Цитрус in wonderland

Хүйтний эрч буурч, хүний бээрэлтэнд цадаагүй хэдэн сар “новширсон” хаврын эхэн сарын тэээррр нэгэн дулаахан өдөр гудамжаар сум мэт хурдан нэгэн зүйл СҮНННН хийлгэн өнгөрөв. Хальт харвал Ван Дамм гүйгээд ч байгаа юм шиг, хялайгаад харвал Сүнжид багш ч матиганаж байгаа юм шиг, нарийвчлан харвал Моника Беллүччи гунхаад ч байгаа юм шиг,, БИТИИ ОЛОН ЮМ ДОНГОС, НААДАХ ЧИНЬ CITRUS БАГШ Л СУРГУУЛЬРУУГАА ГҮЙЖ БАЙНА!
Тиймээ энэ бол яах аргагүй Цитрус багш мөн байлаа. Цагаа харах тоолондоо амандаа “ Яадгүлээ , яаадгүлээ” хэмээн үглэх нь түүний амны хайрцагны урлаггүй байдлаас харваажийн илт байлаа. Барбагш сургуулийн холыг хэлэхүү, гадаа гудамжны түгжрэлтэйг хэлэхүү, амьхандаа хүүхдүүддээ аятайхан харагдах гэж өсгийтэй гутал өмссөнийг хэлэхүү хоцорч яваа түүнд юу эс мундах билээ.
Гэнэт газар доороос “ГАЙ” гэсэн том хар тэмдэг гарч ирж, манай хүн түүнд нь тээгэлдэж элгээрээ харуулдан ЭЭ мөөннннчигг арчаагүй уналаадаа, тэр баруун хацар гүймөн том шалбарлаа !!! Зааа эрхэм олон наадамчид аа --- өөө бишшээ юу билээ.. Өөө заа босоод ирлээ хөөрхий. Амандаа П үсгээр үг урсган газар тулан босч ирж байгаа нь юутай сүрдэм бээ. Хажууд нь зогсож байсан нохой хүртэл сүүлээ хавчин алга боллоо, аа бас нэг өвөө гараараа нүүрээ хаан дальдчиж салга авах нь харагдав. Хувцаа гөвчихөөд цааш тэнтэр тунтар алхтал модон дотроос гахай гарч ирээд түүнрүүү АРРРРРРР хэмээн дайрахад тэрбээр юу ч болоогүй мэт хоншоорон дундуур нь тийрэн мангастах нь юутай эмэгтэйлэг бус харагдана гээч. Гахай ч ичсэн нүүрэндээ туурайгаараа нүүрээ даран “ Еээ онигоо сда” хэмээгээд бөгсөө онжигонуулан гүйж одов.
Ийнхүү “ядархын даваа”, “өлсөж үхэхийн даваа”, “давсаг хагарахын даваа” гэх мэт олон “Даваа”-г давсаар эцэс сүүлд нь БАРБАГШИЙН ДАВАА –н дээр гарч ирэн баатарлагаар эргэн харахад түүний царайнаас гэрэл цацарч баруун дээд зовхи нь үл мэдэг татас хийж, доод уруул нь үе үе дарвас хийж, алтан хавчаараар хавчаагүй үсээр нь аясын салхи элэглэн тоглож амруу нь оруулах нь гүймөн төвөгтэй байлаа. Гэвч тэрээр иймхэн юманд үл шантрагч, дайчин нэгэн гэдэг нь түүний духны үрчлээсний тоог харваажын илт.
Сургуулийн үүдэнд ирээд басхүү нилээд сандарч, санаа зовч байгаа бололтой хөлс нь бурзайн том том бөмбөлөг болж агаарт хөөрөн хагарна. Хоцорсон шалтгаанаа хэлэхэд бэлдэж амандаа бувтнана, бас хөлдөө мөрний хэмжээтэй зай аваад зогсчихож. Бодвол зодуулахад бэлэн байгаа бололтой. Гэтэл сургуулийн хашаанд нэгэн эр цааш харан ташаагаа тулан зогсох нь харагдав. Цитрус санаа зовсон бололтой хоолойгоо уянгалуулан хэдэнтээ засаад НОХОО ХОРИО хэмээхэд өнөөх эр гараа ташаандаа тулсан чигэээрээ Michael Jackson-ий moonwalk хийнгээ эргэн харлаа. Тиймэээ энэ бол яаалтчгүй ГАМП багш гэгээн дүрээрээ байлаа. Шүдний завсарх махаа гаргах гэж хэлээрээ ноцолдож байгааг нь ажваас үдийн цайгаа уучихаад зогсож буй бололтой. Ашгүй нэг махаа гаргаж аваад дээш нь нулимж орхиод ЗА ТА ХЭЗЭЭ ИРЖ БАЙГАА ЧИНЬ ЭНЭВ? хэмээхэд өөдөө хаясан махны өөдөс өөрийнх нь толгой дээр эргэн унах нь тэр.. хихихих. Мэджаагаа ч юм алгаа тэр хүн. Цитрус багш ямар нэг тайлбар хэлсэнгүй “ уярам дөлгөөн нүдний харцаараа ухаараач” гэх шиг түүнрүү харлаа. Гэтэл урдаас нь “ Гүй чи чинь юугээ солиороод байгаа солир вэ, наад нүүр ам, хацар ам чинь яаацраав? Зодоон цохион хийж яваа юуу ” хэмээн шүлсээ үсчүүлэхэд Цитрус халааснаасаа сүпэрмэний зурагтай нусны алчуураа гарган нүүрээ нэг шувтран нүдий онийлгож байгаад Гамп багшийг доороос нь дээш нэг ажив. Боулингийн гутал, 2 өөр оймс... бас өмд нь шилбээр нь татчихаж хөөрхий, 14-тэйдээ л өмсөж байсан боловуу гэмээр тэр өмд нь нийт 6 нөхөөстэй юмаа. Цамцныхаа товчийг зөрүүлж товчилчоод бас хүн загнана гэнэшүү. ЧИ ХҮН ЮМ ХЭЛЖ БАЙХАД ХАРИУУЛААЧ хэмээхэд нь цуйвангийн 1 гурил Цитрусын духан дээр онолоо. Королиа шиг нүднийхээ харыг 2 тийш гүйлгэн ҮГҮЙ хэмээн Цитрус үзүүллээ. Нүднийх нь үзүүрт нэгэн хар зүйл гүйгээд өнгөрөхөд бондосхийн харваас Жалам хар хөөсөн Рагу гүйж байх юм. Бас сургуулийн шалыг нэг үзүүрээс нөгөө үзүүр хүртэл хичээнгүйлэн угааж буй хүн бол Ошин байлаа. За тэр ч яахав. Гэтэл дээвэр дэрээс нэгэн хүн ПИД хийтэл үсрэн бууж ирээд бөгсний карманаасаа самаа СҮН хийтэл гарган үсээ урлагтай гээч илэн самнах хүнийг Jim Carrey юу даа гэтэл Артгаа багш байлаа. ГАМПАА ЧИ БАЙЖИЙ, БИ САЙН ЗОДООД ӨГИЙ ! хэмээн гараа дайлахад нь Цитрус багш нүдээ анив. Зодохгүй болохоор нь гайхсан тэр нэг нүдээ болгоомжтой нээн харвал

ХУДЛАААААА ХУДЛААА ТОГОЛСЫМАА.. МАНАЙ СУРГУУЛЬ ЧИНЬ ТИЙМ ЮМ БАЙХГҮЙ ШҮҮ ДЭЭ. ДУРААРАА ХОЦОР, ДУРААРАА АМЬДАР. ОДОО БҮГДЭЭРЭЭ ЗУГААЦНА !!! хэмээн элгэмсгээр инээмсгэлэн хэлцгээлээ.



Амралтын өдрүүдээ сайхан өнгөрүүлээрэй!!! ;)

Эрчүүдийн харааны онцлог хийгээд харилцан ярины учир шалтгаан оршвой.

-Гүэ хө... хөгшнийхөө утсыг хараагүйз?
-Харсан
-Хаа байна?
-Хамар доор чинь
-За хэлээд өгөө. Хаа байгаан?
-Хамар доор чинь л байна даг
-Аль?
-Энэ л байна ш дээ! Энэ энэ энэ!!!! Энийг харку байнуу?! Үүүннэн сохороо!
-Өө тийм бээнэ, хэхэ.

Гэсэн ийм яриа гэр бүлүүдэд нэлээн болноо тээ. Гү яахав алсын хараатай эр хүн ийм ойрхон юм харкуу нь хэр шд. Биеэ өмөөрөөгүй байнаа. Зарчмын үүднээс л ярьжийнэ. Зарчим гэж мэднэ биз дээ? Жишээ нь, хэрвээ би эмэгтэй хүн байсан ч гэсэн яаг энэ бичлэгийг, яаг энэ цагт, яаг ингээ л үг үсгийн зөрүүгүй бичээд суужаах байсан. Яг мэджийнэ. Энэ чинь зарчмых. Зарчмын юманд хувийн эрх ашиг, жээндэр мэтийн асуудал ерөөсөө хамаагүй байдийн.
За тэгээд эрчүүд гэдэг чинь тийм болхоор л хамар доорх цагдаагаа ч харкуу тэлээгээ барьж, тохойноосоо татуулаа л түцний араас гараад ирдэг байх нь байшд. Хайран 5 цаас. Тэхээ мэдсэн бол нэмээд 2 пиав уучдаг л байсан газар шд. За тэгсэн бол жүүлх ч явах байсийм билүү. Шээжээгаад баригдсан нь л болж. Ер нь ицсийцст гараа л чигээрээ харьсан бол болох байхгүй юу. Хаачих вэ гээээ л фоонбүүкээ ухаж долингортоод зогсжээтэл давсаг нь чинчиж байгаа нь энэ шд. Пиавны чинэлт огцомыг хэлхүү, Улаанбаатарын гудамжинд жорлонгийн зий ч байхгүйг хэлхүү.
За хот тохижилтийг түр орхиод эрчүүдийхээ алсын харааг ярьцгаая.
Тухайлбал эрчүүд хаалган дээр зөрсөн хүний малгайны өнгийг ч анзаараагүй байхад ойрын хараат эмэгтэйчүүд тэр хүнийг юу өмсчжүү, юу зүүчжүү гээд бүгдий нь хормын дотор хялайгаа харцан л байжаах жишээтэй. Эмэгтэйчүүд ихэвчлэн том нүдтэй байдгаас ч тэгдийм болуу эсүүл. Нүднийх нь алим аяган дотроо сайн эргэлдээд. Эрчүүд тэгж эргүүлэх гэхээр шууд хар нь алга болоод цагаан нүдтэй болчоод байдаг байх, ий!
Аа гэтэл алсад яваа хүнийг эрчүүд бид яадгав? За нэг харилцан яриагаар жишээгээ таты, эхнэр нөхөр 2 шивнэлджийнэ:
-Хөөе чи цаад хүнээ хар даа
-Аа нэг цагаан өмдтэй юү?
-Тийн чи яаж мэдсий, сая л гарч иржийшд.
-Түрүүн төө тэнд явжилээсийшд.

Эрчүүдийн харааны энэ онцлогийг туулайны харах өнцөгтэй зүйрлэхийг би эрс эсэргүүцэж байгаа. Гэхдээ одоохондоо хэн ч зүйрлээгүй байгаа ч гэсэн би өөрөө зүйрлэчээд эсэргүүцжийнэ. Туулай бол урдаа тулсан биеийг хардаггүй харин тэрний цаадхыг хардаг. Туулай, чи жинкэн мужик шүү!
За эрчүүдийг ойлгосон уу, ойлгосон бол цаашаа явий. Өөр юм ярий. Тухайлуул би яагаад ойр ойрхон харилцан яриа ашигладаг вэ гэвүүл нь байнаа.. ер нь амьдрал гэдэг бол харилцан яриа л юм шүү дэ таа нартаа л гээ хэлчxэд.
Жишээ болгож амьдралын хэдхээн хэлбэрүүдийг харилцан яриагаар илэрхийлий:

а) -Би тэртлаас нь явжаахуу?
-Мхм
-Хэр зайтай хадах билээ?
-....
-Хөөеэ! Хэр зайтай хадхым бээ?
-....
-Хадхымуу яахий, дугараач!
-10 санж аа. Амандаа хадаас зуучаад байхад хар л даа өөрөө.

б) -Чи чинь Довдонг өнкрөөд өглөө гээгүй билүү?
-Тээгсэн. Яацрав?
-Сая энэ гадаа явжаахчү. Эгээтэй чи амьд юмуу гэцэнгүй. Сэжиг ч хүрээд толгой дохио л бушуу зугтаалаа.
-Тэр чинь дүү нь ээ дүү нь балай минь! Гэрийнхэнд нь ханьтай гээд дүүгийнх нь саяхан нүүж ирсийн гэнэ лээ!

в) -..ахиад! ...хүчтэй!
-мг! мг!
-... ахиад! .. yoohoo!

г) - За овоо юм унах нь уу?
- Аа гайгүй, одоо батлуулчуул болоо явчна
-Цаадуулаараа конооп даруулхаар болсон уу тэгээд?
-Тэрийгээ аргалалгүй дээ, гэснээс хаврын чуулган хэзээ хаах билээ?..

Гэх мэтээр амьдрал янз бүрийн л харилцан яриагаар ургэлжилж байгааг та бид бэлхнээ харлаа. Ингээд харилцан яриа, амьдрал 2-н хамаарлыг ойлгосон бол цаашаа явий. Цаашаа тэр чигээрээ яваад жагсаалдаа очоод нийлчхийн сэн. Манай салбарынхан цалингаа нэмүүлкээд жагсаад алжээшд цаана чинь. Гэснээс Өвөрмонгол хипхопын заншлаар бол би бичлэгээ хийчээд ямруу ямруу?!!! гэж орилох ёстой шд одоо.
-Ямруу?
-Янжтай тааржийнаа! гэж хариулах ёстой байх л даа зирийтл нь.

2010. 05. 05

Чөлөөт үзүүлвэр

Сайн байцгаануу ladies and gentlemen!!! Цин цирин цин!!!!ҮҮгээр манай чөлөөт үзүүлбэр эхэлснийг мэдэгдэе!!ДҮТС ДҮТС!!! ахэммм!!!
Хммммм чөлөөт үзүүлвэр гэдэг инү- юмс үзэгдлийг чөлөөтэй үзүүлж харуулна гэсэн үг байх нь эээ . Багш нь өнөөдөр бүр чөлөөт бөхийн өмсгөл өмсөөд ирсэн , арай л сэрүүдчив үү дээ. Тэхдээ дээгүүр нь нөмрөг зүүнгүүт сүүпэр баатар болж эдр каакарнаа. Гэснээс энэ хардаа. Сүпэр баатруудын "Батсүмбэр" ийм байдийннн байна. Күйээ тэр муу catwoman сайхан хүүхэн байж билээ. Тэээр нэгэн жил савхин өмдийг минь авчихаад өгөхгүй голруулж билээ.. За тэр Hulk бол бүр айнн.. Ам мам, мээм зээм нь хайчкаад байгаан бүү мэдээ.
Photobucket
Та хэд ч гэсэн чөлөөтэй сайхан, биеээ суллаад, хөлдөө мөрний хэмжээтэй зай авч зогсоод, хурууныхаа үеүүдийг до-ре-ми-фа дугаргаад үзүүлбэртээ ороо явчих зө. Ойрын үед дандаа л эр эм хүмсүүдийн тухай толгойд орж ирээд байх юм. Үзүүлбэрийн өдөр юм чинь нээх олон долоон юм донгосолгүй үзүүлээ үзүүлээ хаячий л даа яадын.
Эмэгтэй хүнд 2 гар заяасны учир шалтгаан нь энэ буй за:
Photobucket
Аа харин эрэгтэй хүнд 2 гар заяасны учир шалтгаан энэ буй зө:
Photobucket
Гэж оршилдонгуут:
Хоорондын ялгаа нь даамжраад:
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
За тэгээд Citrus нь эмэгтэй хүн юм болохоор эмэгтэй хүнийг нүүрний хувирлаар нь тайлбарлая л дааа яахав:(укасктай шүү би)
1. Биеэ барингаа уурлаж буй царай
Photobucket
Хэрхэн ингүүлэх вэ: Хуучин найз охиныхоо зургийг түрийвчиндээ хадгалж яваад санамсаргүй унагаах...
2.Айжийгаа байдал
Photobucket
Хэрхэн ингүүлэх вэ: Утсаар хажууд нь чанга “ Хөөө сайнуу Балдаан. 4 хүүхдээ аваад Завханаас ирж байгаа гэнээ???Манайд уу ?? Тэг тэг манайд амьдарч болно шүү дээ хүрээд ирөөөө”
3. Ёжтой шоолонгуй инээд
Photobucket
Хэрхэн ингүүлэх вэ: Орой найзуудтайгаа шоудахдаа 9 цагт ирнэ гэж хэлэх..
4. Хариуцлагатай инээмсгэлэл:
Photobucket
Хэрхэн ингүүлэх вэ: Даргыгаа гэртээ оройн хоолонд урих
5. “Болилдоооо чи нээрээ “ харц
Photobucket
Хэрхэн ингүүлэх вэ: Гутал авч өгөх гээд хамт дэлгүүр явжийгаад бүсгүйн сонгосон гутлыг мяаа гэнгүүтээ 50% хямдарсан гуталнаас нь санал болгох.хихих
6. “Жоохон мангар байхаа” гэж бодсон харц
Photobucket
Хэрхэн ингүүлэх вэ: Дэмждэг хөл бөмбөгийн баг чинь түрүүлэнгүүт хамат байдгаараа хөөрч орилох
7. Яааваллчииг яааж магадгүй харц:
Photobucket
Хэрхэн ингүүлэх вэ: Пээээ танай найз Зицгээ чинь ийм хөөрхөн байсыму??? Дажгүй дамшиг байштэээ
ДРРРРРРРРРРР!!!! За хонх дугарчлааа, анхаарал тавьсанд баярлллаааа баяртай!!



Гаампын хонхны баяр

Хавар болоод хонхны баяр болхоор лайтай шүү тээ. Хаа сайгүй гуя хасаа гаргасан гоёлын дээлтэй охид сэтгэл гижигдээд аан. Хэн ч гэсэн тийм охидыг харахгүй баяж яахан чадах билээ. Хонхны баяртай таарвюал тийм охид харчих гээл дайрдаг нь чивэлт хорвоогийн жам хойно доо. Худлаа бүлтэрцгээгээл хонхны баяр бол лонхны баяр, завхайрдаг энээ тэрээ гэдийн. Яс юман дээрээ яг баяраа тулаад ирвэл бүгд л гяа алгадаад тэмдэглэх гээд гүйдэг байж. Би бас чурдгар гуяа алгадаад гүйж л байлаа. Зиа өмнөх өдөр нь яахвээ гоонж моонж авах гэж худалдагч бүрт мөрөө дээш нь өргө загнуулаад. Бөгтөр төрсөн хүнийг яахвээ дээ. Цаашдаа ч бөгтийж явах юм чинь бөгтөрт сайхан зохиж байгаа гонжоом авах гээд хотыг бүтэн тойроод намхан бөгтөрт таарсан гоонж хүүхдийн дэлгүүрээс олж байлаа. Урьд өдөр нь догдлоод унтаж чадахгүй хоол ордогүй өлсөх ч чадвараа алдаж байлаа гээд зовлон яриул ярина л даа. Тэхдээ зовлон ярихгүй ээ жаргал ярина.

Зиа өглөө болоод жигтэйхэн ганган амьтан орой амралтан дээр өмсөх байлдааны хувцасаа торонд хийж бариад автуусны буудал дээр зогсож байлаа. Аа байс гээл шинэ гонжоом өмсцөн хүн өмдрүүгээ хараад, дэлгүүр хоршоо, машины толинл өөрийгөө тольдож байгаад нэг автуус анзааралгүй өнгөрөөж л байлаа. Автуусанд оронгуут хүмүүс аая хонхны баяртаа явжаагаа залуу байна гэсэн болтой бүгд шивэр авир хийлцээд бас л хэрэндээ од аан. Автууснаас буугаад сургуульруугаа алхаж явтал ангийн нэг далбийсан охин тахитай хажуугаар өнгөрч эднүүс үнэн сэхлээ авчижээ. Зиа тэгээл эрчүүд тамхи татаал хөдөлж ядаал бие биенийхээ зангиаг зангидаж өгөөд зогсож байсан чинь дурсамж хичээл орно гэхийн. Пал гээд явчиж байгаан. Өөдтэй дурсмамж байхгүй урд суудаг охиныхоо лээвчигийг цамцных нь гаднаас татаж харвасан, гонжоомон дээр пүүз өмсөж ирж байсан, өлсөөд муужирч унаад буудал дээрээс гөөхий авж идэж сэргэж байсан, охин дуудаж байгаад чулуугаа томдуулаад оюутны байрны цонх хагалсан гэсэн дурсамжуудтай хүн чинь дурсамж хичээлээс ичээд орох байх газраа олж ядаж байж билээ. Тэгсэн харин таануус хөөрхөн хүүхдүүд байсаншүү гэсэн хэдэн халтуурны юм яриад өнгөрч билээ.

Зиа ирстраанд ороод сайхан идсээн голоор нь уугаал. Анх удаа л идэнгээ ууж байгаа нь тэр. Уг нь уунгаа голцуу жоол жуул юм иддэг байсын. Нэг мэдсэн далбийгаад иржээнэ шүү өөрийн гонтроолгүй. Энэнээс хойш хонхны баярын билэг дээрээс үзсэн юмаа ярьжээн. Аа хүмүүс чап пад гээд зураг аваад цэцэг тэвэрцэн гүйлдэж байхад бид пиав тэвэрцэн л явжаагаа харагдаж байхын. Аа бас нэг камер барьцан охидын хөл бөгс аваад яваад байхын. Энэ камернаас болж одоо хүртэл загнуулдын шүү хүмүүст. Зиа талбай орж зураг авхуулсан чинь автуусандаа унтаад байгаан тэгсэн 2 нөхөр гарж ирсэнээ ангийхан бөөнөөрөө авхуулхад хамгийн урд зогсоож байгаад араас нь түшээд авхуулчиж байнаа хөөрхийс нэг анги юм гэсэндээ. зиа амралтанд яваад хүмүүс тоглож наадсан чинь бүгд байлдааны хувцасаа өмсцөн задгай авж байхад би бол гонжоомтойгоо гол харалтал тоостой хутгалдаж байхын. Сольчоочээ ногооноо гээл өөрийн эрхгүй уулга алдаж билээ.

Зиа орой болоод дисконд орсон яг говийн зэрэглээ дээр гардаг шиг хөл гар нь салбалзаад бүжиглэх гэж бужигнуулж байнаа. Хүн амьтан шоолоод байхад мэджаагаа юм алга. Тэгээл овоо эрүүл болохнуу дээ гэтэл нэг пиав барьж авж хөнтрөөд эргэж нармалдаад явхымаа. Зиа тэгээд ширээний тээнис, сагсан бөмбөг, биллиард гээд бүгдэнгээр нь тоглоно гэж дайрахын бүүр хөдөөний бацаануудтай тэвэг хүртэл тоглож явхым даа. Тав зургаан охин дээр очоод чи миний анхны хайр майр гээд юм яриад нүдний булай болжээн, хиам бүхлээр нь идээд хиамаар хэхрүүлээд байхын, жорлонд бие засжаагаа хүмүүс дээр очоод гаднаас нь юм яриад тухтай бие засуулахгүй амьтаны уур байрхын. Унаж өхгүүүмаа гол нь. Тэгэж тэгэж нэг годройтоод унаж байхым даа. Унаагүй бол цаашаа алах байхаа. Гэртээ ирээд яг 2 хоног унтаж билээ. 2 хоног уухад 2 хоног унтах нь жам юм даа.

Ай мөн хөгжөөнтэй ч зус юм аа. Сайхан баяр шүү

Хавар цагт охидын гаргадаг нийтлэг алдаанууд

Зээ хөөрхий, дураарааа ангийн хойно суучоол, үймүүлээл, өдөөн гатгаал, шавь нартай нь зодолдоол явдаг хөг ч өнгөрлөөлд. Гэхдээ зүгээрээ тэ, даваа гаригт чухал царайгаа шахчоол дон дон дон гэгчээл, бусад үед нь мөрөвчтэй өмд, саравчтай малгайтай ангийн ард суугаад пар пар пар гэгээд байж болохыздээ тэ?

За хаврын синдром хөдөлсөн үед охидын гаргадаг нийтлэг алдаа хийгээд тэр нь байгаль орчинд хэрхэн сөргөөр нөлөөлдөг тухай лээгц орыдоо.

Нэгдүгээр алдаа. Охид та нар орцны үүд, хашааны булан этрт хөвгүүдэд ээрэгдээл зогсжаахдаа ичсэн нэрийн дор хамаг газар цээмэнтлээ хаячдаг. Доороо эргэцээд. Үнэнлиздээ таанууд. Одоо болиэээ за? Цөлжилт явагдаад байгаагийн хамаг гол шалтгаан нь таанууд шт. За тэр гутал оёсон хүний хөдөлмөр, эцэг эхийн цалин байгээ гэхэд энэ дэлхий хайран байшүүдээ таминь. Дихээр хөөрхөн хоёр хөлөөрөө оогт хөдөлкүү бат сайн зогсож аваал, гараараа цув, күүрчигнийхээ товчийг имэрсэн шээг, хоёр тийшээ найгасан шээг зогсжээ за. Ай даа, ийм хөөрхөн. Ингээд хөөрхөн зогсох нь хэн хэндээ л хөөрхөн бээшт.

Удаах алдаа. Хөвгүүд зайлуул угаасаа эх дэлхийнхээ төлөө л гэж явдаг улс. Цөлжилт явагдаадээн гэгж мэдэнгүүтээ өөртөө байгаа шингэнээ шууд байгаль дэлхийдээ шингээчкээл үзчинэ. Гэтэл тэрний нь цаад гүн гүнзгий утгыг нь мидкүүээж шүлсээ хаялаа, газар нулимлаа, гадаа морь харлаа гэгээл үглээл, цэхэв ёхив хийгээд байх зачеем шаардлага байхуудээ. Сайхан, энэ ингэж байгаа нь цаанаа л учиртай байж таараа гэж бодоол өнгөрчжээ даа юуу даа да? иииххга ийм өөлгийшт. Хүний үг авдаг сайн охид.

Гутгаар алдаа. Сүүлийн үеийн охид, хөвгүүдийг зодолдкээ дүр үзүүлэнгүүт тоохоо ч байчиж. Биштий тэг л дээ таанууд, сайхан орилоол, араас нь сайн зуураал, нуруунаас бөх гэгч нь тэвэржаагаал, биштийлдээ Болдоо, би чамдаа хайртайштэээ гэгээл гоё орилдог байхгүй юу. Тэд чинь хорих тусмаа нь сүрийг олж, дүрийг үзүүлэн, дүвчин зайрантдым. Тээл боддоо маний үед нээзинд нь нээзохиныхоо хажууд зодуулаад үхчжээ гэж л сонсогджийгаагүйздэ. Нээзинд чэн дооз тунгаа тааруулаал гэснээс Дооз интэртайнментийн Дооёо "амьдаррркаалээнуу тэ, тэхх тигдий" гэгж наады тэ? Помогите нам дээр... хахахаха, тэр хөөрхөн хүүрээ гэснээс юу ярьжээлааа... хадуурцоо тууж явышт, яг ядарчиж. ядрангуутаа үг нь хадуураад, нүд нь сөлийгөөд гачин болчдышт. За завсарлы заа

Xэ, гичээлийн гарчгаа өхөө марчиж... Үндэсний түүхийн музээ дотор "Малчдад өх зөвөлгөө" гэдэг ном байсышт. Бүр яг ингээ бичцэн за. Дихээр таануудыг биштий хэл мамайг төрөөгүй, тэр бүү бод манай эцэг эхийг төрөөгүй байхад дуудлагаар бичдэг бээжээ. Гэснээс Артгаа багшээ ТВ-ээр гарсышт тэ? Нэтрүүлгээр гаржаахад нь хөөрхөн бээшүү чи заёо, гэнгүүтээ духруу нь хуруугаараа гатгацышт би... хахаха, та нар намайг дуурайгаад гатгаад үзээрэй тэр сайхан зантай багшаа чэн яахы нь харрррнааа гсн...

Нээрээ мартцнаас мал мэндүү гэж манай галтгоо тэр аяараа нүүгээд ирцэн. Мал мэндүү гэснээс одоо ч дээ малы нь асууж асуужээснаа төө хойно нь мартцнаас чи сайнуу гэдэг болж дээ, ивий миний монголын малчид гсн... ядрах тусмаа согтдоодыдымаа идаргаатай гэснээс...

Хаврын синдромыг идэвхжүүлэхүй

За хүүхдүүд хэзээ орж ирж байгаа хэрэг үү айн?? Цагаа хардаа! Наад өмд хамдаа хар!! гэж загнахгүйээ би. Citrus-ийх нь хичээлийн хуваарь Баасан гаригт оноогдчихлоо шт, ямарав? Хавар болсныг хэлэхүүү, гадаа +12 градус байгааг хэлэхүү, Баасан-г хэлэхүүү тээ?? Гэгэлзээээллл, тогтож сууж чадахгүй эдр байна уу? гснээс манай ажил дээр өчигдөржинннннн тог тасраад хүмүүүс бөөөнннн баяр болж байхад би ганцаараа майр барайцан,,нэг л хүрлэгэр амьтан суулаа,, яаагаадуу гэсэн өнөөдрийн хичээлийн конспект бэлдэж чадахгүй , баахан "ЗАЙЛААА ҮҮҮҮҮ ЯАСАН ТЭНЭГ БАГШ ВЭЭЭ" гэсэн коммент нүдний өмнүүр жирилзээд байсым л даа аанхан аанхан еэ. ОДоо тэгээд цагы нь тулгааад ингэээ суужийншт хардаа
this is me Pictures, Images and Photos
Зөөз нэг иймэрхүү оршилдож аваад хичээлээ эхлэвэл болжийнуу? За өнөөдрийн хичээл ийм юмаа.. ахэмм.. Күйэ энэ үүдэн дээр нэг гандсан шар үс, хөмсөггүй толгой цухалзаад байх юм, багш нь очоод хараадхаядаа. Өөөөө Арго багш та нарт номоо танилцуулах гэсэн юм гэнэшт яаахуу? яахынуу тээ? ... За за mgtv-руу явуулчихлаа хихи.
Надаас олон хүмүүс асууж байсан юм л даа..Хэрэг зориг юунд, хэт нутаг хаанав гээл асуухаар урдаас : Яааж найз залуутай болох уу, яааж найз охинтой болох уу хэлж өгөөч багш минь ?! гэжж.. Тэгээд энэ талаар жоохон ярьюуу гээл. Сонирхолгүй байвал гарч болно тэгээд тээ.. мэджаагааздээ тээ.
За хүмүүс минь, хүүхдүүүдд минь! Хүнтэй танилцнаа гэдэг чинь уулан дээрээс үсрэх, усан дотор толгойгоо 5 минут байлгах, уруу царайлж уйлж унжихаас шаааал өөр. Одоо энэ өндөрлөгөөөс харахад (яасан ч гэж өндөрлөгт гарцын ккк )ганц бие хүмсүүд их болжээ.. Тэгээд бие биенээ олоод наалдан падарчиж чадахгүй, айгаал, ичээл, хүсээл, мөрөөдөөл, хооосон гуяаа ганзагалаал, ганцаардаж гансраал, гачлантай хорвоо вэ гэж гаслаал явах юм. За
Жишээ № 1. Хаврын синдормтоод гудамж метрлээд явжийлаа. Гэтэл нүдэнд чинь нэг хөөрхөн охин/ залуу тусах нь тэр!!! ТҮССС ТАСССС!!!!
а. " Хүүееее сайнууу? Юу байнаа?? Ямар сонин хүн бээ? Хаагуур яваад байнаа?ХҮн амьтантай суусануу даа??" гээл шууд мэдэн будлиаал таньдаг хүн шиг ярина. Нөгөө охин/ залуу паникдангуутаа " Өө,,ээ,,, үүү,,, сайнн юу байнаа? ажил сайнн блабла,, чи чинь хэн билээ уучлаарай " гэнгүүт "Өө чий л дээ!!! Арайштээ.. Багшынхаа дүүг танихгүй байна гэжүүдээ?? Ямар утсан дээр байгаа вэ, чамайг чинь хэн гэдэг билээ, бүүрррр мартчижээ, уучлаарай"
б. Шууд хойноос нь очоол ХӨӨӨШШШШ гээл цохиод ав,эсгүүл МАХУУ ШӨЛҮҮҮ гээд нүдийг нь боогоод ав! эмэгтэй хүнийг махуу шөлүүдүүл нүдний будаг нь урсаж гар тань "черниль" болохын зэрэгцээ нөгөө эмэгтэйн unplugged дүрийг харж амаа барих эрсдэлтэйг анкаарнэз. Тэгээд эргээд харангуут нь ӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨ мааааяя гооодд би чааг таньдаг хүнтэйгээ андуурчлаа, аймар уучлаарай. Тэхдээ яаахав гомдлын мөр. Танилцчий! гээл шууд айн. Хүн ер нь шууд шулуухан байдлаас яаж ч цугтааж чаддаггүйм. Гиптонузд орчын.
в.За тэгээд ядарсан арга гэвэл " Уучлаарай, манай найз бид 2 мөрийцөөд. Чиний утсыг авч чадсан нь ээждээ хамгийнннн хайртай нь гэжжжж.." тэхдээ энэ ч бараг явкуу байхаа хаха . Чи өөрөө тийм л гоё хүүхэн/ залуу биш л бол..
г. За тэгээд яаж ч бодсон шууд очоол үнэнээ хэлээл танилцсан дээр. Зоригтой, өөртөө итгэлтэй, соёлтой, нюанстай, динамиктай тээ.. хммм.. ЕР нь үхснээ айдгийн. Адилхан л хүн, очоод танилцлаа гээд чамаас юу ч унахгүй, за хэдэн үг л унах байх.. Дараа нь харамсаж амаа барьж сууснаас тийм биздээ энчодооо.
Тэр нөгөө Life is beautiful гээ кинон дээр мань эр дурлалт хүүхнээ найрах гэж яаааажж хичээж ,онцгой байж чаддаг билээ айн? Бие хаа, царай зүс хамаагүй л найрагдаж байгааздэээ..
life is beautiful Pictures, Images and Photos
За тэгээд танилцаад авчуул нүүр чинь хага хага үсрээд дараа дараагийн план урсаал ороод ирэх байх. Уран панаалын хэдэн үг:
- Танай эцэг хулгайчуу гүй юу, яаагаад гэвэл хэн нэг нь тэнгэрийн оддыг чиний нүдэнд аваал хийчихсэн байна хихихи.
- Би нулимс болохыг хүсчийн. Би чиний нүднээс төрөөд, хасын сайхан царайн дээр чинь амьдарч, уруул дээр чинь үхмээрийн заа юуууууууу!!!!!!!!!!!
- Би чамд хөөрхөн харагдку байнуу тээ. Тэгүүл чамд уух юм авч өгий.
- Чи энэ дэлхийн дулаарлын томоохон шалтгаан байхаа. Яагаад гэүүл чи үнэхэээр HOTT юмаа.. оооёёё
- Чамд газрын зураг байхгүйиз? Нүдрүү чинь харахаар л төөрчөөд байхын.(ААяяя макарена)
- Чамд юу хамгийн гоё зохих гэдгийг мэджээн. БИ!!
- Чи их ядарсан байхаа, шөнөжин миний зүүдэнд орлооошт
- Чи яаг миний эхнэр/нөхөр шиг харагдаад байна. Би тэхдээ хүнтэй сууж үзээгүйлдээ.
- Чи анхны харцаар дурлах явдалд итгэдэг үү? Эсгүүл би дахиаад нэг зөрөхүү?
- Би утасныхаа дугаарыг марчлаа, Чи өөрийхөөгөө өгчих

Мөнгөнд дуртай хүүхнийг найрахдаа:
- хннннн. Чиний нүдний өнгө яг миний 1 range rover-ийн өнгөтэй адилхан юмааг.
Falling for you Pictures, Images and Photos
ДРРРРРРРРРРРРРРРРРР!!!!!!!!!! өөө заа хичээл тарчлааа.. Одооо шууд гараад хичээлээ практик дээр хэрэгжүүл за. ГАР ОДООО.
гснээс Артгаа Юки 2-ын хоолны жорууд орж эхэлсийшүүүү.. Хоол хош гээ меню байгаа за юу. За багш нь ажилдаа орийдаа үнсий хүүхүүдээ

Барбагш блог-д Амтатхоол блогийн хоолны жорууд орж эхлэв

Барбагш блог-д Амтатхоол блогийн хоолны жорууд орж эхлэв. Артгаа Юки 2-н гал тогоо байгаам. Манайхан Артгаа багшаагаа ахлах тогооч, Юки аниагаа ахлах туслах нь гэж дуулж л байсан байх. Тэд он удаан жил хөтлөн явуулж, цагтаа түмнийг түжигнүүлж, бумыг бужигнуулж байсныг худлаа гэвэл бас л муухай хэрэг болно. Зурагтай бол зурагтай, хэмжээ дамжаатай, хэрхэн хийх аргатай жор шиг л жор жорууд билээ.
За ингээд Барбагш сургуулиасаа хоолны хөөрхөн жорууд сураад, хийгээд, алаад өгөөрэй.
Ооо шээт. энэ линк нь худлаа болчиж. Энд дараад ороорой.

Зурагтаар ярилцлага өгөөд

Зурагтаар ярилцлага өгөөд

Зурагтаар ярилцлага өгнө гэдэг чинь нарийн шүү дээ. Юун зүгээр нэг зурагчинд зурагаа авхуулах. Тэрнээс чинь ярвигтай. Одоо зүйрлүүл нэг, даалгууры нь хийхээ мартцан аймар зоддог багш мангар ууртайгаар уртлын хүүхдийг шалгаад байжаах энтэртэй л ойролцоо мэдрэмж төрнө дөө.
Би ярилцлага өгөөдөө. Жийнкэн. Эхлээ л тэр хүүхэн нь өөр тийшээ хараад ярьжээдийн. Эрхэм үзэгчдээ.. гэж мэгээд. Тэгэнгүүт л оо..о...одоо ингээд гарлаа шүү дээ гэж бодонгуут л хүүхний дуу холдоо л явцан. Нүд мүд бүрэлзээ л. Энэ дээр өөрийгөө сайн хянахкуу бол нүд чинь буцаж нээгдсэн ч гэсэн чих чинь онгойхгүй тэгээд нэвтрүүлэгч хүүхэн чам руу хөөрхөн хараа л инээмсэглээ л ам нь хөдлөө л байдийм байна лээ шүү. Ер нь дохионы хэлээр ядаж л "больёоо, байеээ" гэсэн үгнүүдийг сайн сурцан байх нь зүгээр санагдсан. Тэгээ л тэр хүүхэн рүү нэг заагаа л, чих рүү гээ заагаа л, "үгүй, үгүй, дахиулая" гэсэн дохио гараараа өх гэж хичээгээ л хий ангалзаад байлаа даа. Тэгж тэгж бүх юм зогсонгуут сая нэг нүд чих онгойж байгаа. Тэгээ л, сая яасан бэ эгчээ гээ л өндийсөн чинь найруулагч нь аймар сүртэй ирээд ширээн дээр 2 хуруугаар тулаад над руу духаараа харж, минут орчим цоо ширтээд. Аймар байгаам чинь тэр хөмсөг мөмсөг нь. Тэгж тэгжаагаа л долоовор хуруугаараа нэг аймар зангачаа л яваад өгсөн. Айсандаа улам шооконд ороод. Мидкүэ хөл мөл бол мэдээгүй л болчих шиг санагдсан. Ингээд ахиад эхлэх юм болов.
"Заа дүүбл явлооо" гээ л нэг солгой хоолойтой хүүхэн орилдийн. Байхгүй ээ байхгүй, дотор ахиа л бөмбөг дэлбэрч эхэлсэн. ...за бүрэлзэх нь дээ.... за бүрэлзлээ дээ,.... чих шуугисаан, ....хаагдлаа даа хаагдлаа... бүх юм хаагдл...

Гэнэт намайг мангар хүчтэй алгадав. Баруун гацар урагдаа л явчжугаам. Нүдээ нээгээ л харсан чинь ширээний хөл харагджийнэ. Толгойгоо эгцлээд хартал нэвтрүүлэгч маань надын дээрээс тонгойцон нөгөө гараа далайцан яг ахиж алгадах гээд суужийнэ. Тэгэхэд нь би гары нь барьж аваад "хэрэггүй дээ би аль хэдийнэ ухаан орчлоо, одоо хангалттай"! гэж эрсxэн хэлсэн юм. Ингээд шууд өндийн босч хувцсаа янзалж, үсээ хажуу тийш нь самнаад "эхлий" гэж төлөв байдлаар хэлчээд ширээнд суув.
Гэтэл найруулагч шуугиад ороод ирлээ. "Насаараа юм найруулж явлаа, цагтаа рояал ч чамаас дээр найрагдчдаг байсийм шүү" гэнгээ шууд гараа зангидаа л дух руу дэлсдийм даа. Тэгсэн л нэвтрүүлэгч эмэгтэй, "хөөш тэр зочны дух яачваа" гэж орилоо л. Тэгсэн нөгөө талаас оприатр нь орж ирэнгүүтээ "ахиад хальс үрүүл өөрий чинь хальслий шүү" гэж шивнээд нэг хурц үзүүтэй юмаар бөөр лүү гатгасан нь одоо ч дотыг минь жихүүцүүлсээр байгаа.
Ингэж ингэж будилжээж нэг юм яриандаа ороод. Дүүбл явлооо гэсэн дуу ч хадлаа, нэвтрүүлэгч ч хоолойгоо заслаа, би ч мэдрэлээ хүчлэн барьлаа, гараа дас зангидлаа, доод уруулаа цус шүүртэл хазлаа...

... Эхний асуулт дээр нэвтрүүлэгч маань намайг харж харжээснааа, "өөрөө шүтлэгтэй юу?" гэж асуудын. Тэхээр нь аймар серёзны байжаагаа л "юу л даа, би ч одоо нээх шүтлэг энтэрсээд байх юм бол байхгүй хө. Та юунаас болоод ингэж асуух болов, би тийм тохьтой, учир мэддэг хүн шиг харагдаж байгаа биз, тийн?" гээ л тэглээ. Тэгсэн харин хүүхэн, "гүэ наад духы чинь хараад чамайг бурханд нэлээн мөргөдөг болуу л гэж таалаа л даа" гэж авсан. Найруулагчаа өмөөрөөд байгаамуу яагаад байгаан. Угаасаа би тэр цохьсонд нь нээх юм хум санаагүй шд. За яахуу тэгээд ярианаасаа жоохон сийрүүлий л даа одоо:
-За тэгээд Артгаа, ер нь амьдрал ямар байнаа?
-Юу л даа, одоо тухайлуул... өөрөө яг улсын аль салбарын амьдрал асуугаад байна вэ? Улстөрийн үү, нийгмийн үү, даатгалын системийн үү, соёл боловсролын уу, уул уурхайн....
-Гүэ чиний өөрийн чинь амьдрал?
-Өө хэхэ, ийм жижхэн юм ярихиймуу би? Сонин л санагджийнэ. За яахуу би бол нэг тийм ...күүл, тээ одоо. Тэгээд олон талын... тээ бас тийм олон авьястай, ер нь.... тээ одоо. Ийм сайхан л.. нэг залуу байна л даа. ..
-Гампын тухай ярина уу, түүнийг юу гэж боддог вэ?
-За би воллл.. одоо.... Гампын тухай би мэдэхгүй, түүнийг ерөөсөө боддоггүй, ..тийн.
-Эмэгтэй 2 багшаагийхаа тухай ярина уу, ямар нэг санаа оноо байгаам биш биз?
-Дугай л бай л даа.
-За уучлаарай, өөр нэг асуулт тавий. Барбагш блог чинь....
Гээ л явжээсэн нэг мэдсэн чинь чих шуугиа л сонин, бөмбөрцөг дотор ороод эргүүлүүлээд байгаам шиг болчвоо, хамаг юм дайвалзаа л. Тэгсэн харин өлсөж үхкжээсэн байгаа байхгүй юу. Сүүлдээ бүр эрүү зуураад, ам мам ангайхаа байгаад. Нэвтрүүлэгч хүүхэн ч асуугаа л байлаа асуугаа л байлаа.

Гэнт л уур хүрээ явцан. Тэгэнгүүт ухасxийж босоо л ширээгий нь байдаг чадлаараа дэлсээ л, "миний ер нь ямар байх нь таануусд ямар хамаа байнаа! Яасан хүний хэрэгт дуртай улсуудав!" гээ л ориллоо. Тэгэнгүүтээ нөгөө хүмүүс рүү нь эргэж хараа л, "Би өлсөөдээнэ за! Мэджийнүү та нар энийг! Чи наад дурангаа унтраа! Чи битий худлаа цаас барьчаад зогсоод бай! Чи хэн юм? Иржсоороо? Тийм юу байдийн, гуцалгүй замаас холдоод өг!" гэж бүгдэнгий нь будаа болгож хаяа л нэг хаалгаар гараад явсан төөрч орхидийм байна. Баахан л коридоор, бөөн л хаалганууд. Сүүлдээ айх ч шиг. Ингэж яваад морг руу орчих вий дээ гэсэн бодол хүртэл төрөөд. Хамаагүй кино үзмээргүйм байна лээ. Тэгж тэгж нэг юм "гарах" гэсэн бичиг олоод нарийхан коридоороор түргэн түргэн алхаллоо.

Тэгээд нэг булан тойрсон чинь харин найруулагч, оприатр 2 нь яг намайг хүлээгээд коридоорын 2 ханыг түшээд зогсжээдийм даа. Шууд эргээ л нэг явчдиймуу гэснээ бас нэрээ бодоод урагшаа алхлаа. Тэгээ л "ээ хүүр! ээ хүүр! хэрэггүй түрүүн томорлоо, дугай гараа явчдаг бээж. Алуулсаан одоо. Аа яаху, аллаа гээ л орилно доо..." гэсэн шүү юм бодогджээв даа тэхэд.

Замдаа 2 удаа сууж нэг нэг гутлаа үдээд. Утсаа гаргаж харж зогсоод. Мийсэж бичээд. Хананд наасан бичиг сачиг бүгдий нь уншаад. Нөгөө 2 явдгүй ээ. Тэгээ л эцсийн аргаа хэрэглэхээр шийдэж, утсаа чихэндээ наан өөртэйгээ худлаа ярьлаа даа: "За юу байна, юмгүй дээ. Миний өчигдрийн зодсон хүн гайгүй юу эмлэгийн машин аваа л явсан даа. Ааан, одоо хэн онгироод байгаан? Байжий, одоо очоод зодно гээ хэлчих. Ай? Гуруулаа байгаамуу? Хээ! Гуруулангий нь зодно гээ хэлчих. За одоо очлоо, би исто эиймэр ууртай байна" гэж ярингаа нөгөө 2-т ойртоо л, айгаагүй дүр үзүүлээд дундуур нь гараа явчий гэсэн чинь, хүн биш хувцасны өлгүүр байсийшд дураак чинь. Эвгүй газар хувцасныхаа өлгүүрийг тавьдаг тэлвийз байлээ дээ харин ч нэг. За ингээ л гэртээ ирсэн чинь хамт амьдардаг хүмүүс намайг харснаа, чи чинь яасан хөгширчөө вээ гээд салдгүй. Толинд харсан чинь нээрэ даруй 5 насаар явцан байдийм даа. Аа яахуу, настай хүмүүс хашир байдийн, түшигтэй сайхан. Юундаа ч гутархуу.

Гэх мэтээр хорвоогийн 2 цаг гаруй хугацаанд өгөө аваатай үзлээ дээ CNN-ийнхэнтэй. Энэ долоо хоногийг дуустал дэлхийн мэдээ булангийн, өнөөгийн онцлох хүн сэдвээр орой бүр гарахын гэсэн. Осама Обама 2 нь яацын байгаан хэн мэдхэв.

Зиак...

Photobucket

(хаалга онгойлооо.., хаалганы цаанаас толгойгоо цухуйлгаад хүүхүүдээ эхлээд симээрхэн харчий гэж бодсон чинь азаартаж бантсандаа орооод явчлөөө...орж ирээд сандал дээр суудаг баатар болсон чинь хэмхэрхий сандал дээр суун нурж унах нь тэр .. түс тас түмпэн шанага!!!)
Ахэммм!!!! Ахэммм!!!! Зиааа нэг иймэрхүү л хүн дээ би. Монгол хүн шүү би морьтой хүн дээ биии. САйн байцгаануу ? Шинэ багш магш гээд майр сонжуулах нь дээ одооо яаанаа. Юуны өмнө энэхүү сайхан хүүхэд шуугисан номын их өргөөдөө өчүүхэн надад итгэл хүлээлгэн байж багшаар авсан 3 багшдаа баярлалаа башийлалаа гэж хэлмээр санагджийн. Үнэхээр хамрын самсаа шархирахгүй байхын арга алга гэдгийг бас цохон тэмдэглий (нусаа пүн хийтэл нийв).. За тэгээд хаврын хавсарга хавирга нэвт ч гэсэн ийм сайхан билэг дэмбэрэлтэй өдөр анхны хичээлээ орох гэж буй явдал нь юутай таатай вэ гэж олон юм шал шал гэлгүйгээр шууд ажилдаа орий тэхүү. Тэгий тэгий.
За өнөөдөр яахуудээ танилцах маркийн юм болоод дуусгая даа түхүү? Өөрийгээ эхлээд танилцуулий (угаасаа өөр дараа нь хэнийг ч танилцуулкаад байгаан хихих) За миний бие блог млог нээж эхлээд яааааггг 1 жил болжийн.(цаг харав) Үнэн бацкаан байгааздээээ.Гэтэл одоо ингээ барбагшийн сургууль дээр явжийдаг. Күйэмөн ,,,хүний амьдрал аа гэж ..галзуу барын амруу гараа хийхээс ч буцахгүй явлаа, одоо бол Гюлүтаминнн (ийм нэртэй билүү юу билээ)... өөө шээт хадуурцан явжийн (эмээ уув),,,,, Ингээд багш болчихно гэж зүүдлээ ч гүй явлаа. Зүүдэлчлүү.. Би тэхдээ юм болгон дэээр л ТИЙМЭЭ БИ БАГШ ХҮН Л ДЭЭ гэж хэлдэг байсан бас их зөнтэй байж шүүү тэнэг царайлчаад.
Би тэгээд ер нь бол нээх тийм “жор мэддэг эмч мэмч” биш шүү хүмүүсээ,анхааруулчий.. зүгээр л “ зовлон үзсэн чивганц” .. тийм болохоор өөрийн үзэж харж, туулж туучсан туршлага дээрээ үндэслээд хичээлээ явуулах болнооо. Дүн мүн гэж байхгүй, журнал ч байхгүй, ирц мирц ч бүртгэхгүй, угаасаа надаа цүнх ч алга тэхүү. Тэгээд би ер нь бол жоохон далийж хадуурах хандлага ихтэй (жоохон моохон гэчижээээээ хихихи), сул яриа, хар яриа, хараал ерөөл хэлэх магадлал өндөртэй. Сда (тээр ! харжийнуу ) Ерөнхийдөө танкай балмад талдаа хүн шүүү.. За тэгээд шинээр оржийгаа болохоор мэдэхгүй чадахгүй зүйл их гарах байх, та бүхнийг тусалж дэмжинэ гэдэгт итгэж байна АЖЖА АЖА АМЖИЛТ!! Гэж гоомоороод яахав. Тэхдээ намайг харж үзээд нээх битий мяаалаарай. Майр сэтгэлээр унамхай шүү би мэдүү.Бас тэгээд майр нэрэлхүү, хяаадаа лаг ичимхий, хаяадаа лаг нүүрэмгий,хаяадаа майр хөөрхөн, хаяадаа үнэн үзлийн, хаяадаа майр бүдүүн, хаяадаа Monica Bellucci, хаяадаа уйланхай, хаяадаа дууланхай... заза дуусашгүй нь ээ. ЗА бас хөгжим мөгжимд их дуртай хөөрхий, урлагийн бурхан Янжкааг байнга дахин шүтээстэй,,, гснээс та нарын маань давсаг мавсаг чилжийнүү? Бааж шээх хүн байвал над шиг нэрэлхэлгүй шууд гараа явчаарай. Би ёстой муухай нэрэлхүү хүншт, миний тухай сайн мэдий гэвэл дараа заваараа манайхаар ороод гараарай. Үүдэн дээр ирээл “ Сим Сим. Хаалгаа нээ” гэж динамиктай, нюанстайгаар монотонный хэлээд баруун гараа өргөөд, зүүн хөл дээрээ дэгэн догон хийж, газар хэвтэж 3 удаа зүүн, 4 удаа баруун тийш хөрвөөвөл хаалга өөрөө нээгднэээ ...
Гснээс би одоо та нарын бичих сэтгэдлүүдийг уншаад надыг хир хүлээж авч байгааг харна штээ. Dangerous Minds киноны оюутнууд байвал ёоонооо Сүнжид багш болох нь бээшт, яаадгүлэээ.
Хир урт юм бичив би сая? Үргэлжилсэн үгээр бичихээр хаяадаа шал залхуутай байдгийн тээ. Нүд мүдийг нь чилээчих вий дээ амьтны үр, ангирын зулзагуудыг няааккакака.. Дундуур нь бас зураг мураг явжийвал аштай юу.
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket

Дараагийхаа хичээл дээрээ ёстоой гого хичээл орноо за юу?? Тэр Хүртэл БАЯРТАЙ БАЯРЛАЛАА !!! ТЙМЭЭ БИ БАГШ ХӨӨН!!! ТА НАР САЙН ХҮҮХДҮҮД!! БИ МЭДЭНЭ!! SERIOUSLY!! БАИРР ХҮРГИЙ!! ДИХДЭЭ,, SERIOUSLY ТА НАР ТЭНЦЛЭЭ !!!

ДРРРРРРРРРРРРРРРРРРРРР!!!! Хүүе за хонх дугарчлааа байна.YEAH!!!!ҮҮҮҮҮҮ!!! Тарж үзий. (доороо бүжиглэв)гээлүү ийм муухай багш байдаг гэнээ муужирлаа.

Барбагш сургуульд цагийн шинэ багшаа ирлаа..

ШалПалл блогийн эзэгтэй шал сонин хүн манай сургуульд шинээр ирэв. Нэрий нь Цитрус гэнэ. Цитрус бол нэг шар өнгийн жимс байгаа юм. Гэхдээ түүний Дуламчик нэр нь л өөрт солиотой зохьсон санагддаг байжилээ.
Одоо тэр Юкитэй нийлээд, Идеагийн хэлснээр мэдрэмжтэй, мэдлэгтэй, мэргэжилтэй, мэдрэл муутай мэдээ, ярилцлага, бичлэг, үлгэр түүх хүүрнэх нээ.
Зиа ингээд Цитрус багшийгаа цэцэг барин угтацгаая! гэж Юки аниа нь хэлүүлсийм шүү.
Энэ хувийн болоог нь: http://shalpal.blogspot.com/

Аймар мэдээ. Вена хотод өнгөрдөг мигмар гаригт 14 настай охин төрсөн ижийгээ 7 гутгалж алав.

Сэтгэлийн хямралд орсон шилжилтийн насны охин өөрийн хөтөлдөг үй түмэн блог, фэйсбүүкүүддээ хараал идсэн амьдралын тухай, өөрт нь таагүй хандаж байгаа хүмүүсийн тухай, төрөлх Чех орондоо очмоор байгаа тухай болон баанны өрөөнд орж хайчаар судсаа ханамаар байгаагаа, багадаа амиа хорлох гэж оролдож байсныгаа бичдэг байжээ. Цагдаа нар, сэтгэл зүйчид одоо тэр бүхний нь чех хэлнээс орчуулан судлаж байна. Охины бас нэг асуудал ижтэйгээ таардаггүй байв. Байнга хэрэлдэж, заримдаа гар ч зөрүүлцгээдэг байлаа. Ижийнхээ будаг шунхыг түрхэх гэж хүртэл бөөн хэрүүл үүсгэж байж. Харин аав нь мөнгө өгч мань охиныг ашгүй будагжуулж, чөлөөтэй дүрсээ шахахад нь тус болсон байхым :D. Охиноо томоотой, онц сурдаг, хэвийн сайхан байгаасай гэсэндээ ээж нь сургуулиас нь өөр газар явуулдаггүй байж. Охин ч гэж охин, бүтэн өдөржингөө интэрнэтэд суудаг байжээ. Ээж интэрнэтий нь хаав. Охины тэвчээрийн утас ч нарийсч ирэв. Ээж нь түүнд ертөнцийн хамгийн адгийн мангас мэт санагдах болсон байнаa. Тэр охин блогууд дээрээ ээжийнхээ тухай:
... ийм ээжтэй байснаас шоронд байсан нь надад 100 дахин илүү...
.. өнөөдөр би тэр я...н, тэр f..king b..ch рүү харааж ориллоо....
... би түүнд өнөөдөр, чи үхэх ёстой хүн гэж хэллээ...
... тэр үхээсэй гэж би үнэхээр их хүсч байна... гэх зэргээр бичиж үлдээжээ.

Нэгэн гэр бүл ийнхүү эмгэнэлтэйгээр сөнөв. Шооконд орсон 53 настай аав, 12 настай дүү банди 2 нь одоо ч хэвийн байдалдаа ороогүй байна, сэтгэл зүйч эмчийн хяналтад байгаа.
Тэр 2-ийг гэртээ ороход нь 37-хон настай ээж нь цээжиндээ балиус зоолгоотой хэвтэж байхыг нүдээрээ харсым чинь арга ч байжүү. 25 санжийн гал тогооны том гутга.
Тэр өдөр охин хичээлээс тарж гэртээ орж ирүүтээ ноотбүүкээ шүүрэн авч блогдож эхэлжээ. Ээж нь тэвчсэнгүй хориглож, улмаар хэрэлдэж, зодолдоод, хүний эх юм гэсэндээ нотбүүкий нь газар хага шидсэн байгаам. Ингэсгээд ээж баанны өрөө рүү явахад охин нэг гартаа гутга барин ардаа нууж араас нь дагаж.

Охиныг олох үед маш их уйлсан байдалтай, гэхдээ баяр хөөртэй байжээ. Гэмт хэрэгтэн одоо шоронгийн ажиглалтын камэрт ганцаараа хоригдож байгаа. Сэтгэл зүйч, эмч нарын бүтэн баг түүн дээр ажиллаж байна.

Ингээд сэтгэл зүйн мэргэжилтэнтэй хийсэн яриаг хүргий:
-Яагаад ийм явдал болвоо?
-Илэрхий л байна л даа, шилжилтийн нас бол хэцүү үе, үүнээс үүдээд эцэг эхтэйгээ сөргөлдөж эхэлдэг. Энэ явдал бол цоо эрүүл ухаанаар хийгдсэн хэрэг биш, удаан хугацааны туршид хуримтлагдсан сэтгэл зүйн хүндрэл. Харин охин арай л дэндүү дүрдээ орчихлоо л доо.
-Энэ аймшигт явдлын ард юу нуугдаж байна вэ?
-За, ер нь бол охины хийсвэр төсөөлөлд энэ хэргийн дүр зураг эртнээс боловсруулагдаж байжээ. Урьд нь бол хүмүүсийн өдрийн тэмдэглэлээс сэтгэл зүйнх нь өөрчлөлтийг харж болдог байсан, харин одоо бол интэрнэтээс л харчихаж байна. Тэхээр охины хийсвэр төсөөлөл гэнэт ямар нэг хаалт мулт үсрэх мэт тэсрэн гарснаар дээрх хэрэг явдал болсон байна Тэр үед охин өөрийн ухамсар, хяналтаа бүрэн алдсан байсан нь тодорхой.
-Ээж нь яах ёстой байсан бэ?
-Ээж нь охиндоо нэг алхам буулт хийж, асуудлыг намжаах ёстой байсан
-Тэр одоо маш их уймарсан, шаналсан байдалтай байгаа...?
-Одоо тэр хийсвэрлэлээс бодит байдалд хүрэхэд алга дарамхан зайтай байсныг сайн ойлгож байгаа байхаа.

Гэсэн нэг ийм аймшигт, хоорроор мэдээг Артгаа багшаа нь аймшиггүйгээр хүргэв. Болоогчин хүний хувьд болоог, интэрнэт тойрсон асуудлын талаар зүгээр өнгөрч чадсангүй. Цаашдаа болоогоос болж хэн хэнийг хэрхэн алав гэдгийг ингээд сайхан мэдээлж байнаа.
Тэр аав нь охинд алган боов амсуулж, ээж нь охинтойгоо найз шиг нь ойлголцох л газар байж дээ. Гү тэгээд гадны орноос ажил хийж, амьдралаа өөд нь татах гэсэн гэр бүлүүдэд хүүхдийн хүмүүжлээс эхлээд их л асуудал орхигддогийн нэг жишээ энэ дээ.
Ээ дээ шавь нар минь юмыг бага дээр нь анзаарч засаж яваарай даа. Бас хавь орчныхноо, өөрсдийгөө анхаар. Интэрнэтэд, болоогд донтох байдал ажиглагдаж байнуу гүй юу. Цаагуураа сэтгэл хямралд оруулаад алдаг байх нь байшүү. За багшаа нь гарлаа. Алиу үнсий, тэр эмэгтэй шавь нарыгаа.

Хүүхнүүдийн тухай нүцгэн үнэн

Бидний эхлэл болсон хайрт эмэгтэйчүүдийхээ тухай нэг ч бичээгүй хэрнээ хорвоогийн бусад хэрэгтэй хэрэггүй явдлуудыг бишгүй бичсэн байхам даа би. Энэ муу шүү.

За өнгөрсөн маартын наймны мэнд шүү манай сайхан бүсгүйчүүдээ.

Эрчүүдийн дунд байдаг тэдний тухай хамгийн түгээмэл 2 ойлголт бий:

1. Бөөн ядаргаа!

2. Ай хөөрхөн хүүхнүүд минь, та наргүйгээр бид хэн юм бэ!

Тиймээ тэднийг янз янзаар л хэлцгээдэг, бүр зодож нүддэг улсууд ч бий боловч тэд энэ дэлхийгээс яваагүйгээр барахгүй улам олон болцгоож байгаа нь азны коля ч юмуу? Тэднээр нуруугаа маажуулах, май гэж аманд нь маруужин ойртуулснаа гэнт аваад хахаха гэж инээхээс илүү сэтгэлийг баясгах юм гэвэллл.. одоо пиав миав л байна даа. Гэтэл пиав биенд муу гэжээдэг. Харин тэд бол биенд сайн. Өөр олон сайхан талууд ч бий дээ (Хөмсгөө хөдөлгөв). Тийн, би эмэгтэйчүүлд нугасгүй хүн байгаам.


Ингээд тэднийхээ тухай ярилцая.

Тэдний маань тархины нэг газар алтан зүү жин хийтэл хатган нэгэн сайхан чихэрлэг бодол ургуулсан байж болноо. Харин тэр их тархи, бага тархи, жоохон тархи, улаан тархи, намалдаг, самалдаг, тагнай, үүдэн шүдээр дамжин амаар гарахдаа тухайн эрхтэн болгон дээр хувирсаар анхны бодолтой өчүүхэн ч төсгүй болсон байх нь элбэг:

-Хайраа, манай ажлын хүн биднийг хуримандаа урьсан.

-Аа тэгээ юү хө.

-Хайраа наад хомхойгоо хурдан эдгээ л дээ.

-Эдгэчихнэ шүү дээ тэгжугаа л.

-Хурдал л даа

-Гү юунд ингэтлээ миний хомхойг ад үзнэ вэ?

-Миний хайрын уруулыг долоосон хэнийг ч би ад үзнэ. Чи урьд нь яг хэдэн хүүхэнтэй байсан? Тэрийгээ хэлчих!


Тэгснээ тэд гэнэт ямар ч барьцгүй, тамхины утаа шиг тэнэсэн ярианаас гэнэт эргэж анхныхаа бодол дээр очиж чадах л улс:

-Энэ чинь зүгээр л нэг яр шүү дээ..... Удкуу л эдгэчнэ.

-Паах яасан заваа юм ярьдий, надаа халдахуу наадах чинь?

-Халдана

-Түгүүл наад халбага хурдан тавь, миний иджаагаа юмнаас дахиж битий амс!

-Заазаа..

-Гэснээс наадхан дээрээ миний крэмнээс түрхээрэй!

-Яахын?

-Хүн амьтан харахад муухай биз дээ?

-Хэн харахад?

-Хуриманд очийшдээ мээкээмнээ!


Тэд ер нь олон юм чадна. Бүх үйлдэлд нэг ижил үгээр хариу реакц ч өгч чадна:

-Оо боже мой.

-Аая, миний эхнэр гадаадаар уулга алддийн хэ хэ. Яасан янзагаанаа?

-Боже, маргааш миний төрсөн өдөр. .

-Аая!

-..Ооо боооже мой!!!!

-Яаваа бас?

-Зицгээгээс мийсэж ирчиж, намайг эргүү авгай гэнээ. Яанаа, бооже!


Ээж аав 2-г ингэж ярилцаж байх хооронд 5 настай хүү нь найзтайгаа хуучилж сууна:

-Mанай ээж шөнө ..боже мой! ..оh бооже! гээ л байдаг...


Заа тийм бээдийм бээжээ гэж бодоход бас тэднүүс чинь чухам юугаараа бодож сэтгээд байгааг нь мэдэхийн аргагүй улсууд шүү дээ:

-Миний хөөрхөн эхнэрээ, чи тэгээд хаана яваагаа мэдкүүнүү.

-Мидкү бээнэ.

-Ойр хавьд чинь юу байна? Хэлээдэх дээ!

-Түүц-э, моод-о, хашааа....

-Гүэ онцлог юм юу байнаа?

-Автуусны буудал..

-Наадуул чинь хаа сайгүй байдаг юмнууд байшдээ! Онцлог юм хэлээдэх л дээ, тийм байшин ч гэдиймүү!

-Аан хэхэ, хайр нь мэджийнаа. Тийн энд байшин байна. Баахан цонхнуудтай....

-Ёоооооооё!

-Юуны чинь ёооё гэж, юундаа уурлаад байгаан! Би яахын өөр? Иймхэн юм мэдчиж чадку чамайг ямар эр хүн гэхийм бэ ай! Ирээ ир хурдан ир!.... дийд дийд дийд..


Гү тэгээд горьгүй ч улсаа даа гэж бодохоор бас зэвүүн дээ зэвүүн цэцэн бэрүүд байгаам:

-Зиа сайхан... Оо будаатай хуурга уу, толгой чанана гэсэн яа...

-Миний хайруушка, наад гэдсээ нэг харчих даа. Будаа чинь хөнгөн шингэн, миний хайрын царайг тунгалаг сайхан болгоно, амархан шингэнэ, зүүдлэхгүй, өглөө сэргэлэн....

-Заа заа. (бувар бувар)

-Амттай байгааз дээ?

-Мхм. .. Чи тэгээд авсан толгойгоо хөрөгчиндөө хийцнүү тэ?

-Хихи хайр нь тэрий чинь маргааш яг авчнаа за, миний хайр байху уухуу сүүтэй цай уухуу?


За харин олон юм зэрэг анхаарч чаддаг гээд байхаар хэтэрхий олон юм анхаарсаар байгаад заримдаа гам алдах тал бий.

-BUZZ!!

-..

Танил боловч удаан юм яриагүй эмэгтэй гэнэт бузз-длаа. Хийж байгаа юмаа орхиод би бичлээ:

-hi, yaasan ho? харин тэр ямар хариу өгч чадна гээч:

-Puuh yamar sonin hun be, yostoi sanaand oroogui hun yavjiishd. za yu bainaa...

Күэ ер, хүн өдчөөд, тэгж будилжаах гэж.


Бидний нар болсон бүсгүйчүүд маань үргэлж л эдийн засгийн хэмнэлт хийхээр хичээдэг улс. Баярлууштай гэж яаваа. Гэвчиг...

-Пөөх, яасан том пүүдэр вэ хө?

-Тийн, аймар ашигтай, 2 жил элбэг түрхэнэ. Бараг 20% химдхан гэж худалдагч нь хэлсэн. Би хэдэн төгрөг хэмнэсэн байна хайраа хэлээд өг дөө?

-Хугацаа нь хэзээ дуусахы нь харсан уу?

-Хайр нь харсоон. 3 сарын дараа.

-... (дяуннн!!!)

-Яасан бэ хайраа? 3 сарын дараа л гэжээсийшд.



Эмэгтэйчүүдээ гэж. Бүх юмны эх, эхлэл болсон хүмүүс гэдэг. Би энүүнд итгэдэг. Бид эмэгтэйчүүдийн ачаар л бий болсийм шүү дээ. Тэдний сониуч зан байгаагүй бол яах ч байсийм билээ. Адам мөрөөрөө суужаахад, Ева л тэр яавлагий нь идчээ биз дээ?Ай?

За за алиу. Үнсий.

Аюул ард гоцорчиж

А ти түрүүн Артгаа багшийн сургуульд аваарын дохио хангинаад гадаа зогсож байгээ талаар мэдээлсэн. Хэсэг хугацаанд тамхилах нь тамхилаад ажаал зогсохнээ бөмбөг этр дэлбэрсэнгүй гэнэ шүү. 5 гал сөнөөгчтэй галын машин ирээл учир тоймгүй дохиогоо хангинуулаал... Тигсэн яасан... 5 давхарт нэг оюутан пэлээтэг залгаа орхицон байжээ, тэрийг нь гал мэдрэгч мэдэрцэн байжээ гэжжж...

Сониен тэ, оюутнууд нь тэгээл далим үсэргээл гилс баар сав, биллиард этр гэгээд явчих ч гүү ен, гүү ядахнаа дэлэврүүл хэлтэрхий ирээд оночино гэж бодоод холдож болдгүүл юм байхдаа. Сайхан тайван улсын оюутнууд хүртэл тайван байхымдоо гэжжж... Артгаа багшээ сайхан зантай байдаг нь үүнтэй холбоотой байхоо... Манай Го багшээ ч сайхан л зантай хүншт ерр нь

Мэдээг дангаар нь хүргэж мэддэггүй Юки
Болсон болоогүй бодлоо гавчуулжээдэг Бодь Юки

Аюулын тухай шуурхай мэдээ

Дииуун диииууун дииууун... Дөнгөж сая Артгаа багшийн сургуульд аюулын дохио дугарсны улмаас бүх оюутан, багш, ажилтан, ажилчид гадаа гарч зогсоод байнэээ.

Гайхалтай нь гадаадын хүмүүс аюулын дохио хангинахаар дээр доороо оролцоол, бөөөн пижигнээн болж хаалга руу дайрдгүйн байна гэнэээ. Тааваараа алхаал гадаанаа гараа зогсчдийн байна гэжээшт. Кино, жүжиг, гошин шогоо үзчээд гарахдаа жихэлддэг манайхан ийм дохио дугаруул яахолоо гэж бодонгоо энэ мэдээг нийтэлж байна.

Газар дээрээс гал халуун мэдээ хүргэсэн галзуу Юки.
Мэдээн дундуур мээкээ бодлоо шургуулсан мээнэг Юки нар нь.

Би гадаадад байхдаа

Дахиад Австрали явмаар санагдчихлаа. Урьд нь бас явмаар санагдаад байсын уг нь явж үзээгүй л дээ гэдэг онигоо шиг би дахин дахин гадаад явмаар санагдаад байдын. Заавал австрали биш гадаад л бол гадаад. Эрээнэнграад хот байсан ч болно. Тэхийн тулд надаа гадаад паасвард хэрэг болно. Гадаад паасвард авахын тулд иргэний үнэмлэх хэрэгтэй. Тэр иргэний үнэмлэхийг авахаар цэрэгийн зарлан ирнэ. Цэрэгт явахаар хүн амьтанд зодуулж нүдүүлээд бүтэн жил ажил хийхгүй мөнгөгүй болоод гадаад явах лөөлөө болно. Би гадаад лав явкуу ээ. Уг нь ёстой явган ч болтугай нэг хилийн дээс алхаж гарчаад буцаж оронгуутаа ээээ эх орны маань салхи, дэлгэсэн тэрлэг шиг нутаг мутагаа гээд уулга алдаж үзхийсэн.

Уг нь нэг тэгээд хэнгэнтэл санаа алдаад нутагаа сансан сэтгэл мээнь, хүний унасан газраа гэж, аргагүй л нутгаа санах юм даа хүний нутаг удахаар, унасан нутаг угаасан ус минь гээл гоё гоё үгнүүдп хэрэглэж болно шүү дээ. Тэгээл жоохон цэмцгэр загнаал таануус жинхэнэ азтай улсаа монголдоо байна гэдэг. Би дахиж гадаад явахгүй одоо монголоо хөгжүүлэхээр ирсэн гээл яриул аан сүртэй биздээ. Зиа энэ бол эхний хэсгийн яриа шүү дээ. Ирчээл эргүүм шиг хэдэн жил болсон байж нутгаа саналаа ээжийнхээ цайг майг гээд унуул шоолуулна шүү дээ. Юмны тунг тааруулах хэрэгтэй.

Зиа жоохон удаад ирвэл бүх яриагаа намайг гадаадад байхад гэж эхлэх хэрэгтэй. Намайг гадаадад байхад мөн ч хэцүү байсы шүү тэгээл сүүлдээ янзтай болдым даа. Хүн ер нь олон хүмүүстэй аан нөхөрлөж бариад явбал. Нэг хар нөхөр байж билээ. Тэрүүнийг бол мань үйлийг нь үздэг байлааашд гэж ярина шүү дээ. Тэхээр хүмүүс юугэж ойлгох вэ гэхээр энэ гадаадад явжаагаад өөрийн хүчээр лайтай амьдарч байсан аафриг баагийгийн үйлийг нь үздэг аймаар гар байж. Монголчуудад бол африкууд чинь майк тайсоноор л бууна биздээ. Яс юман дээрээ нэг наранд харалцан ч байж болно. Бүүр нэг шар хүүхэнтэй орооцолдоод гэж авж ч болно. Зиа улс төр эдийн засгийн тухайд бол гадаад мэдээ сайн үзэж байгаа л намайг гадаадад байхад гэж яриад байж болно бүгд амаа ангайгаал сонсоно биддээ.

Зиа нэлээд удаад ирвэл би бүх юмыг үгүйсгэнэ. Аа монголчууд ёстой хийж чададгүйшд. монголд тийм юм байхгүй миа юмаа гээл ярих хэрэгтэй. Эндпээс шууд ойлгогдоно энэ нөхөр нэлээд сүрхий газар гадаадад байж дээ. Манай монголчууд иймэрхүү гардаа гээл. Монгол хүн үнэн бүдүүлэгэээ, хэзээ соёлжноо, монгол хүн үнэн домбоо, монголын агаар үнэн хуурай шүү, ёооёо чигэлэг газар байхынсан, үнэн утаатай үзнэртэй газүар шүү гээл орхи тэхэд л бүх юм ойлгомжтой аан. Энэ Гаампаа ямар лаг соёлтой гадаадууд таньдын бэ, гадаад бол үнэхээр гоё юмаа гээл. Тэгээл бүгд гадаад явах гээл иргэний үнэмлэхдээ гүйлдпэх байхдаа хөөрхийс. Хүмүүс ингээд гадаадад байсан мундаг гар гээд хүндлээд ирвэл сүүлдээ их хуралд үзсэн ч яадын. Хэн энэ муу эрээн хотоос хэтрээгүй гэхийн бэ мэдкүүшд. Эрээн орж тэрэг түржээсэн ч хамаагүй, амээркт талх хийж байсан, солонгост шал угааж байсан гээд бүгд л гадаадад амьдарч байгаа улс. Африкт архиуужээсэн ч яадын.

Би гадаад нэг явуул үнэн далжигнах байхаа. Даан ч бурхан намайг мэдээд явуулахгүй байгаа байх. Бурхан ч гэждээ энэ виз өгдөг газрууд мэдээд байгаа байх.

Намайг сэргээсэн хаврын хөөрхөн улирал.

Шинэ төлүүд нь том болоод өөрсдөө төллөх дөхөж байгаагаас өөр сонин сайхан юмгүй, ёозгүй, уйтгартай хавар болох нүү дээ гэтэл ашгүй урам хугархааргүй сайхан үйл явдлууд ар араасаа хөвөрч эхэлжээнэ даа гэсэн ийм сайхан сунасан өгүүлбэрээр бичлэгээ эхлүүлхийн ялдамд та бүхэндээ хаврын мэнд дэвшүүлье ээ. Нэг сайхан мэндлий даа одоо.
-Сайхан хаваржиж байна уу? Онд мэнд оров уу?
Tэгсэн чинь хаврын синдром хаа хаанаа хөдлөөд санаанд орсон хэлээрээ орчуулдаг болчоод байна даа.
-Oh my spring! Are you ok? Аnd...still аlive?

- - -

Энэ сарын 5-нд УИХ-н хаврын чуулган нээлтээ хийв. Гээ л ингээд цаашаа гоё бичээд явуул тээ. Мидкүүмаа даанч, хүмүүсий нь ч танихгүй :D. Батэрдэнэ аварга, Баясгалангийн нөхөр 2-оос бусды нь зүс ч мэдкү, заримдаа хооронд нь ч андуураад :Р. Түгүүл ядаж ил харагдаж байгаагаар нь жагсаал цуглаан бичий даа. Тэхгү бол ийм богинохон бичлэг гэж юу байхав дээ. 15-хан санчмийтр хэхэ. Жинкэн бичлэг чинь заримдаа мээтр гардаг гэжаагаа шд.

Заа тэр маазрах яахуу. Талбай маань морь байсан бол нуруугаа авцан байхгүй юу, хаа очиж цээмэнт юм даа. Нөгөө хэд маань тэндээ гэр майхнаа бариад төвхнөцөн үү. Одоо газар ухаад хоёр гуруун модон жоогоо хатгаад өгчөөсэй энэ төр засаг нь. Ядаж зөвшөөрлий нь өгчүүл өөрснөө сэвхийтэл босгоод авчxаар хүн хүч байгаа даа. Ай, яадаг бол? Гайгүй байгаа?
Дараа нь жагсаалын бус цагаар тэрүүгээрээ иргэдэд 100 цаасаар үйлчлээд мөнгөө авчаад байвал аштай юу, дараагийн хаврын уриа лоозон хийх, жагсагч ард түмэндээ өх урамшуулал энтрийхээ санхүүг босгоо л авчийшд. Муудаад, дүүрч бариад ирэхээ нь энийг янзалж өг гэж жагсаа л засуулчна.

Одоо бусад холбооныхон нь барьцнаа яг. Газар олголтонд нь анхнаасаа хянамгай хандаасай даа хотын захиргаа. Ядаж хооронд нь хагас хагас мээтрийн зай гаргахгүй бол өөрсдөө зогсох газаргүй болоод жоогооныхоо дээвэр дээр гарч лоозонгоо дэвж зогсжаагаад нураад, дээвэр нь цоорч доошоо ойчоод хүн амьтан заваан болхоос гадна бэртэж гэмтээд сүйд болы шүү. АНАТХ-ынхан маань нэг юм боджугаа байгаа, надаас дор хүмүүс гэж хаа байхав. АНАТХ гэснээс энэ уртлын А-г нь хүмүүс Архи, Авилга энтэр гэж мушгиад мөн хөглөж байнаа. Ийм гэнэн гаргалгаа ч хийж бас болкуум байгаамаа ер нь. Нэгнээ хүндэлцгээе. Нухацтайхан, хавийн аяга шаазан, хаврын синдром энтрээ оролцуулаад лаанд халаагаад үзвэл, - Аягүй Нууцаар Араас Тасxийтэл Хутгалах гэсэн мийсэж тодорч байна. Одоо ард түмэндээ үйлчлээд тэр жорлонгий нь л түргэн бариад өгчмөөр байнаа. Цээмэнтэн дээр доороосоо даарч л байгаашд бас, xөдөөнөөс 2 сая 5 зууг цохино гэж бодоод ирцэн хүмүүс чинь гэмгүй шдээ, бод л доо цэвдэг сэтгэлтнүүдээ... Одоо нээрээ хаанаас 2 сая 5 зуу олж өгнөө тэднүүс. Хувиасаа л илүүчилж дээ одоо, өөр арга байхгүй. Гээд гатгаад байвал яахуу хаха. Ийм лоозон барьж очиж жоохон үймүүлдиймүү. Хувиасаа өгнө гэсэн чинь нээрээ ойрхон сонсогдоод байнуу гүй юу. Юухан байху дээ уг нь тээ. ..За байтлаасаа зохиосон юмандаа итгэх нь. Сэтгэл яасан эмзэг байнаа. Ууг нь, амласан мөнгөө өг! гэжээсэн улсууд одоо засаг огцор! энтэр болцышд тээ. УИХ тар! гэж бас гал хамгаалагч аваад ай. За яахуу хурлы нь үлдээе, засгий нь бол заавал унаганаа гэхийм бид дээ. Ийм нэг согтуу нөхөр агсан тавьчих гээ л шалтаг хайгаад байгаам шиг жагсаал гэж байнаа бас.

За энүүнтэй холбоогүйгээр нэг сонин ярихад... Яасан? Мэдчихээ юу? За холбоотоиий холбоотой. За тэгээд нэг хаагуураа ч юм холбогдцон нэг сонин ярихад:
- Гаампаа чи үзмэрч үү гүй юу. Намайг нэг үзээд алиэ. Гү тэгээд үзүүлэх юм олдкуумаа, ойрд юм хум хөөцөлдөөгүй болхоор. За би ер нь алсдаа яахнуу, тэрийг л хэлээд өгчих. Чи аймар төлөгдсөн байдаг шүү, тэр МАХН-ы залуу дарга нар зодолдоод байна ахмад дарга нар нь хэзээ тэхийн гээд. Эхэлжээ шүү ер нь. Хаврын өвчинд нэрвэгдээд сэтгэлийнх нь эрүүл мэнд нь муудсан нэг дарга нь биеийнх нь эрүүл мэнд болкуу байгаа нөгөө даргаа эзгүйд нь баахан ноцсоных, бөөн юм болох нь дээ одоо. Жигүүр жигүүрээ жагсааж байгаа л үзэх байх даа. Надаас асуувуул тактик хэлээд өгнө дөө уг нь. Багадаа шатраар нэлээн их чапаевдсан хүн шд би. Хүүнүүдээрээ эхлээ л дайсны өрцөн шатрууд руу цөм цөм нисалдаг байхгүй юу. Чанга нислуул хүүнүүд холц холц явноо. Хүүгээ дуусаад тэрэг тэмээ рүү гээ орно. Тэхэд харин хуруу жоохон өвдөх гээд байдийн. Заза бүр багын дурсамж руу орчлоо. Гэхдээ энийг хэн хэллээ: Биеийн өвчтэй дарга төрсөн биеэ л зовооно, сэтгэлийн өвчтэй дарга түмэн олныг зовооно гээд. Хүн амьтан хэлсэн үү би зохиосон уу сая?

За бичмээр байгаа боловч Баян-өлгий, Киргиз, Афган 3-г орхий доо, хэтэрхий урт болчлоошд.

Ай хөжилтэй, сайхан хавар!
Мөнх тэнгэрийн дор минга минган хаваар.
Монголын сайхан оронд жил жил дэлгээр...Сэргээж чадку юм боол хавар байгаад яахийм бээ ээ. За одоо ч жинкэн өөр юу байхав дээ. Гарлаа. Гарлаа шоо.

2010.04.08

Архи нэхэх ард түмний холбоо

Архи хориод ганц хоноход би нөгөө пиаваа санаад аргаа бархымаа. Даанч дээ Гаамп минь пиавгүй нэг хонож болноо доо. Бололгүй яахав би байнга уудаг биш долоо хоногтоо гарын таван хуруунд багтахтай үгүйтэй хөнтөрч байна шүү дээ. Тэгэхдээ байнаа архи пиав хориут л уумаар санагдаад ажилаа хийж чадахгүй өндөлзөөд сүйрхиймаа.Уг нь хориогүй байхад би тэсээд л байдаг юм.

Одоо тэгээд гарлаа архи олдкуу болхоор анд нөхдийхрүүгээ утасдаж танайд архи байна уу гэж жоол асуухын. Таарсан таар шуудайнууд өөдөөс харин танайд байна уу гэхийн. Хөргөгчиндөө архитай, хөнжилдөө архитай найзуудтай болохгүй бол энэ архи хорьдог нийгэмд хол явахгүй нээ. Архи хориут яажээн манай гудамны хөргөгчиндөө архитай айлууд гэртээ дуулж хуурдаад нам авжээшд. Баар кароэкед хөгжимтэй, хажуу ширээнүүд нь пиг хүнтэй байхад яаж дуулж хуурдаад байхав дээ. Тэгээл гэртээ юм чинь ёстой балай авжаагаамаа. Хэдэн хүүхдээ гудамжинд гаргаад тоглуулцан өөрснөө сайхан дуулаал болдогсон бол давхиж ороод хөгшөөн нэг хийгээч гэмээр байдын. Зиа бүүр архи олдкууу байгаа надаа гайхуулах гэж байгаам шиг шөнө тийшээгээ зодолдож өгдийн. Монгол эр хүн болсон хойно Чингис хаан минь гээд зодолдоол биз. Баар савандаа яаж зодолдохуу дээ хамгаалагч нь гээд бакь эрчүүд байхад. Үнэн жаргцан гаруудаа бас. Яг энд гэртээ архи, пиавгүй бидний эрх ашиг муухай зөрчигдөж байгаа байхгүй юу.

Бүүр энд тэндээс архи асууж аргаа ядаад гудамжаар согтуу хүн харвал учиргүй баярлаж гүйж очиж "Хөгшөөн архи хаана заржээнэ" гэж асуудаг болжээшд. Уг нь согтуу хүн харвал зугтаадаг цаг саяхансан. Нөгөө ногоон толгой маань харин аа гар дээрээс гээд. Энэ гар дээрээс гэрээрээ архи зардаг хүмүүс цэцэглэж байнаа. Юуг нь мэдэгдэхгүй архиуд зараад аан. Ааагтай л бол юу ч уухаас сийхгүй болсон мань мэт харанхуй л авжээшд. Гүү сонголтгүй хорвоод ганц нэг азийн чоныг бол авчаал зүгээрээ найзаа уусан бүгд нь үхээгүйм гэнэлээ бид үхтлээ хол гээл явуулж өгжээнэ. Аргаа ядаад аптээк орж баралгин авж уухав дээ. Тэгээд согтож байгаа ч юм алга. Бүүр сүүлдээ худлааа гуйвж, дультраатаж ярьж явжээж түмний доог болж явхав дээ. Энэ хорвоо зовлонд цададгүй гэж лодойдамба гуай мөн сайхан хэлжээ.

Зиа тэгээд олдкуу бол болий цаашаа уухаа л болчий гэсэн тэскүүмаа рапиогоор гоё хөгжим яваад сэтгэл хөвсөлзүүлээд диско орж үеийн охидтой шөнөжин маангаа татмаар бодогдоод байхын. Архи олдкуу бол маангаагаа татий гээд хашаандаа бүжиглэж байж хавийн нохой шуугиулж орхилоо. Энэ жагсаалаас болж архи хориглож байгаам гэсэн. хэдүүлээ тэгвэл жагсая. Манай пиавчид байгаа гэж боджээн. Хүнд хэцүү үед нь пиавныхаа эрх ашгийн төлөө нэгдэцгээе нөхдөө. Сүхээ ахын талбай орж суулт хийе.

Би ингээд "Архи нэхэх ард түмний холбоо" гэдэг юм байгууллаа. Эхнийхээ шаардагыг бичиж орхилоо. Та бүхэн санаа оноо байвал хэлээрэй.

Ай нөхдөө хэдүүлээ ийм хүлцэнгүй дорой байж болохгүй. сав л хийвэл архи пиавыг хорьдог ийм айхтар нийгмийг би 20 хол наслахдаа үзсэнгүй. Энэ нийгэмд бүх л юм тэгш эрхтэй байтал архийг пиавийг битий ад үзээчээ. Хөөрхий ядарсан ард түмнээ битгий ингэж архины эрэлд хатаагаач. Бид баарандаа архиа уумаар байна. Бидний энэ шаардлагын хариуг тэр дор нь өхийг шаардаж байна. хэрвээ биелүүлэх боломжгүй гэвэл УИХ хурал тар, таануус ч тарна гэж байхгүй л дээ зүгээр биелүүлэх боломжгүй бол дэмий шүү. Миний энэ шаардлагыг хүлээж авахгүй бол тэмцлийн хурц хурц хэлбэрүүд сонгоно гэдгээ анхааруулж байна

Архи нэхэх ард түмний холбооны тэргүүн Гаамп.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл