Хөдөөний хөөрхөн оюутан.

Анх хотод пал хийтэл бууж байлаа 17-той туранхай бор бацаан. Хээ түмэн машин холхилдоод хаашаа ч харсан тав, есөн давхар өндөр байшингууд жирийгээд, ганган ганган охид хүүхнүүд яваал. Алингаа мэдкүү дөрвөн талыг нь бөгжилсөн модон авдартай гар оюутаны байрны өмнө бууж байлаа. Хар саравчтай малгай, сороочкон цамц, жинсэн өмд, пүүзтэй аан. Аа нутгаас гарах гэж хотод оюутан болжоогоо гар байна даа шинээр хэдэн хувцас аймаг ороод авцан дарайсан жинсэн өмдтэйгээ зогсож байна шүү дээ. Хэдэн цаасаа хэд хэдээр нь хуваагаад хувцас болгондоо хийчэхсэн автуусны ганц чиглэлгүй догь эр байлаашд. Байранд оруутаа нутаг нутагаас авчирсан ааруул хуруудаа амсуулж танилцах үйл ажиллагаа эхлэнэ. Конкурсанд хэдэд орсон, ингээд оюутан болоод эрдэмтэн болох гараагаа эхэллээ дээ гэж мэгцгээгээл. Нутагт байхад оюутан залуус ирхээр нээх гоё харагдаад байдаг байж билээ. Аа тэдний оюутан охин ирээд гэж мэгхээр нэг л ганган хүмүүс санагдаал. Гэтэл юу юугүй тэдний нэг болчих гэж.

Хэр баргын хүнтэй харьцахгүй гудамжаар хүн харж харж гайгүй гэснээс нь зам асууна даа. Аргагүйшд. Хотын хүүхдүүд хэцүү шүү, хүний газар бие бодож яваарай, айхтар хүмүүстэй нийлэв олны газар муу улс их, хотын хүүхдүүдтэй нийлсэний хэрэггүй, элдэв юм хум сурчихсан айхтар хүүхдүүд байдаг гэсэн, мөнгө төгрөгөө хулгай зэлгийд алдав гээд өчнөөн анхааруулага авж ирсэн амьтан чинь хот гэхээр аймаар төсөөлөлтэй орж ирнэ шүү дээ. Аймгийхан сургууль сургуульд тараад орчихсон хагас бүтэн сайнд төв талбай дээр уулзана. Ёстой сайхан буу хална даа их дэлгүүр орж дэлгүүр хэсээд дараа нь барааны хар зах орно. Манай хөдөөний охидууд сугдалцаад аймаар явдын шүү бас. Анагаахад орсон нэгнээ эмч хүн байж чи ч яахав сэтгүүлч хүн зурагтаар их гарна даа гэж ирээл ярьж алдана шүү дээ.

Дотроо бүгд нууцхан хийх ажлын жагсаалттай. Миний жагсаалт бол.

  1. Таксинд сууж үзэх
  2. Цахилгаан шатанд суух
  3. Хотын охинтой танилцах
  4. Баранд орж үзэх
  5. Ломбард яадгыг мэддэг болох
  6. Автуусны чиглэлүүд цээжлэх
  7. Хурдан цагаарах
  8. Хурдхан аймагтаа очиж бацаануудын атаархал төрүүлэх
  9. Хүүхдийн парк орж үзэх
  10. Трелайбусанд сууж үзэх
  11. Урсдаг шатаар явах
  12. Гуанзнаас гоё юм авж идэх

Иймэрхүү жагсаалттай байлаа дотроо. Одоо ч бүгдийг нь хийж дээр нь бүүр хэтрүүлээд хийчиж. Хоорондоо уулзахаараа ЭЗО, Начр хэмээн хичээлүүдээр чамирхахаас гадна МУИС, СУИС, дөрвөн зам, товчоо, төв шуудан, бөмбөгөр хэмээн хотын ярианууд их оруулж ярина хөдөөний хүүхдүүдтэй таархаараа. Үсний лакыг үнэртэй ус гэж түрхэх, 120 орох гэж дөрвөн замаас суугаад 7 буудал дээр бууж автуусанд суухаас айж буцаж алхах, урсдаг шатан дээр ойчих, багшийн дээд орлоо хэмээн төв шуудангаас их дэлгүүрлүү чиглэж алхаж олныг алмайруулах, косчоом бичээк лаакан гутал дотуур цэвэрхэн гээд цагаан үстэй оймс өмсөж явах, хаа хамаагүй охин өөрийг нь хархаар ичиж улайж тэнэгтэх, нэг пиав уучаад халж гуйвлах, бананы хальс арилгалгүй хазах зэрэг үйлдэлүүд гаргаж бантаж л байлаа. Эднүүс бол яахав дэээ 2 шил зуугын ундаа уучаад шээс нь дусалкээд явжаагаа хөдөөний хүүхдийн зовлон хамгийн аугаа их зовлон шүү. Хаашаа л харна хүн, хаана ч орж чадахгүй дотуур байрлуугаа гүйнэ шүү дээ. Байрандаа орчвол усанд тавьсан загас шиг байна. Тэнд нэг түцний ажаа панаалдцан энд нэг хэдэн охидод хулганыг нь алж өгөөд хоол идчихнэ гүү мөн яралзуулна шүү дээ.

Сүүлдээ байрандаа бүүр баатар болж шинэ ирсэн оюутануудыхаар хэсэмтгий болж ирдэг юм. Худлаа үнэн сургааль аальдаад, гэр орноосоо хол хэцүү байгаа биздээ, юу хэрэгтэйв халуун ус тэнд байдын, захаас махаа авбал хямд шүү гэсэн юмнууд хэлж өгж нэг тал болоод өөртөө ашигтай шийдвэр гаргуулна шүү дээ. Тэд чинь нэрэлхүү дээр нь нутгийн ах гүү ядаад адилхан хөдөөнөөс ирсэн ахад бол итгэнэ гэж жигтэйхэн. Тухайлбал нэгнийх нь өрөөнд байгаа тавагтай идээн дээрээс нь талх аваад нөгөө өрөөнөөс энэ талхыг дүрээд идчихээр юм байхгүй биз гэсэн шүү юм ярьж ороод талх шөлтэй идэж болно, хоолны гурил хэрэгтэй болуул тавын түмпэн барьж ороод “зиа дүү нар хуурай гурил байна уу хоолны гурилаа шингэдүүлчихлээ” гэхээр өөдөөс “хэр их хийхийн” гэж асуудын тэхээр нь “мэдкүү ээ дүү нарын сэтгэл мэдэж” гэсэн шүү юм яриад түмпэн дүүрэн гурилтай өрөөндөө орж болжээн. Гол нь сэтгэх л хэрэгтэй.

Анх улаан хацартай амьтан байсан бол одоо гүзээ суугаад бас ч муухай өөр болж шүү. Дөрвөлжин модон авдар чимдаан болж хувирхаас гадна хөдөөний хүүхдүүд хотжиж гоё ганган болж нугасны муухай дэгдээхэйнүүд дорхноо хотын ганган залуус болноо. Манай нутагт комунизм нурж унаад нэлээд хэдэн жил болчоод байхад галстугаа зүүдэг, номын тэмдэглэл хөтөлж, зохиолчдын дугуйлан болж алдартай зохиолч урьж туршлага судлах, америкууд цэрэгжсэн муу каптлистууд хэмээн хараадаг л байлаа. Их сургуулиа хурдхан төгсөөд нутагтаа очоод сайхан найр хийнээ. Манай нутагт хүү эрдэм сурсан гээд найр хийнэ. Нутгийн олон хүү дээд сургууль төгсчихөөд найр хийдгүй хуншгүй гэж муу хэлнэ шүү дээ. Ковбой малгай өмсч шинэ дээлэн дээрээ ромбоо зүүчихээд ханайтал сууж байгаад найралчих ч бас л гоё. Би чинь 2 зууны зааг дээр оюутан байлаа шүү дээ.


Даяаргаатай Есүс

Зиааа сайхан амарцгаасан л биздээ??? Нэг юм урьдчилан анхааруулахад энэ доорх зурагнууд ямар нэг санаа агуулаагүй зүгээр ОДОО БҮГДЭЭРЭЭ ЗУГААЦНА -д зориулсийшүүү... Christian нтр хүмүүс байвал бэштий эмзэглээрэй. Эмзэглэнэ гэж боджийвал одоо ингээ надыг харжаагаа дээр гар дааа.. тийн... бас зүрх судасны өвчтэй, жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүд байвал байжийй байжийй зүгээр ..







Жожкон шар сүнснүүд

зиаа энчээ ингээд гоё гоё зураг олоод хийгээд байхым байгааян. Үзкүү ч байж болно. Үзлээ гээд үнскүү , харлаа гээд хазкуу бас. За ингээд эхний коллекцоо танилцуулая. ааая лаг дизайнер юмуу хайшаан тэ. заза нээх олон үгтэймаа яджаахд ..










мммм тэгэээд цаашдааа янзүрийн юм оруулаад л байна гэж мэд.

Хорлонтой Чөөгийг хашраах уу?

За багшаа нь тээ хуваарийн дагуу юмаа бичнээ. Бичийшд. Одоо миний хажууд шарагдсан боловч хөрцөн мах, ургасан боловч дарагдсан байцаа 2 тавган дээр гэвтжээнэ. Аа гүрүүшгэнд юу ч алга байгаа нь та нөхдөд ч бас үнээр гонсгор санагджугаа байхаа. Гэхдээ исткаанд нь байна кк.
Би багадаа дуу шүлэг, кино, жүжиг энтэр ихийг зад авсан нүглээ наминчилж одоо зөвхөн хааяа бичлэг задлахаас хэтрэхгүй даруухан блогчин болсон. Энэ даруухан байдал нь намайг чимж байгаа болуу гэж бодож явдаг. Ингээд Цитрусийн бичсэн Хорлонтой чөөгий болохуу гэсэн бичлэгийг дэлгэрүүльяа. Энэ бол манай 2 эмэгтэй багшаа мэтийн яахаас буцкуу охид хүүхнүүдэд сургамж болох бичлэг юм.

- Хувцасны дэлгүүрт ороод зажилж байсан бохио хувцасан дээр наах (Тэгсэн чинь бохь нь Цитрусийн гарнаас салкуу, Цитрус хэлээ бултагануулан наах гэж улайрч байгаад баригдаж сайхан залуугийн хажууд шараа болох)
- Зочид буудлын ванны алчууруудыг голруулан авч явах (Тэгсэн чинь андуураад дээр пааран дээр тохцон байсан шалны алчуураар биеэ арчаад, цүнхлээд аваад явцан байх)
- Кино шимтэн үзэх байгаа хүнд төгсгөлийг нь ярьж өгөх (Тэгсэн нөгөөх нь шууд киногоо болиод, аанхаан тэгээд? гэж шалаад салахгүй болох)
- Хурал дээр илтгэл тавьж буй хүний өөдөөс өвгдөө чичрүүлж, хуруугаа ширээн дээр
драндрандран гэх. (Илтгэл тавьж байгаа хүн нь микрофоноор "Цитрус эндээс гараарай, эсвэл соёлтой байна уу!" гэж өрсөлдөгч эмэгтэй ажилтнууд ба таалагддаг залуусынх нь дунд хэлэх.)
- Бусдын төрсөн өдрийн лааг хүслээ бодож байх хооронд нь үлээх (Тэгсэн чинь тэнд нь тэсэрдэг сюрприз байж таараад Цитрус гэртээ ганцаараа-гийн 2 хулгайч шиг царайтай болох)
- Лифт, автобус эсгүл олон нийтийн газар хайчгаад байгаа нь мэдэгдкү хөдөлж ядаад
хүний зам бөглөх (Тэгсэн чинь бүх хүн өөр лүү нь муухай харж, толгой сэгсрээд тойрч явах.)
- Хүнсний дэлгүүрт ороол хамаг нарийн боов, печенүүдийг нь хуруугаараа бяцлах (Хамгаалагч нь ирэнгүүтээ урьд нь бяцарсан байсантай нийүүлээд бүх бяцархай боов печеньд 3 нугалсан торгууль тавих)
- Гудамжинд хүн зүг чиг асуувал таг буруу зааж өгөх (Булан тойроод нөгөө хүнтэйгээ халз дайралдах)
- Цонхоороо цайны шавхруу, хоолны үлдэгдэл, тамхины иш шидэх. Доор нь хүн явж
байхад шт (Цитрус инээгээд суужээтэл хаалгы нь тогшно. Онгойлготол толгой дээр нь хооны үлдэгдэл наалдаж галзууртлаа уурасан булиа том хүүхэн дайрч орж ирэх)
- Цагаан сараар ёлкны модоо хураагаагүй байх (Гэтэл нэг хүн олны дунд, Цитрусээ, чиний дотуур хувцас бас шинэ жилийнхээрээ байгаа юу? гэж асуух)
- Автобус, микр, онгоц нтр-т хамгийн ард суусан мөртлөө хамгийн түрүүнд гарах гэж оролдох (Тэгсэн чинь буудал нь болоогүй байсан ба бүх хүн зам тавьж Цитрусийг гаргангуутаа хаалгаа хаагаад яваад өгөх.)
- Их хүнтэй нарийхан замаар зонтиктой явах (Тэгсэн чинь аймар салхи гараад зонтик нь дээшээ матийнгуутаа, төмөр мөмөр нь сарайгаад гараад ирснийг мэдээгүй байх.)
- Бусдын харандаа балыг хэрэглэхдээ арыг нь зажлаад өгөх (Тэгсэн чинь эзэн нь "оо Цитрусээ яажугаам бэ би сая энүүгээр чинь батгаа үрцийшдээ" гэж хэлэх)
- Хаалгаар гарахдаа хамаг байдгаараа савж хүмүүсийг бондгос хийлгэх (Хаалга араамаараа салж Цитрусийнг дарж унах )
- Лифтнээс буухдаа хүнтэй ярьж дуустлаа гараараа хаалга онгойстой нь байлгах (Хаалга яг хавчаад буцахын хооронд тог тасрах)
- Олон нийтийн бассейнд морь харах (Өөрий нь тойрч ус нь шарлаад баригдах)
- Кино театрт юм үзэхэдээ мангаррр том малгай өмсөж орох (Ард нь шулам шиг ааштай булиа том хүүхэн суух)
- Сонгуулын сурталчилгааны плакат дээр сахал самбай зурах (Үйлдэл дээрээ баригдаад эсрэг намын тагнуул гэгдээд үхтлээ загнуулах)
- Найзыхаа утсыг ТВ чат-д эвгүй зар өгч оруулах (Тэр найзтайгаа хэрэлдээд, зодолдоод, тангараг тасрах.)
- Шүдээ үзүүлж байхдаа шүдний эмчийн хурууг хазах (Эмч Цитрусийг норкоздож байгаад хазсан шүднүүдий нь авцан байх)
- Уянгын бүжгэнд макарена бүжиглээд, лаг цоглог аянд уянгын бүжиг хийх (Дижид хөөгдөөд хамгаалагчид дамжлуулан гадагшаа шидэгдэх)
- хүн юм ярьжаахд нь " Ямар үмхий амтаймбээ" гэж хэлэх (Тэхэд нь тэр хүн нь занажаагаад дараагийн удаа олон хүний дунд Цитрусээс түрүүлж энэ үгийг хэлэх..)
- Найзуудтайгаа хоолонд ороод түрийвчээ гэртээ мартцан байх (Гэтэл бусад нь Цитрусээс түрүүлээд "өө яанаа түрийвчээ мартчиж" гэж хэлэх. )
- Урд яваа хүний гуталны ар дээр гишгэх (Тэр нь аииймар ууртай мэдрэл муутай хүн байх)
- Хүн мэндлэх гээд гараа өгөхд нь өгөхгүй байх (Тэгэнгүүт сунгасан гараараараа Цитрусийн хормойг сөхөөд болихгүй олны дунд орилууулах)
- Рестораны суудал дээр бохио наагаад гарах (Зөөгч араас нь гарч ирээд "чи сандалд наасан бохио ав" гээд хувцаснаас чирээд буцаж авч орох)
- Хүний нүүрлүү харжийгаад найтаах (Тэгсэн чинь Цитрус гахайан ханиад тусцан байсан байх )
- Тайлаад тавьцан гутлыг 2 үдээсийг нь холбож уях (Нөхөр ороод ирсэн чинь НУ-А нь зугтаах гээд бүдэрч унах)
- ТВ, радиогоо унтраахдаа хамгийн чанга дээр нь тавиж орхих (Мартаад өөрөө дараа нь шөнө ирээд асаах)

Цитрус аниагийн цуглуулга

Энд Цитрусын цуглуулга байна. (test post)

Бэлтгэгдсэн боловсон хүчин

Хоньчин борхүү сансарт ниссэн сайхан түүх байдаг. Яагаад болдогүйен тээ. Бага байхад хүмүүсийн намтар уншихаар л малчин ард тэрний хүүхэд гэж эхэлдэгсэн. Малчин ардын хүү аймаар болжээ . Воо энэ бол хүмүүст их итгэл өгнөө. Би ч гэсэн нусаа гоожуулсан бацаан байхдаа иймэрхүү түүх уншаад баярладаг л байлаа. Нүдэндээ сансар огторгуй, сайд даргын суудал хараастай. Би багын л дарга болно гэж мөрөөддөг байлаа. Сайхан гүзээ суугаад намас намас хийтэл алхаад ард түмэнлүүгээ инээмсэглэж гараараа даллаад цаашаа туслахыгаа муухай харж загначаад. Гол нь ард түмэнд таалагдах. Ард түмний амьдрал хэцуүүхэн байна даа гэж уулга алдаж толгой сэгсрээд л. Ах дүү нар ирж асуудал шийдэж өгөөч гэж гуйгаал. Хүүхдийн үсээ авхуулах гэсийн та хэзээ завтай вэ тэр үед авая, ургын овгоо авах гэсийн та ямар овог авбаа, шинэ хүргэнээ харуулая та нэг сайн шинжээд өгөөрэй, хүүхдээ ямар мэргэжилтэй болгох вэ гээд өчнөөн юм болно. Бас л сайхан кайф мэдрэнэ. Гудамжаар хааая нэг алхаж хүмүүстэй гар барина. Хүн бүр ирж гар бариад манай дарга сайхан гудамжаар явган явжээшд гээл магтаад. Явган явах нь хүртэл асар үнэтэй болно. Ард бидэнтэй адил алаг морь унадаг гэдэг шиг. Гуанзанд хоол идэхээр шивэр авир гэж яриал, гарангуутаа Гаампаа дарга миний хажуугын ширээнд сууж хоол идлээшд гэж сайрхана. Тэр юу ч биш би гар барьж үзсэн тэгүүл гэж бие бие дээрээ гарах гэж оролдоно.

Хүмүүс асар олон асуулт асууна. Даргаа та энэ ёвропын эдийн засгийг юугэж боджээнэ, галбаалчлал их хурдан явжээнэ шүү тээ, хятадын зуун болно гэж хүн болгон ярьхымаа, энэ бритни спээрс сайхан хүүхэн байсан одоо ч гачин амьтан болжээ тээ гэсэн шааал хамаагүй модны үйлдвэрийн даргаас ч асууна. Энэ нь даргад өөрийгөө олон улсын тухай их мэдлэгтэйгээ харуулж ямар ч албан тушаалд тэнцэхүйц этгээд шүү гэсэн дохио өгхөөс гадна элдэв шалдав юм асуудагүй дэлхийн хэмжээний гар болж байгаа царай. Даргаа манай ажлын тэр хоёр яг явалддаг шүү, тэр одоо уугаад байхымааа, ажлын цагаар тоглоом тоглоод байхын би шургаж байгаам бишээ зүгээр л хэлж байгаан, Болдоо шиг цалин авхысан, байгууллагтаа санаа их зовхымоо, тэр таныг улсын мөнгө иддэг гээд байхын би солиор гэсэн би хэний ч өмнө нууж хаахгүй хэлдэг зангаасаа нэг болно шүү гэх мэтийн юм ярьдаг сүрэг улс ирнэ. Энэ бол шулуухан гарууд шүү дээ. Эднийг яаж ч ашиглаж болно дарга болсоны бас нэг сайхан кайф шүү дээ.

Дараа нь шулуухан юм гуйдаг гарууд байна. Даргаа охиноо өгөөч хүүтэйгээ суулгая болохгүй бол өөрөө ч хамаагүй сууя, даргаа мөнгө зээлээч би таны төлөө гөөмөн их ажилсан шүү дээ, даргаа та нусны алчуураа өгчөөч дурсгал болгоод хадгалчий, даргаа манай нөхрийг загнаад өгөөч таниас л айдын гэж барина. Эднүүс бол хүн гарууд шүү дэээ үгүй гэж хэлэх хэцүү байнга за гээд байж болохгүй гайтай шүү дэээ. Гүү тэгээд хүсэл гүйцээдэг бэрд шиг болжээшд.Зиа тэгээд ажил ярьдаг нь арваадхан доо.

Бас сайхан зүйлс байнаа. Хүн амьтанд хүрээлүүлээд намбайтал алхаж өгнөө. Нэг морь уяад монгол дээл ноён малгай тавьчихад хүмүүс яасан сайхан даргав гэнэ шүү дээ. Сонин хэвлэлд яриа өгнө. Хүүхдүүд маань өндөр боловсролтой, манай эхнэр ёстой сайн эзэгтэй шүү дээ, би гэрийн ажилд оролцож чадкуумаа улсын ажил гэсээр яваад, нутагаа санаад байхын, залуу байхдаа мөн ч их зовлон үзсэн дээ одооны залуус бол тийм юм мэдэхгүй л дээ, одоо нэг суврага босгох гэж байна, би ч бурхны шашны сургууль их судалдаг хүн хэрэгжүүлэх гээл явжээн, төр улсынхаа төлөө зүтгэсэндээ баярлаж явдаг, манай аав мундаг хүн байлаа шүү дээ гэж яриа өгнө. Мундаг аавтай байж яахаараа зовлон үздийн, бурхны шашин судалдын бол яагаад улсын мөнгө идээд архи уугаад байдын гэсэн логик могик харахгүй ёстой мундаг дарга даа миний дарга чинь л гэж харна шүү дээ.

Ингээд дарга болход бүх талаар бэлтгэгдсэн бүүр гүзээ суусан ч гэсэн амжилт олж болж чададгүй. Хөдөөний хүүгийн дарга болох хүсэл байсаар. Дарга болж байхаар ажилдаа амжилт гарга. Чиний амжилт чамд төлөөс төлнө. Юу хийсэн түүнийгээ авна. Бусдаас илүү амжилт гарга, өрсөлдөөнд ялж амжилтаараа ялгар. Номонд нэвчирсэн хүн хэлж л байна надаа.

Зурагт үзэхээр ч гэсэн Амжилтаараа ялгар, Сонгодог гэж мэгээд тархитай хүнд бол юм бодуулмаар реклам гараад байна наа чинь. За яасан бас реклам хийцэн гээд ад үзээд байна уу, би биш телевизийнхэн хийж гаргасын байлээшд уул нь. Реклам үзээд сонсоод хохирсон хүн байвал хэлээрэй сонин санагдаад байгаан нэг хархысан.

Дурсамжийн төрөл зүйл, түүнийг ангилах нь

Таагүй дурсамж цаг хугацааны эрхээр хөгтэй болох явдал элбэг. Мөн үргэлж таагүйгээрээ байгаад байдаг дурсамж, тэрхэн үедээ таатай сайхан байсан хирнээ урт хугацааны дараа эргэн харахад ичмээр дурсамжууд ч мөн өөр өөрийн эзлэх хувийн жинтэйгээр дурсамжинд оршдог. Энэ хамгийн сүүлийн бүлэг дурсамжийн талаар жишээ авъя. Жишээ авъя гээд бодонгуут хамаг нүүр улаа бутраад, энэ дэлгэцээ гялс хаачихмаар санагддаг гэнэ ээ.

Их сургуулийн 1-р курсийн оюутан. Манай анги угаасаа цөөхөн хүүхэдтэй, тэрэн дотор хотын жаал 4хөн. Би чухам л хотын охин нэртэйгээс цаашгүй, ямар ч хот орны талаар мэдлэг байхгүй. Мэддэг дэлгүүр нь Их дэлгүүр, Боржин, 3, 4-р хороолол, Сансарын үйлчилгээний төв. Тэр бүү хэл зах руу цөөхөн гарч үзсэн хүн. 3, 4-р хорооллын яг аль нь 3-р хороолол аль нь 4-р хороолол вэ гэдгийг ч ялгаж мэдэхгүй. Бар, рестораны талаарх мэдлэг улаан нойл, идэж уух юмны үнэ ханш огт мэдэхгүй ийм л дүйнгэхэн охин байлаа гэж. Байлаа ч гэж дээ одоо ч тийм л  нэг бүдүүн борог эмэгтэй байна. Болоол байна, амьдраал байна этрр, дуль дуль гэцэн дүрдээ оркжээшт...

1-р курст орсон эхний жил Ийш тийшээ явахдаа хүн хань татаж мэдэхгүй, за яршиг хүн гуйж байхаар өөрөө явчихъя гээд л ганцаараа жирийчинэ. Ямар сайндаа сагсны тэмцээний дундуур ам цангаад байхаар нь ганцаараа гарч яваад Парадайс гэдэг газар орж пиав уучихаад ирэхэв дээ. Амныхаа цангааг тайлчихаад зааланд ороод иртэл ангийнхан гайхаад л, чи хаачаад ирэв? архи үнэртээд байна уу даа? гээд асуусан чинь аниа нь хээв нэг "Ам цангаад Парадайс орж 2 пиав уусын, яасан" дүффффф одоо бодохоор ичмээр. Тэр үед ёстой үнэн нь л тэр юм чинь хамаа байж уу гэсэн бодолтой тэнэг гарааааа нээрээ, ичмээр дүнкүү гар.

Ангийн охидуудтайгаа тийм ч их найз болж амжаагүй, гэхдээ энэ хэн бол дажгүй охин шүү, а энийг сайн таньж амжаагүй л байна гэсэн шүү юм бодчихоол явж байсан үе. Шулуухан, илүү дутуу зангүй дажгүй гээд бодцон нэг охиныг маань хөдөөний нэг жижигхээн улаан хацартай охин дээрэлхдэг байшт нэгудаа. Шалгалт болкээд байхад номыг нь авчихаад өхгүй этр. Дигсэн яасан, би очсоноо номыг нь ширээн дээрээс нь авснаа, чи энэ хүүхдийн ном өг за юу, өөр газраас номоо олж ав. Гэнгүүтээ номыг эзэнд нь ацарч өгч этр. Ёоооё одоо тэр жижигхэн улаан гацартай хөдөөний охин миний найз. :P Гэхдээ чиний зөв байсан л даа, тэхдээ л чи илүү гушуулсан л даа этр. Хайнга матар.

Ингээд тэр үедээ тийм ч муу, муухай үйл хийж байгаагаа мэддэггүй хирнээ, эргээд бодохын цагт ичиж үхмээр үйл их л гаргахым даа. Ямар үйлдэл бүрийн өмнө дараа яах билээ гэж бодоод явалтай биш, цагийн юм цагтаа гээл явжийхаас. Цагтаа тэд эрчүүдийг уярааж, цахилж л явсан үзэсгэлэн гоо этрр, цахилаад байдаг нь муухай тэ?

Үсчин байхын тухай

Зөв бичгийн дүрэм барихгүй л бол улс сөнөх гээд байгаа хүмүүс яг энэнээс цаашаа намайг орхичих тэгэх үү. Эндээс гарангуут л угаасаа нэл сайхан бичээсүүд байгаа шүү дээ. Ингээд салья даа, баяртай.

За ингээд тэднүүс явсан байхаа гэж найдаад хэдүүлээ цаашаа явий. Мэсчин гэдэг үгийг хархаар хэний ч санаанд цаазаар авагч булиа эр ч юм уу эсвэл өршөөхийг үл мэдэх эртний хэрцгий дайчид орж байгаа байхаа. Тэгснүү гүй юү хэлээрэй. Харин үсчин гэхээр хүний үсийг зулгааж, тасар тасар татаад байдаг хүн санаанд чинь орохгүй л байгаа биз. Тэгэлгүй ч яахуудээ, үсчин гэсэн хаягтай хаалга руу орохоор хөгжилтэйхэн охид, залуус хайч самаа бариад маниусын үсийг хүссэн янзаар минь буржийлгаж, будаж, ороож, сэнсдэж, тайрч, хайчилж, захалж, хусаж өгөхөд бэлэн зогсоцгоож байдийм чинь.
Үсчин гэдэг бол үнэхээр цог золбоо, мэдрэмж шаардсан сайхан ажил юм шүү. Миний бие яахуу сонирхлоороо гэрийн нөхцөлд, гэрийн маягаар үс засуул засна. Мэдээж хусвал хамгийн амархан боловч хусах толгой одоо хэр нь олдоогүй яваа. Яагаад ч юм бүгдээрээ татгалзахым. Ганц удаа хусуулаад өгчxөд яадаг байнаа. Энэ дашрамд хэлэхэд үсээ хусуулах гэж байгаа хүн байгаа бол холбоо бариад уулзий, үнэгүй хусаад өгнө шүү. Машин хэрэгсэл нь байгаа. Над үсний машин 3 бий. Гэхдээ 2 нь эвдэрцэн л дээ. Нэг нь дээр үед, нөгөө сарын өмнө эвдэрсэн. Харин 3 дахий нь дөнгөж өнөөдөр худалдаж авчаад ингээд энийг бичээд суужугаа нь энэ шүү дээ. Худалдаж авахаас ч өөр аргагүй байлаа. Дэлгүүрийнхэн надад зүгээр өгөхийг хүсэхгүй байв. Одоо нэг хэдэн пигүүж, толгойгоо дүрээд сонин уншиж суудаг том бөөрөнхий юм, нэг том толь, дугуйтай сандал, ус ск ск гэдэг юм энтэр авчуул ч шууд салонтой боллоо л доо.

Гэхдээ хүн хэчнээн авьяастай байлаа гээд дамжаанд суухгүйгээр шууд үс засна гэдэг их хэцүү. Хүний толгой чинь гонзгой, бөөрөнхий, булдруутай, халцархайтай, шуналтай, дүйнгэ, ууртай, муу санаатай олон янз. Үс нь өөд сөөргөө олон янзын чиглэлтэй, эргүүлэг нь зөв буруугаас эхлээд хатуу ширүүн, уян налархай, хуурай, тослог. Чихнүүд бол дэлдэн, хулгар, том жижиг, дүлий, хатуу зөөлөн гээд бас чамгүй олон янз. Тэгээ л хөмсөг, нүд, нүүрний хэлбэр, дотор санаа, гадар өнгө гээ л бүхнийг бодолцож, тааруулж байж сая тэр хүний үсний хэлбэрийг дотроо тунгааж олох жишээтэй. Ухаандаа зарим хүнд бол, "Ээ та ингэж бүх үсээ нь шууж боодог нь яажугаам бэ, тарвас шиг харагдахыг хүсээ юу. Танд маруся үс л зохих юм байна" гэх зэргээр зөвлөнө. Аа гэтэл нөгөөд нь "таныг хүмүүс ананасан толгойт гэж хэлэхгүй байна уу, одоохон наад овоолсон үсээ буулга. Ардаа шууж боосон нь дээр" гэнэ.
Тиймээ би үсчний мэргэжлийг яг номоор нь яаж ийгээд эзэмшээд авхын сан гэж бодож явдаг. Тэгээ л хэн нэгэн хатагтайн, ер нь хэний ч хамаагүй үсийг хүссэнээс нь ч сайхан засч өгчөө л, том бүтээл хийсэн зураач шиг толгойгий нь холдож ойртож, эргүүлж тойруулан харж инээмсэглэн зогсох юм саан гэдэг бол миний мөрөөдлүүдийн нэг нь.

Энэ бүгдийг ярихаар та нөхдийн дунд, "өө үхсэн баас юухан байсийн, алиу хайч сам 2 аваад ир!" гэх хүн байгаа л байх. Би ч бас багадаа тэгж боддог байв. Бодох битий хэл дотроо олон янзын хялбар арга саам боловсруулдаг байлаа. Тухайлбал тайрмал үсийг засахдаа гоструул толгойд нь углаж байгаад цухуйсан үснүүдий нь хайчлах, шинэ жилийн үсийг бол лакаа бэлэн барингуутаа хүнээ тогонд цохиулах хоорондоо шүршиж тогтоох гэх мэт. Харин пинтүү халимагийн тухайд гэвэл гутлын шоотог үйлдвэрлэдэг газраас туршлага судлах хэрэгтэй гэж үздэг байлаа. Хэдэн минган шоотгийг яаж тэр ахархан хугацаанд гараас гаргаад байна вэ гэдэг нь миний сонирхолыг татдаг байв. Мөрөөдлийн маань хамгийн үнэтэй хэсэг бол мэдээж сайхан салон. Салоны маань зүй ёсны хамтрагчдаар хэдэн сайхан үсчин залуус охид байхын зэрэгцээ нэг үхэр бол заавал байна гэж боддог байснаа нуугаад яахав. Хэрэв хэн нэгэн үйлчлүүлэгч маань үсээ нимбай гэгч нь хойш нь самнуулж лакдуулхыг хүсж гэмээнэ үхрээрээ долоолгоо л... Ардын маань домог хууч юм бүхэнд хэрэг болдгийн нэг жишээ л дээ энэ.

За одоо үс засуулагч нарынхаа асуудал руу оры. Манайханд байнга үйлчлүүлдэг нэг л үсчинтэй хүмүүс тун цөөн байдаг нь баяаан шиг эгнэн байрласан олон үсчингийн газраас болж байгаа гэж би бодож явдаг. Дараа нь төөрөөд урьдхаа олдоггүй байх л даа. Төөрөөгүй байсан ч тэр газар нь оогт өөр хүүхэн, "за засуулхуу, хусуулхуу" гэцэн инээгээд зогсжаах жишээтэй.
Харин үсчиддээ зөвлөхөд, та нар минь хүний уртлын үсийг тайрчаад нүүрий нь нэг шударччээвэл хамар уруул дээр унацан хялгаснууд нь гижиг хүргэж тамлахгүй амар болох сон. Бас болж өгвөл нэг найзаа хажуудаа байлгаад өөр нэг танилынхаа талаар ярих чинь удаан сууж чилэх үед онцгой таалагддаг юм шүү. Тэрийгээ битий болиорой, тэр хэвээр нь хадгалаарай, тоглоогүй байнаа, нээрээ. Бас явцын дунд зарим хүнээс одоо яажийнэ гэж асуухдаа хол тавьцан нүдний шилий нь дөхүүлээд хамар дээр нь тавиад өгчүүл миний мэтийн нүдэндээ шилт, нүүрэндээ галт хүмүүс бол баярлаа л явчна. За тэгээд тэр үс зассаны дараа хийдэг угаалгыг бол тарифандаа шингээчиж байвал сайхан байна даа. Нэл сул үстэй хүн гараад явахаар чинь одоо ийш тийшээ үс шигчээд хамуутцым шиг маажаад явдаг шд. Чихний хонхорхой дотор нэл үс орцон ч байжаах шиг. Тэрий нь үлээгээд өгдгүүмаа гэхэд хэлээд өгдөг залуус зөндөө байгаа байх.
Нээрээ нэг чухал зөвөлгөө: Үсчид минь, хэрвээ зарим хүнээс "за яаж засxын" гэж асуухад чинь хариугүй хоолойгоор "доороос нь шуугаад.." гэж шуухитнаад байвал хоолойг нь боосон алчуурынхаа чанга сулыг нэг шалгаарай. Ингэж л боохгүй бол болдоггүйм байх гэж бодсоор байгаад муужраад уначих бүрэг ичимхий улсууд зөндөө л байгаа.
За ингээд үсний салон нээсэн найздаа, бусад үсчин залуус охиддоо ажлын амжилт хүсээд үргэлж хүмүүсийг баярлуулж яваарай гэж ерөөе өө!

Нээрээ нэг юм асууя, таануус толгойгоо авч тавьжаагаад өөрийнхөө хүслээр үсээ засxым сан гэж боджээсэн үү?

Нэрийг чинь цайруулая даа шавь минь

Эмзэгхэн шавь Мөнхбаатар минь дээ нэрээ цайруулахын тулд юун их юм бичээвдээ. Багш нь чиний насыг бараг хоёр нугалан насалтлаа хүний нэрийг цайруулах нь битгий хэл, нэрийг минь цайруулж аль гэдэг хүсэлтийг хүлээн ч авч байсангүй. Өдий наслахад их л юм үздэг юм байна. Хар текстэн дундаас Мөнхбаатар шавийнхаа нэрийг ялгаадахгүй адилхан хараар туучихдаг бидний буруу бизээ. Яахав багш нь чиний нэрийг дурьдах хэрэг гарах бүрийд цайруулаад байя. Цав цагаан болгочуул дэвсгэр өнгөнөөс ялгарахгүй байх, тэхээр цайвар саарал болгоё доо Мөнхбаатар минь.
Өвөөг чинь өөрөөс чинь ялгаж чадахгүй ярьчихдаг Цитрус бид хоёрын буруу юм байна Мөнхбаатар аа. Цаашдаа Мөнхбаатар шавь минь компьютерээсээ холдохдоо меесенжерээ sign out хийж байгаарай даа. Номонд мэргэн чи минь компьютерт ч мэргэн л байж таараа, нойронд сэргэгдээ найдаад мессенжэрээ нээлттэй орхиж болохгүй нь байна. Эс тэгвээс өөдгүй муу өвөө чинь сэтгэлээн дуулгачихаад учирал тохиолоон хүлээн буй сэтгэлт бүсгүйд чинь чиний талаарх хар пиар хийгээд байж мэдэх юм шүү. За ингээд чи минь хэзээнээсээ гярхай, ой санамж сайтай юм чинь дахин эндэхгүй биз дээ. Мөнхбаатар минь.
Өөдгүй муу өвөөгийнхөө үйлдлийг өөр нэгэн даргад хэлж, нэрээ цайруулахад тань тус болох болов уу гээд эд мөрийн баримтыг Мөнхбаатартаа илгээв.
Энэ муу өвөө бас Гамп багшээг мэддэг байгаам. Чамайг их л судалсан байна даа Мөнхбаатар минь

Энд Мөнхбаатарыг минь нойрмог нэгэн болгон харагдуулсан байгаам муу өвөө
Өөө бүүр найз охингүй гэдгийг энд зарлаад авч өнөө өвөө


Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл