Өндөр цалинтай ажлын зар

Манай Гаамп-плем компани дараах ажлын байранд нэг биш нэлээд хэдэн хүн шалгаруулж авна аа.

  • Тавигдах шаардлага:
  • Хэл ярианы өндөр хөгжилтэй
  • Ойр орчныхонтойгоо ярих үнэхээрийн дуртай
  • Ихэнх цагаа хүмүүстэй ярьж өнгөрөөдөг
  • Өөртөө итгэлтэй
  • Бусдад ч бас итгэдэг
  • Голдуу эмэгтэй улсыг авна.
Гүйцэтгэх ажил үүрэг:

Өөрийн үеийн таньдаг таньдагүй бай дундаж эргэм насны эрэгтэй эмэгтэйчүүдэд дараах зүйлсийг ярина.

“Ээ ажил чинь нэг л болкуу байна уу. Гаамп гээд маш сайн үзмэрч байдышд, Эртээд намайг очсон чинь шууд чи бүтэлгүй яваам байна засий гээл засал хийгээл одоо би үнэн дажгүй явжээнээ. Манай хамаатны нэг охинд байдын олон жил нөхөргүй байгаа тэрүүнд ханийн тэнгэр дуудаад үнэн дажгүй залуутай суулгацан гээд боддоо, манай нутгийн хөгшиний ходоод муу байна шууд хараад л хэлсийшд, хотод эмнэлэгт дурандуулаад оношилж чадаагүй өвчин дөө, тэр хүн гэрт нь оронгуут хүний хамаг юмыг шууд хэлдиймаа, цаашид яах тухай ч илэн далангүй хэлж өгдөг, тэгээд засал масал нь үнэн найдвартай, үзүүлсэн улсаас нь амьдрал нь өөдлөөгүй гэх хүн лав байхгүй. алив ерөөсөө хоёулаа очий”

Үүнийг ягштал цээжиилэн хүмүүс авчирах бөгөөд авчирхаасаа өмнө надад авчирагч этгээдийн тухай онцгой мэдээллүүдийг өгнө. Тэнд нь мэнгэ байдаг, тэр нутгийх, юу юу хийж байсан гэх мэт нарийн мэдээллүүдийг өгнө. Харин насанд хүрсэн бүх монголчууд бөөрний өвчтэй байдаг ба чи их элэг муутай хүн юм архи уудгуу гүү бол архи ууж болкуу шүү элэг чинь тэскүүм байна уухгүй бол яах ч гүй элэг байна даа гэх зэрэг элмэнтаарны зүйлсийг бол би өөрөө бодож олох юм.

Нэг үйлчлүүлэгчийн нийт хөлсний 40 хувийг ажилтан авах бөгөөд өөрийн доор мөн ажилтан элсүүлж авна. Элсүүлсэн ажилтаны үйлчлүүлэгчийн 5 хувийг бас та өөрөө авнаа. Хамгийн олон доороо зуучилагч элсүүлсэн хүнийг мундаг захирал, бүүр лут захирал гэх мэт урамшуулалд хамруулнаа.

Та бүхэн намайг хичнээн худалч луйварчин гэж хэлж болох бөгөөд миний асар олон зуучлагч нар наад яриаг чинь шал худлаа болхыг өдөр бүр хүмүүст ярьж явах тул танд хэн ч итгэхгүй. Тэхээр танд ямар нэг нууц хадгалах үүрэг ноогдохгүй болно.

Хамгийн олон хүн авчирсан хүн Эрээн хотод болох олон улсын үзмэрч, мэргэч, төлөгч, хараалч, ерөөлч, илээч, нулимаач, бүлээч, галаар түлээч, халуунаар хайраач, үзээч, хараач, өөд уруугүй умруулаач, зурхай, сүнс, хий /унгасных биш/, шамбарам, шар хий бадгана судлаачдын академийн хүндэт гишүүн дооктор, проопээсор болоод зогсохгүй тус академийн уулзалтанд оролцон сарын цалин дээрээ урамшуулал авах боломжтой юмаа.

Манай Гамп-плэм кампаани нь айл бүрийг үзэж, харж, засал хийх, хүн бүрийн зам мөрийг тэгшлэх засгийн газрын хөтөлбөрийн хэмжээнд ерөнхийлөгч удахгүй ивээвэл тэр ивээл дор нь багтаж үйл ажиллагаагаа явуулдаг билээ. Иймээс та үзүүлсэн үйлчлүүлэгчид хүртэл үнэнийг хэлэн зуучилагчаар ажилд авж болох бөгөөд ээж аав элгэн садан гээд дуртай хүнээ ажилд оруулах боломжтой. Монголын иргэн бүр баяжихын тулд эхлээд намайг дэмж дараа нь бусдаар дэмжүүлэх хэрэгтэй.

Манай Гаамп-плем олон улсын үзэж, харж мэргэлэх компаанид ажилд орсноор таныг үзүүлж харуулах хүсэл сонирхол нэг, эвтэй найртайгаар мэргэлүүлдэг хамт олон, үзэж харуулж, үймээн самуун болсон ч тохилог дулаахан үзүүлж харуулж мэргэлүүлэх ажлын байр, нэгэнт үзүүлж харуулаад засуулсан байхад цалин хэрэггүй бөгөөд олон үйлчлүүлэгч авчирвал сайн цалин авах горьдлого хүлээж байна. Мөн та ажлын байран дээр байнга байх шаардлагагүй бөгөөд хичээлийн завсраар, ажлын зав чөлөөгөөр хийх боломжтой. Компааний захирлыг хүнтэй тэр тусмаа үеийн бүсгүйчүүдийг үзэж байхад гадны хүн орхыг хориглоно.

Хэдэн бичил явдлууд

Дээр нэг хэдэн бичил явдлууд зохиож үзэж байсан юм. Тэгээд энд аваад ирлээ. Хадгалж байгаа ухаантай :P.

2 эмэгтэй Африк руу жуулчлаад нэг нь л буцаж иржээ. Тэрээр эхэр татан ярина.
-Бид 2 далайн эрэг дээр наранд биеэ шарж байтал нэг хар залуу Дулмааг хараад байлаа л даа. Дулмаа, "чи түүний харцыг хараач, яг л намайг идэх гэж байгаа юм шиг. Энэ эр ч намайг галзууруулах байхаа" гээд түүнтэй аальгүйтэж байгаад дагаад явсан. Гэтэл тэр жинхнээсээ идэх гээд харж байсныг яаж мэдэх вэ дээ....

*****
Цовдлогдсон Есүс ойр хавьдаа байх цэргүүдийг дуудна: “Хүү минь нааш ирээч, наашаа ойртооч.. “. Тэдний хэн нь ч тоож харахгүй байлаа. Есүс тэнгэр өөд харан, ааваа та эдний гэмийг өршөөгөөрэй гэж залбираад ахин нэг цэргийг дуудав:
-Хүү минь, хүү минь наашаа ойрт л доо, гуйж байна. Цэрэг залхсан байртай ирлээ
-Юу вэ юу!?
-Хэхэ найзаа шагайн дээр маажаад өгчих тэхүү!

*****

Яаху мээсэнжэр.
-юу бн
-юмгүй дээ, мани нотбүүкнийхээ дэлгэцийг хагалчаад…
-оо яаж бгаан. аль зэрэг хагалсын харая, дэлгэцээ явуул
-яаж?
-Photo share нээгээд, ctrl+prtsc гээд……
*****
Эхнэр нь нөхөртөө залуу байхад нь өөрийнх нь араас гүйгээд гүйгээд сууж чадаагүй залуусын тухай хуучлана. Нөхөр:
-Азгүй юм
-Харин тэхх, азгүй л залуус….
-Үгүй ээ би би!!!

*****
Ресторанд нэгэн эр бүтэн шарсан загас захиалтал хөрчихсөн загас авчрав. Эр бухимдан зөөгчийг дуудлаа. -Энэ чинь аль хэдийнэ хөрчихсөн байна!
Зөөгч загасанд хүрч үзсэнээ нүдээ том болгон гайхаж, -хүүе яанаа тийм байна гэж шивнээд тонгойн цээжинд нь чихээ нааснаа нүдээ бүр том болгож, -энэ чинь бүр үхчихсэн байна шүү дээ гэлээ.

*****
Туйлшрал.
Бяцxан хүү лууван идэхгүй гэж чарлана. Хоолноос нь бүх лууванг түүж байж арай гэж идүүлэв.
-За одоо хичээлдээ явья, хоцорлоо хувцсаа өмс. Май энэ оймс.
-Аа..аа…. өмскүэ!
-Яагаад?
-Энэ чинь луувангийн өнгөтэй байна!!

*****
Өвгөн эмгэн 2 өнхрүүш хийжээ.
-Өвгөөн өнхрүүшээ цонхон дээр тавиад хөргөчиx үү?
-Тэгээ хөө, 2 хуваагаад тавьчаарай гэж өвгөн заналтай хэллээ

****
Өнхрүүш өнхөрч явж байснаа зогсоод хэл нь унжиж, нүд нь солийж байснаа үхтлээ бөөлжингөө үглэнэ:
-Хөлтэй болох юм сан..

****
УИХ-н гишүүн Арвинаас ярилцлага авч байна
-За манай дараагийн асуулт, та ер нь бухимдлаа яаж тайлдаг вэ?
-Хөөх би ер нь тэр тухай боджаагаагүй юм байна шүү. Өөрөө ууртай байх дуртай болохоор….

****
Дарангуйлагч нийгмийн удирдагч ба ард иргэдийн харьцаа нь унтагч хүн ба сэрүүлэгтэй цаг 2-н харьцаатай нэн төстэй. Дугарлаа-дарлаа.

****
Цинций ринцин цинннн…. 20-р зуун Фокс кино копмани үзүүлж бааийнннн!
-Тэр тэнгэрт юу нисээд байна вээ?
-Онгоц уу?
-Шувуу юу?
-Өө биш, тэр чинь Сүүпэрмэн байна шүү дээ!
Цинций ринцин цинннн…. 21-р зууны Монголд хавар болж байнннн!
-Энэ тэнгэрээр дүүрэн юу нисээд байна вэ?
-Онгоц уу, шувуу юу? Аль эсвэл Сүүпэрмэн үү?
-Өө биш эднүүс чинь хийсч яваа хогнууд бай.. аа бяхлуу! Нүүрэнд шар торны тасархай ирээд наалдчлаа!

****
Чоно эмээг нь залгичаад улаан малгайт охиныг хүлээн сайхан бодолдоо умбаж шүлсээ залгин хэвтнэ. Хаалга тогшив.
-Ороо ор охин минь гэж чоно эмээгийн хоолойгоор догдлон дугарлаа. Хаалга онгойж эхлээд охины хөөрхөн царай цухуйж, харин ардаас нь буугаа бэлэн барьсан 2 анчин ороод ирэх нь тэр.

****
-Та чинь энэ түр зогсохыг хориглосон тэмдэг харахгүй байна уу? Торгоно доо!
-Ах нь бүр зогсоноо санаа зоволтгүй

****
-Монголчууд яагаад ном бичгийн дурсгал ийм муутай юм бэ?
-Лам нар ном хаялцсаар байгаад л энэ шд.

****
-Миний өндрөөс айдаг гэж яаваа, сандал дээр гарч чийдэнгээ сольж чадкуу юм
-Тэр гайгүй, би зогсоогоороо газар харж чадкууу мөлхөж явжий шд.
-Та 2 ч гайгүй байнаа, би бүр план зураг харж чадкуу дотор муухай оргиод байна гээ л бодчих.

****
-Орчуулагч гуай та энэ гол дүрийн баатрыг яагаад ингэж тэс хөндлөн дүрсэлчдэг байна?
-Өө тэр хавтасны зураг чинь гол баатрынх биш байсан юм уу?

*****
Монголын блогчдын идэвхтэй хөдөлмөрлөх цагийн хуваарь:
Да-Ба 08.00 -13.00 14.00 -18.00
13-14 цайны цаг
Бя-Ня амарна.

*****
Бөгс бол хүний ардаас харагдах нүүр мөн.

*****
Соёлт нийгмийн бүх хүмүүс хөлд орсон цагаасаа эхлэд хүний хөдөлмөрийг уландаа гишгэдэг. Хүмүүсээ хөл нүцгэн явцгаая!

*****
-Үзмэрчид азгүй хүмүүс
- Яагаад
-Лаг шинэ кино гарлаа ч догдлон үзэж чадахгүй. Юу болж яаж төгсөхий нь шууд л мэдчихнэ.
*****
Үзмэрч дээр хүмүүс оочирлож байна.
-Чи юу үзүүлэх нь вэ?
-Аа визэнд орох гээд л… чи юу үзүүлэх гэж байгаан?
- Бүксү нөхрөөсөө салах болуу гүү болуу асууя. (Бүксү- солонгос сериалын эмэгтэй баатар)

****
ТМС-н захирал хурал хийж байна: Манай эрэгтэй багш нарын дунд сүүлийн үед эмэгтэй сурагчдыг татаж чангаасан явдал мэр сэр дуулдах боллоо. Та нар хичээлээ л заа айн, тэднүүсийн тэр хөөрхөн өгзөг… юу.. тэр бидэнд ямар хамаа байнаа!

******
За одоо амьдралд тохиолдсон явдлаас 2,3-г ярьж өгий.
Мань хэд пиавдаа суужээсийн. Одоо бодоход хаа ч юмбдээ, нэг л их урт вандан ширээтэй, маниус утсан дээрх болжморууд шиг сууцгаацан буу халж байлаа. Гэтэл Цогоогийн пиаванд ялаа уначихав. Цогоо тэр ялааг хараан зүхэж хажуудаа байгаа Мөнгөнийг пиаваа солий гэж хэллээ. Мөнгөн мэдээж татгалзав. Удалгүй Мөнгөнийг өөр тийшээ харах хооронд Цогоо өөрийнхөө гүрүүшкийг Мөнгөнийхтэй цуг зүгээр л ширээнээс жоохон хөндийрүүлээд буцаагаад тавьлаа. Харин Мөнгөн эргэж хараад “оо чи муу яажийнаа” гээд жинхэнээсээ сольчвоо. Маниус бүгд элгээ тэвэрч унаад тэр 2-г пиаваа дуусгасаных нь дараа хэлж….. Мөнгөн уурлангуутаа инээдээ барьж чадахгүй… хаха. Багын явдал аа гэж.

***********
Булганы нөгөө 2 мээтр аруу байшдээ, Оргилболд. Ашиггүйгээр нь мөн ч их дуудсан даа. Согтох тусмаа юүгжаагаа нь мэдэгдэхгүй, сонсох гэж зовж билээ нэг удаа. Томдцон хэлтэй юм шиг байгаан. За тэр яахуу, сайхан эр дээ гүндүүгүй. Тэр нэг удаа зурагтаар ярьжийнаа. Цэнхэр гариг нэвтрүүлгийн Тамир гэж санаагаараа савдаг гар байдаг байлаа тэхэд. Шинэ шинэ мэх гаргах, мэхний нэр мэр сольж өгөхдөө гаргуун. Бөхөөр тогтохгүй поокс (тэр ингэж хэлдэг), дугуй, хөлбөмбөг гээд төрөл төрлөөр шинэ шинэ нэршил, таахчиг боловсруулчдаг гарамгай эр. За тэр яахав, ярий гэснээ л ярий. Зурагтаар Оргилболд, Тамир 2 гарчийнаа. Тамир асуужаагаан:
-ингэхэд та ер нь сагсчин Шаравжамцтай тааралдаж байв уу?
Оргио: -ааан….ордны тэнд нэг тааралдсан.
Тамир: -Танд ямар сэтгэгдэл төрж байсан бэ?
Оргио: -аааан….. эвгүй л юм байлээ. Хүн яг өөдөөс хараад ярихаар….

************
9-р ангид байлуу даа. Газар дээрх ганц найзтайгаа бас нэг газар дээрх ганц найзындаа очиж 3-лаа бууз идэхээр болов. 2-3 жигнүүр бууз тавиа л шатар нүүгээ сууцан чинь нэг мэдсэн хиншүү хярвас болоо ёвчвооо. Усы нь багадуулаад тавьчжаагаа байхгүй юу. Гүйгээ л галцгай түлцгэй болоо л гаргав, бөөн утаа униар, сав мавы нь тосгуур луу шидээ л, шажигнаа л уур манан болоо л…жигнүүртэй бууз муузаа бүгдий нь гулсуулж унагаа л. Хэрэндээ хөөрхөн дажин. Болкооноо онгойлгож агаар амьсгалаад буузаа идэх гэсэн чинь 2 жигнүүр бууз байна.
-хүшш…3-г тавьлуу?
-тэгээ биздээ уул нь
-хаачив, унцын байхдаа. Тэгээд хайлаа 3-лаа. Олдодгүй ээ. Үхтрээ хайдым даа…..
-за идьяааа идий хөрчлөө.
-за за.
-Муухай андуураваа. 2-г л тавьсийн байж дээ гэлцэн түлэнхий амт орсон буузаа идлээ. Тэгээд хэдэн хоног өнгөрөв. Тэднийд ахиад очлоо. Байжээтэл ээж нь пилээтэк холдуулаад өг гэнэ. Нөгөөхий нь чирч гулдраа л холдуулав, ээж нь ч араар нь орлоо, оронгуутаа орь дуу тавин цочлоо. Харсан чинь мань хэдийн 10-д хоногийн өмнө алга болгодог бүтэн жигнүүр бууз арзайтлаа хатаад, хөгзөрцөн, бөөн тоос моос наалдцан, хэн ч харсан цочмоор зэвүүн муухай дүр төрхтэй юм хана налаад зогсоогоороо байжээдэг байгаа. Тосгуурын тэнд унасан зусыг өнкрөөд пилээтэкний цаагуур орчно гэж хэн санахав.

*********
Манай нэг хамаатан эмээ байдиймаа. 80 настай. Үнэн баавартай. Тэгсэн зурагтаар нэг эмэгтэй гардийн. Баахан юм яриа л байдийн. Доогуур нь цаг уурын ч билүү нэг юмны ажилтан н.Алтанцэцэг гэсэн бичиг гардийн. Тэгсэн тэр эмээ тэгжийшд: -Алтанцэцэг гэнэ үү…..би танихгүй юм байхын (!?) гэдэг байгаа. Ёстой бөө мэдээ. Бүх хүнийг таньдийн байлгүй. Ер нь таньдаг ч юм билүү. Юмыг яаж мэдхэв. Хазгар эмгэнд ном бий халтaр болоогд юм юм бий гэгчээр.

******
Газар тариалангийн компаний л болтой нэг хүн зурагтаар гарч байлаа. Нэг их анхаарсан ч юмгүй, харсан ч биш хараагүй ч биш суужээсэн чинь нөгөө агаа чинь юм ярьжаагаад гэнт нүүр нь минчийгээд, нүд нь дүлжаагаамшг болж, ус гүйж, захаараа улайж, хоолой нь учиргүй шахагдаад, бүр нарийсаад, сааралтаад….Бүр сүүлдээ гасалжаагамшиг болсноо… хэлж байсан өгүүлбэрээ дуусгаж нэг юм амьсгаа авахын. Ёооё, өмнөөс нь өөрийн эрхгүй урт амьсгаа авч уужирч билээ. Одоо ч бас үүнийг бичиж байхдаа амьсгаа авч уужрав. Кү нээрээ, урт богиноос нь үл хамааран нэг өгүүлбэрийг нэг л амьсгаанд багтаах ёстой гэсэн хууль хаа байдийн бол.

***********
Бацаан байхад хөлбөмбөгийн өвчтэй байлаа. Нэг найзынхаа цонхон доор очиж шүгэлдэв:

маниус:- Жаргалаа бөмбөгөө аваа гараад ир, өшиглий.
Жаргал (цонхоор цухуйн):- За одоохон, таануус байжий, мань гялс гэрээ цэвэрлээтий
маниус:-Өө удхын байшдээ, бөмбөгөө шидчих, маниус өшгөлжээе.
Жаргал:- Зүгээрээ, ил байгаа юмаа далд болгоо л болоо.

Заза ицсийцст мангар урт юм шахаад хүн амьтан залхаагаад алчлаа би. Соорий..

Монголика 2

Зиа энэ чинь нэг ажил эхлээд сураг алдардаг нь Барбагшийнхны зан биш гэм билээ л. Үүний нэг нь "Монголика биг бүүк" байна. А үсгийн ацаг тавиа л орхисон, тоосонд дарагдаад тоогүй юм болж. Багшаа нь одоо Б-гий нь эхлий даа. Гэснээс аль нэг үгийн тайлбар хэрэгтэй бол сэтэгдэл дээр бичингүүт хариу бичиж чадахгүй ч гэсэн, өглөө босоод багшаа нь хариу бичнээ. Бас аль нэг үгийг оновчтой сайхан тайлбар хийсэн санал байвал бас сэтэгдэл дээр бичээрэй. Үнэхээр сайхан болсон байвал Монголикад нэр устайгаа шуу шаана. Монгол үг хэд байдын харышд ай.


Товчилсон үгс:

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?

з.м.м -за мэдкүэ мэдкү


Б -Цагаан толгойн 2 дахь үсэг. Ардаас нь тоолуул ч 34-дөх нь л дөө. Багш гэсэн сайхнаас эхлээд Бөгс гэсэн базаахгүйг хүртэл олон үгсэд гар бие оролцож ирсэн нүнжигтэй үсгээ. Ярианд бол, "багаасаа боов шоов ярьсан болдгүй бацаан юм даа!" гэх мэтээр өргөн хэрэглэгднэ. з.м.м
Ба -Хүмүүс 2 юмыг дурдаж байгаа бол дунд нь ба-г гавчуулж өгнө. Заавал 2 ч гэлтгүй олон юм ярьсан ч ба-г гавчуулна, гэхдээ нэг л удаа. Дашрамд сонирхуулхад "Али Баба ба 40 дээрэмчин" гэдэг нэрэн дээр бол 41 юмны дунд гавчуулагдсан байгааг та бэлхнээ харж байна. г.м
Баа -Нэгэн үйлийн захиран тушаах хэв. Гэхдээ тухайн мөчид захируулагчийн биеийн байдал тэнцэхгүй тохиолдолд ална гэсэн ч уг үйлийг хийж үл чадна. Хийх гэсэн оролдлогууд нь ямар нэгэн юм сугарснаар дуусах магадлал нэн их. Түүнийг шамбарам хэмээнэ. о.е?
Баас -Гампын урдуур орж энийг тайлбарлаад юүхэв дээ би. Гэхдээ адуу малынхыг бол жогорхой, хомоол гэхчлэн өөрөөр нэрлэнэ. г.т.б.э?

Бааx -*Баас гэдэг үгийн эхний тайлбарыг үз.

Баба -Бага насны бацаануудын муухай гэж хэлж байгаа царай нь. Иш чааваас, юугаа ч ярихым билээ энд. г.т.б.э?
Бадарчин -Дотоодын секс турыг үндэслэгчид.
Бандаашиг -Нэгэн зүйл хувцасны оноосон нэр. Эмээ, өвөө, бээнз, боксёр гэх мэт олон төрөл буй. Тус газрыг халхлах өөр хувцастай бол бандаашгийг заавал өмсөх албагүй ба өмсвөл дотуур нь өмсөнө. Сүүпэрмээн гэгчээс өөр гадуур нь өмсдөг зуршилтай хүн одоогоор бүртгэгдээгүй. Харин эрчүүд оройн цагаар халамцуу ирэхдээ бандаашгийг буруу харуулж өмссөн тохиолдол хэд хэд бүртгэгдсэн ба бүгд боевик байдлаар төгсөж байжээ. з.м.м
Баллуур -Баллаж өгдөг эд байх нь гэж бодмоор нэртэй боловч хөөрхөн, зөөлхөн, бяцxан ирзээн л юм шүү дээ энэ маань (уг нь арилгуур гэгүүштэй). Дүү минь чи хэрэв тооныхоо дэвтэр дээр харандаагаар боов шоов зурсан бол ээж аавыгаа харахаас өмнө үүгээр төвөггүйхэн арилгаж болно. Харин үзэг балаар зурсан бол хохь чинь! Аав чинь чамайг дагз руу чинь алгадна одоо. г.т.б.э?
Бар -Арррр гэж дугардаг амьтан. Маханд дуртай. Ногоог бол ална гэсэн ч идэхгүй. Угаасаа ч ална гэхийг ойлгохгүй. Гараа зангидаж үзүүлбэл ойлгох эсэхийг эрдэмтэд одоогоор туршиж үзээгүй байгаа.
Бараашиг -Ус, үзэм, дамбаоли, халуун паар, хөнжил, сав гэсэн 6 юм байхад захын Дорж хийгээд өөрийгөө мансууруулж зугаацаж болох нэгэн зүйл ундаа. Гамп ихэд таашаана. г.т.б.э?

За ингээд энд хүрээд пауз авья даа. Дараагаас нь В, Г гээд явна даа л гэцэн байгаа шүү..

Би юу хийчвээээ

Муухай оройтжээн даа. Би нээрээ насаараа цагиймийг цагт нь хийж, цангахаараа пиав ууж, цатгалдахаараа гимнасчик хийдгүй хүн байсын. Гучин насны бөгсөөр л нэг ийм лазандуу болчоод байгаан. Ингэдэг тэ, би лав тэгдэг, таанууд тэгдэг үү, аймар сонин тэ? гээл яг юу хэлкээдийгаа нь мэдкүү оршилдоод байдаг гарууд бас байнаа байна. Байх байхдаа багшээ чэн би байна этр. Даваа гаригийн өглөө шинэ хүн, үнэнхүү тайм менежмент сайтай үлгэрлэн дуурайваас зохилтой эмэгтэй болоол босоод ирнэ. Тэгээл аягүү урамтай, зоригтой. Лхагва гаригаас эхлээл унтраал, унтраал, улам унтраал. За ирэх долоо хоногоос л нэг сайн эмэгтэй болж гучин хоёр цагаан шүдээ ломбодуулы этр гээл. Тэгээл бахь байдгаараа. Сар ч бас адилхан. Сарын эхээр жаахан шинэрэх гэж яджээснаа л так. Оны сүүл, эх ч бас нэг иймэрхүү. Яаанаа яаж би засрах билээ? Ер нь тэгээд засрахгүй. Би итгэлтэй байна.

гээл явжээсэн чинь би ер нь энэ сургуулиас хөөгдөх байхоо. Го, Артгаа, Цитрус гурав хөөдгүймаа гэхэд хүүхдүүд нь өндөг мөндөг шидээд хөөгөөд гаргах байх. Хичээлээ ч орку, коридороор ч явж үзэгдкүү үнэн үмбүү царайлжээнаа би. За тэгээд хөөгдөх хүртлээ хөдөө царайлаал байжийх биз дээ. Засрахгүй нь тодорхой хүн юм хойно.

Тэгээл одоо шөнө хичээл орлоо гээл хүүхдүүд бас л бөөн юм болно доо. Ер нь яагаад хичээл шөнө орж болохгүй гэж. Өглөөжингөө сайхан унтаж унтаж үд болоод үхэр мөөрөхөөр сэрчихээл хоол унд эргүүлдэж байж байжугаал, оройн сэрүү унахын алдад сургууль дээрээ яваал ирцгээжийе. Тэгээл сайхан хичээлээ хийгээл ай?

Болзоон дахь эвгүй байдлаас яаж эвтэйхэн гарах вэ гээл Цитрус багшээ заасан бээн. Надыг бага залуу байхад ийм сайхан гичээл ороод өх багш ч байхгүй, иж ав ч хэлээд өгчихгүй. Өөрөө эргүүтэж яваал эвгүй байдалд сайхан ордог байлаашт. хахахаха, ингэжж. Нэг хүнтэй яриал байжээсэн чэн би чамд хайртай л гэх шиг болсон. Ай гэсэн дахиал би чамд хайртай л гэх шиг болсон. Ичээл, улайгаал юуун аймар шуудхан хэлчвээ мэлчвээ гээл боджээсэн чэн амьтан чэн ТВ-р гарчээсэн биллиардын тэмцээний гадаад залуугийн нэрийг хэлжээсэн байвал яаху? За яахав тэр намайг бадайрсныг мэдээгүй өнгөрсийм гээд энүүнийг алгасыл. Гэтэл бас нэг удаа гадаа явжээсэн чэн л, баруун бүсэлхийн хавьцаа нудраад байды. Сугадкаал байгаан байх даа гээл, ичээл, биеэ бариал. Ичээл, ичээл улам ичээл. ээхэмм гээл хоолойгоо засаал зүүнтшаа огцом зайлаатахсан чэн нады үүргэвч надыг шүргээд байсан бол яаху? Хамт алхагч яасан? гээл. Би аа зүгээрээ гээл. ёооё за энэ ч бас л нөгөө талд но мэдэгдээгүй гайгүй л кэйс байчиж. Гичээл хийгээл суужээсэн чинь гэнэт нэг хүн нуруугаар тэврээл авсан. Яагаад байгаамээ гээл бувтнаал харсан чэн хажуугийн нөхөр газар унагасан балаа авкээ тонгойжээссс. Яасан, ямаррр муухай хажиг вэ чи гэж наасан. Би ичсэн. Ёооё өөрийхөө ичсэн түүхийг өөрийгөө ичээх гэж хичээн ярьдаг тэнэг надаас өөр байдгүйл байх. Ичингүүтээ гараа явчий гэж. :P

Анхны болзооны арчаагүй байдлаас салгаж амжилтанд хүргэх алхамууд

За одоо бүгдээрээ зугаацна!!! ХАржий !!!



Би өчигдөр орой бодлооо л доо, маргаашын хичэээл дээр юу оруулах вэ ?? Хэрэгтэй мэдээлэл, ашигтай зөвөлгөө, тохиромжтой заавар, сөнөцөн галт уулын тогоо, Европын хүүхнүүдийг дуу алдуулдаг ТАЛТС дэлгүүр энээтэрээ яаахуу ийхүү , наана уу цаана уу? Даанч өнчин тархины маань ламп шатцан уу яаасан, хонгилын үзүүрт паг харанхуй хэвээрээ л.. Эргэн тойрноо ажлаа ... тэгсэн чинь тэнд нэг ширээн дээр эрэгчин эмэгчин 2 залуухан хүүхэд анхны болзоо хийж буй бололтой ичингүйрэн бадайрч, гарын алганы хөлсөө бурзайлган, юу ярихаа мэдэхгүй хий дэмий цонхоор ширтэлцэн, ийш тийш авралын харцаар харж ,,, нтр,, гүү мөн их ачаалалтай суужийнаа... Тэхээр эндээс ургуулаад яаасан байхнуу ?? Анхны болзооны арчаагүй байдлаас салгаж амжилтанд хүргэх алхамуудыг боловсруулах гэсэн байх нь байх нь байшт. Тийм айхтар.

За юуны өмнө болзоо гэдэг бол болзсон газраа товолсон цагтаа уулзаж урдах аягаа гөлрөн суухын нэр биш юм. Болзоо бол таалагдсан хүнийхээ талаар илүү ихийг мэдэн авч, түүнтэй цагийг хөгжилтэй өнгөрөөж, хэтийн төлөвөө тогтоох, цаашилбал ,,,, гүү тэгээд дурлал хайрын эхлэл тавигдах алхам юмааа. Тиймээс анхны болзоог маш хариуцлагатай авч үзэх хэрэгтэй. За тэр гоёж гоодож, үнэртэн танартан, амандаа гаа маа цацаж өмхий амгүй байхын тухайд нурших нь илүүц биз ээ.

Манай монголын нөхцөлд одоо хүйтний эрч наашилж буйтай холбоотойгоор гадуур хөтлөлцөн сэлгүүцэхийн тухайд бодолтгүй байх, бодоё гэжийвал малгай толгойгоо өмсөөд мянган лан царайлж явахгүй бол шалдан хүзүү гаргачихсан, чих нь улайцан арчаагүй царайлаад явбал ямар олиг байхавдээ.

ШИнэхэн танилтайгаа болзсон газараа уулзахдаа сэтгэлээсээ мишээн инээвхийлж, гар барин, эсвэл хацар дээр үнсэх маягаар мэндэлж болохын. Эхний удаад бол кино, хошин шог, урлагийн тоглолт, боулинг, усан бассейн, мангасын ам гээдаайхгүй юу.. ер нь бол эхлээд хамтдаа ямар нэг юм үзэж харж, хийх хэрэгтэй.. Тэндээсээ тараад ресторан паб нтр-тээ ороод үзэж харсан зүйлээс төрсөн сэтгэгдэлээ хуваалцан яривал дээрх 2 шиг дүлий дүмб царайлахгүйн байгаааздээ энчодоо. Хамгийн гол нь тайван байх- сандарч тэвдээд, нярвтаад байвал өөрөө ч тэр өрөөлийг ч тэр өрөвдөлтэй байдалд оруунашт. Зүгээр л найзтайгаа уулзах гэж байн гэж төсөөлөөл .. мммммммммммммммм.. гээд нэг бясалгаж аваал ороо явчих.
Ярианы сэдэвүүд:
- Ах, эгч,дүү бий эсэх. Тэд нарынх нь тухай асуух. Өөрийнхээ ах/эгч/дүү-ийн талаар , түүний гаргаж байсан хөгжилтэй түүхүүдээс ярьж болохын. Хөгжилтэй түүхээс нь санахгүй бол худлаа зохиосон ч болно шүү дээ. Ямар мэдэхийн биш.
- Сонирхдог зүйл, хобби-ных нь талаар асуух.. хэрэв сонирхол нэгтэй байж таарвал тэр талаар гарсан сүүлийн үеийн мэдээ мэдээлэл, хов жив, анх яаагаад ийм зүйл сонирхох болсон талаар нтр тэ.
- Зиа тэгээд сүүлийн үед гарсан шинэ кино, жишээ нь тэр ТАТАР АЖИЛЛАГАА –г үзсэнүү ч юмуу, тэр талаар юу гэж бодож байна? Сүүлийн үеийн шинэ дуу, клип гэх мэт. Жишээ нь тэр SWEETY MOTION-ий шинэ клип яг яааваа тээ?? ДҮФФФ болцон байлээшт, хэдэг он бээээ ч юмуу тэ.Тэхдээ байнга хүн муулж шүүмжилж болохгүй шүүү,, муухай шүүү..
- Ажлынх нь талаар асууж болно, дарга захирал нь ямаршүү хүнб. Ажлыхантайгаа хир найзуудав, ажил нь хаана байдаг , тэр хавьд нь байдаг дэлгүүрт шинэ бараа ирсэн эсэх : P Найзуудых нь талаар, хамгийн сайн найз нь ямаршуу хүн байдаг гэх мэт. Энэ талаар бас өөрийнхөө тухай ярь.
- Аа бас тэгээд жижиг сажиг аар саар зүйлийн тухай, жишээ нь сая 00 орсон чинь аймарр үмхий үнэртжийн гэх нь юуын,, 00 орох гээд явжийсан чинь замдаа бүдэрч унаад хаалга мөргөчихлөө, сая тэнчээ суужийсан хүн бид 2 –луу хараад санаа алдаад байсан бид 2 гоё харагдсын байхдаа хихихи, энэ зөөгч нар нь ямар хөөрхөн/ муухай ааштайн тээ гэж ирээл муухай ааштай хүмүүсийн талаар ярьж болно, өглөөнөөс хойш өөрт тохиолдсон ямар нэг зүйлээ хошин маягаар ярьж болно.

За тэгээд бүр ярих юм дуусаад ирвэл. “2-лаа нэг тоглоом тоглоё, бие биеээсээ ээлж ээлжээр ямар ч хамаагүй асуулт асууя” гэж байгаад ямарррррч хамаагүй асуулт асууна. Одоо чиний ээлж, одоо чиний ээлж гэжаагаад
- Одоо гэнэт газар хөдөлбөл яах уу?
- Энэ аягыг хараад юу гэж бодож байна?
- Чиний хийж байсан хамгийн анхны хоол чинь юу вэ?
- Хүн мичнээс үүссэн гэдэг бол яагаад одоо хүртэл сармагчин, мармагчин амьдардын?яаагаад????
- Маргааш ажил дээрээ очсон чинь дарга чинь чамайг халцан байвал яах вэ?
- Нэг хүн чамайг энэ ресторанаар солиотой юм шиг үсээ зулгаагаад орилоод гүйвэл 1000 доллар өгье гэвэл яах уу?
- Би одоо гэнэт зүрхээр хатгуулаал ухаан алдаад уначуул яах вэ?
- Эмэгтэй хүмүүс сормуусаа будахдаа яагаад амаа ангайдын??
- Хөргөгчинд гэрэл байдаг мөртлөө хөлдөөгчинд нь яаагаад байдаггүйн?
- Хамгийн анх ямар хүн үнээг хараад тэр доор нь унжсан саглайсан юмнуудаас базахад гарах юмыг ууя гэж бодсын бол??
- Микки маусын Плуто, Гүүфи 2 хоёулаа нохой мөртлөө нэг нь яаагаад 2 хөл дээрээ нөгөөх нь 4 хөл дээрээ явдын бол?
- Яг одоо хүсчийгаа 3 хүсэл чинь юув??


Гэх мэтттт.. Заа тэгээд амжилт хүсий хүүхдүүд мээн.


Have a happy weekend!!
Freebirds roughmix 6 16 bit by Lover Lover

Тасралтын тухай зухас

За би чинь мууууухай сайхан зантай хүн шүү дээ. Удкуу сап гээ л манай хажуугаар найз нөхдүүдийн нэрс ярайгаад гараад ирнэ. Гарах юу байхав гаргана. Би гаргахым байгаан. Гамп бол чадахгүй, аягүй бол буруу юман дээр еэс гэж дараад блогоо устгаа хаячна.
Хэд хоногийн өмнө Гамптай ярилаа л даа.
-Сайн уу Артгаа.
-Сайн. Юүгсийн?
-Гүэ би энэ линкүүдийг бичий гэсэн чинь чадахгүй байна. Тэгсэн чинь уур хүрээд маусаараа энд тэндгүй таг таг гээд дарцан чинь "дэлээт блог?" гэсэн юм гараад ирлээ. Еэс нөү алий нь дарахын хэлээд өг.
-Хүүе болохгүй шүү. Алий нь ч битий дар. Чи ер нь ингэ, наад компьютэрийн чинь дөрвөлжин хайрцаг дээр нэг дээрээ зураастай дугуй тэмдэгтэй товч байна уу?
-Аль дөрвөлжин хайрцаг?
-Чиний наад харж байгаа юманд чинь миний бичиг гараад байна уу тээ?
-Тэгжийнэ. Ёстой сайхан тод гарчийшд, минийх бас гараад байна, аягүй инээдтэй байна.
-За наадхы чинь монитор гэдэг юм. Тэгвэл мониторы чинь хажууд порцээсэр гэж юм байгаа. Нэг дөрвөлжин юм.
-Аа энүү? Нэг бичиг байна .. То то то.... тогнива гэнүү? Энийг яахын? Хаана тавихын?
-Байранд нь үлдээнээ. Харин наад дөрвөлжин дээр чинь дээрээ зураастай дугуй тэмдэгтэй товч байгаа биз?
-Аа байна, ямар гоё вэ?
-За Гамп ахын дөө, наад товчоо удаавтар дар даа.
-За хэр удаан.
-5 тоолчих
-Хэр удаан хэмнэлтэй 5 тоолхын? Анааш толгойгоо хаялж байгаам шиг үү, эсвэл молтогчин туулайны сээкс шиг үү?
-За чи ер нь нэг гараараа наадхаа дараад, нөгөө гараараа хамраа ухаж дуусаад наад гараа ав.
-За. Тэхээр яахын? За юу ч гэсэн чамд баярлаж явдаг шүү. Дахиад надтай ингээд ярьж байгаарай.

Ингээд хэдэн секундын дараа Гамп маань оффлайн болоод одоог хүртэл ахиж гарч ирээгүй байгаа ба би тайван сайхан линкүүдээ зоож эхэлсийм даа. Гэтэл ягггг 2 нэр зоогоо л, яггг 3 дахиа эхэльюү гэсэн дээр нь ягггг би тасарч таараад. Юм заримдаа их эмзэг таархын. Танилц Жо Блэк гэдэг киног үзсэн л биз дээ. Брэд Пит зам гарч байсан чинь нэг машин баруун талаас нь ирээ л манай хүнийг нисэлттэй хусангуут өөр нэг машин зүүн талаас нь гарч ирээд бас хусаа хаядаг уу юу. Гарцаар л гарах хэрэгтэй шд тэр бацаан бол. За тэгээ юу ярьжээлаа даа, ингээд самуурчxын. Аа тэгээд би тасраад. Тэхдээ та намайг "Тасардаг яасан муу хүн бэ" гэж бодож байгаа бол наад бодлоо зогсооно уу! Дэлхий дээр ганцxан би ч тасардаг юм биш. Чийгийн улаан өтнөөс эхлээд хүүхэн хүртэл тасардаг л хорвоо. Бүр янз бүрээр тасарна. Тухайлуул, "энэ нэг тасархай чийгийн улаан байна" гэх эсвэл "яаая энэ нээрээ тасархай чийгийн улаан байшд" гэх 2 бол дэсэн ондоо ойлголтууд байгааг анзаарна уу. Эхнийх нь бол зайлуул нэг тасраад унацан ч.у.ө байхад 2 дахь нь нэг лүүнз, пээдгэр ч.у.ө байх жишээний.
Хүүхэн дээр яривал нэг бол хөхөө томруулжээж тасарна эсвэл архи уусаар байгаад тасарна. Артгаа бол яахав дээ, нойрондоо дийлдэж нэг тасарна, эсвэл урлаг спортынхоо авьяасаар Гампаас тасарна. Аа Гамп бол хүн гэсэндээ бас л 2-3 янзаар тасарчих гээд үзээд байна.. Тухайлбал архи ууж тасарна, эсвэл пиав ууж тасарна, эсвэл бараашиг ууж тасрана. За Юк Цитр 2 бол үсээ сэнсдээ л, мини юүпэг өшиглөцөн байхад тасраа явчжугаа болуу даа. Гэхдээ цаанаа бол пиав миаванд бас л тасарч л байгаа шд. Энд дурдкуу л байгаа болохоос. Гэх мэтээр тэгээ л утас, кадр, холбоо гээд бүх юм тасарна.
Одоо би нүдээрээ харсан нэгэн аймшигт тасралтыг ярьж өгий. Тэр бол аргын тооллын нэгэн мянга есөн 190-н хэдэн онд болсон явдал. Тэхэд нэг том, аймар том, сэнбэрнар шиг том, тэхдээ тийм навсайсан, лүк лүк гэсэн болхи биш, гоё бадриун, шалмаг, Зоос гэдэг нэртэй, тийм сайхан улаан галтар монгол нохой, нэг жижкэн, маш жижкэн, усан гахай шиг жижкэн хар өнгөтэй муурын зулзагыг хашаан дээр явж байхад нь ганцxан ухасxийх шиг болоо л 2 тийшээ шидчиж билээ. Муурын зулзага дундуураа тасарцан байлаа. Жинннкэн тасархай муурын зулзага харсан хүн дээ би.
Тэрнээс хойш би хашаан дээгүүр явахаа бүрмөсөн болисон. Гай нь таараа нэг том, маш том.. нохой намайг тасалчуул яахийн. Хэн дөрөв дэх өдөр бичлэг хийх гэж ингэж 3 дахь өдрийн орой тасарч нийлээ л тасарч нийлээ л суухын?

Диалог зохиоц :P

  • Чи хайртай хүнээ хүмүүсийн хажууд хайрлаж чадахгүй, хайртайгаа хэлж чадахгүй байх үед ямар байдгийг мэдэхгүй л дээ. Би энэ урдаас хараад сууж байгаа хүнд чинь хайртай шүү дээ гээд орилмоор, илдүү хүргэвэл нь хэнээс ч ичихгүйгээр барьж аваад үнсчихмээр, хайртай хүнийг маань өөр хүн өдөөд байхад нь харамлаад наад хүн чинь ганцхан минийх гээд хашгирмаар болох. Энэ бүхнийг тэвчих гэж ямар их шаналж, яаж бачуурч байдгийг минь чи төсөөлөхгүй. Нийгмийн цөөнх байх нь ганцхан миний хэрэг биш, эцэг эх, найз нөхдөд минь хүндээр тусаад байгаатай би эвлэрмээргүй байна.
  • За тайвшир даа. Найз нь яг ийм байдалд байж үзсээн. Тэгэхээр чамайг маш сайн ойлгож байна.
  • Худлаа, биднийг хэн ч ойлгодоггүй. Зүгээр ойлгож байна гэж хэлсэнд чинь л баярлалаа. Өөр юу ч би чамаас хүсэхгүй.
  • Би бага байхдаа эмээ дээрээ өссөнийг чи мэдэж байгаа. Ээжийн дүү Баяраа ахыг маань ч танина. Баяраа ахыг зөвхөн эмээ, өвөө бид гурав л ойлгож, хайрладаг байсан. Дэрсхэн өссөн хоёр хүү гэхэд бид хоёр огт өөр ааш зантай. Ах маань хүний эв аяыг олох гэж хичээдэггүй, өөрт таалагдахгүй л бол хэнтэй ч харьцдаггүй тийм л хүн. Эмээ, өвөө хоёр өөд болоод ах бид 2 аав, ээжтэй амьдарч эхэлсэн тэр цагаас ахын хувьд амьдрал их хэцүү болсон байх. Аав, ээжтэй тэр бүү хэл жаахан дүүтэй минь ч учираа олохгүй ярдаглаж, хажиглана. Өрөөндөө ороод хэд хоногоор гарч ирэхгүй. Хоол, цай идэж уухгүй. Аав, ээж хоёр янз бүрээр аргадаж үзээд сүүлдээ зөнд нь хаячихсан. Ширээ тойрон хооллож байхад гэнэт муухай аашлаад босох ах, араас нь үг ч хэлж чадахгүй бүлтгэнэн хоцрох ээж, аав хоёр. Уурлаад ахыг минь муу хэлэн ярваганах дүү. Ах минээ яагаад ингээд байдаг юм бэ гээд орилоод уйлмаар, ахаа хоёулханаа тусдаа амьдрах уу гээд аргадмаар, битгий ингэж бай л даа гэж гуймаар. Ахыгаа бодвол би төрсөн эцэг, эх, дүү гурав дээрээ байгаа, ахад минь надаас өөр хэн ч байхгүй. Гэтэл би хайртай гэж хэлж чадахгүй. Муухай аашлаад, учир нь олдохгүй ахыгаа өмөөрч аль болохоор болгох гэж зүтгэх, ая эвийг нь хайж аргаа барах аав, ээж хоёроо гомдоохоос айх. Ах маань овоо сайхан ааштай хэсэг байснаа 3 хоног хаалгаа хаагаад таг болчихов. Орой хичээлээс ирсэн чинь ээж миний хүү ах руугаа ор доо. Ээжийнх нь санаа зовоод гээд. Хаалгыг нь цохиод дүү нь байнаа гэтэл хаалга онгойв. Бүрзийчихсэн, халуураад тамир тэнхээ нь тасарчихсан ах... Тэсвэр тэвчээр тэр л мөчид алдагдаж, ахынхаа цээжийг нүдээд орилж уйлсан. Миний дотор хуримтлагдсан бүх бухимдал тэхэд л тэсэрч гарсан байх. Нэг мэдэхэд би ахынхаа цээжийг тэвэрчихсэн ахаа би таньдаа хайртай, дүүгээ бодоод ээж, аавтай муухай аашлахаа больчих л доо гээд уйлж байсан. Нэгийг нь гомдоохгүйн төлөө нөгөөдөө хайртайгаа хэлж чадахгүй, өмөөрч чадахгүй байх ямар хэцүүг найз нь мэдэрсээн.
  • Бишээ, энэнээс чинь огт өөр. Чи ойлгохгүй.
  • Яагаад өөр гэж?
  • Тэгвэл миний хайртай хүн, хайртайгаа хэлмээр, түүнийгээ тэврээд үнсмээр, үргэлж хамтдаа гар гараа барилцаад суумаар байгаа хүн бол ЧИ шүү дээ. Өөр хэн ч биш чи. Чиний хувьд өнөөдөр хамгийн жаргалтай хуримын чинь өдөр байхад миний хувьд хамгийн хар өдөр болж байх...

Янзүрийн юм

За new post хийе даа. Ингээд нэг өдөр english хэл good сурчдаг бол алваа.

Human тэгээд муухай animal юм доо. Life-даа зөндөө юм үзхиймаа.

САаяхан тв9 тэлвийзийн аналийз гэдэг нэвтрүүлэг үзэээл цэрийгээд хэвтэж байсан чинь нэг хөтлөгч нь ингэжээн.

"Гадаадын эрдэмтэд хүний шээсээр бензин хийдэг аргыг боловсруулж байгаа гэнээ" гэсэн чинь нөгөөх нь "Аанза сонирхолтой мэдээ байна" гэдийн. Тэгсэн нөгөөх нь мэдээгээ сайжруулах гэснүү яасан "За тэгээд манай тв9 тэлвийзийн зүгээс монголчуудаа гадаадын бензин биш өөрснөөсөө гардаг зүйлээрээ машинаараа явцгаая энэ нь байгаль орчинд ч гэсэн эдийн засгийн хувьд ч гэсэн хэмнэлттэй шүү дээ. Манай тэлвийз үүнийг бүх монголчууддаа уриалж байна" гэж авсан. Тэхдээ тэр гурав гарангуутаа машинлуугаа шээгээд яваагүй бензин клоонк орсон байх.

Зиа дээхэн үед с1 тэлвийзээр гурван хүүхэн суужаагаад хов жив ярьдаг нэвтрүүлэг байлаа. Тэрүүгээр нэг эмэгтэйчүүдийн эмч хүүхнийг урилгаар оруулж байна. Төрсний дараа эмэгтэйчүүд кэжээл билүү нэг дасгал хийдэг тэхээр сайн гээл ярьж өгжээн. Тэгсэн нэг хөтлөгч хүүхэн нь "Зиа эмчээ та манай үзэгч хүүхнүүдэд наад дасгалаа нэг хийж үзүүлээч, хэдүүлээ ч гэсэн дагаж хийе" гэж авдын. Тэгсэн эмч байдалд орсноо гүү энэ чинь хаана ч хийж болдог дасгал гээд сандарч байна. Тэр хөтлөгчийхөөр бол эмч маань өмдөө шувтлаад эрхтэнээ гаргаж ирээд чангалж суллаад зурагтаар гархын гэнэ. Тэхдээ бөөнөөрөө хийсэн бол би их сонирхолтой үзвэр үзэх байлаа.

Автуусанд явжээсэн нэг оюутан болтой залуу нэг өвгөнийг асраад жигтэйхэн чанга чанга яриад явжээн. Бодуул өвгөн нь дүлий болтоймн.
Хүү.
Зиа хүний нутаг хатуу юмаа. Тэр хорооны хүүхэн тэр өвгөн чинь амьд ч юмуу би яаж мэдхийн заавал өөрийг нь дагуулж ир хуулиараа тийм тэгэж байж 70 мянгыг нь өгнө чамд юу гэж өгдийн гэж загнаад байхын. Таны 70 мянгыг гялс авчаад хонхны баяраа сайхан тэмдэглээд нутагтаа очиж амьдарья даа. Хүний нутаг хатуу байна.



Пээдгэр эр байлээ.

Дараа нь дахиад автуусанд нэг дундаж насны эгч хүүтэйгээ утсаар ярьжаагаа болтой.

Чи иргэний үнэмлэхээрээ яахгээд байгаан. Юу хаана байгаа гэж байдаг газраа байгаа тэр бичиг баримт хийдэг саванд байгаа. Ямар сав байхдаа яадын манайх чинь ганцхан л тийм савтай, цэнхэр яагаав, Саваа олдогүй гэж юугэж мэдрэлтээд байгаан тэр орны толгойд байгаа юу аль ор гэж тэнэгтээд байгаан миний ор, маяглаад бай хэлээд байхад олкуу байхдаа яадын ил л байгаашд, тэр хөнжил эднүүс хураачихсаны доор байнуу үзээч, юуны чинь аль хөнжил вэ чи яахгээд байгаан, аанхаа наад саванд чинь байгаа, байлгүй яадын бэ сайн үз

Хүү нь гэж сайхан нүдээ гартаа атгацан амьтан болтойм.

Янзүрийн юм үзээл байна. Амьдрал яваал байна.

Найз аа найзаа наашир

аймаар гарчигуу. Найзуудаа авчирч одоо архидах гээд байгаамуу хаашаан тээ. Тэхдээ тэхгүй ээ. Манай Артгаа багш тэхүү яахуу гэж асуугаад би сайхан сэтгэлийн үүднээс өөрөө санаачлаад тэр төслийг нь батлаад байнгын хорооны хуралдаанд би ганцаараа ирсэн ирцтэйгээр өөрөө даргалж хуралдаад зуун хувийн саналаар батлүаад сургуулийн удирдах зөвлөлийн хурлаар дахин оруулаад би батламжлаад тэгээд нэг саналд бариад ирлээ. Тэр нь манай сургуулийн найз нар сэтгэгдэл дээр блог урлаа тавиараа. Сургууль сурагчидаа болон найзуудын бүртгэлтэй болох гэсэн юмаа. Найз гэдэг заавал ууж дарвиж явсан биш ийшээ нэг шагайсан л бол найз шүү. Би угаасаа их нийтэч хүн. Тэхдээ Балдангын охин янхан болжээ, аргагүй дээ их нийтэч хүүхэд байсын гэдэг онигоо шиг биш шүү. Би зүгээр л найзуудад дуртай. Бүртгүүлээд дараа нь тэгжугаад хонхны баяр хийнэ түүнд бас ирж ч болно иркүү ч байж болно. Блоггүй нь гэрийн хаягаа бичээрээ. за тэр ч яахуу урлаа бичсэн бүр манай хажуу багнанд холбоос болон орно. Бид их азтай шүү олон блогчин найзуудтай тээ.

Нойр ямар агуу вэ?

Бүтэн сайны өглөө хар нүд хуу татаал боджээшт. За Юки их сайхан эрчтэй хүчтэй сэрлээ шүү. Энэ эрчээрээ гэрээ сайхан цэвэрлээд авчихаач. Тэгээд үдээс хойш ажилдаа явчих. За тэг, өөө миний муу Юки чинь ийм сайшт гээл. Шууд шүдээ угаачаал, 2 алчуур бариал дайрц. Галтогоог цэвэрлээл хаялаа, юухан байхудээ. Гэтэл юм уумаар санагдаж эхэллээ шүү. За уужил болку, уувал л завсар гараал, залхуу чинь хүрий шүү. Тэвчээрэй Юки минь, чи 25%-ийн гүйцэтгэлтэй амжилттай явжээшүү гээл. Өөрийгөө зоригжуулж, гатуужуулсаарийгаал хүнд хэцүү үеийг даваатахлаа.

За том өрөө ч юухэн байхуу, зоригт бүсгүй Юки бол зажлахгүй залгиал хаячиж байгаам. Гэснээс дараагийн өрөө дундаа орж явтал л өлсөөд эхэллээ. Заа чи сүртэйн бээ, ажлынхаа 60%-иас хэдийн өнгөрчихөөд одоо өлсөөд байхдаа яахавдээ. Үхрийн сүүлэн дээр хутга гэдийшүү тэвчээрэй гээл. Яахав дээ, угийн зоримог, чадмаг бүсгүй сапхийтэл цэвэрлээл хаячлаа. Гялайж, гялбаад ёооё сайхан л юм даа. Унтлагын өрөөнд орох гэснээ, за энэний өмнө бусдыг нь гүйцээсэн нь дээр гэж бодоол, банн, жорлонг гялтганууллаа.

Унтлагын өрөө рүү шагайгаал цаашаа яаснаа санадаггүй, пилонк тасарцан уу яасан? сонин болц... нэг сэрсэн чэн ээжээ, та чинь гэрээ цэвэрлэж дуусчаад ажилдаа явна гэсэн биддээ. Тий яасан? Тэгээд одоо орой болцон байшт. Хүүеээ чи одоо, хүн юм цэвэрлэжийхад татаад босгочиход яадын бээ? Өрөвдөөд байсымаа. Ёоооё, би ажилдаа явах ёстойштээээ хүүеэлдэээ хаашаанбээ. Сэрээх гэхээр л өрөвдөөд байсымчэн дээ. Өнөө баатарлаг бүсгүй чинь нэгмуу нойронд нам даруулдаг байшт. Араачдээ, араа араа.

За яахвээ муу нойр чи. Аугаа их цэвэрлэгч, ардын баатар бүсгүйн орон гэрээ өөд татах ажилд саад болдог л юм байж. Дахиж чамд дээрэлхүүлэхгүй шүү, наанадаад хэлэхэд хампааныхаа төлөө, цаанадаад хэлэхэд улс эх орныхоо төлөө ажиллах их урам зоригийг минь чи мохоож чадкуу шүү. Би маргааш үүрийн 6 цагаас босоод ажилдаа эрт очино гээд л, заналтай нь аргагүй бодож байсан даа. Гэтэл өглөө 8 цагт ээжээ охин нь хичээлдээ явлаа шүү гэдэг дуунаар сэрэхийм даа. Араа ч дээ, араа араа.

Яаахвээ, нойр хулжаах тарни байдаг уу? Их нойртой хүнийг дэр толгой нийлүүлээд тас үсэрчдэг гэж муу хэлдийн байсан, би чинь нүдээ зүгээр анивчкэж яваал тасарчих болтоймаа. Урждар замын түгжээнд унтсан. Уг нь төв шуудангийн урд түгжрээл байжээсэн чэн, Мэлхий хадан дээр гарчихсан, салхи сэвэлзээл гоё байноо. Хоёр гараа алдлаад салхилдиймуу гэж бодоол дэлгэсэн чэн дээгүүр нисжээсэн онгоцны цонхонд гар тулаал, онгоцны жолооч сигналдаад байды эргүү юм чинь. Ямар тэнэг онгоц вэ гээл харсан чэн баасны чинь онгоц, урд машин байхгүй, ард баахан юм сигналдцан байжээдий. Онигоо онигоо, эргэх байснаа сандраад чигээрээ явж маваад балай юм боллоошт.

За энэ миний сүүлийн нойрны бичлэг байг.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл