Мэргэжил бүхэн сайхан: ЛАМ


Энэ оросын хокээчид муухай хожигдовоо чоорт гэж. Зиа тэхдээ байнга хожино гэж ч юу байхуу дээ.

Нээрээ зудаар чоно, нохой таргалдаг гэж үг байдаг гэнэ. Тэрүүн шиг цагаан сараар манай лам нар баяждаг байхаа. Тэхдээ цагаан сар гэлтгүй жилийн 4 улирал баяжиж байдаг цагаан сараар бол зүгээр л гэнэт баяждаг байх. Лам багш нарыгаа чоно нохойтой зүйрлээд арай ч дэндүүлчихвүү дээ. Хаа сайгүй хүн бүр лам гээд мөнгөө бариад гүйгээд байхаар мөнгө хаана байна тийшээ би хүртэл гүйх нь аргагүй биддээ. Миний энэ агуу их шунал намайг өчнөөн олон мэргэжил солиход хайр найргүй хүргэж байнаа. Би лам байвал сайхан мантайсан тарган цагаан лам болох байхаа.

Мантайчаал боссон суусан нь мэдэгдэхгүй нэг айхтар лам ланд гэдэг машин унаал бөх, хөөрөг 2 яриал бас л зугаатай амьдрал бишүү. Лам Гаамп бол хэнийг ч хайр найргүйгээр үзэж харж, ном уншиж, засал чимэглэлийг нь хийж өгнө. Тэхдээ би үнийн тарипаа гаргачина гандан шиг. Угаасаа энэ чинь үйлчилгээний соёл шүү дэээ баян хүн харчаад 1000 төгрөгний номыг 1100 гэж завхарал нугалаа гаргахгүй аан. Тэгээд ч ирэх жил хийх нүгэл хилэнцийг нь бурханы номын хүчээр зайлуулж өгж байхад мөнгөндөө татгандаг тэнэг хүн хаа байхав дээ. Энэ Будда гээч этгээд ийм сайхан арга гаргаад бид тэр аргаар нь бид нүгэлтэй хүмүүсийг сайхан цагаатгаад мөнгөө олоод амьдарах боломж олгосон их буянтай хүн шүү.

Лам бид чинь олонд үйлчилж байгаа үйлчилгээний ажилтаны хувьд хөнгөн шуурхай чирэгдэлгүй байхыг урьтал болгодог байх ёстой. Нэг хүн хийморийн сан тавиулая гэхэд хажуудаа өдөржин суулгачаал хамаг цагыг нь бараад төвд ном уншаад байж болохгүй. Сайхан мөнгийг нь авчаал уншинаа номыг тань гэсэн итгэл өгөөл гаргах хэрэгтэй. тэгээд ч ирж ном уншуулж засал хийлгэх гэж ирж буй хэний хэн ямар засал хийлгэх гэж яваа нь үнэндээ маниуст падлий байхгүй. Мөнгөө өгөөл явдаг улс шүү дээ. Балдан ирээд 10000 төгрөг өгсөн энүүнийхийг уншина гээд хүн бүрчилвэл угаасаа өдөр хүркүү. ер нь хэн юу өгсөн ямар ном захиалсан ч үнэндээ хэрэггүй бид уншдагаа уншина тэрүүн дунд нөхдүүдийх хавчуулагдаад засагдуул тэр засагдахгүй бол одоо дараа жилийхэд хамрагдаад засагдах байх гээл найдах хэрэгтэй.

Бид тэр олуулаа суучаад нэг нэг ном уншиж болкуушд хоороороо нэг ном уншкуу бол зарим нь номоо мартана голоор чанасан мах, сайхан хүүхэн, пиав бодно, тэр үед нөгөө нэг лам нөхөж уншиж байх ёстойн. Тэрнээс ганцаараа уншсан ч болно л доо. Бие биенээ дэмжидэг бараг конвээрийн системтэй тиийм үйл ажиллагаа шүү дээ. Бас л хүнд ажил шүү дээ базарваань.

Банк лам 2 гэдэг бол эцсийцэст итгэл дээр тогтдог бизнес шүү дээ. Хэзээ ч үйлчлүүлэгчид үнэхээр номоо уншиж байна уу гэж тагнаж чагнахгүй, тагнаж чагнаад ч яль нь ямар ном болхыг мэдэхгүй шүү дээ лениний боть уншаад суужээсэн ч яахуу дээ. Үйлчлүүлэгч этгээд энэ мантгар цагаан үнэхээр ном уншина даа, энэ жил би ямар ч үйл хийсэн найдвартай болж байгаан гэсэн итгэл өвөрлөөд надад мөнгөө өвөрлүүлээд гарах л хамгийн чухал.

Энэ нь ирэх жилийн нүгэл хилэнц лай ланчигыг нь үүрж байгаа болхоор нөгөө талаар даатгалын бизнес болж таараад байгаан. Тэхдээ даатгалыхыг бодуул нөгөө засал хийлгэсэн хүн маань зиа би энэ жил паагталлаа чи муу ном уншиж, муу засал хийж мөнгөө буцааж авий, одоо үнэгүй уншиж янзалж өг гэхгүй бид ч зарагдсан барааг буцаахгүй гэж хэрүүл хийхгүй шүү дээ. Үйлчлүүлэгчид маань элдэв юм болуул дахиал ном уншуулах гэж ирдэг болхоос өмнөх уншуулсан номныхоо хүчин чадлыг нэхэмжилж ирэхгүй. Зуун хувийн ашигтай бүүр нэмүү зуун хувийн ашигтай даатгалын бизнес байгаан.

Аливаа бизнест зардал гардаг бол манайд зардалсаад байх юм үнэндээ байхгүй. За лам бидний хоол цайны зардал л гарна шүү дээ. Тэрийг үйлчлүүлэгчид маань өдөр өдрөөр нь даачдаг юм амар шүү дээ. Хоолны сонголт жоохон тааруухан юм билээ цагаан будаа, хэвийн боов. Бид чинь муу ч гэсэн хүншд өөр юм идмээр л байшд. Үүнийг би хамба болхоороо шууд өөрчилнө гэж боджоогоо.

Эцэст нь манай нэг салбар бизнес байдаг нь бурхан юмаа. Тэр нээх шалихгүй л дээ тэхдээ л өмнө нь хүмүүс мөнгө тавиад байдын. Арван жилийн өмнө таануусын тавьсан мөнгө одоо хүртэл бурхныхаа өмнө хураагдаад байжээдэг гэж боджээнүү. Гүү л байхгүй юу. Тэрийг харин яаж зарцуулдагыг хэлкүү ээ би. Энэ бол байгууллагын дотоод нууц шүү дээ.

Great mongolika big book

За Барбагш сургуулийн 2 багшаа нь монголын анхны томоохон хэмжээний нэвтэрхий толь хийх ажилд өмдөө шуугаа л явж орчлоо доо. Энэ бол Монголика. Толь бүтээгдсэний дараа ердөө 200-хан хувь хэвлэгдэж, дэлхийн улс орнуудаар зөвхөн нэг нэг хувь тараагдах юм. Тиймээ, юм бүхнийг... бүр юумм бүхнийг нэвт нэвт харж болох гайхамшигт толь-Монголика!


Товчилсон үгс:

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?

з.м.м -за мэдкүэ мэдкү

А - Цагаан толгойн эхний үсэг. Данайгаад нүнжигтэй харагддаг эд. Жижиг нь хүртэл цодойчоод ер нь буянтай сайхан үсэг. Амьдралд бол "алиу Агиймаа агаагийхаа авгайгаас айлгүйгээр авдарнаас аягатай архи аваад аль" гэхчлэн маш өргөнөөр хэрэглэгднэ. о.е?

Аа -Ихэвчлэн юмнаас унаж байгаа хүний амнаас элбэг гардаг авиа. Энэ авиаг гаргаж амжхааргүй гялс унасан ч дараа нь бас гаргаад байдаг талтай. Хүн заавал юмнаас газарт унадаг юм биш, бас газраас тараншээ луу унах тохиолдол ч их бий. Тэхэд энэ авиа цуурайтаад бүр сүртэй сайхан сонсдох нь лав. г.т.б.э?

Аав -Аав байхын тулд юуны түрүүнд эрэгтэй байх шаардлагатай. Тэгээд нэг эмэгтэй олох ёстой. Дараа нь панаалдах хэрэгтэй. Тэгээ л сайхан даа... Гэхдээ дараагийн юмнууды нь хүсxийн биш. Ер нь бол аав болох амархан, харин аав байх нь бөөн лай гэж өвөг дээдэс маань сургаж иржээ. о.е?

Ааг -Архины амтыг "хатуу" хэмээх үгээр тодорхойлдог бол цайныхыг "ааг"-аар хэмжнэ. Дуунд бол хайр, хатсан навч, хаягдсан нууц амраг сэлттэй уралдан дуулагддаг. Ж: аагтай цайгаа ууюуу даа... за тэгий даа (нэгэн зохиолын дуунаас)

Аая -Хүнийг онгироосон авиа. Гэвч жишээ нь гар дээрээ суниаж байгаа хүнийг хараад аая гэвэл тэр инээд нь хүрээд цаашаа суниаж чадахаа больдог тал бий. э.м.б

Аваанз -Цалингийн урьдчилгаа. Хэн нэгнээс мөнгө зээлэхэд хамгийн их хэрэглэгддэг үг. Ээ чи тэг л дээ, аваанзаа авчаа л яг өгий л даа г.м. Гээд харамсалтай нь зээлсэн мөнгө бөгс мөнгөнөөс төлөгдөх болж сунжрах нь бараг аксиом.

Авгай -Авгай байхын тулд эмэгтэй байвал зүгээр. Хүүхнүүд нөхөрт гараад авгай болж болно, нөхөрт гарахгүйгээр 50 хүрээд бас авгай болж болно. Сонголт байна эмэгтэйчүүдэд. Ер нь эмэтэйчүүдэд байнга сонголт байсаар ирсэн. Тэд нийгэмд үргэлж давуу талтай байдаг, эсэргүүцэж байна. г.т.б.э?

Авдар -Дотроо чихэр боовтой, хушуу хоргой, хуучин дээл, ганц нэг дэвтэр харандаатай авдар байвал тэр эмээгийн өмч. Харин дотор нь эрдэнэс хийгээд төмөр бүс хийчүүл далайн дээрэмчнийх болно.

Авжуур -Таазнаас унжжээдэг тоосонд дарагдсан шилэн голдуу сарзгар зүйл. Дотор нь чийдэн асдаг. Хэдэн ч чийдэн асуул асна. Гэхдээ бүгдээрээ асдаг нь бас л ховорхон доо манай мазаалай шиг.

Агсан -Байжээсэн боловч байхаа больцон хэн нэгнийг хэлдэг үг. Тухайлуул Жээxсэн агсан г.м. Зарим согтуу этгээд галзуу солиотой хүний дүрд орхыг бас ингэж хэлдэг. Энэ нь, жишээ нь Дорж агсан тавиул тэр агсан тавьж байгаа хүн нь Дорж биш харин Дорж агсан юмаа гэж хэлэх гэж оролдсоноос үүссийм шиг байгаамаа бүдүүн ширхэгээр бодоход. з.м.м

************
За ингээд гэх мэтээр 2 багшаа нь нэг эвдэрхий толь хийх санаа агуулаад асар удаагүй байна даа. Загвар гоё болчуул ч баллаад өгий гэсэн 2 зүрх үнхэлцгэндээ багткуу зовоожээнаа. Загвар загвар.... чи хаана байна?

Мөрөө гаргах

Тийн урвагч хэмээх төмөр барс жилийн сар шинэдээ сайхан шинэлвүү. Сайхан шинэлэх эх үүсвэр бол мөрөө гаргах шүү дээ. Сайн мөрөө гаргавал бүтэн жилээ нам даадаг гэнэ. Муу гаргавал тэгээл дараа жилийн мөр гаргах завшааныг хүлээхээс өөр арга байхгүй гэдийн байна. Тэхдээ энэ жил 2 шинийн нэгэнтэй байгаа ньбас том боломж шүү. Би тэгээл цамцаа тайлаад, майктайгаа гэртээ шалдан мөрөө гаргаад жоол суулаа гэж тэнэгтүүл яахуу. Монгол хүн байна даа мөрөө гаргахаа даанч мэдэлгүй дээ энэ чинь.

Би модонд суусан байлаа. Янзбүрийн гутлын уланд нааалдсан юм арилгасан мод, элдэв тос мос, нохойн хоол хутгасан мод л биш бол дурын модыг газраас аван энэхүү мөр гаргах үйл ажиллагаанд харамгүй ашиглаж болхоор байсанд их л олзуурхаж билээ. Гарын дор материалаар хүн хархад зүгээр л сайхан харагдах боломжтой мөр гаргалт хэн бүхэнд тохиогоод байхгүй шүү дээ. Шинийн нэгний өглөө тэрнээс биш гадуур бааахан зомби байна уу гэлтэй ийш тийшээ явсан, гэнэт эргэсэн, хашаа хороо давсан, гал гаргаж, шороо босгосон улсууд яваад эвгүй шүү дээ. Би тэхэд хайнга гэгч нь хөсрий мод хугачаад явжаах нь байшүү дээ.

Урд жилүүдэд мааниа цээжлээд гардаг байсан чинь энэ жил нэг муу тээгэлсэн юм хажуугаар өөрийхөө мааниа дахин дахин уншиж тэнэгтээд миний нөгөө цээжэлцэн маань будаа болдын. Буцаад гэрлүүгээ явах гэхээр мөр буруу гарчих гээд байдаг, мааньгүй мөр гаргахаар сэтгэлд сэвтэй бүүүр гачин болцон шүү. Зиа тэгээд мөр гаргах зүгээ мартсан биш ямар гээд цаашаа явжээсэн нэг хүүхэд ардаас ус цацаж гай болдын. Эргээ хархаар мөрөө гаргаж байсын уучлаарай гээд байгаан. Энэ бүх азгүй явдалуудын дараа дуу аялаад эхний айлруугаа явжээ байхнээ тэр дуу маань "ху маама би зяа сүү хай" гээд нөгөө муу тарниа кипоп дуу болгоод үглээд явжээнэ шүү. Тэгэхдээ гадаадаар үглэж байгаам шиг гоё болоод байсымдаа яалтачгүй.

Зиа юутай ч миний мөр энэ жил цасан дээр палайтал сайхан гарсан энэ жилдээ данг гэж бодоол явжээнэ. Цасан дээр гарсан мөр гэснээс нөгөө "Цасан дээр чиний нэрийг бичлээ" гээд байдаг дуу чинь нэг нөхөр цасан дээр шээж байгаал нэг дургүй хүнийхээ нэрийг шингэнээрээ бичдэг тухай дуу байх шүү ер нь. Дараа дараагын жилд өшөө илүү мааниа бичиж гарах, элдэв мөрөө гаргаж буй этгээдүүдээс холуур гарах, айлын хашаа хороо тааруул аль болох тэр дороо мөрөө гаргаж зохицуулж байх гээд олон асуудалд анхааралтай хандаж чимбай мөрөө гаргий гэж боджоогоо. Өөрөө өөртөө үүрэг даалгавар өгсөн өөдгүй Гаампаа

7 дахь ярилцлага. Клаус: Би бол өгий л гэсэн. Гомбоо л яахын яахын гээд...

Зээ эрхэм олон шавь нар, уншигчдадаа сар шинийн битүүний мэндийг хүргэеээ! Бар жилдээ баавартай байгаарай. Хэдийгээр битүүн болж байгаа ч гэсэн хагасайныхаа ярилцлагыг орууллаа. Гэхдээ 10 хэд хоногийн өмнөх яриа тул цагаан сарын тухай түй ч гарсангүйд хүлцэл өчий. Гүй заавал юм бүхэн тэх албатай ч биш дээ, юм бүхэн дээр л сар шинэ гэсэн үг байгаа байхад.

Энэ удаагийн зочин маань Галавсай хэмээх нэгэн домогт блогчин байнаа. Жинхэнэ нэрий нь Клаус гэнэ. Гилаавас гэж сунжирч байгаад Галавсай дээр тогтсон бөлгөө. Аа бас Балбар ч гэгддэг хүн.

Дугуй хээтэй булан гэхээр мэдэхгүй хүн үгүй биз. Ялангуяа хуучцуул. Бас алдарт худалчуудын тэмцээнийг санаачлан зохион байгуулсан гол хүн нь гэхэд бүр ч их хүн мэдэх байхаа. Түүний төрсөн блог буюу дугуй хээтэй булан нь: http://bb-claus.bblog.mn энд байгаа. Түүний бас нэг хувийн блог нь бол энэ. http://nyutag.bblog.mn

Аа харин энэ алдарт худалчуудын тэмцээн болсон газар. http://hudalch-huuhduud.bblog.mn

За энэ бол тэрний сонирхол хообийнийх нь нэгээхэн хэсэг болсон газар: http://arshaan.bblog.mn

Зиа ингээд Ккаусийнхаа ярианд орцгооёоо.


1. Мэндчилгээ.

Артгаа: Зиа Клаус анд, амар мэнд үү?

Клаус: Мэндээ. Хааш хаашаагаа хав дөрүүлжин өрөөндөө орулж байгаад баллаж тавихнуу?

Гомбоо: За юу байцгаана?

К: Юмгүй дээ юу байна багшээ?

Г: Өнөөдөр яриа өгөх гэж байгаа Балбар сэтгэл санаа ямархуу байна? Баярлаж догдолжээн уу? Харамсаж халаглажээн уу?

К: Яах юу байхав, байдгаараа байж л байна доо

Г: Яасан сонин хүн бэ. Хүмүүс чинь өөрчлөгддийшд

К: Үгүү чиш

Г: Би тухайлуул Артгаатай юм ярих болхоор баас хүрээд байдийн. Тиймэрхүү шинж илэрвэл нууж хаалгүй хэлээрэй. Олон хоног зугтаасан болхоор тэгэж байгаа байх гэж бодоод.

К: Аан минийх хааяа гэдэс базлаад байдийн. Өөр шинж тэмдэг гэх юм ажиглагддагүйшд. Чамаар сонин юу байнаа ер нь.

Г: Бахь байдгаараа хө

К: Хорвоо дээр өөрчлөгддөгүй хүн чи бид 2-оос өөр байдгүй байхаа би тэгж бодоод байдийшд.

Г: Би жоохон хөгширч байнаа. Зиа өмнө нь яриа өгж байвуу?

К: Энэ анхныхоо. Гуруулаа ч бие биендээ анхных байхаа. Би нээрээ аль түрүү жил л та 2-той ярина гээд амжаагүй. Багш нар нээх янз бүрийн юм санахгүй юм байгааздээ. Жишээ нь асуултаар шахах гэх мэт?

Г: Архиар шахаж явсанаас асуултаар шахаж үзээгүй ээ хө

***************

2. Солонгосын амьДрал

К: Артаг багшийг монголд байна гэж цуураад ихэд үнэмшив.

Г: Монголдоо байх боломжгүй муу амьтан шүү дээ чааваас.

А: Яасан сайхан цуурдаг хүн бэ тэр чинь

К: Ар өврийн хаалга татаж байгаад наад нэг муу амьтандаа ядаж транзит виз ч гэсэн олоод өгчөөч чи Гамбаа. Баар савар их гэсдэг хүн танил тал ихтэй л байж таараа.

Г: Виз олж өгөөд ч мөнгө байхгүймааа. За Галавсай хүү юу хийдэг хаана байдаг яадаг хүн бэ?

К: Би чинь одоо ажил л хийнэ дээ, өөр юу хийхэв.

А: Кимчи их иджийнүү?

К: Идхээр бархуу. Тэрэнгүйгээр хоол хоолойгоор давхаан байгаад байншд

Г: Солонгос охид хэрэв?

К: Хэрэв гэж яг юүгсэн үгэв? Жишээ нь үзсэн үү гэж үү?

А: Солонгос охид мини юүбк их өмсөнө биз?

К: Өмсөлгүй яaхавдээ

Г: Юүүгж л нүцгэн явхав дээ. Солонгос архи ууна л биз дээ?

К: Тэхх, Гамбаа мэджийн. Ууноо ууна. Хамт яваа хангүүгүүд түрүүлээд унаад байхаар санаа зовоод худлаа тасардийшд хааяа. Архи уух талар юуг нь ярихав дээ. Бөглөөг нь онгойлгоод хундаганд хийлээ уулаа араас нь махаар дарууллаа, мах идмээргүй бол ногоо идэж болно. Гэх мэт

Г: Сайхан тактик байна. Ер нь Солонгост монголчууд хэр байнна аан. Монголд байгаа бидэнд нэг сайн яриач.

А: Ажил амьдрал нь ямархуу байна, санаа сэтгэл өндөр биз манайхан?

K: Гайгүй нэг нь ч байх юм. Гай болсон нэг нь ч байхиймдоо. Монгол Солонгос гэлтгүй ав адилхан байхийн ер нь

Г: Уухай

А: Солонгосд байгаа монголчуудад магтах юм юу бн? Бас буруушаах юм юу байна? Ахмад блогчин шиг шударгар хэлээдэх.

К: Ажлыг аймар сайн хийдэг ч архи уухаараа ажилтай гэдгээ мартдаг гээл байдийн. Бас яагаад хоорондоо зодолдоод байна гээд их гайхдаг даа. За тэгээд архи зодоон 2 бол улиг болж байна доо

А: Урт гартай сайн эрс байх уу бас?

К: За миний ойр орчимд урт гартай хун байгаагүй. Ер н# тийм хүнтэй таарч явсангүй дээ. Байдаг л гэлцдэг

Г: Баруун солгойгүй хоорондоо хос болоод явчихдаг гэсэн үнэн үү?

К: Замаа алдаж яваа нэг нь байхад засрах гээд зүтгэж байгаа нэг нь байна шүү дээ. Юм бүхэн тэгш сайхан байна гэж юу байхав тээ.

А: За тийм байдийм байж. Монголд ирж байгаа солонгосуудыг тэндээ бол хамгийн мяа бизнэсмэн, шатаж дампуураад л Монголд ирдэг гэлцдэг, тэр үнэн ү?

К: Магадгүй. Гэхдээ тэр шатаж дампуурсан энтр нь юу л бол. Таван цаасаа л арав болгочих гээл ашиг хайсан хүмүүс байх. Гэхдээ яг үнэхээр баян хүн монголд тоож очихгүй л байх гэж боддийн. Жишээ надтай хамт ажилдаг миний үеийн 4 Со залуу бий. Намайг нутаг буцахлаар чамтай цуг явнаа л гэдийн. Би ч яахав тэгээрэй, хэрэв монголд очвол би та нарт бүх талаар туслана, үнэгүй энтр гэхээр л онгироод байдийн хэхэ.

А: Монголд ирж бизнэс хийх гэж байгаа улсууд уу?

К: Аа тийн. Солонгос хүнтэй гадаад хүн гэж харьцвал тэр хүнийг нэх тэгж наалдкуу л болвуу. Би болхоор монгол солонгос гэлтгүй адилхан хүн шүү дээ гэж ойлгуулж яриад байдаг,дохио зангаагаар гсн кэкэ. Заримдаа бааранд сууна. Тэхээр, Клаус би тэдэн төгрөгтэй монголд очоод амьдарвал яахуу гээл?

А: Тэгдийн байжээ. Гэснээс нохойн мах идэж үзэв үү?

К: Үзсээн хө. Энд байдаг монголчууд ер нь бүгд л эсэн бусийн мах ногоо идэж үзсэн байхоо. Нохойн мах их л зөөлөн байдийн байна. Халуунд л иддийн байна лээ. Нохой чинь халууцдаггүй гэвүү дээ.

А: Нодлин зун чи нээрэ монголд ирсэн. Монголд байгаа кориа хоолнууд үнэн үү худлаа юу? Амт, жор энтэр нь?

К: Яахав монгол стандартаар хийсэн юм шиг байна лээ хэхэ. Амт нь бол өөр байсан.

А: Аа тэгвэл бас паньдаг байх нь. Нутагаа хааяа санана биз, их санахаараа яахуу?

К: Анх их санадаг байж билээ. Одоо байсоон. Интэрнэт гэж юмтай танилцсанаас хойш тэгж ихээр бэтгэрэхээ больсон. За тэгээд энд чинь монгол хоолны газар миний толгойтой үснээс олон байна шдээ. Тэнд чинь амралтын өдөр ороо л сайхан сүүтэй цай ууж эхлээ л, бууз цуйвангаар үргэлжлээл, жоохон пивоор даруулаал ялимгүй халмар аядаад архиар чангаруулаал, тэгээл дуу нь өндөрсөөл

А: Тэгээ л гөвөлцнө биз?

К: Тэгээ л инээд наргиа болж байснаа зодолдоо л сайхан амрана шүү дээ. Маргааш нь муруй хамар цэнхэр нүдтэй хүмүүс моодонд орно.

А: Тарваганы мах авчруулж идсэн үү?

К: Мань тэр шар оготны махыг идэж чаддаггүй шд. Бага байхдаа бүхлээр нь үмхээд гахаж цацаад хавиар нэг юм болоод. Тэрнээс хойш гучаад жил болжийнуу даа кэкэ. Тэгүүл чи морины мах идэж чаддаг уу гээд байдийн улсууд.

А: Монголчууд ер нь солонгосуудаас үлгэр дуурайл авах юм байна уу?

К: Байлгүй яахав. Энэ чинь бүхэл бүтэн үндэстэн байна даа. Адгийн архичин надад хүртэл тэгж бодогдож байна шд. Тухайлбал эднүүс чинь нэгийгээ их дэмжиж өгдөг юм билээ. Манайд харин эсрэгээр байх тээ. За үгүй ч байж магад. Гэхдээ ахыгаа алд хүндэл дүүгээ дэлэм хүндэл гэдэг үг Монголоос биш Солонгосоос гарсан байх гэж бас бодож байсийн байна

А: Тэгвэл солонгосууд монголчуудаас авах үлгэр бий болов уу?

К: Мэдэхгүймдаа. Байхгүй л болвуу


**********************


3. Буриад


Г: Өөрөө буриад тээ. Энэ хагас буриадуудын талаар юу гэж боддогов? Заримдаа манай халхууд гэчээд заримдаа манай буриадууд гээд байдаг нөхдүүд?

К: Гүй яхав дээ. Миний судсаар хоюулангийнх нь цус гүйж байдаг болхоор хэнийх нь талд орхов дээ. Адилхан л монголчууд, талцах үзэл байдгүй ээ надад.

Г: Ай даа, энэ Артгаад сайн хэлмээрийн

К: Артаг яагаад байна?

Г: Муугаа мэдкү ялгавар үзэлтэй хүн шүү дээ бас.

А: Ярилцлага авжаахаад нэг солиоролгүй байж болдгүү хорвоом байх даа Гомбоогийн хорвоо. Галавсай аль нутгийн буриадын ёвж ёвж?

К: Аав маань Ага нютагай буриад гээ л байдийн. Аавын нутагт очиж үзээгүй ээ. Ээжийнхдээ ч бас. Ээжийн нутагт очино гэвэл бүр үлгэр байх. Хаа байсан баруун аймаг. Би өөрөө Улаанбаатрынх.

А: Чи буриадуудын дунд өссөн уу, буриадаар ус цас шүү дээ чи?

К: Үхсэн хойноо...ус цасаа хат...Тэрийг чинь өөрөө энэ тэрүүгээр сайтаар гэсэж байж хэдэн үг цээжилсэн гэх үү дээ

А: Залцаан?

К: Гэхдээ аав маань бурядаар hайн дуугардаг. Буряд аялага их гоё. Цаанаа л нэг зөөлөн сонсогдоод байдийн. Чихэвчний хөгжимдөө дан буряд дуу хийчхээр найзууд булаацалдаад байдгүй амар байдийн байна лээ сониноос.

А: Тэгүүл чи яг буриад ахуйд байсан уу? Сүү машиндаж үзсэн үү?

К: Үгүй ээ, Тийм юмнаас хол өссөн.

А: Тэгвэл буриадын давстай маасал барисан талх ч мөн гоё доо, тэрийг идэж үзсэн үү?

К: Идэж үзсээн. Мойлтой цөцгийтэй талх ч янзтай шүү дээ бас

А: Тэгвэл басганы нь?

К: Үзсээ үзсэн

- - - -

А: Дангина гэдэг дуу юуны тухай өгүүлдэг юм бэ? Хүмүүс дуртай байдийм байлээ. Утгы нь хэлээд өгөөч.

К: Дангина гэж олон янзын дуу байдаг шдээ. Зарим нь ч байгал энтрээ магтаа л. Зарим нь ч хайр сэтглээ дуулаад байх шиг байдийн.

А: Дангина гэдэг хүүхний тухай биш юм уу? Би тэгж л бодож байлаа нээрээ.

К: Би болхоор Дагина гэж орчуулаад бгаа л даа


**********************************


4. блогийин тухай

Г: За блогоо яагаад хөсөр хаяад байнаа?

К: Хаясан ч юм алга л даа хө. Зав гардгүй.

Г: Сайн блогчин сардаа нэг бичлэгтэй гэсэн бүүр больжээ.

А: Одоо жинкэн блогчин жилдээ нэг болсон уу?

К: Харин жилдээ нэг болчоод байна. Орой ажлаас ирээд хоолоо идээ л, зурагт үзэж байтал өглөө болцон байхийн.

А: Чамайг ч одооны хүүхдүүд бараг мэдкү болсон байхаа даа. Ид үедээ блог ертөнцөд хэрхэн шуугиулж байснаа дурсаач. Чи чинь одоо миний багш шүү дээ. Чамайг л уншиж зориг орж явлаа би.

К: Хэхэ, би бол та 2-ийг их шүтдэг байсий шд. Анх Артагийн блогийг уншиж үзээд, яаж бичхээрээ ингэж бичдэг байнаа гээ л...

Г: За хэдэн зөнөг юмнууд бие биенээ хөөргөөд, өөрөө шуугиулж явснаа л ярь.

А: Хүн зүгээр яриул л даа Гомбоо.

Г: Хэзээ анх блог нээв?

К: Блог нээж үзээд гурван жил болох гэж байна уу даа тэ Гамбаа? Гамбаа бид 2 ойролцоо нээсэн байх шүү тэ? Блог гэж юу байдгийг ч мэддэггүй байсан. Банжигт мэдлэг гэж юм байдаг байлаа. Тэнд л Гамбаатай анх танилцаж байлуу яалаа. Гамбаа хэл дээ. Тэгсэн Хүжий үнэгүй блогтой болоорой гэхээр нь яахав дээ үнэгүй юм чинь гээл блогтой болчиж билээ. Он сар өдрийг тодорхой санахгүй байноо.

Г: Тиймээ, анх бараг цуг нээж байсан.

А: Анх худалчуудын тэмцээнийг санаачилсан гэж байгаа?

К: Хэхэ тийн. Тийн ч гэж дээ. Нөхдүүдийн дэмжилгээр л ажил явдал сайхан болоод өнгөрсөөн хөөрхий. Чамайг тэр тэмцээнд хүрэлтсэн ирсэнд их баярлаж байлаа шүү дээ.

А: Тэр тэмцээнээр л анх би банжиг гэж байдгийг мэдэж, та нартай танилцаж байлаа шүү дээ, тэхээс урьд нь вордпрэссд зожигроод сууж байдаг байлаа. Тэмцээний санаа хэрхэн харваваа?

К: Тэр ч тэгсэн байх шүү. Санаа гэвэл нэг бичлэг бичээд дуусxын алдад худлаа юм бичмээр санагдаад. Тэгээ л тэрнээс анх санаа төрсөн гэхүү дээ. Тэр дүн мүн гаргах үед ёстой нэг гэцүү байсан шүү. Шаварт унасан шарын эзэн хүчтэй гэж бараг би бүгдийг нь амжуулсий шд ээ гээд худлаа яриад байхгүй юу тэ. Их хэцүү юм билээ. Тэмцээн уралдаан зохионо гэдэг чинь. Тэрнээс хойш нуруугаа авхуулсан морь шиг ёстой нэг хаширсандаа. Тэмцээн гэж дуугархаа байсий шд. Харин шагналыг бол Гамбаа завхруулсий шүү. Би бол өгий өгий л гээд байсан. Гомбоо яахын яахын л гээд байсан.

Г: Би дараа нь ганцаараа бүгдэнгийх нь шагналыг өгч билээ.

А: Тэрний дараа жил нь Гомбоо бид 2 давтаж хийх гэж хөгөө хөлдөө чирсэн...

К: Тэр чинь харин их гоё болсон гэж бодож байгаа шд.

А: Тэр ч ёстой худлаа, зохион байгуулалт нойл болсон. Энэ дашрамд тэр тэмцээнд ороод урам нь хугарсан байж мэдэх олон блогчдоосоо шагнал энтэр гэж мурьж үгүй болсондоо хүлцэл өчье өө. Инээдмийн баяр дөхүүлээд харин эхний 3 байрныхнаасаа ярилцлага авна гэж бодож байгаа. Ид үеийнхээ найз блогчдоос нэрлээч

К: Өө олон байгаа, хэний нь гэхэв. Артаг, Гамп, Мами, Бүбээ, Битмин.... Бүбээ Мами Гамп бид 4 их хоршдог гэхүү хоорлодог байлаа гэхүү, тийм байлаа хэхэ.

А: Нодлин намар монголдоо очоод барааг нь хараагүй нөхөдтэйгээ уулзсан даа тээ.

К: Монголд очсоны хамгийн гоё нь блог андуудтайгаа уулзаад сайханн идэж уусан нь байлаа шүү дээ. Гэснээс хотын төвийн зам харгуй үнэхээр бэрх болцон байсан шүү. Тоос босоод хөшиг татцан байсий шд.

А: Зам ч манай мөнхийн асуудал байхаа.Тэгээд мэссэнжэрдэж байсан улсуудаа амьдаар нь харахад ямар санагдах юм ер нь төсөөлж байснаас?

К: Аанхаан ийм хүн байдийн бий вий зий дий кий сий л гэдийн байна лээ. Зарим нэгнийх нь зургийг харж байсан болхоор ерөнхий төсөөлөл байсан. Зарим нэг нь зурагнаасаа аягүй ихээр зөржээж билээ. Гамбаа мамбаагаас эхлээ л.

А: Яг уулзах болсон чинь инээд чинь хүржээснүү?

К: Них инээд ч хүрсэнгүй ээ. Хэзээний танилууд шиг шууд уулзаа л, шууд гараа барилцаа л, ширээний ард суугаа л хоол захиалж идээ л...

А: Аа сайхан уулзалт болж байж.


****************


5. Амьдралын тухай цухас & төгсгөл


Г: За хайр дурлал, хувийн амьдралынхаа тухай яриач, найз нөхөд, ах дүү..?

А: Гон биеэрээ хэвээрээ юү?

К: Хүүхдүүд дэс дараатай асууна шүү, дараа нь заваарсан юм болох вий!

А: Зүгээр, сайхан яриад л бай...

Г: Хамаагүй манай яриа бол заваарсан байх ёстойн уулаасаа.

К: Ай базарваань, хувийн юм гэхээр одоо юу яринаа?

Г: Хайр дурлалын хөгтэй явдал?

К: Хайр дурлалын хөгтэй явдал ёстой байгаагүйн байна

Г: Хөггүй явдалаасаа яриачээ.

К: Хөггүй нь ч алга.

Г: Тэгвэл зүгээр явдалаа ярь

А: Анхны хайрийн чинь эзэн хэн байв?

К: Нэг хүн байсаан, та 2 танькуум чинь одоо нэр хэлээд яахуу. Ер нь их хашин байсан доо тиймэрхүү явдал дээр. Эмээ маань аргаа барахдаа зэлэн дээр байгаа хашин бор морь та 2 яг адилхан шүү гэдэг байж билээ.

А: Хайн, анхны хайр ч бүтээгүй нь онодийм доо, бүтхийн бол хар багадаа нийлсэн 2 хэт нь навс хэрэлдээд салахгүй.

Г: Артгаа тэгжээсиймүү хө?

К: Гүэ ер нь эрт суугаад хэрэлдэж суруул дээр юм шиг байна лээ шд. Одоо мань чинь хэрэлдэж чадахгүй үйлээ үзжийшд.

Г: Орой суухаар хэрэлдэж чадкуу бна уу

К: Тэгдийм шиг байна, ажаад байхад.

А: Үсдээ л унагаачаач.

Г: Хайруулийн тавгаар хэр гөвүүлжээн?

К: Тэрнээс өмнө маажуулцан байвал яахуу. Үгүй бол чимхүүлэх ч юмуу.

А: Чиний сэгсгэр та 2 нас хавьцаа юу?

К: Ойролцоо доо.

А: За өөр? Тэрийг тэгж хэлхийн сан гэж бодож явсан юм байна уу?

К: Ерөөл байна. Эрдэмэй оройдо хүрэhэн энгүй ехэ багшадууд болоорогтий гэж юрөөхүү

А: За сайхан юрөөл бат оршигээ

К: Чи сайн явбал би сайн явна. Тиймээс нэг нэгийгээ дэмжиж явцгаагты хүүхдүүд минь. Ребята давайте жить дружно!

А: Тэгвэл одоо Барбагш блогий маани нэг сайхан магтаач. Тийм нэг сайхан уламжлал байна манай булангийн.

К: Монгол хүний нэг сайхан зан байна л даа. Нүдэн дээр нь магтаж муулдгүй гэж.

А: За тэгвэл далдуур сайхан магтаарай

К: За найзуудда амжилт хүсий, бака. Удахгүй ирэх цагаан сардаа сайхан шинэлээрэй

А&Г: Анддаа ажлын амжилт хүсьеээ, сайхан шинэлээрэй.


Бар жилийн ерөнхий зурхай.

Энэ сургуулийн толгой сольчих гэж Артгаа авгайд хэд хэлвээ. Тэнэгтээл долийчоод хүүхэн яриад идэж уухаас өөр ид шидгүй амтан нэг ширхэг байнааа надаа нэг. Авяаа авч болдогүй, хаяяаа хаяж болдогүй ийм үйлийн лай байх гэж. Би өөрөө солиул дор нь сэв хийтэл сайхан солчих нь л доо. Энүүнийг ажил хийж сураг гээд хараад байсан таг юм.

Зиак цагаан сар ойртоод цалгиж халгиад ирдэг үе иржээн даа. Хүн бүр мөр, дал бэлхүүсээ гаргаж ирэх жилийхээ өнгийг тодорхойлж, засал чимэглэлээ хийлгэдэг цаг иржээ. Тиймээс би ч гэсэн ирэх жилийхээ өнгийг ямар байхыг тодорхойлж энээ тэрээ болох нь зүйтэй санагднам. Ингээд өөрийгөө чулуу татаж тэвэг тоглох гэдэг аргаар зурсанаа үзүүлий.

Ирэх бар жилдээ би их ээлтэй сайхан байх шинжтэй. Улс төрийн хувьд миний хувьд их тогтвортой жил болох болтой. Учир юу гэвээс надад тэр улс төр тогтворгүй байлаа гээд ямар падлий байнаа, ганцаараа улс төрд түй ч хамаагүй хүн чинь тогтвортой байлгүй яахав дээ. Энийг бол би яг хараад байгаамаа.

Эрүүлд мэндийн хувьд их сонин хэлбэлзэлтэй жил болохнээ. Бар жил сүүлэндээ хатуу гэдэг. Энэ бас яг биелэнээ. Оны сүүлчээр галзуурч шинэ жил энээ тэрээ гэж архи ууж яваад хоолой амаа өвтгөдийн тэр яаг болно. Гүү тэгээд энэ том толгойгоо юмны завсар зайгаар аятайхан аваад явчихгүй цохиж шалбалаад явдаг хүн угаасаа хэлбэлзэлтэй эрүүл мэнд бололгүй яахав дээ.

Санхүүгийн хувьд аймаар сонин гэнэтийн ашиг орлого олохгүй, гэнтийн гарз гарахгүй орлогын үүд нь бараг хаалттай, гарлагын үүд нь бараг адилхан тийм жил байхнээ гэж бууж байхын. Энэ бас угаасаа ойлгомжтой орлого гэхээр юмгүй амтан чинь элэнцэгнийх нь гарлага гархав дээ. Угаасаа энэ хэвээрээ явсаар ирсэн хүнд гэнтийн ашиг байтугай гарлага ч гарж сэтгэл хөдөлгөхгүй шүү дээ.

Ажил хөдөлмөрийн тавцанд хэвийн. Мэдлэг боловсролоо нэмхийг хичээвээс албан тушаал ахих магадлалтай. Удирдлагын зүгээс зэмлэл ихээр хүртэх шинжтэй. Гэвч амьдрал үүгээр дуусахгүй, амьдралд өчнөөн сайхан юм байдгыг үргэлж санан сэтгэл санаагаар унахгүй байх хэрэгтэй. Энэ бол үнэн ойлгомжтой наасан байгаан. Надад угаас мэдлэг боловсрол байхгүй байхад юу дээшлэх вээ аан. Шинээр мэдлэг боловсрол олж авна гэсэн бол бас өөр боломж байна гэж үзэхсэн. Албан тушаал нэмэж байсан ч биш угаасаа горьдох юм алга л байна цус гэж. Харин тэр даргадаа загнуулаад амиа хорлож магадгүй гээд тайвшруулаад байгаамуу даа. Угаасаа өдөр бүр загнуулаад дөжирцөн хүн шүү дээ.

Хайр дурлалын хувьд хамаа замбараагүй байна. сээксийн хувьд их идвэхтэй, сэргэлэн цовоо байх нь. Өөрийн гоо үзэсгэлэнгээр бусдыг гайхан бишрүүлж, шинэ танил, онцгой содон учралууд нээх тохиолдохгүй нь дээ. ЭНэ бол одоо бараг дооёоолж байгаа байхгүй юу. Угаасаа хамаа замбараагүйгээ энэ зурхайтай зурхайгүй мэдэж л байгаа. Сээкс бол үнэхээр үнэн би байнга идвэхтэйгээр бодож явдаг хүн. Би өөрийн гоо үзэсгэлэнгээр яаж гайхуулахав дээ гүзээ том толгой 2-оороо яагаад ч гайхуулахгүй гэдэг бол ямар ч зурхайд пал хйитэл шууд бууна шүү дээ. Шинэ танил онцгой учрал тохиолдохгүй гэдэг харин азны юмшүү. Өртэй хүнтэйгээ таархаас авхуулаад, бага байхад атмаан байсан нөхөр эднүүстэнй таараад хэцүү жил байх нь байсы шүү. Энэ жил ашгүй сайхан тайван жил болох нь.

Бар жилдээ эд агуурс хулгайлах, хүн алах, хүн хорлох, бусадтай хэрэлдэх, амьтны амь таслах зэрэг үйлд муу. Ажил хийх, авгай хүүхэд авах, алт мөнгө хураах зэрэгт бүтэн жилийн турш хориотой байх нв. Хэрэв дээрх цээртэй зүйлийг үнэхээр хиймээр санагдвал барбагшын маань бичлэгүүдийг 3 удаа уншиснаар аливаа хорт зүйлээс ангижрах боломжтой юм. Зиа ингээд өөрсдийн зурхайг зурнуу нөхдөө.

Ирэх жилдээ бүх шавь нартаа цагаан сарын мэнд хаппи цагаан сар'с дэй.

Цагаан сараар цагаан сарын тухай бичих ёстой ёсоо дагаад бичжийнэ.

Цагаан сараар цагаан сарын тухай бичих ёстой ёсоо дагаад бичжийнэ. Ер нь баяр сайхан. Манай хөршийн хүнийг бас Баярсайхан гэнэ. Нэг зуундаланнайм орчим өндөртэй, маангар амархан ханиад хүрдэг ах байгаа. Тээр жилийн цагаан сараар авгай нь манайд золгоод байжаахдаа тэгж хэлж билээ.

Цагаан сар тэхдээ залуучуудад үнэн хохиролтой баяраа. Ганц ч төгрөг олкуу хэрнээ өрөнд орон алдаа л, ер нь ч ордог доо. Цалингаасаа өгчий гээ л иж аваасаа зээлнэ. Цалингүй нь одоо яадийн бөө мэд. Бэлэгний хувьд бол ч зарим айл гайгүй юм өгчдөг болцон байлээ. Заримаас нь ч урт богино түрийтэй цагаан оймс энтэр л авна даа. Түрийн дээрээ канттай энтэр ай. Дээр доор кант.

Гү тэгээд нэрээ бодоод минга зинган цаасаар золгож чадкуумаа. Нөгөө Дорж (энэ захын л Доржоогийн нэрийг жишээ авсан шүү) чинь минган цаас барьдаг гэжийшд гээд дараа нь ядаргаа. Тэгээ л эмгэн өвгөнтэй айлд давхар шатаа л, нэг эмээтэй айлд гайгүй шатаа л явна даа.

Дэхдээ ер нь нэг дээл олж аваад чанга дуугарч, хөгжилтэй царай гаргаад золгоод байвал бас минган цаасаа анзааруулкуу өгчиж болжийноо. ЗАА..ААА гээ л ай, сүртэй дуу гаргаад. Тэгээ л нэг тэгснийх ярих болгондоо ЗАА..А гэхгүй бол болкуу л дээ. ЗАА..А, таны ажил сайнуу, ЗАА..А дүү хүү сурлага өндөр үү, ЗАА..А ойрдоо хүйтэржээсэн өнөөдөр харин гайгүй юү дээ, ЗАА..А нэг нойл ороотий....

Айлын нойлын үүдэнд хүүхэд давхцаx ч бас онцгүй шүү. Цагаан цайлганаарааа түрүү бариад дэмий балай юм шалгааж донгосоод. Ихэнхдээ дугаркуу нэг муухай хараад орчжаагаан. Зарим үед ч хажууд хүн амьтан байгаад аргагүй яринаа.

- Өө та орохжаагаамуу? Би яг орохжээсийн

- Аа харин тий, ах нь нэг...

- Та шээхиймүү, баахымуу?

- Яа.. яахнав чи!

- Би бас шээмээрээнэ!

- Заа, за, заа. Сахилгагүй ч мондинууд бол доо хэ хэ хэ

Гэж толгойг нь илэх боловч дотроо, иий муу чөтгөр! Иж ав нь үсэртэл нь алгадаа хаядгуум байх даа! гэж бодох л байх даа. Гү хар өглөөнөөс хойш айл айлд халбага салаад, таван бууз, аяга бараашиг, гуруун хундага архи ууж идсэн хүн. Амар биш вээшдээ энэ чинь, удаад байвал гэдэс гүзээ мушигвал яаана. Тэгээ л одоо, заза дараагийн айлд л аргалхаас гээ л болино доо. Дандаа ингэж давхацжээдэг энэ хүүхдүүдийн давсаг гэж яацарсан юмнууд байдийн. Ер нь манайханд нэг юм болхоо байчxаар бусад нь дагаад нэрмэдэг онцлогтой ард түмэн үү гүй юу? Сүүлд гэхэд яажийнэв, нөгөөдүүл тэрбум төгрөг шаагаад эхлэнгүүт угсраад зуд болсноо, залгаад хөөмийгөө Хятадад алдчингуут нэрмээд Давгаа зодог тайлаад, дараа нь Түвшинбаяр Парисд эхний тойрогтоо нугаслууллаа шд. Ингэсгээд зогсно байгаа энэ цагаан сар болохжаахад.

За цагаан сардаа оры доо. Юу юу ч болоод хадуурчив. За яахуу тэгээд айлд сайхан суужээтэл айлын хөгшин дээр золгоох гээд бацаанууд ороод ирнээ. Тэгэнгүүт малгайгаа нүүр лүү гээ дараа л, чанга чанга дугараад байвал маниуст бас мөнгө барьчих ч юм билүү хэн мэдлээ.

- ЗАА..АА хүүхдүүд! Онд мэнд тарган тавтай юу? За золгоноо, таньжугаа виддээ агаагаа... мартацнуу ээ-хэхэ...! За алий!


Зарим айлд ороход золгох хүн маань тасраа ойчцон байдаг. Болдог сон бол золгохгүй тэгээд иджууж аваад*, бэлгээ сугавчлаа гараа явчжааxын сан. Сүүлд шинэ хуучирсан хойно ороо л золгочно биз, хуучирцан юм чинь мөнгө төгрөг барина гэхийм биш. Гэхдээ тэр хүүхдүүд нь намайг зүгээр гаргахгүй л дээ, заавал золгуулкаад өвөөгөө татаж босгоод тасархай чигээр нь малгайгий нь тавьж, нүдий нь татаж онгойлгоод, түшиж суулгаж энтэр. Ядаж ганцаараа ганхаад суужээвэл таван зуун төгрөг хармаанд нь хийхгүй юу. Худлаа л даа, түшжийнэ гээд тэднүүс чинь яг дагуулж харна.

За ингээд хөөрхөн мөрөөрөө тасарцан байвал ч бас яахав. Гэтэл зарим нь сумлагдцан суужээнэ шүү дээ. Тарган тавтай сайхан хаваржжийнуу ..уу? гэхтэй зэрэг л, .... шараап! гээ л агсарч алдна. Тэгснээ л энэ юун хүн орж ирчээд байна гэж мэгж хүн шараа болгоод хүмүүсийн хажууд. Аа би Амбаа ажаагийн том хүүгийх нь эхнэрийн дүү байнаа ... гээ л дахин дахин чихэнд нь наалдаж орилох гэж.

Гү бас арга ч гүүм даа. Золгох шиг болоо л энгэрээс нь сүхийн одон энтрий нь туудаг улсууд гарцан байхыг үгүйсгэхгүй. Манай сайн эрс хаана юу гялалзнав, тэнд хүрч ажиллаж байдаг шүү. Нөгөө сайн эрс нь ч сум баг, дүүрэг хороодод тийм ийм төсөл хэрэгжүүллээ гэж мэгээд "хүрч ажилласан"-аа тайлагнах дуртай даа. Сайн эрсийн ажлын арга барилууд адилхан л байдаг хорвоо хойно доо...

Зээ тэр яах вэ, ахиа л цагаан сардаа оры. Цагаан сараар хуучны сайхан сайхан кинонууд гарна. Алтан өргөө, Цогттайж, Бидэнд юу саад болж байна (энэ гардаг билүү юүвлээ) гэх мэт. Хуучны юмнууд бүгдээрээ шахуу л гардым доо. Хүүхэлдэйн театр л гардгүй ен. Доржпүрэв гуай, Чимэддорж гуай 2 мөн ч их хүүхэлдэй тоглуулдаг сан. Заа ер нь ордны золголтын үеэр хүүхэлдэйн театрын баатрууд хог шиг байдым чинь дээ.

*-Иджууж аваад ч гэж цагаан сараар ч заримдаа, Ёо нэг өлсxийн сан гэж бодогддог шүү.



2010.02.09

Хөгийн эмнэлгийн тухай сайхан хүний яриа

H: Сайн байна уу? Барбагш нар байнуу
Г: Байхаар бархуу даа, яасан бэ хүүхэн минь?
Н: Би танайд ярилцлага өгье өө.
Г: За тэгөө, юун талаарийн?
H: Өө хувийн эмнэлгүүдийн талаар л гэх үү дээ. Над нэг юм тохиолдоод.
Г: За тэгвэл шууд яриагаа эхэлчийдаа. За яав, яагаад бидэнд хандах болов?
Н: Би нэг зав гарсан дээрээ гээд, тэгээд ч ойрд үзүүлээгүй юм чинь гэж бодоод эмэгтэйчүүдийн эмлэгт шинжилгээ өгсөн юм. Аминдаа л сайн эмнэлэгт үзүүлчих санаатай хүмүүсээс асууж байгаад нэг эмнэлэгт очлоо. Үзүүлэхэд зүв зүгээр л байна гэсэн. Эмч тэгсэн чинь, "гэхдээ яахав шинжилгээ өгчихгүй юу 20 минут болоод л хариу нь гарна шүү дээ" гэхээр нь шинжилгээ өгөхөөр шийдсэн юм.
Г: Тэр эмнэлэгт өөр үзүүлж байгаа хүмүүс байх юм уу?
Н: Өө надаас гадна 2 эмэгтэй байсан. Хажууд сууж байсан эмэгтэйн ярих нь, "энэ эмнэлэгт үзүүлэхээр өвчтэй гараад, өөр газар үзүүлэхээр эрүүл гараад байх юм. Энэ их сайн эмнэлэг байнаа, би нэлээд удаан эмчлүүлж байна" гэж байсан.
Г: За их сайн эмлэг юм байж, тэгээд шинжилгээний хариу юу болов?
Н: Тэнд сууж байсан 2 эмэгтэй бид гурвынх адилхан гарсан. Адилхан өвчтэй.
Г: Гү чи яаж тэр хоёрыг өвчтэй гэж мэдэж байгаам?
Н: Ил шууд та гурвых адилхан гарсан байна гээд хэлчихэж байгаа юм чинь. Би өөрийгөө эрүүл гэдэгт маш их итгэлтэй байсан болохоор их цочирдсон. Тэгээд ч хажуу дахь хүмүүсээс ичээд нүүр хийх газар олдохгүй эвгүй байдалд орсон л доо.
Г: Тэгээд яав?
Н: Яах юу байхав дээ шууд л нөхөр лүүгээ утасдаад чи яг хаана байна? Наа байгаа газараа байж бай чи, би очлоо гээд л загнасан.
Г: Яагаад нөхрөө загнасын?
Н: Юуны чинь яагаад гэж, би өөрөө элдвийн асуудалгүй болохоор нөхрөө л өөр хүнээс өвчин олж ирсэн байна гэж бодсон. Нөхөртөө итгэдэг итгэл маань тэр дороо огт байгаагүй мэт замхраад оронд нь асар ихээр үзэн ядаж байсан. Уулзаад л шууд загнаад, уйлаад бөөн юм болсон.
Г: Хэ, ширүүн хүн байх нь. Нөхөр чинь тэхээр яаж байхым?
Н: Яахвэ дээ, угийн буурьтай, бодолтой хүн чинь. За хө чи зөв газраа үзүүлсэн юм уу даа, эмнэлэг чинь бизнес талруугаа муухайгаар хөгжөөд байгаа л гэх юм байлээ шүү гээд л. Сүүлдээ аргаа бараад чи өөр газар үзүүлээд үзвэл яасан юм бэ л гэсэн. Тэгээд өөр хоёр эмнэлэгт очтол эрүүл гарчихсан.
Г: Xээ, бүүр яг эрүүл үү?
Н: Нэг эмнэлгийнх нь онош цоо эрүүл гэж гарсан. А нөгөөх нь жаахаан улайлттай байна гэсийн. Тэр яахудэ олон жил спиральтай яваад тийм байна зүгээрээ гэсэн.
Г: Тэгээд яав? Нөхрөөсөө уучлалт гуйв уу?
Н: Үгүй ээ, дахиад өөр газар үзүүлий гээд. Нөхөр маань бас харь оронд хэдэн сар байсын. Яагаад ч юм нөхрөө гэмтэй гэж бодоод, хэдий томоотой ч гэсэн эр хүнд итгэх аргагүй гэх хүмүүсийн яриа санаанд ороод болдоггүй. Тэгээд дахиж өөр газар судалж, хүн амьтнаас асуусан даа.
Г: Xир удаан хугацаанд ингэж явав? Сэтгэл санаа, гэр бүлийн уур амьсгал них сайн баймгүй санагджээн.
Н: Өө ямар олиг байхав. Гэр орондоо дугарахаас дургүй хүрээд л, шөнө уйлж л хонодог байлаа. 2 газар эрүүл гэж гарсан ч гэсэн, анхныхыг буруу оношилсон гэдэгт бас бүрэн итгэчихэж чадахгүй. Шаналаад л. Хэд хоног их л баргар байлаа. Хамгийн сүүлд эсийн молекулын шинжилгээ гэж юм өгөөд.
Г: За тэрний үр дүн?
Н: ЭРҮҮЛ ГАРСААН.
Г: Xэ, ямар сайхан юм. Ярилцаж байгаа би хүртэл шаналаад байлаа.
Н: Харин тэх, дотор онгойгоод нар мандах шиг л болсон. Бүтэн 5 өдөр, энэ сэтгэл санаа ямар байсан гэж санана. Хэрэв миний нөхөр уужуу тайван, ухаантай хүн байгаагүй бол манайх гэдэг айл салчихсан байхоо. Тэгээд л бүх газрын шинжилгээний төлбөр, унааны зардал гээд зардлууд бишгүй л гарлаа. Ядаж ажлаасаа чөлөө аваад хөөцөлдсөн болохоор 5 хоногийн бараг тал нь цалингүй гэсэн үг. Гүй тэгээд энэ мөнгө төгрөг яах вэ? сэтгэл санааны хувьд маш их хохирсон. Ханийгаа муухай гомдоочихлоо.
Г: Тэгнэ шүү дээ. Миний эхнэр надад итгэдэггүй гэж бодохоор хань чинь ямар байсан бол доо.
Н: Тийм ээ, гэлээ гээд хэнийг буруутгах вэ? Өөрийн хийсэн гэм, өөрөө л ханиасаа уучлал гуйж, аргадахаас. Ямар эмч, эмнэлгийн буруу гээд гөлийгөөд явалтай биш. Ганц хүсэж байгаа зүйл маань ийм муухай эмнэлгүүдийг шалгаж, хянадаг газар байвал шалгаасай, охид бүсгүйчүүд минь эмнэлэгт үзүүлэхтэй болгоомжтой байгаарай гэдгийг л аль болох олон хүнд хэлмээр байна даа. Ингээд танай блогд хандсан хэрэг.

Зиа хүмүүсээ энэ хувийн эмнэлгүүд хүний өвчнөөр хүртэл бизн?с хийж залуу сайхан гэр бүлийг салгахаасаа сийхгүй байна шүү дээ. Хэдхэн халтар төгрөгний хойноос ийм юм хийдэг байх гэж. Бие биедээ хүлээцтэй учир начираа ойлгож асуудалаа шийдвэрлэнэ гэдэг хичнээн сайхан. Залуус маань с мөнгөний төлөө биш эрүүл мэндийн төлөө гэсэн газрууддаа хандаж яваарай. Адилхан залуу улс сэрэмж анхааруулга болох байх гээд энэхүү ярилцалганд их анхаарал хандууллаа. та бүхэн ч энэ бичлэгийг дураараа дамжуулж энд тэнд нйитэлж болно шүү. Ярилцлага өгсөн хүндээ туйлаас талархалаа. Залуу хосууд ийм өчүүхэн хэдхэн цаасны төлөө эмнэлгээс хүчтэй байсанд туйлын талархалаа. Барбагш нар үргэлж та бүхний өмнө нээллтэй байдаг шүү.

Дөрвөн бодол

Манай ажилд нэг хүнд гарын залуу байнаа. Юм хэлээд ойлгож байгаа үгүй мэдэгдэхгүй ангайчаал яваад байдаг. Тэгсэнээ за ч гэхгүй үгүй ч гэхгүй мэлийсэн нэг тийм тэнэгтдүү бүрэг ичэмхий юмуу гэхээр үгүй. Энд тэнд хүүхнүүд хов жив ярихаар жигтэйхэн очиж зогсчоол инээд хөхрөөд маасагнаад байна. Шүлсээ үсчүүлээл нүд нь гялалзаж тэр тэрүүнтэй явдаг, тэр од тийм үнэтэй юм хэргэлдэг, тэр одоо үсээ сонин засуулдаг гар байлээ гэж мэгээд их идвэхтэй ярьдын. Тэгээл өмхий амалчаад тамхи татана пиав ууна. Өглөө болохоор өрвийсөн юм ороод ирнээ. Эртүүд яасан манай ажлын нэг хүүхний төрсөн өдөр болоод ажил дээр тоорт энээ тэрээ аваад бөөнөөрөө сайхан суужаагаад дарга үг хэлэх гэсэн чинь тэр залуу "хайртай бөөсөө түү юу" гээд дуулаад алга ташаад, үсрээд ганцаараа маасайтал инээгээд байвал яахуу. Бүгд л уурлаад сүйд болжооход мэджаагаа ч юм байхгүй аминдаа их л алиалсан баатар тэнэгтээд байгаан.

Манай гудамжинд бас нэг хүнд гар байнаа. Уугаал явнааа ядарсанаа мэдкүү. Эртүүд тамхи авкээд дэлгүүрт орсон чинь хүнд гар орж иржээн. Тэгсэнээ тамхи авах гэсэн мөнгөгүй байсан уу яасан худлаа хулмалзаад худалдагчаас хүмүүсийн сиймхий хариулаад зээл тавих гээд гуйчих санаатай байгаамаа даа. Хүмүүсийг өөрийг нь мэдкүү гэж боддымуу тэнэгтээл чихэр чиклаадны үнэ асуугаад байнаа бас. Зиа энэ нь ч дүүрч гэнэт унгаж тэнэгтүүл яахуу. Олон хүмүүсийн дунд хавчиж бас болноо доо. Тэр л болсон хойно нуль гурил болсон есийн тостой цуйван хусаад дээрээс нь хүйтэн ус уугаал даа.

Манай хамаатны нэг ах хүү байнаа. Ааш гэж адсага. Хэн ч юм ярьсан хэрэлдээл, уурлаал дээрэлхүү гэж яаваа. Өөрөөсөө том биетэй гаруудыг бол яаж ч чадахгүй байж дээрэлхүү гэдэг нь түйлгүй. Яаг өөрөө бол намхан хөгийн юмааа. Намайг бага байхад аав ээжээс мөнгө авч бидний хэдэн хүүхдийг парк үзүүлнэ гэчээд юу ч үзүүлээгүйшд. Мөнгөөр нь тамхи авч татчаад ээж аавдаа хэлүүл алийшүү би таанууст бүх тоглоомыг нь яриад өгчий гэж тэнэгтээд. Энэ ч яахуу манайд ирчээд ээж хоол тавгалж байхад "аа наад будаагаа шууд өг, тэгэж бөөрөнхий хэлбэрт оруулж яадын, бөөрөнхий будаа идлээ гээд ямар ялгаа байнаа, амттай болдымуу арвиждаг бол хамаа алга, зажлаад идэж байхад" гэж бүдүүлэгтчээд нээх хошин юм ярьсым шиг ганцаараа инээгээд тэнэгтээд байвал яахуу аан. Манай хамаатнууд бүгд толгой сэгсэрдийшд энэ хүн болкуу ээ гэж.

Манай ангид нэг хүүхэмсэг гар байж билээ. Гачин муухай юм байж л хүүхэн эргүүлээд яваад байна. Хүн ч тэгээд өөрийгөө голкуум даа. Байнга тийм лаг охин, ийм лаг охин хараад гэж ярина. Харнуу гэхээс яаж ч танилцахав дээ. Угаасаа эрүүл хүн бодход гудамжинд явжаахад мөнгө гуйх нь дээ эсвэл галзуугын эмнэлгээс оргочиж гэж гайхаад харж байтал ирсэнээ танилцахуу хүүхээн гэвэл танилцахуу даа боддоо. Ангийн охидын толгой дээгүүр шүүр эргүүлцэн л гүйж явдаг нэг гачин юм байж билээ.

Энэ бүгд миний тухай гээд боддоо. Хүн өөрийнхөө тухай хүмүүс юугэж боддогыг мэдмээргүйм билээ. Тагнуул туршуул хээл хахууль өчнөөн юм болжээж өөрийнхөө тухай бодлуудыг сонссон ийм юм сонсоно гэж хэн санхав дээ.

Загасны тухай бас л гэрэл гэгээ муутай л дурсамж.

Загас тэжээж явлаа. Гээ л нээх өдөрт дөчин өндөг идэж явлаа гэжугаам шиг хэлчлээ. Аа үнэн юм чинь, загас тэжээж явлаа. Тэднүүсийг талхны үртэснээс эхлээд циклопоор хүртэл хооллож явсан толгой би. Эхлээ л яаху хэнлигээр эхэлсэн л дээ. Нэг царай муутай бор бор юмнууд тээ. Жирэмсэн загас нь маангар том цагаан гэдэстэй байдийн. Тэр чинь арьс нь сунаад өнгөний нягтрал нь сийрэгжжаахгу юу. Тэгээ яг төрөхдөө тэр зулзага нь голоороо нугаларцан гардийн. Гарангуутаа сүүлээ хөдөлгөө л тэгшрээ л сэлээд явчна. Хамаагүй ээжийнхээ амны хажууд сэлхийм бол сап гээ л залгиулчна, тэнэг хогнууд шүү. Маангар хурдан залгина. Ер нь харжаахад том егзөр загас зогжээлаа тээ, тэгэнгүүт хажуугаар нь зулзага ойртонгуут нэг хөдлөх шиг л болно. Харин зулзага яг л анхнаасаа байгаагүй юм шиг л алга болно. Хий юм ч харциймуу гэж бодмоор. Би тэхдээ тэгж бодож байгаагүй, би чинь маш залуудаа загас тэжээж байсан хүн. Тийм болохоор төрөх гэж байгаа загасыг шүүж аваад барээний шилэнд оруулдаг байхгүй юу, дээрээс нь малгай тавинаа бас. Харанхуйлж байгаан. Тэхгү бол мэдээгүй байхад төрөөд зулзагаа идчнэ. Нэг харахад бүгдий нь идцэн, ерөөсөө төрөөгүүм шиг. -Яасан? гэцэн царай гаргацан л байжаах вий. Үхтэл нь хоол өгөөд өгөөд зулзагаа бас л иднэ. Юм идхийн сан, юу ч хамгаагүй идхийн сан л гэж бодож явдаг байх, манай Гомбоо шиг. Загас ер нь хэр зэрэг идэмхий амьтан болох тухай ард яринаа угаасаа. Ер нь загасаа их ажигладаг байсан боловч яаж сээгсдээд байгааг нь л олж мэдэж чадаагүй. Худлаа эр нь эмийгээ баахан дагах нь дагадийн. Тэгээд кантаакт авч өхгүү хүүрнүүд чинь хүн тамлааядаг байж билээ. Жоохон байсийм чинь дээ. Харин нэг удаа тэгж ажиглалт явуулж байгаад гэнт эгдүү хүрээд модоор акуурмаа хутгаад хаяж билээ. Хамаг юм нь бужигнаад, бөөн юм болсон хэ. Ахиж тэгээгүй ээ.
Нэг удаа хичээлдээ явахдаа барээний шилтэй жирэмсэн загасаа малгайгаар даруулж орхихдоо айх байх даа гэж үнэнгээсээ бодож билээ. Тэгээ л эргэж хараад цүнхээ хайгаад мартцан л даа. Харин эр хэнли нь цоглог өнгөтэй. Үүнэн ганган амьтад даа. Хорвоо дэлхий гэж сонин байхым. Хүнээр болуул нэг ганган шаавай шавилхаан залуу нэг том... аа за өөрим ярийдө.
Дараа нь харин скляр, алт эднүүс тэжээсий шүү. Тэднүүс амархан үхчдиймаа хөгийн. Тилскооп гээд нэг муухай нүд нь гарцан загастай байж билээ. Хар алт эднүүс ай. Бас л ёоз ёозын амьтад байжээ байж. Захаас авдаг байсийн.
Нэг лут ховдог загас манайд ирсийн. Нэг танилынхаа ажилдаг цэцэрлэгээс нь сокны шилээр туусан сан. Том жижиг 2-г. Том нь сокны шилэнд арайхийж багтсан лут том эд байсан даа. Жижиг нь томдоо шахуулаад нэг хөдөлгөөнгүй шахуу амьтан л ирсэн. Дараа нь оюутан болчоод, өглөө болгон 26-д алалцжаахад дагтан тэр санаанд орно. Тэгээд тэр 2-г авчирсан оройноо жижигт нь хуруун дээрээ мах нааж идүүлсээр байгаад гэдсий нь хагалаад алцы шд. Хурууныхаа өндгөнд жижхэн мах наагаа л ус руу ойртуулангуут гарч ирээд идээд байсан байхгүй юу. Хуруу жоохон үмхээд. Бараг 20 удаа идүүлсэн байхаа. Том нь угаасаа ёроол сахиж хэвтчээд дээшээ иркүү байсийн. Хөгшин загас байсан байх. Тэгээд зурагтаар гудзоний харцага ч билүү нэг панаалтай пүх пах кино үзчээд ирсэн чинь нөгөө идэмхийгийн гэдэс нь доороо цоорцон юм хум унжцан явжээдэг байгаа. Пал гээ л явчиж билээ. Тэгэнгүүт давстай усанд хийхээр үххкжээсэн загас босоод ирдийм чинь гээд давстай усанд хийгээд. Тэгээд удаагүй, маргааш өглөө нь харахад л мажийцан байсан даа. Ийм л муухай ховдог хомхой амьтад шүү дээ тэр загаснууд чинь. Гэхдээ одоо бодоод тэр гэдэс нь давсанд яасан их хорсоо бол гэж шимширдийн. Хүүхэд л байсийм чинь дээ би! Ингээд ганц томтой үлдсийм. Тэр лутаа. Харж сууж байгаад заримдаа шараад идчмээр ч санагддаг байж билээ. Гэхдээ картын бараанаас дөнгөж гарсан байсантай холбоогүй, зүгээр тийм л сайхан ханагар амьтан байсийм даа. Акуурам дотроо нөмөр нөөлөгтэй гэж жигтэйхэн.
Гэтэл нэг удаа хичээл тараад ороод ирсэн чинь шалан дээр нэг хар юм хэвтжийнаа. Хариугүй гишгэчих дөхөө л тонгойгоод харсан чинь пүү!, нөгөө муу загас маань хэвтжээдэг байгаа. Бас л пал гээ явцан. Энэ багадаа олон удаа пал гэх ер нь хүүхдийн өсөлтөд муугаар нөлөөлдөг байх шүү. За тэр яахуу тэгээд нөгөөхийгөө шалнаас авлаа даа. Унасан талаараа шалан дээр наалдцан, шархийтэл нь хуулж аваад. Нээх сүртэй ч шархийгээгүй ээ, жоохон шархийсийн. Тэгээд жоохон эргүүлж тойруулж харж зосжаагаад жорлонд аваачаа хийчий гэснээ бас юмыг яаж мэдхү гээд давстай усанд хийчвээ. Усанд хийнгүүт л нэг хөшцөн хатуу юм зүгээр л живж энэ тэр. Тэгээ л гувц хунараа солио л, цай ундаа уучаад эргээд ирсэн чинь хөөе, нөгөөх чинь харин амилцан ам нь өмөлзөөд байжийнэ. Ёстой үхэх шахлаа, баярласий шүү л гээд байгаа болтой. Би л тэгж таасын. Хөөрхий минь. Миний баярласан гэж. Франкэнштэйний аав л франкэнштэйнийг амь ороход нь тэгж баярлаж байсан байх гэж боддийн. Тэгээ л акуурамд нь буцааж хийгээ л. Сайн таглаж авсаан. Харин хөөрхий газар наалдаастай байсан талынх нь нүд сохорцийшд. Нэх муухай цэхэр, цэнкэр саарал нүд. Тэрнээс хойш өрөөсөн нүд нь боолттой кино гаруул л тэрийгээ санадаг болсон. Кийл бийл-2 энэ тэр гээд. Гэснээс багадаа тэр кийл бийл 2-ий чинь үзчээд хүүхэн залуу 2-ийг нь л кийл бийл 2 гээд байна даа гэж боддог байж билээ. За тэгээд загасаа ярихад хөөрхий минь ахиад нэг арваад хоногийн дараа акуурмаа таглахаа мартаж яваад эргээд иртэл ахиад нөгөө газраа унацан, харин тэр удаад жинхэнэ мод болцон байж билээ дээ. Давстай усанд хийгээд хийгээд амилаагүй. Тэгээ л жорлонд хийгээд усы нь гунигтайгаар татсан даа. Тэр сайхан тэнхээ тамиртай том загас, аргагүй миний акуурамд давчдаад хүч чадлы нь сорьсон өөр ертөнц, өөр учрал хайж үсэрч гарах гэж тэмүүлдэг байсан нь түүнийг тийм байдалд хүргээ байх даа. Таглацан байхад хэчнээн удаа таг мөргөж муужирч унаа бол. Эсвэл мангардуу нөхрийг бусад загаснууд ятгаж үсэргээ дээ. Үгүй бол тэр жижиг нь үхчингүүт ганцаардаад амиа хорлосон ч байж магад. Тэр өмөлзөөд байсан нь ер нь, "хүн мөрөөр нь үхүүлчкүү гай болоод бацаан чинь!" гэжээсэн ч юм билүү. Немог үзсэнээс хойш би ер нь их юм бодоод байгаа. Маниусын хардаг шиг зүгээр нэг тийм дагтан нааш цаашааа сүлжилдэж байдаг зорилгогүй амьтад бас биш юм шиг байлээ шүү.
За даа өөр ч нээх тод томруун дурсамж үгүй шив дээ. Нээрээ мичнооснууд нэгнийхээ арьсыг хуулаад идчдийм байлээ. Надад 2 удаа тийм юм тохиолдсон. Зөвхөн нэгнийхээ. Бүгдээрээ нэг рүү дайрна. Тэр яагаад тэгдгийг иста мэдээгүй. Бодуул жоохон хутган үймүүлэгч загас, тэр нь баригдаа л алуулж байгаа болуу гэж бодсон. Жоохон байсийм чинь дээ!!! Гэхдээ урт төмөр оруулж байгаад хазаад байгаанууды нь зодсы шд уул нь. Гээд хашрахгүй дайрсаар байгаа л алчдым байлээ. Тэр үед уран зохиол дээр цуутын цагаагч гүү үзэж энэ тэр. Баахан тогоруунууд гүү рүү дайраад гэнгүүт л нөгөө мичносууд нүдэнд харагдаа л. Мөн дарамттай байжээ загаснууд.
Аа нээрээ дун. Дун ярькуу бол ямар юмных нь загасчин байху дэ. Алт нээрээ дунгийн доторхийг ухаад идчдийм байлээ бас. Балиар хог шүү. Яахав акуурамны хананд наалдцан дунгийн ам л жоохон эвгүй харагддаг болхоос гэмгүй л амьтан шдээ чааваас.
Тэгээ л гэнт нэг өдөр бүх загасаа хүүхдэд зүгээр өгөө л, акуурмаа бас өгөө л ширээгээ сайхан цэвэрлэж аваа л загасчны түүх дууссан даа. Гү хүүхэд л байлаа шдээ би.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл