Хүүхнүүдэд зөвөлгөө (3 дахь удаагаа хэрэггүй!)

Хүүхнүүд минь! Таалагдаад байгаа залуудаа жижхэн ханд хаяад үзхэд мэдэн будилаад байвал 2 дахиа хаяад үз. Тэхэд мөн л мэдэн будилсаар байвал зүгээр орхичоорой. Шал дэмий байдаг байхгүй юу.
Зицгээгээр жишээ татаад ярий л даа.
Жишээ нь Зицгээ гэнт нэг залууг учиргүй үнсмээр санагдлаа гэж боды. Караокэний кабинаас гараа л явжээтэл өст хүн өлийн даваан дээр гэгчээр түүнтэй коридоорт халз таарч болно. Хараад хүсэл оргилж болно. Тэгээд ийм яриа үүсч болноо:
-Гомбоо!
-Юу?
-Ганц үнсчий!
-хэхэ хэ....
-За алий!
-Юу... өө байжий да... би нөгөө юугаа яахаа мартчиж.... Гээд тэр гүйгээд яваад өглөө эхний удаа. Тэхэд нь яах нуу Зицгээ, дургүй байна гэж бодохоосоо өмнө эмэгтэй л хүн болсон хойно олон юм бодож догдлох нь байшд:
"...тэр яг бохь зажалкаа явцаа, яасан соёлтой юм бэ.. исүүл бүр өөр ирзээнлэг юм бэлдкээ ёвчвуу? Яанаа би тэрэн дээрээ тулкаагүү шдээ! Гэхдээ одоо яаая гэхэв дээ хорвоо!..."
Гэж бодоод зогсжээтэл "хүүе л дээ Зицгээ наанаа юугаа хийгээд байгаам бэ оры л доо, одоо Гомбоо сэтгэлийн жигүүрийг дуулахжийнэ" гээл Дулмоо хөтлөөд орох нь дамжиггүй. Ороод суулаа, Гомбоо дууллаа, Зицгээ уяран ширтэнэ:
"...тэр микэрфооноо барьцан гары нь, ..тэр гушуу амы нээ, гүй тэр уянгалдаг хэсэг дээр нь нүдээ аньж байгааг нь хараачээ! Ямар романтик юм бэ.... Энэ Дулмоо мулмоо бас хараадээнүү гүй юу, ... аа гүү байна, Гүй тэр гушуу амы нээ..."
гээд суужээтэл дуу ч дуусна, Гомбоо ч нойл оркоо гараа явна. Гарангуут нь Зицгээ ч бас хүний нүд хариулж байгаад гарнаа.
Ээ дээ тэр коридоорын цаанаас хүний сүүдэр ирж явах нь Гомбо мөн дөг шүү. Ойртлоо, Зицгээ харцаа доошлуулан зогсож хүлээлээ. Улам ойртлоо, Зицгээгийн цээж түхэлзлээ. Бүр тулаад ирлээ, Зицгээ мэгдлээ. За бүр яггг наалд... гэтэл өнгөрөө ёвчлооооо!
Зицгээ дотроо цурхиран гашуудаж, Го... гэхийн завдалгүй сотгуу хоолойнууд нэг чангарч ирээ л хаалга хапхийтэл хаагдлаа даа... Тиймээ Зицгээ энд тоормос авах ёстой байлаа. Тэр энд л өөрийгөө татаж аваад, хаалга огцом онгойлгон гарч ирснээ өөрий нь хараад сандран гацаж байгаа Аюурыг анхаарах ёстой байжээ. Гэтэл тэр Аюур түүний нүдэнд хумхийн тоосны чинээ ч харагдсангүй. Тэр түүний толгой дээгүүр харан хөмхийгөө зуусаар нөхдийхөө сууж бүхий кабинд орохоор айсуй. Угаасаа үүдэнд зогсож байсан Аюур догдлон баярлаж, Зицгээнээ..! гэж зөөлөн дуудан өөдөөс нь алхах гэтэл Зицгээ мангасдаж орхиод дээгүүр алхан гарч Гомбоог зүглэлээ. Тойрон сууж байгаа хүмүүсийг ч ажрах сөхөө алга. Шарандаа багтрах шахан амьсгаадна. Гэхдээ гараа зангидаагүй байна.
-Хөөе чи яасан бэ? Ганц үнсчий л гэсий ш дээ! Аан?! Хөөе!
Гомбоо эргэн тойрноо гүйлгэж харна. Навчаа руу бүр өмөлзөн харлаа. Тэгснээ кхэ кхэ кхэ гэж инээх гэж оролдов. Харин эргэн тойрон нь гүн шооконд оржээ.
-Хөө-өе! Үнсчий л гэжийшд!
Одоо эргэн тойрон нь инээд алдацгааж, харин Гомбоогийн царай зэвхий даалаа. Навчаа ёжтойгоор инээж Дүгрээгийн хажууд наалдан сууна. Зицгээ шууд Гомбоог тэврэн үнсэх гэлээ. Гомбоо босон харайж хойшоо цахдан зугтав.

-Би түүхий сонгино идцэн!
-Уооу! ёонзтой! Би бүр 2 бөөрөнкийг идсэн!

Өрөөгөөр нэг хөөцөлдөөн үүслээ. Шилнүүд хага цохигдон, цонхны хөшиг унжиж санжаад, яджаахад хэн нэгнийх нь тавьсан "погоня" дууны ая чав чанга явжаах жишээний.

Хүе маргааш өглөө багшаа нь маш эрт ажалтай болчлоо. Дараа үргэлжлүүлий, гэхдээ ер нь иймэрхүү л юм болдог байх нь байшүү гэж бодоод суужаагаарай. Баяртай. Ёсолсон ёслолын хувцтай Артгаа багшаа нь.
4.1-nii bayariin mend. Taanuusd yerooso hairgui.
:)

Богдын боов ба үнэгүй мөнгө

зиак юу юугүй 2 дох болж блог бичкэж мууга үздэг хорвоо болж. Гарчиг харчаад таануус юугэж бодсон. Эрхтэн гэж бодсон доо цуснууд чинь. Богд хааныгаа хүртэл тэгэж заваанаар төсөөлж болкуу шүү нөхдүүд.

Бага байхад дээр үеийн монгол нэг кинон дээр богд хаан гарч ирээл баруун солгойгүй боорцог цацаал, тэрийг нь хүмүүс авах гэж жинхэнэ алалцдаг байж билээ. Газар шороотой хутгачаал бие биенээ алангаа алдаж байж нэг боорцог аваад амандаа үмхэж орхидог. Гүү ээ өлсөж үхгэж байгаа тухайн нийгмийн ихэнх болох гуйлгачдыг ойлгож болжээн тэхэд тэнд гэртээ зөндөө боорцогтой байж мэдхээр үсэндээ мөнгөн эдлэлтэй авгай, баян дундчууд гээд бүх л давхаргыхан явжээдийн. Тэгсэн богд хаан гар хүрсэн боорцог бол ид шидтэй байж мэдэх юм гэсэн бодол байсныг саяхан л би хүнээр яриулж байж мэдлээ шүү. Богд хаан бол яахуу аймаар истраатээгтэй улс төрч ард түмэн ядуу бухимдаад энээ тэрээ гээд ирэнгүүт гарч хэдэн боорцог шидчээл буцаад Дондогдулам эгээгийн өвөрлүү яардаг жишээний. Ард түмэн яахуу бишээ ард түмний бухимдаж сандарч мэдэх хэсэг болох хүрээний гарууд яахуу ид шидтэй боорцог идцэн аан нэг хэсэгтээ л богд хаан маанаа муулахгүй сайхан байхан байна шүү дээ. Зиа энэ бүхэн юуны хамаа надаа бол энэ богд гэж яасан их боорцогтой гар вэ гэж л боджээсийн. Дүгнэлт: Богд хаан гоё ид шидтэй боорцогтой тэр нь маш их байсан бөгөөд тэр боорцог хийдэг улс хөөрхий ямар завгүй байсан бол.

Гүү ээ одоо 70 мянга өгнө гэжээн. Үүнийгээ авж юу хийе дээ гээд толгойны өвчин болжээноо. Юу ч мөнгөгүй бол амар байдын хаашаа ч явахгүй юу ч хийхгүй аль болох мөнгөний зардал гаргахгүй гэсэн ганцхан зарчим барьчаал чардайгаад хэвчихэд. Аа харин одоо 70 мянгын сургаар гай болжээн. Юу ч хиймээр юм дээ нэг л тийм бүх юм сэтгэлд багтаал хуушуур авуул авлаа, мантуун бууздуул буузадлаа, тамхи хайрцагаар нь авуул авлаа, нэг пиав уувал уулаа аан үнэн хайнга биз аан. Нэг хэсэгтээ л сэмбийгээд ирнэ шүү дээ. Уг нь байнга өгөөд байвал ажил хийх ч хэрэг алга.

Гүү тэгээд Сайхансамбуугаас бусад нь энэ мөнгөө авна гэхийг бодход алалцах нь дэээ. Эртнээс хэрхэн оочерлохдоо сайн бэлдэх хэрэгтэй санагдаад байгаан. Оочерлоход их таактик хэрэгтэй шүү дээ. Эртхэн очоод гайгүй хүүхэн сайн хайх хэрэгтэй тэгээд ирээд оочелонгуут нь ард нь очоод зогсчих. Сайханшд оочер ихдээд ирэнгүүт шахалдаал аан. Ер нь хүнээ сайн анхаарахгүй бол үнэртэй ус толгой эргүүлнэ, шарталт дотор муухайруулна, хөлс огиудас хүргэнэ гээд мөн ч их бэрхшээлтэй хорвоо шүү дээ. Гар утас автуусны мөнгө эднүүсээ бол сайн атгаж байхгүй бол ар өврөөс гачин юмнууд гар хуруугаа оруулаад байдын шүү. Илж таалжээн гэж андуураад хамаг кармаагаа хоослуулваа ноднингын над шиг.

Уг нь тэгээд үнэгүй мөнгө өгж байхад авалгүй яахав авах гэж алалцалгүй ч яахав. Төрийн минь сүлд бидэндээ сайхан мөнгө өгжээн. Бидэнд мөнгө өгж буй баян улс төрч ах нарт би туйлаас талархжийнаа. Ер нь баян хүн надаа сайхан харагдадгын. ЭНэ тухай дараа тухтай бичнээ.

Таануус далаараа яахжээн юу хийхжээн аан.

Артгаа багшээ нь зөвөлгөө өгжээшд

За багшээ нь аймар оройтсоо, том соорий шүү нөхдөө, бийг сооррри! Одоо өөр тийшээ нэг ч харкуугаар тктктктк гээ биччий за, амалжээнэ. Сая автуусаар явжаагаад аятайхан хэдэн зөвлөгөө бодож оллоо. Таксигаар явсан бол тасархай зөвөлгөө олох байсан байх. Богооноор явсан бол болгож тавих зөвөлгөө ч олох байсан.

* За хүн хэрхэн уураа гаргах вээ?
Тиймээ энэ бол эмзэг асуудал юм. Хүн уурынхаа учир шалтгааныг олжээж л дараа нь гаргах тухай бодох ёстой. Тэхээс юун уурав гэдгээ ч мэдкү хүн үхсэн балдуушаа гаргахым бэ бодоод үз л дэ. За жишээ нь буузны жигнүүрт уур их байвал тагий нь сөхөхөд л тэдгээр уур бүрэн гадагшилдаг байна. Уур биеийг зовооно гэж үнэн. Саунд сууж үзсэн хүмүүс бол мэднэ. Халуун, нойтон, шалдан. Сайхан юм хаана нь байнаа тээ. Гү гайгүй ч юмуу. Заза дараагийн зөвөлгөө рүү оркуу бол энэ аймар далийхгаад байна.

*Хэрхэн гутлаа далий гишгэхгүй байх вэ?
Маниусд байдаг нэг том пориблээм бол гутлыхаа улыг аймар далий гишгэх явдал юм. Угаасаа тийм өсгийтэй гутал авцым шиг тээ. Энэ бол үнэхээр том пориблээм. Үнэхээр том! Яаая даа байз тээ. Далийлгахгүй байхым сан. Нэг сайхан гутал хараад энэ гутлыг би далий гишгэхгүй юм шүү гэж бодох л юм бол тэр гутлаа хэзээ ч худалдаж авахгүй байх л хэрэгтэй. Тиймээ, бид чадлаа. Тэр гутлыг би хэзээ ч далий гишгэхгүй!

*Яавлаг хэрхэн иддэг вэ?
За яавлаг гэдэг бол нэг хөөрхөн бөөрөнхий жимс байдаг, Түүнийг аяаархаан барьж энхрийлэн харах хэрэгтэй. Эргүүлж тойруулан бүрэн эзэмдэж ширтэнэ. Тэгээд нэг аятайхан газар тааралдангуут үнсэх гэж байгаам шиг амандаа ойртуулснаа гэнэт амаа том ангайгаад хазаад хая. Крххк гэсэн дуу гаргаад тэр яавлаг үхнэ. Та нар яавлаг алчлаа шдээ!
Хэрвээ тэгж хазахад тийм дуу гарахгүй харин гар луу чинь юм гоожоод, подоолöк чинь заваарцан бол тэр помьдоор байж. Эсвэл хазахад тийм гарахгүй, бүр хазагдах ч гүй байвал, чи баарны ширээн дээр байдаг хиймэл яавлаг хазчиж, тэнэг :D

*Хэрхэн сэлж сурах вэ?
Одоо сэлнэ гэдэг чинь нэлээ ярвигтай ажил шүү дээ. Нойт оргио л эвгүй байдийн. сэлдэг хүмүүс бол мэднэ дээ. Сэлж сурахад бол ер нь зөвхөн ус байгаад ч учир дутагдалтай. Жишээ нь надтай хамт ажилдаг байсан, Сүхбаатараас ирсэн борц шиг бор залуу бол манай ажлын нойлд дандаа ордог, караантны ус ч хааяа уудаг байсан хэрнээ ерөөсөө сэлж сураагүй шд. Заза ер нь сэлэх тухай ингээд дууслаа баяртай!

*Хэрхэн хөөрхөн хүүхэнтэй маш хурдан танилцах вэ?
Зүгээр байжээтэл нэг лааг хөөрхөн хүүхэн тэнд байгаад байвал танилцxын сан гэсэн хүсэл төрнөө дөө тээ, Зоригт8 маймд. Гялс танилцxын саан гээ л. Цагтай бол ер нь уралдах хэрэгтэй л дээ.Тиймээс харсан дариудаа шуу шааж очоо л урд нь зогсооод юу ч хамаагүй хий. Доороо хурдан хурдан үсэрдэг ч юмуу, хуруугаа амандаа хийж лблбллблблб гэдэг ч юмуу, солир харах, хамраа ухах, шүдээ зууж хөмсгөө зангидах, өөрийгөө үсдэх, өөрийгөө 2 гараараа ээлжилж алгадах, амаа том ангайж орилох гэх мэт. Одоо тэр бүсгүй чамайг хаа ч явсан танихаар боллоо. Чи ч түүнийг андахгүй. Ингээд сайхан танилууд боллоо шүү дээ.

*Нохойноос айхгүй байхын тулд яах вэ?
Нохойноос айхгүй байхын нохойгүй газраар л явна даа одоо.Хэрвээ нохойтой газраар заавал явж таарах гээд байвал нохойгий нь түрүүлээд айлгах хэрэгтэй. Шууд очоо л модоороо цохио л, буудаа л, караанаараа өргөж саравлзуулаа л, чоноороо туулгаа л.... заза багшээ нь цайгаа уулаа өлсөөдээнэ. Гэдсэн дотор гүрүн гүрүн гэж дугараадээнэ.

Сайхан амьдрах гарын авлага


Ёооё хоёр дахь өдөр юм бичсэн яасан тэнэг юм бэ. Уйлан дуграад байхаар нь өдрөө сольцон чинь ёстой тэнэг юмаа. Ямар тэнэг нь хоёр дахь блогдоол суужээдэг байнаа.

Таануус дуракууд номын дэлгүүр орж үзсэнүү. Үзээгүй бол үзээрэй. Үнэхээро өөр сонин мэдрэмж төрдөгүйн байлээ. Би яахав дээ баар саванд бол ямарч хувцастай, ямар нүүр царайтай байсан оогт ичдэгүй мөртлөө номын дэлгүүр орхоор хүн хар харчих вий гээд ичиж үхэнгээ алдахын. Эвгүйн байлээ шүү өө нөгөө нэг гар чинь согтчиж баараа андуураад номын дэлгүүрлүү шаачиж гээд шоолж өгөх байх гээд бодоод байхын. Бааранд бол яахуу дээ ээ энэ ном унших гэж яваад баарлуу андуураад ороод ирчэж зайлуул гэж бодуул бодно л биз. Харин ч сайн шүү дээ.

Ном бол ертөнцийг харах цонх гээл олон ч заалгасан учир номонд итгэх гэж туйлгүй шүү дээ. Сансарт нисэх нь битгий хэл гадаад дотоод яваад ертөнц харах хувьгүй бишээ боломжгүй төрсөн надад ном ёстой сайхан боломж юм байна гэж ойлгож байлаа. Тэгээл Чэйз, Манан будан зэргийг уншчаад энэ яасан "Хүний зовлонд хандагүй" бузар булай дэлхий вэ гээл тэрүүхэндээ амиа хорлож эх дэлхийгээ хохироочих гээл явж нэг үзэж л байлаа. Тэгсэн насны бөгсөнд ном бол ертөнцийг харах цонх биш гэдгийг ойлгож дотор онгойж байх жишээний.

Хамгийн их зарагддаг номын хэсэгт очоод би анх мэдэрсийн. Ном бол надаа зориулсан эд байна, миний сайн сайхны төлөө, намайг сайн амьдруулчих гээд байдгыг олж харав. Дандаа гарын авлагууд байхын. Би тэр ажил хийгээд, юм хум сураад байх хэрэг ч алга. Хүүхдүүддээ хэдэн сайхан ном аваад өгхөд л болжээн.

За мөнгөгүй жаахан ядраад байвал хэрхэн баяжих вэ гэсэн грүүпийн гшарын авлагуудыг аваад уншчихад тэнд нэгд нэгэнгүй заагаад өгчиж. Өө тэгээд энэ грүүпэд баяжих нууцуудыг хайр найргүй илчилсэнэсээс гадна баячуудын намтарыг иддэг хоол, өмсдөг хувцас, ааш аягыг нь хүртэл хайр найргүй илчилсэн номууд байна. Бүүр тэгээд дитаалчилж ширхэгчилэн заасан тул би ямар байх нь хамаагүй шууд баяжиж болно гэнээ. Монголын хэдэн баячууд энэ номнуудыг уншчаад баяжцан байх аягуу бол. Тэгээл бидэнд хэлкүү тэрүүхэндээ хихи гээл суужээдэг аан. Тэхдээ ийм олон зарагдсын бол олон баян монголд байдын байна гэж тэрүүхэндээ атаархав. Гүү ээ ядаж энэ номуудыг бичсэн, орчуулсан, эмхтэгсэн хүмүүс тэнэг баяжсан байхаа энэ аргуудыг нь хэрэглээд. Хэргэлдэгүймаа гэхэд номноос нь ашиг оржоогоо байлгүй дээ маниуст сайн санаал үнэ өртөггүй гаргасын болуу.

Зиа баяжичлаа одоо юу хэрэгтэй вэ. Ухаантай болох хэрэгтэй шүү дээ. Аймаар баян байжээж нээх тэнэг юм байвал утгагүй биддээ энэ чинь. Санаа зоволтгүй хамгийн олон зарагдсан номууд дотор ухаантай болох, боловсролтой болох, эрдэм сурах гээд зөндөө аргачлал байна шүү дээ. Тэнд дээрхтэй ялгаагүй ширхэгчлэн ухаантай байх тухай заасан болхоор авлаа уншлаа гүйцээ ухаантай боллоо. Мөн л монголд ухаантай улс олон байдаг тэдгээрийг гаргасан хүмүүс ухааны туйл байгаа байх.

Ухаантай мөнгөтэй хүмүүст юу хэрэгтэй вэ боддоо. Алийн болгон мөнгө ухаандаа дулдуйдаж хүүхэн шуухан эргүүлхэв дээ. Одоо гоо сайхандаа анхаарий хөөөе. Би ч ингээд хэлдчиж байгаан биш цаад ном мастерууд чинь бодоод олчиж. Хөөрхөн харагдах нууцуудыг, турах нууцуудтай хайр найргүй илчлэн тавьсан нь нэг бодлын гэмт хэрэг мэт ч харагдаж байхын билээ. Хүний нууц задруулж байдаг. Мөн ч их байлээ. Бүгдээрээ хөөрхөн болчуул тээ.

Одоо яах вэ? Баяжцан мөнгөтэй болцон, хөөрхөн одоо юу дутуу гэж тээ. Сээгс гэж нэг том асуудал байна. Зиа сээгсийг бол харин ч сайхан зураг хөрөгтэй юун бидний үздэг порно киноноос илүү, бүүр урлаг уран сайхан гээд сүүлдээ сээгс хийхээс ч сүрдмээр бичиж өгсөн номууд яриаж байна шүү дээ.

Зиа тэгээд эдгээрээс гадна хөгшин хүний бөгсөн дооор тавих паамперс гэдэг шиг залуу хүний ширээн дээр тавих ном (уншихгүй байлгаж байх ёстойн байлэ), гар барих ном, юм хэрхэн ярьж илтгэх ном, яаж унтах ном, яаж эмчлэх ном, яаж ламд үзүүлэх ном, яаж хайрлах ном, яаж хүн зодох ном, яаж идэх ном, яаж хурдан унших, яаж өглөө босох, яаж орой унтах, яаж гоё юм бодох гээд түг түмэн гарын авлагууд байх юм. Сайхан ч юмаа даа манай үеийхэн. Авлаа уншлаа сурлаа амжилтанд хүрлээ балаллаа. Одоо яахав дээ. Гүү тэхдээ илгэх юмгүй байжээж илтгэж сураад ч яахав гэж бодсий шүү. Тэхээр эхлээд юу ч хамаагүй гарын авлага унших хэрэгтэй дараа нь илтгэж сураад илтгээд алхын байлээ шүү. Нусаа татхаа хүртэл номнгоос уншина гэдэг аз шүү бас.

Тэгээд энэ номууд их зарагдаж олон хэвлэгдэж байгаа болхоор би монгол улсынхаа ирээдүйд аймаар тгэлтэй болж билээ. Ингэж их хийж ингэж зарагдаж байхад бид хөгжих юм байнаа гэж. Ядаж бичсэн орчуулсан улс бол алжаагаа даа. Биднийг 2 толгой биш цагаан толгой аврахын байна даа гэж бодоол барлуугаа орлоо доо. Би үхсэнээ хийж ямар ч хэрэггүй ардчилал, эрх зүй, маакр микр эдийн засаг заалгаж байваа гэж толгойгоо шааж байлаа шүү дээ.

Бидний энэ сургууль ч үнэн жул юмаа. Гарын авлага зөвөлсөн Гаампаа багш нь.

Эмэгтэйчүүдийн гариг


Зиа цэргийн баярын өдөр бичлиг маань таардаг. Энэ баярын өдөр таардаг нь ерөөсөө миний азтайнх биш зүгээр л би Артгаа авгайгаас хэр илүү хүн бэ гэдэг нь харагдаж байгаан.


Өглөөнөөс хойш хүмүүс цэргийн баярын мэнд гэхийн. Би чинь цэрэгт явах байтугай амьд цэрэг тоотой хэдхэн харсан хүн шүү дээ. Гайхаал өөрийгөө цэрэг шиг харагдаад байгаан байхдаа гээд ичиж эднүүс сүйд боллоо. толинд хараад ёслоод үзтэл юун цэрэг хачин муухай юм байшд. Тэхдээ коонтор тоглож л жоохон цэрэгийн зах зухаас мэдрэхийм даа. Тэгсэн ч эрчүүд бид л бүгдийг хийжээшд. Хүүхнүүдийн хамгийн сайн хийдэг гэдэг оёдолчидийн хамгийн шилдэг загвар зохиогч, оёгч нар бүгд л эрчүүд байхын, тогооч нарын хамгийн шилдэгүүд нь л эрчүүд байхын, үсчидийн хамгийн шилдэгүүд нь эрчүүд л байхын. Хүүхнүүд хаа байнаа. Гал тогоонд ч алга байшд. Эрчүүд салбар бүр дээр шилдэгүүд л байна. Гэмт хэрэг хийсэн ч эрчүүд, агсан тавьсан ч эрчүүд, авгай авсан ч эрчүүд, ханайд хамуу туссан ч эрчүүд, авилгал авсан ч эрчүүд, айлын эхнэртэй орооцолдсон ч эрчүүд,

Тэгээд нарийн бодоод байхнээ бас худлаан байнаа. Эцгийн эрхт ёс гээл хөөрөөд тэнэгтээд явдгаас яс юман дээрээ бол эхийн эрхт ёс л халагдаагүй яваад байгаан байшд. Зүгээр харий л даа энэ чинь. Эмсүүд яажээн үсрээл ганц сэкс хийж байна өөр юу хийжээн. Эрчүүд бид муухай сайхангүй бүх юмыг хийжээн. тэнд жорлон цэвэрлэнэ эр хүн, тэнд хүнд зодуулна эр хүн, байлдана эрчүүд л явна, эрүүлжүүлхэд эрчүүд л орно, бүүр сансарт нисхэд сармагчины дараа эрчүүд л ниссэн биздээ. Тэгээд дооёолж байгаам шиг эр хүн сармагчингаас дээр бол болоо гэнэ. Тэгээл хааяа ганц уухаар нь тархируу нь хайруулын тавгаарг дэлсэнэ, бүүр бүх хүүхнүүд сиймхий л гэруул эрчүүдийг бөлдөгдчих санаатай. Тэрмуу нь тэднүүсийг жаргааж байснуу гэхээс зовоогоод илүү үзэгдэхээр зүйл хийдэгүйшд уг нь. Хүүхнүүдэд уурлахаараа мөөмнөөс нь очиж зулгаагаад байвал ямар байхуу. Даанч бидэнд тийм муухай совест байхгүй л дээ.

Бидний эрхт ёс юм бол бид сайхан суугаад хүүхнүүд бүх юмыг хийх ёстой биздээ. Бид бол энэ дэлхийн зүгээр боол шүү дээ чааваас. Хүүхнүүдийн мяндсан ухаан худлаа биднийг хөөргөж байгаад хамаг юмаа хийлгэчих санаатай. Бүүр сээгс хийхээсээ хүртэл залхуураад эрчүүдийг хооронд нь унтуулаад байгаа байж магадгүй гэж боддын. Эрэгтэй эмэгтэй 2 хүн хэрэлдлээ гэхэд хүмүүс бүгд эмэгтэй хүнтэй хэрэлдээд яасан олхиогүй эр вэ гэнэ. Эмэгтэй хүнтэй хэрэлдэхээр яахаараа бид л олхиогүйгээрээ дуудуулж байдын. Тэгээл "Лайди пооерст" гэж байдын гэнгүүтээ бид хаалга онгойлгож өгж, бид хувцасыг нь өмсгөж, бид жорлон явхад нь өндөлзөж, дэлгүүр хэсхэд нь хамаг тортой юмыг нь барьж, гаргасан хүүхдүүдийг нь өргөж, идэж уух мөнгийг нь олж байшд. Энэ одоо эрхт ёс хаанаа байна гэдэг эргэлзээтэй байгаа биз.

Энэ дэлхий бүхэлдээ хүүхнүүдийн төлөө цохилж байшд. Болзоондоо хүүхнүүд хоцорч ирдэг гэнэ, эрчүүд найрахын тулд идэж уусаныг нь төлж, даархаар нь өөрөө нүцгэрээд хувцасаа өмсүүлж, шалбааг тааралдуул өргөж гарч эднүүс яааг зарц нь шүү. Бүтэн арван хэдэн давхар байхад тэдний нэгээс бусад нь хүүхнүүдийн дэлгүүр, төрийн бус байгууллагууд бүгд эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалж байдаг. Эмсийн жорлон ямар гоё байдаг гээч тэхэд эрчүүд биднийх бол аймааршд. Эмс л гоё бөгж ээмэг зүүж, үнэртэй ус түрхэж, уруулын будаг пүүдр хэрэглэж, өнгө өнгийн даашинзаар гангалж байна. Бид яажээн баяраар ч тэр ажилдаа ч тэр ганц гонжоом гэдэг хувцастай. Өнгийг нь солиол туугаад байна шүү дээ. Дайн болвол цэрэгт явна биздээ баяр хүргий гэхийн. Бид яагаад яваад хүүхнүүд яагаад явдагүйн. Яшиг л байна би дайн болуул энэ муу боовыг тасдаал хаяна. Би тэмцэнээ энэ бүгдтэй

Эцгийн эрхт ёсоо сэргээхийн төлөө тэмцэгтүн.

Зиа эр цэргийн баяр болоод эрчүүд боовтой төрсөндөөө өнөөдөр нэг баярлаж суугаа байхдаа. Авгай хүүхдээсээ вийз авахгүй "Би өнөөдөр ууна хөөе" гээл нэг нүүр бардам хэлээл нэг тийм гэхийн тэмдэггүй байгаа байхдаа зуснууд чинь.

Эр эм хүйсийн сэтгэл зүй.


Гү энэ одоо нойрноос морио, нойтон талхнаас сургуулиа гэгчээр юу болоод байна вэ. Гэж бодонгуутаа багшээ нь амьдралд байдаг зарим нэг үнэнийг шуу шуу илчилхээр шийдлээ. Гайлээнэ!

Анхаар: Нийтийн, нийгмийн, олонхийн юм шүү. БИ лав даг ийм бишээг гээд уурлаад байв. Үнсий.

Хүн танин мэдсэн юмсаа толгойдоо боловсруулж дүгнэлт хийдгээрээ, өнгөрсөн одоо ирээдүй 3 цагт сэтгэдэгээрээ, юмсыг харьцуулж чаддагаараа адгууснаас ялгаатай. Хорвоод 2-хон л хүйс бий. Эсрэг 2 хүйс нийлж нэгэн бүхэл амьдрал болох заяатай. Тиймдээ ч болох юм болдгоороо л боллоо доо гэдэг шиг бүр алгадаа унагчмаар найгүй эзэн, өшиглөө хөөчмөөр алингаа алдсан эзэгтэйтэй айл гэр бишгүй л байдаг хэрнээ байгаад л байдаг нь гагцxүү тэр эсрэг хүйсний л зохицол.

Найз охин шоудлаа, хардлаа, үг хаялаа.... ицсийцст тэрхэн оройны тэр бухимдлыг мартаа л маргааш гөтөлцөө л явна. Итгэжийшдээ ицсийцст. Ядаж итгэхийг хүсжийшдээ. Гэтэл үнэхээр тэр охин тэр оройноо хэн нэг залуутай сээгэсдээд ирсэн бол яахуу? Болкуу юм байхгүй л биз дээ. Болку юм ч байхгүй л дээ гэдгий нь мэдэх хэрнээ "тэгээгүй ээ тэгээгүй, миний хайр тэхгүй" гэсэн бодол ялан дийлээ л гараад ирнэ. Архидаад л яваа нэрийдлээр үсэргээ хийгээ л явжээдэг залуус олон л байдаг шд. Элэг гөшмөөр ойлгомжтой асуудал дээр эхнэрүүд нь "тэгээгүй ээ тэгээгүй, миний хайр тэхгүй" гээ л суужээдэг. Заа бүр ялагдаад ирэхээрээ үзэл бодлоосоо шалтгаалаад: "тэгсэн чигсн ицсийцст надаа л хайртайм чинь" гэхээс эхлээд "өөр хүүхэн байгаа л бол гүйцээ! яриа байхгүй, баяртай!" гэх нэг нь байна.

Воо, энэ чинь эсрэг хүйсний зохицол буюу, хүн төрөлхтөн оршин тогтнож байгаагийн гол үндэс байх нь.
Боды... жишээ нь миний таньдаг нэг эмэгтэй ба эрэгтэй 2 яг ижил нөхцлөөр шоуджээжээ гэж боды. Сайхан юм бодох нь байна. За гаруудын тухайд онцолж аваад бодхым бол, жишээ нь би залууг нь: Аа сайхан гар... хүүхэн хайцан л шаажаагаа одоо, гүй яджил босоод явжаагаа хүүхний араас харж л байгаа даа....
Аа эмэгтэйг бол төсөөлийшд: вуаая, залуус хоргоох гээ л, манай найз нүүр өхгүй энтэр. Тэр тэгж амархан нүүр өхөөр хүн бишээ, тэр чинь хаа очиж зарчимч хүүхэн....

Гэтэллл: Дээрх эрэгтэй ба эмэгтэйг өөр нэг жирийн эмэгтэй Дулмоо таньдаг байг л дээ, хаа сайгүй шоу л болдийм чинь энэ дэлхий дээр. Тэгэнгүүт Дулмоо боджээшд залуугий нь: Давгүй эрээ, тэр эр хүн. Хүүхнүүд хандардаг л байх даа мэдээж. Харин тэр их зан гаргаа ллл..., баргийн хүүхнийг тоохгүй ээ тэр. Тэр лав түшигтэй, тулгууртай сайн нөхөр, сайн гэрийн зээн байж чадах байхаа аh! Тэгэнгүүтээ хүүхний нь бодно: Аа муу алцгаррр. Аятайхан залуу өөрий нь өдөөсэй гээ л суужааиз. Күй тэр гайгүй залуу өөр лүү нь харчингуут худлаа ааьгүйтхы нь яанаа, ёоооё! Үхээсэй!

Ижил хүйстнүүд яагаад нэгнийгээ тийм аймар харддым бэ тээ? Яагаад бүр хардаад нэгнийхээ аминд хүрэх нь эсрэг хүйстэн хосуудаас тийм их байнаа тээ?
Уваа тэгээд ярихад ижил хүйстнүүд ижил л хүйстэйм хойно доо. Нэгнээ шоудаад явжаах хооронд өөрөө оронд нь байсан бол яах байсныгаа мэджаагаа болхоор нөгөөхөө харсым шиг л автамаатаар хардах. Тэгээ л алчкаа л ай. Санааны мухарт уугих ууч сэтгэлийн дөл байдаг шд. Хүн алдааг уучилдаг, хорон санааг уучилдгүй. Эсрэг хүйстнийхээ гэмийг хүн алдаа болгож уучлах нь байдаг. Харин ижил хүйстнүүд... ицсийцст өөрөө л далжиганаад гэж тооцдог байх даа өөртэйгээ жишиж бодоод. Дотор нь ороогүй ч гэсэн логикдоод үзхүүл. За ижил хүйстнээ орхий, худлаа залсан бол соорий шүү ижил хүйстнүүдээ!
Гэхдээ хамгийн шинэ бөгөөд ил жишээ гэвэл алдарт Гоожуур гуай эмэгтэй хүн байсаан гэж. Бүр нэлээн нас тогтсон хүн гэжээлээ шүү. Бодоод байхад хүүхэнд хулхидуулхаараа нэг болсон залуу байлаа ч гэсэн арай ч тэгж хэдэн жилжингээ тотгмол тэж эмэгтэйчүүдийг янхан п...-аагаар нь дуудаж, бичиж чадкуу нь тодорхооое. Аа тэр монгол менталитет бичээд байдаг нь ч эрэгтэй байсан байх. Ер нь хамага багадаа 2 хүн гоожуурын ард байсан болуу. За олон л байсан байх, заримдаа бичиг үсэгтэй төдийхөн хүний бичвэр ч харагддаг л байсан.

Хэхэ.

Нэгнийхээ булхайг мэддэг найз хүүхнүүд муудалцxаараа нэгнээ юу юу гэдэг билээ дээ, аймарр. Эрчүүд муудхаараа ч бас тэгнэ, гэхдээ харин "хөгийин амьсгаа! Чи айгаад зугтаагаа биз дээ! чи чадхуу, чи барахуу!" гэлцэнэ. Тэхээс хүүхнүүдийн дурдаад байгаа тэр асуудал бол эр хүний бахархал шахуу зүйл. Ухаан нь, 2 залуу муудсанаа, "чи олон хүүхэнтэй явдаг биз дээ?" гэхийн бол захын хэн ч энэ чинь хүүхэн шиг одоо юүү вэ л гэнэ. Аа тэгээд мэдээж дотны найзууд бол ондоо л байдаг л даа. Гэхдээ тэрийиг энэ удаа ярьсангүй. Жишээ нь Хэнээ, чи тэр найзыгаа хэзээ ч тэгж боддоггүйг чинь яриагүй л байна. Өөр, бүр нөгөө тэрнийг тэгж бодхыг чинь хэлжийнэ.

Түгүүл айдас гэдэг эмэгтэйцүүлд эмэгтэй хүний шинж үзүүлдэг гол зүйлүүдийн нэг. Жишээ нь "би айгаадээнэ" гээд байгаа эмэгтэй эрчүүд бидэнд эгдүүтэй санагдна. Тэврээ л хамгаалаа л ай, нэг л их баатрууд. Аа тэгэнгүүт өөр нэг эмэгтэй тэрий нь хархын бол, "өө алцгараа" гэнэшд аягүүдвэл. Гээд гэх хэрнээ өөрөө өөр нэг газар "би айгаадээнэ" гээ л явжээнэ, залуусын л хажууд тэгнэ гэхдээ. Айж барьдгүй охин сонин л санагдна биз дээ ицсийцст.
Дүнсийгээ суужээсэн 2 залуу дээр ганц хөөрхөн эмэгтэй очxод л тэр гэхийн тэмдэггүй мааз залуус болж хувирна шд. Эмэгтэй явлаа, залуус дуугаа хураалаа. Гү 2 биендээ маазраад балдуушаа хийхүүд ээ гомо бишийм бол.

ижил хүйс= ижил сэтгэл зүй
ижил бус хүйс=ижил бус сэтгэлзүй
Эр эм 2 -т сэтгэлгээ ба үр бүтээлийн тал дээр хэн нэгнээсээ давуу өгөгдхүүн байхгүй, харин асар том ялгаа л байгаа. Тэр ялгаанууд нь хугалцан мод, хугарсан газрынхаа арзгаруудаар яг сайхан нийлдэг шиг л нийлдэг. Тэд хүрэлцэхүй, харалцахуй, ярилцаxуй, яалцахуйгаас гадна бүүр өөр, нүдэнд харагддаггүй, зөн совинд ч тэр бүр анзаарагдаад байдгүй, бурхнаас заяасан өвөрмөц дотоод холбоотой. Юу гэвээс: Тухайлуул 2 эр нохой буюy 2 охин нохойг мөргөлдүүлчүүл шууд зодолддог. Харин эр эм нохой хэзээ ч зодолддоггүй. Эм нь л ярдаглаад байхаас, эр нь тулаанаас үргэлж зайлдаг. Тулалдаж байгаа бол тэр эр нь дэбийл юм уу, сонирхолын асуудалтай байна гэсүүг. Эм нь бол угаасаа адайр төрсөн л хүйс дээ. Эрд нь тэр нь таатай санагдах нь ч бий.

*шигтгээ 1: Юм өргөөд дийлкүй байгаа, арчгүй дорой байдалд унаад хушуугаа унжуулцан байгаа аятайхан хүүхэн тааралдаасай, хэн болхоо харуулxым сан.

*шигтгээ 2: Xөлс нь ханхалсан энэ бүдүүлэг, адгуус шиг эр..., сайхан ч эр юмаа..., архирч гарч ирээд гүчээр эзэмдчүүл яаннааа намайг!

Хослон амьдах хорвоо доо гэжжж. Хэхэ хөөрхөн шд.

За энэ лээгц болжээнүү. Болжээвэл дараагийн удаад "Гэр бүл төлөвөлөлт" гэсэн лээгц оры: Зах зухаас нь дурдуул:
Хүүхнүүдийн хүсдэг эр хүний чанар гэвэл: мөнгө олдог, архиа тохируулж уудаг гэдэгээс гадна, эр гэдгий нь илэрхийлэх гол үзүүлэлт боллл.... секс ч биш, өөр юм байгаа. Энэ бол... гэж мэгээ л ай.
Эсүүл: Тэгвэл эмэгтэй хүн, эхнэр хүн хань ижил гэдэг ямар байвал эрчүүд үргэлж намрын шаргалтсан тариа шиг нуугин байдаг вээ гэвэлл.... гэх мэтийн юм орох нь байна.

Учир шалтгаан

За блогоон бичий. Өчдөр яг сайхан юм бичий гээл сайхан ааш хөдлөөл байдгаараа инээцэн суужээсэн яасан нэг тээгэлсэн юм дуудаад пиагагу угагухуу багагшээ гээд монгол бичгийн галигаар яриад бүүр сэтгэл хөдөлгөөд, бүүр сайхан ааш хөдөлгөөд хаячдын. Тийм үг сонсосны дараа хүн яаж тэсэх вээ дээ дэгэлзээд доголзоод сүйд болдын байгааддээ одоо. Намайг байхгүйд ямар заналтайгаар яаж ууж иджаагаа бол гэхээр л хар хорын атгаг сэтгэл хөдлөөд байдын шүү.

Тэгсэн одоо яасан бичсэн бичлэг ч байхгүй нэг муу өрвийсөн архидцан байдалтай ингээд суужаах гэж. Ядаж маарт эднүүс тэмдгэлцэн бол яахуу дээ сагсуураал бичиж барьж болхын. Тэхэд зүгээр л пигагу ууцан байдаг. Гүй юутай эмгэнэлтэй хорвоо вэ.

Зиа дараа юм бичнээ таануус сайхан бие даалт хийгээд явжаагаараа. Бие даалт гэсэн болхоос бие биенээ даагаад уугаад явчаарай гээгүй шүү.

Аа багшээ нь маарталцаa.

Maартлаа гээ маарт заяачаад байх чинь маарталкуу бол маарты найман чинь бас эвгүйцүүл эвгүйцийшд тээ. Ингээд юуум бүхнийг л эвгүйцxээрэээ бас эвгүй шүү гэж айж ичсээр байгаад насыг бардаг нь хүний жам ч юм уу даа. Энэ их философлог бичлэг болох шинж ороо явчлаа. Багшээ нь багадаа За Баафлиа тэхгү шүү чи, гохчий шүү гэх мэт юм бичдэг байсан бол одоо ингээд философдоод байдаг зантай болчxийн энэ насныхуу? Насных бишээ. Энэ маарт болон бусад баярых. Баярууд намайг зүгээр байлгахгүй байна ицсийцст. Оролдоод байгаа байхгүй юу. Хэдүүн яаваа. Яг сайхан хичээлээ хийгээ л, гэрээ цэвэрлээ л, хоолоо хийгээ л .... сайхан байя гэсэн чинь шууд шинэ жил болсы шд. Яааг тийм сайхан бодол төржаахад давхжээдэг нь энэ баярын зан ч юмуу даа. Дараа нь яаваа бас. Заа нэг гэрээ цэвэрлээд хоолоо хийе даа гэсэн чинь багш нарын баяр байжүү. Гэхдээ би өөрөө калиндаарнаас хөдөлмөрөөрөө харсым л даа. Тэхээс бас баргийн баяр чинь өөрөө харагдку шд.
За ингээд багшээ нь оршилдож оршилдож бас нэг дурсамж бичxээр шийдлээ. Өчдөр хэрхэн маарталсан тухай. Өчдөрийн юм бичих чинь дурсамж мөн биз дээ. Үгүүүмүү?

зигзаг зураас датаа л болоошд.. оо энэ хүнтэй чааталжаагаад биччлээ соорий шүү маусны сум хаа сайгүй явжаахын заримдаа.
За өчдөр юу болвоо гэвэл балай юм болсон. Багшээ нь яахудэ хаа сайгүй тэнээ явжээдэг хүн чинь гай нь таараад гэртээ байжаахгу юу. Тэгсэн 2 дүү ирээд. Нөхөр эхнэр 2. Сайхан уугаа л идээ л. Нөхөр битэр нийлж нэг хоол хийгээ л. Амтат чинжүүн дотор мах зах, будаа мудаа, есөн жорын юм хийгээд шардаг. Сүүлдээ зохиогоод баахан юм хольж дотор нь хийгээд, зажилсан цаас, хагархай шил энтэр ороогүй гэхдээ. Тэгээ л духоовконд хийсэн, ширээнд суусан, уусан. Цагаан архиар дагны гэсэн, дагнасан. Гэнт хоолоо мартцанаа санасан, түлэгдээд будаа болцон байхаа гээ гүйгээ очсон чинь духоовкоо залгахаа мартсан байсан. Хэ, аз чум шиг эз чум шиг. Тэхээс хоолондоо "а.чинжүүн доторх түлж шарсан шөл" гэх чумуу нэг нэр өх байсан байх. Тэгээ л ӨӨӨӨӨӨ СТАНЭРЭ!! гэж нэг уулга алдаа л духоовкоо залгасан. Харин дараа нь жинкэн мартсан даа. Тэх л учиртай хоол байж. Гэхдээ тэр эхнэр өлсөөд хоолоо яаваа гэснээр хугацаага нь хэтрүүлэлгүй гаргасан л болхоос жинкэн түлэгдэх байсан байх гэж одоо хэр нь боддын. 30 гарлаа гээд одоо яа... оо соорий шүү ахиад мээсэнжэр. Балайм бэ! 30-н тоог хайж яваад л энэ шүү дээ. За багшээ нь тэр хоолныхоо зураг жор эднүүсийг оруулнаа удкуу.Тэгээ л сайхан хоол болвоо. Идээ л ууж эхэлсэн. Эхнэр юм яриа л, нөхөр аа тийн гэж толгой дохижээсэн. Эсэн бусын юм яриад. Сээгс мээгс, ан амьтан, зөн билиг, Оогий тэнэг, Сараа алцгар, Оргио дүйнгэ гээ л тэгээ л эхний хэсэг яваа л хойшоо байхгүй. Тасарцоо. Тухайлуул нөхөр нь, Артгаа ах! гээ л үрүүнк өгжээсэн санагдды сүүлийн момээнтэнд. Би авжээсэн санагдды. Гү тэгээ л нэг мэдэхэд одоо ингээд бичээ суужаах жишээний. Энэ яг насных л даа. Багадаа чинь долийгоо л поошог архи уугаа л гэртээ үнэртүүлкүү орхын сан гэдэг байж. Гэтэл өчдөр...яаж, ви витлэг хийнэ, ви витлэг хийx ёстой гэж салгалаагүй ен, аминь.

За ийм л март боллоо доо.

Дэндүү Дэндэв: Хугарахгүй ноён нуруу.

Манай багийн мэндчилгээ

Гомбоо: Зиа Дэндүү Дэндэв. Сайнуу, сайхан уу?

Дэндэв: Сайн сайн байцгаана уу?

Артгаа: Ярилцлага өх нь дээ ингээд. Бид асуугаа л чи хариулаа л явах нь байна.

Дэндэв: Бодохгүй хариулах юм уу?

Артгаа: Синхрон шүү дээ, бүх юм синхрон.

Гомбоо: Зиа хө нутаг ус хаагуур билээ дээ?

Д: Би Увс аймгийн төв Улаан-Элс буюу улаангом гэдэг хотод жолоочийн гэр бүлд 1981 оны 7 сарын 11-нд төржээ. 7 настайдаа энэ нийслэлд хөл тавьсан билээ

Г: Наадмаар ээж ааваа ч баярлуулахгүй төрж байж золиг чинь. Ер нь баяр наадмын хэнээтэй биз?

Д: Үгүй дээ. Тийм завшаан нээх тохиосонгүй.

Г: Энд тэнд хүмүүс шоүдаж байна гэж дуулвал өндөлзөөд байж сууж чадахгүй биз?

Д: Та хоёр шиг тэгээл баярлаж наадхын дон тусцан хэн байхав хахаха. Дээхнэ эмэгтэйчүүдийн баяраар нэг тэгснийг эс тооцвол

А: Эмэгтэйчүүдийн баяраар тэгж л байдаг цъ!

Г: Ер нь эмэгтэйчүүд баярлахаар байж сууж ядаад байдиймуу эмэгтэйчүүд баярлаж болохгуй юу тээ? Гал тогоо хавьцаа л байвал таарна биз.

Д: Үгүйдээ би өөрөө эмэгтэй болохоор мартад аймаар дуртай

А: Чи эмэгтэй байхад гайхах ч юу байхав? Бас авгай хүүхэдтэй?

Д: Хахаха, тоглосы, та хоёроор тогломоор санагдаад

Г: Хүйс жоохон хоёрдмол байна уу гүү юү? За хүн ямар хүйстэй байх нь ямар хамаа байхав.

Д: Хахаха гуцаарай хахаха

А: Цэрэгт явсан уу залуу?

Д: Үгүй, хүсэхээс цаашгүй. Тэгээд одоо авгай хүүхэд амьдрал энэ тэр гэсээр цэрэгт явах боломж байхгүй болсоон.

А: Нэрнийхээ утга учрыг хэлээч? Хаанах нэрэв, яадаг нэрэв?

Д: Би уг нь тува аавтай юмаа. Тэгээд тува нэртэй болсон. Анжа-Оол гэж наадмын хүүхэд гэсэн утгатай юм гэнэлээ.

А: Тува гэдэг чинь оросын харьяат у?

Д: Оросын харьяат болсон. Гэхдээ манай өвөө дөрвөд айлд тува айлаас өргөгдөж ирсэн юм гэнэлээ.

А: Аав чинь гэж оросын иргэн ирээд ээжтэй чинь уулзаж байж тиймүү?

Д: Эхлээд бат-Эрдэнэ гэж байснаа сүүлд овог нэр сэргээх хөдөлгөөн монгол даяар өрнөөд, тэгээд манай ээж аав над наадмаар төрсөн болохоор нь Анжа-Оол гэдэг нэр өгсөн.

Г: Одоо албан ёсоор бол Анжа-Оол гэж явдагуу?

Д: Албан ёсоор Анжай-Оол.

**********************

Шооконд оров буюу Тэр хугараагүй ноён нуруу.


Г: Мэргэжил юүвлээ хүүхээ?

Д: Мэргэжил гэхээр юм байхгүйэ

А: Ер нь юу юу хийж, хаагуур манаргаж явбаа? Атмаан энтэр байсан уу гүй юү?

Д: Атаман байгаагүй ээ

Г: Бас л атмаандуулж байгаагүй л биз дээ?

Д: Атмаандуулж үзсээн. Юу хийв гэвэл 10-аа төгсөөд хөлсний хөдөлмөр эрхэлсэн дээ. Хужаагийн барилга дээр 2 жил ажиллаад тэтгэвэрт гарсан.

Г: Зүйтэй

А: Хужаагийн барилга дээр атмаандуулаад уу?

Д: Барилга дээр атмаандуулаагүйэ хэхэ. Бэртээд, цусаар нулим гэж. Одоо байнгын халамжийн тэтгэвэрт байдаг.

Г: Xайн

А: За хө, халамжийн тэтгэвэрээсээ хэзээ гарах вэ?

Д: Халамжийн тэтгэврээс гарч чадахгүй байхоо. 2 хөлөө юманд даруулчаад. Бага багаар тайруулсаар байгаад одоо хоёр гуятайгаа үлдсээн хэхэ.

:! :!

А: ................. юүү вээ!!

Г: ............... аа золиг гэж!


... Д: Оргүй ч гэлээ охинтой гэгчээр, гуятайгаа хахаха.

Г: Ээ инээх юу байхав. Хөгшөөн блог дээр тавих уу яах вэ?

А: Энэ тухай чинь ярьж болох уу, тэгээд нийтэлж?

Д: За болно доо юунд ч эмзэглэдэггүй хүн шүү би хэхэ. Яав л гэж. Хувь тавилантайгаа эрт эвлэрсэн дээ. Тэгээд ч хоёр гартай хүн амьдрах аргаа олно шүү дээ. Сүүлд эчнээгээр барилгын зураг төсөлчин болсон

....................

А: Чиний бичлэгүүдээс уншиж байхад... тийм тэргэнцэртэй хүний тухай их гардаг нь учиртай байжээ. Удаж байна уу?

Д: Одоохондоо тэргэнцэртэй байгаа. 8 жилийг ардаа орхисон

Г: Ер нь гадуур тэргэнцэртэй явахад хүмүүст хэлмээр юм байдгуу? Ингэж хандаж байгаасай урдуураа гаргачиж байгаасай ч гэдиймүү?

Д: Эрүүл хүмүүсийг би ойлгоноо. Гэхдээ одооны залуус нь настайчуудаасаа илүү соёлтой гэж би боддог. Хааяа тэтгэвэртээ дугаарлаж байхад 50-иас дээш насныхан урдуур дайрах нь их.

А: Егзөр шүү дээ, хүний төлөө амьдралаа зориулж ирсэн юм шиг зангаа хэзээ ч тавихгүй манай хөгшчүүд.

Д: Харин залуу хүмүүс зам хөндлөн гаргаад өгөх ч юм уу эсвэл ямар нэг юмаар туслах гэж байдаг л даа. Гэхдээ би өөрийнхөө төлөө явж байгаа болохоор миний эрх чөлөөний хязгаар нөгөө хүний хамрын үзүүрээр төгсгөл болох ёстой гэдэг зарчмыг л барьдаг, эрүүл ч бай өвчтэй ч бай ялгаагүй.

Г: Ер нь юунд хамгийн их гомдож байдаг вэ?

А: Бас юунд хамгийн их баярлаж явдаг вэ? Дараа нь баярласнаа ярьж сэтгэлээ сэргээцгээе..

Д: Миний эргэн тойрон дандаа зөөлөн хүмүүс байдаг болохоор гомдох мэдрэмжийг минь үхүүлчиж дээ хэхэ.

Г: Сайхан байна.

Д: Хамгийн их баярласан гэвэл одоо... нөгөө олимпийн аваргуудтай болоход бас Баатаржав маань баатар болоход хамгийн их баярлаж бахархсан даа. Нулимс өөрийн эрхгүй асгараад байсан.

А: Сайхан даа сайхан.

Д: Би харин залуу хүний ёсоор залуу насаа үдээд, хижээл насандаа хижээл хүн л байя гэж боддог. Тийм болохоор тоглоом харин гайгүй даана шүү. Харин намайг өрөвдсөн хүмүүсийн харц л намайг галзууруулах дөхдөг юм.

А: Зиа-аа. Найз нөхөд чинь их ирдэг үү?

Г: Найз нөхөд их өөрчлөгдөнө биз?

Д: Найзууд нэг их өөрчлөгдөөгүй дээ. Яахав хандлага ондоо хүмүүс хааяа байх, тэр бол амьдрал

А: Сайхан найзуудтай юм байна. Найзууд чинь чиний бичсэн юмийг уншдаг уу?

Д: Тийм шүү сайхан найзууд. Бичсэн юмыг бол мэдэхгүй дээ, уншдаггүй байхаа. Харин эхнэр маань л хааяа өөртөө хамааралтай юмыг уншдаг.

Г: Хэдэн хүүхэдтэй вэ?

Д: Ганц бандитай, одоо нэгдүгээр анги 6 настай

******************

Блогийн тухай ярихгүй хаачхуу дээ

Г: Яаж яваад блогдчивоо?

Д: Эхнэртээ хоолны жор хайж гүүглдэж яваад анх Юки Тагнай хоёрын блогийг олсон юм.

Г: Хайн тааруухан улсаар эхэлж

Д: Тэгээд дамжиж явсаар та нарын блогийг уншдаг болсон. Бараг хагас жил уншсан байх. Сониноос би Тагнай Юки хоёрыг яагаад ч юм нэг гэрийн хоёр байх гэж боддог байсышд. Та хоёрын бичлэгүүдийг алгасч байсан удаагүй

Г: Тэхдээ тийм сонин гарууд нэг гэрт байвал өнгөрнө л дөө.

Д: Үгүй ер нь энэ хоёр болохгүй ч юмгүй биз дээ хэхэ

А: Болохгүй юмгүй ч, дараа нь болох юм гэж байхгүй болох биз.

Г: Гоомой л байна даа. Өөрөө тэгээд хэзээнээс бичив?

Д: Өнгөрсөн наадмаар юмуу даа, тэр хавьцаанаас л эхэлж зориглоод. Тэмдэглэлийн дэвтэр болгоно гэж бодсон чинь одоо блог болцон хэхэ. Би ер нь өөрийнхөө сонссон бас өөртөө тохиолсон юмыг л бичээд сууж байдаг хүн.

Г: Юу сонирхдог яадаг хүн бэ ингэхэд Дэндэвээ?

Д: Хааяа өөрийгөө зугаацуулах гэж шүлэг бичнээ. Гэхдээ зөвхөн өөртөө зориулаад хэхэхэ

А: Блог уншсанаас чинь хойш хамгийн их юм бодогдуулж байсан ямар бичлэг байна вэ?

Д: Заа байз бодоод орхий

Г: Тэгээд орхи

Д: Ер нь бүх бичлэгнүүд надаа юм бодогдуулжээ. Хөхтолботын шүлэгнүүд сайхан болсон байна лээ надаа лавдаг таалагдсан

Г: За тэр ч шүлэгнээсээ шаал өөр хүн шүү. Би ууж л явсан. Шүлэг уншиж байгааг нь лав хараагүй

Д: Тиймүү, сонин л юм.

А: Хөхөө ч дайчин бичдэг хүн л дээ, би гэхдээ нүүр тулж байсангүй, байснаараа Гомбоо үнэнийг хэлж байгаа нь лав.

Д: Чи бас таньдаг хэрэг үү

А: Энэ чинь одоо хөл толгой нь мэдэгдэхээ байсан улс шүү дээ.

Д: Зарим хүмүүс блог бичдэгээсээ өөр байдаг байх тийм үү

А: Аа зарим нь ч яг адилхан даа, одоо их ойрхон суужээшд жишээ нь.

Г: Тийм байна, ойрхон байна.

А: Чиний анчин болсон түүх бичлэгийиг уншиж байсан тэр болсон явдалаас сэдэвлэсэн үү?

Д: Аан тэрийг уншаа юу. Тэр болсон явдал байгаа юм. Тэр өвгөн /Аюурзана гэдэг/ одоо ч бий. Дээр үед манай хүргэн ахад ярьж өгсөнийг нь хүргэн ах над яриад би тэрий нь бичсэн.

А: Блогчин болоод чамд сайн муу ямар өөрчлөлтууд гарав?

Д: Муу өөрчлөлт гэж юу байхав. Харин сайхан найзуудтай болж байна. Интернэт ертөнцөд Сэгсгэр, Юки гэж хоёр найзтай байсан одоо та хоёрыг нэмж болох уу?

А: Бүр үржүүлсэн ч болно

Г: Асуух юу байхав!















*********************

Галбаал яриа буюу төгсгөл

Г: Авьяас юу байна?

Д: Над үхсэний авьяас байхав дээ.

А: Дуулдагуу?

Д: Дуулноо, дуулахдаа өөртөө зориулна тэрийгээ. Яагаад гэвэл солгой хоолойтой гэжугаа бас болоогүй.

Г: Өөртөө дуулна, өөртөө шүлгээ зохионо л гэхийн бусдад ер нь юу зориулаад байнаа?

Д: Бусдад юм зориулах үүрэг надаа байхгүй. Зааза худлаа. Боломж гарах бүрт бусдын төлөө ямар нэг юм зориулах санаа бий.

А: За Монгол улсынхаа тухайд, буруу яваад, алдаж эндээд байгаа юм нь юу байна вэ чиний хувьд? Яавал нэг гайгүй болох бол, юу гэж боджийн?

Д: Би ч муу монголыгоо амгалан энхийн орон гэж боддог хүн шүү. Харин хужаа нарын тоо толгой сүүлийн үед сүрхий өсөөд байх шиг. Энэ нь дан муу зүйл биш боловч манай монголчуудын эртний харшлыг хөдөлгөөд байх шиг

Г: Тэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо эднүүстэй холбоотой байдаг уу ер нь?

Д: Үгүй дээ тэр холбоо энэ тэрийг тоодоггүй дээгүүр хүн шүү дээ би хаха. Сонин биш санагддаг. Энэ холбоо гэдэг юм төрөөс л биенээ хамгаалах хэрэгсэл гэж ойлгодог хүн би. Гэтэл төрийн халамжинд байгаа хүн тэр холбоогоор юугаа хийнэ. Ишиг эврээ ургахаар гэдэг шиг.

Г: Зүйтэй би ч бас ойлгоод авлаа.

А: Тэр тийм байх. Одоо хаана байдаг вэ гэр чинь?

Д: 11-р хороололд. Тэр хавийнхан намайг бараг таних байхоо. Хэхэ би од гэжугаам шиг болцон уу? Урьд нь циркийн тэр лүү байсан. Хэдэн жилийн өмнөөс энд ирсэн

А: За сайхан ярилцлаа. Одоо өөрийнхөө зүгээс ямар нэг юм хэлнэ үү?

Д: Заа... миний үгийг уншигчдадаа хүргэж байгаа 2 багш, сургуульдаа маш их баярлаж байнаа л.. гэе даа, Амжилт хүсий!

Барбагш: За Дэндэвтээ сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе өө. Бичлэг нь хурц, билиг оюун нь тунгалаг байгээ.

Нээлттэй уралдаан

Нээллтэй шагналгүй уралдаан зарланаа.
Уралдааны зорилго:Барбагш сургуулийн уриа үгийг хамтын хүчээр бий болгох
Оролцох этгээд: Хэн ч болийшд
Уралдааны хугацаа: Ямарч хугацаанд зохиож болно. Удаан бодож зохиосон гээд сүүлийн байр эзлэхгүй нөхдөө
Уралдааны шагнал:Байхгүй. Шагнах спонсор хайжээн
Уралдааны шалгаруулалт:Артгаа Гаампаа 2 шалгаруулна. Гадны нөлөөнд автахгүй.
Уралдааны өгөөж: Юу л байв гэж дээ чааваас
Шалгарсан уриа үг манай сургуулийн толгойн доор үүрд мөнхө хадагданаа.
Уралдаанд шалгарсан уриа үгийг манай блогоор нэг удаа ч бай шагайсан сурагч бүр хэрэглэж болох бөгөөд архи тулгахдаа хэлэх, хоорондоо мэндлэхдээ хэлэх ер нь хаа ч ямар ч байдлаар хэрэглэж болох бөгөөд малгай подоолкон дээрээ хэвлэн хэрэглэж гангарч болно. Тухайлвал: хөөрхөн залуусын сургууль, ядраалгүй заадаг сургууль, янз бүрийн юм заадаг сургууль гэх мэтчилэн. Бид 2 шалгаруулахгүй бол сайн уриа ирээгүй л гэсэн үг шүү

Хэвлэлийн тойм



Би сонин уншвал гарчигыг нь уншаал ойлгооод явчдаг хүн байгаан. Угаасаа сонинг чинь гарчиглаал явдаг биздээ хүн чинь. Тэгээд сүүлийн 2 хоногт өдөр тутмын сонинуудын эхний нүүрэнд гарсан нийтлэлүүдийн тойм хийж байя даа. Энийг бүгдээрээ сонин уншлагын цаг гэж байна шүү. Бүгд сонин унших боломжгүй өнөө үед нэгэндээ яриад өгчүүл амар шүү дээ.

Зууны мэдээ сонинд "Төв архивыхан түүхэн баримт алдагдсанд ажилтнаа буруутгаж байна" гэж юм гарчээ. Элдэв хүнийг элдэв юманд буруутгадаг болсон өнөө үед энэ жишгийг эвдэж ажилтан биш хүнээ буруутгаагүй Төв архивыханд үнэхээрийн талархууштай юм шүү. "Төрийн албан хаагчдад худалдах ганц ч орон сууц алга" гэж ярилцлага байна албаны хүний. Аргагүй дээ худалдаж авдагүй авилгаар юмуу төрөөсөө шууд авчдаг гэж дуулддаг шүү дээ. Төрийн албанд орох гэж үхэлддэг нь аргагүй юм байна. Үндэсний шуудан сонинд "С.Баяр ирж МАСЗХ-ныхон ерөнхийлөгчөө сонгоно" энэ Баяр ер нь ерөнхийлөгч сонгодог хүн байх шүү. Элбэгдоржийг бас энэ хүн л сонгоод гаргацан тухай хуучин ерөнхийлөгч маань зурагтаар ярьжээсэн шүү дээ. Ерөнихийлөгч болох хүн энэ хүнд хандмаар юм байна.

Үнэн сонинд "Амаржих газрын асуудлаар зарим хүмүүст хариуцлага тооцно" нээрээ ч яаж холбоотой бүх хүнд харуицлага тооцхов дээ. Хүнд найз нөхөд, татлаа түлхээ байлгүй яахав дээ энэ чинь. Улаанбаатар таймс сонинд "Амаржих газрын угаалга ариутгалын газрыг Христийн сүмд худалдсан байсан" гэнэ зүйтэй зүгээр өгөөгүй бол болоошд. муусайн гадныханд худалдаад мөнгийг нь салгаж л байвал таарна. Ардчилал сонинд "Петро Чайна дайчин тамсаг компани мэнэнгийн талд тусгаар тогтножээ". Энэ улаанбаатарт тусгаар тогтносон бол нүдний булай болкуу юу. Нүүж суух гэж балрахгүй юу. Нийгмийн толь сонин "Надад бас бэрхшээл байгаа" гээл манай эрүүл мэндийн сайд ярьж. Үнэншдээ сайд байтугай надаа тэнэг олон бэрхшээл байхад ёстой үнэн шүү.

Ардын эрх сонин "АНУ-аас хөөргөсөн пуужингийн үлдэгдэл Бүрэн суманд унажээ" Амээркууд ингээд Бүрэн сумруу минь дайржаагаан байхдаа. Эсүүл хятадруу дайраад үлдсэн муу хэсэг нь манайд унасан байх. Манайд яахаараа дандаа үлдэгдэл унадаг байнаа. Байлдааны бэлэн байдалд орохгүй бол пуужин хүртэл унадаг боолж. Бэлэн байдалд орчоод ч байгаан билүү яаж мэдэхүү дээ. Мань мэтэд мэдэгдэхийн аргагүй тэрүүхэндээ цомхон бэлэн байдалд орчдог байлгүй яав гэж. Өнөөдөр сонин "ОРдонд үлгэр ярив" номонд нэвчирсэн хүн ордонд өдөр бүр үлгэр ярьж байдаг гэсэн. Энэ өнөөдөр сониныхон мэдээлэлд сүүлд хүрдэг онцгүй улс байна даа. Энийг дахиж уншихгүй ээ.

Зиа ингээд өнөөдрийн хэвлэлийн тойм дууслаа. Дараа дахин сонин уншлаг хийтлээ баяртай

Өө нээрээ тийн нээллтэй шагналгүй уралдаан зарланаа. Манай сургуулийн уриа үг байхын. Цаашдаа архи уухдаа тулгахдаа хэлэх, хоорондоо мэндлэхдээ хэлэх ер нь уриаг нь хараал аан иймэрхүү сургууль байхым байна гээл харжээдэг. тухайлвал: хөөрхөн залуусын сургууль, ядраалгүй заадаг сургууль, янз бүрийн юм заадаг сургууль гэх мэтчилэн. Шалгаруулалтыг Артгаа бид 2 л хийнэ. Гадны нөлөөнд автахгүй. Шалгарсан уриа үг манай сургуулийн толгойн доо үүрд мөнхө хадагданаа. Бид 2 шалгаруулахгүй бол сайн уриа ирээгүй л гэсэн үг шүү

Гаамп кавнээтийн тухай

Энд би их ухаантай зүйл бичнэ анхааралтай унший шүү таанууд

Кавнээтийн тухай artga

За энчээ гавьтаан гэдэг адал явдалт тууж, хэлний күүрс гэдэг тансан ламын тэмдгэлл эднүүс гэсэн юм орхым байгаамаа явж явж.

Дэгдээхэйний тухай шар туяатай дурсамж

Хэн ч билээ манай ангийн нэг хүүхэд, надаа жинкэн дэгдээхэй байгаа гэж буркуу юу. Одоо бараг 20 жилийн өмнө байх нь байшд. Аа шаа шаа, юун дэгдээхэй гэчээ байжээсэн чинь маргааш нь анги дээр аваад ирдийм даа. Ангиараа шаваад. Хаанаас олсийн энтэр гээд бөөн юм болоод. Аав нь ацарсийн гэнээ. Тэгсэн өөр нэг охинд бас дэгдээхэй байгаа чихшг яриа өрнөө л. Гэхдээ тэр дэгдээхэйтэйгээ ангиас хөөгдсөн л дөө. Нөгөөдөх нь тасралтгүй жив жив гээд байгаам чинь. Харахад га га гээд байгаам шиг амны хайрцагтай хэрнээ жив жив гэсэн дуу гаргаад байдийм байлээ. Нэг гачин шар юм, өрвийсөн. Нээх зөөлхөн, хэний ч билээ бас нэг хүүхдийн дэгдээхэйгий нь ээж нь хаалганд хавчаа алцан гэсэн. За энэ ч яахуу, тэгээ л багш орж ирээ л юу вээ наадах чинь гээ л маниусын зугаа дууссан л даа.

Би ч тэгсгээд таг мартав. Харин хэд хоногийн дараа таван давхрын том толгойтой найзынхаа гэрт тоголкоод оркуу юу. Тэгсэн чинь мань хүн цаасан хайрцаганд дөрүүн дэгдээхэй хийцэн байдаг байгаа. Хоо гээ л баахан барьж, алхуулж, ширээ мирээн дээр явуулж үзээ л. Тэгээ маньдаа нэгий нь өгчилдөө гэсэн данхайчаад хөгтөөд болдгүү. Жоохон гуйжаагаад, заа за гарч тэвэг тоглы гээд гараа явцын. Тэр тэвэгдэж чадку данхар болхоор, тэгээ албаар атаархалы нь төрүүкжаахгу юу. Би гараад тэвгээ ч тоглохгүй шууд гэртээ ороод ээж байхаар нь дэгдээхэй авы, гадууур зөндөө дэгдээхэй байна гэжийнэ гээ л тэгсэн чинь заваан маваан гээд хавьтуулдгүй гэнээ. Тэгээ л баахан гушуугаа унжуулж уурлаа л өнгөрсөн байх даа, тэхэд яаснаа мартчиж.

Тэгсэн хэд хоногийн дараа уртлын үйлчилгээний төвийн тэнд нэг ах том кордоонон хайрцаганд баахан дэгдээхэй хийцэн 50 мөнгөөр заржаахтай халз таараад. Мөнгөддөг мөнгөөрөө нэгийг авааяжаагaa байхгүй юу. Тэгээ л гэртээ хаалганыxaa өмнө ирээд нууж авч оркоод кармаалсан чинь цавиа маажуулаад, муухай тийчилдэг хог байлээ хариугүйн байж. Тэгээ будилжээсэн чинь ээж гарч ирээ л өө заваан хогоо гэж мэгж үглээ л. Тэгсэн хэрнээ газар тавьчxаар дагуулж харж инээж бариа л шал худлаа. Та барьж үзэх үү май гээд аваад өгсөн чинь гүү гүү цаашаа гээ л нээх зугатааж энтэр. Анх авч ороо л шалан дээр тавьсан чинь жив жив гээ л алхаад эхэлсийн. Таахаг таахаг гээд хаа сайгүй алхана. Тэгсэн ах унтжээснаа, наадхаа унтраа л даа гэж мэгээ л. Тэгснээ сэрээд харангуутаа нойр нь сэргэснээ шууд босч ирээд, наадханд чинь юм өгий гээд мангар хурдан гал тогоо ороод шар будаа аваад ирсийшд хэ. Дэгдээхэйгээ усанд дэвтээсэн шар будаагаар хооллодог байлаа. Газар суучxаар над руу авирч гарна. Хичээл тараа л юун ноцолдож барих, шууд гэр лүү гээ гүйдэг хүүхэд болоо л.

Ингээд 2 хоножээтэл тэрний тасралтгүй жив жив гэх дуунаас нь гэрийхэн битий хэл би өөрөө ч залхаж эхэлсийм даа. Тэгээ л тэр өдрөө 23-н Шагжаа гэдэг хүүхдэд 70 мөнгөөр зарчиж билээ. Дэгдээхэй байхгүй. Кармаанд 70 мөнгө байжээдэг. 20 мөнгөний цэвэр ашигтай. Ашиг ч гэж, тэжээсэн 50 орчим ширхэг шар будааны л мөнгө л дөө... Харин тэр 70 мөнгө надаа юу ч биш, зүгээр хэдэн төмөр мэт санагдсан нь анх удаа амьд амьтны, хамт байхын, ижил дасал болхын үнэ цэнэ, үлгэр дуурайлыг мэдэрчээсэн нь тэр байсын байхаа даа. Тэгээд хэд хоногийн дараа Шагжаатай шийдний тэнд тааралдаад, дэгдээхэй зүгээр үү гэсэн чинь, үхцээн хахахаххаа гээ л нээх дарвайтлаа инээд алдаад хүүр чинь. Шал сонин санагдаад, яажаагаа үхцийн гэсэн чинь шар будаанд хахаад, амнаас нь цус гараад үхцэн хаххаахаа гээд ахиад муухай инээгээд дураак чинь. Гэнт уур хүрээ л, чамайг шар будаагаа усанд дэвтээж өг гэж хэлээ биз дээ гээ л загнаа наасан би. Тэгсэн чинь тэр том биетэй хульгаан хүүхэд байсийм чинь, аийн? гээ л шазайгаа явчингуут нь гэнт уурлаагүйм шиг болоод ташаагаа үрээ л далбийгаа л холдоо явж билээ.

Дэгдээхэй битрийн замнал ингээд дууссийм даа. Харин Эрдэнэ гэдэг нэг хүүхэд аав ээжээрээ 8 дэгдээхэй авхуулчаад сайн үхээгүү байхад нь жорлондоо хийж усы нь татсаар байгаад 2-3 хоногт дуусгаций шд. Далавчнаас нь барьж аваачаа л шууд унагаагаа л баяртээээй.... гээ л татааяна. Дэгдээхэй нь жив жи... бл бл блрупп.... гээ л байхгүй болно доо хөөрхийс.

За ингээд дэгдээхэйний тухай хамаг дурсамж хуу дууслаа. Дотор онгойлоо. Олон жил дотроо тээж явж. Гэснээс дэгдээхэй аваад тахиа болтол нь тэжээсэн хүн байдийм болуу? Тэжээгээд тэгээд яасан бол. Би тахай гайгүй шаруул шарчий шд уг нь, алаад өгчүүл.

Энийг бичжаахад нүдэнд миний дэгдээхэй байнга харагдаад шар туяа татаад байсан болхоор нь бичлэгээ шар туяатай гээ нэрэлчлээ.

Аа тий нээрээ завгараа сольцийшд, ямархуу байна. Г.Мөнхбаатар хийж өгсийн. Нодлингийн уралдааны ялагч хүү шүү дээ. Худалч гэсэн үг өөрөө хэлүүл. За худла худла, тэгээд: Маш их баярлалаа ГэМөнкаатраа! Чи шүүүүү гэж хэлмээр байнаа.
Өнөө маргаашдаа жижиг сажиг засвар хийгээ л дуусна даа ер нь бол. Таануусд бас загвар дээр энэ нь ийм байвал зүгээр мүгээр гэсэн санал байвал бас хэлээрэй. Олуулаа хэлэлцүүл буруугүй гэдэг билүү. За жинкэн бака шүү.

Зураг үз булангийн тухай.

Энчээ Барбагштай холбоотой бүх хүмүүсийн зурмал, фото ямар ч хамаагүй зурагууд орох болно. Зурагуудаа илгээгээрэй зураачид, фото сонирхогчидоо....

Хоол хош булангийн тухай

Энд www.amtathool.bblog.mn тэр чигээрээ нүүж ирэх болноо. Шавь нар маань өлсөхгүй нээ сайхан ХАХАХАA гээд нэг сайхан инээчий.

Артгаа багшаагийх нь анхдугаар мэдээ

Хаитид газар хөдөлсөн хот нь тэр чигээрээ том оршуулгын газар болоод удаагүй байхад уржигдар Чилид бас аймшигтай, маш аймшигтай, бүр авийн аймшигтай газар хөдлөв гэсэн ийм нэг өгүүлбэрт олон улсын мэдээг Артгаа орууллаа.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл