Хиймор гэж юу болох түүнийг хэрхэн сэргээх вэ?

Хиймор гэж мэдхүү. Хиймор гэдэг нь их эмзэг юу юугүй доройтчихдог юм байдын. Сэргэх хэдхээн сайхан аргатай шүү дээ. Таануус бүгдээрээ хиймор нь доройтсон байгаа. Худлаа гэвэл чи одоо байгаагаасаа мундаг баян явах ёстойн хиймортой байсан бол. Тэхээр та ч гэсэн хиймороо сэргээх хэрэгтэй боллоо гэсэн үгээ дээ.

Сайхан хүүхэн, сархад архи, мөнгө доолор хараад хүмүүсийн хиймор эднүүс нь сэргэж байна уу даа гэмээр нүд нь гялалзаад сүйд болоод байдын тэгсэн би буруу боджээсийн байлээ. Өөрөөр хиймороо сэргээхийн байлээ.

Хамгийн мундаг хиймор сэргээлт болбоос: Сая шинэ оны анхны нар харах ёслолын ажиллагаа 1 сарын 1-ны өглөө вогоонд сууж яваад нэг газар очоод сүртэй болсон тухай тэлвийзүүдээр ярьжээн. Япон амеерк улсууд анхны нар бусдаас түрүүлж харчаад тэмээний бөхөн дээрээс нар харж 12 жилийн нэг болсон хулгана мэт баярлаж дэвхцэж байгааг нь хараад тэр газар лавтай дэлхийн хязгаар байсан байж таараа гэж бодсон. Яаж уначаагүй юм дэлхийгээсээ. Шинэ оны анхны нар зөвхөн монголд монголдоо бүүр тэнд гардаг гэхээр бахархамаар ч юм шиг. Дэлхий бөөрөнхий биш гээд ном гарцан байсан тэр үнэн болтой. Би багдаа бөөрөнхий гэж заалгуулаад бараг итгэж байсын. Золигын дэлхийг хавтгай ч байсан болуу гэж эргэлзээд байсымаа.

Тийшээ яваагүй нэг нь харамсах хэрэггүй удкуу цагаан сараар бас анхны нар харах юм болдог байх. Жилд 2 удаа болдог жилийн анхны нар харах үйл ажиллагаанд оруул хүн цаанаасаа нэг хиймор лундаа нь сэргээд шаал ондоо болдог гэнэлээ. Тэгэхээр энүүнд нэг оролцох төлөвлөгөө тавьчаал суужээн.

Үүний дараагын том хиймор сэргээлт бол төрсөн бууцан дээрээ хөрвөөх. Дээр үеийн бууцан дээр төрсөн гарууд бол яахавдээ очоод хонь үхэрний бууцтай холилдоод хиймороо байдгаар нь сэргээчдийн байж. Төрхөд төрсөн улс бол яахвээ. Хэдэн хийморгүй улс сая тэр нэгдүгээр төрхийн орон дээр хөрвөөж заваарч байгаад хүйн халдвар гаргсан даа аягүү бол. Энэ аргыг бол болимоор юм байшүү.

Зиа тэгээд үүнээс хоцруул бас нэг арга байнаа. Удкуу цагаан сараар зайсан толгойн хажууд байдаг Хийморийн овоо дээр гараад гараа өргөөд орилж болдын. Худлаа гэвэл тэр овоо чинь битүү хийморгүй хүнээр дүүрцэн идээ будаа хадаг яндар болоод аймаар юм болдын. Тэгээл ирхээр нээх гоё хиймор сэргэцийм шиг сайхан болдын сэтгэл санаа манаа бол сэмбийгээл ирнэ шүү дээ.

Зиа Сүхбаатар аймгийн Шилийн богд дээр гарч болно. Дээр үед малын хулгайч нар гарч хиймороо сэргээдэг байсан гэдийн. Хиймороо сэргээж л байвал хэн гаржээсэн нт ямар хамаа байнаа. Бас л дээд талын маягаар гараа өргөөл орилно. За даа үзсэн хүн бол жилийхээ хийморийг гарцаагүй авж байна л гэхийн байлээ.

Зиа ингэж гараа өргөж орилох нь жоохон эвгүй санагдаад ичээд байгаа бол чоно алж болно. Тэхийн тулд Ланд гэдэг машин хурдан буу 2 хэрэгтэй. Цаад лүдийн чоныг чинь алчуул тэрнээс илүү хиймортой болно шүү дээ. Ганц хэцүү нь дараа нь хамаг юмыг нь түүхийгээр нь идэх болдын байлээ. Гүү ээ хиймор сэргэж байвал түүхий чоно идэх бол лайл байна шүү дээ.

Зиа бас нэг арга байна. Вогооноор яваад. Энэ төмөр замыхан хиймор сэргээх үйлчилгээнд их нэмэр болжоогоо шүү. Энээргийн төвд очно. Батрээн дууссан улс бол тэнд харин бэлчиж өгнө шүү дээ.

Аа тэгээд элмэнтаарны хиймор сэргээлтүүд бол малгай бүс дээгүүрээ хүн алхуулкуу эднүүс бол байнаа байна.

Эдгээр аргууд зөвхөн эрчүүдэд үйлчилнэ гэдгийг анхаарна уу. Яагаад гэхээр уулаасаа ийм л байсын. Эмэгтэй хүн тэр уул овоон дээр гаруул шууд эрчүүдийн хиймор будаа болно. бүүр малгай эднүүс дээгүүр нь алхуул хачин юм болно.Ийм л эмзэг хиймор шүү дээ. Тэгээд бодоод байхнээ эмэгтэйчүүдэд хиймор байдгүйн байна, бүүр хийморийн эсрэг улс гэж оюун дүгнэлтэнд хүрлээ би. Нэг бодлын азтай ч юм шиг. Хиймор доройтлоо эднүүс гэхгүй. Нөгөө бодлын уул овоон дээр гарч болохгүй эмэгнэлтэй ч уйтгартай ч юм шиг чааваасдаа.


Нохойны тухай бүүдгэр дурсамж.

Хүн болгон хүүхэд байхдаа нохойнд хайртай байдаг уу гүй юу. Багшаа нь бас бацгаан байхдаа ганц авчааркны гөлөгтэй болчкоод нэлээн гүрийгээд бараагүй дээ, тэр гөлөгний аз болоход. Тэгжээснаа бүр сүүлд нь оюутан болчоод нэг гөлөгтэй болж энтэр. Нэг биерхүү хавны гөлөг. Гээсэн юмаа аваарай хүүхэлдэйний нохойтой мангар адилхан царайтай. Тийм нэг өвгөнөрхүү, одоо Горький эднүүс шиг. Нэр нь ч гэсэн жоохон сонин болцымаа. Хартолгой гээд.
Шээж баалгах гээд гарганаа тэрий чинь. Тэгэнгүүт орцны үүдээр хамраа цухуйлгавуу гүй юу харвасан сум шиг зугтаачна. Цээмэнтэн дээр хумс нь сарр сарр гэх шиг болоо л бараа тасарна даа. Ардаас нь дуудхаас зовоод дэмий л шүгэлддэг сэн. Тэгээд чанга ч шүгэлдэж чадку худлаа үшш үшш гэхээр яаж ч сонсxов дээ, сонслоо ч тоогоод ирнэ дээ мөн. Дашрамд хэлэхэд тасxийтэл шүгэлдээд такси барьдаг кээпкэн малгайтай махлаг залуу болно доо том болоод гэж боддог байсан аль нь ч байхгүй шүү. Тэгж шүгэлдэж чаддаг охидууд байвал гараа өргөөрэй. Энэ Энэрэл эднүүс чады шүү ер нь бол... Эргээд ярихад, тэгээд ямар бөөн хүн амьтны дэргэд Хартолгоиий... гэж орилолтой ч биш, шүгэлдэж ч чадкуум чинь хөлийхөө хуруунуудыг сайн этэж таавчигаа тогтоогоо л араас нь харайлгадаг байв. Тэхдээ бас намбатай харайлганаа тэр чинь ёндойж бариад нээх лагс ч юм шиг лүг лүг гэж гүйдэг байв даа. Тэгжээтэл өрөөсөн таавчигаа урагшаа өшиглөчнө. Тэгээ л таавчигтай хөл дээрээ доён доён гэж очиж углаж аваа л... Мөн ч явдалтай эзэн нохой 2 байжээ тэр гөлөг битоёр.
Гү xөөрхий тэгээд нэг ирэх нь ирдиймаа. Морь шиг явдалтай шд, гуруун хөлтэй чум шиг давхидаг далийгаад.. Тэгээ л 2 додигор юм байр тойроод алхдаг байв. Тэгжээтэл зэвүүн гоё дообэрмэн, нээмц, үгүй ядаж шотланд эднүүстэй хүн гараад ирэхээр муу гөлөг маань нүдэнд навсайгаа л явчдаг сан. Тэгэнгүүт л алиу оры оры гээ л гэр лүү гээ түргэн түргэн алхаа л. Ороод хоолны яс мас өхөөр нээх ховдоглох хэрнээ хахаж үхчкээ л хачин хачин дугарсаар байгаад идчдэг л байсан даа тэр минь.
Том болхоор нь орныхоо дэргэд унтуулаад өглөө сэрэнгүүтээ нүдээ аньсан чигтээ нурууных нь үсэнд хуруунуудаа шигтгэж доогуур өнгөөр " Үү -ү. Үү -ү" гэж удаанаар дугаран илж кайф аваа л, өчнөөн сайхан сургууль сургаа л, орж ирэнгүүт таавчиг зууж ирж бариа л, уур хүрсэн үедээ өшиглөж стрээсээ гаргачаа л, яарсан үедээ гэдсэнд нь гутлаа арччаа л, өлссөн үедээ.. за тэр нь ч юу ен, юутай ч нэг иймэрхүү сайхнаар ирээдүйгээ төсөөлөө байжээсэн чинь үхцийшд тэр. 2-3 сар болсон уу гүй юу надтай.
Анхны цаснаар ханиад хүрээд ханиад нь хатгаа болоод, хатгаа нь уушигны араак болсон байхаа, тэгээ л чад. Зовсон доо хөөрхий татаж матаад. Архи цутгаж тайван гэвтүүлсээр байгаад өнгөрөөж билээ. За тасраа л таван хушуу болоод унчдаг байсан даа хөөрхий. Дээрээс нь харахад яаг таван хушуу шүү бүр. Тэр лавтайяа 3 шил багабанди гуссaн ер нь. Өөрөөсөө харамлан байж л зүүгүй шприйцээр ам руу нь шахдаг байж билээ
Тэрний өмнөхөн эмчид үзүүлсэн чинь, хэчнээн сурлага сайтай томоотой бор охин байсан болоо гэмээр нэг залуухан цагаан халаадат бүсгүй: "наадах чинь найдваргүй ээ, тариа хийгээд бүр унтуулуул унтуулы. Амьтан зовоож байхаар тэр нь дээр найзаа. Гурбмминган төгрөг" гээ л тэгсийн. Тэгэнгүүт ерөөсөө тэгий золиг ингэж үйлий нь үзжаахаар гэж бодохтой зэрэгцээ л тариа хийж буй гар, татганаад үхэж буй Хартолгойн харц нүдэнд харваж орж ирээд хоолой зангираа л явцийшд. Тэгээ л сааралтсан хоолойгоор за яахы яахы, би явлаа гээ л Xартолгойгийн толгойг доош нь дарyyтaa цүнхнийхээ цахилгааныг шархийтэл татаа л яваад өгч билээ.
Удалгүй тэгээд нэг өглөө үүрээр, давсаг чинээд нойл оронгоо харсан чинь гэвтэжийнаа хөөрхий навсайсан навтрага шиг юм. Өө хөөрхий унтжээн даа, хэзээ нөгөө ертөнц рүү явах болдоо чааваас гэж бодонгоо давсагаа суллачаад гарч ирээд хойд хөлий нь хөлөөрөө хөдөлгөсөн чинь харин хөл нь биш бие нь тэр чигтээ хөдөлдөг байгаа мод шиг. Хамаг бие арзгас гээ л явчиж билээ. Үхэлтэй тэгж нүүр тулна гэж мэджээсэн ч гэсэн бас л эвгүй юм билээ шүү. Шар торонд авч хийгээ л гарах гэснээ гадаа гэгээ ороогүй байсан чинь айж энтэр. Тэгэнгүүт хаалганы хажууд хана түшүүлж тавьчаад цонхоор харж үхэл амьдралын тухай эрэгцүүлж зогссоор байгаад үүр цайлгасаан би. Дотроо: "Хартолгой, чи бид 2 эзэн нохойны ёсоор удаан ханьсаагүй ч гэсэн эзэн нохой шиг л эзэн нохой 2 байсан шүү. Чиний хивсэн дээр шээдэг байсан явдлы чинь би бүрмөсөн нэхэн уучилсаан. Хэрвээ чи босоод ирдэг сэн бол би чамайг хивсэн дээр 100 удаа шээсэн ч яах ч гүй..!" гэж ярьчаад гэнт нээрээ босоод ирхийм биш биз дээ гэж бодонгуут нуруу хүйт оргиж энтэр. Тэгчээд өөрийн эрхгүй ууттай нохой агсан луу гаа сэмхэн харж билээ. Гадаа коридоорт гаргачдаг ч юм билүү гэж бодогдсон ч хүн чанар зулгаагаад тэнд нь ахин хагас цаг байлгасан юм.
Энэ бүх явдал яг болсон юм шүү шавь нар минь. Ийнхүү шаналгаат хором мөчийг арайхийн өнгөрүүлээд авч гараад байрны артлын уул руу очиж нутаглуулж билээ. Сүүлий нь таслах хутгатай би чинь бас. Харин сүүл нь зүгээр дарахад л ток гээд хугарчдым байлээ үхмэл нохойных чинь. Тэгээд "хойд насандаа хүн болж төрөх болтугай" гэж гуруун удаа шивнээд хүзүүвчий нь тайлж аваа л орхисон доо.

Аврах боломж байсиймөө. Анх л эмчээс утсаар зөвлөгөө авахад 10 сая пинцлийн хий гэсийн. Тэрийг хийхэд бөөн юм болжаагаам чинь. Жижкээн сайрийсан навсгар хар юм, нүдний шилтэй нээрд гар 2 л дээр доороо ороод байлдаан болдог байсийшд. Нэг мэдхэд нөгөөх чинь миний шилийг зүүцэн ч үзэлцжаах шиг. Яаж өөрийгөө тарьчаагүй ен би. Тэгж тэгж нэг юм зоогоо л шуу шахжаагаа байхгүй юу. Хаана хаана нь ч зоожээлаа бөө мэд. Сап гээ л шахна. Гэх мэтээр 5 сая хийсэн чинь сэпгээд босоод ирдийн. За нохой юм чинь ингээ өөрөө эдгэчнээ гэж өөртэйгээ ярьчаа л орхицон чинь 2 хоногийн дараа ахиад биш болоод иржийнэ. Тэхээр нь үлдсэн 5 саяы нь шахаад. Ахиа л бөөн байлдаан. Эцэст нь дахиа л сэв сэргэлэн Хартолгой. Хүн хүн рүү цоройгоо л, толгойгоо гилжийж юм хараа л, идэх юм горьдоо л, хаалга тогшингуут хуцаа л. Тэр нь одоо хүнээр бол "хэнпээ өөш!!?" л гэжаах шиг байгаан. Ах яахуу, өө одоо сэргэчлээ, одоо алзкуэ гээ л гадаанаа гараа л хэлбэрдээ явчжээшд би. Ахиад 4 хоног өнгөрлөө. Эргээд муудлаа. Хоол идхээ байлаа. Ахиж тарьлаа. Сэхэдгүй ээ. Сүүлдээ тарьхад хөдлөхөө ч болив. Ингээ л архинд оруулсан даа.
Ер нь өшөө нарийсгаж бодуул би анх тэгж ноцолджаахдаа давсгий нь хага хатгаад шээс нь биеэр нь тараад үхсэн ч юм билүү гэсэн юм санаанд гилгэндийм. Анх л хөөрхий тэр 10 саяы нь гүйцээгээ хийцэн бол...
Ээ дээ хүүхдүүд минь юманд яс л байх ёстойм байлээ шүү.

ps 1: Дараагийн хичээлээр загас хэрхэн тэжээж байснаа хуучилнаа. Тэрний дараагийхаар дэгд1ээхэйтэй байсан тухайгаа. Тэрний дараагийхаар шоргоолжны хор манай гал тогооны шавьжнууд гэх мэт хичээлүүд орноо. Дундуур нь цагаан сар болно гэжугаа бас.
ps 2: За миний сэмээстрийн консвээгт бараг гарчлаа. Гомбоо чамд ийм юм байна уу?

Гатуу өвлийн малчдадаа нэг захидал бичлээ.

Артгаа багшаа нь нэг захиа бичээдээ. Битий загнаарай. Хөөе Гомбоо, хоюулаа ингээд өдрөө сольчих уу нэг мөсөн? Хүн амьдалдаа жижхэн жижхэн өөрчлөлт хийж байвал ядаж нэмж таргалдгүй гэсийшд. Тарга чинь истрээстэй холбоотой ен гэсэн. За энэ ч яахуу, захиагаа тавьяаа.

Сайн сууцгааж байна уу ажилч хичээнгүй малчид минь. Та нарынхаа энэ өдрийн амгаланг эрьяа. За ер нь зун болтол амгалангий нь эрий даа цаг хэцүү байхад. Хэцүү цаг гэснээс хэдэн чухал юм хэльюү гэж бодлоо.

- Одоо хүйтэн болоод, цас ороод байгаа бол битий сандраарай ах дүүс минь. Эний чинь өвөл гэдэг юм. Зима, winter. Хэрвээ та нар санаж байгаа бол нодлин бас цас орж, хүйтэрсэн дээ. Ер нь жил бүр л ингэдийм дөө.

-Нутгийнхаа өвөлжөөнд дээвэртэй, хаалгатай, том, сайхан саравч барьцан байдаг гэж итгэдэг шүү та нартаа. Ажилч хичээнгүй малч удмын монголчууд билээ. Тэрэндээ малаа хашаарай. Битий гаргаарай. Гадаа нэл цас.

-Тэр саравчинд заавал паар маар хэрэггүй ээ, засаг төрд чинь тийм их паар ч байхгүй. Угаасаа нөмөрт байгаа олон малд үхлийн хүйтэн ирэхгүй бизээ. Ой, талын бусад амьтанд ч бас паар олдодгүйм байлээ. Зурам, гөрөөс мөрөөс, туулай эднүүсд

-За малчин залуус минь өдөртөө 2-хон удаа гараад хашаа хорооных нь цасыг хамаад өгчих, амьтад чинь туурайгаараа хүрз барьж хүчрэхгүй чааваас. Гү цасгүй өдөр бол ч өвсөө тавьж өгчөөд чүдэнзний мод зууж унь ширтээд хэвтхэд яахав дэ.

-За тэгээд өвснөөсөө малдаа өгөөд бай. Яагаав ажилч хичээнгүй таанры маань зун намаржин хадаж авсан өвс шүү дээ. Тэднүүс чинь цас орчxоор өвс түүж идэж чадахаа байчдийн. Цас чинь дээр дээрээсээ ороод давхарлаад зузаараад байдиймаа. Аа тэр цас нь өвөл болохоор ороод байдаг юм. Харин одоо өвөл байгаан байхгүй юу. Дээр хэлсэн дээ.

-Мэдээж бүх малыхаа гэдсийг дүүртэл өвс өгнө гэвэл хүркүэ. Тэднүүс чинь том том гүзээтэй. Зун чинь бас ган болно. Харин "хэдэн минган жил мэргэжил болтол хөгжүүлсэн мал маллагааныхаа арга туршлагаараа" гаргаж авсан энерги ихтэй шимт тэжээлээ одоо өвстэйгээ холиод хэрэглэдэг газар шүү ах дүүс минь. Тийм юмнуудаа зун бэлдээд авсан тээ?

-Гү тэгээд амьд л амьтан юм чинь мал чинь дотроо хөгшин залуу, сульдаа бакь макь гээ л байгаа даа тээ. Өрөвдөлтэй харагдаад байгаа заримы нь өвлийн эхэнд танагтай дээр нь яагаад гот руу химдхан шахаач. Хэсэг бүлгээрээ нийлээд унаа машин зохицуулкуу юу. Амжкуу бол чээнжүүдэд л өхөөс. Тэртэй тэргүй дарааа нь талаар нэг хэрзгэр яс хэвтдийм чинь. Хотод үмх мах үнэгүй олдку байхад даа. Заза энэ миний зовлон. Та нар минь өөрснийгөө л бод.

-Нэг сонин дуулгачxад Хаити гэдэг аралд газар хөдлөөдөө. Бүүгд будаа. Гэхдээ газар хөдөлнө гэж мэджээсэн бол бүгдээрээ гарч зогсоод холоос харжаах байсийн. Ямар мэдсээр байж өвөл болгон паагталдаг Монголчууд биш гэж шуугиж байлээ гадныхан. Мэдкүү л дээ тэднүүс, манай ард түмнийг. Майский гуайн 100 жилийн өмнө бичсэн ном олдохоо больцийм байлгүй. Тэхээс яаг тэрүүгээрээ л байгаа л даа. Гайхаад, жишээ аваад байх юм байхгүй шүү дээ. Та нартаа засаг төр чинь хайртай шүү.

-Тэгээд байнаа, нарийн яривал уг нь газар мангар олон ширхэг өвс ургаж байгаа ч гэсэн мал нь дуустал нь идчээд байнаа. Гадаадаас одоо хэзээ өвс импортолж өхийм байгаан энэ засаг төр. Тэр болтол одоо бололцоогоороо талх боорцгоо өгөөд ч болохнээ тэсээрэй. Гү тэгээд энэ цайны боов идсэн хонины мах, хил нь 20 минга гэж болкуу нь гачлантай юмаа бас. Энэ мал ажхуй чинь яасан гицүүм бэ. Гадныхан яадийм болоо. Нэг баримтат кино үзчээд яадгий нь та нартаа хэлнээ.

-Эцэст нь хэлэхэд одоо энэ болоод байгаа юм чинь өвөл. Дээр 2 хэлсэн дээ. Xойтон ч бас болно гэж мэд. Бүр тэрний дараа жил ахиад бас өвөлтэй.


За одоогоор нэг иймэрхүү сонинтой байна даа. Баяртай ахан дүүс минь!

Хүндэтгэн ёслов. 2010.01.20

Өлсөхүйн гайхамшиг

Артгаа авгай шоудаад бичлэгээ таслаад заваараад байхын. Би нэг юм оромдоод хаяхаас

Муухай өлсөх бас хэцүү шүү. Би ер нь голдуу өлсөж явдын. Юугаа нуухав дээ. Хар багын л юм идхийсэн. Юу ч хамаагүй идхийсэн, айлын хоол буудхысан, ганц гөөхий идхийсэн, ус болтугай балгахысан гээл. Уг нь байнга юм идээстэй байж улам л юм идмээр болоод байдаг байж билээ. хөгжөөнтэй ч цус байж дээ. Энэ миний гэдэс гүзээ урагшаа ингэж хүч түрэмгийлэн цүлхийсэн маань ч үүнтэй холбоотой гэж боддын шүү.

Яг өлсөж явхад сайхан хоолны үнэр гархым бол ёстой сэлэм авжаагаад гэдсээ хүүлээд, эсвэл өндөр байшин дээрээс үсрээд үхчмээр л болдогсон. Хүн юм яриад байхад өөдөөс нь ойлгохгүй толгой дотор зөвхөн хоол эргэлдсээр. Юун хүүхэн, шуухан, архи пиав, мөрийтэй тоглоом, ажил үйлс, аав ээжийн ачлал, нохой гахай дайрч байсан ч тоохгүй. Нэг бодлын аймаар мэдрэмтгий тухайн хоолны мах, төмсний эд эс бүрийг үнэрлээд байгаа хэрнээ ийм мундаг мундаг юмнуудыг үнэрлэхгүй бүүр тоохгүй байгаа нь ёстой мэдрэлээ ч алдаж байгаам шиг. Зөвхөн хоол мэдэрдэг болцон.

Өлсөх тэгээд бас их гайхамшигтай эд шүү. Би их хурдан хөдөлгөөнтэй болжээн, тэхдээ зөвхөн хоол хийхдээ л дээ. Хоол ундыг оогт голохгүй иджээн. Давуу талууд бас байнаа. Бас хэцүү юм байхын. Хүн амьтан эд хөрөнгийг идэх юм болгож хараад болдогүй. Буянгын Жаргалсайханархуу хүн бол шагшуураг шиг харагдана, дуучин Болд бол зайдас мэт, мисс Содтуяа шиг хүн бол гоймон мэт, ерөнхийлөгч шиг хүн бол бол 1-р гурилын боорцог мэт, Амбий шиг бол татцан мах, Арго багш шиг хүн бол буурал пираанаг, Арноолд Шаварцнээгр бол хар чавга, Асашоорюу бол талх болж гэх мэт бүгд л идэх юм болж харагдана. Зиа тэгээд Содтуяа Амбий 2 явжээвэл шпаагээтий харагдах нь, Асашоорюу дуучин Болдтой гар бариад зогсож байвал хоот доогоо гэх нь байшд. Зиа зиа зүгээр зүйрэлжаагаан шүү.

Хар талх шиг хар нөхдүүд, хавирга шиг тахир хүмүүс, пэрэшгий мэт гүзээлэг гээл төрөл бүрийн хүн байхаас гадна бүүр бялуу шиг газраар нэг тарсан нөхөр, хонины хошного шиг хүн ч бас байна. Өгөрций мэт өндөр шар байхад, помьдоор шиг намхан улаан нөхөр байна. Би өгөрций помьдоорний салаад гэдэг байсын.

Зиа таануус дунд ч бас янзан бүрийн улс байгаа л даа. ямар хоолнууд болмоор байна нэрээ үлдээнэ үү. Бас ангийхаа нөхдийг ямархуу нөхөд байгаа гэж таажээн гэдгээ ч бичиж болно чөлөөтэйшдээ.
Тэнд мал зүгээр үхэж байхад би энд өлсөж байдаг, тэнд

6-р ярилцлага: Олли: ... өөрөө өөрийгөө боомилох л болуу даа

За энэ удаа янзын сайхан яриа болсоон. Нэлээн урт ч боллоо, илэн далангүй ч боллоо.
Амнаас нь үг унаж өгдөггүй хүмсийн хажууд Олли чинь араажуу юм гээч. Их юм ярьсан, их ч юм хаслаа ярианаасаа. За ингээд Оллитой танилцацгаая.
Аа бас Оллигийн блогийн толгой үг "оптимистүүд орж мэдрэлээ мэрсний хэрэггүй" гэж байсан санажийнэ. Харин "улаан өрөө" гэдэг бичлэг Оллигийх мөнүү бишүү, асуухаа мартчиж (биш байсан ч Оллигийн найзых). Бас л гайхшруулжээсэн бичлэг шүү манийг. Асуучаад коомэнтоор бичнээ.

1. Танилцав

Гаампаа: Зиа алдарт блогчин Олли өөрийгөө танилцуул эхлээд. Ямар мэргэжилтэй ямар хүйстэй, яадаг хүн байнаа?

Олли: Алдартаа ч хат даа. Санхүүчин мэргэжилтэй, бөөрөнхий хүйстэн. Яадаг хүн гэдэгт чинь хариулах үг олдохгүй байна.
Г: Манай санхүүгийн тогтолцоо хэр байнаа, дэлхий нийтийн чиг хандлага хэр байна?
Олли: Санхүүгийн тогтолцоо гэж юуийн? Дэлхий нийтийн чиг хандлага юу байхав, дэлхийгээ дагаал эргэхээс өөр аргагүйм чинь.
Артгаа: Наадах чинь Ганхүү гитар бариад сандал дээр тогтож байна гэж ойлгоод байнаа битий тоо. Олли, энэ хүйтэнд яаж шуухан амь зууж байна вэ? Гэр чинь хүйтэн байна уу? Паар хэр халжээнэ. Пааранд нуруугаа наагаад суугаад байна уу гүй юу?
Олли: Гэрээсээ цухуйхгүй байгаа болохоор гайгүй байнөө. Гэр дулаахан, футболкатай суужийноо, пааранд наалдууул түлэгдэж үхнэ.
А: За тийм бээдийм бээж. Олли хө, нутаг ус хаагуурав?
Олли: Готод готод, готоос өөр газар мэдэхгүй. Заримдаа гот дотроо ч төөрчдийн
А: Зиа аль аль сургуулиар дамжиж юу эсийг хийж явав даа? 10 жил энтэрт ная шилжсэн үү?
Олли: Өө юу эсийг хийхэв, хулгай хийж явлаа, архи ууж явлаа, пийв ууж явлаа, одоо ч уусаар байгаа. 10 жилдээ шилжиж үзээгүй ээ. Харин сургуулийнхаа урдаа барьдаг хүмүүсийн нэг явлаа нтр.
Г: Юунд урдаа байдийн, зодоон цохион цэвэрлэгээ энээ тэрээд үү?
Олли: Урдаа барьдаг гэдэг нь, шаврын хаалт маягаар л даа. За байз, нэх зодоон хийдгээ санахгүймаа.
А: Хөвгүүдтэй ана мана үзэлцдэг байв уу, чи ер нь нэлээн эршүүд үү гүй юу?
Олли: Хөвгүүдтэй нэх ана мана үздэггүй байсөөн, тэрийг миний өмнөөс манай ангийн том биетэй охин хийчихдэг байсын.
Г: Шургадаг байжээ, энд тэндээс нь гатгаал явахуу?
Олли: Шургахгүй л дээ, яагаад гэвэл хөвгүүд нь намайг тоож өддөггүй байсын,
хэтэрхий жижигхэн болохоор хүний нүдэнд харагддаггүй байсын байлгүй.
Г: Жижигхэн байхын давуу тал ер нь юу вэ?

Олли: Хувцас захиалж хийлгэх, хашааны завсраар гялс багтаж зугтах хоёр л байх даа.
Г: Сул тал юу байна, ер нь өндөр болы гэж бодсон уу?

Олли: Чийдэн шатахаар солих гэхээр хүрдэггүйн. Тэр л үнэн гачлантай. Өндөр болоё гэж бодолгүй дээ энэ чинь одоо, тэгээд бодоол байсан, бодоол байсан. Бодсоор байтал өсөлтйн нас дууссан даа.
Г: Өндөр хүмүүст атаархдаг уу, ер нь дургүй юу?

А: Хорлодог уу тэднүүсийг? Сандал дээр нь конооп тавьж, дээрээс нь гялгар ууттай ус шидэж бариад?
Олли: Хаха, өндөр хүмүүст майр дуртай шд, хорлодоггүймаа, харин өндөр хүн олдсон дээр нь ашиглаад авахыг л хичээдийн. Гялгар ууттай усыг бол өндөр хүн дээр биш, зэвүүн банди нар дээр л асгаж явлаа.
A: Өндөр хүнийг яаж ашигладагийн, дээр нь авирч уу?
Олли: Чийдэнгээ солиулна, хөшгөө янзлуулна гэх мэтээр зөндөө дөө зөндөө. Дээр нь ч гарна, дээрээ ч гаргана. Та нар шүү л гэе даа.
А: Зиааа, өндөр залуустаа хандаад хэлэхэд: Олли шаанстай байна шүү!
Олли: Ямар шаанс?
Г: Дээрээ гаргадаг.
Олли: Гуцдийм бэ! Тагнай ингэхэд хэр өндөр вэ? Гомбоо ч хэрэг байхгүй л дээ.
Г: За би тэхдээ өндөр хүмүүс дээрээ гаргаад байдгүймаа.

А: Би ч одоо 2 дахин "хэрэг байхгүй" хүн шүү дээ, чиний дээр гарах заяа алга.
Олли: Өө чааваас, тиймүү. Би одоо ямар л хүмүүстэй яриад сууна даа ингэхэд. Заза би ч 3 дахин "хэрэг байхгүй" хүн л дээ хаха. Зиаз тэр өндөр нам ч яахав. Өөр гоё юм асуугаачээ та хоёр одоо.

**************************************

2. Хөгжмийн тухай:

А: Чи поп сонсдог байхаа? Хипхоп ч билүү

Г: Жавхлан ч билүү
Олли: Поп, Ар энд би энэ тэрийг ялгаж мэддэггүй шд. Хип хопыг бол мэдээд байдын. чих ядарчихдаг болохоор. Жавхлан гэдэг чинь нөгөө 2 дахь Арго юу?
Г: Тийн, сайхан залуу байдийн. Хүүхэн хүн болсон хойно сонирхож харж явдаг л биздээ?

Олли: Тийм залууг чи сайхан гэж хардын бол, аа яа яа. Гоо сайхны мэдрэмж чинь үхэж дээ Гомбоо минь.
А: Гомбоогийн юмнууд захаасаа эхлээд үхэж байгаа л даа ер нь. Үл хөдлөх юмнууд нь нэмэгдсээр л байгаа байх. За тэр яахуу чи рок сонсдог юм байна лээ. Тэрнийхээ тухай ярь даа. Анх юу сонсоод рокод орчив? Рокийг яаж сонсуул илүү байдаг вэ? Нүдээ аниа л...
Олли: Анх яг ямар дуу, ямар хамтлаг сонсоод рок сонсох болсноо санахгүй байноо. Сонсохдоо бол нүдээ аниал, толгойгоо савчаал гсн, хахха
А: Урт үстэй байхуу?
Олли: Үс хамаагүй ш дээ хө. Халзан байсан ч савчиж болдын
А: Тэр арай хэтэрнээ, арааны ирчааг шиг л харагдах нь байшд.
Олли: Хаха болноо болно. Харин хэтэрхий их савчвал маргааш нь хүзүү өвдөнө
Г: Яагаад пинк флойд-ийн зургууд аватар дээр чинь байнга байгаад байнаа? Тэр яадаг хамтлагав, яагаад дуртай байдгав сайхан яриад өгөөч.
Олли: Өөн, The wall-г үхэн үхтлээ шүтчихсэн амьтан юм чааваас
Г: Бусдаас юугаарааа ялгаатай байна? Товч утга, үзэл санаа? Өөр одоо ямар ямар дуу шуу, ном зохиол, кино сонирхоод бна вэ, пиав миав уужаахдаа эднүүс?
Олли: ля ля ля, үүүүү, ла ла ла, дүндэс дүндэс, пан пан пан... би ер нь их цөөхөн хамтлаг сонсдымөө. dream theater, pain of salvation, pink floyd нтр гэсэн юм л. Хэхэ, хамгийн дуртай ганц дуу бол pain of salvation-ий undertow гэдэг дуу. Ном гэвэл, кармазовын хөвүүд, гэм зэм, мартин иден, дэвид копперфилд, 1984 гэх мэтийн номнуудад илүү дуртай даа. Аа тэгээд яруу найргаас Галсансүх, Занданхүү, Анна Ахматова энээ тэрээ. Кино гэхийм бол ёстой аруун зуун мянга байноо, нэрлээд барахгүй байх.
А: Монголын амьд хөгжмийнхний цугларалт энээ тэрээд очдог л биз дээ, кокн бийт, плэй тайм? Монголын хамтлагуудаас сонсдог уу?
Олли: Кокн бийтэд нээх дуртай биш, ер нь бол үзээд байдаггуй. Харин плэй тайм-д бол дуртай. Даанч энэ жил үзэж чадалгүй алгасчихсан. Монголоос бол нисванис-д дуртай. Өөр юу билээ. Монгол хамтлагуудийг нэх сайн мэддэггүймаа. Лэмонс, А-соунд, Мэтрономэ энэ тэр гээл байдийн. Гэхдээ тэд нарыг нэх сонсоод байдаггүй л дээ. Ер нь сонсдог хамтлаг харьцангуй бага. Миний my music-д 46 GB дуу байхад би бараг л 4-хөн хамтлаг тогтмол сонсдог гэхээр ойлгомжтой байгааз дээ.
А: Түгүүл чамд гинж, төмөр юмнууд зөндөө байгаа юу, араг яс мас, конооп, өргөс?
Олли: Өө байхгүй байхгүй. Ганц урт түрийтэй гутал л байгаа
Г: Шууд садист юмуу гэж асуугаад байна л даа Артгаа чамайг. Өөрөө тийм сонирхолтойн байлгүй
Олли: Тийм юм шиг байна. Айгаад, байхгүй л гэлээ. Байгаа гэчүүл яах ч юм билээ.
А: Үзүүртэй хадаастай муна ч байхгүй юу?
Олли: Тийм юмаар би яахын бэ, ан агнах уу?
Г: Наадах чинь очий гэх гээд байна.
А: Гав ташуур ч байхгүй юу гэнээ Гомбоо?
Олли: Харин тэгэх байх гэж таамагласымаа яг. Би цагдаа бишийшд гав маваар яахын

***************************************

3. Өөр хообийнийхоо тухай

Г: Ер нь юунаас кайф авдийн?
Олли: Кино, ном, фото, пиав дөрвөөс л байх даа. Аа бас тамхи. Гэхдээ сүүлийн үед тамхиа эрс багасгаж байгаа л даа. Гарах гэсэндээ биш, мөнгөгүй болчихоод...
А: Ямар апраадтай вэ? Би мөнгөө цуглуулж байгаад нэг апраад авах санаатай бас. Фото сонирхоноо.
Олли: Канон 450Д. ... бишээ, 400 юм байна. Хальт мөрөөдчиж
А: За, мундаг зурагчин уу? Хамгийн хол нь хэр зайнаас авч байв?
Олли: мундаг ч юу байхав дээ хөөрхий. Гэхдээ асуулт нэтээс зохиодог сар бүрийн уралдаанд 2 удаа түрүүлсэн гээд онгирчноо. Хамгийн холыг ёстой санах юм алгаа
А: Тэгвэл чи лут зурагчин юм байна. Тэр линкээ өгөөч
Олли: Лут гэж, би чинь зүгээр л сонирхогч шүү дээ. За линк нь энэ байна.
http://forum.asuultserver.com/viewtopic.php?f=155&t=1530617
http://forum.asuultserver.com/viewtopic.php?f=155&t=125707
бас www.agshin.mn, www.window.mn 2-т Рауль юмуу Олли нэрээр орсон байгаа байхаа.
А: За баярлалаа. Одоо биеийн харьцаагаа өг дөө. Гэснээс чи зураг авах гэж хэвтэж барьж янз бүр болдог уу, тухайлбал жижхэн цохны зураг авах гэж өвсөн дунд өвдөг тохойгоо ногоортол мөлхөж байсан удаа байна уу?
Олли: Хаха шаардлага гарвал тэгээ л янз бүр болох л байх даа. Гэхдээ цох мох бол үгүй ээ, би угаасаа тийм цох, цэцэг энэ тэр авдаггүй. Тэгээд ч шавьжны харшилтай. Хараа л үхтлээ айдаг хүн яах гэж зургийг нь дарахав.
А: Тэгвэл чамд санаандгүй өөр нэг зурагчинтай урд урдаасаа авалццан тохиолдол байна уу?
Олли: Тэнэгт, байхгүй.
А: Чи сайхан зураг авах гэж байгаад апраадаа газар унагачуул яахуу, тэгээд дуран муран нь далийгаад гацчуул?
Олли: Харин л дээ, өөрөө өөрийгөө боомилох л болуу даа. Тэр камер чинь надаас үнэтэйм чинь.
А: ....чи биеэ хэдээр үнэлж байгаан?
Олли: Өөрөө өөрийнхөө үнийг мэдэхгүй л дээ. Гэхдээ нэг удаа, дуртай үнээрээ намайг ав гэсэн чинь хэн ч аваагүй. Тэхээр үнэгүй болоод хэрэггүй зүйл болж таарч байх шиг байгаан.
А: Түгүүл апраад чинь хэдийхийн?
Олли : Одоо хямдарсан байхоо
А: Хэдээр авч байв анх? Хаанаас хэрхэн авав?
Олли: Анх сая орчим төгрөг л байсан болов уу даа
А: Оо хохо! Хэнээс саяыг дэлсчвээ?

Олли: Мань майр азтай шд. Энэ чинь төрсөн өдрийн бэлэг байгаам. Хуучин ажилладаг байсан газрын маань захирал төрсөн өдрөөр өгсийн
А: Яасан сайхан хэрэг вэ тээ, захиралтайгаа ямар холбоотой хүмүүс ийм бэлэг авдаг байна?

Г: Захиралтайгаа ойр биз ер нь?
Олли д: Харин тэхх, сайхан хэрэг. Манай босс өөрөө бас фото сонирхдын, тэгээл авч өгсийн. Захирал маань бараг ах шиг болсон орос байсан л даа.
А: Би бас захиралтайгаа адилхан загасчлах дуртай байсан, надад ганц жижиг дэгээ ч авч өгөөгүүм даа?
Олли: Захирал чинь ах шиг чинь байгаагүй болоол тэр биз
Г: Артгийн захирал амбаардаад хөөсөн биз.
Олли: Тэхдээ бүүр анх канон-ы нэг жижигхэн камерыг өөрөө л авчээсийшд би.
А: Хэдээр?
Олли: 450.0
Г: Нударган байх нь. Чамаар зургаа авхуулий гэвэл хэд гэхүү? Элдэв пооз мооз авж байгаад авхуулж болно биддээ?
Олли: Болно ш д. Нээрээ зургаа авхуулах хүн байвал авхуулаарай. Надаа модел олдохгүй байгаан.Та 2-н хувьд бол барбагшийн загвар дээр байгаа зураг чинь л яг сайхан гарсан зурагнууд чинь шдээ л гэе дээ.
А: Гадаад паасууртний зураг хэдээр авхуу?
Олли: Хаха тэрийг зурагчиндаа очиж авхуулку юу.
Г: Нүцгэн зураг хэдээр авдийн, тухайлуул би авхуулий
А: Гомбоо ч нэг далайн морь шиг л юм гарах байх даа
Олли: Чамайг үнэгүй аваад өгий
Г: Би юу гэж үнэгүй авхуулхав дээ. Надаа хэдийг өгхийн би авхуулий гэжээн. Олли: Чиний зургийг дарахад чи л надаа мөнгө төлөх болно доо гэдгийг ойлгооч. Надаас өөр ийм юмыг үнэгүй хийх зоригтон олдохгүй л болов уу даа

zA eNe OlliEgIIn oriGiNal batIAr sHUu dEe!


*****************************

4. Хайрын тухай илэн далангүй.

Г: Энэ цагаан сар валентинтай давхацжээдэг нээрээ. Алий нь тэмдэглэх гэж байна?

Олли: Цагаан сараа л тэмдэглэнэ дээ. Гадаад өвгөний үхсэн өдрийг тэмдэглээд ч яахав дээ. Үндсэрхэг үзэл гаргав гсн.
Г: Хайртай залуудаа чиклаад эднүүс өхгүй юү?
Олли : би тийм армаанчиг хүн бишээ, манай залуу ч бас тийм биш. 2 хөлдүү толгой хэхэ.
А: Тэгээд яаж сэксддэг байнаа?
Олли: Секс хийхэд чиклаад ямар хамаатайн
А: Миний багад эхлээд чиклаад өгжаагаад сэксддэг байсийшд
Г: Кинон дээр бол чиклаад түрхээд долоодын.
Олли: Хөөх, чиний багад чиклаадаар биеэ үнэлдэг байсан байж. Аа кино бол би чиклааданд дургүй ээ.
А: Үнэлээгүй, уяраажээнэ. Романтик байдал үүсгэжийнэ ойлгожэнүү?
Олли: Өөөөн, ердөө нэгмуу чиклаадаар уу? Чиклааданд уярдаг ямар сонин сэтгэл вэ
А: Бүтэн поошиг шиклаад шдээ
Олли: Мөнгөний гарз юм байна тэгвэл
А: Гүэ талх чихрийн үйлдүүрээс хашаагий нь давж ороод авсийн...
**********

Г: За Олли хайр дурлалын хөгтэй явдлаасаа яриач?

Олли: Хаха хөгтэй хайр дурлал л яг ярих гэж байлаа ш д. Заза хайр дурлал гэж одоо юугаа ч ярихав дээ. Юуг нь яриулмаар байгаан, тэрийгээ асуучих.
А: Түгүүл хамгийн бүтэлгүй сексээ яриач гэнээ Гомбоо?
Олли: Яагаад өөрөө асуухгүй байгаан. За байзоо хөгтэй гэхээр... нэлээн дээр, бүүр хуучны нэг найз залуутайгаа гэрт нь хийж байвоо. Тэгээл яг ид явж байлаа. Хөнжил мөнжилөө газар унагаж барьцан. Тэгсэн манай хүний аав нь өрөөнд нь орж ирээд. "ааа" гэж нэг сонин авиа гаргаснаа хаалгаа хаачихсан. Мань 2 ч час улаан болоол. "Хаалга тогшиж мэддэгүй юмуу" гэж манай хүн орилоол. Аав нь тэгсэн хаалга тогшсоноо "тагтан дээрээс угаасан хувцас аваад өг" гэсэн чинь манай хүн бантсандаа "чадахгүй ээ чадахгүй" гэж орилоод..
А: Хахаха үнэхээр бүтэлгүй секс байна.
Олли: Аавын буруу л байгааз дээ хаха
Г: Хаалгаа түгжээгүй...
Олли: Хаалганд нь угаасаа түгжээ байхгүй
Г: Түгүүл бүү саад бол гэсэн бичиг хадаагүй та 2-ийн буруу л даа
Олли: Тийм бичиг хийж амжаагүйм л даа. Хамаг юм огцом эхлээд
Г: Хам хум юм аюултай!
А: Өөр тэгвэл хамгийн романтик сексээ ярь?
Олли: Байнга бүтэлгүйтэж байдын гэж бодоо юу чи. Бусад нь бүгд романтик
Г: Тэгээд зураг байвал ярилцлага бүр гоё болох гээд бна даа одоо.
Олли: Секс хийж байгаа зураг уу?
А: Ай даа!
Олли: Даанч алга даа
Г: Порно үзнэ биз ер нь, ядаж камасутра уншана биз дээ?
Олли: Камасутрагийн барааг нь ч хараагүй ш д. Порно ч үздэггүймаа. Саяхан тэгсэн харин рапидийн премиум эрхтэй болоод, юу татах уу гэж Сирусаас асуусан чинь порно үз гээд. Тэхээр нь зүгээр порногоор яахав гэж бодоод баахан гей порно үзээд. Эрэгтэй байсан бол гей болохоор л ихийг үзлээ дээ хөөрхий.
Г: Хайн. Юу гэж боджээн тэднүүсийг?
Олли: Юу гэж бодохов дээ. Нэх юм боддоггүй ш д. Зүгээр л бид нар шиг л хүмүүс секс хийж байна, тэгэээл тэр.
Г: Суралцдаг уу?
Олли: Порноноос уу? Тэгээд бүр гей порноноос уу? үгүй дээ үгүй
Г: Юунаас суралцаж бна?
Олли: Бодит амьдралаас л байх даа. Гүй ер нь чи яагаад намайг заавал суралцуулах гээд байна. Би угаасаа бүгдийг нь мэддэг байж болно ш д
Г: За авьяаслаг сексчин байх нь.
Олли: Гүй яахав, бүгдийг нь мэддэг ч тэрийгээ хэрэглэдэггүй байж бас болно хаха
А: Хэрэглэхэд юу саад болооод байна, сайхан чөлөөтэй хэрэглэх хэрэгтэй шд залуу эмэгтэй хүн.
Олли: ичээд байдымаа харин, би чинь ичимхий хүн.
А: Дурд даа ичдэг юмнуудаа?
Олли: Өөө больж үзий, дурдахаасаа ч ичжийнэ. Хөөш, ингэхэд энийг чинь танай сурагчид уншина, юун том хүний яриа болоод явчихваа, гэнэт ухаан ордог байшд
Г: Сурагчид гэдэг суралцах л ёстой шүү дээ.
Олли: Надаас л биш шүү, тэнгэр минь гэж
А: Чи дандаа бэнз өмсдөг үү?
Олли: Нэг ширхэг ч бенз байхгүй ээ
А: Дан эмээ бандааштаймуу, ганц нэг бэнз ав л даа?
Олли: Эмээгээс өөр бас байдын ш дээ хө

*********************************************

5. Төгсгөл

Г: Олли, манай ярилцлагын нэг сайхан уламжлал байдиймаа. Манай барбагш блогийг магтдаг.

Олли: Та муу хоёрын мангар бичлэгүүдийг юуг нь магтахын бэ.
Г: Худлаа ч гэсэн магтаа, эмээ бандааштай байна гээд магтах юмгүй байна гэж юу байдийн.
А: Ядаж, сайхан загвартай энэ тэр гээд...
Олли: Би худлаа ярих дургүй ээ,нээрээ, магтах юм даанч нэг алга даа, яахуу? ... Аан за за, та хоёрыг нэг магтах юм байгаан байна. Та хоёр пийв уудаг сайн жаалууд шүү гэчий даа.
Г: Шавь нарт хандаж юм хэл одоо?
Олли: Шавь нарт чинь, багш нартаа талархалаа илэрхийлж пийв авч өгч байгаарай л гэе даа!
А: Цааш нь хэл хэл, яг болжээнэ.
Олли: Тэгээл болоо ш д. Өөр бас юу авхуулах гээд байгаан?
Г: Нэг пиав өгөө л зогслоошд.
Олли: Дараагийн пийвийг харин багш нар нь надаа авч өгөөрэй гэчий
Г: Яг энэ хэсгий чинь хаснаа угаасаа. Блогийнхоо урл-г бич дээ.
Олли: Устгаа хясийшдээ, гэхдээ яахуу ийм л нэг юм байгаa. www.ollie.bblog.mn.
Г: Өөрийгөө рэкламдаачээ.
Олли: Түгүүл www.xopom.com өгчий даа, манай дүүгийнх. Дүүгийнхээ юмыг реклаамдчий л даа.
Г: http://www.asuult.net/ -ийн Рауль гэж чи юм уу?
Олли: Тийн шүү дээ. Олли нэрээ устгуулцан.
Г: Би Гамп нэрээр бас байдийшд, гэхдээ чамайг бодуул сайхан гишүүн л дээ. Олли: Гуцаарай хаха
А: Зурагаа өг одоо, ямар ч хамаагүй зураг. Зураг нийтэлнээ
Г: Биеийн харьцаагаа бас өг

Олли: Биеийн харьцаагаа мэдэхгүй ээ, метр ч байхгүй. Зурагаа мэйлдий. Ёооё тамхигүй удцан чинь бүүр мангар болчлоо
А: Заза утаагаа савсуул даа, тамхичин эхээс тамхичин хүүхэд төрдийшүү гэж хэлий.
Олли: Манай ээж тамхичин биш шд.
А: Өөрий чинь хэлжийнаа, чи удкуу жирэмсэн болно. За бака шүү. Ярьсанд баярлалаа
Олли: Зөгнөөд байгаарай, за бака.
Г: Баяртай Олли бацгаан!

Мэргэжил бүхэн сайхан: Малчин "туслахуу эс туслахуу"

Сүүлийн үед дэлхий даяар юу болоод байнаа. Энд тэндгүй Испаан, Монголгүй хүйтрээд дээр нь, 7 нар гараад, газар Гайтид бас манайд хөдлөөд, энд тэндгүй онгоц барьцаалаад, зарим газраа үер болоод, Тогогын хөлбөмбөгчидийг буудаад сайн юм ердөөсөө дуулдкуумаа. Хуучин цагт чинь Бритни нүцгэн зургаа авхуулав, БийЭэкс боссдоо алгадуулав, Британика хэвлэгдэв, Архангайн айраг ирэв, айлын охин өсөв гээд дандаа сайхан мэдээ байдагсан.

Гадаа тас няс хийсэн хүйтэн болоод алжээнаа. Даанч дэлхийн дулааралтай тэмцэж байна гээд дарвагналдаад Копэнгаагэнд цуглаад улсыхаа мөнгийг үрцгээгээд байсымаа. Ерөнхийлөгч л болсон хойно аль улсыхч бай гадагшаа дотогшоо татварын мөнгөөр нисэх завшаан олдвол яаж алдахав дээ нисээд очдын байгааз дээ. Энийг нь тэр уулзалтанд 192 орны удирдлагууд очсоноороо шууд нотолж байна. Халуун орныхон дэлхийн дулааралтай тэмцэж байхад хүйтэн бол аюул болдог улсуудын ерөнхийлөгч нар гаригаа андуураад очцон шүд мүдээ чигчийлцэн яаж дарвайчаад үнэн хайнга суужээсэн болдоо. Тэгээд хэтэрхий их тэмцэснээсээ болоод одоо байгаа байдлаа хар мал нь хэдэн мянгаараа осгож үхэж, мань мэт гадуур явах гэж нус нулимстайгаа холилдож байшд. Одоо миний хүч хүрдэг бол дэлхийн хүйтрэлтэй тэмцэмээр байгаан манай энэ их хурлын гишүүд бол. Дэлхийгээ байгээ ядаж монголыхоо аан.

Малчид л хөөрхиймдөө мань мэт ч энд тэндхийн аптек, дэлгүүрт орж дулаацаад нэг болоод л байна. Эртүүд нэг аптекийн эгч яаваа "юм авахгүй хурдан гараачээ чи, чамайг байхаар хүмүүс сэжиглээд орж ирэхгүй байна аан" гэж хөөж мөөгөөд. Дахиж 2 дэлгүүрээс хөөгдөж байж арай гэж хөлдөлгүй автуусандаа суулаашд. Ингэж байхаар ерөөсөө малчин болдог байсымаа. Би малчин бол үнэн сүрлэг байгаа даа. Өдийд чинь гүзээ ч юм уу, дарваан ч юмуу нэг хочтой болцон ааль 20 хүрээгүй байхдаа авгай аваад хэдэн бор хүүхэдтэй болцон, мянга гаруй малтай болцон.

Яагаад заавал 1000 гэжүү. 1-рт малчин болхын тулд "мал байх" хэрэгтэй. 2-рт малчдийн хөрөнгийг чинь малын тоогоор хэмждэг болхоос банкин дахь мөнгөөр, байр сууцаар нь хэмждэгүй юм. Тэхээр мал нь 1000 байх хэрэгтэй байх нь. Зиа мянгат Гаамп иржээнэ одоо ч ууж идэх гэж үзүүлж өгнө дөө гэж мэгэх нь байна шүү дээ.


Тэгээд нэг малчин найзтайгаа хэдэн юм уужаахдаа ярьсанаа бичий дээ өөр ч бичих юм олдкуум. Зий тэгээд морь уяаад, нэг сайхан хөөрөгтэй, гаднаа нэг 69 сойцон, нарны энээргийн гэрэлтэй болход болоод явчина дөө ерөнхийдөө. Зун бол хамгийн сайхан хот суурин газраас амьтан ах дүү ирээд. Тэд чинь их өдцөөн. Ирчээл "хөдөө ёстой сайхан агаар магаар нь, хөдөөнийхөн л ёстой монголоороо байгаа, жинхэнэ монгол ахуй чинь энэ, болдогсон бол энд ингээд сайхан амьдархысан" гэнэ. Дугай л айраг ууж мах идэж байгаадл явахгүй. Жинхэнэ монгол гэхээрээ ус цасанд ордогүй, боловсрол нимгэн, эцэж туйлдатлаа ажилдаг, тэдэнд хамаг юмаа хэдэн талх боовоор өгөөд суужээдэг улс юмуу хаашаан. Амьдархыг нь хүн байг гэцийм шиг болдогсон бол гэнэ. Яс юман дээр хот орхоороо нэгнээ тэр мууг хөдөө мал маллуулах юмсан гэж хараадаг улс шүү дээ.

Өө тэгээл юу ч хийхээс буцахгүй хэдэн чээнж нь ирээд махыг маань испээрт, таван төгрөгөөр аваад явчина. Сонгуулийн үер уг нь сайхан. Зурагтаар гардаг дарга нар чинь манайд хонож этэр. Өвөл зоволтгүй шүү өвс явуулна. Хүүхдүүдийг чинь сургуульд сургана, Ямаанд чинь мөнгө өгнө, авгайд чинь пүүдр өгнө, алив чамд архи өгий гэж мэгээд. Би бүр жил бүр сонгууль хийж байяаа гэж ерөнхийлөгчөд захидал бичих гэж байгаан.

Өвөл дарга нарыг нь үнэгүй өвс өгий гэхээр бид чинь хадланд гармааргүй болчихын, малаа цаазлаад зарий гэхээр чээнжүүд хямдхан авчихгээд байхын. Ууг нь баруун саахалтын Балбартай нийлж чээнжэд өгөлгүй хот орж зармаар байвч энэ туучий мөнгө идчиж магадгүй туучий байгаамаа. Ууг нь өгсөн өвснийхөө тоогоор мал аваад явчдаг бол бид чинь тэгэж өвсөөр малаа өгөхгүйн тулд хадлангаа хадаад илүү гарсан малаа өөрснөө алаад идэхээ бодно биддээ. Тэхдээ зуд бол байгалийн гамшиг шүү дээ.

Mоонглиш

За нэг чихэвч зүүж байгаад бичлэг хийгээтий. Нэг муухай сүнстэй кино цаана нь аяархан яваадугаан. Үзэх албатай юм уу тээ. Харанхуй шөнө ганцаараа байгаа хүн бичлэгээ хийгээ л байжээвэл сайхан шд.
Нэг юм заахгүй бол болкуу нээ одоо. Ядаж нэг юмны учрыг олкуу бол, үгүй ядаж үлгэр туульсийн тухай лавлах товчоо ч юм уу хийхгүй багшаа гэдэг нэрийг биедээ зүүгээд хэрхэх? Хэрхэх энтэр гээд дээр үеийх шиг хэлсэн үү би.
Өнөөдөр багшаа нь үхээд жил гаран болцон хуучин порцээсроо гаргаж ирээд. Тэгээд фармаатлахаасаа өмнө хуучин докумэнтээ аваад үзсийн. Тэгсэн чинь моонглиш гэж бичжаагаад дуусгалгүй висрүүстцэн нэг юм байжийнэ. 2008 оны 11 сарын эд байшд. Залуугийн юм юм.
hi- Орчуулгагүй, энэ угаасаа үхэртэй ярьдаг монгол үг.
how r ya- "Өөрөө яагаад байна!!" эсвэл "чи ямархуу вэ?"
woz up?- дээр чинь юу байгаам бэ?
woz up man?- эрэгтэй нь дээрээ байна уу?
bye-баая. Орчуулгагүй, тэхдээ дэндүү илэн далангүй юм!
гээд дуусцан байнгуут нь халуураад жоохон явуулаатий даа.

is everything ok?- юм бүхэнд л за гэхиймаа?
i don't know- би мэдэж байгаа юмаа хийдэггүй.
do you know?- хийхээ мэдэж байгаа биз дээ?
oh my god! - еэ миний булхаа!
fuck you!-чи хүчинд дээ!
you're my sunshine- чи минийх шүү Нарангэрэлээ
i miss you- би чамдаа л мийс
don't forget me! -намайг мартсан ч битий тэгээрэй
Did you miss me?- намайг санаад хийчээ юу чи?
falling in to you- чам дээр унчдийм даа
кeep in touch -битий тавь л даа!
keep your work- ажлын газраа хамгаал
don't let me down-намайг битий доошлуул л даа
asshole!-нүхэн бөгст
come on!- даваад гарчxоо! (залхуу хүүр хэвтчээд босдгүү)
baby i love you!-хүүхдэн би чинь чамайгаа хайрланаа!
goalkeeper- бэлгэвч
i need you -чамайг хэрэглэмээр байна
what's going on?-энэ дээгүүр юу яваад байнаа?
эцэст нь:
c ya- харнаа чамайг! (Одоо ч хүн болгон ингэх болж. Мэдэх нэг нь мэдэх л байх даа энийг, хэзээ хаана анх ингэцэн байсныг)

Заза нэмээд суугаад байсан чинь хайран пиав гарах нь. Гялс унтлаа шүү. Энэ үргэлжилж магад. Хайртээ шүү бөгдөөрөнд нь.

Хүний госчоомтой шинэ жил

Шинэ жил дуусчаад байхад надаа орсон шинэ жилийн наастр гарахгүй шаналгаж байнаа. Өшөө их уудаг байсан юм. Тээр жил нэг шинэ жилээр нэг их ууж билээ. Тэр сайхан шинэ жил байсаан. Өмнөх өдөр нь унтаж чадалгүй улаан нүдэлчээд ажилдаа очиж билээ. Ажлыхан аая нөгөө гүзээт хар чинь шинэ жилээр үнэгүй архи ууна гээд шөнө нойр нь хүрээгүй байшд зайлуул их догдолж дээ гэж мэгээд. Би архиндааа бишээ гол нь энэ чинь сайхан баяр шүү дээ гээл байлаа. Гүү ээ ямар 3 аяга нийслэл салаат идцэн чинь шөнөжин чанга чанга унгаад, тэр дуундаа өөрөө цочиж сэрээд унтаж чадаагүй ээ гэлтэй биш. Дуулсан дуундаа өөрөө уяраад гэдэг шиг. Сэрүүн байсан бол ар сүвээ айхтар аргагүй хавчаад үнгахгүй, за унгалаач дуу шуугүй аваад хаялгүй яахав дээ даанч дээ энэ чинь одоо өдий насны эр байна даа. Унтаж байгаа болхоор хүн хамаг биеэ суллаад ар сүвний амсараа ч суллаад даанч контороолгүй болдын байлээ дээ. Аргагүй ганцаараа байдаг тулдаа л хүн амьтан сэрээхгүй өөрөө сэрээд байж дээ хөөрхий. Зиа тэр унтах ч хэнд хамаа байна.

Шинэ жилдээ бүх хүн гангарцан байхад нэг найзынхаа госчоомыг гуйгаад ханцуйг нь дотогш эргүүлээд яг тааруулж аваад шинэ жил дээрээ очсын. Аа тэр үсээ чанх урагш нь гээлдэж босгох, цагаан оймс, хар бажийнк, бэрүүкэн өмдөө мөр гартал нь индүүдэх зэрэгээ яаж мартахав дэээ. Тэгээд яахав шинэ жилийн баярын ёс байна даа энгэрээ задгайлаад, индүүдсэн цамц, зангиагаа гаргачаад, кармаандаа гараа шаачаал, үнэртэй ус үнэртүүлээл нойлын хавиар өөртэйгээ адилхан ганган залуустай тамхи татаал пан дан гээл. Хүүхнүүд хувцасаа сольж гүйлдээл, хөгшид ширээнд сууцан зуушнаас идхүү байхуу гээл ганц нэг хиам өгөрций сэрээдэж амруугаа хийгээл, байдаг л нэг дүр зургаар эхэллээ дээ. Гүй тэгээд эхлэлгүй яахав дээ.

Би ч бас хүний хувцас өмсцөн хүн урьд урьдаас илүү цэмцэгнээл сүртэй байлаа шүү дээ. Зиа эхлээд архи уудаг хүн байдагүй бие биенээ хараал, дарга цэргээсээ санаа зовцгоогоол байсан. Залуус бүжиглээл эхний хэдэн хундага яваал иржээнэ шүү. Хүний госчоом тамхины галаар түлчиж мэднэ, тоорт, уруулын будаг элдэв юм болгочиж магад гээл би бүжиглэхгүй байсын. Тэгсэн тэснэ тэснэ гэхэд яаж тэсхэв гэгчээр хэдэн зуу татцан чинь босож өөр ширээнүүдээр аялан тоглолт хиймээр бодогдоод болдогүй. Настай эгээ нар хүртэл гараа хагас атгаад нуглаад өргөцөн намбага намбага гээд сээгс боомб, сээгс боомб гэдэг дуунд авч өгжээнэ шүү дээ.

Шосчоомоо тайлж гялгар торонд хийж байгаад аялан тоглолтондоо гарцан чиинь эрийн шийр зааж гүрийж гүрийж 5 дахь ширээн дээр аргагүй өвдөг нугарч билээ. Надтай цуг аялан тоглолт хийсэн нөхөр 3 дахь ширээн дээр дондогмоо болцон 2 тийшээ ганхаад унтаж өгжээн. Гүй тэхдээ гайгүй эээ. Тэрнээс биш шампаасаг задлахаар л Матросав цээжээрээ сум хааж байхдаа над шиг халамцуу байсын би шампаасагыг цээжээрээ хааж чадна гэж өвчигнөх, шалдан нуруу нь гарсан палаажтай хүүхэн байвал очоод алгадаад авах, зөөгч охин дээр очцон ах нь энэ байгууллагын дарга нь гэцэн, хэн ахаа таныг би бурхан гэж боддог шүү тангүйгээр би бол үхцээн аль хэдийн гээд нэг хөгшин хүзүүдээд үнсэж барьцан, шинээр ажилд орсон залууд үхсэн хойноо би энэ байгууллагыг авч явжээшд би энэ байгууллагын дарга удахгүй болно би чамайг хараалж авлаа дажгүй хүү байшүү чи гэж мэгцэн, хүмүүсээ гэж орилж байгаалд тайзан дээр нь гараад сумогын дэвээ шаваа үзүүлж барьцан ер нь элдэвийн юм хийдэг хүн шүү дээ. Цамц эднүүс бол ханцуй нь тасраад унацан, өмдний салтаа хагарцан, өрөөсөн гуталтай ч явжаах шиг элдэв түүхүүд бол байнаа байна.

Тэгсэн хүний госчоомтой болхоор чоно болдын байнаа. Нүүрээрээ газар унажээж ууттай госчоомоо дээрээ барьжээнэ гэнүү, ширээ дэрлэж унтаж байснаа госчоом хаа байна гэж босож иржээн гэнүү, жоодгой орохдоо тортой госчоомоо бариад явжээнэ ч гэх шиг, толгой дээрээ тортой госчоомтой бүжиглэж байна ч гэх шиг, хүмүүсийн авхуулсан зураг болгоны цаана нэг цагаан тортой далбийсан юм элдэвийн муухай юм маргааш нь сонслоо. Муухай далбагнасан архичин байна даа гэж л бодлоо. Дараа жилийн ёолк даанч хол байна даа.

2000 аруун оны мэнд! эрээвэр хураавар дурсамж шахуу.

За юу байцгаанаа, 2000 аруун оны мэнд! Юу бичнээ одоо. За зүгээр л явы 2000 арвын консвээгт байхгүй. Шампааск уусаар байгаар юу ч бэлдээгүй. Дихдээ би өөрөө багш юм чинь асуугдаж барькуу сайхан сайхан хаха. Дөөнгөж сая би энийг эхэлж байхад Рамштайний Дү хаст гэдэг дуу явжээсийн. Тэгсэн гэнт Батэрдэний тэнгэрийн амьтай нуур гэдэг дуу гэнт яваад эхэлдэг гэнээ. Тэгэнгүүт хархорин зах мах, 10-р хорооллын нэг караокэ, өрөөсөн гараа өргөж дуулдаг улаан подоолктой туранхай найз маань энтэр, бөөн юмс үзэгдэл нүдний өмнүүр жирэлзжийнэ. Нүдний өмнүүр бишээ ардуур. Тархинд байгаа бичлэг явхаар чинь ардуур гэниздээ эий? Шинэ оны анхны бичлэг танхай болжээнүү тээ, бодлын байрлал тодруулж энтэр. за багшаа нь аяга цай аваад ирий. Жоохон гараадастай цай шүү. ... Зиа ацарлаа ацарлаа. Одоо холын тэнгэр аав гэдэг дуу явжээн. Гү миний рамштайн хаачдаг байнаа. Соний ен. Тэгсэн чинь энэ холын тэнгэр аав надаа 13-р хорооллын нэг саприй караокэ-г шууд санагдуулжээшд. Тэнд баахан самуурчаад ердөө нөгөөдөр нь хажуугаар нь ахиад явсан чинь шатцан байж билээ хөөрхий. Эзэн нь гэж ууртай том залуу ахиад байшин барьцан зогсжээсэн. Тэгээ л ахиж тэрүүгээр яваагүүм байшд хэдэн жил. Тэр нээрээ үнэн ууртай. Нэг залууг газар унагачаад сэрээгээр хоолойг нь яахгаад байсийшд. Гү бас арга ч гүүм даа. Хүн сайхан мөрөөрөө хоол буцалгаа л, шараа л ажлаа хийж байх чинь нэг согтуу гудамжны гарыг оруулж ирээд шалан дээр нь гэвтүүлчxээр чинь хэн ч боож үхнэ биз дээ. Тэгээд тэр оруулж ирсэн залуу нь овоо бадриун уул нь. Дихдээ нэлээн тайван юм билээ л дээ. Тэгэнгүүт нөгөө уурт чинь сап сап гээ л заамдаж унагаад хоолойд нь сэрээ тулгажээшд. Тэр муу залуугийн буруу ч гэж юу байхуу дээ бас. Xэдэн найзтайгаа тэнд хооллочоод гараа явжээсэн үүдэнд нь нэг согтуу нөхөр байхаар нь хөлдөж үхэх болуужин гээ л хүн чанар гаргаа л биз. Тэгээ л нэг найзтайгаа дамжлаа л оруулчаа л биз. Харин мань согтуу юүүүүү ч мидкүү хурхираа л байсан. Би жүжиг үзээ л ганц таваг шөл халбагадаа суужээсэн. Жүжигт хэт автаад нэг мэдсэн чинь мантуугаа халбагадаад, тавгаа хазцан суужээсэн. Хэний нь буруутай гэхүү дээ, яасан гицүү юмдээ гэж бодоод, тэр шуугианд нь хоол ч хоолой давахаа байгаад гараад явжээтэл харин жинхэнэ буруутай этгээд нь гадаа зогсжээдийм даа. Гараа кармаандаа хийгээд, хамраа ороолтондоо шургуулцан. Хурганы арьсан малгайтай, дэгжээн тэр чинь бас. Тэр охин, өөр бас нэг охин, мөн 2 залуу дөрвүүлээ тэнд хооллоод гарах гэтэл тийм хэрэг үүссэн байгаам. Тэр охин байгаагүй бол мань залуу тийм хүн чанар гаргахгүй нь лав шүү ер нь. Гү гарна л даа, еэ хүүдий энэ одоо хөлдөж үхнээ дураак гэж бодышд хэн ч. Гэхдээ тэгээд хүү хаа гээд шууд оруултлаа удна л даа. Одоо багшаа нь бэйби моцарт гэдэг нэг хулхи синфоонь сонсжээнэ. Энэ дууны параграам яачваа, хэн сэрээдчвээ гсн. Гэж дуусаагүй байтал синфоонь тасраад шууд Батсүхийн бадар хундага гэдэг дуу явдаг гэжээшд. Гэхдээ ицсийцст залуус маань бүсгүйчүүд та нарт л халуун сэтгэлтэй, халамжтай сайн залуу гэж харагдахыг хүсэхдээ юу эсийг хийдэг байх нь байшд. Гэтэл тэр арзгар үс, салаан таавчигтай тогооч том залуу тасдан зогсоогоод бүр бүсгүйнх нь хажууд тэгж баллаж хаяжээдэг. Гү бас тэрний буруу ч гэж юу байху дээ.... гээд энэ бичлэг циклд орчлоо шүү гаркуу бол. Энэ Батэрдэнэ яасан их юм бодуулдаг дуу дуулдым бэ. Болий доо энэ чинь. Ус цасанд орж, хумс мумсаа авч, үсээ хажуу тийш нь наалдуулж самны даа. Дараа нь нусны алчуураа дөрүүлжин эвхэж кармаалчаад унтана. Унтхаасаа өмнө толинд харж өөр лүү гээ нэг толгой дохично. За бака шүү хүүхдүүдээ. Шинэ оны эхэн гэхэд нэг тийм тодорхойгүй хичээл орчлоо. Ядхад яр гэгчээр хэзээ мөдгүй тасарч магадгүй интэрнэттэй. Оршил, бие халаалт маягийн л юм боллоо доо тээ. Одоо Ар И Эмийн ээврийбади хоортс гэдэг дуу явжаагаа шүү. За бөгдөөрөнд нь амжилт, аз хүсьеөө!

Нээрээ хүмсүүдээ, хэнээс ярилцлага авахуулмаар байна гэсэн санаа оноо байнуу? Жийнкэн үйлий нь үзнээ одоо. Овоо сургууль хийчлээ.

Монголд одоо 2010.01.05 -ны 05.14 цаг болжээнэ.

2010 эхний бичлэг. Идеа: Утас, дарс... Яджаахад салют, энд тэндгүй пис пас

Шинэ оны мэндээ шавь нар мээнэ! Оноо сайхан гаргацан уу? Архи дарсаа тааруулаад сайхан уусан биз дээ. Багшаа нар нь сайн, онд мэнд л явж орчлоо. Го Идеатай 31-ний орой баахан хууч хөөрчээ. Баахан ч гэж, он гарах гэж сандаргаад хальт шахуу л юм болсон гэцгээж байна. Ингээд 2010 оны анхны бичлэг Идеагийн маань ярилцлагаар эхэлж байнаа. Артгаа багшаа нь ажилсагаараа энд сийрүүлэв. Энэ сийрүүлэх гэдэг үг ясны сийрэгжилттэй холбоотой юу гүй юү?

Гомбоо: Сайнуу хүхээ, шинэ оны мэнд! Сайхан баярлаж байна уу

Идеа: Сайн сайнуу, шинэ оны мэнд! Он гарлаа даа. Тэгсэн чинь ингээд хийх юмаа олж ядсан хүн шиг суужийшд би.
Г: За зүгээр байгаарай, ярилцлага өгнө гэдэг чинь чухал үйл явдал. Гэснээс нээрээ идэж уухын дэв Идеа гээд байдаг, баярын өдөр цэрийтлээ идээд байжээнэ уу?
И: Тэгий шд, баяраар идэхгүй өөр юугаар идхийн.
Г: Гэдэс цэрийчхээр хөдлөхөд их гэцүү байдаг. Муухай мэдрэмж шүү.
И: За тэгтлээ ч бас цэрийлгэхгүй ээ чамайг бодуул. Би чинь бас хэмжээ хязгаар гэж юм байдгийг мэднэ.
Г: Тэгээд яагаад идэж уухийн дэв гэж нэр аваав хө?
И: Мэдкү чиний л өгсөн нэр шд. ӨгсӨн хүн нь мэджаагааз!
Г: Аа тэгсэн нээрээ.
И: Би дүгнэхдээ, муусайн атаархуу юмнууд аялгуу сайхан нэрэнд минь хорсохдоо л тэгж гуйвуулсан байх гэж боддийн.
Г: За тэр яах вэ, сайхан баярын орой чинь хэрүүл гуйгаад байнуу гүй юу. Айл бүр шинэ жилээр нийслэл салат, тоорт, нэг шампаасагтай ээлжилж идээл тэмдгэлдэг. Та юу бэлдвээ өнөө орой? Чи ер нь хэр ажилсаг билээ, хамаг юмаа бэлдцэн хүн шиг л мээсэнжэрт байжаахын?
И: Өө бэлдэж яадах юу байсын, аль өдөр бэлдцэн тэрий чинь. 12-г хүлээлгүй задлацан иджийнэ заримыг нь.
Г: Зүйтэй! Аргагүй хашир хүндээ. Унтачуул яахийн тэ?
И: Тийншд, тэгвэл шатлаа шд. Хүүш гэснээс энэ чинь ярилцлага яваад байгаамуу биш юмуу?
Г: Яваад байгаа л санаатай еншдээ! Явжаахад л яваад байгаамуу гэхиймаа чамайг харахад яагаад байнаа би?
И: За за хөөрхөн болжээнэ, яваад бай даа ингээд.
Г: За та чинь сэтгүүлч байхаа? Хүмүүс ингэхийн, гүэ хүмүүс биш сэтгүүлчид. Бааранд суужаагаа улсыг тв-гээр гаргаал монголчууд архидан согтуурч байна гээл, ярилцлага өгөхгүй гээд байхад албаар аваал, энэ нүүрээ нуужаагаа хүн больмоор байна тээ гэж мэгээ л. Тэгээ л энэ хүн бол гээ л угийн нэг нийгмийн шаар шиг яриа л баллаа хаячxын. Та хэн нэгнийг ингэж өөрт байгаа хэвлэлийн зэвсгээ ашиглан гүтгэж хүчирхийлж байв уу?
И: Өөрөө их дайрсан стилийн ярицлага аваад байна. Бодуул хэд хэд хүчирхийлүүлсэн бололтой.
Г: Та хэвлэлийн хүчирхийлэл хийж байвуу л гээд байшдээ би.
И: Заргалдаач, эрхийг чинь хамгаалдаг байгууллага байгаа шд. Хүчирхийллийн эсрэг төв энээ тэрээ гээд.
Г: Намайг авахгүй байнаа тэнд чинь. Чи угаасаа архичин байна. Яг бодитоор бичиж гээд.
И: Би тийм юм хийж байгаагүй ээ, шаардлага ч байхгүй. Нэг тиймэрхүү маягаар бичиж нийтэлдэг газрууд байдаг л юм.
Г: Та тэгүүл банжиг дээр блог бичдэг байсан Га үсгээр эхлээд мп үсгээр төгссөн нэг хүнийг элдэвээр дайрч зайдасний төлөө гахай тэжээх эмэгтэй байхуу гэж барьжээсэн түүх байнуу гүү юү?
И: Хаха тэр чинь блогт чинь үлдээсэн сэтгэгдэл шд ээ. Тэхээс аль нэг сонинд Гаамп бол зайдастай гахай энтэр гэж бичээгүйз дээ.
Г: Блогоор бол хүчирхийлж байсан хүн гэж ойлгож болох уу таныг?
И: Тэр чинь хүчирхийлэл биш бодит үнэн. Чи өөрийгөө зарна гээд байсан биз дээ?
Г: За өөр юм ярий.
И: Тэгээд шинж тэмдэгээ хуучирсан, суурь өвчтэй, царай муутай цалин багатай энэ гээд байхаар чинь...
Г: Өөр юм ярий даа. Плийз.
И: За за тэгий. Үнэн үгэнд хүн өшөөтэй гэж гөө мөн үнэн үг шүү
Г: Шинэ жилээр хүүхнүүд палаажандаа багтана хэмээн хэдэн арван өдөр хоолоо хасаж үйлээ үзэж үсээ зулгаадаг. Танд эмэгтэй хүний хувьд тиймэрхүү зовлон байвуу энэ жил?
И: Одоогоор хараахан тийм асуудалтай тулаагүй л явна. Тулах ч гүй биз ер нь бол
Г: Яагаад? Палаажаа томдуулж авдаг гэсэн үгүү?
И: Өөрөө багтахгүй бол өөрийгөө багтаахаар сайхан том палааж авч болно шд. Тэгээд ч тэгж огцом өөхөлнө гэж юу байсын, ямар чиний гүзээ биш. Чиний цувдай л миатр миатраар сунадаг байх, харваас.
Г: За зүйтэй. ... Таныг блогчид уншигчид цэцэн цэлмэг үгтэй энээ тэрээ гэхийг мингатаа сонссон. Тэгээд цэцэн үг цээжэнд гэдэг үг байдагийг санаад тантай дээр үед нэг уулзаад харахад цээжинд чинь мөөм л харагдаснаас үг харагдаагүй. Ер нь цэцэн үгтэй биз дээ? Хэрүүл уруулд бол хэрийн хүнийг дийлнэ биз?
И: Бэлэн үг цээжинд, бэлэг эрхтэн салтаанд гэж Монгол ардын сайхан зүйр үг байна шд. Өө золиг оо нээрээ ярилцлага өгч байгаа билүү.
Г: Бэлэг эрхтэн дээр яг санаа нийлжээнэ.
И: За за бүсэлхийнээс дээш юм ярий
Г: Тийн мөөм цээжний тухай ярижээсэн. Тэрийгээ л ярий.
И: Мэргэн үг цээжинд, мээмний товч лээвчигэнд. Аа бас биш болчлоо. Ер нь бол би нээх хэрүүлч амьтан биш л дээ. Яахуу хүнүүс зарчмын юман дээр маргаж мэтгээд ялагдчихаараа нэг тиймэрхүү хэл үг гаргадаг л юм шиг бна лээ.
Г: Хэд хэдэн удаагийн том тулгаралт хийж байсан биздээ эрх биш
И: Өө байлгүй яахуу
Г: Ихэнхэд нь даваад гарна биз
И: Өрсөлдөгчөөсөө л болно л доо. Тухайн дүрээ хэр судалсан...
Г: Аанхаа, зүйтэй.
И: ямар арга текникийг голчлон барьж байна уу гэхчлэн стратегийн чанартай өгөгдлүүдийг их харна шүү дээ
Г: Ер нь тэгээд одоо эргээд бодоход залууст хэлчмээр сургамжтай сэтгэл догдлуулсан тулаанууд болж байвуу?
И: Дээхнэ үед даргатайгаа нэг тулж билээ.
Г: Уухайс!
И: Намайг хүчээр тэмцээнд оруулах гээд, тэр нь яаджаахад буудлагынх. Сүртэй нь аргагүй өрөөндөө дуудаад -Чи бууддаг уу гээл асуухаар нь...
Г: Күй тэр!
И: өөдөөс нь -Хэнийг? гээл асууцан
Г: Xэ хэ өөрийг нь буудах нь гээл ухаан алдцан байхдаа хөөрхий. За тэгээд?
И: Тэгсэн чинь хэнийг болохоор буудаад хэнийг өршөөдөгийн чи гээл дуугаа өндөрсгөхөөр нь түрүүлж өдсөн нэгнийг бол өнгөрөөдөггүй л юм гэчихсэн
Г: Хайн. Би тэхдээ танийг нээх өдөөгүй гэдгээ урьдчлаад мэдэгдчий. За ер нь таныг ямархуу хүн бэ гэдгийг блогоор чинь хүмүүс мэднэ, мэдкүү нь ороод уншчна биз. Одоо өөрийнхөө уншдаг блог уншдагуй блог, ер нь блог энээ тэрээгийн тухай нэг сайхан бураач хө!
И: Сав л хийвэл блогоор тэнүүлчлэх дуртай. Ордог хэдээсээ гадна ордоггүй хэдээр орцон л явжээдэгийн.
Г: Блог бичих их цаг зав шаардхымуу. Сайхан завтай хүний ажил бишүү ер нь?
И: Бас хөөрхөн цаг үрнэ ээ. Гэхдээ би саяхан нэг архиваа харлаа л даа...
Г: Зүйтэй, сайхан юм харж.
И: Тэгсэн хамгийн завгүй сардаа хамгийн олон бичлэг оруулсан байхын
Г: Пэээ улсын байгууллагын ажлыг алжаагаа байхгүй юу!
И: Гүй ээ харин хамгийн бүтээлтэй сардаа гээд байхад чинь. Ажил ч нойл, блог ч нойл үеүүд бас байж.

+++++++++++++++++

Г: За хэлчмээр муулчмааар магтмаар хүн байвал шууд хэл. Бас хэлхийн сан гэжээсэн үгнүүд байвал хэл. Ерөнхийлөгч, санта манта гээд хэнд ч хэлсэн яахуу. Угаасаа манай хэдэн шавь нараас өөр хүн уншихгүй.
И: Хэхэ жаахан бүлтэрч, их олон хүнд юм хэлмээр л байсын, даанч он гарах гээд анхаарал төвлөрдөггүй. Утас, дарс... Яджаахад салют, энд тэндгүй пис пас. Чамд юм сонсогдож байна уу?
Г: Мань хөдөө шахуу байдийн, юм лав сонсогдохгүй байна
И: За одоохон хө утас дугарчлаа.......... Аа найз маань шинэ оны мэнд хүргэж байна. Би бас хэдэн хүн рүү ярьж мэнд хүргэнэ дээ, чи бас тэгэх үү. Хүн болгон л нэг нэгэндээ шинэ жилийн мэнд хүргэж, аз жаргал хүсцгээж байгаа даа.
Г: Аа тэгнэ дээ. Цонхоо нээж, цээжээ цухуйлгаж байгаа л, бүх монголчууддаа шинэ оны мэнд хүргэяааа... гээ л орилноо одоо 12 болонгуут.
И: Хэхэ он гарах гэж байхад солиороод чаатлаад суужээдэг чи бид хоёр ч гэж таарсын. Tа муу хоёр ер нь зориуд намайг ийм эгзэгтэй үед тааруулсан бна шд.
Г: Харин бүүр санаа зовчлоо. Он гарах гээд байхад айлын эзэгтэйг нэтэд уяад.
И: Уяа муяа ч харагдахгүй л байна л даа. Гэхдээ гэрийнхэнтэйгээ инээж наргий даа энэ чинь.
Г: Бага уугаарай
И: Өөрийгөө хичээ, би яахуу.
Г: За
И: Бүх хүмүүстээ хандаж хэлэхэд: Бүх гомдол, бухимдал, цөхрөл, сэтгэл дундуурхал, шандуурлаа 2009 онд тайлж үлдээгээд....
Г: Xувцасаа тайл гээгүй нь яамай даа.
И: Шинэ оны эхний өдрөөс л эрч хүч, ирмүүн амжилт, өрнүүн мөрөөдөл гээл өнгөтэй өөдтэй болгоныг өмсөөл давхарлаад яваарай. Тэгээл дараа оны эцэст далан давхар далавчтай байцаа шиг болчоод суужаагаарай, бар жилийн өвөл хүйтэн гэдгийн, ядаж л даарахгүй.
Г: За сайхан ерөөл бна. Та ч баахан юм давхарлацан хүмүүсийг харж шоолох нээ дээ?
И: Тэгэх гээгүй ээ, халаалт дулааны мөнгөнд ч хэмнэлттэй сайхан ерөөл хэлжээнэ.
Г: За эзэгтэй минь, гэрийнхэн чинь хүлээж байгаа байх. Цаг зав гаргасанд чинь баярлалаа!
И: Ярилцлагын буландаа урьсанд баярлалаа. Та 2-тоо ирэх ондоо барбагш сургуулиа улам сайхан өргөжүүлэхийн ерөөл дэвшүүлье. Оноо сайхан гаргаарай. Аз жаргал хүсий!
Г: За баярлалаа. Он ч гарлаа даа. Сайхан баярлаарай. Гэрийнхэндээ мэнд хүргээрэй.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл