юүгсийн?
Гүндийн ярьж байхад нь дагаж хөмсөгөө зангидаж, зүрх нь хамт түргэсэж байсан Балх юу болсныг нь хурдан мэдэх гэж адгаж байв.
-Нохой авах маргааш ш дээ? Араваа авч очоо л авна?
-За тийн, тэгсэн чинь яасан?
-Тэгсэн цайны мөнгө өгнө биз дээ гэж авчийнэ
-Юу гэсэн үг билээ?
-Би харин тийм юм байхгүй гэж нэлээн гүрийлээ. Тэгээд сүүлдээ хэдийг ахиж хүсээв гэсэн чинь 1500 гэж авдаг байгаа.
-Ёоооё, юу вэ, 11500 юу.... . Шулмас! Гэхдээ хоюулаа зүгээр авчна биз дээ тээ хэхэ.
-Гэхдээ бүр болохгүй бол маргааш мөнгий нь өгөөд л авахаас өөр аргагүй шдээ. Авахдаа харин гэрийнх нь хаалгыг тогшоод орно. Бас дарамттай айн..
-Өө гүэ! Зүгээр шууд булаагаа л авы л даа энэ чинь. Нүдэн дээр байхад чинь юу гэж мөнгө өгч байхым бэ!
-Булаана л гэхийн! Булаагаад чи жишээ нь хаачxуу?
-Багзаал руу гүйшд.
-Тэнд чинь бэлэн богоон яг явах гээд зогсож байдиймуу?
-Ер нь яасан ч яадийн, мод бариа л бүгдий нь цохиод унагана. Одоо ер нь шаанс гарахгүй бол шууд булаана шүү за юу! Чи айгаад байгаа бол би булаана! гэж Балхыг сүртэй царайлан хэлэхэд Гүнд шоолон инээмсэглэж толгой сэгсэрлээ.
Цагийн дараа гэхэд гадаа бүрий болж эхэлнэ. Гүнд, "тэд заавал нохойг гаргах л ёстой доо" гэж хэлээд нэгийг бодсон шинжтэй байж байснаа, "ерөөсөө мань нэг гарчxаад ирэе, утсаа сайн чагнаж байгаарай. Ямар нэг юм болвол над руу тэр дор нь залга..." гэхэд Балх, "за мэдэж байнаа" гэв.
Эзгүй, аниргүй өрөөнд Балхын тамхиа үлээх, холхин алхах чимээ л сонсогдсоор хагас цаг өнгөрөв. Тэвчээр алдарсандаа Гүнд рүү залгаж ярин, ирж байна гэхий нь сонсоод 2 дахь тамхиа асаах үед нь харуулдаж байгаа байшингийх нь хаалга онгойж харагджээ. Үслэг захтай жийнсэн хүрэм өмссөн тамирчин шиг чилгэр хүүхэн 2 нохой хөтлөөд гараад ирэх нь харагдав. Балх цонхондоо духаа наах нь холгүй гудамж руу шимтэн харж даруй Гүнд рүү залгалаа.
-За гараад ирсэн шүү.
-За?
-Нэг хүүхэн, Элзатай бас нэг өөр нохой байна.
-Ямар?
-Мэдэхгүй ээ, зүгээр нэг манай гудамжны золбинууд шиг л юм байшд.
-Том юм уу?
-Том том.
-За чи гараад наад хүүхнээ дага. Идэх юм юу билээ. Хиам байгаа биз дээ?
-Байгаа.
-Бүгдий нь аваад гараад ир.
-За. Чи хаана байхын?
-Наадах чинь заавал энэ дэлгүүр орж таарна. Гарангуут баруун гар талд чинь нэлээн зайтай нэг дэлгүүр байгаа. Мань тэндээс ирж байсан юм. Тэгвэл энд хүлээлээ.
-Аан за. Мань гарлаа одоо. Гараад залгая.
-Өөрийгөө анзааруулаад хэрэггүй шүү!
-Окэй.
Балх хувцасаа яаран шүүрч аваад гадагшаа харайлгалаа. Гарангуутаа зүүн тийшээ нэлээн хол яваад эргэж харан удаанаар алхав. Хүүхэн утсаа чихэндээ наан чалчиж, нохдынхоо хаачих аясыг даган хөлөө зөөн ядан эргэцэж байна.
-Байна, за яав?
-Мань гадаа байна. Эднүүс чинь дэлгүүр явах янз алгаа.
-Яажийнэ?
-Байшингийнхаа үүдэн дээр л холхиод байна.
-Ээ дурак! За ямар ч байсан харж л бай. Ирмээр юм даа.
-За.
Хүүхэн тасралтгүй бохь зажлан ихэд хөгжөөнтэйгээр хэн нэгэнтэй чалчина. Хамаг бүхний анхааралд байгаа гүнж Элза аа гэж. Даравгар том амаа хагас ангайлгаж завьжнаасаа төө урт хэл унжуулан лүк лүк алхаж байна. Бусад нохой гадаа гараад шавайгаа ханатал давхихыг хүсдэг бол Элза буурьтай нь аргагүй эргэн тойрноо ажиглан алхах дуртай. Тэгээд гудамжны булан тохой, тааралдсан бут сөөг, модны ёроолыг маш удаан нямбайлан үнэрлэнэ. Тэгж тэгж нэг оцойн сууж шинхэглээд, бас нэлээд удаж байж өтгөн мөр үзэх бөлгөө. Түүний зөвхөн толгой, их биеийг харвал лавтайяа нэг метр өндөр ханагар сайхан амьтан байна гэхээр авч хөл нь даанч гомдмоор богинохон билээ.
Одоо Элза тэрүүхэндээ нэг их холдолгүй хааяа жижигхэн шогшмор аядан алхалж, харин нөгөө нохой нь газар хамраа наан уяаныхаа уртаар 2 тийшээ хурдан хурдан шилжиж байлаа. Хүүхэн нохдынхоо аясаар сажилна. "Яваад өгөөч, холдоод яваач" гэж Балх наанаас нь хий адгаж байлаа. Тэгж тэгж Элза тэр нохой 2 ч гарсан хэргээ бүтээн биеэ сайхан хөнгөлж, хүүхэн ч тэднийг чангаан алхаллаа. Балх ардаас нь дагав. Элзагийн бандгар бөгс хүүхнийхээс дутахгүй сүр бараатай харагдна. Гэтэл тэд гэрийнхээ үүдийг чиглээд явж гэнэ шүү. "Болохгүй нь дээ, новш гэж!" гэж Балх бодохтойгоо зэрэг "шууд очоод булаая!" гэсэн бодол давхар харвав. Тэд яг л гэрийнхээ үүд рүү явж байлаа. Балх шийдэмгий царай гаргаж хурдан алхаллаа. Гараа зангиджээ. Хүүхэн хаалганыхаа өмнөх шатанд хүрэх гэж явахад Балхад гуравхан харайх газар үлдэв. Харайж очоод л хүүхнийг түлхэж унагаад Элзаг хөтлөөд гүйнэ. Юухан байх вэ дээ! Балх яг харайюу гэтэл харин хүүхэн бугуйндаа ороосон нохдын оосрыг мулталж аваад шатныхаа бариулаад уяж эхэллээ. Балх хурдаа огцом саан яах гээд байгааг нь ажиглав. Хүүхэн нохдыг уяж орхиод өөрөө шат өгсөөд гэртээ орж явчихлаа. "Өө бүр ч сайхан. Намайг ав гэж байгаам байх даа" Балх ингэж бодоод тэдний цонхнууд руу хяламхийж, харж байгаа хүн байгаа эсэхийг нягтлаад аажуухан дөхөе гэж байтал хаалга гэнэт нээгдэн мөнөөх хүүхэн буцаад гараад ирэх нь тэр. Гартаа хүнсний тор барьжээ. Балх цочсондоо хамаг бие нь халуу оргиод чигээрээ алхаж өнгөрөв. Хүүхэн нохдыг эрхлүүлэн ярьсаар дагуулж, ардаас нь явах шиг боллоо. Балх амаа барин халаглаж урд нь алхалж явна.
-Байнуу?
-За одоо л наадах руу чинь явж байх шиг байна даа. Миний ард явжийнэ.
-Харж байнаа, яагаад урд нь орчвоо?
-Гүэ харин гэртээ орохжийнэ гэж бодоод..
-За замд чинь 100 евро хэвтэж байгаа шүү, битий аваарай.
-Юун 100 евро вэ?
-Наадханд чинь өхгсиймаа.
-За.
-Хаха чи гэртээ орох гэхэд нь булаах гэж байсан уу?
-Тэхгү яахын бээ!
-Хахахаха, за яваад бай яваад бай.
Балх цаашаа хэд алхтал нээрээ нэг зуун евроны дэвсгэрт булан нь бөөн цасны дор дарагдцан байж байлаа. Яах гэсний нь тааж ядан, ардахаа чагнаархан явсаар байгаад дэлгүүртэй зэрэгцээд ирэхийн алдад том шилэн цонхоор нь доторхыг нь ажиглан харвал нэг ч хүнгүй хоосон газар, кассны ард өтгөн сахалтай эр сууж байв. Балх цааш хэдэн алхам яваад тэссэнгүй эргэж харлаа. Хүүхэн нохдыг дэлгүүрийн хашаанаас уяж байна. Өөрий нь харах сөгөө алга. Балх дахин хэд алхаад эргэн хартал хүүхэн яг л дэлгүүр лүү орж яваа харагдлаа. "Гүнд хаа байнаа?" гэж бодохын сацуу дэлгүүрийн цаанаас Гүнд тойроод гараад иржээ. Тэр гараа нэг дохиод шулуухан ноход руу гүйв. Түүнийг ноход руу ойртоход харин хүүхний хар нохой босож зогсоод хуцаад эхэллээ гэнээ. Наанаас нь очиж явсан Балх ч яахыгаа ойлгон халааснаасаа хиамаа гаргаж ирэв. Хоюул дэлгүүр лүү хяламхийн харна. Вакуум цонх, хаалганы ач тус мөн ч их юм даа, xүүхэн юм сонссон шинжгүй цаашаа харж энэ тэрийг шохоорхон явна. Балх хуцаад байгаа ширүүн амьтны ард очин шүгэлдэж амттайхан хиамаар даллав. Ууртай хар нохой эргэж харсан ч танихгүй хүнээс юм идэж сураагүй юм уу тоох ч шинж алга. Элза хэдийгээр өөрөө наашаа тэмүүлэвч уяанд нь ойртох арга алга байлаа. "Дууд дууд, бэйби бэйби гээд бай, наадах чинь удахгүй иднэ" гэж Гүнд хэлээд тэсгэл алдан дэлгүүрийн цонх руу хялалзан зогсоно. Тэг тэгсээр сүүлдээ амьдрал л юм хойно, хүүхний нохой дугай болон сүүлээ сагсалзуулан Балх руу ойртлоо. Нохой ч нохой л юм даа. Гүнд ч уяанд аажуухан ойртоод тайлах гэж оролдож эхлэв. Нохой Гүнд рүү эргэж харан харан хиам үмхэлнэ. Хиам өгөхгүй нэг л удвал эргэж ухасxийх гээд байна янз нь. Харин Элза Гүнд рүү цоройгоод гуяы нь тэвэрчихэж. Баярлаж байгаа нь тэр.
-Яасан бэ Гүндээ?
-Энэ.... түгжээ нь... гэж Гүнд шуухитнан ноцолдно.
-Хиам дууслаа, хурдлаач!
Дэлгүүр лүү харвал хүүхэн кассан дээр хэдийнэ ирчихсэн байлаа. Гэхдээ худалдагч эр тэр хоюул нэгэн зүйл рүү тонгойн удаад байна. Тэгж тэгж худалдагч гэнэт толгойгоо өндийлгөн харснаа гараараа заан юм хэлэхэд хүүхэн даруй эргэж харан хаалга руу ухасxийв. Гүнд ч тэрийг хараад хөлөөрөө хашаанд тулж хөмхийгээ зуугаад "чүүүү..үү!!!" гэж таттал гинж тас үсэрч, Элза суларчээ. Намайг дагаарай гэж Гүнд хашгираад хашаанаас гаран хар хурдаараа гүйлээ. Гэтэл 50 метр болов уу гүй юу Элза цааш давхихаас татгалзан суун тусав. Насандаа үзээгүй өндөржүүлсэн биеийн тамир хийж байгаа юм чинь аргагүй. Гүнд бараг л унах шахан татагдаад хараал тавин Элзаг шүүрч аваад тэврэн гүйлээ. Хүүхэн манай 2-оос хоцрох нь битгий хэл гүйцэх маягтай ард нь харайлгана. Гүэ бүр үнэхээр гүйцэх янзтай болоод ирэв шүү. Тэр гортиг шиг 2 урт хөл 2 метр сунаж байгаа байхаа. Гүнд нэг эргэж хараад "Балхаа аваарай" гэж хашгируутаа Элзаг чулуудаад эргэж хяламхийн 3 харайнгуутаа яг хүүхний өмнө гэнэт тугдайн суув. Хүүхэн ч эрчээрээ ирээд Гүндэд тээглэн дээгүүр нь нисчихлээ. Газар шурган унаж байгаа хүүхнийг харсан Гүнд өндийн босч цааш гүйлээ. "Балхаа наашаа наашаа!" Гүнд ийн хашгираад 2 байшингийн дундуур ороод алга болов. Балх ч араас нь ум хумгүй харайлгалаа.

2 залуу сууж ч чадахгүй догдолжээ. Амьсгаагаа дарж ядан тамхи татацгаана. Гадаа хэдийнэ тас харанхуй болж.
-Ёооё юу болов оо?
-Арай л чимээгүй аваад явж амжсангүй.
-Гэхдээ хүүхэн дэлгүүрт нэлээн удсышд, яагаад байсан бэ?
-Би кассных нь уншдаг юман дээр нь юм наачихсан юм. Хэхэ, тэгээд авсан юмы нь бичиж болохгүй маанагтаад байгаад байхгүй юу.
-Аийн хаха, яаж сэтгэв ээ! Юу наацын?
-Харин наах юм олдодгүй. Тэгсэн гэнэт санаанд ороод... миний пүүзний 2 улавчинд скоч шиг ярлик байдийн. Хуулж аваад наацан хаха.
-Энэ ингэхэд.. гээд Балх өрөөгөө тойруулан харахад
-Энийг бас захиалцан юм. Нохойг авчаад буцаад буудал руу гаа явалтай биш, улаан цайм гудамж дагаж гүйснээ нэг орц руу орно шд хэхэ. Тэгээд ийм байшингуудын дунд, шинээр өрөө захиалаад.
-Тэр зуун евро..?
-Хүн мөнгө олчуул баярлаад бодсоноосооо илүүг худалдаж авна. Тэр чинээгээрээ ч удна гэж бодсон юм.
-Богоон хэзээ вэ?
-Орой 21.40-д. Тэр болтол эндээ байж байгаад явцгаая.
Манай 2 цай кофе ууж сууна. Элза амаа ангайлган, хүн шиг дуугаар анн анн гэж яргалан байна. Гүнд хөшгий нь татсан цонхондоо завсар гарган онгойлгож гадаах чимээг анирдаж байтал гэнэт гудамжнаас Элза Элза гэсэн дуу гарав. Эрчүүд өөрийн эрхгүй нугдайлаа. "Хайж байна" гэж Балх Гүнд рүү сэрдхийн харав. Удалгүй бүр цонхон доороос Элза гэсэн дуу гарлаа. Бүр энд тэндгүй олон хүн Элза Элза гэлцэх болов. Эрчүүд үнэхээр түгшжээ. Энэ жижигхэн тосгон, оршин суугчдад бол нэг нохойг хайж олход ядах юмгүй л санагдаж байгаа. Уур нь хүрж үхэх гэж байгаа биз. Галт тэрэг ирэхэд 40-өөд минут үлджээ. Яаж гарч явах вэ ингэхэд. Үзэгдээд байдаггүй ази хүмүүс яваад байна гэдгийг мэдсэн байх. Эзэд нь ирсэн байна гэдгийг ч тэр бармэн гадарлаа биз. Байдал ингэсэн байхад хүн яаж ч ширүүлж мэднэ. Тэд одоо олуулаа. Бөртөлзөж яваа хүн бүрийг алдахгүй олзолно.
-За яахав? Модоо бариад гарах уу? гэж Гүнд Балх руу харан асуулаа.

Дондогийг тойрсон бөөн бөөн бодол

Ес эхэлчихлээ, ёоолкоо хийчлээ, тайлангаа биччихлээ, одоо он гарах л дутуу байна даа.

Шинэ он гарангуут бүх юм шинээр эхэлдэг бол гоё тэ? Юууу өнгөрсөн онд таньдаг байсан, ярьж тохирсон ажлууд мартагдчихсан. Бүхнийг шинээр эхлээл. Тэгвэл анхнаасаа инээгээд, ая талыг нь хараад давраацан нэгмуу гартай цоо шинээр танилцахгүй юу. Шууд таараал, за сайн байна уу? Өөрөө асуудлыг дараад удаагаад байдаг шинжийн махан толгой юу гүү юу? Аштайхан байхгүй бол ажил ч явкуунэ дээ залоо ай? гээл хөнсгөө атиралдуулаал нүдээ улаанаар нь эргэлдүүлээл. Ингэж ажиллахгүйэээ нөхөөөрррр за!!! долоовор хуруугаа гозойлгосноо ицсийцэст чамтай чамгүй үүр цайшүү ай? ёооооё ингээл эхлүүүл яахол. Өнөөх чэн бодышт "өөөөө энэг сэгсийсэн, тарган үхэр оготон чэн өөрийгөө юугж бодоодийгаан болооо, үхэр оготон таргалахаар бух болдог гэж бодсымлуу, эсүүл үхэр оготон сэгсийхээрээ сарлаг болдог гэж санасымлуу, харин хөх инээд хүрчлээ байна мууухахахахаха" гийшүүдэээ. Би тэгэнгүүт ичих ч үгүй. Яады үсрээл 365 хоног эргүүтсэнээрээ эргүүтчинэ. 366 хоногийн дараа шалчиганаал угтышт... Сайн байна уу та? Та сайхан амрав уу? Үгүй унтаж чадав уу? Муухай хүйтэн хонолоо шүү даараагүй биздээ. Монгол ноолуур дэлхийг дулаацуулжаахад Монгол дарга даараагүй байхоо тэ?

Үхэр оготно ингэж боддын гэнэлээ. Би сүүлтэй байсан бол гоё байхгүй юу. Сүүлээ хавчуулчина гээл хаалгы нь онгорхой орхиод гарангуут энэ Дондог дааркуу юу? Даарсан Дондог яады, хүн загнаж чадкуу бафбафф гээл бавтанажийгаал онигоо болно. Онигоо болдгүймаа гэхэд Чапи харчуул тэгээл дүүрээшт. ФМ-ээр нэг элэглүүлээл ай? Ориг Дондог ам ангайлаа олон бүгдээр гөхрөлдлөө... хахаха, буй биеэрээ ФМ болийшт муу Дондог.

За Дондог бээрэх ч дүүрч, Дондогийн зарцын бээрцэн машин ингэж боджээшт. Уг нь туршлагатай, ухаантай улсууд өглөө нэлээ эрт босоод машаанаа халааж байгаад, дулаахан машинд суугаад ажилдаа тухлаг ирдийн шиг байгаам. Манай эзэн болохоор унтаж унтаж босоол хам хум орж ирүүтээ, намайгий чэн халаах нь биштий хэл өөрөө хөрж амжкуу л ажлыхаа гадаа оччих юм. Тэгээл дахиал хүйтэнд чичрээл зогсох болохым. Иймчиг эзэнтэй байхаар илжиг болж төрөх минь яав даа. Яджил түлхүүрдүүлэлгүй хөдлөөд нөмөрт зогсчинодоо.

Тэгсэн чэн барагшийн сургуулийн шавь нар боджээн гэнээ. Энэг багшмаа чэн харин шударга гаруу гүү юу? Амьд үхсэн нь мэдэгдэхгүй алга болж болж ирчээд, уучлал гуйдгүймаа гэхэд мэнд ч мэдчихгүй юугаа шулганаад байгаан болоо. Хаалгы нь тас саваад гараад явчхымс, даанч гадаа хүйтэн байхын, за яахуу номын сан онгойтол ноомой царайлаал суужийхаас. Яджаахад гадаа хүйтэн болохоор нойр хүркүүм, хүрдэг бол сайхан унткуу юу? Загнаа хаячий гэхээр даараад амнаас уур савсаад ангиар нил манан татчих юм. Манан нь буухаар хана нь хөлрөөд нуль ус. Тэр ус нь эргэж над шингээд гарахаар хөлдөж мөс болоод лүдий нь баржээнаа. /үүүэээээхэхэхээхэ, загнажугаад хөлдвөөөө таануууд ай/

Нар сарны хооронд амьдрал адал явдлаар сүлэгднэ V


Гүнд вокзалаас гараад дэлгүүр олчих санаатай ийш тийш хараа бэлчээв. Бас л баахан улаан шаазан дээвэртэй намхан байшингууд болсон эль хульдуу боловч түрүүний тосгон шиг тийм бөглүү газар биш юм. Хотоос гараад дөнгөж 2 дахь зогсоол болхоор тийм биз. Гүнд хажуугаараа өнгөрч явсан хэдэн залуусаас асуусанд бүх дэлгүүр хаасан, харин баар онгорхой байж магадгүй гэлээ. Тэдний зааснаар баар луу явав. Хөл доор нь цас чахарч урдаас нь шөнийн жихүүн салхи үлээнэ.

Гүнд түргэн алхалсаар баарны үүдээр явж ороход тамхины утаа суунагласан жирийн л нэг жижигхэн газар байна. Бармэнийг арагшаа эргэн хөргөгч онгойлгох зуур Гүнд нэг тамхи зуугаад хүзүүгээ эргүүлэн ийш тийш харж хэрэгт дурлалаа. Хэрэгт дурлаж байгаад юу харсан гээч. Хүн хажуунаас нь харсан бол энэ залуугийн шил нь татчихлаа эмч дуудаарай гэх байсан биз. Тэр эргэж хараад нээрээ л шил нь татсан мэт гацчихав. Учир нь түүний баруун талын буланд ширээний доороос булдог нохойны том зантгар толгой цухуйн өөрийг нь ширтэж байх нь тэр. Элза юу, гэж Гүнд бодохтойгоо зэрэг хамаг амьсгаа нь давхцаж, барьц алдаад эхлэв. Нохой хамраа нэг долоогоод ширээн доороос бүр гараад ирж байна. Сүүл нь тасралтгүй модгононо. Өөр нохой байсан бол эзнээ хараад цовхчин харайж сүйд болох байсан биз. Харин булдог үүлдрийн ноход сэтгэлийн ч биеийн ч аль алинийх нь хөдөлгөөн багатай залхуу амьтад билээ. Нохойг авч яваа нэл будаг шудаг болсон биерхүү 2 хүүхэн түүнийг анзаарахгүй чалчиж сууна.
Гүнд пиаваа авч явах байснаа болиод нөгөө талын ширээн дээр очин буруу харж суулаа. "Энд байдгийм байжээ. Эндхийн улсууд байх нь" гэж бодонгоо пиавнаасаа 2 том балгав. Тэгээд шууд эргэж очин, "за хүүхнүүдээ нохойгоо авья даа, харж байсанд баярлалаа. Май энэ цалин чинь." гээд мянган евро ширээн дээр нь гаргаж тавиад... аа ингэж болохгүй. Энэ 2 босч ирээд намайг урж тасдахаас буцахгүй нь лав. Эсвэл шууд булаагаад зугтаах уу. Тэр Элзаг хөтлөн гүйсээр байгаад галт тэрэгний хаалга яг хаагдахаас өмнө амжиж үсрэн орж, 2 хүүхэн гараа зангидан занасаар үлдлээ.... аа ингээд бас дэмий, өөртөө дайсан хийгээд яахав. Зүгээр хулгайлая. Гэснээс энэ... миний 2 дахь жэк пот уу?

Балхыг богооны цонхоор харан явж, харин Гэрэлсаруул алчуур даллаад дагаж гүйж байна гэж зүүдлэн унтаж байтал нь Гүнд ирж сэрээв.
-Балхаа
-Ай, юу вэ?
-Утсаа авахгүй юмаа чи. Хоюулаа энд хононо.
-Яахжаагаан?
-Энд Элза байна.
-Худлаа ярь
-Нээрээ. Хоюулаа явья. Одоо бааранд байгаа. Гялз гялз.
Тэд хар гүйхээрээ явсаар булан тойртол 2 хүүхэн Элза гурав яг өөдөөс нь гараад ирлээ. Балх хариугүй нохойгоо дуудан ухасxийх шахахад нь Гүнд зуурч зогсоов. Хүүхнүүд тэдэн рүү болгоомжилсон янзтай харан өнгөрч, тэр 2 ч эрчээрээ цаашаа алхахаас өөр арга олдсонгүй.
-Мөн үү? Мөн байна тээ? Таниад байна тээ? гэж сандарсан Балхыг ар араас нь давхцуулан асуухад Гүнд "мөөн мөн" гэж хариулаад "хулгайлна даа хоюулаа" гэж шазууртайхан мушийж хэллээ.
Тэд хүүхнүүдийн барааг нь алдчилгүй холоос дагасаар нэгэн байшинд орж явчихыг нь харав. Дараа нь тэд тэр хавиар нь хайж байж нэг жижигхэн дэн буудал олон хонхыг нь дарж оржээ. Хүүхнүүдийин байшин руу харсан цонхтой өрөө ашгүй байж байна. Ингээд тэднийг өглөө болтол гарахгүй гэж тооцоод өөрсдөө унтахаар хэвтлээ.
-Яаж авах вэ?
-Харин ээ, дагаа л яваад байхаас. Тэгээд нэг шаанс гарч л таараа. Тэхэд нь л аваад зугтаая.
-Мммм...
-За өглөө эрт сэрий шүү. 3,4 цаг л унтах юм байна.

Ямар буянтай салхи нь тэднийг энд авчирсан юм бүү мэд. Тэнэж будилж яваад яг хэрэгтэй газраа ирчихдэг байна шүү. Одоо нохойгоо салгаж л чадвал мөнгө ч үрэх хэрэггүй боллоо. Анхааралтай, хурдтай л байх хэрэгтэй.
Тэд сэрүүлэг дугарахад сэрлээ. Байшин, цонхных нь хөшиг татаатай, таг чиг байна. Балх залхууран эвшээж, "хоюулаа ээлжээр харуулды л даа. Эхлээд чи харж бай, мань жоохон хэвтээтий" гэснээ буцаад унтаад өгөв. Гүнд доороос кофе авчран цонхны хажууд тухлан суулаа. Байшин аанай л ажин түжин байх аж. Дотор нь Элза байгаа гэж бодохоос бушуухан аваад явмаар санагдаад болох биш.
Яндангаар нь орчxым сан гэж Гүнд бодоод өөрийгөө хөөтэй хар дагь болсон байгаагаар нүдэндээ төсөөлөн инээд нь хүрэв. Харин Балх бол багтаж орох ч гүй. Толгойгоо оруулаад гэдэс нь багтахгүй, хөл нь сарвалзаад гацна. Өвлийн өвгөн болоод гэрт нь орчдийм билүү. Хэн миний охин бэлгээ аваарай гэж байгаад Элзаг уутандаа хийгээд аваад гарчихая.... Энэ 2 хүүхэн гайгүй л хүүхнүүд шиг байхын. Хар тамхичин ч бишээ. Утасны цаана эрэгтэй хүн бас дугарсан. Нөхөр мөхөр нь юм байлгүй дээ.... Гүнд ийнхүү эсэн бусын дэмий юм бодсоор хэдийнэ нэг цаг өнгөрчээ.
-Хөөе Балхаа босоорой, нөгөө 2 чинь гараад ирлээ.
´Балхыг нүдээ нухан босоод ирэхэд нь Гүнд, "худлаа худлаа гарч ирээгүй. Одоо чиний харуулын ээлж. Нэг цаг шүү" гэж хэлээд орон дээр хэвтэн Балхтай аар саар юм ярьсаар нойр нь хүрэв. "За гучин минут унтчий, сайн хараарай хөгшөөн" гэж хэлээд Гүнд цааш эргэн хэвтлээ.
Тэр хэр удаан унтсан юм бүү мэд. Сэрээд Балх руу харвал тэр нөгөө орон дээр хурхирч байна гэнэ. "Балхаа! боль доо чи!" гэж Гүнд бухимдан хэлээд цонхоор харвал байшингийн хөшиг хэдийнэ нээгдчихсэн байлаа.
-Балхаа, хөөе, эндээс хүн гарсан уу? Харсан уу?
-Гараагүй ээ. Мань хэвтээд ганц минут л ....
-Хөшиг нь хэзээ нээгдсэн бэ?
-Юуу? Нээгдцэн байна уу?
Балх нэг минут хэвтээгүй ээ. Тэр Гүндийг унтангуут л жоохон хэвтэе гэж санаад орон дээр гулдайсан, тэгээд л одоо сэрж байгаа нь энэ. Нэг цаг өнгөрсөн үү, тэрнээс илүү юу мэдэх юм алга. Хүүхнүүд байшиндаа байгаа эсэхийг мэдэх аргагүй боллоо. Гүнд Балхад хэдэн хатуу үг хэлж үлдээгээд өөрөө гарч гадуур хараад ирэхээр болов. Жижигхэн сууринг нэг тойрчоод ирэхэд юуны удав гэж. Харин Балхыг дахиж битгий унтаарай гэж гуйх, тушаахын завсар хэлжээ.
Тэнд байх бүх л дэлгүүр, онгорхой газруудаар яваад өчигдрийн хүүхнүүдийг олж харсангүй. Арай гараад галт тэргэнд суугаад хот руу явчихсан юм биш байгаа даа гэж түгшсэн Гүнд баахан алхаж утсаар ярьж байгаад орж иржээ. Балх унтаагүй байгаадаа бардамнасан янзтай сууж байна. Байшинд ямар ч өөрчлөлт гараагүй гэнэ. Цаг явсаар бараг орой болчихлоо. Буудлын мөнгө дахин нэг хоногийнхыг төлөв. Энэ янзаараа бол гадагшаа хамраа ч цухуйлгахгүй 2 хүүхэн дэг шүү. Ядаж нохойг гаргамаар юм даа. Гэтэл машины дуу гарч нэгэн том саарал машин байшингийн үүдэнд ирж зогслоо. Дотроос нь өнөөх хүүхнүүд нэг залуутай гараад ирэв.
-Тээр, тэд гараад явчихсан байж шүү дээ. Чи тэхэд... гэж Гүнд үгээ ч дуусгалгүй харсан зүйлдээ мэл гайхаж хоцров. Балх ч бас гайхсандаа исгэрлээ.
Живэр сахалтай араб эр нэг хүүхний нь сугадсаар байшинд орж явах нь манай 2-н анх баларсан баарны бармэн дүрээрээ байх нь тэрээ.
Балх уурлан түнтгэнэж, "шууд очоод цохиж унагаад нохойгоо авья. Наадах чинь биднээс хулгайлсан юм байна" гэв. Тэр нэн ч хилэнтэй харагдаж байна. Харин Гүнд тайвнаар, "бас болохгүй л дээ. Тэднүүс яаж ийгээд өөрсдийгөө зөвтгөнө. Бас тэр биднийг танина. Харчихвал бүх юм баларна гэсэн үг" гэлээ.
Ийнхүү манай 2 нохойгоо хулгайлж авах ёс суртахууны ч эрхтэй болоод авав. Яарахгүй бол Даниэл авгай маргааш ирнэ. Харин яаж авах вэ?
Гэнэт утас дуугарав. Энэ бол мөнөөх нэргүй дуудлага байлаа. Одоо ч тун ойрхоноос үзэж тарах нь дээ.



Нар сарны хооронд амьдрал адал явдлаар сүлэгднэ IV


Балх Гүндийн хэлснийг ойлгоогүй юм уу гэлтэй заасан зүг рүү нь дуугүй харж байснаа сая ам нээв.
-2 хоног нойргүй явчаад, алдчихвал яахым бэ!. Алдаа л дуусий шд. Чи хаширсан хүн шүү дээ уул нь.
-Хэ, би 2 хоног унтсан хүн шиг л байна. Би...
-Миний толгой хагарах гээд байна. Ер нь л дэн дун байна. Чи ч бас тийм байгаа даа.
-Би жэк пот зүүдэлсэн биз дээ? Чи өөрөө юу гээд байлаа...
-Тэр чинь зүгээр зүүд.
-За Балхаа! Яг амалжийнэ. Зуугаар азаа үзчихье! Илүүгээр тоглохгүй. Галт тэрэг иртэл 4 цаг байна...
Тэдний яриа дуусаагүй ч аль хэдийнэ нарийхан замаар орон алхаж эхэлсэн байв. Том том цас бударч, тэдний гишгэсэн мөрийг нэг ч их удалгүй дүүргэж байлаа.

Залуус 2 хоног унтаагүй гэдэг үнэн. Тэд үнэхээр их ажиллажээ. Тааваараа хийвэл 5-7 хоног хийх ажлыг өдөр шөнөгүй нүдсээр 2 хоног гарантайд л дуусгасан юм чинь дээ. Өглөөний ундны дараа л сая нэг хэвтэж, 2 цаг унтаад л эргээд ажилдаа орж байж. Гүнд сэрүүлгээр цочин сэрээд Балхын нүсэр биеийг сэгсчин сэрээдэг байв. Сэргэх гэж энержи дринк хэт их уугаад сүүлдээ салгалахдаа тулцгаасан байна. Ажлын явцад Гүнд илт шаламгай, сурцтай ажиллаж, харин Балх заримдаа зовлон тоочиж, их амарч.. за гэлээ ч Балх хэр чадлаараа гүрийх нь гүрийсэн. Харин гэрийн эзэгтэйн өглөөний цай мань эрийн зэвүүг их хүргэсэн дээ. Эхний өглөө шоколадтай бин авчирав. Өндөгтэй гурил нимгэхээн шараад завсар бөөн хайлмаг шоко асгаад нугалчихсан эд. Би чихэрлэг юманд дургүй л гэнэ, жоохон махан юм өгчxөд яадаг байнаа л гэнэ, Балх үглэж үглэж жоохон идсэн болоод унтаад өгч. Харин өдөр сайхан шарсан мах идэж нэг магнай тэнийсэн ч орой бяслагтай гоймон ирж гомдоов. Тэгээд л шөнөжингөө ажиллаад, өглөөний цайны цаг болоход ахиад л балиар шоко ирэх вий дээ гэж байтал эмгэн орж ирээд маш баяртайгаар, би өнөө өглөө та 2-т өөр юм бэлдсэн гэжээ. Балхын дотор онгойж ашгүй дээ гэж бодож амжаагүй байтал эмгэн, "энэ бол шоколадтай алимны торт" гэж хэлсэн нь Балхыг бараг Элзагаас ч илүү гонсойлгосон гэнэ. Харин өдөр нь баярлууштай үйл явдал болсон нь тосгоны 3 горзгор банди тэдэнд хоол авчирч өгөөд мөн ажилд нь туслахаар болсон хэрэг байлаа. Эмгэний ач хүү л 2 найзтайгаа ирж л дээ. Тэд эхлээд манай 2-г музейн үзмэр шиг жоол харж аваад багажнаас нь аван хамжилцаж эхлэв. Хөдөөгийн хүмүүс гэдэг хаа газар адилхан л байх юм даа гэж Балх боджээ.
Тэдний нүдийг гархилуулж, доод зовхийг нь хөхрүүлж орхисон энэ аймшигт 2 хоног дууссаны хойно хэрэв 2 Гүнд байсан сан бол доо гэж санааширмаар байлаа. Харин 2 Балх байсан бол... за ярихын бишээ.

Тэд алхсаар казиногийн үүдээр орж ирлээ. Жижгхээн газар юм. Гурав дөрвөн автомат тоглоом, рулет, покэр, блак жэкийн ширээ тус бүр нэжгээд байна. Хүн ч байхгүй, ганц нэг хөгшчүүл л автомат машин эргүүлж суух нь мань 2-г яваад ороход лавтайяа хагас минут мэлрэн ширтэх ажээ. Энэ бөглүү газар ази хүмүүс ховорхон үзэгддэг байж таарна. Гэхдээ энэ казино галт тэргээр дамжин өнгөрөгсдөөс овоо юм шулдаг бололтой юмаа.
Тэд хамгийн захын рулетны автомат дээр суув. Картаа шургуулаад эхлээд 20 еврогоор цэнэглэлээ. Ингээд бие бие рүү гээ нэг хараад Гүнд гараа кнопууд дээр тавьж гэнэ дээ.
-За, аз ивээх болтугай!
-Болтугай болтугай!
Жижгхэн гэрлэн бөмбөлөг шажигнан эргэлдэнэ. Рулетны автомат яг л ширээтэйгээ ижилхэн. Тэгтэй нийлээд 37 тооноос нэг нь л бууна. Хэд буухыг чөтгөр, казиногийн програмист 2 л мэднэ үү гэхээс жирийн хүн бол таамгаар л хэдэн цаасаа тавьж залбиран суухаас өөр аргагүй. Эсвэл хар цагаан, тэгш сондгой хоёроос, эсвэл 36-г 3 хуваасны нэг гэж бооцоо тавьж болно. Тэр нь тавьсан мөнгий нь 2 юм уу 3 дахин өсгөхөөс өөр шидгүй. Харин тоо тааж гэмээнэ бооцоо нь 36-гаар үржигднэ. Хүний шунал, аазгайг эрхгүй хөдөлгөж чаддаг ад мөрийн хар машин даа. Хүүхдээр бол энүүхэнд татаад байгаа солонго л гэсэн үг.
Автомат хэдхэн эргэлдээд л 20 евро нь алга болчихлоо. Гүнд шийдэмгийхэн цүнхээ ууудлан дахин 50-аар цэнэглэв. Автомат машин гэрэл гялалзуулан эргэлдсээр. Хэд хэд эргэсний дараагаа 50 нь 110 болж өслөө. Нөхдийн урам ч сэргэж бооцоог зоригтой тавьж эхлэв. Мөн ч их удсангүй мөнгө нь 170 болж өсчээ. Найзуудын нүүр гэрэлтэн огт ядраагүй юм шиг болж сэргэж гэнэ.
-Том тавья гэж Гүнд хэлэв. Балх дуугүй л зогсоно. Гүнд тэгснээ ахин цүнхээ уудлан 300 евро гаргаж ирээд Балх руу харах ч гүйгээр машин руу шургуулчихав.

Энэ машин дээр жаахан тоглоод ирвэл гарч байгаа тоонууд нь зүй тогтолтой гэдэг нь анзаарагдна. Гэхдээ хүний ой ухаан тэрийг бүртгэж гүйцэхгүй. Учир нь яг л ижил эхлэлтэй хэрнээ тэс өөр төгсгөлтэй тоон дарааллууд үй түм. Жинхэнэ утгаараа өгөөш байгаа нь энэ. Хүн эднээс өөрийн хэмжээгээрээ ажиглаж чадсанаа тэдгээр тоонуудыг ойлгочлоо гэж андууран, тухайлбал одоо 13 юм уу 17 бууна гэж хүлээн хамаг мөнгөө тавьж алддаг. 13 дээр 50 евро тавиад 10 удаа эргүүлтэл буухгүй байвал 500 еврогоо тавиад туучихлаа гэсэн үг. 11 дэх дээрээ халшраад тэр 50-аа аваад хоосон ганц эргүүлбэл харин сая тэр 13 нь буух жишээтэй. Жилдээ дор хаяж нэг удаа казинод атомат тоглоом хага цохисон хэрэг гардаг нь арга ч гүй гэдэг нь эндээс ойлгогдож магадгүй. Ихэнх хүн өөртөө буруу өгөнгөө, өөрийгөө бас ч зөв бодож байсан байна, харин жаахан л алдчлаа гэж ойлгоод дахин азаа үзэх нь зүгээр аксиом. Харин энэ бүхнийг удирдаж, дурын тоогоо буулгаж суудаг хүн өөр нэг өрөөнд бий гэдэгт Гүнд итгэнэ. Гагцxүү дэлхий нийтэд мөрдөгддөг казиногийн хуулиар тоглогчдод олгогдох учиртай бага сага хожил дээр л таарч чадвал тэр нь аз. Гэхдээ л тоо бүрийг харж буулгана гэж байхгүй дээ, өрөгдсөн тоонууд тааваараа хэсэг эргэж л таарна.

470 евротой Гүндийн толгойд хэдэн арван хувилбар орж гарч байлаа. Эрүүгээ үрчин тоо хатгасаар даруй хоёр зуугаар бооцоо тавьжээ. Гэвч эхний удаа шальсангүй, 70-г л илүү хожлоо. Харин дараагаас нь 2 дараалж том хожил авав. Том ч тавьсан хүүхдүүд дээ. Одоо харахад мөнгө нь 1500 болчиж.
-Өнөөдөр азтай байх шиг байна. Ахиад жоохон үзий гэж Гүнд хэлэв. Балх инээмсэглэн, хоюул бие биенийхээ мөр лүү алгадан доторх баарнаас нэг нэг пиав захиаллаа.
-Хоюулаа мянгаа авчаад, таван зуугаараа тоглоё гэсэн санал Балхаас гарав. Үнэн үг байсан тул тэд тийн хийв.
Харин дараах тоглолтууд даанч ой гутам байжээ. 500-г хийгээд 30 минут болоход л юу ч гүй хоцорсон байж. Гүнд ахин 500-г хийж алдаад зогсохгүй, үлдсэн 500--гаа бас хийсэн байна. Тэгсээр бүгдийг алдлаа. Тэд цалинтай цүнх рүү гээ л орхоос өөр аргагүй. Мань эрчүүдийн Адамын бий болсноос үүсэлтэй спортлог зөн мэдрэмж нь асчихжээ. Хэн хэнийгээ хорьсонгүй. Саяхан л 1500 евро атгачихсан байсан юм чинь арга ч байжуу.
Энэ удаа тэд дахин зуугаар цэнэглэлээ....

Харин нэг цагийн дараа гэхэд тэд 2000 еврогоо машинд алдчихсан байв. Тэнгэр нь хаясан эрс гэж л тэднийг хэлэх байх даа. Хоюулангийн нүүр минчийн улайж юу ч болоогүй юм шиг анивчих автоматыг ширтэн сууна.
-Бяхлуу! 2000-г алдчаад 200 дээр горойж ядаг юм! Эцсээ үзье! Гэж Гүндийг хэлэхэд Балх анзаарсан ч юмгүй машиныг гөлрөн ширтсээр. Харин машин өөдрөг дуу гарган эргэлдэж ахиад л тэр 2-н 100 еврог нь торох юмгүй залгиж орхилоо.

Ганц зуугаа барьж хоцорсон тэд сэргэхээр гадаа гарав. Харанхуйд гэнэт гараад ирвэл зомби байна гэж харахаар 2 сүг болжээ.
-Заяа нь хаясан юм, яах гэж зовлогоо зовоолоо гэж Балх гаслалаа. Гүнд тамхиа сорж шөнийн тэнгэрийг ширтэн, хөх тэнгэр минь хүүхдүүдээ хараач гэж шившин зогсоно. Балх ч амандаа юу ч юм бувтнана. Бодит байдал тэднээс алслан холдож хий горьдлого орыг нь залгах цаг ирэх нь энэ аж. Одод ямар ч гэмгүй царайлан, яасан, юу болоов? гэх шиг жирвэгнэх нь хүртэл адтай зэвүүхэн санагдана.
Гүндийн гарт байх сүүлчийн зуун еврог Балх хараад
-Наадхаар чинь хоюлаа архи авч ууя гэж яавал ч яая гэсэн царай гарган хэлэв.
-Арван евротой үлдвэл тэгьеэ гэж Гүнд хэлээд тамхиа хол нясалж, нэгэнтээ газар нулимаад казино руу орж явчлаа.

Тэд автоматын дэлгэцийг харан энд тэнд хатган хэд хэд эргүүлэв. Шийрэгнэж, хэдэн тооны дунд тавьж байгаа болхоор хожсон ч олигтой юм орохгүй, харин алдах болхооор 10, 10-аар өм цөм явж байлаа. Тэд 60 евротой үлдэв. Ингээд бүтэхгүй ээ алдвал ч алдья гэж Гүнд хэлээд хэдэн газар 1 евро тавиад, монголын ёсоо бодон 9-н тоон дээр 20 евро тавьлаа.
-9 дээр яаж байгаам бэ Гүндээ?
-9 эргээд байнаа, буучих юм шиг санагдаад.... За ингээд дарчxуу?
-За за хамаагүй!
Гүнд старт товчийг тасxийтэл алгадаад авлаа. Гэрлэн бөмбөлөг эргэлдэн эргэлдсээр зогсох дөхөхүйд мань 2 нүдээ анин тонгойж байтал хожлын дохио хадаад явчив. Аз гэж байдаг л юм байна. Тэд 720 евро хожчих нь тэр.
Урам орсон тэд хэд хэд дээр хэдийг тавихаа ярьсаар 100-гаар бооцоо тавьжээ. Энэ удаа тэг дээр 10 евро, бусад газар 5, 2, бүр магадлалгүй газар нь 1 еврогоор ч тавьсан байна. Тэд кноп дараад эргэж харан холдлоо. Машинд хожлын дуу дахин цуурайтав. Энэ удаа 0 буугаагүй ч өөр нэг тоон дээр буун 180 евро хожжээ. 80 евроны ашигтай л байна. Гэсэн ч тэд ахин дахин эргүүлж, нэг алдаж, нэг олсоор эцсийн дүндээ 700-гаа 400 болтол тавиад туучихлаа.
Балх уурандаа шатаж, Гүнд уруулаа хэмлэн үрчийнэ.
-За, 10 евро үлдээгээд бүх мөнгөөрөө тавьчих уу? Гэж Гүнд шидэмгийгээр хэлхэд Балх нэг их эргэлзсэнгүй тэгьеэ л гэлээ.
Ихэнх тоон дээр 3, 5 евро тавиад, 7, 27, 9 дээр 100, 100-г тавьчихлаа. Кнопоо дараад ахин хоюул машинаас холдож нүдээ анин биеэ чангалж зогслоо. Энэ удаа тэр 2 уужран амьсгаа авчээ. Машин жигтэйхэн чанга, удаанаар хожил зарласан юм санж. Эргээд очxод 3600 гэсэн тоо дурайж байх нь тэр. Ахиад л 9 дээр буучиxаж.
3600! шууд л гараад явах газардаа уг нь. Гараач гараач, ахиж сэгсрүүлэх л гээгүй бол гараад өгөөчээ! гэж хэлмээр. Гэвч тэд өөд өөдөөсөө харан яахаа шийдэж хэсэг байзнаад дахин тоглохоор болов. Энэ шунал, ханаж өгдөггүй ялалтын амтыг яалтай ч билээ. Галт тэрэг иртэл ахиад нэг цаг. Ахиад л хэд хэдэн газар хатгасаар 250 еврогоор бооцоо тавин эргүүллээ. Машин энэ удаа сулхан дуу гаргав. Заяа нь хая гэж, ганц евро тавьсан 21-гийн тоо буучихжээ. Энэ удаа Балх гарья гэж хэллээ.
-Гарья аа!
-Жоохон харья л даа.
-Буцаагаад алдчна даа, хожилтой л байна ш дээ...
-Совин төрөөд байнаа хүлээж бай л даа.
Тэд казиногийн баарнаас дахин нэг нэг пиав авч барив. Сайндаа ч биш Балхыгаа тогтоох гэсэн л Гүндийн санаа.
Цаашаа автомат машин эргэлдэх тусам мөнгө нь буцаад доошилж эхэллэээ. Балх, хий л гаслан байж ядна. Сүүлдээ мөнгө нь 1000-аас доошоо ороход Балх үнэнгээсээ уурлав. "Наадах чинь миний авсан цалин, би мөнгөө авья" гэжээ. Гүнд түүн рүү нэг том хараад, шууд касс рууу явж, бүх мөнгөө гаргуулан, Балхад 930-г өгч , өөрөө 50 евро барьж үлдээд, вокзал рууу явж бай, би галт тэрэг ирэхээс өмнө очно гэж хэлжээ. Балх түүнийг цуг гарьяа гэж жоол ятгаж байгаад гараад явж. Гэхдээ вокзал явсангүй, казиногийн үүдний танхимд түшлэгтэй сандал дээр нөхрөө хүлээн суулаа.
"Энэ Гүндээгийн өвчин нь хөдөлчиж. Бас тэнэг юмаа тэгжаагаад. Уг нь ч хүн хождог л юм байна. Тэхдээ ямар ч барьц алга. Одоо гарч ирээд ахиад зээлий гэх вий дээ, өхкүү дээ. За богоон ч хөдөллөө дөө. Лиза ер нь юу болжийнаа. Ёооё толгой... хайран мөнгө хайран мөнгө.... гайтай хар нохой.." Балх ийнхүү элдвийг бодон хөлөө жийгээд, нүдээ анин сууж байтал нам унтчихаж. Гэнэт, Хүүе Балхаа гэсэн дуунаар цочин сэрвэл, Гүнд өмнө нь зогсчиxсон, түүн рүү байдгаараа маасайж байжээ. Балх ухаан мэдрэлгүй унтсанаа мэдэн, кармаан дахь мөнгөө юун түрүүн дарж үзэв.
-Алив босоод ирээ хурдал, богоон ирчлээ.
-Тас явсан байшд, чи яасан бэ?
-Явангаа ярьяа.
Гүндийн инээснийг бодвол хожцон юм болуу. Эсвэл тавийгаа бас алдчаад худлаа маасайгаад байнуу.
Тэр 2 зэрэгцэн вокзалын зүг алхав.
-Мань сая алаад хаясаан.
-Яасийн? Балх үнэнгээсээ айлаа. Тэр нэг л яараад байна. Арай бас юм хум хага цохьцийн биш биз дээ.
-Жэк пот буугаад....
-Пань!
Гүйн алхаан дундаа Гүнд энгэрээсээ цаасан ууттай юм гаргаж ирэв. Гар эсгэм зуутууд ногооронхон багсайж байлаа. Балхын нүд бүлтрэх шахаж, наадах чинь юу вэ гэж дайран, барьж үзэх гэхэд Гүнд гараа бултуулан буцааж өвөртлөөд яаснаа ярьжээ.
Тэр 50 еврогоо атгасаар хамгийн захын өөр нэг машин дээр очин тоглож эхлээд тэрийгээ 330 болгож, дараа нь яавал ч яаг гээд энд тэнд 3, 5 еврогоор бооцоо тавин эргүүлж арай алдчилгүй баланс барихтайгаа тогложээ. Тэгсээр галт тэрэг ч хөдлөх дөхөөд ирж. Голын 1/3 хэсэг дээр бүх мөнгөө 30, 50 еврогоор тавьчxаад буусан ч буугаагүй ч шууд гарахаар болсон байна. Ингээд конооп даруутаа машинаасаа бүр холдоод эргэж хартал дэлгэц дүүрэн ногоон гэрэл анивчаад эхэлжээ. Хожил уу эсвэл казино миний сүүлчий мөнгөө дууссаныг тэмдэглэж байгаа юм уу гэж бодсоор дөхөж очтол "жэк пот- 8500" гэсэн бичиг гялалзаж байж. Урьд нь тийм явдалтай таарч байгаагүй учир, ажилтныг нь дуудан, "надад хэдэн евро байна вэ?" гэж хүртэл асуухад, ажилтан түүнд, "Зул сарын мэнд! Та 8500-тай байна, баяр хүргэе! Та мөнгөө авах уу, машинд үлдээх үү?" гэж асуужээ. Самгардсан Гүнд яаран толгой дохиж, мөнгөө авчруулжээ. Хүргэж ирсэн 2 ажилтан нь дахин дахин амжилт хүсээд зогсоод байхад нь шууд хажуугаар нь өнгөрөөд гараад ирсэн юм санж.
-Ёстой ширэн нүүрлэсэн. 20 евро цайны мөнгө авах гээд байхгүй юу. Гай шд.
Балх үлгэрийн баатрын яриа сонсож байгаа жаахан хүүхэд шиг л Гүнд рүү мэлэрч зогсоод эцэст нь шүүрс алдлаа. Цуг л байж байдаг байж дээ энийг мэдсэн бол гэж дотроо атаархав.
-Гэхдээ чи мөнгөө авдаг нь зөв болсоон, тэгээгүй бол би тэр машин дээр очихгүй байсан. Бас мэдээж байгаа мөнгөнийхөө тоогоор хүний толгой өөр өөр ажиллаж, өөр шийдэл гаргана шүү дээ. Чи бид 2-н төөрөг хамтдаа нийлж байж л аз ивээлээ, одоо ч тэр муу хүүхний нүүрэнд 10 цаасаа нааж хаяа л нохойгоо авна шүү дээ гэж Гүндийг хамгийн сүүлд хэлэхэд Балх түүний уужуу занг нь бишрэн бас дахин нэг шүүрс алдлаа. Тэр өөрөө түүний оронд байсан бол хожсон мөнгөө биднийх гэж хэлж чадах байсан уу гэж дотроо боджээ.
Галт тэрэг нийслэл хот хүртэл цаг 45 минут явна. Тэд хамгийн булангийн суудлыг эзлэн өөд өөдөөсөө харан сууж уух юм, бага сага идэх юм захиалав. Балх амандаа баахан самар хийнгээ ярина.
-Ийм аз тохиож байдаг! Тэхэд тэр муу хүүхэнд хамаг юмаа өгөх гэж байх, таарч дээ!
-За яахав. Бүр аль ч гүй болсон бол яана. Ард нь гарлаа шүү дээ ингээд.
-Энэ дотор заслын ажил чинь харин дажгүй юм бишүү ер нь?
-Уг нь тийм, би хийж л байсан. Хамтрах хүн олдоогүй юм.
-Хоюулаа хийе л даа.
-Болох л юм. Тааваараа л хийнэ шүү дээ, ингэж аймар гүрийхгүй.
-Ингэхэд чи 3 жэк пот зүүдэлсэн, ахиад 2-г нь...
-Гүй байлгүй дээ. Маниусыг аз л түшсэн хэрэг байх. Гэхдээ л.. яаая. Би урьд нь өчнөөн тоглоход ийм юмтай таарч байгаагүй. Ер нь яг яахаар жэк пот буудгийн болооо?
-Мэдэдгүймүү тэрийгээ хаха...

Гүнд нүдээ анин түшлэг налахад нүдэнд нь "жэк пот 8500" гэсэн дэлгэц гялалзсаар л байлаа. Ямар сонин орой вэ ингэхэд. Ганцxан өдрийн дотор хэдэн насаар хөгширцөн ч юм шиг. Нохойгоо алддаг тэр өдөр тэртээ олон жилийн өмнөх юм шиг санагдна. Саранбаатар, Тими Энни хоёр, тэр муу хүүхэн... хүе ингэхэд нөгөө 2 охинд больчлоо гэхгүй бол нүүгээд ирчих нь байна. Маргааш өглөө л ярья. Одоо Тими Эннигээс 1000-г л зээлхэд болно. 500-г нь ажил олтлоо хэрэглээд....

-Мөнгө байсан бол монгол руу нэг ухасxийx байсан юм. Гэрэлсаруулын виз гараасай.
-Гайгүй байлгүй дээ хө
-Айх юм.
-Бас тийм л дээ, элчин сайдын л үзэмж. тэр өдрийн тэнгэр мэднэ гэдэг. Хотын жолоо өгч байгаархуу л юм уу даа. Гэхд ээ бичиг баримтаа л бүрэн, зөв бүрдүүлвэл виз гарч л таарна шүү дээ. Манайхан өөрсдөө л худлаа бичиг оруулах гэж байгаад хаалгуулдаг шд.
Тэд ийн гангар гунгар гэлцэн цонхоор ширтэж явтал нэг л мэдсэн нойрондоо дийлдэн нам унтацгаачихжээ.
Энэ үйл явдлын эхнээс л Гүнд Балхыг дуудан сэрээж ирсэн. Одоо ч бас тэгэх нь. Гэхдээ эхлээд Гүндийг билет шалгагч ирж сэрээлээ. Гүнд түүнд 2 билетээ үзүүлтэл, "энэ чинь цаг нь өнгөрчихсөн байна, дараагийн билетээ үзүүл" гэхэд нь мэл гайхаж цэл хөхрөв гэдэг шиг юм болов. Орон нутгийн нэг билет таслуулхад 3 цаг үйлчилдэг. Дуусахад нь ахиад билет таслуулах ёстой билээ. Тэд галт тэргэнд суухдаа л дөнгөж таслуулсан сан. Ингэхэд бид хаана явнаа?
Гүнд билет шалгагчтай удтал ярилцаж байж учраа олон, өөрсдийгөө ч ойлгуулж шинэ билет худалдаж авчээ. Тэгээд ном ёсоороо Балхыг сэрээв.
-Хөөе сэр. Бууя
-Ирцэн үү?
-Биднүүс хаа хамаагүй явчиж.
-Яасaан?
-Галт тэрэг хот руу ордгоо ороод, нөгөө тийшээгээ гараад явж байна.
-Нам унтжээ?
-Үхсэн юм шиг л унтаж. Богоон хотод нэг цаг зогсдог юм шүү дээ. Тэхэд ч сэрээгүй байна.
-Одоо...?
-Одоо буцах галт тэргэнд л суухаас...

Будлиу хоёрыг галт тэрэгнээс буунгуут цэнгэг хүйтэн агаар угтан авч сэтгэлийг нь сэргээлээ. Хэдэн цаг сайхан унтчиж, бас нэгэнт бүх шаналгаа ард хоцорсон. Хэдхэн цагийн өмнө л үлдэгдэл хэдэн мөнгийг яаж олоё доо гэхээс үхмээр санагдаж байсан даа.

Хуваариас харвал буцах галт тэрэг 30 минутын дараа ирэх байлаа. Энд удвал даарах тул хэдэн минут ч гэсэн дулаахан байхаар 2 давхарт гарцгаав. Хүмүүс ч цөөнгүй байна.
-Ойр хавьд дэлгүүр байдгүйм байх даа. Ганц ганц пиав уучxуу?
-Тэгий л дээ.
-За чи эндээ сууж бай, мань гүйчээд ирий.
-За
Балх шатаар уруудаж яваа Гүндийг далд ортол нь харснаа том гэгчийн эвшээгээд куртканыхаа үсэрхэг зах руу эрүүгээ нугдайлган тухлан суулаа. Дулаахан орчин, жигд хүнгэнэх ямар нэг авиа сэлт түүнд түрүүчийн нойрыг эргүүлэн авчрав. Гүнд ахиад л түүнийг сэрээх нь дээ...

Улс төрч хүний ярилцлага

Артгаа урт юм бичээд уур хүргэчлээ. Би уурлаад урт юм бичлээ

Шинээр улс төрч болох, болж байгаа нөхөддөө олон жил сонин уншсан хүний хувиар зөвлөгөө бичлээ. Та бүхэн доорх шууд шоблоом болох ярилцлагыг хуулж аваад өөрийн нэрийг тавиад ямар ч сонинд өгсөн нээлттэй шүү. Эхний хараар бичсэн нь сурвалжлагчын асуулт. Дараагын босоо нь улс төрч хүний хариулт, тэр налуугаар бичсэн нь тодотголууд шүү. Сонинд өгхөөр болуул налуугаар бичсэн хэсгийг авч хаяна уу.

- Та анх яаж улс төрд хөл тавьсан бэ?

- Би ч яахав дээ анх ажил хийгээд явж байсан нутгийн ах дэмжээд, би тэр үед намын анхан шатны байгууллагад орчихсон байсан юм тэгээд байгууллагын дарга болоод. Хар залуугаараа дарга болсон доо.

Энд та бүхэн анхан шатны байгууллагааас шууд дарга болон цойлсон атаархмаар жишээ байгааг анхаарна уу. Энэ хичнээн мундаг залуу болхыг цаагуураа олон түмэнд илэрхийлж байгаа бөгөөд залуугаасаа хүн амьтан удирдаж ирсэн мундаг дарга гэдгээ хайр найргүй илэрхийлсэн байгааг сайтар ажиглаарай.

- Залуу хүн төрийн албанд тэгээд даргын ажил хийхэд хүндрэл бэрхшээл тулгарч байсан биз?

- Өө тэгээл улс орныхоо төлөө төрд хоёргүй сэтгэлээр зүтгэж л байна даа. Чадахгүй мэдэхгүй гээд болих эрх байгаагүй л дээ. Чадна гээл зүтгэсэн үүнийхээ ч хүчээр одоо байгууллагаа өдий зэрэгт хүргэчихээд байж байна даа.

За энэ бас их учиртай. Би чадахгүй байсан ч хийнэ гэж зүтгэдэг гэдгээ харуулж байгаа юм. Тэрнээс яахаараа чадахгүй хүн энд даргаар тавьдын гэж үзэх хүн байхгүй ээ. Тэгээд бүр чаддаг хүн тавьсан бол байгууллага нь бүүр лаг байх байж гэж бүүр ч бодохгүй санаа зоволтгүй, энэ яасан мундаг залуу вэ гэж л бүгд хардаг юм шүү дээ.

- Нутгийнхаа тухай яриач.

- Манай нутаг сайхаан. Уултай устай. Зав л гарвал нутагруугаа гүйчихдэг. Тэгээд зав гарахгүйм дааа.

Энд уг нь сэтгэл нь байгаа шүү гээд байгаа юм. Очоогүйгээ сайхан цайруулаад авна аан.

- Хүмүүсийн амьдрал ямар байна, ихэвчлэн ямар хүсэлт тавьж байхым дээ?

- Амьдрал хүнд байнаа. Өнөө маргаашаа болгож байгаа айлууд их байна. Манай төрийн түшээдүүд энэ бүхнийг нүдээр үзэж ард түмэн дундаа орж ажилламаар санагддаг шүү.

Энд бол гоё. Өөрөө сайхан хутгалддаг бусад нь бол өөдгүй гарууд. Эднүүс над шиг байвал баллах байлаа, даан ч тэгэхгүйм даа, би өөрөө үхтэрээ зүтгэхийн даанч ганцаардаад гэж хэлж байгаам шүү дээ.

- Та бага насныхаа тухай яриач?

- Би жирийн нэгэн айлд өссөөн. Бидний багад ч сурхад хэцүү байлаа шүү дээ. Бусдын адил өссөн дөө. Тэхдээ би сурлагдаа бол бараг сургуульдаа тэргүүн сурагч нь байлаа шүү дээ. Тоо физикт бол сайн байсан. Багш нар надад сайн. Тэгээд би гадаадад сургуульд явсан даа.

Их хүнд хэцүү үед хамгийн мундаг сурлагтай байсанаа ний нуугүй хэлэх хэрэгтэй. Тоо физиктээ сайн хүүхэд бол хамгийн мундаг нь гэсэн ойлголт шүү дээ. Яаж гадаад явсын бол арын хаалга байхдаа гэж бодохгүй. Ийм мундаг юм чинь явж л таараа гэж бодно шүү дээ.

- Их сургууль гэснээсээ гэр бүлээ танилцуулаач?

- Авгайгаа магтадгүй л гэдэг. Тэхдээ магтахаас аргагүй. Би төрийн ажил гээд зав багатай гэр бүлийн ажилд оролцож чададгүй. Манай авгай л гэр бүлийн ажилаа цохицуулна шүү дээ. Төрийн албаны цалин багыг бүгд мэднэ. Манай эхнэр л бизнесээ хийж энэ гэр бүлийг тэжээж бүгдийг авч явж байна даа. Надаа ямар юмных нь бизнес байхав дээ. Би харин ч дараа болж байдаг хүн.

Эндээс уншигчид буруу ойлгоно гэж санаа зоволтгүй шүү. Ямар ч уншигч энэ гэр бүлээ ч авч явж чададгүй хүнээр төр бариулахаа больё, тэр гэр бүлээ бизнестэйгээ авч явдаг эхнэрийг нь оронд нь ажилуулья гэж бодохгүй. Харин ч хөөрхий минь бага цалинтай авгайгаараа тэжээлгээд төр түмнийхээ төлөө мөнгөний төлөө бишү улс орныхоо төлөө зүтгэж байгаан байна л гэж харна шүү дээ. Авгай нь мундаг өөрөө мундаг сайхан гэр бүл байна л гэж бодно.

- Та хэр шүтлэгтэй вэ?

- Буддын шашныы л шүтдэг юм. Нэг даасан лам байгаа бас эхнэр л очиж юм хум асууж байдаг. Сая нутагтаа хэдэн суврага бариуллаа. Нутгийн ган зуд ч багсаад сэтгэл сайхан л байна.

Тээр зүгээр ч шүтэхгүй нутгийн олноо бодож шүтдэг хүн болох нь шууд харагдана шүү дээ.

- Ган зуд гэснээс морь мал сонирхоно биз?

- Өө хэдэн адуу бий. Би хотод өссөн болхоос манай удам чинь дээшээ хөөгөөд үзвэл Чингис хааны үед морь унаж байсан байдын. Тэгээд цаанаасаа хатгаад морь мал уянаа. Морь уяад зогсохгүй хэдэн сайхан хөөрөг байна, хэт хутга бас байнаа.

Эндээс өв уламжлалаа дээдэлсэн айхтар хүн байна. Бас морь уядаг хөөрөгтэй эртний өвөг дээдсээ мэддэг гээд сайхан сэтгэгдэл төрнө шүү дээ.

- Юу хийвэл улс орон илүү хөгжих бол.

- Хийх юм их байнаа. Уг нь би өөрийн саналаа бичгээр болон амаар олон удаа хэлж байсан. Манайхан тэгээд хэрэгжүүлэхгүй юмаа. Улс орон хөгжихөд уг нь болмоор сайхан боомж бүрдээд байна. Даан ч манайхан ойлгохгүй юм.

Энд бас бусдыгаа муулж өөрийгөө дээш нь татах тактизаа дахин ямар чадварлаг хэрэглэж болхыг анзаарна уу.

- Ашигт малтмалын ордуудын талаар

- Ордуудын тухайд би тодорхой байр суурьтай байдаг. Үүнийг зөв ашиглавал их юманд хүрнэ, зөв ашиглая гэж бодож зүтгэж байгаа. Буруу ашиглдавал аюултай. Тэхээр зөв л ашиглах хэрэгтэй. Тодорхой саналууд бол байдаг.

Зиа яаж гэж хэн ч асуухгүй. Сайхан зөв бодолтойн байна. Бүгд л мундаг байр суурьтай хүн байна даа гэнэ.

- Улс орны хөгжилд юу саад болж байна?

- Тодорхйо асуудлууд байгаа. Би нэр дурдаад хэлж болно. Даанч одоо цаг нь болоогүй байна. Цаг нь болхоор би бүгдийг дэлгэх болно. Одоо хэтэрхий ганцаардаж байна би.

Энэ ёстой сүүпэр үг шүү. Иргэд бол энэ айхтар том том юм мэддэг хэзээ нэгэн цагт дэлгэх нь хэмээн яриа бүрийг чинь алгасахгүй уншдаг болно. Нууц мэддэг томчуудтай орооцолддог гар байна гэж хүндэлнэ. Харин намын чинь болоод нөгөө намын чинь томчууд энэ биднийг мэдцийн байхдаа хэмээн “Сүхбаатар” киноны ховдог гомбо шиг айж эхэлнэ. За манийг дэлгэхнээ мэдээтэй харьцахгүй бол гээд. Бүгд л тодорхой хэмжээгээр гэмтэй тул айх нь аргагүй. Тэхдээ нууц мэдэхгүй бйасан ч болно. Цаг хугацааны явцад мартана хэн ч нэхэж асуухгүй. Цаг хугацаа нь хэзээ ч болхыг мэдэхгүй шүү дээ цаадуул чинь. Цаг болоогүй байна гэсээр үхсэн ч яахав дээ тээ.

Зиа иймэрхүү ярилцлага өгж сурах хэрэгтэй шүү улс төрч болж байгаа нөхдөө. Сурвалжлагч ингэж асуухгүй шүү дээ гэжүү. Ихэнх нь ингэж асуунаа асуухгүй бол сурвалжлагчдаа таван цаас атгуул. Цаадуулд чинь мөнгө хэрэгтэй танд бол нэр төр хэрэгтэй бүү нэр төрөөсөө мөнгө харамла.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл