Эмэгтэй хүнийг хэрхэн баярлуулах вэ


Эмэгтэй хүний дуртай зүйлийг нь хийхийн бол онооо авна, аа харин дургүй зүйлийг нь хийвэл мэдээж оноо хасагдна. Харин түүний хүлээжийсэн зүйлийг хийвэл ямар ч оноо авахгүйг анкаарна уу. За ингээд эхлэе. ПИХЯУННН!! (буун дуу гарав)

1. Та ороо хураачихвал (+1)
Та ороо хураасан боловч дэрийг нь хайш яйш тавьчижээ (0)
Та өглөө босоод ороо зүгээр дэлбэрсэн хэвээр нь үлдээсэн болбоос (+1)

2. Жорлонгийн суултуурыг сөхөлгүй морь харж тэр хавьд нь ганц 2 ака дусаагаад орхих (-5)
Жорлонгийн цаас дууссан байхад нь шинээр сольж хийж (0)
Жорлонгийн цаасаа шинээр солихдоо гаднах уутыг нь урж тасдан талаар нэг тараах (-2)

3. Та дэлгүүр орохдоо түүнд өдөр тутмын далавчтай аруйн цэврийн хэрэгсэл авчирах (+5)
Гадаа майррр цасан шуургатай үед (+8)
Буцахдаа харин удаж удаж халамцуу ирэх (-5)

4. Шөнө дунд сэжигтэй чимээ сонсоод чин зоригтой босч шалгах (0)
Тэгээ шалгасан чинь юуу ч байхгүй байх (0)
Шалгасан чинь нэг юм байх (+5)
Тэрний нь балба нүдэх (+10)
Гэтэл тэр нь харин түүний нохой байж таарах (-15)

5. Аливаа нэг үдэшлэг дээр:
Бүхэл оройн турш түүний хажууд байх (0)
Түүний хажууд байжийснаа таньдаг хүнтэйгээ таараад нижгээд пиаауую цааш харуулах (-2)
Таньдаг хүний нь Ариунаа гэдэг (-4)
Ариунаа бол бүжигчин (-6)
Ариунаа нь тэгээд майр том хөхтэй (-8)

6. Түүний төрсөн өдөр:
Түүнтэй оройн хоолонд орох (0)
Тэхдээ тэр нь майр үнэтэй гого ресторан,....... паб биш (+1)
Заза эсгүүл спортс бар (-2)
Тэгээд тэр спортс барндаа орохдоо нүүрээ дэмждэг багынхаа өнгөөр будсан байх (-15)

7. Зиаа та найзуудтайгаа шоудахнээ
Найзтайгаа гарах (-5)
Тэр нь гэр бүлтэй байх (-2)
Эсгүүл тас single (-7)
Тэнгүүтээ майр баян бас лаг BMW унадаг (-10)

8. Орой
Кинонд дагуулж явах (+2)
Түүний дуртай кинонд нь шүү (+4)
Өөрийн тань үзэн яддаг кино (+6)
Өөрийнхөө дуртай кино бол (-2)
Тэрийг нь тэгээд “ Цагдаа нарын тулаан” гэдэг бол (-3)
Тэрэн дээр нь ирэдүйгээс ирсэн киборг мангасууд цагдаа нартай тулалддаг (-9)
Харин та түүнийг анх дагуулж ирэхдээ худлаагаасаа аймр романтик кино үзүүлий гэж бүлтэрсэн (-15)

9. Танд гүзээ ургаж эхлэв (-15)
Тэрийг нь анзаараад спортоор хичээллэж эхлэв (+10)
Спортоор хичээллэээдайсан чинь саак залуу болж охид хүүхнүүд таныг өдөөд унах (-15)
“Ямар хамаатайн, чамд ч гэсэн дэл сул мах байгаашт” гэж хэлэх (-800)

10. Эмэгтэй тань янзүрийн асуудлаар гомдоход нь
Чих тавин сонсож, хөмсөгөө зангидсан төрх гаргах (0)
Чих тавин сонсох .... 30 минутын турш (+5)
30 ааас дээш минут чих тавин сонсох,,,, нэг ч удаа зурагтруу хялам хийхгүйгээр(+100)
Тэгэээ харсан чинь харин та унтцан байжэээ (-20)

11. БИ БҮДҮҮН БАЙНУУ гэж асуухад нь:
Хариулахаас татгалзах (-10)
“ Яг аль хавьдаа гэж?” гэж асуух (-35)
Аливаа бусад хариулт (-20)

Амьдрал богинохон шүү дээ хүмүүсээ

Амьдрал богинохон шүү дээ хүмүүсээ. Хорин хэдэн настай, хорвоо барагдтал өдий ч байна даа гээ л нисжээтэл нэг л өдөр 30 хүрнэ дээ. Гуч хүрээ л, нас явжийшүү дураак, гилзхым сан гэж санагдаад байж байтал шааригдаа л дөч рүү ороод ирнэ. Тэгэнгүүт биеэ боды доо энэ чинь, юу юугүй өнкөрлөө шдээ би гэсэн шүү боджээтэл тавь хүрчнэ дээ сайхан. Тавь гараа л хэдэн муусайн хүүхдүүдийнхээ хоолондоо хүрснээс нь хоол аваад хүрээгүйд нь өгөх гэж мээнэжэлсээр байтал жаррр! За жаран нас. Энэ хүүхдүүд ерөөсөө л буруу, бүр бувын буруу амьдраад байгаам шиг санагдаад эхэлнэ. Энэ чигээрээ явхым бол юүүчгүү будаа болхым шиг харагдаа л. Гэтэл 70 хүрэхийн алдад тэр хүүхдүүд чинь өөрсдөө хүүхдүүдээ загнаад, "та нар бүткээ нээ энэ янзаараа бол!" гэцэн явж байх нь байна.
Амьдрал богинохоон. Тоолоод үзий л дээ, 20, 30, 40, 50, 60, 70... Дороо л дуусжугаа биддээ эийн? Эрүүндээ цохиулсан боксчинд шүүгч найм тоолдогтой л адилхан.

Хүн насан туршдаа зуны үлийн цагаан оготно шиг л зогсолтгүй ажилах ёстой байдаг.
Хүн өөрөө хүсээгүй механик ба механик бус олон дарамт, шахалтыг тэсвэрлэж өнгөрөөх битий хэл тэвэрч алхах хэрэгтэй болдог. Амьдралын сайхан юундаа байнаа, яах гэж байгаан? Жишээ нь та одоо яг яах гээд амьд байгаад байна?

За за тайван энэ зүгээр оршил байлаа. Зүгээр сайхан юм ярих гээд оршилджийнэ. Энэ оршил ер нь намайг их зовоожийнэ шүү. Оршил дээрээ л хамаг цаг, хурууны өндгөө барах битий хэл хурдан хөгширч байшд.
Түрүүн "..ааамьдрал хайр дээр тоогт..доог" гээд нэг дуу явж байснаас л хамаг юм эхэлчлээ. Хүний амьдрал бол ний нуугүй хэлэхэд хэсэг зуурын кайфууд дээр л тогтоод байна гэж би хардаад байдаг юм.
Жишээ нь одоо би энэ дэлхий дээр бишгүй л удаан амьдарсан хэрнээ, одоо болоо болоо үхий гэж бодогдкуу л байна. Гү үхтлээ ажиллаж, хүн рүү харж худлаа инээх юу нь сайхан байхуу дээ тээ. Харин дундуур нь бяцxан амсxийж байгаа нь сайхан байшд. Таашаал авышд хүн чинь амьдралаас. Амттай амьдарнаа ай. Таатай мэдрэмжүүд их байна энэ дэлхий дээр.
Тухайлуул бацаан байхад нохойтой 4 таанкчны ээлжит анги эхлэх гээд зурагтын өмнө бохирон суухдаа жигтэйхэн их догдолдог байлаа. Бас ээжийн өвөрт унтах, чихэр идэх, маруужин долоох эднүүст ингээд л энэ чигээрээ үүрд мөнх зогсчихын сан л гэж боддог байв. Ээж хоол болохын өмнө хоолноосоо богтос сэрээдэж гаргаад аавын урд тавьчингуут аав тэрнээс огтолж өгнө. Мөн ч амттай байдаг сан. 7-той байхдаа дугуйтай болчоод үүлэнд хүртэл үсрэх энүүхэнд санагдаж энэ тэр. Элсэн дээр гараа сайрттал тоглох бас сайхан л байж. Гэртээ орж ирээ л гутлаа тайлахад элс шажигнаа л асгарна. Ээж үглэнэ. Oдооны түмэн пориблээмийн нэг нь ч тэр үед толгойд байхгүй. Жаргал.
Том болоод яасан? Гадаа үхтлээ ажиллачаад гэртээ ирэн шүршүүрт зогсох, сайхан халуун хоолоо идэх, тэгэнгүүтээ зурагт харангаа хүйтэн пиав балгах гэдэг бол үүнн тасархай мэдрэмж юмаа гэдгийг олж мэдсэн. Дулаахан сайхан орой лаагр дээр гадаа суугаад гэр бүлийнхэнтэйгээ гангар гунгар гэж суух бол гайхамшигт агшин. Хааяа нэг тасxийтэл шумуул алгадчаа л. Дэлхий гавтгайрч хүмүүс нь тарж өнкрөөд, айл өрх гэдэг бүрэн бүтнээрээ нэг дор байхын тавилан өдрийн од шиг ховор болсон цаг. Бүтэн сайны их үдээр аавынд цуглаж ээжийн чанасан будаатай цайг тойрч суугаад ууна гэдэг үү. Хөлс гараа л уугаад л байна уугаад л байна. Нэг 2 хавирга мөлжөөд. Эсүүл хэдэн годгор борц хаяцан ч байх шиг. Хүний амьдралд хорогддог бас нэг шалтгаан. Жишээ нь өөрийгөө би үхнэ гэж төсөөлөнгүүт үлдэж байгаа хүмүүсийн царай нүдэнд харагдаад үхэхээ больж байх жишээтэй. За эхний хүүхэд овоо томроод эхлүүлүү, тэгээ л сургалтын төлбөр эднүүс толгойд ороо л явчжугаам. Юун кайф. Гэхдээ одоо кайф ярьжийнэ:

Хөдөө нутаг сайхан. Зугаалганаар яваа л, туршлагатай нэг хоёр нь хорхогоо бэлднэ. Хүүхнүүд төмс ногоо арилгаж гүйгээ л. Тэгсэн чинь голын уснаас хэдэн пиаваа уяцан ч байжаах шиг. Иджуух юмаа больдиймуу, таашаал л яриад байгааншд уг нь. Тэгээ л орой бүрий нөмрөнгүүт ойн цоорхойд түүдэг галаа асааж бие биендээ шахаж суугаад элдэв дээдийн аймшигт, ид шидэт түүх хүүрнэн суух, тэгэнгээ пиаваа уугаа л, бие хөнгөнтэй нэг нь архиа сөгнөө л. За тэр зугаалганы юм уу, лаагрийн, хөдөөний... маргааш өглөөний үнэр тээ. Сэнххх гээл.... цээж дүүрэн амьсгаа авна даа харин ч нэг. Майхныхаа амыг шархийтэл нээж гараа л, алчуураа мөрөн дээрээ тохчоод шүдний сойзоо барин гол руу (горхи руу, булаг руу) нүүрээ угаах гээд явах. Шүүдэр өшиглөө л.
Готын амьдрал бас л зүгээр. Цалин буух өдөр бүр ч зүгээр.
-buzz!
-yasan?
-yu bn
-yumgui
-oroi yutai yen?
-yu ch gui ee
-mani ch bas :D ....

Ажил тараад хэдэн гүрүүшиг пиав гүзээлээд мар мар хийгээд суух ч бас кайф шүү дээ. Дэвэн дэлхийн юмыг хамж шимж бураа л. Бас гарилдаж гуринхатцан явжаагаад зочин бууз 6, нэг аяга цайны ард суух ч гөөмөн сайхан байдаг сан, хэдэн жилийн өмнө. Исүүл амтат чинжүү нарийхан хэрчиж сэгсэрсэн таваг дүүрэн цуйван. Гавтгай өөх 3 хэрчим дээр нь тавиастай. Яаа яаяа.
За тэгээ л муушгинд халуурах ч сайхан. Мөрий хожоод халуурах бүр ч сайхан. Тэгэнгээ пиаваа бариа л.

..Энэ яриа яагаад дандаа ууж идэх юм rуу орчоод байна?! Гүэ иджуух юм өөрөө яриа руу орж ирээд байна. Энэ 2 ерөөсөө бие биендээ уусан шингээд их уянгатай харагдаж байна.
Аз жаргалтай амттайхан зүүд сайхаан. Сэрсний дараа жоохон харамсалтай. Ер нь алив юманд халуурах сайхан. Халуурна гэдэг бол авч байгаа кайфаа л үргэлжлүүлэхийг хэлнэ. Гэхдээ дараа нь их багаар харамсдаг талтай. Яагаад гэвүүл ..ажил-амралт-ажил.. гэсэн дараалал алдагдаад ..ажил-амралт-амралт.. болчxоороо тэгж байгаам болуу гэж дөөнгөж сая бодож оллоо, буруу юм бодчижуу? За энэ ч яахуу, сайхан заал аваа л бөмбөг хөөгөөд явжаах ч сайхан шүү дээ. Хамаг бие хөнгөрөө л. Хөнгөрцөн гүйж байгаад хүйтэн ус залгилах ч бас сайхан шүү.
За тэгээд малгайтай цамцтай жижхэн хүүхдийн малгайг нь дахин дахин өмсгөж цухалдуулах, жоохон хүүхэд юм хэлэхэд нь дахин дахин айн айн гэж уурлуулах, казинод мөнгө хожих, шинэ гэдэс идэх, шөлөнд нь будаа хаяцан энтэр, тэгээ л хошного огтлоо л (үзэл сурталгүй нэрлий шүү тээ).. ингээ л иджуух юм руу орчхымдаа.

Амьдралын таашаал гэж ер нь нуль иджуух явдал юмуу гүй юу.

Гэтэл цатгалан хүнд чанасан хавирга юуны сайхан харагдав гэж дээ. Тэхээр өлсөж байгаад идэх, цангаж байгаад уух, ажиллаж байгаад амрах.... ер нь л зовж байгаа жаргах чинь л кайф байдаг байх нь.
Гэхдээ ажил ч бас сайхан даа хүрүүл сайхан шд. Учры нь олку хэсэг мунгинах ч сайхан, учры нь олчоод үүлэн жороо морь шиг сүнгэнүүлэх ч сайхан. Дараа нь өөрийгөө шaгнан гайгүй ирэстраанд нөхөдтэйгээ суух ч сайхан.

Хүн ер нь ажил амьдралынхаа дарамтыг юухан хээхнээр ч болов гаргаж байхгүй бол амархан сэтгэл уналтад орж, бухимддын гэнэ лээ шд. Нийгмээрээ сэтгэл уналтад орчиж дээ манайхан ч. Ажил юмуу ажлынхаа зийгийн завсраар тэгээд уул уурхай, хужаа, 76 гурваараа цэц булаалдаад байхымаа ажаад байхад. Ажлаасаа биш ажлынхаа завсраасаа ядаргаа тусаад байгаа байхаа даа. Тэрний оронд сайхан ай, хоолны блог хөтлөөд, гоё гоё хоол хийгээд... за ёстой болий. Би өөрөө өлсчөөд ингээд байгаам байна. Бослоо. Xатуу гурилтай, борцтой, сүүлтэй лавшаа хийж идлээ, бака.

Чөлөөр үзүүлвэр: Богино хэмжээний кино

Tэр онгорхой цонхоор орж ирэх салхиар шуналтай гэгч нь амьсгалаад, жаахан явсныхаа хойно машинаа замын хажуу руу гарган зогсоов. Хилийн цаадах, хэдхэн метрийн өмнөхтэй нь яг адил агаар байвч түүнд нутгийнх нь салхи тэс өөр үнэртэй санагджээ. Тэр газар буугаад яг л саяхан тавьж дууссан гэрийн шалны чигжээс шалгах мэт лаг лагхийн хоёр гурав гишгэлснээ явган суун чийгтэй шороо атган үнэрлээд нүдээ онийлгон алсыг харлaа. Нутгаа орхиод нэлээд хэдэн жил болоход эхний жил хагаст л юу юм гэхээс тэрнээс хойшоогоо бол тэгтэл их нутагаа санаж бэтгэрэхээ болиод байсан хэрнээ бүрмөсөн нутаг буцахаар шийдсэнийхээ дараа учиргүй яаран догдлоод байх болсон юм санж.
-Хүү чинь ирлээ гэж мань эр алсад хөхрөх уулс эсвэл өөрий нь хүлээн шар махтгайгаа хатаж гүйцсэн настай буурал ээжийнхээ алинд нь ч юм хандаж аярхан хэлээд машиндаа суун хөдлөв.
Тэр ээжийн ганц xүү, амьдрал хөөн муу ээжийгээ ганцааранг нь үлдээн гарахдаа 3-хан жил болоод ирнэ амлаж байсан сан. Тэнхлүүн ч байсан даа тэгэхэд ээж нь. Харин одоо хэдэн найз хөгшид нь ч дуусч, өөрөө ч бие нь илтэд сульдан, танагтай байгаа дээр хүүгээ ирээсэй гэж бодон хүлээх болжээ. Хэдий ингэж хүсэвч хүү маань л сайн сайхан явж байвал хөгшин би яахвээ гэж тэвчээр заан, хүүгээсээ чи ир шаардаж үл чадна. Харин сүүлийн үед хүү нь утсаар ярихдаа, ирдэг ч юмуу гэх болсон нь түүнд айсуй баярын зөнг төрүүлж, нээрээ ч ингээд ороод ирэх юм биш байгаа гэж бодон хүүдээ хамаг сайхан бүхнийг бэлдэж тавьмаар санагдах болов. Гэтэл 5 хоногийн өмнө хүү нь бүр ч баяртай мэдээ дуулгаж, долоо хоногийн дараа очих болсноо хэлэхэд нь баярлаж хөөрсөн эмээ даралтны эмнээсээ тэр өдөр хоёрыг ч уух хэрэг гарсан байна.
*******
Хөдөөх засмалаар ганц машин торойн давхина.
."... Алдыг нь аваад дэлэм дээр нь гэж, тайван байна шүү хөө. Тээхнэг бол тээхнэг л шүү дээ" гэж тэр өөртөө хэлэн хаазаа тохируулан явна. Намба суух насандаа орсон ч амьдралын тав тух эрэлхийлээд байдаггүй, азаа сорих дуртай байрын төрхтэй эр байна.
Нэгэн суурин гарч ирэв. Ойртох тусам улам тодрох хэд гурван тугал бяруу үгүйсэн бол эзгүй ч гэмээр дүнсийх хэдэн байшин, хашаа гэрүүдтэй тэр жижигхэн газрын нэрийг оноож өгч үл чадна. "За байз энэ чинь хаанах билээ дээ хө?" гэж бодсоор нэлээн дөхөж очтол зам дээр нэгэн хүний бараа харагдлаа.
**********
Бүсгүй аавындаа зуныг өнгөрөөгөөд хот руу ажилдаа явах цаг нь ирэв. Юм хумаа базаан бэлдчихээд замын унаа л хүлээн 2 хоножээ. Үнэ хөлсөө тохироод дайгдаад явчихая гэсэн боловч зогсох машин таарсангүй. Ийнхүү аавынхаа байшингийн үүдэнд суун ном уншингаа тэртээх хөтлийг харан суудаг ажилтай болов. Тэгтэл ч үдийн алдад хөтөл дээгүүр хар цэг зэрэглээтэн гараад ирэх нь тэрээ.
-Аав ээж! Нэг тэрэг гараад ирлээ, би зам руу явлаа шүү, явхаар болчуул наашаа хүрээд ирнэ гэж тэр олзуурхангуй хэлээд бослоо.
***********
Залуу гар хуруугаа оролцуулан тасралтгүй ярьж, инээд алдахыг нь үзвэл түүнд ерөөс нуух хаах юм байдаггүй гэлтэй. Харин мөнөөх хүүхэн галт тэрэгний купед ганцаараа яваа хүн шиг л юуг ч үл хайхран гадагш ширтэнэ.
-Арав шахам жил боллоо хөө, нутгийн бараа хараад сайхан байноо. Ирэнгүүтээ нэг сайхан бүсгүйтэй учирдаг юм байна.., хаха тоглосон юм, айгаагүй биз дээ... Европд амьдарч дасаад байтал сүүлийн үед муу ижийгээ тувт бодоод.. . аа амьдрах ч гэж дээ, энд тэндгүй тэнэсээр байгаад л таарсан... Муу ээж минь бэтгэрч гүйцэж байгаа, намайг очxоор үхтлээ баярлана даа... Өөр ах дүү байхгүй ээ.... Гүй ээ чи бүсээ зүүгээгүй юм уу, зүү зүү. Айн?... миний машинд суусан хүн зүүх л ёстой байдаг юм даа бүсгүй минь. Миний бүс харин эвдрээд удаж байна, худлаа худлаа угаасаа эвдэрхий байсан юм... Өөрөө ээжийгээ харж баярлана гэхээсээ илүү, ээж минь намайг хараад үлдсэн хэдэн насандаа элгээ дэвтээж амьдрана гэдэгт л хамаг утга байна даа, өрөвдөөд байх юм оо одоо хэдий удахав.... Оройтож төрсөн ганц хүү нь байгаамаа би.... Германаас наашаа шууд гараа л давхичихсан... Хотод байшин барилга их нэмэгдсэн үү? Монголын амьдрал ямар байнаа? Танайх хотод хаа ен? Манайх камбинаатад, тэнд төрөө л тэндээ 30 жил амьдарсан даа би... би гэж хийсэн бүтээсэн юмгүй хөөн, одоо эхнэр ав гэж баахан үглүүлэх байх даа

Залуу ийнхүү өөртэйгээ ч шиг юм зогсоо зайгүй хууч хөөрч явлаа. Яриан завсраа үе үе зорчигч руу гаа харан ... дэмийшд, тийм биз дээ тээ? гэх мэтээр шалахад нь хүүхэн хүчээр мушиймар аядан толгой дохино. Тэгснээ тэс өөрийг бодон алсыг харж, гүнзгий санаа алдах нь залуугийн ямар нэг хөгжилтэй түүх хөөрцөглөн ярьж байхтай нь даанч нэг тохирохгүй болоод явчихна.
Хүүхэн утсаа гарган оролдож хэн нэгэнтэй ярив.
-Навчаа эмчүү, аа би Анхзаяа байнаа. Маргааш би тан дээр очно, тиймээ сайхан амарсан, тиймээ бүх юм зүгээр.. тийн сайн...за... баяртай.

Ганц эрэгтэй жолоочтой машин таарахад нь эхэндээ больдог ч юм уу гэж бодсон боловч цаанаа нэг цайлган цагаан, инээд алдсан, шулуун шударга яриатай нас тогтож яваа залууг хараад аав ээж охин гурвуул айх юмгүй гэж шийдэн явах нь явж, үлдэх нь үлджээ.

-Гүй чи бас нээрээ үнэн дуугүй хүнээ дээ, надаас айгаагүй биз дээ энэ чинь.... Энэ агаар ус гөөмөн сайхан аа, хэд хоног амарчихаад муу ижийгээ авч хөдөө явнаа... Одоо айраг уувал сур харваж баларнаа хаха, олон жил уугаагүй. Би чинь айрганд мангар дуртай.... Ай хөөрхий муу ээжийгээ дэндүү удаан зовоочихлоо доо, одоо очиxод яах бол, даралт энтэр нь ихсэх вий дээ. Аа яахав, хүү нь очиж байгаа юм байна, гайгүй дээ тийм ээ хөө...

Хэсэг хугацааны дараа хүүхэн үнэн сэтгэлээсээ хөөрөн ярьж байгаа энэ залуугийн энергид бага багаар автан зовиурт байдлаасаа гарч, яриаг нь чагнан хааяа хамтдаа инээлдэж, ганц нэг үгээр хариу хэлдэг болсон байлаа. Үүнтэй зэрэгцээд тэнгэр ч бүрхэж ганц нэг том дусал салхины шилэн дээр унаж эхлэв.
********
Тэд явсаар эвдэрсэн замын эхэнд ирлээ. Бороо нэлээд ширүүн маягтай орж байна. Залууд замын хажуугийн зүлэгтэй налуу дээгүүр хурдтай давхиад гарчих нь амар санагдав. Мань залууд бараг 2 километр үргэлжилсэн нэл нүхэн дундуур сажлах нь байж боломгүй удаан байлгүй яахав. Хоёулаа ингэчихэе! гэнгүүтээ залуу хурдаа ч саалгүй үрүүлээ мушгин замын хажуу руу гарч газрын хэвгийгээр хаазлан урагшиллаа. Нэгэн гүвгэрийг давахын алдад гэнэт барзгар чулуунууд гараад ирэв. Залуу дугуйгаа хайрлан хажуу тийш дартал машин нойтон өвсөн дээр газрын уруу эвдэрхий зам тийш гулсаад эхлэх нь тэр. Машин арга хэмжээ ч авахын завдалгүй далбийн хазайсаар өнхрөн унаж хэд эргэлдээд замын голд дөрвөн дугуйгаа дээш харуулан тогтлоо...
*********
Бүсгүй арай ядан нүдээ нээхэд орчин нь бүрэлзэн дайвалзаж яг л зүүд шиг санагдаж байв. Ухаан нь сэргэж ядах мэт удаан гэгч нь хөдөлж бүсээ мултлаад машинаас мөлхөн гарлаа. Тэр арай ядан босч машин түшин хэд алхаад нэгийг санах мэт буцаж суун машин доторхийг хартал жолооч тэнд байсангүй ээ. Харин өвдөгнийх нь урдуур урсах борооны ус ухаа ягаан өнгөтэй байхыг гэнэт харан толгойгоо өндийлгөвөл залуу 3 алхмын цаана гулдайн хэвтэж байх нь тэр. Түүний толгойноос цус урсан гарч борооны устай холилдон хагархай цэмент даган урсана. Бүсгүй өөрийнхөө бие хөл гарыг сайтар ажин, нүүр толгойгоо барилсан алгаа хүртэл тэнийлгэж үзэв. Тэгснээ залуу руу очиж, зүрхий нь чагнавал сулхан цохилж байна. Тэр цамцаа яаран тайлж залуугийн толгойг тэврэн шархы нь олж дарлаа. Гэтэл цус дороо л нэвчээд ирэхийг харсан бүсгүй сая л энэ бүгдийг бодит явдал гэж ухаарав уу гэлтэй гэнэт цурхиран уйлав. Жаал тайвширсныхаа дараа түүнийг машины нөмөр лүү чирч авчраад машинаас утсаа олон дугаар цуглуулж эхэллээ...

-... хамгийн ойрхон суурингаас 20-30 минутын дараа түргэн тусламж очно, цусы нь тогтоохыг бод, тайван бай миний дүү, удахгүй эмч очно.
-За...

Бүсгүй залуугийн толгойг өвөр дээрээ тавин борооноос халхалж дэмий л уйлан сууж байлаа. Гэтэл нэг цагаан пургон ирээд замын эвдэрхийн цаана зогсов. Цагаан халаадтай жолооч нэг чигнаалдсанаа бууж ирүүтээ машиныхаа араас дамнуурга аваад наашаа гүйлээ.
-За яасан, хэдэн хүн байна, яаж гэмтсийн, чи өөрөө зүгээр юм уу.... гэхчлэн дуржигнуулангаа залууг энд тэнд нь барилж үзээд носийлконд хэвтүүлэн бүсгүйтэй дамжилсаар машиндаа оруулав. Эмч үзлэгтээ орж тариа хийн, дусал залгаад:
-Дэндүү их цус алджээ, миний дүү гүйгээд жолооны үнэмлэхий нь аваад ирээч гэлээ. Бүсгүй жолооны үнэмлэх сэлтий нь өөрийнхөө цүнх, бас залуугийн том үүргэвчтэй нь авчрав. Тэнд нь ээждээ өгөх бэлэгнүүд нь байгаа тухай өөрөө ярьсныг нь бүсгүй сайн санаж байлаа.
-Аа яа яа 1-р бүлэг. Донор олдкуу дээ, чи хэддүгээр бүлгийн цустайв? гэж эмчийг асуухад бүсгүй "минийх таарахгүй ээ" гэж сандруухан хэллээ.
-Цус л хэрэгтэй, энэ хүн ахиад хагас цаг л амьдарна. Минийх таарахгүй, суманд донор байхгүй, эмлэгийнхэн бүгд амарцан, жолооч хүртэл амралтаа аваад яваад өгсөн.... гэж эмч үглэсээр гарч машинаа хөдөлгөв.
-Амжихгүй нь дээ, сумнаас хэнийг гэж 1-р бүлгийн цустай хүн хайхав, бүлгээ мэдэх хүн ч байхгүй, хот ортол хоёр гурван цаг...
Бүсгүй эмчийн яриаг чагнаж байгаад түүнд юм хэлэх нүү гэлтэй толгой өргөж хараад гэнэт зүрх алдах мэт амаа жимийн доош харав. Тэр ээж хүү 2-г уулзуулахгүй гэж байгаа харгис хорвоог зүхэж байна уу даа гэмээр хөмсгөө тас зангидсан нүднээс нь том том дусал бөмбөрөн урслаа.
**************
Үнэлье гээд ч харьцуулах юм үл олдох хямдхан муу савангийн хөөс л боловч ор ч гүй хагарчихаараа, бариад гартаа эргэлдүүлэн наадахын хязгааргүй хүсэл шохоорхол нь төрчихсөн байсан бяцxан хүүд туйлын харамсалтай санагддаг билээ.

Тэр үхэж байлаа. Ганцаардсан хөгшин эхийн үнэлж баршгүй цорын ганц эрдэнэ. Одоо 1 өнжөөд л ороод ирнэ гэж хоног тоолон өмөлзөж суугаа эх голоо харлатал хүлээсэн ганц хүүгийнхээ магнайг үнэрлэх жаргал энүүхэн төдий ирээд савангийн хөөс шиг л замхрах нь.....

Бүсгүй нэг урт амьсгаа гаргаад нулимсаа арчин эмч рүү өндийн харлаа.
-Эмчээ миний..., би... би сая л саналаа, би 1-р бүлгийн цустай, энэ миний жолооны үнэмлэх....
Эмч түүн рүү эргэн нэг том харснаа тэртэй тэргүй алдагдаж байгаа цагтай уралдан тоормосоо гишгэж бүхээг рүү яаран орж ирлээ. Бүсгүйг зэрэгцүүлэн хэвтүүлж цус сэлбэх аппаратаа угсарч эхлэв. Эмч том зүү аван судас руу нь хатгах, гуурс бэхлэх зэргийг сурамгай, шалмаг хийх агаад бүсгүй энэ бүхнийг, бас эмчийн царайг ээлжлэн ажна. Түүний сэтгэл ихэд түгшжээ.
Эмч холбож дуусуутаа аппаратыг шалавхан залгав. Хүрэн өнгийн шингэн гуурсаар дээш хөөрч, мушгирсан замаар хурдлан хурдалсаар үхлийн ирмэг дээр байгаа залуугийн судас руу амьдрал болон урсан орлоо....

-Хэзээ хөл дээрээ босох бол эмчээ?
-Цус л их алдсанаас өөр ноцтой юм гайгүй шиг байнаа, хот руу ороод долоо хоночуул сэп гээ л босно. Цус хийсэн, одоо хот ортол данга. Ус уух заяатай л хүү байна. Одоо сумын эмнэлэгт хотын машин хүлээнэ, надаа хот хүртэл явжээдэг бинзээн тос нь ч алга...

Хүүхэн залуугийн кармааг уудлан утсы нь гаргаж ирээд, home sweet home гэсэн дугаарыг утсандаа хуулан залгалаа
-Аа байна, Ханд гуай юу, би хүүгийн тань найз байнаа, хүү тань ахиад долоо хоноод очих боллоо гэж хэлүүллээ.... оо зүгээрээ, санаа зовох юу ч болоогүй, амжуулах бага сага ажил л гарсан гэнэ....
************
Сумын эмнэлэгт ирлээ. Үүдэнд нь хот явах гэж байгаа хоёр ч машин зогсож байна. Жолооч туранхай бор залуу цонхоороо цухуйж:
-Хот явах хүн байна уу, нэг хүн аваад шууд гарлаа гэв.

Эмч нэг хүнийг дуудан залууг дамнуургатай нь эмнэлэг рүү оруулан хэвтүүлж, дуслын аппарат, бас бус юм янзалчихаад буцаж ирэв.
-Зиа манай донор, дажгүй юу. Аярхан... хүе...... хэнээ! ... хаачваа чи! Хөөе Жамьяан, дотор нэг хүүхэн орж ирэв үү?.. Юууу?...
Бүсгүй алга болсон байлаа. Хот явах машинуудын нэг нь ч бас хэдийнэ арилаад өгч.
-Ингээд явчихдаг юм байхдаа гэж хэсэг гайхаж зогссон эмч машиныхаа арыг хаах гэтэл бүсгүйн хэвтэж байсан дамнуурга дээр нэг бичиг байхыг олж харлаа.

"Ээж хүү 2 заавал уулзах ёстой байсан юмаа. Түрүүн хэлээгүйд уучлаарай. Таныг цус сэлбэхээ больчих байх гэж айсан юм. Би дох-н халдвартай. Та харин санаа зоволтгүй шүү. Би бүхнийг харж байсан. Баяртай " гэж яаран таталгаж бичсэн байв.
***********
---1 сарын дараа---

Анхаа бүсгүйг ажил дээрээ сууж байтал утсанд нь нэгэн мэссэж ирэв.
Hi Anhaa. Bi ogloo emchtei uulzlaa. Nam.g ijiinhee uldsen nasnaas hangalttai udaan amidrana genee. Bayarlaad l suuj bn. Chamaar sonin yutai ve, ajildaa guigeed l bn u?

Саначиж таануусыг, давтлага өгий

Өөртөө итгэ л гэх юм. Өөрөө гэдэг чинь ганц дан өөрөө байдаг бол яахав дээ. Итгэчиж болжил байна. Гэтэл өөр гэдэгт зөн совин хамаарах уу? эрфлээкс хамаарах уу? эргэн дурсах ой санамж хамаарах уу? гэдэг чинь ойлгомжгүй байшт.

Хамаг энгийн жишээгээр амьдрах гэхэд л төвөг тулгараад байна. Буулаа, түлхүүр, утас хоёроо нэг гартаа бариад, баруун гарын шуундаа цүнхээ тохчихоод дэлгүүр лүү орлоо. Дэлгүүрт баахым болж болж болж гарч ирлээ. Түлхүүр байдаг газраас түлхүүрээ гаргаад ирлээ.

Гэв гэнэт зөн совин: хүе Юки чи утсаа хаяцан уу? Яг тэгсэн дээ энэг юм. Хэээ аль лангуун дээр тавьцан болдоо. Бүррррнэг салга нь дэндцийм зүгээр. Гээл яншиж эхлэв.

Ой санамж тэгэнгүүт: за байз боды, боды, ер нь хаяцан л оргиод байна. Саны саны, огт далд хийсэн санагдахгүй байна. эхлээд орсон, нэг давхраар нар зөв тойрсон, тэнд зогсож дэвтэр үзэхэд гарт чинь уц байсан, хоёр давхарт гарахад байсан. Хоёр давхарт нээх их гутал үзсэн. өөө, барин тавин санахгүй байгаа ч, гутлын тасагт л хаячиж дээ чи. За буцаад ор ор яршиг, гүй буцаж орлоо гээд байжээн ч гэж байхгүй л байх. Өөөө илжгэээ, ингээд хамаг юмаа замаар нил хаячдаг харламаршт. Яаанаа чи, яааж цэгцтэй болноо чи. 60 хүрч цэгцрээл, 61 хүрэлгүй л үхэх хүн дээ. Үе юувлээ, 5 давхарт уц чэн дугараад ярьсышт. өөө тэгсийн байна. Гү 5 давхраас шууд буусан даа чи гээл бавтнаж өглөө. Би энэмуу ой санамжид чинь итгээл, бавтнаан бүрийг нь анхааралтай сонсоол, заримдаа өрөөсөн нүдээ анин төвлөрч, хааяадаа хуруу гараа амандаа хийн төвлөрч сонсдым.

Тэгээл суулаа. Харааны шилээ зүүх санаатай цүнхээ нээлээ, голын цахилгаантай кармааг онгойлголоо, өгөр уц чэн тэнд суужээдий. Данкайсан балиар хог. Дэнкийчээд хэдийдээ орчихдог байнаа. Хэн хийчвээ энийг. Гэтэл эрфлээкс гэж нэг ирваа юм. Би хийциймаа гээл сулхаан дугардаг байшт. Эрфлээксээ, эрфлээксээ яая даа чамайг. Магтмаар ч юм шиг, мангайчаад хайгаад байхад хэлээгүйг нь бодохоор муу санаатай гээд загнамаар ч юм шиг. Яааахвэээ би чамайг ай?

За тэгээд хэнд нь итгэх вээ би ай?

Нэг онигоо байдаг даа, тэр чинь манай сургуулиас гарсан болтоймлээшт. Юув гэвэл: Го багшээ өрөөндөө цомцойн сууна. Их л чухал зүйл бясалгаж буй болтоймаа. хүн хүндээ битгий хэл хүн өөртөө итгэх аргагүй болжээ. Унгах л гэжаам бодсон чэн баачихдаа яахавдээ, одоо энэг хэдэн хүүхдүүдийг тараад хүнгүй болтор л суухаас. Цитрус хамар амаа дараал гараа явлаа, зураг хөрөг дараад, самбарт хадчиж мэдэх л хүн дээ. Харин ямар азаар зурганд үнэр байдгүйм. Байдаг бол ч... Гүй энэ Артгаа мэджаам огт алгаа энүүнд. Хаа очиж чих томтой болохоор хамраа таглачдаг болтоймаа. Доошоо тонгойгоод суухаар яг л чихний хоёр гэдэс нь хамрынхаа нүхэнд ороод таарах юм.

Хуваарьтай өдөр минь юм даа ай?

Бүгдээрээ амарцын бишайгаа, халуунд элийрчийгаад амар гэсний нь мартцын бишайгаа, бүтэнсайн бишайгаа, яг л амар гэчиж дээ, сонин юмдаа, гү энэ мессенжерт өөр өөр хампааны хүмүүс байгаад байхым, манайхан хааччуваа. Ер нь мессенжерээсээ гарьяаа, онигоотойн. За байз, хэн нэгэн рүү нь залгадымлүү? Дараа нь бүгд шоолоод лай болдымлуу? Гү яадымлээ яадымлээ. Яшиг явдымлүү? Булангийн цаана хараад зогсжээдиймлүү? Эхний нэг бишээ, хоёр хүн ирэнгүүт л дөнгөж иржаам шиг ороод ирдиймлүү? За байз аль буланд зогсдмылээ. Гадаа ч муухай халуун байшүү... гээл домбоотоол, домбоотоол, домбоотоол... бүтэн цагийн өмнө ирчээл домбоотоол. зогсолтгүй домбоотчих болтоймаа би нээрээ. Боломжийг алдахгүй домбоотохым.

Цаг, минут гээд юм бэлхнээ байсаар атал зөвхөн минутыг л харж амьдардаг хүн юм. цаг хэд болжээн? гэнгүүт тэд дутуу, исүүл тэд гээл минутыг гацаж, түгдрэхгүй шууд цомцойтол хөөрхөн хэлнэ. Ямар хөөрхөн хэлнэ гэж сананаа, байнга л цаг асуугаад баймаар. Харин, хэдэн цаг? гээл тодруулангуул л ээрээл, муураал... элий балай... хол явмаар...

Өнгөрөгч баасан гаригт Кемпински дотор "Гадаадад ажилладаг мэргэжилтнүүдийн зуны лекц" болж өнгөрлөө. Лекц уншигчдад ямар байсныг хэлж мэдэхгүй ч, сонсогчид бол сэтгэл ихэд хангалуун байсан бөлгөө. хэхэхэ, за мидкээ, мидк. Зарим нь үгүй байж магадгүй. Барууны хөгжилтэй оронд яадаг ийдэг талаар сайхан ярьж өгөх гэж ирсэн хүмүүсээс, монголын нөхцлийг судласан уу? Амьдралд буухаар, монголын хөрсөнд нийцэхээр юм ярь марь гэжугаа зарим нэг хүмүүс байхым. Үгүй тэр бүү хэл зарим залуучууд заагаад байгаа болтоймаа. Гадаа халуун, лекцийн танхим халуун байна, иймийн учир эдүүс яг дэмийрчээн гэж бодсоны үрээр дуугүй өнгөрлөө. хэрэв сэрүүхэн байсан бол би босоод зад загнаад хаячих байсым. Балай лүднүүд.

Хэд гурван хэрэгтэй үг тэмдэглэж авлаа. Өөрийгөө өмгөөлөх үйлсэд минь нэмэр болох болов уу?
1. Хэл бол аяндаа цэгцрэх тогтолцооны онолоор хөгжин байдаг эд.
2. Мессеж, блогийн хэл бол "Бага энергийн онол" хийгээд "Онч дохионы онол" хоёрын нэгдэл.

Нээрээ л тийм л биздээ энчодоо. Бүр гоё өгүүлбэрээр жишээ аван тайлбарлаж өгсөн Саруул-Эрдэнэ доктортоо баярлалаа. Тэгэхгүй бол би чинь эх хэлээ алчихаж байгаан биш биз гээд нойр хүрэхээ, номхон суухаа байчаад байсышт.

Зам дагасан амьдралын зах зухаас

Хөдөө сайхан байна ард түмээн. Ард түмээн гэснээс ерөнхийлөгчийн хэлэх үгийг зөвлөх нь бичиж бэлдэж өгдөг байх тэ? Яг сайхан дүрмээр, ягштал бичээд өгчихдөг болуу? Дуудлагаар бичиж өгдөг болуу? Надад сайхан дүрмээр бичсэн зүйл уншихаар нэг ФМ-ээр өгүүллэг уншаад байдаг хүүхэн байдаг даа, тэрэн шиг санагдаад байдышт. Заза хүн гоочлох яахав. Болий.

Хөдөө сайхан байна, гүзээлзгэнэ их ургаж, энэ долоо хоногт түүхгүй бол унаж байна эхнээсээ, өвс ногоо ихэд сайхан ургаж, зам дагасан амьдрал өрнөжээн. Зам дагасан амьдралаас гадна зам дагасан сонин амьтад их байхым, тэднүүсийн талаар цухас цухас дурьднаа.

Машааны хоншоор нуль муухайм болцон, амьтан мөргөөд алцым шиг л, нуль муухай муухай юмнууд. Царцаа, голио, эрвээхийнүүд ирж мөргөж үхээд байгаамч аргагүймд. Гэтэл намайг хэн тэгэж ойлгохым, аа энэ үүхэн... чик чик чик гээл бодышт. За намайг ойлгохгүй байх дүүрч, тэр хэдийг  би ер ойлгохгүй байгаам. Ямрымаа хийж цементэн зам дээр байгаад, давхижугаа машины урдуур орж үхээд байдын. Мөрөөрөө сайхан замын хажуугийн өвс ногоон дунд амьдраал байжийна биз.

Бас зурамнууд байна. Юу юугүй л 2, 3-аараа жирийлдээл гараад ирэхийм. Бодуул хоорондоо ярьжээдэг байхдаа, за хайраа амжихнуу? Амжинаа амжина чи хүүгээ дагуулаад хурдан гүй. Ижээ, аваа би ядраадээнаа, гүй хүү минь гүй. За тэгээд юу юугүй харанхуйлаал хүрээд ирвэл хөдлөхгүй зогсчихдог юм шүү... гэж мэгээл.

За жижиг амьтад нэг тиймэрхүү. Гэтэл үхэр байна. Жинхэнэ үхэр бол хамаг зөрүүд амьтан гэдгийг л мэдэрлээ. Ирваатаад замын голд зогсчихно, дүлий юмуу гэхээр бас үгүй. Сигналдаж мигналдуул бүүр эргэж нухацтай харж, тэгснээ гөшиж этр. хахаха, би урдаас иржугаа МАРК 2-г үхэрт чирүүлцэн явжээн гэж бодсышт. Үхэр өөрөө данхагнаал аягүү явж ядаал, араас нь МАРК 2 бас данхагнаал. Хаа хүртэл энэ үхэрт чирүүлнэ дээ хөөрхий гэж бодоол, зөрсөн чэн, тэнэг үхэр яг голлоод алхчихсан, МАРК 2-ын жолооч ангайтал инээцэн этр. Зарим адуу бас үхрэрхүү болжил байгаам билээ. За адууг муулку, учир байгаа. Ямаа бол бас хирэндээ тэнэг. Зам хөндлөн гараал яг л нөгөө талдаа хүрэхийн даваан дээр эргэж давхиж этр.

Бас шувуунууд байна. Өөрснөө үзэгдэж харагдку, тэгснээ цонхон дээр пял пял гээд баагаад байдым байхчүү. Баасаа хүрэхээр машин дагаж нисээд, нисэнгээ бааж кайф авдымүү хаашаам. Ёстой ойлгохгүй юмнуудын нэг нь тэр.

Ёооё моод мэдкүү мээкээмч ямар урт юм биччихвээ... Энэ зуны гоёо богино юбка, богино бичлэг... Намраас өөр болноо харжээгаарай.

Gotsorsondoo bantaad nuutsaa neets :P

Uuchlaarai, bagshee chen bi krill useg baidgue hodoo nutgaas bichjeen. Negent krilldej chadahguim bolohoor hamgiin ahn blog neegeed bichij baisan bichlegee olood irlee. Dahiad uuchlaarai.

Зуныхаа амралтаар ажил хийх санаатай нэг газар бичээч хийгээд л. тэр тэгэхдээ жаахан тиймхэн газар байсанлдааа. Гэхдээ л надад таалагдсан учираас би ажилласан юм. Бичгийн ширээний ард суугаад юм бичихээсээ ажаа агаа нарын зараалд гүйх нь их. Авто бааз байсан болохоор аймаар аймаар чанга чанга дуутай ах нар их орж ирнэ. Би тэднээс айна гэж сүнсгүй. Харин инженер ах, дарга ах 2-оос бол айхгүй. Тэр хоёр ч олон бужигнах үеэр намайг хамгаалалтандаа авчихна.

Гэтэл гэтэл.... Нэг өдөр цонхоор харчихсаан зогсож байсан чиг нэг аймаар улаан нүдтэй, бав бараан царайтай, аягүй муухай шижгийн инээдэг нэг навтгар ах нүдэнд тусдийн. Хөнхийсөн, давхраатай улаан нүдтэй тэр ах надад их муу хүн шиг санагдсан. Тэр оройжингоо тэр хүний муухай инээдийг бодож бүүр шөнө нь зүүдлэсэн гээч. Маргааш өглөө хар эрт босоод л ирлээ. Нөгөө ахыг л хармаар санагдаад болдоггүй. Тэгсэн тэр ах нэг мангар том шар машин барьдаг юм байна. Аваарийн тэрэг гэдэг гэлүү дээ. Дээрээ шаттай машин. Би хараад л зүрх зогсчихсон байхаа. Тэрнээс хойш тэр л хүнийг бодоод. Жаахан охин байж дээ. Нүдэнд нь нэг харагдаадхий гэхээсээ илүү зугтаагаад л, харахаар нь дальдчаад өөр тийшээ босож яваад л. Үнэн тэнэгээээ. Тэр үед бас нэг зэвүүн баагий мамайг өдөөд л цалингаа буухаар чихэр михэр авч өгдөг, би тэрийг нь идкүү энэ тэр гэдэг байсийн. Тэр муугаас ч болдог байсиймуу миний хайртай агаа огт юм ярьдаггүй байлаа.

Тэгж уймарсаар явтал миний сүүлчийн өдөр боллоо. 8 сарын 24. Маргааш бүртгүүлнэ, тэгээд би ажиллахгүйээээ танайд гээд хэлчээд л. Юм хумаа эмхлүүлээд л зогсож байсан байсан чинь нөгөөх чинь ороод ирлээ. За сайн уу дүү хүү. Явлаа юу? гэжийнэ. Би ч аанхан гээд л юмаа хийсээр. Ах нь танайхыг мэднээ, очиж байвал болох уу гэдийн байна. Гачин болсоон гачин болсон. Аанхан гээд ч хэлчихэж чадахгүй гачин болсон. Тэгсэн өнөөх чинь болох уу гээд дахиж асууснаа хариу ч сонсолгүй гараад явчихсан. Ингээд л бид 2-ийн эхний бөгөөд эцсийн яриа дууссийн билээл. Гэтэл би чинь аанхан гэчээгүй байжийж 2 жил хүлээжийгаа юм даа. Хаалга тогшингуут догдлоод л. Нөгөө ажлынхаа хажуугаар алхаад л. Даанч таараагүй дээ. Нэг удаа цэргийн баяраар нөгөө ахынхаа машины бүхээгт цэцэг тавьдаг баатар, цэцэгээ барьж алхаад, нохойд хөөгдөөд үхэнгээ алдсан. Аминдаа л амьтан ажилдаа цуглахаас өмнө амжуулчих гэсэн чинь тэнэг нохой нь намайг ойлгохгүй дайраад. Ингээл миний анхны дурлал дуусцийн.

Гэхдээ би одоо бодоод байгаа. Ерөөсөө тэр бүтээгүй нь болсон байнашд гэж. Тэр үед тэр хүнтэй танилцаад, найзлаад нөхөрлөөд гэр бүл энэ тэр болцон бол одоо юун блог, интернэт, эрх чөлөө байхав дээ. Жолоочийн ар гэр, хүүхдээ асраад л суужийхгүй юу.

Зүүдэлж үзсэн бөх минь

Аягүү яруу найргын гарчиг шиг юм болсонуу. Алдарт Сальвадор Дали зүүдэндээ өөрийн уран бүтээлүүдээ хийж байжээ. Урт хөлтэй заанууд сонин хэлбэртэй нэр шигээ далий элдэв юм зурчаад алдартай болцон гэжугаа. Тэрийг нь хүмүүс сүрреализм гэж нэрлэдэг гэнэ. Нээрээ ч хархад сүртэй реализм юм шиг байгаам. Би бас энэ алдарт хүнийг дуурайж өвчигнөснүү яасан бас зүүдэндээ харсан юмнуудаа бичдэг болоод байгаа. Түүнийгээ би лагреализм гэж нэрлээд байсымаа. тэгсэн усая наадмаар урлагын шинэ төрөл гаргахаар болсон. Зүүдээ бодит амьдралтай холиод лайтайреализм гэж юм гаргахаар болоод.

Зиа наадмаар бөх үзжээсэн унтчиж. Урьд шөнө нь хөмбөг үзээд нойр их хүрээд байсныг хэлхүү, нойр хүрээгүй ч тэгээд бөх үзхээр унтчаад байдаг зантай. Манай бөхчүүдийн барилдаан дээр тэр бүдүүн баргил дуутай тайлбарлагчидын ярианы хэмнэлээс болоод унтчаад байдаг хүн. Тэгсэн нойрон дунд бүүр түүр "зиа 2 бөх сэнжигний барьц булаацалдаад л байна даа" гэж байхын. Зиа бөхчүүд архи уугаад хундагтай архиа сэнжнээс нь булаацалдаад байгаа лүднүүд байна гэж бодлоо. "Зиа хутгалаа, дутуудлаа зайллааа, цацлаа, аргагүй л аагтай байна даа" гэж байхын. Зиа лүднүүд саяхан булаацалдаад байсан одоо нөгөө архиа цацаад байгаамуу, эсвэл архи уух хундагаа угаах гэж булаацалдаж байсан юм болуу гэж бодлоо. Тэхдээ сүүлийн аргагүй аагтай байна даа гэхийг бодход хундага угаасан угаадас биш архи цацсым шиг байхын. Хайран архи гээд бүүр харам сэтгэл хөдлөөд сэрмээр болоод болдогүй. Тэгсэн гэнэт "зиа хөмрөөд гүйцээчлээ" гэж авдын. Ингээд зиа өнгөрлөө дөө нөгөө юмаа ууж дуусаад хөмөрчиж гээд сэтгэл амар цаашаа нойрслоо.

Зиа тэгсэн удалгүй "Суйллаа, давхар хамлаа, зөрүүлээд хонгодлоо" гэж байхын. Юун гэмт хэрэг, адал явдал, боевик болоод явчихваа гээд сэтгэл сэрд хийгээд явчдын. Нэг хүн зармаа суйлаад дориун их юм байхаар нь бүгдийг нь хамж аваадахсан чинь нөгөөхийх нь дагуулж явсан нохой хулгайч этгээдийг хонгодож байгаагаар дүрс нойронд бууж байхын. Дараа нь "Хавсарлаа, өсгийдлөө, тавхайдлаа, мөн ч сайхан унаглаа даа" гэж байна. Энэ яалтачгүй нөгөө хамаг юмаа давхар суйлуулсан этгээд мэдэнгүүтээ эргэж хараад ханатай хавсарч хаяад, унангуут нь дээрээс нь өсгийгөөрөө өшиглөөд хаагаад байнгуут нь тавхайгаараа нүүр нүдгүй өшиглөөд гүйцээж орхисон болтоймаа. Ямар ч зэрлэг зодоонб.

"аргагүй л туршлагтай хүн шиг элэг үснээс нь барьж хамгаалаад, урдуураа гүйлгээд, хагалж өшиглөөд мөн ч сандаргалаа даа" гэсэн дуулдана. Зиа хулгайч угын ирцэдив хүн чинь энэ зэргийн зодоон юугэж тоохов үснээс нь зулгааж байгаад элэгдэнгүүтээ, элгээ тэвэрснийг бүрэн дээрэлхээд урдаараа гүй гэж тушаангуутаа гүйхээр нь салтааг нь хага өшиглөөд хаяж. Мань хохирогч этгээд эхлээд үхтэрээ зодцон байсан өег сэтгэл дийлсэнүү, хулгайч үхтэрээ тавхайдуулсан байсан тул чанга өшиглөж чадсангүй юу юутай ч сандарсанаас бие бие алчилгүй өнгөрлөө. Тоос манараал сүртэй зүүд болж өнгөрлөө дөө.

"Арслан хөөж байгаад нохой мордлоо, дутуудуулж байхын, Заан арал чац зааж байгаад зөрүүлж мордоод давлаа" Зиа энд ёстой энэ их зодоон нүдээн архидалтын дараа ганц мелодраам зүүд гарахнуу гэсэн будаа болсон. Хүүхэлдэйн порно шиг юм болдын. Нэг арслан зааны хойноос хүн хархад барьж идэхжаагаам шиг хөөгөөд байгаан. Тэгсэн гүйцэж очингуутаа барьж идэх биш хойноос нь нохой шиг мордоод болгож өгдиймдаа харин. Заан яахуу сэргэлэн гар байж таараад тэнд байсан тэрэгний арал маралруу заагаад тэрийг хараа гэнгүүтээ сиймхээгээр нь арслан дээр мордоод авж байгаан. Арслан гүйцээцэн заан аан шүд мүдээ чигчийлчихсэн сүртэй явжаагаан бишүү.

Яа миний зүүд мүүд гэж нэг балай юм болхымаа. Сайхан монгол бөхөө ингэж зүүдлэх гэж. Хүн хагас дутуу сонссон юмаа, хагас дутуу мэддэг юмаа ярьвал ингэж л балайлгах нь байшд. Би одоо бөх сонирхдог байсан бол өдийд хичнээн гоё зүүд байх байсан болоо. Хагас дутуу юм аллаа даа.

Хөмбөг хийгээд наадам.

Зиа наадмын мэнд. Хөмбөг ч дууслаа. Испани дэлхийн аварга болов. Хоншоортойлийн. Хэчнээн дэмжээгүй ч гэсэн, тэр битий дургүй ч гэсэн, дэлхийн аварга болчоод тэсгэлгүй баярлаж байгаа залуусыг хараад миний ч гэсэн зүрэх булгилж... нэг татаадахлаа.
Миний дуртай багууд яахуу гайгүй л үзэлцсэн. Герман, Аргентин, Голланд, тэгээд Азиудаа харсан. Болоошд. Шинэ одууд олноор төрөн гарав. Германы Мүллэр зүүллэр. Гэхдээ хамаг том од нь Паул л байх даа. Нэг ч алдсангүй шүү арвайсан өт чинь.

Энэ жил манай наадамд ч гэсэн өвөрмөц сайхан, таавар будлиулсан барилдаан гарах байх. Монгол бөх хөгжиж байгаа, тэгж бүдүүн хадуун хар эрчүүд нэгийгээ түшиж зогсохоо байгаад байгаа шд. Тэр эмэгтэйчүүдийг наадмын талбайд оруулкуу гэдэг буруу биш шүү дээ. Яагаад боож үхэх гээд байгаа юм бэ бүсгүйчүүдээ. Тэр наадмын талбайд гишгэлээ ч яалаа. Бөхчүүд эхээс төрсөн, тэр битий хэл эхнэртэй, бүр нууц амрагтай байдаг ч гэсэн уламжлал гэдэг өөрийн дэг жаяг, журамтай байвал сэтгэгдэл илүү төрдөг. Монгол бөх гоё болоод байгаа, ямар ч байсан улаан цайм хөгшин хүн гарч ирж майжигнаад байхаа больсон шүү дээ. Хүмүүс ч мэддэг болсон, дэвшилтэт үзэл бодолтой залуу гялгар бөхчүүд ч гэсэн олноор төрж байна.
Юмыг шүүмжилж, муучилж болдог ч тэрнээсээ илүүгээр дотроо хайрлах ёстой шд, аль улсын иргэн байна тэр улс, нутагаа.
Бүрээ хамраа сартайлгаад, хөлсөө цувуулан алхаж байгаа барианд орсон морийг хараад монгол хүн л юм бол самсаа шархирахгүй гэж үү дээ. Ерөнхийлөгчийгөө сурын талбайгаар бууж, сум тавихад нь уухайлан түрдэггүй гэжүү. Тэр ерөнхийлөгчид дуртай ч бай, дургүй ч бай, тусгаар улсын минь төрийн тэргүүн эвшээлгэн татсан нумандаа улсынхаа хөгжлийг, мандан бадралыг билгэшээн шившдэг байж таараа.

Бүрэн эрхэт, туурга тусгаар улсын маань үндэсний хамгийн том баяр -наадам. Улс маань хөгжлийнхөө зөв гольдрилд орноо. Тун ч удахгүй бидний улс мандан бадрана. Бидний цаг ирж байгаа. Үндэстний маань сэргэн мандлын чимээ надад тодхон дуулддаг юм. Монголын иргэн! гэж хаана ч хэний ч өмнө хэлэхэд биднийг хүндэтгэн хүлээн авдаг болно удахгүй.

Сайхан наадам болж байгаа даа.
Толин хул, хар чингис, тавагтай хуушуур 3 л байна надаа. Энэ гуравтайгаа ингээ л сайхан наадчна шүү дээ.
Зиа улсуудаа, олноороо сайхан наадаарай.

Гансрал, бодрол, үгүйлэл

Муу гал тогоондоо оччоо л байжээсэн нэг юм дутаад болдгүү. Эхнээс нь бүх юмаа бодоод, бүртгээд гарч ирдгүэ. Гутал оймс, шоорт подоолк, нүдний шиллл... бүх юм байна даа. Оо үсээ гээлдээгүй... аа тэрий чинь нээрээ хусцан л даа. Юу дутаад байнаа энэ? гээ л зогсоод байлаа. Сүүлдээ, "Артга Артга!.... чи тайван бай, солиорч байх шиг байна, Испаанаас юундаа айсийм бэ!" гэж хүртэл өөртэйгээ ярьлаа.

Тэгэтэл даргын авгай гал тогоогоор дайрч гарангаа, "өнөөдөр чинь харин шумуулгүй сайхан орой юу гүй юу аиий?!!" гээ л тэгдийн. Оо нээрээ тийм бээшд. Шумуулууд маань дутаад байж. Шумуулууд хаачваа гүэ энэ чинь яасан сайхийм бэ! гэж бодохын сацуу байхад нь байхгүй болоод өгөөсэй гэдэг хэрнээ байхгүй болчxоор нь бас үгүйлээд байсан шүү ний нуугүй хэлэхэд.

-Гүэ дарга ээ!
-Яаав?
-Өнөө орой шумуулууд хайчив?
-Харин, яасан сайхан ен!
-Шумуулын сизоон дуусцым болуу?
-Нээрээ тийм байхaa ашгүй ашгүй.

Гээ л сайхан тайван, чөлөөтэй, нэг л завтай зогсжээлаа. Тэгсэн л урьдны явдал санагджийнэ. "Би нээрээ яасан олон шумуул цааш нь харуулаа вэ. Хөөрхий ийм богинохон настай байсан амьтад байна шд. Ёооё тэр нэг харваас өрх толгойлсон эх шумуулыг цохиж унагаад амьдаараа тийчилж байхад нь халуун бүлээн пилээтгэн дээр тавьж тарчлааж алсныг яанаа. Өчигдөр тэр хөөрхий зулзган шумуулууд... дунд нь ороод эргэж байдаг би нээрээ! Баруун зүүнгүй шүүрч авч атгаад байсан даг..." ийн бодолд дарагдаж, хааяа нэг харуусан санаа алдангаа энд ч нэг таваг угааж, тэнд ч нэг сонгино шарсаар байлаав шд багшаа нь.
Тэгсэн харин нүдний өмнүүр нэг юм тарлантаа л нислээ шүү. Урьд нь сохолзоо л шүүрэх гээд байдаг байсан хүн чинь "хүе, сүүлчийн шумуул. Эвий эвий хазвал хазаг дээ, хөдлөхгүй л зогсож байя" гэж бодсон шүү, үнэнээ л хэлж байна. Тэгсэн л нөгөө талаас, дээрээс, доороос муусайн юмнууд жонгиноо л гараад ирдэг байгаа.

-Гүэ дарга ээ!
-Ай?
-Нөгөөдүүл чинь байжий шдээ.
-Оо харин агаар хуурайшчxаар нуугдаад, орой чийгнээр гараад ирдэг гэнээ, сая авгай тэгжийнэ.
-......

Тэгтэл ч тахиман дээр, шагайн дээр, тохойны дээхнэ гээ л энд тэндгүй час час гээ явчлаа.
-Ална даа таанрыг! Алиу хүрээд иррр!
Гээ л тэр дорхноо шумуулыг ахиад үзэн ядцан. Бараг л Испани шиг үзэн ядсаа.
Одоо тэднүүс Голландад нам наалгана даа! Тэр битий хэл Голланд бол миний багаасаа дуртай байсан баг. Роналд Күүмaн бол миний багын шүтээн байлаа. Дашрамд хэлэхэд, Гомбоог бөглөө тоглоод нусаа дугаргаад гүйжаахад би Күүмaнийг шүтэж, дуурайх гэдэг сэргэлэн хүүхэд байв. Хаалттай хаалтгүй бүх цохилтыг Голландаас тэр л хийдэг байсан юм. Күүмaний хөлөөс гарсан л бол бөмбөг айлын хаалган дотор л байдаг байсан. Мөнх-эрдэнэ арслан барьцгүй хавирчаад харах ч гүй эргэж дэвдэг байсан шиг, тэр бөмбөгөө цохиод л шууд гараа алдлан гүйдэг байсан. Царай нь гэвэл миний хамгийн дуртай UB40 хамтлагийн Алистэйр Кэмбэл шиг царайтай. Гэхдээ Кэмбэл одоо ч дуулсаар байгаа бол харин хөлбөмбөгч маань пээнсэнд сууж байгаа. Спортын амжилт 10-хан жил зурсгээд өнгөрчдэг тээ. Одоо Клозэ 2 гоол Уругвайд хийгээдхээсэй ядаж.
Тэр 2 нээрээ адилхан, худлаа гэвэл тэр 2-н зургийг үзүүлий.



Тээр мангар адилхан байгааз дээ? Бараг ихэр юм шиг. Бараг нэг хүний зураг байна ч гэхээр юм шиг.
Заза худлаа худлаа, итгэхжээснүү? Дуучны зураг нь энэ байна.


За одоо эргээд шумуул руу гаа ороод дуусгая даа. Шумуулаа чи юунд ийм юм бэ, яагаад цусанд ийм дуртай юм бэ, яагаад чиклаадан дээр сууж болдгүй ен чи, яагаад гурил идэж болохгүй гэжжж??
Аа нээрээ энийг бичхэд нэг юм дутаад байсан, саначлаа:
Паулаа!!!! Чамайг хэн нэгэн шарж иднэ дээ! Гүэ, шарчаад идэх ч гүй хогийн саванд хаяна даа!!!

Хөөөе замын цагдаагынхаан

Майр гарчиг өгсөнүү тээ. Нээх гудамжны үзүүрт кармаандаа гараа хийж зогсчоод явсан бүгдийн араас "хөөөе хэнээ" гээл дуудаад зогсчээдэг атмаанууд шиг болсонуу гарчиг. Яадын ер нь цагдаа нарыг дуудмаар байгаан. Хүйтэн халуунд машин цохьцуулкэээд л ядарч зогсдын байх гээл өрөвддөг байсан харин гүүм байлээ. Халуун гэснээс нээрээ гадаа халж өгжээн шүү. Шоорт өмскүү бол л халууцаж явчихгээд байхын. Эртүүд шоортныхоо кармаанд 2 пиав хийцэн чинь золигын шоорт шувтараад балрангаа алдсан мэдмээр л юм билээ. Зиа энэ ч яахуу.

Эртүүд "Үнэнүү" гэж нэвтрүүлгийн хөтлөгч Нба гэж нөхөр юм ярьж өгөөд. Яг зурагтаар гардаг шигэээ юм билээшд. Зурагтаар гардаг хүн амьдаар нь харсан чинь яааг байлээ шүү. Би бол зурагтаар гарвал гачин муухай юм гархын байна гэж өөрөөсөө жоол ичив. Тэр яахуу тэгсэн цагдаа нар жолоочийг л аваарын бүсээ зүүхгүй бол торгодог гэнэ. хажууд нь суугаа авгай хүүхэд, аав ээж, хэн ч байсан бүсээ зүүсэнгүй гэдэггүй гэнэ. Зорчигч бол бас л гомдмоор юм тээ. Адилхан хүмүүс явжаахад нэгийг нь бүсэлсэнгүй гээд нөгөөг нь болхоор ингэж явжаагаад мөргөлдвөл цонхоороо шидэгдээд үх гэж байгаам шиг. Тэгсэн энэ чинь бас зөв юм байна. Торгож хэдэн цаас олдог жолооч нараа хайрлаж бүсийг нь бүслүүлж байх нь аргагүй юм байна. Ямар зорчигч торгодог биш. Аваар болцон байхад жолооны үнэмлэхийг нь үзэж тусламж үзүүлээд байвал би лав гайхахгүй. Би бол мөнгө олдог хүнийхээ бүсийг бүслүүлэх битгий хэл онхолдоод ойчиж байхадл нь доор нь орж аврахыг бодноо. Юугаараа мөнгө олно түүнийгээ хайрал гэдэг биздээ. Энэ үгийг хэлхээр зарим хүүхнүүд учиргүй амаа хайрлаад унадын. Сээгс утгаар ойлговоо гүү шүү.

Хөөөе Авилгатай тэмцэх газрыхаааан. таанууд юу хийгээд байнаа. Аягуу чанга орилжоогоом шиг байна уу. Яадын тэр замын цагдаагийн газрын үүдэнд очвол бүгд л азын дугаартай машин ундын байлээ дэг. Үүнийг албан тушаалаа ашиглаж энгийн микроны жолооч Эрдэнээгээс түрүүлж азын дугаар авсан байна гэж ойлгох нь миний буруу юмуу. тэхдээ хичнээн чанга хашигарсан ч тэднүүс нэт ухаад, тэрүүн дотроо миний энэ муу бичлэгийг уншина гэж ч юу байхуу дээ. Ер нь тэхдээ азын дугаартай болхоороо ч байнга азтай байж торгож мөнгө олдог байх муугүй бизнесмээнүүд шүү.

төр хамгийн муу биезнэсмээн гээл байдын миний бодлоор бол хамгийн сайн бизнэс хийдэг гол нь мөнгө нь хувь хүний кармаа руу орчихдолг байх. Одоо тухайлуул замын цагдаагийн авто радио гэж байна. Тээндэргүй шууд авсан радио элдэв ирклаам сурталчилгаа явуулахгүй олон нийтийн статустай гэсэн гэдэг. Тэгсэн хэрнээ одоо бол нуль ирклаам явжээшд. Аргагүй дээ олон нийтийн тэлвийз нь адидасын тайзтай, тв хөтөлбөрөө сонинуудад зараад сууж байхад тэр ээпээм радионуудын дунд шудрага өрсөлдөөн бол ёстой лөөлөө л байна тиймүү.

Энэ зам засвар замын цагдаатай хамаагүй юу. Хамаагүй хамаатай нь хамаагүй зам гэсэн бүгдийг бичнээ. Арай дэндүү зүгээр мөнгийг нь аваад шууд тэр мөнгөө идчихээсэй гэж хүсдийн би. Худлаа ажил хийсэн хүн болоод бааахан зам хаагаад, түгжрэл үүсгээд, хавь ойрынхоо халуун усыг таслаад, шороо босгоод, тэгээд дуусаа. Хоёр сар зам хааж байж тавьсан зам нь нэг сар болоод л хуучин хэвэндээ эвдрээд дуусаа. Дараа жил дахиж засаж мөнгө олхын тулд ер нь юугэж 10 жилийн настай зам хийхэв дээ. Одоо ч тэгээд эвдэрхий замаараа явж сурчиж. Харваас нүдэн дээр 100 митр газар эвдэрхий нүх мүх сүлжэж явсаар байгаад 1 км гарчиж байшд. Би одоо бурхнаас гуйдышд битгий зам засуулаасай, битгий зам хаагдаасай шууд мөнгийг нь дарга нар аваад идчээсэй гээд.

Шаль шалийн талаарх шаль шаль

Юки зүйр үг зохиов.

Шумуулын тухай. Агнах арга. Анчин Артгаа

Цамина мийна цангалева
Каз дийзис африкаа!

Үе үеийн дэлхийн аварга, европын аварга энэ тэрийн дуунууд гэж янзын юмнууд гархымаа. Xэт нь Монголд дэлхийн аварга болуул Фээргий ч юм уу ирээд манай Харанга хамтлагтай нэг сайхан дуу хийх байхаа тээ.
Гэнгүүтээ эхлэлээсээ тэв тэс өөр юм яриад явчуул таанар яахы! Өнөөдөр би бас л 20-иод толгой шумуул цааш нь харууллаа. Арваады нь ханатай хавсайдав. Долоо наймаады нь агаарт шүүрэн тонилгов. Дөрөв таваады нь алга ташин үгүй болгов. Заримдаа нэгэн далайлтаар 2-ийг ханатай гавсрах буюу агаарт шүүрэн бахаа хангаж байв. Ийм сайхан арвин шумуултай газар зусаж буй билээ би.

Хүн суусан газраасаа шороо атгаж байх учиртайм. Пилтаан шалтай л даа яахуу. Гэхдээ угийн бие нь сийрэг, ухаан нь цул миний бие дээрх үгийг байгаа газраа параагчик гаргаж яваа гэсэн үг гэж ойлгоод байгаа. Энэ нь барзгар дэлхийд багш хэмээгдэх надад санаандгүй атлаа туйлын сайхан бодол байлаа.

Ингээд шумуул намнах арга ажиллагаа:
Миний бие өнөөдөр 3 сайхан арга боловсрууллаа. Элдэв зэвсэг хэрэггүй. Хутга бариад хөөгөөд байв.

1. Ханатай хавсрахуй:
а) Цатгалан шумуул тарвайчxаад, нэг л сайхан лүглэгэр амьтан сууж байдаг юм. Таавчигаа бариад ойртход сууж л байна. Сайн ойртоод сонсвол "цаг цагаар нэг цаднаааа гэжж..." гэцэн бувтнаад үүргэлжээдийн. Томруулдаг шилээр харвал тэр баруун урд хөлөөрөө соруулаа чигчилж байгаад тэр чигээрээ унтцан байх нь бий. За энэн дээр нь таавчигаараа шаавал цаадах чинь тэр хөлөө хоолой руу гаа гудраад үхэж байгаа нь тэр. Ханаар нэг цус нэлийнэ. Өөрийн эрхгүй харам төрнө дөө. Би бүр нэг удаа шаар үлээж байгаад цус багадалтаас болж толгой эргэж унах шахаад. Муусайн шумуулнуудад аймар уур хүрч билээ. .
б) За өлсгөлөн шумуул бол өцийчөөд нэг өрөвдөлтэй юм дэнжигнэн сууна. Таг дуугай суудаг тул ойртоод юм сонсож чадахгүй. Харин тэгж ойртож байгаад харц тулгарчуул урдаас чинь өрөвдөлтэй хараад, "яасан? би өлсөөдээнэ" гэж хэлнэ. Тэр ядруу. Ядарч сульдсанаас болоод хананаас зуурсан гараа алдаж доошоо унадаг ч удаатай. Түүнийг таавчгаар гусахад "би яасийн?" гэж нэг өрөвдөм орилоо л үхнэ. Яагаа ч гүй ч гэсэн яах вээ одоо, таавчиг нь надад, таавчигдуулах бие нь чамд байна. Бэр гуйж байгаам шиг юм болсон уу гүй юу. Битий тоогоорой.

Сөрөг тал: Цатгалан шумуулыг хананы тусламжтайгаар үгүй хийснээр ханан дээр толбо тогтох аюултай. Гэхдээ маш олныг тийн үйлдвэл тэр хана бас авангард шийдэл бүхий хээтэй ч юм шиг харагдаа явчна. Харин өлөн шумуулыг тэгж алахад хана бас заваарах хэдий ч бас сайн харвал шумуулны сүг зураг шиг ч юм шиг, эсвэл шумуулны графит шахцан ч юм шиг өвөрмөц харагддаг талтай.

Анхаар!: Аль шазруун шумуулыг тэр гэх вэ, бултан зайлж болно л шүү дээ. Тийм болохоор зүгээр хажуугаар нь өнгөрөх маяг үзүүлээд гэнэт ха! хэмээн хашгирангаа огцом цохих хэрэгтэй. Харин өөрөө оноогүй бол хохь нь дээ одоо тэгээд. Хана чинь л гайхах байх даа чамайг. Энэ одоо яагаад солиороод байнаа гээд. Шумуул байсиймаа энд гээд итгэхийм биш.

2. Алгаа ташихуй.
Энэ арга бол хүний диванд шигдэн суугаа байдалд, эсвэл хээр агаарт байгаа байдалд хэрэглэгдэх арга юм. Үйл нь ирсэн шумуул өөрөө радарт ороод ирнэ. За тэгээд нээх насаараа шумуулны аранга хийсэн юм шиг шууд гараад сунгаад гавсрах гээд байв. Эхлээд барьж байгаа үрүүнк юмуу пиаваа хөлөн завсраа гавчуулна, дараа 2 гараа а..а..аажуухан өргөж ойртуулаад овоо хараандаа оруулсныхаа дараа ташдаг учиртай. Aлгаа ташин алахдаа гараа 2 талаасаа явуулж ташвал зүгээр. Тэгэхгүй бол нэг алгаа шумуулын цаана байрлуулж байгаад нөгөө алгаа наанаас нь явуулах маягтайгаар таших нь ашигт үйлийн кофцээнт бараг нойл шахуу үйл байгаам.
За тэгээд сайхан гусна. Тэгээд гусчих шиг болдог, дараа нь гараа хардаг, юу ч байхгүй байх тохиолдол гарна. Бүр үртэс ч үлдээхгүй гуссан байна шүү гэж баярлаад байх юм энд байхгүй. Шумуул чинь бас том амьтан шүү дээ. Зүгээр сап гээ л бултцан байгаа нь тэр. Одоо өөр газар жингэнэж байгаа, тухайлбал "сая юу байсан бэ? Гэнт хийсээ л явцан. Хөөе Гомбоо өвөө танд ийм явдал тохиолдож байсан уу? Аий? Би юу ч сонскууээнэ. Юуу...? Ээ хүүрээ миний чих дөжөрчиж!" гэж мэгээд.

Зөвлөгөө: Зарим хүмүүс оносон ч оноогүй ч хэлээ бултайлгаж байгаад байдаг чадлаараа алгаа ташдаг. Алга чинь хорсно шүү дээ, яс чинь ч янгинана. Бүр бугуй руу ч бадайрах явдал байдаг. Ууг нь 2 алга нийлсэн л бол шумуул үхэх учиртайм байгаан. Зүгээр аажуухан хэрнээ жоохон чанга, эсвэл чанга хэрнээ жоохон аажуухан л... алгануудаа гол нь нийлүүл за.

Анхааруулга: Алгаа ташихдааа 2 гараа зөрүүлчив. Тэгвэл гар чинь тэр чигээрээ яваад чи өөрийгөө тэвэрчдийн шүү. Тэгээд шумуулныхаа элэг доог болоод тэгээд.

Нэмэлт: Энд өлсгөлөн цатгалангийн ялгаа нээх байхгүй дээ, аль алиний нь л хүн өмднийхөө бөгсөнд арчаа л дуусна. Бөгс дандаа хүнд арчигдаггүй, заримдаа ямар нэг юмыг өөртөө арчуулах удаа байдгийг энэ явдал харуулж байна.

3. Агаарт шүүрэн наадахуй:
Яг сайхан юм хийгээд зогсож байхад чинь.... энэ жоохон эротик эхлэл болчлоо, битий тоогоорой. Яг сайхан юм хийгээд зогсож байхад чинь гэнэт нүүр амны хажуугаар жийннн гээ л ороод ирнэ дээ дураакууд. Энэ үед нь сандарч тэвдэлгүй, хийж байгаа юмаа шидчилгүйгээр үл мэдээчин болж аятайхан дагуулан харж байгаад өрөөсөн гараар шүүрэх хэрэгтэй. Барьсан ч эс барьсан ч шавь нар минь, газраас мод ирчлээ гэж бодоо л гараан чанга атга! Харин дараа нь алгаа дэлгэн үзвээс, тухайлбал дунд ядам хурууны завсар тэрээр ороод мөнх нойрссон байхы нь олж болно. За сэжигч зантай хүмүүст бол энэ арга тохирохгүй боловч нэгэн үнэнийг хэлэхэд, шумуул чиний бие дотор биеийнхээ нэг хэсгийг оруулж л байдаг шүү дээ... энэ бүр порно үргэлжлэл болчлоо, битий тоогоорой. Тийн, тэгжл байдаг шүү дээ юундаа маягласийн, зүгээр арчаа л хаяна.

Хавсралт: Энэ арга нь багадаа бөглөө шүүрч байсан хөвгүүдэд илүү ойр, хялбар арга юм. Харин мөнгөддөг байсан хөвгүүддээ хандаж хэлэхэд, харамсалтай нь шумуул донжуураар хусуулах гээд газар сууж байсны нь хараагүй юм байна одоохондоо. Тэр чинь тэнгэрийн амьтан. За охидууд бол угаасаа чадахгүй. Аягүй бол өөрийгөө маажаад тэгээд.

Тайлбар: Энд өлсгөлөн цатгалангийн ойлголт байхгүй гэж болно. Учир нь цатгалан шумуул одоо чамайг хараад огиж байгаа. Яахуу дутуу цадцан тээ, нэг дутуу алсан могой шиг болцон шумуул байж болхым даа. Дахин дахин хөргөгч онгойлгоод яваад байдаг нөхөр шиг. Нээрээ хөргөгч онгойлгоо л тонгойдог, хөргөгчний хаалга тас гээ л шаавал яанаа маниусыг тээ. За дэмий юм бодохоо больцгоо. Түй түй түй! Би одоо яг хөргөгч рүү явахжийнэ. Энийг мартаж өөр юм ярий. Ер нь шумуулаа танилцуулаагүй байшд.

Шумуул:
За энэ амьтан бол 2 далавч, 6-7 хөлтэй, биеий нь ороосон 10 гаран цагирагтай, матигар гэдэстэй бa тэр нь өөрт нь их зохьсон, хадаас зуугаад гагнуурын шил зүүцэн хүн шиг царайтай байдаг. Харин эмэгтэй шумуулууд нь тэр цагирагууд нь өөрий нь тарган харагдуулжийнэ гэж мэдкүү үнэн вкусгүй. Бас хэзээ ч хөлөөрөө явдаггүй нь хэзээ ч нисдэггүй оцон шуувууг санадуулам. Оцон шувуунд тэр далавчны зий хэрэггүйн адил шумуулд ч тэр олон сайхан урт хөлнүүдийн хэрэг алга байшд. Зүгээр сайхан сансрын хөлөг шиг гуруун тулгуур байхад л болно. Тэгээд тэр гушуу нь тулгууруудынх нь голоос өрмийн машин шиг эргэлдэн гарч ирдэг байвал тээ. Заза шумуулын тухай ярих гэсэн биш бүр шумуулыг сайжруулах төсөл рүү ороод явчлаа. Даварлаа байлаа шд шумуулнууд бол. Зүгээр алаа л алаа л явах ёстой газар. Гэснээс тэр жингэнэсэн дуу бол далавчных нь дуу шүү. Өөрийнх нь дуу гэж бодож болохгүй. Жишээ нь нэг түүфльтэй хүүхэн явжаахыг хараад энэ хүүхэн тог тог тог гэж дугардаг гэж болохгүй биз дээ. Шумуул бол өөрөө шал гуншаа шд яриад үзэхэд. Зиа ингээд болчлоо доо бараг. Шумуул хэмээх энэ том ертөнцийн зах зух руу нь орход нэг ийм л байна даа шавь нар минь, тэр хайр сэтгэл, нийгмийн байгууламж энэ тэрий нь энэ удаа орхилоо шүү.

За ингээд ав гөрөөний чинь их үйлсэд амжилт хүссэн чонын анчин Араашын найз анчин Артгаа. Гэхдээ шумуул про.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл