Улаан малгайт охин

Ай даа... нарны асдаг шаргал туяа татаа л, цэнгэг агаар хамар цоргиж, шувууд сэргэлэн гэгч нь жиргэж байх чинь. Яасан сайхан өглөө вэ. Цамцаа дэрвүүлэн гарч гүйж барихгүйгээр зүгээр нэг сайхан эвшээчээд буцаж унтмаар болжаах чивээ. Даанч ажилтай. Хог юмаа нээрээ. Баанны өрөө орчуул ч ганц норгоо л нүд пок гээ л онгойх гээд байна. Эхлээд нойл оркуу бол энэ давсаг. Гэхдээ одоо өндийнө дөө эхлээд. Яаооё.... заa өндий-ийе дөө. Сая уг нь снүүз дарцан. 5 минут унтчьяаа, дугархаар нь босоо л яг гялзчы. ...
Ёоооё энэ утасны сэрүүлэг яасан зэвүүн байнаа. Яааая. Босы доо... баанны өрөө ороод норгочуул ч сэрлээ л дээ, эхлээд нойл орку бол энэ давсаг... за одоо боскуу бол яг хоцорно. ...сая стопы нь дарчдаг байж, одоо 5 минутын дараа ахиад дугарна. За тэрүүгээр л сэрий, цайгаа уухгүй л явчий яшиг.
За одоо сэрхийм шүү, өндийнөө, баанны өрөө орчуул ч, гэхдээ эхлээд нойл оркуу бол энэ давсаг. Хөө.ө.ө..өөөб.. . Хммммм... таавчиг хаачваа. Яаая зэврүүн байшүү, паар олигтой халкуу нээ. За иста орой ирэнгүүтээ нам унтнаа, маргааш өглөө болтол нак авьяаа нэг. Өнөөдөр бол заавал унтна.
Гэжаагаа л ажилдаа санд мэнд ирсэн дээ энэ хүмүүс. Тэгснүү таанар? Үнэнээ хэл! Үхэр тэргээр туулай гүйцэх нүү үзий.

За сайм байцгаануу саран гэрэлт эмэгтэй шавь нар минь. Энэ дээтлийх журнаал байлаа. Саруулхан ухаант хөөрхөн охиддоо өнөөдөр улаан малгайт охины тухай ярьж өгий гэсэн боловч үлгэр ярьдаг саваагаа мартааск. Тэхдээ надад банш зажилдаг саваа байна. Тиймээ багшаа нь банш идээд бандааштайгаа суужийна. Дээгүүрээ тэхдээ эрээн судалтай ноосон цамцтай. Энэ хэдийгээр зохимжгүй хувцаслалт боловч улаан малгайтыг саваагүй ярихад садаа болж чадкуэ.

Улаан малгайт хэрхэн эмээгий нь залгисан чононд бас залгиулангуут 2 анчин ирж аварсан түүх.

Улаан малгайт охин 20 хуушуур хийв. Сүүлдээ мах нь дутангуут 2 гурилан завсар нэг хуушуурын мах хавчуулж тойруулж чимхээд гуанзных шиг бөөркий хуушуур хүртэл хийжээ. Тэгснээ урдаа ном тавьж уншингаа идсээр байгаад цадчиж гэнэ. Савныхаа тагийг сөхтөл цаана нь 10 хуушуур өөдөөс нь ширтээд байж байлаа. Хайран хуушуур халуун дээр нь идчxийн сан гэж бодовч гэдэс нь хэдийнэ пондойсон байж. Тэхээр нь, "байшингаа гуруу тойрч гүйчээд ирвэл идсэн хуушуур доошлоод зай гарч магад, тэгвэл үлдсэн арвы нь идий" гэж бодоод гарч гүйлээ. Улаан малгай нь салхинд дэрвэнэ. Бид түүнийг дээрээс нь харж байна одоо. Тэрээр ягаан дээвэртэй байшингаа 2 тойрчлоо. Гурав дахь тойргоо гүйжээснаа гэнэт чиглэлээ өөрчлөн гэрийхээ эсрэг зүгт бөгсөө даран жирийлгэв. Жирийлгэсээр хар цаасан дээвэртэй өөр нэг бяцxaан модон байшинд орж явчлаа. Бид дээрээс нь харж буй учир хаягий нь харж чадсангүй ээ.
Улаан малгайт охин байшиндаа буцаж орж ирлээ. Савныхаа тагийг сөхөн харвал өнөө арав нь яаг бахь байдгаараа. Охин нэгийг авч хазах гэснээ болиод буцааж таглав.
Тэр өрөөн дотроо холхиж байснаа зургийн альбом авч үзлээ. Үзсээр байгаад эмээгийхээ зургийг гаргаад ирэв. Эмээ нь ер бусын харцаар түүнийг ширтэх аж. Охин эмээгийхээ зургийг хана түшүүлж тавиад холдон харвал юу гээд байгаа нь тодроод ирлээ:
-Эмээдээ л дээ!

Охин улаан малгайгаа өмсөн бүчилж, ягаан сандаалаа углан гүйж гарах гэснээ, -ӨӨӨӨӨӨ! гэж өөртөө унтууцаад сандаалаа тайлан буцан орж мартаад гарах гэж байсан хуушуураа уутанд хийж барив. Тэр охин ой дундуур явна. -дамта рамтам там та! гэж амандаа аялсаар урагшлах аж. Дух руу нь унжсан нэг туг үсийг байн байн өөд нь үфф үфф гэж үлээнэ. Харин охины хажуухнаар моддын дундуур салтаанд нь яр ургацан юм шиг нэг амьтан гараа учиргүй хол хол саван алцганан гүйх нь энэ ойд амьдардагаар барахгүй удахгүй түүний эмээг нь идээд дараа нь өөрий нь идэх гэж буй ховдогоос ховдог чоно ажгуу. Тэр үе үе зогтусаж хөмсгөө зангидан нүдээ эргэлдүүлж чимээ чагнана. Энэ нь шал худлаа үйлдэл бөгөөд зүгээр хэлбэрдэж байгаа нь харваас илт.
Улаан малгайт хажуу тийшээ ч харахгүй, хэмнэлээ ч алдахгүй алхсаар эмээгийнхээ байшингийн үүдэнд ирлээ. Хаалган дээр нь пэнтхауз гэсэн бичиг байна.

-Эм-э!
-.......
-Хүүе эмээ!
-......
-Эмээ л дээ!
-......
-За эмээ гуай!
-......
охин эмээгээ хайн байшингий нь нэг тойрчоод дотогш ортол эмээ нь орон дээрээ гэвтжээнэ гэнэ.
-Өө та энд байсыму?
Эмээ нь одоохон одоохон гэж гараараа дохиж байна. Удалгүй эмээ нь өндийж ирснээ нүүрнээсээ арьсаа хуулаад авчих шиг болов:
-Хүн мааск тавьчаад байх чинь дуудаад байхын. Үрчлээний эсрэг. Кристиан Диор. Ялангуяа амаа тойруулж сайн зузаан тавихгүй бол тэр хавиар онцгүй болоодээнаа. Тэгээд дугарч чададгүй, ороод ирээсэй л гэж бодоод байлаа. Миний охин сайн уу?
-Сайн сайн, хуушуур ацарлаа.
-Пөөх бөөн илчлэг! Эмээ нь хуушуур идэхгүй ээ, чамд ёогурт байнуу?
-Алга даа эмээ. Хүе эмээ! Таны наад шүд чинь яасан томын?
-Хахахахаахаха тийм баайнуу? Харддент шүдний эмлэг, жинхэнээс ялгарахгүй шүү!
-Аан... Улаан малгайт охин эмээгээ амаа ангайн дүйнгэтэн ширтэнэ.
-Tаны чих чинь ийм байлуу уу, томорцымуу? Нэг л том харагдаад байна даа
-Пийрсинг. Баруун нь 10, зүүн нь 12 цоорхойтой.
-Аан..
-Харин тэхх
-Хөөх таны наад мөөм чинь яасан томын?
-Аа, энүү, хэхэ тийм байнуу? Силикон л доо.
-Бас таны өгзөг....
-Силикон охин минь силикон.
-Оон, та ч цоглог байноо.
-Миний охин наашаа ойртооч
-За... үүе энэ сүүлүү дээ? Эмээ та сүүл....
-За битгий дэмий донгос! Эмээгийнхээ хоолойг хараад өг, ангийнтчаад байна. Аахаг, за ахиад ойртоод хар, за бүр нүүрээ оруулаад хар, ...алиу эмээгийнхээ аманд орчих.
Гэж хэлээд эмээ нь гараа урагш нь сунгаж охины өсгийнөөс нь бариад ам руу гаа тэр чигт нь түлхчихлээ. Тэгснээ гүлдхийтэл залгиад гэдсээ илэв. Тиймээ тэр эмээ биш чоно байсан ажээ. Чоно хараад эмээгээ гэж боддог, тэр эмээ яасан нүдэнд хүйтэн эмээ байж вээ! Улаан малгайт охин гэнэт харанхуй нүхэнд уначих шиг болов.
Гэнэт шүдэнз шархийн асч нүд сохлом гэрэл гаран жинхэнэ эмээгийх нь нүүр харагдаж гэнэ. Хөөрхий эмээ, шүдэнз асаагаад барьцан, шүдэнз бариагүй нөгөө гараа саравчлан зогсоно. Ямар юмных нь амаа тойруулж мааск тавьсан байхав дээ, харддент шүдний эмлэг бол бүр сураг ч алга. Юун силикон энээ тэрээ. Улаан малгайт охин -эмээээээ! хэмээн хашгирч, тэд тэврэлдэн уйлалдлаа. Тэгтэл тэр 2-н толгой дээр тог тог хийн хуушуурууд унаж эхэллээ. Хомхой чоно охины авчирсан сагсыг хоосолж байгаа байх нь.
-Өө ашгүй хуушуур, май эмээ хуушуур ид
-Хээ яасан сайхан ен. За эмээдээ зажлаад өгчих
-Заваан юм бэ тэхээс дээ
-Хихихи хөөрхөн шдээ миний охин. За одоо эмээ нь паампарсаа сольмоорээн

Охин хана балбан чарлалаа:
-Хөөе чоноо!
-Юу вээ, унтжээн.
-Яаралтай!
-Дараа бол!
-Эмээд паампарс!
-Дараа болнуу гүй юу?!
-Пааааам -ПАРС!!!

Чоно өрөөн дотуур нааш цааш алхаж эхлэв
-Хаана байгаам бэ тэр чинь? гэж чоно ууртай нь аргагүй ориллоо.
-эмээ эмээ хаанугаан гэжийн?
-юу хаанугаан гэж?
-паампарс
-Шургуулганд.
-ШУРГУУЛГАНД гэж охин байдгаараа хашгирав. Удалгүй дээрээс ууттай, дотроо 10 ширхэгтэй паампарс унаж ирлээ....

Чоно дахин хэвтээд хурхираад өгөв. Харин байшингийн гадаа 2 анчин явж байлаа.
-Хөөш, энд нэг байшин байхын
-Тахианы хөлтэймүү?
-Гүү зүгээр байшин байна
-Сонийм да, за яахуу орж үзий, зурагт байвал хөлөмбөг ч үзчий
-За тэгий.
Байшинд орвол тэнтийсэн муухай боровтор өнгийн чоно дээшээ хараад унтаж байна. Тэгснээ тэр 2-н орж ирэх чимээнээр тамшаалан хөрвөөж нэг хөлөөрөө нөгөөхөө маажив...

заза хүүхдүүдээ хэтэрхий орой болчлоо. Үргэлжлэлий нь дор бүрнээ зохиогоод эмээ охин 2-г гаргаад авцгаачих. Багшаа нь бас үргэлжлэлий нь зүүдлүүл ямар байхы нь үзэхээр шийдлээ. Ер нь бие даалт өгнөө. Өнөөдрийн хичээлийн бие даалт: 2 анчин чононы ходоодноос охиныг эмээтэй нь гаргаж аваад дурлалын романс үүссэн тухай түүх толгойдоо хийсвэрлэн зохиох.
Үлгэрээс сурах юм их бий, үлгэрээс санах юм их бий, харин хайчилж болку. Түгүүл хувцас нь буруу оёгдчно. Юун хувцас яриад байгааг оёдол гадарладаг найзуудаасаа асуучаарай.
За хүний хайлан болсон, сайхан зантай Артгаа багшаа нь хажуулхаар явлаа. За хажуулах ч юу байхуу, доошоо харж хэвтээд унтахаар явлаа. Сайн сайхныг хүсий!
Хагасайны хариултаар уулзнаа.
Зиа Ийн гэдэг сурагчдаа ангийхаа нийт хамт олны өмнөөс төрсөн өдрийн мэнд хүргяаа. мааш олон жил сайхан төрсөн өдрийн найр хийгээрэй. одоо яасан шартчаад өрвийгөөд суужээн уу. Булиоон шөл уугаарай. ангийн нийт сурагчид ороод гарсан бүгдийн өмнөөс төрсөн өдрийн мэнд шүү. Энэ нээх сонин нэртэй тээ.

12. Тамын шөнийг давсан Гавьтаан

         Тамын шөнө байлаа. Энд тэндгүй манайхны бахирах, ёолох дуу хадна. Давалгаа хадан цохиог тасралтгүй нүдэхдээ биднийг хамж аваачаад хад руу гуядаж байлаа. Гуядуулах тоолонд гартаа барьсан банзныхаа хэмхэрхийг алдаж унагавч тэрүүгээр нэг тарсан банз тул өөр нэгийг дорхноо л олоод авчихна. Зарим нэг нь андуурч нэгийгээ дороо хийн аллаа таллаа болон муудалцаж түс түсxийтэл шанаадах нь дуулдна. Харин аманд цус амтагддал хад руу шидүүлнэ гэдэг л хэцүү байсан даа. Чөлөөтийн дэлхийн аваргад ялагдаж яваа бөхчүүдэйгээ ижил зовлонг амсаж байна даа гэсэн шүү юм ч бодогдох шиг. Сүүлдээ ч сураад хад ойртонгуут гар хөлөөрөө очиж тулдаг болов. Барих юмгүй толигор хад юм.  Байзлийн толгой санагдаад болох биш. Ус тасxийм хүйтэн, бид дагжтал чичирч байв. Хөлний мэдээ ч алдарч эхэллээ. Цэргүүдээ нэг нэгээр нь дуудан бие биендээ урам өгч дуу дуугаа авалцаж байсан маань сүүлдээ дуу ч гарахаа байж дор бүрнээ чимээгүй болцгоов. Тэгсээр хаданд цохиулаад байсан банзнууд ч үйрэн жижгэрч усан дээр тогтоход ч бэрх боллоо... Живэх нь дээ. Загас чи ер нь ямар зэвүүн юм бэ!
        Амьд гарах, ер нь амьд байх тухай ч бодогдохоо байж зөвхөн рэфлээксээрээ л усан дээр тогтох гэж хичээнэ. Одоо болтол ямар хиймэл сарвуу хийлгэхээ мэдкүү байсийн. Нэг сайхан далбагар, хийлдэг гар хийлгэж авья байз.
       Тамын шөнө. ... Гэвч надад өөр нэг бодол хүч өгч байсан юм. Тиймээ бид зорьсон газартаа иржээ. Харин манан дундаас бараагий нь харалгүй байсаар шуурганд туугдан явсаар арлын нөгөө талаас ирээд хад мөргөн сүйрсэн байж. Чи минь энд л байгаа.
       Тэнгэрт сүүн цагаан зурвас татаж эхэллээ. Үүр тэмдгэрч байх нь. Тэгсээр үл мэдэг цагаан гэгээ тусахуйд өөрийн эд хогшлоо хайж эхлэв.

-Гавьтаанаа үүр цайжээнэ
-Давалгаа ч тогтоод ирлээ.
-Миний хөл байна уу үзээд өгөөч.
-Өөрийнхийгөө үзэж чадкуу байнаа
-Өлсөөдээнэ
-Бид аврагдна биз дээ Гавьтаанаа.
сүүлчийн хүчээ шавхан гонгинох цэргүүдийн дуу.
Тэднээс түр тэсч байхыг гуйгаад эрэлдээ яаравчлан орлоо. Ийш тийш сэлэн хайрцаг савтай төстэй юм болгоныг уудалсаар явлаа. Аз таархад шидэт ном маань олдож бушуухан гутлынхаа түрийнд хийж авав.
Хэдийнэ гэгээ оржээ. Шуурга ч намдан, далай сайхан мэлтийж байна. Орчны байдлыг харахад хадан цохиог тойрон явбал цаана нь эрхбиш намхан эрэг байгаам шиг санагдна.
-Цэргүүдээ нэг нэг найдвартай банз олж авцгаа
-Банзуу?
-Банзаа банз.
... ..бодлоо. Аль зүг рүү тойрох вэ, хадан хана дуусахгүй үргэлжилвэл яана, тэнхээ барагдаж бүгд загасны хоол болно...
-Гавьтаанаа, энэ банзнуудаа яахы одоо?
-Дээр нь гэвтээд хөвцгөөнөө, намайг дагаарай, фоолоу ми! Комоон!
...............
-Гавьтаанаа миний гар сэлүүрдэж болку байна яахуу?
-Хэн чамайг 2 гараа хоюуланг нь дэгээ болго гэсийн, хохь чэннннь!!! заза худла худла миний банзанд дэгээгээ зоогоод явахаас, наашаа ойрт ойрт цэрэг минь.
Гэтэл надад асуудал гарлаа. Яаж хичээгээд сэлүүрдсэн дороо эргээд урагшаа явдгүү дээ. Эээ өрөөсөн сарвууны гай гэж. Одоо бүр ардаа нэг дагуултай. Тэхээр нь банзан дээрээ хойшилж хэвтэн хөлөө усанд дүрээд өшиглөж гарлаа. Явжийшүүү. Гэнэт, -яааяаа Гавьтаанаа эрүү, яа... яаая л даа гэсэн дуу ард хадаад явчдаг байгаа. Мартчиж золигий чинь.
-Одоо чи бултаад явахаас өөр аргагүй дээ. Ойлгов уу?
-ООЛХГОЛХОООО ГАПЬТХААНАА... Хээ, тэр ярьж чадахаа байчиж.
Ийнхүү бид хадны ёроолыг даган жигдхэн хөвж эхэллээ. Нар мандан улбар туяагаараа биднийг ээн дулаацуулна...
Энэ Гавьтаан улам гүнзгийрэн явнаа.

2009-09-24 20:08:39

нэрний пэнг шүү

Нэг ийм юм байдаг гэнэ хужаа нарт.Зян Земин гэдэг нь ус гэсэн үг гэнээ. Монголоор бол Туул, Мөрөн, Тэнгис юмуу даа. Сая нэг Тэнгис гэж нэртэй хүн юм сурсан ч ухаан суудагүй гэдгийг Ганбууш гэж хүнийд хоносноороо харууллаа даа хөөрхий. Сэтгүүлчид ярилцлага хийх гэж байгаа хүнийхээ тухай судалгаа хийдэгүймүүү хийсэн ч байгаа байдал нь тэр юмууу. Хүн бүдүүлэг тэнэг байж болно тэр ч бас хэтэрсээн.

Тэгээд хадуурах яахав. Ус буюу Зян Земинтэй өрсөлдөж байсан таваариш нь гал гэж нэртэй гэнэ. Манайхаар Галбаатар, Галхүү, Очмаа эднүүс юмуу даа. Тэгээл гал усны тэмцэл ус нь ялж гэнэ. Ус гуайг төр барих жилүүдэд 4 жил дараалаад үер болж байсан гэнэ. Одооны ерөнхий сайд Вэн Зяа Боа гэж нөхөр дулаан цатгалан гэж нэртэй гэнээ. Ирэх жилүүдэд дулаан цатгалан байхын гэнэ дээ. Энэ одоо билэгдэл, учир шалтгаан, юу юу ч гэдэг билээ. Хүмүүс бол пэнгшүү гэдийн. Пэнг шүү гэхээр Үйлдвэрчний эвлэлийн дарга нөхөр санаанд ороод манайд шаал өөр болцон л доо.

Манай улсыг дээрх жишгээр үзий лдээ. Одоо Элбэгдорж ерөнхийлөгч, Баяр ерөнхий сайдтай. Их л элбэг дэлбэг баяр баясаглантай амьдрахнээ. Ирээдүйдээ итгэлтэй байж болох нь. Энх тунх байхын үл тоомсорлон элбэг дэлбэгийг сонгон Энхбаярыгаа унгаасан нь манайхан ямархуу дутуу хомс байсныг харуулж байна. Манайхан өмнө нь дандаа Амаржаргал, Энхболд, Энхсайхан, Энхбаяр, Наранцацралт, Бямбасүрэн /аврагч сахиус/ гэсэн амар тайваны билэгдэл болсон нэртэй улсуудаар ерөнхий сайдууд хийлгэж явсаны хүчинд юутай ч сайхан цөмйин дайн майнд дэгдээчихгүй, гариг эрхсийн дайнд хутгалдчихгүй явсан байх юм. 7/1 бол яахавдээ энх тайван байхын төлөө л нэрнийхээ дагуу хийсэн юмшүү дээ. Тэхдээ мань Элбэгдорж 2 ч удаа ерөнхий сайд болсон ч элбэг болоогүй. Энэ жоохон алдаа гарсан байх.

Манай сангын сайдаар Улаан, Цагаан нэртэй хүмүүс байж тэр үед ч манай улсын сан хөмрөг ч мөн улаан цагаанаараа эргэлдэж байсан байх гэж боддын. Дараа нь Алтанхуяг нэртэй хүн болсоноор жоохон мөнгөжсөнүү яасан. тэхдээ хуяг гэж нэрийг нь бодхоор Батлан хамгаалын сайд баймаар гэж боддын. Одоо Баярцогт сайд баяр жогтоогоор үрэн таран хийхиймүү аривжуулхымуу. Батлан хамгаалыхн сайд Шаравдорж /билиг сайт чулуун ноён/ байж болох хэдийч Дорлигжав /сайночирт аврагч/ эрүүл мэндийн сайд байвал илүү сайн баймаар. тэгээд элдэв нэртэй сайдууд их байнаа. Байгаль орчны сайд нь гансүх байхдаа ч юучив модны хулгай энээ тэрээтэй үед. Хүнс хөдөө аж ахуйн сайд нь Бадамжунай /лянхуа цэцэг гарах орон/ энэ байгаль орчинд илүү баймаар юм. тэхдээ цэцэг эднүүс гээд хөдөөтэй холбогдож л байна л даа. Эрдэс баялагын сайд нь зоригтой хүн байхад яахав өнөө үед.

Манай Гүндалай гишүүнийг далайд талийх шахсан, Бат-Үүл гишүүний цагаан толгой эднүүст еөөөр гайхах юм алга. Харин Сайхансамбуу ч дээ нээх сайхан биш л юм билээ. пэнг шүү будилуулсан золиг чамайг.

Ингэхээр цааш цаашдаа хүүхэд шуухаддаа Батлан хамгаалхын сайд болгы гэвэл Нагаанбуу, Сүхтөмөр, Сангын сайд бол Доолоржав, Мөнгөлдэй, энээ тэрээ нэр хайрлавал сайд болох магадлал нэлээд өсөж байна. Харин ерөнхий сайд блогий гэвэл хэцүү юм байна. Ард түмэн энхийг хүсэж байнауу эд баялагыг хүсэж байна уу гэдэг эргэлзээтэй.

Бэлгийн хүмүүжил

Өнөөдөр ер нь бэлгийн хүмүүжлийн талаар ярилгүй болохгүй нь. Энд тэнд олон эвгүй явдлууд дуулдаж, өвчин зовлон ч дагуулах болж. Бэлгийн хүмүүжил, ер нь бэлгийн харилцааны талаарх ойлголтыг хүмүүст балчраас нь суулгаж өх учиртай юм.
Аа багшаа нь бол энэ тухай анх.... за аа ер нь 5-6 настайдаа л гадарлаж эхэлсэн дээ. Анх аав ээж 2-соо л анхны тэр ойлголтыг авч байлаа шүү дээ, нүдээрээ харж. Дараахан нь тэгээд ах эгч нар, аав ээжийн найзууд энтэр гээд бас туршлага суухад дөхөм болсон хүмүүс бол бий бий. Гэхдээ багшаа нь бол тэр анхны үеэс л эхлээд учиргүй дуртай болцон юм бол биш. Тийм жулдрай насандаа яаж ч мэдэх вээ дээ. Харин тэрнээс нэлээд хожуу, сургуулийн дунд ангид шахуу оржээж, хүний ухаан, муу санаа сууж эхэлсэн тэр үеэс л онцгой сонирхож хандах болсон юм даа. Одоо ч хэвээрээ. Харин нас яваад хөгшрөөд ирэхээр шүлэнгэтээд байхаа больдог нь хорвоогийн жам. Гэхдээ дуртай хөгшчүүдийг алийг тэр гэхэв дээ.
Бэлгийн харьцаа гэдэг бол сайхан юм шүү дээ. Ялангуяа хайртай хосуудых бол илүү нандин зүйл байдаг. Ямар ч хүмсүүдийн гэр бүл болсон түүх нь бэлгийн харьцаа үүссэн цагаас л нааштайгаар шийдэгдсэн байдаг. Гэхдээ дээхнэ үед бол мэдээлэл харилцаа холбоо муутай, одооных шиг ийм айхтар өвчин зовлон ч гардгүй байсан цаг. Хамаагүй ч байж дээ бидний ээж аавын үед. Одоо бол сайн сэргийлэхгүй бол горьгүй шүү хүүхдүүд минь. За чиний харилцагч чинь өөрөө элдэв өвчингүй, тэгээд цэвэрч хүн бол санаа зоволтгүй. Харин чи өөрийнхөө ариун цэврийг сайн сахих хэрэгтэй. Ялангуяа тэр хамгийн их ашиглагддаг эрхтэн, хэрэглэгдхүүнүүдээ сайн угааж цэвэрлэж, дандаа шинэ юм хэрэглэж байх хэрэгтэй. Хуучин эднээс бол өвчин үүсxийг байг гэх газаргүй. Үүсч байсан удаа ч олон. Тэгээд ч чамтай харьцаанд орж байгаа хүн чинь хуучин юмыг чинь хараад яахууу айн, бодох л асуудал. Уурлаж туниж, бүр бэлгийн харьцаанд орохоос эрс татгалздаг ч удаатай.
За ханамжийн тухайд бол олон дахин харьцаж байгаа хүн бол яах вээ. Харин шинээр, анх удаа харьцаанд орж байгаа хүнтэй болгоомжтой байх хэрэгтэй. Ариун цэврээ ягштал сахиагүй байг гэхэд, тэр хүнийхээ сэтгэл зүйг сайн судлаж, гомдоож гонсойлгохгүй байх, ер нь уг үйлдлийхээ үеэр, мөн дараа нь ч бас соргог ажигламтгай байх хэрэгтэй. Дутуудуулсан бол дараагийн удаа гүйцээх гэх мэт арга хэмжээг бол авч болноо.
За багшаа нь түрүүн багадаа бэлгийн харьцааны талаар хэрхэн анхны ойлголттой болсноо дээр ярьсан. Одоо өөрөө идэвхтэй оролцож эхэлсэн үеээ ярий. Тиймээ би тэр явдлыг тодхон санажийн. Багаасаа бүрэг даруу хүүхэд байсныг ч хэлэх үү, нэлээн хожуу эхэлсээн. Бусад хөвгүүд бол эрт л эхэлдийм байлээ. Эхэлснээ ч их сайрхаж ярьдаг байв даа. 10-р ангид байсан юм даг. Орой сургууль дээр диско болоод. Ангийнхаа нэг хөөрхөн охиныг харанхуй коридоорт дагуулж гараад бэлгийн харьцаанд орчиж билээ. Хэн хэн нь ичээд. Гэхдээ тэр охин нэлээн сурцан шинжтэй байсан санагдна. Хээв нэг. Би л харин салгалж чичрээд хариугүй болиод буцаад гүйнгээ алдсан. Артгаа Артгаа! Чи чинь эр хүн шүү дээ! гэж өөртөө хэлж байлаа. Харин дараа нь анги руу гаа буцаад алхаж байхдаа түүний царайг сарны саруулхан туяанд харснаа сайн санаж байна. Тэр сэтгэл хангалуунаар инээмсэглэж, над руу нэг л гоё хараад байж билээ. Тэрнээс хойш тэр надад үрглэж сайнаар хандах болж, үе үе хоюулаа нөгөө харьцаандаа ордог болсон. Би ч тэгээд нэлээн туршлагажаад ангийнхаа хэд хэдэн охинтой тийм харьцаа үүсгээд амжсан. Дараа нь их сургуульд ороод бас ангийнхаа ганц нэг хөөрхөн охидыг уруу татаж, дүн гарах үеэр багш нарыг ч бэлгийн харьцаанд татан оруулдаг байлаа. Дараа нь их сургуулиа төгсөөд өөрийн гэсэн ажилтай, амьдралтай болсныхоо дараа аав ээж хамаатан садангуудтайгаа идэвхтэй бэлгийн харьцаанд орж өгөлцөж авалцах болсон. Би ээждээ саяхан нэг гутал бэлэглэсэн. Яаг сайхан таарчийн, баярлалаа хүүмнээ гэсэн ээж. Би ч баяртай л байгаа.
Ер нь тэгээд дэлхий даяар баяр наадмын үеэр бэлгийн харьцаа ихээхэн идэвхждэгийг манайхан юу эс андаа аж. Манайд бол цагаан сараар бүр замбараагүй бэлгийн харьцаанууд ид явагддаг билээ. Тэгээд яваандаа хүүхдүүд том болоод хурим найр хийнэ. Тэнд хүү юмуу охинтойгоо магадгүй энэ насны хамгийн том бэлгийн харьцаанд орно доо. Харин хөдөө голдуу хүмүүс хуримын хостой бэлгийн харьцаанд орохоо хэлчээд бултдаг гэнэ лээ. Халзан цагаан хонь аваарай гээд хэ.

За за багшаа нь бачим учиртай тул ингээд бэлгийн харьцааны талаар л өнгөц ойлголт төрүүчлээ өнөөдөр. Дараа нь гоё гүн ухааны сэдвээр бичнээ за.
Хүний хайлан болсон сайхан зантай Артгаа багшаа нь.

хөөрхөн хагасайн

зиа сайн байцгаанууу. Баахан сонин сонин асуултаа тавьсаар л ууу. хөөрхөн багш нь хөөрхөн хариулаад явчий даа.

iin хүүхэдтэй бол салалт ямар байх вэ багшаа ? Хүүхэдээ уйлуулаад л салдаг байхдаа. эсүүл хүүхдээсээ нууцаар үнсэлдэх гэж балай юм болохын болуу. нэг тийм гоё байнаа гэж хариулий даа

Энэрэл
Артгаа багшаа үнэхээр царай муутаймаа тээд бас манай Гамп багшийг элдвээр хэлээд л. 2 эвэртэймуу хаашааен? Артгаа багшыг их сайн тодорхойлсон байна. Эвэр байтугай туурайтай байхаас ч сийхгүй гар гэж боддын цаадхыг чинь

Anonymous
artgaa avgai ataarhjiihgui uy manai saihan setgelt bagshid. Байнга атаархдаг байхааа тэр авгай чааваас

МОНГОЛХҮҮ

Ха ха ногоон Сээгий гэгч нь хэн бэ??? гэснээс та хоёр хуучны Зенит ээр патиараа татуулсан юм уу? Бид патиар нэртэй архи татаж яваагүйн байнаа. Хүндагаар хаая стаканаар л зуу татдын зенитээр ерөөсөө үзээгүйн байна

Давка

2 ялаа нээрээ байнга улайм цайм гарсан сээгэс хийдий шт тэ? Хайн чи тэрийг хараал зогсож байдаг. Тэрний оронд поорно үзсэн нь дээр бишүү

Ананд

Энэ үдэж гаргаж өгч байгаа залуу, найз охиндоо үнэнч байж чадахолуу? иртэл нь? мэдкүү тэрний сэрлээс л шалтгаалах байх. Харин яах бол нэг гайгүй хүүхэн аваачаад туршихиймуу.

Badman
Хар айраг гэж юу вэ? Ээ Бадмаа минь хар өнгөтэй айргыг хэлдийм шүү дээ. Их элмэнтаарны юм асуухын. Тухайлбал Артгааг халтар царайтай явдаг болхоор хар артгаа гэдэг байв, хар өнгөтэй машин байвал тэр хар машин гэдэг биздээ.

Badman
Хахсайны гичээл бас л байкуу. Хэн гээч том толгоотоо эсүүл том гэдэстэй эсүүл том ямар нэгэн юмтай багшаа нь тасалчуу? Артгаа таслаад би ороод л явдаг шүү дээ Бадмаа минь

Галдаа

1,Сургуулиас гаргаж шахсан сурах бичгийн 59-дугаар хуудсан дээр гардаг гуч хүрээгүйжээж 6 хүүхэд гаргасан уучихаараа -Би тэ эцсийцэст энэ амьдарлын төлөө явжаагаа байхгүй юу түй п... гэж орилдог нөхөр таяр хамаатайн биш биз. Гарын авлага дээрээс асуулт асуусан хүнд шууд онц тавинаа. Тэр бид 2 хамаатай гэж хариуляаа.

2,Хамаатай болбол 6-н хүүхдийн тэтгэмжийн асуудалыг яаж шидсэн бээ. Хүүхлдийн мөнгө гэж буужаагаа шүү дэээ Галдааа хүүхээ

Ананд
Багшээ. Манай энд атуусанд хүнүүс юм идэдгүүш дээ.Тэхээр одоо яахуу? зайлуул танай тэндхийхэн идэх юмгүй улс байдымуу. Хүнсний тусламж гуймаар юм байна дааа НҮБээс

ТООРИЛ

юу идвэл гоё вэ? Хийм идэж болхуу? Юу ч идэж болно. тухайлбал чи бол хиам идээл явжээж болно.

Давка
автусанд юм иджаа хүн соёлгүйм шиг санагддагаа тэ? Балайн тээ. надаа бол идэх юмтай хүн шиг л санагддын.

Badman
Атуусанд юм идэх торлээбуусанд юм идэх хоёрт ялгаа бий юу? Бадмаа минь дээ чи энэ янзаараа анги дэвшихгүй ээ. Автуус тралээбуус 2-ын ялгааг мэдкүү байх гэж. нэг нь утсаар дүүжлээтэй байдымшдээ. тэхээр автуусанд юм иджаагаа хүнийг энэ хүн тралээбусанд юм идээд явжээн гэж хэлж болхуу даа. тэхээр ялгаа байгаа биз.

Friska

энэ жилээс гичээлд явдиймуу, сонгочихоор гайгүй лээкц, гайгүй багш юу байна танай сургуулиар? ингэхэд бага сургууль уу, дунд уу? манайх бүх шатны сургалт явуулдаг газраа. Янзүрийн гичээл байна та тааллаараа болгоо доо.

dustbin
atuusand zogsoo yavjaahda idehuul tegee yahu? Зогсож байгаад амаа ангайгаад хоолоо хийгээд зажлаад залгинаа. Идэхээ хүртэл асуухын.

Энэрэл

ажил ихтэй ирцээ бүртгүүлчээд гарсымсан. багш ноцтой лээхц уншжээ. эрхий хуруундаа итгэх буруу гэдгийг ойлголоо. энэ зөвүү багшээ? итгэээ. Бусад хуруундаа итгэдэг байж тэр муу эрхийг орхиод яахав дээ.

Badman
Өөртөө итгэлгүй байжээж бусдыг дагуулах ёсон гэж байх уу? Бадмаа чи яаанаа даа. тийм ёсон байлгүй яахав дээ. Хүсүүл тусдаа лээхц орноо.

Anonymous

HAHSAINII HARIULT HAAHAACHSAN BE? Энэ байна.

зиа энгээд өнөөдрийн нойлын ногоон тэгээр Бадмаа тодорч гахай уналаа. даавка сээгс асуулт асуудаг тун тусгүй сурагчаар шалгарлаа. Артгаа багшын царай муутайг онож харсан энэрэл сайн сурагчаар гарын авлага дээрээс асуусан галдаа эргүү онц авлаа. Бусад бүх асуугч нар бүгд л онц авлаа. Дүн султай сайхан сэтгэлт гаампаа багш нь.

11. Гавьтаанд тулгарсан аюул

               Гүүдландаас гарснаас хойшхи сар гарны хугацаанд нэг ч хуурай газар олж харсангүй.  Бүр газрын зий ч байдгүй шүү. Дээрийн тулаанд цавчуулсан гар маань мухарлаад сайхан эдгэцэн байгаа. Дургүй хүргэсэн усан цэргийн духанд нь шулуун цохилт хийхэд сайхан таарчээлээ. Харин баярлан алга ташxад л жоохон тиймхэн юм даа. Гэхдээ гутлаа тайлцан суужаахад бол улаараа алга ташж болоод байгаа. Гэхдээ л гол пориблээм нь тавын дотор л тоо нэмж хасах болчоод байна. Гэж боджээнүү та нар. Үгүй дээ би чинь тооны машинтай хүн. Харин гар дахь бөгжөө алдсанаас хойш хөлгийнхнөө байнга харуулдах болсон билээ. Нуруугаараа хашлага налжаагаа л нэг нэг хөмсгөө өргөж 2 тийшээ хялайгаа л. Бүх цэргүүдийг нэг бүрчлэн харцаараа цоо ширтэх сайхан. Миний харцтай мөргөлдсөн нэг нь амаараа пишгооон... гэж дугарч дороо гулжганан ойчно. Тэгээрэй гээд тушаацан. Би л гавьтаан юм чинь одоо яаая гэхэв. Хайсан арлаа олкуу уйджийшдээ би. Тэр бөгжийг хэн туучваа. Тэр чинь Гавьтааны бөгж. Хэн тэрийг зүүнэ, би Гавьтаан гэж өөрийгөө зарлан хөлөг дээр самуун дэгдээх аюултай. Харин яагаад одоо болтол хэн ч тэгэхгүй байна вэ. Гү би бөгжөө кармаалцийн биш байгаа гээд үзтэл харин яасан гээч! Кармаалаагүй байсан. За байз хаачваа тэр бөгж!
              Ингэж уймарчаах хооронд тэнгэрт хар үүл хуралдаж эхэлсэн байлаа. Бүх цэргүүдээ дуудан цуглуулахаас өөр аргагүй боллоо. Тэд шугам шиг жагсжээ.
-Нөхөд матроосуудаа!
-Нөхөрр гавьтааны амрыг... Эрий!
-Болноо. Та нар энэ үүлийг харж байна уу?
-Харалгүй яахудээ Гавьтаан минь.
-За тэгвэл тэр хамгийн зүүн захад сааралтаад байгаа үүл юуны хэлбэртэй байна? Эхнээсээ бодлооо хэлээд яв.

-Бираанаг
-Могой
-Хихи Гавьтаанаа...
-Гутал
-Царс мод
-Мийдкүү
-Тарвага
-Загас
-Бөгс
-Таавчиг
-Гавьтаанаа би сохор
-Шүгэл
-Бариул
-Аль үүл билээ?
-Ананас
-Хонь
....... 
..........
-Болнооооооо! Та нар чинь эргүү юм ууу? Наадах чинь Майкосоофтын эмблем шиг байна ойлгоо! Гэхдээ таанрыг мунгинасаар байтал хэдийнэ Мадагаскарын усны үхрийн хамар шиг болчлоо. За тэгүүл! Тэр зүүн талд харлаад том үүл юуны хэлбэртэй байна хэл..... гэхчлэнгээр цаг гаран сайхан зугаацжээтэл мөндөртэй бороо цутгаж эхэллээ.
-Том далбаагаа буулга!
-Далбаагаа буулгоооод
-Хэн буулгахым бээ?
.......
- Жижиг далбаагаа буулга!
-Жижиг далбаагаа буулгоод
-Жижиг далбаа....өө энэ чинь өөрөө салхинд хийсээ явцан байнаа
........
-Хөөе таанар чинь хаачих нуу?
-Гавьтаанаа мөндөр ороод толгой хагалах гээд байшдээ......
         Ишш чааваас гэж. Хөлгийн тавцан дээр усан борооноор өндөг шиг том мөндөрт цохиулан ганцаараа ус түмпэнджаах ч гэж дээ. Эргэн тойрон нүсэр том хав хар давалгаанууд хэдэн мээтр өндөрт босон намайг залгих гэж ангайж байгаа аварга ам шиг харагдна. Далай миний муу бяцxан хөлгийг зомгол адил шидэлж байлаа. Хаашаа ч туугдаад байгаагаа мэдхийм алга. Чих дөжрөм чимээ шуугиан, осгом хүйтэн... Яджаахад энэ гаанс одоо болтол аманд зуулгаатай байхын. Бас яджаахад өрөөсөн сарвуутай. Бас яджаахад гоёлын бажийнктай. Бүр яджаахад дотуураа эрээн оймстой. Тэгээд бүр будаг гардаг улаан бандааштай. Болдог ч бороо юм даа чи. Гэж хэсэг бодлогошрон сууж байтал тар няр гэх шиг болоо л сууж байсан хөлгийн тавцан бут үсрэн хэмхэрч бие минь агаарт хийслээ.  Шувуунд ч атаархаад байх юмгүйм шив дээ гэж бодоод амжсым даг. Нисэхийг нээх гоёор төсөөлж байлаа энэнээс өмнө. Харин далайд пал хийтэл унан ам хамраар ус залгигдаж эхлэхэд гар өөрийн эрхгүй сарвалзан нэгэн тааралдсан юмнаас зуурсан нь хөлгийн хэмхэрсэн банз байлаа....
Энэ Гавьтаан цаашаа лавшран явнаа.

2009-09-17 06:50:17

Өөртөө итгэж бусдыг дагуулах ёсон

Би багаасаа өөртөө итгэлтэй болхыг хүсдэг байж билээ. Өөртөө итгэлтэй байж бусдыг дагуулах ёсон гэж ном хүртэл авж уншлаа байдагүй ээ. Бүүр элдэв лээкц сэмнаарт сууж үзлээ нэмэр болдогүй. Бүүр хэрхэн уран илтгэгч болох вэ гэдэг сургалтанд хамрагдлааа. Тийм сургалт байдын байлээ дандаа өөртөө итгэх тухай заадаг.

Анх өөртөө итгэдгүй байхдаа би ном бичдэг, лээкц уншдаг нөхдийг унгах гэж байгаал элдэв асуудалд ороод өөртөө итгэлгүй байдалд хүрээгүй шулуун гэдэсний үзүүрийн булчин үнэхээр сайтай нөхөд гэж боддог байлаа. Унгий гэсэн үедээ унгана, баачий гэсэн үедээ баачина үнэн хайнга аан. тэхэд бид яажийна. Хэзээ унгах бол энэ унгас мөн болуу биш болуу, шүүстэйн болуу шүүсгүйн болуу, одоо баана гээд нооль ордог гаркуу бол яанаа санаа зовмоор юм. Хажуу талын улс урамтай нь аргагүй унагалж байхад би шор хийтэл шээхээс цаашгүй. Энэ бол одоо тэр өөртөө байтугай бөгсөндөө хүртэл итгэхэээ байлаа гэдэг онигооноос үүдэж надаа суусан мэдлэг. Онигооноос л мэдлэг олж авдаг гар шүү дээ.

тэхэд амьдралд яажээн. Алхам дутам өөртөө итгэх хэрэгтэй болдог. Найтаагаад үзүүл цэртэй авдаг болуу цэргүй авдаг болуу. Энэ нэрийг нь мэдкүү хоол захиалцан том хазхуу жижиг хазхуу, бөөн халуун ногоо хазаж бусдын өмнө буцааж гаргах болуу яах бол, энэ охинтой танилцуул алгадуулах болуу яах бол, тэр дэлгүүрээс тамхи зээлүүл өгдөг болуу яах бол, хөдлөх гэж байгаа автуусанд гүйж байгаад суучуул чиглэл нь мөн байдаг болуу яадаг бол, нэг пиав нэмээд хусчуул тасрах болуу яадаг бол гээл үйл хөдлөл бүр дээрээ өөртөө итгэхүү хэнд итгэхүү гээл боддог болжээн. Тэгээд энэ талаар элдэв юм үзсэн хүний хувьд түүрткүү гэж боддог боллоо.

Зиа тэгсэн ажил дээр нэг юм ярих хэрэг болдын. Аа дарга захирал мяндагтанууд сууцан, духаараа хараал коопээ уугаал, янзаглаал жигтэйхэн сүрдмээр байна. Би яахуу гол нь өөртөө итгэ би чадна гээл дотроо бодцон сандарсанаа хүртэл өөрөөсөө нууугаал жигтэйхэн амьтан байлаа. Зиа хоолойгоо нэлээд баргил аргагүй нь засаад нүдний шилээ янзалж байгаад эхэллээ. "Эрхэм хүндэт ноёд хадатгай нараа, ах дүүсээ, элгэн садан цус нэгт монгол ахан дүүсээ, аав ээж, эмээ өвөө настан буурлуудаа. Өнөөдөр энд цугалсан та бүхний энэ өдрийн түмэн амгаланг айлтгаяаа" Аа тэгэж хэлүүт манайхан байнга цуг ажилжээж яасан сүртэй гарав, хэнийг энэ өвөө эмээ гээд байна даа гэсэн байртай зарим ахимагууд нь ууралсан шинжтэй байжээн. Гол нь өөртөө итгэ битгий тоо.

"Бид эзэн богд Чингисийн үеэс уламжилж ирсэн баатарлаг түүхтэй ард түмэн билээ. Бид дэлхийг эзэлж бусдыг өлмий дороо чичрүүлж байсан билээ." хэмээхдээ гараа зангидан ширээгээ балбаал хэллээ. Хүмүүсийн царайд энэ солиот яагаад байнаа гэсэн байдал ажиглагдаж байсан хэдий ч би өөртөө итгэх итгэлээ алдаагүймаа. "Бид өвөг дөөдсийнхээ ариун голомтийг хамгаалж, эх орноо хамгаалж ариун цусаа цэврээр авж үлдэх ёстой билээ" Эрэмгий шинж өөртөө итгэх итгэлээ мөн л алдаагүй байсаар. "Монгол хүний гээн хамгийн агуу бөгөөд монголчууд бид юуг ч хийж чадах бөгөөд бусад үндэстэнгүүдээс хол илүү гэдгээ мэдвэл зохилтой" Дарга аргаа барьсан янзтай гол асуудлаа ярь гэж байна. Би өөртөө итгэлтэй л байлаа.

Хүмүүс ч бас яасан өөртөө итгэлгүй, өвөг дээдэс гээнэндээ итгэдэг балай хар хогов гэсэн маягтай төөрөлдөж байна шүү. Одоо цаг нь болж хэмээн би гол юмаа хэлюү хэмээн бодлоо. "Тиймээс нөхдөө бид л хийнэ бидний үе ирсэн, залуус бид хийх цаг нь болжээ. Дэлхий нийт биднийг харж Обама, Мэдвэдэв биднээс тусламж хүсэж байгааг би нүдээрээ харсан билээ. тиймээ би энэ 2 нүдээрээ зүүдэндээ харсийн" хэмээн чанга дуугаар хэлээд "Дарга нараа маргааш чөлөө өгөөч би хуриманд явах гэсийн" хэмээн өөртөө итгэлгүй маягтай нарийхан дуугаар хэлж билээ. Хүмүүсийн царай сонин болсоноо гар гар тэг тэг хэмээн нэлээд төвөгшөөсөн байртай гаргаж билээ. Намайг гараад хөлсөө арчиж зогсоход дутуу хаагдсан хаалганы завсараар "энэ хүүг дэмий ажилд авжээ. одоо ажилдаа орий 2 ч хүн цалингын зээл хүссэн байна энийг яаж шийдэх вэ" гэх яриа дуулдаж билээ. Би ч өөртөө итгэлтэй байдлаа алдаагүй л дээ.

"хэрвээ монголчуууд бид зориглон хөдөлвөл дэлхийг аврахын байгаан. биднээр дэлхийг авруулахын тулд мөнхө хөнхө тэнгэр илгээжээ . " гараа савчсаар ярьсаар гарч одож билээ. Өөртөө л итгэлтэй байх хэрэгтэй гэж одоо хүртэл боддын. Өөртөө итгэвэл бусад хүн надаа итгэж байгаам шиг харагдаад ирдийн.

Их дүйцсэн өдөр өө гэж...




Нарт ертөнцөд байхгүй нандин сайхан алба гагцхүү багш хүнд заяажээ... үргэлжлэлийг эндээс

ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ!











Ёооё өглөө жоохон хоцроод ирсэн биш тэрүүхэн зуур юки гэж нэг цагын багш ганц нэг юм заацөөн зогсож байдаг гэнээ. Эрт босож байхгүй бол ажилаа дор нь алдах хорвоо байна даа. Би ГАмп багш нь байнаа таньжээн үүү. Өнөөдөр Артгаа багшых нь төрсөн өдөр. Чааваас даа загнуулаал, нудчуулаал, охин хүүхэн үнссэн хэрэгт орчкээл, сурагчидад гишгүүлээл ядарсан нэг юм хичээл заасан болоод л явжээдийн тэгсэн бас төрсөн өдөртэйн байшд. Өчдөр харсан гайгүй байсын өглөө харсан юу юугүй муухай өтөлжээ чааваас. Ууулыг цас Артгааг нас гэж аргагүй дээ. Артгаа чинь ууг нь гайгүй хүн байгаан. Толгой бол ёстой сайтай шүү дээ. Даанч зөв юамандаа толгойгоо ашиглахгүймаа. Би хэлдийн энэ сайхан толгойг чи зөв юманд зарцуулаа. Битий ингэж хоёрын хооронд хичээл мичээл заахгээл яваад бай. зөв юманд нь ашиглуул их юманд хүрий шүү. Хэрийн хүнд байхгүй толгой шүү гэдийн. Тухайлбал мөргөж хушга хагалж болжээнэ, амаар нь пиавны бөглөө онгойлогож болжээнэ, малгай өлгөдөг өлгүүр болгож болж байна энэ 2 чихний тусламжтайгаар, хүүхэд шуухад айлгаж болжээнэ. Ингээд үндсэн чамд л байх зориулалтаар нь ашиглал даа энэ чинь. Алийн болгон ингэж явхав дээ гээл хэлдийн.

Манай Артгаа бас их айхтараа. Хүн чанар сайтай, хүнлэг, хүүхэмсэг, дотроо бодолтой, хүнд гай болохгүй, царай гэж авах юм байхгүй дээ зайлуул. нэртэйгээр нь царайны сайхнаар цай сүлэхгүй гэдэг үг энгэртээ наачих гэж хэлдийн. Тэхээр бас бодмоор хүмүүс харчаал ийм царайгаар цай сүлвэл уухын эцэсгүй юм болхын байна даа гэж мэгээл унах байхдаа. Артгаа бас чих сайтай. За тэр ч яахуу.

Зий ингээд хуваарийн бус өдөр гаампаа багш нь бичлэг хийлээ. Нэг сургуулийн багшдаа төрсөн өдрийн мэнд хамт олноороо хүргий. Шинээр орсон анх удаагаа үзэж буй жил гаруй дагаж буй бүгд манай анги шүү дээ.








Автуусанд юм идэх нь.

Зээ миний хөөрхөн хүүхдүүд наашаа ойрт ойрт. Багшаад нь бачим учир гарсаар байгаа хэдий ч барбагшийгаа хамгийн бачим учир гэж тооцсоор ирсийм шүү дагтан. Ингээд хайртай олон шавь нартаа зориулаад энэ удаагийн лээхцээ хүргэе ээ. Сайхан зантай Артгаа багшаа нь ернь дувт л амьдралд хэрэг болох, парахтийчний юм хэлсээр ирсэн билээ.

Автуусанд юм идэх нь.
Оршлын оронд.
(Энэ оршил эмэгтэймүү эрэгтэймүү, хамаагүй оронд нь орж болжээнүү гүү юүү).

Ердөө ганцxан сикүүндийн дараа гэхэд энэ хажуугийн ишгаав миний толгой дээрээс нураад унах ч юм билүү хэн мэдхэв дээ ер нь. Тиймээ, амьдрал бол хөдөлгөөн. Тус тусдаа салангид үй түмэн биесийн эмх замбараагүй хөдөлгөөн гэдэг бол амьдрал. Салангид учраас хөдөлгөөнүүдийн тарааектор зөрөлдөж таарна. Ингээд л миний толгой дээрээс ишгаав нурах, исүүл би босч явах гээд хальтирч унах тохиолууд гардаг байх нь. Үгүй дээ гэхэд цонхоор хэн нэгний хараал тавих дууг хэзээ ч юм сонсох доо л сонсож таараа. Чухам хөдөлгөөнүүд зөрөлдсөнөөс л дайн байлдаан, нөхөрлөл, хайр дурлал, зодоон цохион үүсээд байгаам. Тэр битгий хэл компьютэр хүртэл вируустчиж байхад бид бол элдэв хөдөлгөөний л нэг бяцxан хэсэг бөгөөд өөрийн мэдэлгүй элдэв хөдөлгөөнүүдэд ноёлогдож амьдардаг байх нээ. Хүүхдүүд минь надад итгэ. Багшаа нь яаг үнэн хэлжийнэ.
За ингээд өмнөтгөл дууслаа одоо гол хэсэгтээ оры доо. Бүх юм бидний санаснаар болдоггүй учир заримдаа яг автуусаар явангаа юм идэх тохиол гарнаа. Өлсөөдээнаа гээ л цүнкээ ухна, боодолтой юм гаргаж ирнэ, амтлаг үнэр ханхийнэ. За буузнаас бол нэлээн хөгийн үнэр гардийшүү ккк. Үзсэн хүн хэлжээнэ. Юу ярьжээлаа даа энэ одоо. Аа тэгээд задлаад эхний хазалт явагдлаа. Томоос том ангайхгүй бол амныхаа эргэн тойрон юмаа наагаад баларна. Гарын дор салфээтэг байхгүй бол гараараа арчна, гараа хувцсандаа арчна. За том хаздым байж яахав. Гэтэл хазахдаа бас шууд тасар таткуу бол цаадах чинь сунаад, юм хум доошоо унаж энтэр, хувсы чинь заваартуулж, хүмүүсийн нүдэнд болхи хөгийн харагдчлаа даа.... гэж бодогдно. Үнэндээ хүн бүхэн иддэг учраас ихэнх нь тоохгүй. За зажиллаа, зажлахдаа цонхоор харнаа. Тэхкүү бол хүн рүү харж зажлалтай ч биш. Зажлаа л вайна, зажлаа л вайна. Толгойгоо хөдөлгөмөөр чум шиг. Уух юмаа мартцан бол залгих гэж хөөрхөн бүлтийнэ дээ. Нэг их урагшаа болжээж залгих нь бээшд. А мартаагүй бол ч яах вэ. Амархан залгигдна. А тэхдээ санаатай залгихгүй бол буруу хоолойгоороо ай! Хамаг юмаа цацан нус нулимстайгаа холилдхыг хэн хүсxэв дээ. Манай цэцэрлэгийн нэг хүүхдийн хамраар гоймон цухуйжээж билээ. Заза заваан юм ярьчлаа, гоймон гээд. Соорий.
Урдаас хөөрхөн охин хараад сууцан байхад бол ер нь юм идэхээ больсон нь дээр ээ. Ер нь л буруу хоолой баталгаатай. Бас өөрийгөө ямар харагджаагаа бол гэхээс хөшөөд таг болчно. Аягүй бол эрүүн доорх булчирхай татчуул төвөг. Зүгээр нэг эмээ мэмээ бол амар. Тэгээ л автуусанд шинээр орж ирсэн хүн бүхэн чам руу харна. Угаасаа чиний иджаагаа юм жолоочид хүртэл үнэртжаагаа. Гай болоод тэгээд хэн нэг нь нохой дагуулаад ороод ирүүл нохой нь чам рууу гөлрөөд таг. Шүлс нь дусаа л. Хүүшээ! Битий тэгж хараадээ, би өөрөө өлсж үххкээдийн. Гэж дотроо бодчоо л цаашаа зажлаад байхаас өөр яахуу дээ ямар хуваалцалтай биш. Энэ бүх дарамтнаас ангид байх арга байна уу. Ажлаа сайн зохицуулаад ядаж гудамжны сандал дээр идэх. Исүүл гудамжаар алхаж явахдаа. За яалт ч гүү автуусанд идэхээр болчуул ном сонин уншиж болжээнэ. Ногоон модоо ч тарьж болжээнэ. За хүрэн баавгай туусандаа ч яахууу. Энэ маамуу нааш ир хөөрхөн дуу тээ.
Заза багшаа нь өлсчлөө гэнт. Энэ өөрийгөө өлсөх зовлонд унагаж байдаг би ямар үйлтэй хүн бэ. Тэгэнгүүт одоо юм идэж өөрийгөө аврахжээнэ. Тэгээд унтлаа одоо. Хэдүүлээ маргааш уулзацгаая.

Өлссөн чигсн сайхан зантай л байсаар байгаа Артгаа багшаа нь ёслов.

ps: Аа нээрээ хагасайны хариулт тасалдсаан. Гомбооноо багш чинь хийх байсан боловч дээд сургуулин сэртификаат хөөцөлдөж гүйгээд амжаагүй байх. Ирэх хагасайнд багшаа нь хийнээ.

Сайхан эр байх байсан даа би

Би хааяа боддын. Дандаа хүний бодсоноор бодоод байвал хэцүү биздээ. Хааяа ч болтугай өөрөө бодож байя даа энэ чинь тээ. Тэгээл хөдөөнөө байсан бол ямархуу гар байх байсын бол гэээл бодлоо.

Зиа хувцас бол ойлгомжтой. Нэг бакаалтай. тэхдээ бол хоромтой болхыг мөрөөддөг дээд гоёл нь шүү дээ. Тэгээд бакаалныхаа өсгийн тах хадаад, түрүүнд нь кноп шигтгээ хайяцан. Зиа тэгээл бакаалыг хэрхэн гангалж өмсөх талаар хэнтэй ч хэдэн ч минут ярих чадвартай. зиа өмд гэвэл хужаагын эрээн даавуун өмд байдаг даа. Уяагаар уячдаг. Биенд эвтэйхэн, халтардахад бага мэдэгдэнэ, урагдахад гарз багатай гээд энэ өмднөөс бол салахгүй байхаа. дээгүүр бол зах нь сунаж гэдэсний мөр гарсан даавуун playboy гэсэн бичигтэй подоолктой. зиа гадуур нгь хүйтрэхээр хүрэн даалимбан тэрлэг өмсдөг. Үс бол эрд талын үс урт мөртлөө хойд талын үс богинохон халимагтай. тэр чинь чика шүү дээ. Аа хайрцагтай тамхиа байнга түрүүлж явдаг.

Зиа тэгээд бүүр хөдөө гардагүй сумын төв аймгийн төв 2-ын дунд л явж амьдардаг гар. Бүүр хөдөө тоохгүйшд бас нэг муу сэхүүн зантай. аа тэгээл зундаа тарваганд явчина, найзуудтайгаа ганц нэг гожин юм мултлахдаа баярладаг гэж юүхэв. Аа суманд нь гаднаас хүүхэн ирвэл хөөш охион эднүүс гэж дуудна. танилцаж байгаа юм нэгээхэн ч байхгүй мөртлөө худлаа асман зантай. Сумаасаа ганц нэг охинтой үерхээд үзчихсэн боловч архи уусанаас болоод салцчихсан. дэлгүүрийн ачигч, боодогны наймаа гээд нэлээд хэдэн ажил хийгээд үзчихсэн. Танихгүй хүн байхгүй хэний нохой үхсэнийг ч мэддэг. Тэгээл бүгд хочтой байдаг хойно бас хоч авцан. Гүзээ гаамп, цүдгэр гамп, алцаг гамп иймэрхүү л хочтой байх биз.

Зиа тэгээл өглөө босоол нээх их ажилтай хүн шиг хувцасаа өмсөөл гараал дэлгүүр юмуу, биллиардны газарлуу явна. Замдаа зиак орой ямар хоол хийгээд идчий дээ хэмээн бодоол. Аргагүйшд өдөрт өөрийх нь хийдэг ганц ажил шүү дээ. Дэлгүүрийн тэнд очоол тамхи татаад зогсчино. Дэлгүүрээс юм авжаагаа хүмүүстэй яринаа. Юу авж яваан, Авгай чинь сайна уу, ганц биллиар цохиоч, хэний хүүхэд хотоос ирцэн байлээ, дамба тэр хулгайд орооцолдциймуу, хотод бэнзээний үнэ нэмэгдээд гэхийн яанаа даа, гэж мэгээл ямарч хэрэггүй юмнууд яриал зогсож байхын. зарим өглөө бол давтагдийшд. Гол нь хамгийн хөдөлгөөнтэй хэсэгтээ очоол зогсож байхын. Юугэж ганцаараа зогсохов над шиг найзууд зөндөө байгаашд.

Зиа тэгээл уйдсанууу яасан үдээс хойш биллиардруу явнаа. тоглох мөнгө байхгүй ч тоглож байгаа улсад бол мэргэжилтэн юм шиг заагаал зогсоод байна. Хаврын хавсаргад бол хэцүү байхаа сайртаж бариал. Аа атмануудыг тоглож байхад бол нээх захгүй аясаар нь сайхан явуулаал байна. Тэгээл орой болхоор ганц нэг юм мулталчих гээл ийш тийшээ өлөв долов гээл. хоосон буцуул сэтгэл нь гэгэлзээд бүүр явцгүй хэцүүдэж гүйцэнэ.

нэг л их ажилтай хүн. нэг л их атмаан юм шиг хүн, нэг л их ажил ярьсан хүн, нэг л их авгай хүүхэн ярьсан хүн.

Хайртай хосууд салах нь

Салж сарних тухай юм биш шүү. Түр зуур сургууль ном, юм хуманд явахаар алс хол одож буй тухай хэлэхжийнэ одоо. Тухайлуул хайртай бүсгүй нь сургуулийхаа амралтаар түр ирээд, сар сайхан амарчаад буцах боллоо гэж боды л доо.

За жоохон уянгална одоо, харжээ:
Аяа тэр өдрүүд! Бие биенийхээ аманд маруужин халбагадаж өгжээсэн нохой гаслам халуун өдрүүд, залуугийн гээл нь урсаад нүдий нь хорсгож, бүсгүйн будаг урсаж нүүр нь халтартан байсан ч жаргалтай инээд алджээсэн бороотой өдрүүд, бүх саравчий нь архичингууд эзэлцэн тул гөтөлцөөд алхаа аа ... л вайсан сэвэлзүүр салхитай сайхан оройнууд, төмөр хашаан дээр сууж хөлөө амраах гэхэд хоргоогоод салдгүй зоригт согтуу монгол эрстэй сайхан харуй бүрийнүүд, халуун хайрандаа умбаж, шумбаж, нохой самардаж, брасс, король, фрийстайл сэлэлт хийж байсан шөнүүд, хогны машаан дугарч сэртхийтэл сэргээдэг саруулхан өглөөнүүд..... нэг л өдөр түр тасалдаж хайртай бүсгүй чинь буцах боллоо.

Ёооё за нэг уянгалж дууслаа. Ингээд бүсгүй чинь явах боллоо. Бяд яах ёстой вэ? Юуны өмнө нэг дурсгалын бэлэг авна. Хамгийн хэцүү ажил хамгийн эхэнд нь таархым даа. Эрэгтэй найз бол ганц юм өгөө л явуулчих сан. Эмэгтэй, тэгээд бүр хайртай гэжээдэг. Юу өгнөө тээ? Хувцас өгөлтэй биш. Халбага сэрээний набор өгөлтэй чиш, ор хөнжлийн даавуу ч өгөлтэй биш. Дэрний уут өхүү, исүүл духоовкноос юм гаргадаг галтгооны бээлий өгдиймүү. Цаг маг бол байж л байгаа өөрт нь. Зүүлт гэхээр дан зүүлт одоо хаашаа чийн. Нэг кулон байхгүй бол болкуу. Тэхээр бас дан кулон хаашаа чийн, ээмэг бөгжгүй бол тиймэртүү болкээд вайдаг. Үнэ ч талийлаа даа..... гээ л нэл толгойн өвчин. Байхад нь баахан юманд даацан байдаг. Явахаас нь аруун хэдэн хоногийн өмнөөс шаналнаа. Барайна.
Гөтөлцөө явжаангуут л, хүүе чи чинь яачваа, наа царай чинь?! гэж мэгээ л. Ахиад хэд хононгуут бүр зовцорно. Тэхээр нөгөө охин нь, хүүе л дээ чи ер нь зүгээр үү наа бие мие чинь, 2 өдөр юу ч идсэнгүй ш дээ! гэх байх даа. За бүр сүүл рүү гээ, чи нэг л бишээ, хүйтэн хөлс чинь цутгаад байхы, эмчид үзүүлкүү бол, би бүр сүүлийн үед чамаас айгаад байна, майкл жээксний триллер килийп шиг болоодийшдээ чи гэнэ дээ.
Харин яаж ийгээд бэлгээ авчуул тавираа л, дуу шуу ороо л, солиорцым шиг инээгээ л.... хэхэ гү яаху дээ.

За яг явах момээнт ирлээ. Онгоцны буудал орлоо. Охин мэдээж уйлна, бяд ямар цэхийгээд зогсоод байлтай биш, сайн дүлжаагаад нулимсаа цухуйлгачуул бөөн коок л доо. Болкуу вол нүдий нь хариулжаагаад шүлсээ түрхэхээс. Хүмүүсийн хажууд үнсэх үү яахуу, хаана нь үнсэх үү, хэр удаан үнсэх үү, хэр хүчтэй үнсэх үү.... бөөн бөөн пориблээм. Чимдаанаа чирээ л цаашаа орлоо. Эргэж хараа л гараа даллана, бяд наанаас нь түмэн хүний хажууд, Нандиа*! би чамд хайртай! найз нь чамайг хүлээнээ! гэх үү яахуу? За нэг гачин хоолойгоор гэнт муухай орилж болно л доо, пис гээ л тэсрээ л. Тэгснийхээ дараа эргэн тойрныхоо хүмүүсийг сонин царайгаар тойруулж харах болно доо бас.

-за найз нь ингээд явлаа
-за
-миний найз битий их архи уугаарай
-за
-пиав чигсн
-за
-ногоон Сээгийтэй битий их нийлээрэй
-за
-найз нь чадуул өвлийн амралтаар, чадкуу бол хойтон зун л ирэх байх
-за
-мээл их бичээрэй, чи тэгээд мээсэнжэрт ордгүү шүү, оржаагаарай
-за. ..Өө нээрээ манай байранд нэг интэрнээт каапэ нээгдцэн... (инээх)
-өө түгүүл ойр ойрхон мээсэнжэрт оржаагарай...
-тэгнээ
-......
-........
-......
шоп шоп шоппп шоппппп шопппппффф
-чамтайгаа шувуу болон нисэх сэн
-ай?
-шувуу болон нисэх сээ ээн
-аан хэхэ, .... ядаж ялаа тээ?
-тэнэг юмуу, ялаа байхдаа яады
-хэ, тэднүүс чинь гоё их сээксддий шд
...... тасс!!
-ёооо ёёёёо! яажийнаа?
-тэнэг амьтан.. ий ийн..
-заза миний найз битий уйлоо, шувуу чигсн их л сээксддэг шд.
-аий??! Чи усан тэнэг за! Би явлаа, хэзээ ч иркүй!!! Баяртттай!

За сэргэлэн байхгүй бол болкуу нээ. Ярианы эрчмийг өөр дээрээ авахаас. Нээх их юм өөрөө яриад хүн мангууруулчаад энэ эмэгтэйчүүд.. тээ?

-за ингээд найз нь явлаа
-за тэг дээ хөө, болгоомжтой яваарай, хамаагүй хүн амьтантай битий их яриарай, цүнх мүнхээ, наа бичиг баримтаа хямгадаад....
-заза тэгнээ тэгнэ. Миний найз сайн суу...
-сайн суунаа сайн сууна. Тэр ангийнхаа залуучуудыг пиаваар дайлкаад байвал битий очоорой, тэр Цэцгээтэйгээ л сайн нийлээрэй....
-за аа тэгнэ эээээ, миний найз битий их архи уу...
-уухгүй ээ уухгүй, ер нь уухгүй, ирэх өвөл ирэх гээд дэмий биз, мөнгө цаасаа ч бодсон, харин би яваад очхыг бодно, юу юу захихав эртхэн хэлж яриад... тэр борц морц....
-за би...
- ер нь чамд би итгэжаагаа, гү ер нь итгэхиймүү яаxы ицсийцст?
-юy яриад байнаа, би чин..
-заза! яaхнуу гүү юүү л гэжээн.

Гээ л ингээд хөөрхөн гаргаад өх нь вээшд. Зэ тэгээ л хол газар салангид суугаа хосууд өч төчнөөнөөрөө бий дээ. Бүгдээрэнд нь цаг хугацааны гатуу шалгуурыг цаглашгүй их хайрынхаа хүчээр даван туулах болтугай гэж ерөөе.

* -За энд захын Нандиагийн нэрийг авчлаа шүү. Захын Гомбоо шиг

Хагасайны хагархай хариултууд.

Өнөөдөр аргын тооллын есөн сарын 5. Эл өдөр хагас нь сайн, хагас нь муу. Заза маазрах яахуу сайнуу хүүхдүүдээ. Сайн л биз дээ. Багшаа нь бас сайн. Асуулт хариултаа хийх гээд гил хар шөнөөр суужийн. Гил хар гэж зүгээр над шиг ингээ байжаагаа хүний шөнийг хэлдийн. Харин хоюулаа хөөрхөн байжаагаа хүмүүсийн шөнийг бундан улаан шөнө гэдийшд. За найрлаад хэдэн тийшээ сарайгаа унацан хүмүүс байвал сарз буюу цэцэг хар шөнөө үдэж байгаа нь тэр. Тэгвэл ажил хичээлдээ дарагдаад дөрүүлжин ширээний ард нойргүй хонож байгаа улаан нүдэн хүүхдүүдийг дөрүүлжин улаан шөнө нь сахиад байжээдэг байх нээ. Багшаагаа амьд дээр хорвоо дэлхийн учрыг сайн мэдээд аваарай хүүхдүүд минь.
За ингээд асуулт хариултаа эхэльеээ.

Бархасбадь:
-Энэ тоорил ямар тэнэг юм бэ?
-Аий? Аан. Энэ дуу алдалт байшд. Баагий, дуу алдалтын ард (!) иймим тавьжээ за. Багшаа нь төөрөлдөөд эний чинь копийдчлоо шд.

Юки:
-Ална гэнүү?
-Чи цаадхаа сайнуу гэциймүү?

Давка:
-Багш та төрсөн өдрийн бэлэг хэзээ өхийн?
-Энэ гэж бас нэг бэлгийн амьдралд донтцон хүүхэд байнаа!

Сайхан санаа:
-Энэ нэг багшид жавтий хүртээхээр болжээ. Хамгийн эхэнд л миний том жижгийн талаар яриад эхэлхийн... санцымууу надыг чи?
-Тэгэнгүүт өөрийнх нь юмны том жижгийн талаар мэдээлэл цуглуулж цацна гэж айлгаач!

Нини:
-Швед: Шаа 9.1 гэдиймайлээ ш дэ багшэээ. Аймаарийгааз д?
-Хорват: Хуц 9.1 тэй л ойролцоо юм. Багшаа нь баргийн юмнуудыг үзцэн болхоор нээх юм хумнаас айхаа больцийм доо.

Давка:
- Би 2 дахь удаагаа 9 сарын 1нд хичээлд биш ажилд явахжий шт... шал сонин байдийн..... энэ жил харин 2 багшийн сургуульд нээлтээ хийхнээ тэ?
-Чиний нээлт бас 9.1-нд болдымуу? Давкагийн нээлттэй өдрөөр тэгээд юу юу болох уу?

Мөнхбаатар:
-Яг нээлт бол болоогүй юм байна шд тээ?
-Энүүнд яг хаалт гэж харагдсым байх даа?

Энэрэл:
-Бариу юүүпэг өмсөхөөр гэдсээ чирчдийн болуу?
-Мидкү, тэгдиймүү? Соний ен.

Пуузл:
-Гэснээс үдийн цай хөтөлбөр хэрэгжсэн хэвээрээ юу?
-Хэхэ яанаа. Шөнийн охин л гэж байхаас үдийн юм хум байхгүй ш дээ манайд.

Анонизм:
- Гэснээс багшээ гэдсээ чирнэ гэж юу гэжайгаан? Гомбоо багшаа шигээ гүзээлэг болохыг хэлжээгаамуу?
-Чи худлаа мэдчээд битий маяглаадээ. Гэхдээ бусад нь мэдкүү байж магад, тодруулы: Гомбоо багшаа чинь газар мэлхий шиг суужаагаад урагшаа хойшоо хөдөлж гэдсээ цээмэнтэнд үрэхийг хэлдийн.

Фраанк:
-Пөөх ерөөсөө сонсоогүй орны хэл ч явж байх шиг. Гэснээс нээрээ үдийн цай хөтөлбөр юу болжийно. Гоё бууз өгнө тэ?
-Орны пүрш дугарахыг мэдэхээс орны хэл сонсож үзсэнгүй ээ багшаа нь. Бууз байтугай цай ч алга даа. Цай битий хэл үд ч байхгүй. Шөнө бол байна.

Анонизм:
-ха ха. Ийм мундаг багшийн шавь нар ч ямар нь ойлгомжтойдогоо. Шинэ хэйчээлийн жилээсээ шинэ сурагч авахгүй биз? Олон хэл яаж сурсийн?
-Шинэ сурагч хаана заржээнэ, авий шүү. Хэл бол яаху дээ, тэр орных нь поорног л сайн үз.

Ицмэ:
-Багшээс авах юм их гэжээ. Надаа бариу банзал байдгүйээ багшээ. Танд их юм байдым чэнь бариу банзал байхгүйз?
-Аий! Чи бас бариу юм хуманд дуртаймуу? Гомбоо та 2 ижилхэн сэтгэхүйтэй ен, гэрлчээч!

Дустбин:
-Энэ Тоорил яацийн?
-Өөрөө гүрийгээд хэлдгүү юу яаснаа?

Эрка:
-Маргааш хичээл хэдээн цагаас эхлэх юм бэ, Багшаа?
-Туулай цаг бич минутад

Ананд:
-Энэ сургуулийг анх нээгдсэн цагаас нь эхлээд эчнээгээр сурсан юмаа.Одоо харин өдрийн ангид нь ном ёсоор нь бүртгүүлээд оруул болхолуу? Насны хизгаар гэж байх уу?
-Ном ёс ном ёс..... юу байдийм бэ ном ёс гэж? Хязгаар гэвэл насанд байтугай сургуулийн хашаанд ч алга.

Давка:
-Тэр бодоо хэзээ өх үү?
-Бодоог 1924 онд шархадны энгэрт буудсаан.

Ловэр_гёл:
-Хичээлдээ ирлээ. Нээлт эхлээгүй байна уу даа?
-Нээдгээ нээж хаачаад одоо 2 багшаа чинь нармайгаа нээлцкээдийн.

Ананд:
-Багш аа.Энэ хичээлийн жилийнхээ арэвсааныг ерөнхийд нь танилцуулахгүй юм уу? Бас хичээлүүдээ жаахан ялгаж салгаад заавал зүгээр ч юм шиг. Гомбоо багш та 2 жишээ нь яг юу юуны багш юм бэ? Эсвэл бага ангийн багш шиг бүх хичээлээ ээлжлээд заагаадаахиймуу?
-Аривсаан нодлингийхоороо явна. Даваа пүрэв бямба. За би бол ерөнхийдөө хүүхдүүдээ соён гэгээрүүлсэн, ухааруулсан бүх хичээлээ заана. Жээнтэлмээн хүн ямар байх ёстой тэрүүгээр л байна. Өөр чинь одоо... цагийн 2 эмэгтэй багш бий. Тэгээд нэг манаач байгаа. Гомбоо гээд. Багш биш шүү дээ хөөрхий.

Кат:
-Багш аа, юм асууяа. Бид нарт ер нь ангийн ялгаа гэж байгаа уу? Бүгд нэг ангид сурдиймуу? Бид нар ер нь хэдийгээр төгсөх вэ, эсвэл ер төгсөхгүймуу?
-За ангийн ялгаагаар яахнуу? Том ангийн ах нартай уулзах нуу? Удкуу төгсөнөө таануус, тэхээр дараагийн сургууль чинь хүлээж байгаа. Харнаа бид удкуу.

Кат:
-Жич: Багш аа, өмд өмсөөд ирсэн шүү.
-Өө ашгүй дагтан шалдан яваад байсийн энэ хүүхэд. Гэснээс гага өмсдгүүмүү энчин дотуураа?

Амор:
-Ээ л дэээ, инээсэн хүн галзуурцан байдгиймуу?
-Гүээ гүй бүх хүн тийм биш.

Анон:
-Багш нар яажийн?
-Өө багшаа нь номоо уншаа л байжээн. Гомбоо харин хамраа ухаа л байжаагаа байх да, исүүл нойлд. За үсрээ л эвшээгээд байжаагаа.

Дустбин:
-Артгаа багшийхаа тийм том толгойтой, Гаампаа багшийгаа жижкэн погдгор төрсөнд гунээ харуусч эмгэнэлээ илэрхийлэхийг хуслээ.......цугаараа л харуусы.... хамтдаа биддээ багшээ???
-Хамтдаа хамтдаа. Тэр том толгойтой хүн ухаантай байдаг гэж ардын мэргэн үг үнэн шүү тээ. Харин погдгорын тухайд ч одоо... их л.. эвгүй л зүйл л дээ тэр.

Мөнхбаатар:
-За Гаамп багшдаа сайхан үг хэлсэнд баярлалаа. Артгаа багшдаа мэнд хүргээд эхлээд араас нь "царайны сайхнаар цай сүлэхгүй" гэж тайтгаруулъя.
Харин Гаамп багшаагаасаа "гүзээний ихээр царайны сайхантайд тооцогдох уу?" гэж хагассайны хайчин асуултаа асуучихаад зугатая байз.
-Эхлээд цаадхандаа аль нь гүзээ нь, аль нь царай нь болхы нь хэлж өхкүү вол.

Бархасбадь:
-Энэ ангид надад ширээ олдох болов уу?
-Чамаас бусад нь цуг суух охин хайж байхад чи.... цъ цъ!

Амгаа:
-Юу вайна?
-Уухгүй ээ уухгүй, өнөөдөр ажилтай вайна.

За ингээд дуусчлаа даа. Унтий байз. Аа нээрээ 9 сарын 1 сайхан болсон шүү тиймээ. Хүүхдүүд маань цэцэг жимс шиг л алаглаж байлаа. Гараа даллацгаагаа л.
Харин муу Гомбоогоо архи нь гараагүй болхоор өрөөнд түгжээд орхицон чинь хөөрхий артлын хаалган дээр гарч зогсчоо л ганцаараа яриад гараа савлаад байгаа харагдсан. Үг хэлээд байгаа муу даа янз нь. Хэзээ нэг энэ хүн эрүүл болхым бол доо. Манаачийх нь ажилд оруулхын сан.

9 сарын нэгэн

9 сарын нэгэнд шинэ хичээлийн нээлт хийхгэсэн чинь амжсангүй. Багш улс хэзээний ажил ихтэй байх ёстой гэж бодоод албаар нэг өдөр нээлт хойшлууллаа. Ууг нь есөн сарыбн нэгэн догдолмоор өдөр шүү тээ.

Бацаан байхан яадаг байваа урьд өдөр нь хамаг юмаа угаагаад, цамцаа голоор нь нугалаад эвкэж индүүдээд. Одоо голоороо нуглаас гархаар угаасан индүүдсэн гэж бусдад мэдэгдэх ёстойм байлгүү. Толгойгоо хөлтэйгөө цуг угаагаад, үсээ тайруулаад үлдсэнийг нь өглөө гэрээс гарахдаа хажуу тийш нь болгохоор үлдээгээд, бандааш майкаа солиод, хөл гарын хумсаа нэг бүрчлэн аваад, гарын ар хацарны сайрыг халуун усаар сайтар үрж угаагаад вазалин хэмээх тос турхэнэ. Өмдөө ягийтал индүүдлэгэ гаргаад өлгөөд маарлаар бүтээгээд униндаа өлгөнө, гутлыг сайтар тослон дотор нь цоорхой бус за цоорхой байвал нөхүүлсэн оймсоо хийгээд зэрэгцүүлэн тавина. Самыг шүд нэг бүрчлэн шүдэнзний модоор цэвэрлэнэ. Нусны алчуурыг угаагаад индүүдээд индүүдэхдээ дөрвөлжиж эвхэх бүрдээ индүүгээр сайтар дарж өгөөд үнэртэй ус олдуул дээрээс нь ганц нэгийг дусаагаад гүйцээ. За сам нусны алчуур 2-ыг индүүдсэн цамцны кармаанд хийн орхино.

Дэвтэрнүүддээ шинэ гялгар уутан хавтас хийгээд, хуудас бүр дээр 5 см зайтай 2 ойрхон улаан шугамаар палиа татаал. Балаар татуул их гоё болно. Гэвч бал олдкуу бол харандаагаар палийлагсан ч болно. Ном бүрийг хавтаслаад уягаар хавчуурга хйиж орхино. Шинэ цүнхгүй бол хуучин цүнхээ чийгтэй алчуураар арчаад дотор нь хамгийн гайгүй шинэвтэр номноос 3 шинэ дэвтэртэй хийнээ. угаасаа эхний өдөр хичээлсээд байх юм орохгүй. Тэгээд баллуур, өнгийн цаас, харандаа үзүүрлэгч, үзүүрлээгүй харандаа, бал, гортиг, цавуу тэргүүтнийг нэг бүрчлэн шалгана. Харандаагаа үзүүрлэж болкуу ангийхний дэргэд шинэ харандаа гаргах нь чухал. Хуучин байвал ангийхнаа хархаас өмнө харандаа үзүүрлэгчээр үзүүрлэж буй дүр эсэгэнэ.

За тэгээл гол ажил болох догдлох гэдэг ажил үлдэнэ шүү дээ. Гэрэл унтраал хүмүүс унтахаар догдолж эхлэнэ. Ангийхан ямар болоо бол. Гутал сургууль орох хооронд шороо болчихгүй байгаа, шинэ дэвтэр дээр яаж бичнээ, зуны даалгаврын 3 шуудай өвч түүгээгүй очингуут алах байхдаа, шинэ гутал холгож алах вий дээ, хотоос шинэ охин шилжиж ирээсэй, тэнэг мөөгий барилдий гэж байгаад хувцас баллаад хаячинаа одоо гэж гэж нэг юм унтана. Зиа тэгээл өглөө мөлчийсөн гөлчийсөн өөрийгөө ч танихааргүй амьтан гараад явж өгнөө. Эмээгээ дагуулж явхаар нээх сонин дээл мээлтэй ичээд байдаг, авж өгсөн цэцэг нь зарим нь үхцэн тэгээд энд тэндхийн цэцгийн мандлаас туушиндсан байрын цэцэгнүүд тул ичсэндээ том том үгээр загнаад авж явахгүй. Ганцаараа гараал исгэрээд очино. Энэ нь ч амар дуртай газраа сургуулийн булан тохойгоор хүн амьтан харж үймүүлж байгаад орход эрх чөлөөтэй.

Урьд өдөр хийсэн бэлтгэл, сэтгэл догдлоо, баяр хөөр, дараагын 9 сарын нэгэн болтол хийгдэхгүй бүүр сургууль гэдэг там болно доо хөөрхий. Эргээд хөөтэй хар юм болно доо хөөрхий. Ийм гөлийсөнг гөлчийсөн хүн жээнтэлмэн царайлж охин мохинд цахиа өгнө биз. Авах чгүй гэдгийг нь мэдсээр байж хариугаа боджоогоод хэлээрээ энээ тэрээ гэж донгиотоно. Одоо бодход нэг сарьсан багваахай шиг сайртай хамраа ухсан хачин юмнаас хэн захиа авхав дээ. Тэгээл юүкэв чи авкуу бол энд нь ураад хаячий гээл хөлөөрөө дэвсээд дуусдагсан.

Шинэ хичээлийн жилийн нээлтэд зориулж Гаампаа багшын хэлсэн үг.

Эрхэм хүндэт нөхөдөө, ноёд хатагтай нараа, ах эгч, аав ээж нараа, нусаа гоожуулсан бацаан нараа, идяа муу дураак минээ. /Баярын марш явж хүмүүс алга таших/ Энэ өдөр хүрэлцэн ирсэн та бүхний амар амгаланг айлтгий. Өнгөрсөн жил манай сургууль олон арван сурагчдаар хүрээгээ тэлж, спорт урлагын тэмцээн уралдаан явуулсан бол өндөр амжилттай оролцох байсан баялаг түүхтэй жилийг үдлээ. Багш нарыгаа алдаж оноход, сургуулиа нурхад, сэргэхэд үргэлж хамтдаа байсан та бүхэндээ үнэхээр баярлаж байдаг бөгөөд та бүхэн дээр энэхүү сургууль оршин тогтнож байдаг билээ. /энэ хэсэгт хүмүүс алга ташиж нулимс дуслуулах/ Бид бүхэн ургэлж шинийг сэдэж та бүхний боловсролд хамаг нэрвэээ барж хичээн ажилдаг билээ. /Хүмүүс тэхгүй яадын гэсэн царай гаргах/ Ирэх хичээлийн жилдээ Гаампаа багш нь шинлэх ухаан, танин мэдэхүй, түүх уран зохиол, хими, физик, компүүртэрийн чиглэлийн хичээлүүдийг нь дагнан чанарын өндөр түвшинд орох бөгөөд энэ нийт үзэх хичээлийн 100 гариу хувийг хамарч байна. Артгаа багшаа нь завсарлагаанаар алиалж марзагнаж пиав миав ууж хүүхэн шуухан эргүүлсэн тухайгаа худлаа зохиож ярьж чөлөөт цагаараа сургуулийн цэвэр цэмцгэр байдалд анхаарал тавьж ажилланаа. /Хүмүүс хохинээ Артгаа багш гэсэн царай гаргах бөгөөд зарим нэг нь Зүйтэй зүйтэй ГАампаа багшыг дэмжиж байна хэмээн орилолдон иргэний хөдөлгөөн байгуулсан харагдана./ Зиа ингээд 2009-2010 оны шинэ хичээлийн жил нээснийг мэдэгдэе. /Хүмүүс Гаампаа багшаас гарын үсэг авах гэж зүтгэн Артгаа багшыг түлхэж унагаан дээгүүр нь гишгэн дайрах дүр зураг харагдана/.

Зиа ингээд уртаас урт хичээл оров шүү дээ.Өө мартаснаас манай идвэхтэй, онц сурлагтануудын нэг гэдгээ бичлэг бүр дээр коомэнтэлжу байдагаараа байнга харуулж бусдыг үлгэрлэн манлайлж явдаг Даавкаадаа нийт сурагчид багш нарын өмнөөс мөн өөрийхөө өмнөөс төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргэеэээ. Зиа тэгээд төрсөн өдрөөрөө согтохгүй бол болдогүйм шүү гэдэг юм захий даа базарваань.

Манай сургууль бүх сурагчидынхаа төрсөн өдрийн мэндийг хүргэж байнаа. Сурагчид минь тухай бүр хэлээд яваарай. Эмгэнэлтэй ч юм баяртай ч юм тохиолдсон бид хамтдаа шүү. Эмгэнэлтэй гэдгээ бодит жишээ аваад тайлбарлахад "Артгаа багшаа таныг ийм царай муутай төрсөнд гүнээ харамсаж байгаа тул эмгэнэл илэрхийлж байна" гэж мэж болийшдээ.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл