Нэрнүүдийг илчлэх нь

Шинэ долооногийн
Шижгэр халуун мэндийг
Ширүүн дориун залуус
Шилтэй өгөрций шиг бүсгүйчүүддээ
Шив шинээр нь хүргэеээ!
За ингээд Артгаа багшаа нь танин мэдэхүйн хичээлээ үргэлжлүүлий. Түрүүчийн долооногт таанр тэр сайхан сэтгэлт багшийгаа гахай Гаамп гэсэн гэнэлээ. Яажаагаа нь тэр вээ айн! (хяхя үнэхээр сайхан хэлсэн байлээ шоо! ). Хэн тэгсэн хэл! (хяхя тэр хэлсэн хүн нь одоо бүвийн бүдүүн гахай Гаамп гэгээсэй). Ахиад тэгж болкуу шүү! (ахиад бүр өдөр болгон тэгээсэй)
За ингээд хичээлдээ оры л. Хорвоо дэлхий дээр түм буман үйл явдал, юмс үзэгдэл болжээдэг билээ. Түүнчлэн үйл явдал бүхэн өөр өөрийн оноосон нэртэй байдаг нь жам. Тэрхүү нэрүүд бол харахад зүгээр л нэр боловч дотроо агуу их утга агуулдаг нь
ч бий. Жишээ нь БОЛООГ гэдэг үг ямар ямар утга агуулцан байсныг Тагнай гэдэг хүн хэрхэн хэлснийг эндээс хараарай.
За ингээд Артгаа багшаа нь одоо зарим нэг хүний нэрнүүдийн үнэн нүүр царайг илчильяаа. Ингээд өнгөрсөн пүрэв гаригийн Гомбоогийн хичээлийн коомэнтуудын нэрэн дээр ажиллая.
Эхнээс нь эхлий:
СНҮҮП: Салж Нийлкүү Үерхэлдээ Үнэнч Пионер
ТОМУУШ: Тэр Орой Манайд Унтаагаараа Ууж Шартав.
ШОУТАЙМЭР: Шоудсан Оройдоо Уугаад Тасардгүү Аймар Идэвхтэй Манай Эрэмгий Роокер
ЭНЭРЭЛ: Эрвээхэй Нулиад Эмээгийхээ Радиог Эвдсэн Лимбэчин
СПООНЖ: Сүртэй Пүүзтэй Онгироо Одуудын Нэгэн Жишээ
ДЭПСҮҮ: Дэндүү Эрэмгий Параграамист, Сагсуу Үлэмжид Үглэдэг
СЭГСГЭР: Сэгсгэр Эмэгтэй Гэсээн, Сексэд ч Гөөмөн Эймэр Реакцтай.
АРИУКА: Амээркийн Роботуудыг Ингээ л Урдаас нь Калаашникоовдоод Алчдийн.
ҮЛЭМЖ: Үүнэн Ланжгар, Эмэгтэйчүүдийг Маангар Жаргаадаг.
ГЭГЭЭН: Гостуу Эрчүүдийг Гэвттэл нь Элэгддэг Эвгүй Нэгэн
ХААРЛИЙ: Халбага Архи Амсуулуул Рэмбүүчий ламыг ч Ижилхэн Илийрүүлнэ
КАТ: Кэтээмсийн Архаг Толгой
БИТМИЙН: Бааранд Ирээд Таван Минуутад Ирээдүйгээ Иргэтэл Наана
ФРААНК: Феодал Раднаагийн Ааштай Авгайтай Нэг Коньяакдсандаа
АМГАА: Авгай нь Maaнгар Ганган, Аймар Араамтай

За багшаагийх нь тэнкээ алдарч компьютэрээ гуруу харах нь одоо. Одоогоор 2 харагдаж эхэлсэн. Энд хүрээд завсарлаад ирэх пүрэвт Гомбоо багшид бусад шавь нарынхаа нэрний учрыг ол гэж гуйяаа. Яааг одоогоор санаанд оржаагаа нь:
КРААБ, ДРИЙМ, ЛООВЭР ГЁЛ, ИЦМЭ, ПАРФЮМ, ГАЛДАН, ЖИЖГЭЭ, НИНИ, ГАНАА (Дүн хэмээх), САЙХАНСАНАА, МУУРБАГШ, КЕТЧУП, ФРИСКА, КАЧАРЭЛ, ДАО
..... гээд цаашаа миний манарсан оюунд орж ирээгүй бусад сайхан шавь нараа захиж үлдээеээ.
Аймар манараа багш Артаг ёслов

Хагасайны Гаампаагын гаргуун хариултууд

Зө өдрийн мэнд залуусаа. Би хэзээ ч тануусыг уншигч авгай нараа гэж дуудахгүй гэж боддог шүү. Авгай гэх нь хэнд сайхан байхав дээ.

Ариука эмх цэгцтэй байдал гэж юуг хэлэх вэ? жишээн дээр тайлбарлаад намтар бичээд ч юм уу сайн тайлбарлаад өгөөрэй багшаа, --Зиа намтартай бичээд өгүүл өгөх л юм. Миний бодлоор эмх цэгцтэй байдал болуул их сонин байдал юмаа. Эмх цэгцгүй байдлаас бусад байдал болуул эмх цэгцтэй байдал юмаа.

Артгаа
Гадаадад хонь байж болдгүү хорвоо юу Абагнэлээ?
Начигнана гэж юу байнээ ицсийцст?
Сүүлээр начигнуулна гэж?
гэсэн 3 асуулт тавьж солиорсон байхын. Энэ ч одоо юу болжээнэ вэ. Тавьсан асуултууд нь балиар заваан үзэл сурталгүй байгаа юм. Ууг нь энэ хүн энд асуулт тавиад явхаасаа ч ичмээр байгаан. Зөнөг толгой минь дахиж ингэж согтуурхаад байваа.

Галдан
Нэг хоёр асуулт байна. Энэ иртүүктэй нөхөр шар үстийм уу хар үстийм уу.
Таавчигтай гарсан уу Хөл нүцгэн гарсан уу. - - Аль хэсгийн үсний тухай асууваа? гээд буцаагаад асуучий. Тэр нөхрийн гуталны тухай яриагүй байгааг бодход хөл нүцгэн байсан байж таарах нь.
Гол хэсэгтээ начигнах юм болоо явчидын. Юугаар тослох нь хамаа алгаа. Яаг юу начигнаад байна. Юу начигнах гээд байна. -- Янз бүрийн юм начигнадаг. Бие биенээ начигнаж дугартал тосолж байсан байж болхын гэж бодож байна.

Жижгээ
тэр яахав багшээ, одоо ингээд хавар шиг шороотой зун болоод байгаа нь юууных вэ? -- дэлхийг нуруун дээрээ байлгадаг нэг яст мэлхий нь ханиад хүрсэнийх.
шүүхийхэн шинэ ерөнхийлөгчийг яаах бол? өмнө уулзий гэхэд нь уулзаагүй -- Яаж магадгүй, өдөж эргүүлж болзоонд ч урьж магад. Хүн албан тушаал ахихаар охид хүүхнүүд эргүүлдэг нь ёс шүү дээ.
энэ хажуу ангиас үнэртээд байгаа хуушуурных шиг үнэрийг яааяа даа-- тэднүүсийг нь ороолд идчихээ.
хойд ширээнийхэн таны бандаганы өнгийг асуугаадайн, бамбарууштай нь ямар өнгөтэй байлаа? -- Артагаа багш нь дээхнэ үед нүцгэн суужаахыг нь харсан бамбарууштай нь ягаан өнгөтэйн байлээ.
эртээд орой нээрээ хэтрүүлсэн байна лээ шүү, та охидыг архиар дандаа ингэж шахдиймуу? -- эхлээд архиар дараа нь юугаар ч шахаж мэдэх хүн дээ энэ Артгаа

Ариука
багшаа, хадгаламж барьцаалсан зээл гэж юу байх вэ, зээл илүү өндөр хүүтэй баймаар юм, -- Зээл гэж нөхөр хадгаламж гэдэг нөхрийн хүзүүнд хутга тулгаад барьцаанд авжээ. Зээл гуай их өндөр нуруутай авгай авсан болхоор хүү нь бас их өндөр хүү гарсан байх гэж боджээнэ.
тэгээд бас надын гэдэггүй намайг гэдэг биздээ, ? эсвэл дүрэм өөрчлөгдсиймуу, - - Чи зөв таалаа. Дүрэмийг харин өөрчлөгдсэн эсэхийг бас таахгээд үздээ

Анономоус
asuult bn. hunii bieiin temperatur er n bol ali ch hesegtee ijil baidgaa daa. tegeed uwul ter bienees n garch baigaa yamarch turliin zuil gadagshlahdaa uur utaa sawsuuldag shuu dee te? gehdee ungahad yagaad uur gardguin boloo? /haluu orgidog murtuuu?/- - Чинийхээс гарахгүй байна ууу. Минийхээс утаа байтугай гал гарчих гээл байдым даа. Бүүр гаркуу бол хүрээд ир нэг сайн харж байгаад гаргахыг бодий доо хэдүүлээ. Яаж ингэж удаан явж болох вэ дээ онигоо шүү дээ.

Снооп
Багш гуай бол гариг голку ууна биз айн? хихихи -- Би гариг байтугай өвгөнт ч голж байгаагүй толгой.

Кат
Багшээ, Артаг багш Та 2 чуба чупс шиг галбиртаймуу? Артагаа бол чупа чупс. Би харин гэдсээрээ таргалаад одоо шатрын морь шиг, төмсөнд шүдэнзний мод зоосийм шиг, аалз шиг ч юмуу тиймэрхүү л болчоод байна.
Багшээ, та айлд хонох дуртайм бол Алтантүрүүгийн залгамж болоё ингээд тэлвизийнхэнтэй нь уулзку яасын? - - айлд хонох дуртай бүрийг тэлвийзийхэн авдагүй байлгүй дээ базарваань

4. Цөхөрсөн гавьтаан

4-p бүлэг


Энэ бүлэг бол амралтын бүлэг. Энэ бол юм уншиж мэдрэлээ зовоож болку газар. Нэг сайхан орилчоо л, шууд гарч яваад 5-р бүлгийг уншна уу.

3. Хоёр порхоодтой гавьтаан

3-р бүлэг.
Тиймээ тэр яг л тэгж хэлсэн юм. Тэгээд тоос ч бүрэн замхарч тэр юун хүн болох нь ч тодроод ирэв. Харин хоолойг нь сонсоод хар гялгар хувцастай, өвдгөө давсан түрийтэй өндөр өсгийтэй гуталтай, нөмрөгтэй, хар маасагтай, нэг аймар илэвчин хүүхэн байгаа даа гэж бодсон маань эндүүрэл байж. Хашир гавьтаан би ингэж муухай алдах гэж ц ц ц гэж бодон мэл гайхан харсаар байлаа. Гэхдээ тэр юу байсныг би хэзээ ч таанрт хэлкүү. Хэлхээсээ ч ичжийн. Тэгээд тэр бид 2 харц мөргөлдлөө. Яахын аргагүй мөргөлдсөн харцнуудыг яаая гэхэв дээ одоо. Шидэт тарниа амандаа уншин, аль болох ховсдуулчихгүйг хичээв. Лорики морики, бамбара чуфара! би харцаа салгах ёстой, би салгах ёстой,,,,, салгах ёстой! Арайхийн харцаа салгаад шууд л "сэлэм!" гэж орилон гараа арагш нь сунгав. Тэгсэн чинь хэн ч надаа сэлэм ацарч өгдгүү байшд. Оо муу ховсдуулжаахдаа таарсан мануухайнууд л даа гэсэн бодол зурсxийн толгойд харваж билээ тэхэд. Тэгээд л нөгөө хөлгийн хуучин гавьтааны сэлмийг аван тулалдах бодол төрөн тэр порхоод руу харайх хэрэг гарсан юм. Намайг эзэлж авсан порхоодоо хажуунаасаа уячаад явж байгааг уншигч авгай нар минь анзаарчил байгаа биз дээ тээ. Авгай мавгай чихшг, соорий шоо найзуудаа. Ингээд өөрийхөө порхоод руу хайрайхаар хойшоо ухарж ухаржаагаад урагшаа гүйлээ дээ. Хоо...оооо исто! Хөп хөп гээ л том том харайгаа л, тэгээ яг порхоодны ирмэг дээр ирэнгүүт л бүх юм удаашраа л явцан. Би ч сонин бүдүүрцэн хоолойгоор ууии..аа..ооүүү..иии гэж орилоо л гар мараа сарвайлгаа л үсэрч байна. Хамаг юм хажуугаар сүнн сүнн гээ л өнгөрчээсэн байх даа хурдан байсан бол. Даанч удааширцан байсан болохоор удаан л өнгөрчээсэн. Тэхэд нэг тарган цахлай миний хажуугаар өнгөрөхдөө над руу тун нухацтай харсийм даа. Түүний нүднээс би "нөхөр гавьтаан Артгаа, та заавал ялалт байгуулж, эрлээ олох ёстой шүү" гэсэн үгс олж харсаан. Тэгсэн чинь би хариуд нь "энэ хавиар загас их байна уу" гээ асууцан, тэнэг хар хог. Яаж би ялах вэ, яавал эрлээ хурдан олох вэ гэж асууж болноо доо. Тэгээ л цаашаа үргэлжлүүлж үсрээ л яг тэр порхоодны тавцан дээр буухжээсэн чинь аруун санж дутаад шууд ус руу унах болчлоо. Порхоодныхоо ирмэгнээс арайхийн зуурав. Порхоодныхоо ирмэгнээс арайхийн зуурчхаад, цаашаа гарчих санаатай нэлээн үзсээ. Тэр хөлгийг манаж хоносон манай хэсэг залуус ч бас ховсдуулчаад хүн рүү зүгээр мэлрээд шүлсээ гоожуулаад зогсоод байдаг. -Таануус намайг тат л даa, би унакаадаагааг харкуу байна уу, би гавьтаан чинь байна, Артгаа нь байна, хүүе тэгээд таткуум биз дээ.. гээ л. Гарах гэж нэлээн чармайсан, хөмхийгөө зууж, хэлээ цухуйлгаа л дүлээд байлаа. Даанч биеэ даадгүү шүү бүр. Тэгсэн чинь нөгөө заваан амьтан чинь хүүхний дуу гаргаж тачигнатал инээгээд: -чи чинь ясан гавтгай бөгстэй гавьтаан бэ! гэж авдийн. Ёоооё энэ, үг гэж нээрээ, үнэхээр хүчтэй. Тэгж хэлэнгүүт нүүр улайгаа л ганцxан пок гээ л тавцан дээрээ үсэрж гараад порхоодны хөндий рүү гүйн орлоо. Сэлэм хайн ор дэвсгэр шүүгээ мүүгээ хамаг юмаа онгичов. Байдгүү дээ муу шалны мод чинь. Хаана тавьцын болоо гээ л бодоо сууцан. Тэхдээ ицсийцст уншигчид минь. Ер нь юмыг иш мухаргүй зүгээр нэг хайжаахаар тулгуур дохио гээч юмаар хайвал илүү хурдан олддийм шүү. Би чигсн тулгуур дохио ашиглаа л сэлэм хайсан. Ер нь сэлэм гэж юу билээ, бас би хамгийн сүүлд хэзээ юунд сэлэм ашигласнаа санах гэж оролдов. Хамгийн сүүлд .... гүэ би юунд ашигласийм бэ ицссийцсст? Тэгээ бүр цөхрөнгөө бараад гартаа барьжээсэн бүх юмаа санахыг хичээлээ.... хатсан талх, шатны бариул, лонх.. тэгээ л эрүүгээ илжээсэн, толгойгоо маажсан, юу...нөгөө хэхэ тэр мэр... гээ л хөөрхөн хөөрхөн юмнууд зөндөө барьжээжээ ер нь вол. Тэгтэл сэлэмний иш л бариагүй байхын. Тэгсэн дураак чинь ерөөсөө сэлэмгүй байлээшд би. Хэ! энд ч бас ямар ч сэлэм байхгүй. Яахаа мэдкүү гуйвж, толгой маналзна. "Ингээд өнгөрлөө гэжжүү, тэр муу үзээрийн новош! Миний хамаг цэргүүдийг эзэмдэж, намайг ч бас эзэмдэх гэнэ дээ. Хаа очиж ховсонд нь оркуу юм даа би. Багын ираакц удаантайн л ач..." Гэхчлэнгийн бодол толгойд орж гараа л байжээсэн нэг мэдсэн унтчиж....

to be continued, би лавтайяа эргэн ирж үргэлжлүүлнээ

2009-06-26 16:18:43

Манайд хонохуу

За халуун, шарталттай сайхан пүрэв гаригын мэнд. Гариг гэхээр нөгөө сансарт байдаг гариг санаанд ороод байдаг байж билээ нэг хэсэг. за тэр ч яахуу юу бичээд маналзуулаад явчий даа өнөөдөр. Сэдэвгүй сэргэр гэхээр болжээ намайг. Гэхдээ мөөм биш сэргэр гэхээр надаа зохихгүйм байнаа. Харин энэ блогын нөгөө нэг сонин гар байдышд Артагаа ч билүү. Тэрийг бол ямар ч эрхтэнтэй адилхан гэчүүл яааг адилхан л харагдаад байдын байлээ.

Таануус нээрээ тэлвийзорт ярилцлага өгж үзсүү. Би өгжвилээ дээр үед. Тортой юм барьцан өлөв долов гэээл ажлын цагаар даргадаа тийм тийм ажил амжуулаал гээл утсаар мултарцан урт цагааны тэрүүгээр алхаж өгжээсийн. Байхгүй тэгсэн гэээээнт түц-ний цаанаас камэр барьсэн хүн гарч ирсэнээ чиглүүлэээл нүүрлүү. Хажуунаас нүдний шилтэй өндөр бүдүүн хар залуу гадил маягын микорпоон барьцан амруу нөгөөхөө хийчгээд байгаамуу хаашааан дайраал. Би микропоон гэхээр л Артаг бид 2-ын бие шиг нарийхан иштэй том бөөрөнхий юм байдаг гэж бодсон үгүү л юмбилээ.

Тэгсэнээ танайд хоний гэж наадын. Би тэг гээл дагуулаад явхын гэнэ. ажлаа тасалж явжэээж аан. Гүү чдакуу тэгээ юугэж гээл өнгөрсөн чинь камэраараа хойноос дагаал би нээх сонин тарган юм бандагнаал тортой юмаа савлаал түргэн түргэн алхаал ичиж үхэх шахсан. Шууд хэвлэлийн хүчирхийлэл байхгүй юу. Энэ сэтгүүлчид бас бодмоор байгаан. Анхны дугаар хэн ч танайд хоний нэвтрүүлэг мэдкүү ямар нэг гошин шог нэвтрүүлэг намайг алжээн даа гэж л бодсон. За мэддэг байсан ч би тэгээд гэртээ хонуулхын гэнэ. шар нохой сарампай гэр 2-оосоо ичдийн байгаааздээ эрүүл хүн л бол.

За хонууллаа гэж бодий. Хүмүүс энэ өрөө хүүхдийх, энэ нь зочных, энэ бурхных гээл танилцуулдаг тэхэд би яахав дээрээ цонхтой дугуй байшин гэж мэгэх л байх. Тэгээд ч хашааны буланд байгаа жорлонд л нэг аваачаад энд би сарьдын гэхийн биздээ ёооё онигоо зүгээр. За тэгээл энэ манай эхнэр, энэ хүүхэд энээ тэрээ гээл хүмүүс тэгдэг. тэхэд би нөгөө шар нохойруугаа зааснаа энэ нохой гэх нь байшд. Ядхад манайх гэж болкуу хэнийхчийн манай гашаанд л зүгээр байгаад байгаам чинь. Ёооё тэгэнгүүт нөгөө тэнэг шар нохой нь идэх юм өхгэжээн гэж бодонгуутаа сүүлээ хөдөлгөөд нүүрлүү ширтэж этр. Өлөн гар дандаа тэгдийн. Онигоо болхын байна л даа. За орой ямар хоол хийхүү би хийлций гээл нөгөө хөтлөгч хэлэнгүүт хоол хийхгүй эээ дэглэм барьжаагаа гэж мэгцэн. Ямар хоолны материал байхгүй гэлтэй бишдээ.

Тэгээл оройжин дуугүй суухын байна л дааа. Тэгсэн за би мишокоо дэвсээд унтаад өгнөө гэж мэгэнгүүт хүмүүс гүү энд ор засцан энээ тэрээ гэээл тэгдийшд. Би тэхэд яахуу оператор чинь хариад хончиж болхуу манайд 3 хүн арай л багтахгүйм байна. Угаасаа ор мор байхгүй болхоор ийм хогийн юм яриад суужааах нь байшд. Тэгээл танайд хоноё нэвтрүүлэг нээх урт гардаг байхад манайх бол 10 минут үсрээл гараал дуусхын байна л даа. Онигоо зүгэээр яаж ч бодсон дахиж гуйсан ч хонуулахгүй гэж шийдээд байгаан.

нээрээ тэр нэвтрүүлэг дэээр би 3-ааад сэкүүнд гардын. Тэгсэн гудмаар явхаар тэлвийзорын истаар болцым шиг санагдаал сэтгэл нэг л өег. Хүүхдүүд надруу хараал шивнэлдээл "нөгөө тийвийгээр гардаг бандгар байна" гэж мэгээд ч байгаам шиг, хөөрхөн охин ирээд утасны дугаараа өгчих гэхгээд ч байгаам шиг, хэн нэг нь ирээд гарын үсэг зуруулах гээд ч байгаам шиг нэг л гоё хэд хоног явж билээ.

2. Дайсны гавьтаан

2-р бүлэг
Шийвгаа шүдэт эр яг миний дээрээс тонгойцон шүдээ хавирч, өрөөсөн гараа авдран дээр тавин хуруугаараа тог, тог тоншиж байлаа.. Цочин ухасxийтэл орныхоо дээрх шүүгээг мөргөв. Муухай зүүд вэ. Олзолж авсан хөлгийг өөрийнхөө хөлгийн бөөрнөөс уяцан чинь давалгааны аясаар тог тог хийн мөргөлдөөд байгаа юм санж. Гэхдээ нэг л сэтгэл түгшээд байх чинь. Үүр цайх арай болоогүй байна. Тэр дороо л аялалын зорилго маань санаанд харван орж, өөрийн эрхгүй сэтгэл эмтэрлээ. Хэсэг хэвтэж байгаад үүр цайхын алдад гэгээвчээр харвал хөлгийн харуул цамхаг дээрээ харагдсангүй. Яаран дээшээ гарч цамхаг руу авирлаа. Тэр алга. Неримо! гэж би түүнийг дуудан хашгирав. Шатаар яаравчлан бууж хөлгийн тавцанг нэгжив. Цэргүүдийн унтлагын танхим, гал тогоо, фитнэсийн өрөө, душ, сагсан бөмбөгийн заал, хөгжмийн бэлтгэлийн өрөө, дууны студиэр ч хайлаа. Тэр хаа ч алга. Гагцxүү цэргүүд маань л танхим даяараа өөр өөр өнгөөр хурхиралдан унтацгаах аж. Түгшүүр зарлалгүй тун болохгүй. Гэж бодоо л өрөө рүү гээ ухасxийж ноотбүүкээ асаан түгшүүр гэсэн файлыг нээж зарлах гэдэг товчин дээр еэс гэж дарлаа. Тэр дороо буугаа авах гэсэн боловч за эргэж ирээд авсан ч яахуу гэсэн бодол төрөн толинд харж үсээ самначаад гарав.
Хөлөг дүүрэн дохио хангинаж тун ч удалгүй тавцан дээгүүр хөлөө чирэн алхалах чимээ гарч эхэллээ. Хүмүүсийн нойр сэргээгүй байх нь гэж бодонгоо тавцан руу 3 харайн гарч хөмсгөө өргөөд л "цэргүүдээ.. " гэх гэсэн чинь манайхан гэж унжийсан юмнууд, зарим нь уван цуван алхалдан, зарим нь мөрөө байдгаар нь унжуулаад, таазаа урагш нь болгоод зогсч байна. Салхины аясаар ганхаа л... Царай руу нь харсан чинь бүгдээрээ унтжээдэг байгаа. -Хүе таанр чинь амьд байнуу исүүл... гээ хэлэхийн завдалгүй ардаас: -наадуул чинь миний ховсонд орцон байгаам л даа гэсэн эмэгтэй хүний дуу гарлаа... Би арагшаа ч харж чадкуу хөшцөн гээ л бод. Түй чоорт! Гар буугаа авах минь яаваа гэж бодонгоо нүдээрээ зэвсэг болчмоор юм хайлаа. Тэгтэл зүүн хөлийн доор нэг гялалзсан юм гэвтжээн. За энэ ч хэрэггүй дээ гээ л цаашаа хайсан чинь баруун хөлийн доор нэг сэлэм гэвтжээдэг байгаа. Би ч дотроо: -би зэвсэг болчмоор юм хайж байгаагаас биш зэвсэг хайгаагүй билээ, тэгээд ч энэ чинь эмэгтэй хүн.. гэж бодоо л тэрийг бас орхичоод цаашаа нүдээ бэлчээлээ. Гэтэл надаас мээтр гарангийн зайтай нэг өрөөсөн гутал гэвтжээн. Төмөр тахтай, зузаан ширэн гутал. -Аан, түрүүний гавьтааны гутал тулалдааны үеэр тайлагдцан байх нь... гэж бодохтой зэрэгцээд түүний муухай хар шүднүүд дахин нүдний өмнө харагдах шиг болов. Харин хажууд нь миний гар бууны бүрээн ам байжийншүү. Шүднүүдийг бодлоосоо авч хаяад төлөвлөгөө боловсрууллаа: "-За энэ бүрээн амыг би яаж түүний эсрэг ашиглахав. Миний бүх дайчдыг ховсдцон байхыг бодвол нэлээн муухай хүчирхэг дайсан байж таараа. Гавьтаан Артгаа, аан гэжий! чи бол юм юм үзсэн хашир хүн. Түүний нүд рүү харж болкуугээ мэджаагааз дээ. Харвал чи эднүүстэй л адилхан ингээд тааз нь урагшаа болцон зогсжаах нь байшдээ. За гавьтаан минь урагшаа, эрлийнхээ үзүүрийг ч олоогүй яваа шүү чи" гэж дотроо бодонгуут улаан палаажтай хайртай хүүхэн минь нүдэнд харагдах шиг болоод, хүч оронгуут урагшаа ганцxан ухасгээд бүрээн амыг шүүрэн авч, 180 гараадас эргүүтээ 4 алхаа л нөгөөх дайсны хажууд очоод чихэн дээр нь бүрээгээ нааж " дааааанннннн!!!" гээ л байдаг тэнхээгээрээ хашгирлаа. Миний өөрийн хамаг бие салганан чичирч, цэргүүд хуйгаараа хийсэн тавцангийн хашлага налан унаж, орчноор нэг тоос босов. Хэтэрхий өндөр дэцибаалын дуу гаргасан байшүү. Ховсдогч ч одоо өнгөрөө биз гэж боджээтэл тоос ч буулаа, тоос буухтай зэрэгцээд түүний царай харагдлаа, царай нь харагдахтай зэрэгцээд тэр хэлжээнээ: -Та юм хэлснүү гүй юу?...
.

2009-06-23 19:09:56

1. Усан порхоодны гавьтаан

1.
Усан порхоодны гавьтаан болцон байсий шд ви. Улаан царайтай, цагаан хуузтай, гаанс зууцан энтэр. Томоотой сайхан гавьтаан болжээ. Ясны л гавьтаан хүний шинжтэй харагджээн. Тэгээ сайхан далай ширтээ зогсжээтэл хөлийн хажууд нэг юм пад хийтэл унав. Гайхаа харсан чинь бөөркий том хар тугалга байхын. Тэгсэн чинь л энд тэндгүй пад пад пад гээд тийм тугалганууд унаад эхэлсээ. Юу вээ гээ л тэгсэн чинь нэг эрээн цамцтай хашир догь усан цэрэг гүйж ирж ёслоод "гавьтаанаа манай онгоц руу дээрэмчдийн порхоод довтлоод уналаа, та арагшаанаа хар даа" гэж авжийн. Тэгсэн би нөгөөхий чинь загнаад. "Чи цэрэг хүн байж яаж илтгэжийнаа ай" гэнгүүт нөгөөх чинь тапхийтэл ёслонгуутаа "Нөхөр гавьтаанд. Манай порхоодыг эзлэн авахаар далайн дээрэмчид дайрч байгааг мэдэгдье. Илтгэсэн илгээлтийн эзэн Жээк Испаароо" гэлээ. Эргээ харсан маангар том хар заваарсан нялцгай юмнуууд наалдцан бяцxаан хөлөг онгоц байжийн. Хар далбаа малбаатай. Далбаа нь салхинд хийсэнгүүт нөгөө хөлөг онгоц нь дагаж хийсчкээдээдэг. Тэр далбаан дээр нь нэг мандрийний зураг, доор нь халбага сэрээ зөрцөн ч байжаах шиг. Түрүүн тэднүүс л их буугараа буудаадээсийн байлээ л дээ. Пүн пүн гээд. Тэгээд сум нь тэр унаадаагаа баримлын шавар юмнуудним байна л даа. Тэгэнгүүт нь би "хөөе таанр чинь яасан сонийм бэ, ярий, тохирий энэ чинь. Юу хүсээд байгаан" гэж орилоод. Тэгэнгүүт тэднүүс буудхаа болиод тэдний гавьтаан нь долоовор хуруугаараа намайг наашир наашир гээд дууддийн. Очоо л "ай, юу вээ, яасан хөгшөө" гээ л шивэнсиймаа би. Тэгсэн нөгөөх чинь амандаа нэг юм бувтнаад, тэгэнгүүт би ай юүгнээ гээ ойртсон чинь харин шууд багалзуурддаг байшд намайг. Би ч хөөе чи чинь гавьтаануудын уулзалтыг яажийнаа чи гээ л мууухай орилсон. Мань эр ч би дээрэмчин хүн, намайг ойлго, намайг тайван байлгаад өг, би бол дээрэмчин байна" гээ л. Нээх муухай хар хар шүдтэй, шийвгааны үр шиг...Тэгэнгүүт нь шууд бүснээсээ махир буугаа гаргаж ирээ л шанаанд тулгах гэсэн чинь ам нь бүрээ шиг юм болхоор тээглэчээд бүснээс гардгүй дураак чинь. Тэр намайг багалзуурдаж алах гээд, би буугаа сугалах гээд бөөн юм болсоо. Тэгж тэгж тэр уртлых нь бүрээ шиг дэлбэгэр юм мултарч унангуут буугаа суга татаж гаргаж ирээ л тасxийтэл шанаанд тулгачий гэсэн чинь сандарснаасаа болоод бас алдаад унагачвоо. Порхоодны нойтон шалан дээр унасан гавьтаан хүний гар буу гэдэг чинь сум шиг шунгинаа л алголжаагаам чинь. Тэгэнгүүт л за ингээд энэ муу шийвгааны үр шиг хар шүдтэй амьтны гарт үрэгддийм байж гэж бодогдоо л явцан. Гээд бодонгуут гавьтаан хүний гар гэдэг чинь бяр ордийм байлээ дээ харин ч нэг. Шууд нэг элэгдээ л намайг багалзуурдсан гар нь сулрангуут эрүү рүү нь өлгөө л цохьцон. Тэгээ л нөгөө хар шүдтий чинь агаарт хийсээ л хойшоогоо годройтоод унахын байх гэсэн чинь миний гар зүгээр л эрүүнд нь наалдчаг байшд. Салдаг ч гүй нийлдэг ч гүй. Тэгээ нөгөөхий чинь гар нь ахиж чангараад бүр аймар багалзуурдаад. Багалзуурдуулцан, нэг гараа наацан, за би ч өнгөрлөө л гэж бодсон ний нуугүй ярихад. Ингээ л үлдсэн нэг гараа дассс зангидаж, хоолойгоо чихруулан байж арайхийн "чи ч намайг алах нь дээ," гэж түүнд заналтайгаар хэлж билээ би. Үг гэдэг ер нь баригдах бие, харагдах бараагүй ч хүнийг үнэхээр өөрчилдийм байлээ. Хэрэв тэр үгийг хэлээгүй бол яах ч байсийм билээ. Намайг ердөө тэгж хэлэнгүүт л мань шийвгааны үрэн шүдэт миний хоолойг тавьж, уучлаарай гэж хэлээд бууж өгсөн. Ингээд л тэрийг бууж өгөнгүүт харин би өөрий нь багалзуурдаж алсан даа. Тэгээд ус руу шидэж дараа нь түүний багийнхныг бүгдий нь зогсоож байгаад "гавьтааныхаа араас үсрээд" гэж тушаасан. Юу болсныг ойлгож байгаа биз дэ тээ яахав дээ одоо. Тэгээ л өнгөрөхөөс. Ингээд 2 порхоодтой болсоон би. Сонирхуулахад, тэр муу хогийн шүлс, идсэн хоол, өөр заваан балиар юмнууд нь нь сахалд нь наалдан урсаж эрүүнд тогтсоор байгаад тийм муухай зунгаарсан цавуу шиг юм болцон байсын байлээ л дээ.
Ийнхүү эхний өдрөөсөө л ширүүн юмнуудтай учирч эхлэх нь тэр. Тэр өдөр тэгсгээд өнгөрсөөн хөөрхий. Оройн хоолон дээр бүгдээрээ өдрийн болсон явдлыг ярьж инээх нь инээж, дуулах нь дуулж байлаа. Харин би тэр муу балиарын заваан эрүүнд наасан гараа бодон сэжиг хүрч, хажуугаар нь аялалынхаа зорилгыг бодон сэтгэлээ чилээж байлаа. ...Тэр арал л мөн байх ёстой доо гэж дотроо өөртэйгээ ярьсаар нэг мэдэхэд далай намайг бүүвэйлэн унтууулсан байлаа...

3агасны шөл


Үндэстэн болгон л загасны шөл хийдэг байх даа. Цөлийн арааб, хар маруудаас бусад нь тээ. Манай Хөвсгөл, Сэлэнгийхэн бас хийдийшд. Том том тул бариа л. Одоо ч тул байтугай линоок ч ховор болсон гэсээ, Өнөөдөр нэг өөрийн гэсэн загасны шөл хийчий гэсэн чинь яншуй алга, ногоон сонгино алга. Тэхдээ загас нь вайна, ус нь вайна. Өөр юу хэрэгтэйм бээ сайхан амьдрахад, тийм биз дээ. Тэгээ л шуу төмс арилгаа л эхэлсэн өнөөдөр. Тэгэнгүүтээ эргэж хараа л гуруун лууван шулдлаа л, сап сап хийтэл нимгэн гэрчээ л шууд сав руу гаа хийх болоогүй л дээ гамбанзан дээрээ байжээг одоохондоо. Эхлээд саванд хүйтэн ус хийгээд, хүйтэн усандаа загасаа хийнэ. Загас усанд нь тавьж буян үйлдээд байгаам биш шүү, зүгээр чанаж идэхжаагаан. Тэгээд давсы нь хийгээд буцлангуут нь луувангаа хийж таглаад, за тагалкуу байсан ч яахудээ тэр луувангууд чинь заяа нь гарч зугтаахгүй. Зүгээр хурдан болгожаагаа байхгүй юу. Тэр хооронд төмсөө гэрчээд хийчнэ. Гэрчих хооронд лууван чинь жоохон буцалчна. Төмснөөс удаан болдым чинь тэгжилээг. За төмсөө хийлээ, араас нь сонгино хийнэ. Сонгиноо цагираган хэлбэртэй гэрчхийн шүү. Дараа нь таваглахад истийлтэй харагдуулдын. Тэгээ л давсы нь амсаа л, жоохо хар пээц хийгээ л, лалрын навч бас хийгээ л. Гарахын өмнөхөн яншуй ногоон сонгино 2 хийсэн бол ууг нь алжаахгуу юу, даанч байхгүй хэ, яахудээ ядуу л хүн байгаа виз. Аа нээрээ тэгэнгүүтээ хажууд нь будаа агшаашд нээрээ. Загасны шөлтэй будаа сайхан таарнаа.

За сайхан хооллоорой. Дараа нь яахуу цагаан вино сайхан л даа бас.
Add caption
Ээ энэ шөлнийх нь царайг. Нэг хоёр ногоон юм дотор нь байвал ургаа л явчих байсан байх даа зайлуул.

2009-06-22 23:17:40

ps1: Сэтгэгдлүүдийг энчээнээс хараарай
 
 
~~~~~~~~~~oOo~~~~~~~~~~~
Залхуурку бол энийг унш :D


Сэтгэгдэлүүд:
1. Баяраа | 2009-06-23 00:13:15
Тарвагны боодог нэг хусаач хө, ядаж л хараад сууж байя
2. Юки | 2009-06-23 00:18:41
хахаха, Баяраа балай.

Гоё хоол байноо, манай ахлахын хиийсэн хоол энэ дэээ гсн
Өө, Юки гуай энд суужээдийм бий. Гэрсэнзэд чамайг ирэх нүү гэж зөндөө харлаа. Овоо хүүхэн шүү
4. Баяраа | 2009-06-23 02:11:04
Пү ха ха Юки балай Гэрсэнзэнд бид чамайг хичнээн хүлээв зус минь, овоо авгай юмаа чи
5. Эмбий | 2009-06-23 07:59:55
за хө нэг халбагадаад явчихнаа
6. iin | 2009-06-23 10:18:39
эмтэрхийг нь эзэн рүү нь харуулаад нэг балгалаа,
7. Битмин | 2009-06-23 11:03:15
Дараа нь сайхан пияв уугаал тээ.
Сайхаан.
үнэн галтуурджийнаа
9. freestyle529 | 2009-06-23 12:07:51
танайд орж ирж шүлсээ гоожуулж байгаал гарахиймдаа.
10. loyal_g | 2009-06-23 12:13:27
Хэхэ Лалрын навч хаанаас авах уу
11. Namara | 2009-06-23 17:36:55
Гоё харагдажийноо, хааяа цулгүйдаа бас зүгээр ш тээ,

Энэ чинь л слийл имииж шүү дээ
12. ganaa (зочин) | 2009-06-24 10:37:55
тэр тавагны зүүн дээд буланд байгаа хар өнгөтэй юу вэ?
13. D95D95 | 2009-06-24 15:22:01
nice blog tks
14. Юки | 2009-06-24 20:55:22
Өлссөн хүн шуу хараал цаддийшт... хахаха, маангар сагсуу туслахтай гавитаан нэг байнаа энчаа
15. amanjinka | 2009-06-24 20:59:01
за анд юки хоёрын амар мэндийг эрэээд мордлоо хэ хэ
16. Юки | 2009-06-25 23:41:16
Хүе Ама хаачихнуу? Худлаа шалтаг хайгаадээгаарай, маниусын мэнд энчээнээ бээжээн, энэ хараааа, алголцон гэж хэлчээл араас нь мордсон нэрээр тэнэкжээээш
17. Asur | 2009-06-25 23:45:43
хахаха Юки хайр мэээн юу биччуудаа ай
18. Юки | 2009-06-26 00:08:55
15. amanjinka | 2009-06-24 20:59:01
за анд юки хоёрын амар мэндийг эрэээд мордлоо хэ хэ

ЭНИЙГ ХАРКҮҮҮ ЮУ хайн... ць ць ць
19. amanjinka | 2009-06-26 00:20:19
ӨӨ ОЛООД ИРЛЭЭЭ ШҮҮ АРАААС НЬ ХЭ ХЭ

Намтар судлал

Сайм байцгаана уу хөөрхөн шавь нар минь. Таанртайгаа хөөрхөн багш нь мэндэлжийн. Өнөөдөр энүүгээр дан хөөрхөн хүмүүс хөлхжийн дөө.
За Гамп багшийн түрүүний пүрэвт орсон хичээлээс улбаатай нэгэн танин мэдэхүйн хичээл орьёоо өнөөдөр. Нэг хүний тухай юм.

Өсвөр насны нэгэн залуу байжээ. Хүн нь уул нь лаг гайгүй. Тэр нь ч ер нь хамаагүй л дээ энд, гол нь тэрүүнд чадкуу юм байхгүй болцон, үүнэн онгироо залуу. Саяхан гэнэт илэрсэн энэ авьяасандаа бантаж сандраад яахаа мэдкүү явжаагаад санамсаргүй нэг том хөхтэй хүүхэн аварснаар түүний намтрын нэгэн шинэ хуудас эхэлсэн гэдэг. Тэр хүүхэн нь зугаалгаар ууланд авирчаагаад гэнэт халтираад газрын уруу ойж буугаад унажээснаа нэг ойлтон дээрээ модонд жинснийхээ артлын кармаагаар өлгөгдцөн байгаам. Тэгээ өлгөгдөнгүүтээ доошоогоо жоохон унжаад, унжингуут доороос нь ирвэс гарч ирж идкээд, тэгээд ирвэснээсээ айгаад тийчлэнгүүт өлгөгдсөн мод нь унах гэж ганхаад, ганхжээснаа тэгээд унасан гэжаагаан ер нь вол. Нөгөө хүүхэн газар мод 2-н хооронд гавсруулаад мөчир зөчирт сүлбүүлээд арай үхээгүй тарчилжаахад нь нөгөө ирвэс аа-хаан! гэж гарч ирээд шууд зүүн гараас нь идэж эхлэх байсан байх даа. Хэрэв тэр модтойгоо тэгээд унацан бол. Гэтэл яаг тэгээд дээрээс нь дарж алахжаахад нь гэнэт нэг залуу гарч ирээд аварга том тэр моды нь шүдэнзний мод шиг холоо шидэж, ирвэснийх нь хүзүүг хугалж, нүд мүдий нь бүлтэлж алаад мань хүүхнийг 2 гар дээрээ өргөн гэрт нь хүргэж өгсөн гэдэг. Гэртээ ирчингүүтээ нөгөө хүүхэн чинь тэр өсвөр насны залууг хараад дурласан гэжаагаан за юу. Тэгээд архи пиав миав баахан юм өгж сохтоогоод. Урдуур нь алхаж малхаад, газар юмаа унагачаад тонгой авж маваад солиорж өхсөн гэсээн. Нөгөө өсвөрийн залуу нь ч "би харьмаарийнаа" гэсэн чигсн том хөхтэй тэр хүүхнийг хараад, өгсөн архий нь уугаадээсэн гэдэг. Ингээд тэр 2 оронд ороод...... За энэ хэсгийг алгасций шүү за. Хүүхэд шуухад уншийшд эний чинь аягүол. Тэгээд дараа нь мань хүү анх юм үзжаахдаа хөвгүүдийн гаргадаг занг гаргаж, "одоо би яг харинаа" гээд өндийсөн байгаам. Тэгсэн чинь мань хүүхэн явуулкуу гээд. Бүр өмд бандааший нь хүртэл нууж барьж балиартаад. Тэгэнгүүт тэр залуу шал согтуу гуйвцан явжаагаад хүүхний ишкаавнаас цэнкэр иртүүз олж өмсөө л гарахаар зүтгэсэн байна. Хүүхэн ч "нэртэйгээр нь чи түгүүл наадахныхаа сарпааны нь өмсчих" гээд, мань залуу ч "өмсөнө!" гэж эрсxэн хэлээд өмстөл булчинлаг биеий нь яг сайхан барьж таараад. Тэр нь бүр урдаа sexy lady гэсэн бичигний эхний S үсэгтэй сарпаан. Тэхээр нь тэр хүүхэн, "түгүүл чи энүүгээр биеэ ороочих за!" гээд орныхоо улаан даавууг шидэнгүүт тэр бас "орооно!" гэж шийдэмгий хэлээд шууд мөрөн дээрээ тохоод хаалга зүглэн алхжээ. Алхах тоолонд нь товойж овойх булчинлаг өгзөг, далбаандаа тулаад алдалцан 2 хүчирхэг гар, гараа хаялахдаа 2 тийшээ энэтхэг бүжиг шиг хөдлөх дагз сэлтий нь хараад мань хүүхэн шүүрс алдсан гэдэг. Тэгээд цөхөрч гүйцсэн ганц бие том хөхт бүсгүй нулимсандаа хутгалдан байж, "тэгвэл чи үүнийгээ аваад арил!" гээд нуусан газраасаа улаан бандааший нь гаргаад шидтэл мань эр "өө миний бандааш энд л байсан байшд" гэж амандаа бувтнаад тонгойж авснаа нөгөө иртүүзэн дээрээ давхарлаж өмсөөд хаалганы бариул татсанаа, "за байжий, нойл ороотий" гэнгүүтээ банны өрөө орчоод гарахдаа толинд харсан байгаам. Мэдээж өөдөөс нь согтуу хөгийн л царай харагдаа биз. Эрүү мэрүү нь далийцан энтэр. Мань эр өрөөсөн нүдээ анин өөрийгөө харж харжээснаа "өө энэ үс бүр шалчийцан байшд" гэснээ хүүхний үс ороодог хайчий нь авч уртлыхаа үсийг ороочоо л гараа явж. Яг энэ үед урт чихтэй сэтгүүлч нар түрүүний ослын талаар мэдчээд хүүхний гэрийн гадаа апраадаа бариад хүлээж байжээ. Гэнэт хаалга онгойн ханхар цээжтэй өсвөрийн залуу гараад ирэхээр нь бүгд апраадаа тачигнуулж эхэлж гэнэ дээ. Эмэгтэй хүний иртүүзэн дээр бандаашаа давхарлан өмсөж, уртлыхаа үсийг ороогоод, улаан орны даавуу мөрнөөсөө өлгөсөн мань залуу эхэндээ цочсон боловч яваандаа тайвширч, бүр онгироо зан нь ч хөдлөөд нээх их маадайж ташаагаа тулан хэсэг зогсож баахан зураг даруулжээ. Цээжин дээрх S үсэг нь нөмөрсөн орных нь даавуу салхинд хийсэх тоолонд ил гаран харагдаж байсан гэдэг. Ингээд л маргааш нь түүний тухай сонингоор нэг шуугиж Сүүпрмээн гэсэн гарчигтай мэдээнүүдээр нийгмийг дарж эхэлжээ...
Харин нөгөө том хөхтэй хүүхэн цурхиран уйлсаар тэр чигээрээ нүднийхээ будгийг урсгацан унтжаагаад, манай залуугийн салгахаа мартаад орхисон үсний хайчнаас гарсан галд шатаж үхсэн гэдэг. Манай залуу цаашаа халуураад ууж уужаагаад өглөө нь л гэртээ сэрсэн байгаам чинь.
За энэ хүний намтраас ийм л нэг хэсгий нь архиваа ухаж ухаж оллоо. Дараагийн удаа хэн нэгний намтраас сонирхомоор байвал зүгээр л нэрий нь хэлчээрэй за.

Намтар судлаач Артгаа няслав. Бишээ ёслов.

хагасайн өдрийн амар амгалан эрьяаа

Зиа хагасайн өдрийн амар амгалан эрьяаа. Хайртай олон шавь нарыгаа жоохон дутуу ч хайрлаадийнуу даа гэж сүүлийн үед бодох боллоо. Ухаажиж байна даа би. Ухаан нь ил гараад яааг каактус шиг толгойтой болчлоо би. Түрүүчийн хагасайнд нээрээ, за сайхан хариулы даа энэ чинь, надаар дүүрэн хариулт байхад юугаа хийхэв гээд бэлтгэлийхээ өмд цамц, дал майк энтрээ өмсөөд суусан чинь гаааaaaнц ч асуулт байгаагүй шд. Нээх сонин болцоо. Яг л хоосон хайрцаг бэлгэнд авцан хүн шиг. Дэхдээ яах вээ өнөөдөр ингээ асуулт хараа суужаах догь л байна. Үнэнээ л хэлий, багш нь одоо бандаашнаас өөр хувцасгүү байшүү. Ажлын байран дахь бэлгийн дарамт марамт гэхкүүздээ багшийгаа? Тэр Жижгээ мижгээ? Урд суугаад байдаг өөдөсxөн охин? айн?

За эхлий. Эхлэхээсээ өмнө: Гаампаа мань яг өөрийгөө сойдог морь шиг болчжээ. Хагасайн болсон чинь 2 хөл доороо товшоод тогтохоон байлаа, хариулж намдаахгуу бол.

Эхлээд нь манай Fraank (абагнэлл)
Багшээ тэгүүл арки ууж, тамки датхдаа яаж холч ухаан гаргахуу? гэж асуужээ. Энэ бол амархаан. Архи уужаахдаа бол: ай мөн сайхан уужийнаа, халуураад

Дараа нь ЭНЭРЭЛ асуухдаа: Алсын хараатай, холч хараатай амьдарцгаая мөн үү? гэсэн байхым. Мөн л дөө ууг нь. Тэхдээ чи СББ-д ажилдгүү гүү юүү, ажилдаг бол хойтон очихдоо чиний дайлсан тайгэрт унацан байхыг хүсжийн.

Харин сэргэлэн шавь Жижгээ: би нэг сахалтай охинтой танилцсийн гэснээс "сайхан хүүхэн сахалтай" гэж юуугсэн үгийн? гэжээ. Чи зүсээ хувиргацан тагнуул охинтой танилццан байнаа Жижгээ минь, шөнө унтахад нь дэрэн доор нь гурван өвс хийгээд өглөө хар. Хэрэв эрэгтэй бол тэр 3 өвс гатаад, харин эмэгтэй бол бүр гатхаас гадна хагдраад үйрцэн байх вий.

Дараа нь бас ахиад Жижгээ: Саяхан юм уншаад явж байтал "сайн эхнэр, саарал илжиг 2-г сардаа 1 тоосыг гөвөх" сургаал таарлаа. муу эхнэр болоод саарлаас өөр өнгөтэй илжиг бол яах, тоосгүй болбоос хэрхэх тухай хариулж өгнө үү гэсээн. Хэлж өгөлгүй яахвээ. Ер нь тоосы нь гөвөхөө болиод уджийнаа гадуур. Харин сайхан тоос сорогчоор соруулаад авчдаг болсон. Муу эхнэрийг бол сайжруулжаагаад, а саарлаас өөр илжигийг бол саарлаар буджаагаа л тоосы нь соруулна да. Ерөөсөө тоосгүй бол яахав дээ чи өөрөө л ойр ойрхон тоосы нь соруулдаг гэсэн үг.

За манай багаш Юки асуужээ:
Гамп багш яагаад
Гар нь үргэлж гөхөрдөг вэ?
Артаг багш яагаад
Архитай коффе асгасан бэ?
Яагаад яагаад Яаа гааад вээ?
Хариульяа:
Данхар толгойтой Гамп багший чинь гар
Дандаа чинрээл болцон явжээдэг даа
Хэрвээ тэр үгүй гэж гүрийгээд байвал
Хөхөөгийн бөгсийг л барьсан байж таарна даа.

Артаг багш нь харин
Андуурсан явдал гарсаа
Архий нь уугаад дараа нь
Нөгөөхөөр нь даруулах байж
Адгуу зангаас болоод
Нийлүүлээд зайлцан тал бий
Амсах гэтэл харин
Аймшгийн муухай санагдаад
Асгаж орхисон билээ
Ийгээд вэ ийгээд вэ ий гээд вэ

Дараа нь хашир шавь Frisка: Гамп яагаад гэнэт ийм их юм асуугаад байна? гэжээ. Хариулах нь: Хүн бүр янз янзаар агсан тавьдаг шүү дээ. Уйлна уурлана дуулна инээнэ. Харин манай Гамп багш асуулт тавьж л агсан тавьдийм даа.

Удаад нь Friska ахиад: яагаад намайг чаатнаас банндчуу? гэхээр нь Чаатнаас банндкуу тэгээд баннаас чаатлахым болжийнуу гээ хариулцаа.

Имэгтэй шавь Ицмэ: Гамп заваарсан юм чинь бөөлжсөө ухаал суудымуу? Гэжээ. Хүшшш... тийшдээ чи яаж мэдсий? гээд асуултаар хариулав.

За Муур багш: Сагсан бөмбөгчид тэгээд байхад хөл бөмбөгчид тэгээд яагаад болдгүйн Гампаа? За хариульяаа..... Өө энэ асуултын тэмдэгээр төөрүүлчиж. Энэ чинь асуулт биш байна, Гамптай хэрэлджээсэн байна. Хэрүүл 2 тийшээ!

Зиа ингээд дуусаа. Гаампын тэр нэг баахан асуулт харин бөөн хариулттай болсон байлээ дээ. Бичлэгээсээ уншууштай коомэнтүүдыг харсан шүү. Сайхан байлаа.
Нэгдэх өдөр уулзацгаая.
Сайхан зантай багш Артгаа ёслов.

Яагаад?

Зиа нэг яралзтал блог бичий. Маргааш нь ажил амрах, шоудах сайхан өдрийн мэнд.

Сонин юм их байхымаа.

Яагаад Сүүпэрмээн өмднийхөө гадуур бандаашаа өмсчөөд байхад хэн ч шоолохгүй бүүр бахархаад байдаг юм бол.

Яагаад Доналд галуу байнга өмдгүй явдаг байж норхоороо цамцаараа бөгсөө халхлаад байдын бол.

Яагаад үхтэрээ зажилж идээд байхад бөөлжих үед бүтэн банш гараад байдын бол. Гэдсэнд ороод нийлнэ гэж байдагүй байлтай.

Яагаад оройжин өлсөж үхгэж хоночоод өглөө босхоор өлсөхөө байчдын бол. Ууг нь шөнөдөө тураад үхмээрийн.

Яагаад онгоцыг хар хайрцаг шиг бөх бат хийж болдогүй юм бэ.

Яагаад монголын улс төрчид ингэж хурдан баяжаад байдгыг бүгд мэддэг байж тоодогүй дахин сонгоод байдын.

Яагаад хөлбөмбөгчид дийлэхгүйгээ, торгуулахаа мэдсээр байж шүүгчийнхээ өөдөөс хэрэлдээд байдын бол.

Яагаад охидууд сормуусаа будахдаа амаа ангайдын

Яагаад R^B кипок дууны клипүүд охидыг мөнгө машин шигээ боддог байхад охид их дуртай байдын

Яагаад таануус блог уншдын.

хагассайны асуултууд шүү. Одоо бид биш таануус хагас сайны хариулт хийнэ шүү.

холч ухаан

Хүүхдүүддээ нэгдүгээр өдрийн мэнд!!! Өнөөдөр таа нартаа амьдралд тустай сайхан хичээл орохоор шийдлээ. Хүн амьдралаа зохицуулкуугээр, ухаан гаргаж суркуугээр ер нь яаж ямар балдуушныхаа бийзнэсээ ярихав дээ. Хээ цэс, үхсэн бааас!!! Өө уучлаарай хүүхдүүдээ. Хүн ийм муухай харааж болдгүүм шүү л гэж үзүүлжаагаан шүү. За ингээд холын бодол гэж юу болох тухайд хэдүүлээ хэсэг зуур үзээд алды даа. Хайртай шүү. Хавий хайртай.

эпизод 1
Хүн ер нь холч ухаантай байх ёстойм байгаан. Ямар ч мэдээлэл, мэдээ ирсэн шууд холч ухаанаар ухаж ойлгожаах жишээтэй. Ухаан нь одоо, уржнан намар сонин хараа суужээлаа л даа би. Гэтэл "өдөр бүр өндөг өгдөг эм тахиа зарна. Утас: .... " гэсэн зар байхыг харав. Уншингуут л ухаанд "жилийн дараа 366 тахиа ... " гэсэн бодол зурсxийн орж ирж билээ. Тэгэнгүүт "тэгжээтэл заримаас нь бас өндөглөнө дөө" гэсэн нэмэлт бодол харваад геомээтр прогрэссийнхоо номыг нэг их хайж билээ. Энэ бол холч ухаан.

эпизод 2
Гэхдээ бүхэл бүтэн холч ухааны тухай ярихжээж нэг муу тахиагаар жишээ авсанд уншигч авгай нар минь өршөөгөөрэй. Соёлтой байнуу ви. За соёлоо ч хат, бүгдий нь хамруулж авгай энтэр гээд энэ ёозгүү л үг байшд.
Одоо арай томхон юмаар жишээлий л даа тэр холч ухааныг. Дээхнэ манай нэг найз нэг 8 дэгдээхэй ширхгий нь 50 мөнгөөр авч билээ. Үүнийг сонссон би хоромхон зуур: " таван наймын дөч... дөрүүн төгрөг, нэг хил элсэн саахар... гэж боджээлаа. Гэхдээ жоохон байж дээ. Хэрэв одоо байсан бол: "8 дэгдээхэй, 5 сарын дараа өндөглөж эхэлнэ, наймыг үржих нь 365 тинцүү 2920... болкооноос унаж үхэх аруу, гишгэгдэж үхэх аруу, хайруулын тавганд шарагдах аруу гээ бодоход 2890 тахиа... гүэ ингэхэд тэр 8-н хэд нь эр хэд нь эм юм болоо үзий байз.... гү яаж үздийм болоо... шараа юм бээ" гэж бодох байсан нь лавтай. Юу вээ энэ жишээ улам жижгэрцэн явжаах чинь.

эпизод 3
За жишээ томруулах бол яахуу хэзээ ч амжина. Холч ухаан гэж юу болохыг эхлээд ярий. Холч ухаан муутай хүнийг монголчууд "тулга тойрсон бодолтой" гэж ярьдаг. Орчин үед бол: "чи ер нь пилээтэг орчмын юм л бодхымаа" гэж нэгнээ зэмлэж болох нь вайна. Яг сайхан даалгуураа хийх гэтэл дэвтэр пилээтэгний хажууд очцон байвал тэгээ л будаа, орхи. Хоол хийчээд гоструултай хоолоо бушуухан пилээтэгнээсээ холдуулкуу вол идхийн тухай бодохын ч хэрэггүй. Гоструулаа авахдаа чигсн худлаа өөр юм боджаагаа дүр үзүүлж гэнэдүүлж шүүрэх хэрэгтэй, өөрийгөө шалзалчив. Тэгээ яахуу ер нь вол юм бодуул холы юм л бодохнээшд. Хамаатнаа саналаа гэхэд холын хамаатнаа л санах, дэлгүүр орлоо гэхэд өрөөстэй барааны хамгийн цаатлыхы нь авах. Тэгээ л холын зайн гүйлтээр хичээллэж, зааланд дандаа гурваас шидэж, хол очиж хуцаа гэж хүнтэй хэрэлдэж, найранд бол холоос гүйдэлтэй амраг минь гэж дуулж, караокэд бол холын тэнгэр аав гэдэг дуу захиалж... холын харааны шил зүүх нь байнаа.

эпизод 4
Одоо жишээгээ авьяа. Дөрүүн настайдаа шумууланд гатгуулсиймаа муухай. Гатгачаа л нисчэнгүүт: " за энэ шумуул над дээр ирэхийн өмнө юун дээр суусан бол, цус руу нян оруулчаагүй байгаа даа, нян оруулдгуумаа гэхэд энэ жижиг нүх нь идэлчих вий дээ, идээлсний нь мэдкүү явжаагаад сээвс болчих вий дээ, сээвс болкжаагаагий нь мэдкү тэнэжаагаад хүнгүй газар ухаан алдаад ойчих вий дээ, хүн олкуу тэгээд тэндээ нас барчуул яанаа би, за юу чигсн нэг маажчий..." гэж бодож билээ. (Жишээ яагаад улам жижкэн болоодээнаа)

Холч ухаан гэжж.

Бизнесийн санаанууд

Зүгээр шал дэмий юм хум бичиж маазарцгааж байхаар хэдүүлээ нийлж бизнэс хийвэл ямрав. Бие биедээ хэрэгтэй тустай. Монголчууд нийлвэл хийж чадийшд. тэгээл тэрбумтан болуул хэдүүлээ эргээл маазарч өхгүү юу тээ.

Нэгэнт бизнэс бичих гэж байгаам чинь госчоом өмсөж зангиагаа зүүж байгаад сүртэй бичий шүү. Ажил хэрэгч байна шүү бүгдээрээ. Бизнэс бол гэр бүлдээ, үр хүүхэддээ оруулж буй бидний хөрөнгө оруулалт шүү дээ. Бидний баталгаатай эрсдэлгүй амьдарлын эхлэл. Тиймээс бид бизнэс хрийх нь тун чухал билээ. Нээг ч төгрөггүй мань мэт шиг хүмүүс бизнэсийхээ эхний гарааг маш мсайн хийх хэрэгтэймуу гэж. Гол нь санаа гаргах нь маш чухал. санаа гаргана гэхээр муу санаалаад байна байна гэсэн үг бишшүү. мөнгө олох идяа гээд байгаан. Зиа ингээд бизнэс санаануудаа бичий.

Оогт мөнгөгүй болхоор гадагшаа гарах хэрэгтэй гэртээ сууж байгаа бизнэс хийнэ гэж ямар элэнцэг нь байхав дээ. Автуусанд эцсийн буудлаас сууаад урьдчилан бэлтгэсэн нэг жижиг эмэгтэй хүний цүнх хүзүүндээ зүүгээд, мааск нүүрэндээ зүүгээд 5000 цаас задлуулаад гартаа тэнийлгэж атгаад ороод явчих. За тэгээд дунд хаалганаас хойшоогоо кондууктар мэт аашлан мөнгийг нь хураах хэрэгтэй. Учир нь эхний хаалганаас жинхэнэ кондууктар мөнгө хурааж байгаа тул давхардана. Шуналтаж урдаас хураавал баригдах аюултайг биеэрээ мэдэрсэн хүн. Дараагын буудал дээр шууд буух хэрэгтэй тэхгүй бол энэ хүрхэд автуусны жинхэнэ кондууктар чиний анхны мөнгө хураасан хүн дээр ирэн бөөн асуудал үүсэж эхэлнэ гэсэн үг шүү дээ. Эндээс өнөөгийн автуус 300 болсон үед хөнгөхөөн арав гаруй цаас тоншино. Автуусны эцсийн буудлаа сольж байхгүй бол нэг газраа олон давтуул бас л аюултай.

Бас нэг арга дээрхтэй ойролцоо мэт боловч ашиг орлого хамаагүй их. Шөнийн диско баруудаар яв. Цагаан цамц бирүүкэн өмд өмсөөл ажиглана. Зөөгч халамцуу хүн дээр тооцоо аваачиж гөөл эргэнгүүт давхиж очоод за тооцоогоо одоо хийчэхүү гээрээ. Тооцоо хийнэ гэдэг өс хонзон авна гэсэн утганаас шаал өөрөөр хэрэглэгдэж байгааг диско бар-ид ганц орсон хүн ойлгохоор байна уу. Яагаад диско бар гэхээр ирстраан, капэ эднүүс болхоор гэрэл ихтэй, маск зүүсэн үйлчлэгч байдагүй болхоор нүүр нүүрээ харж тулна бас тээкэн дээр байгаа бармэн эднүүс нь бүх ширээг ажиглаж байдаг байх нь. Тэгээл азаартах нь байна шүү дээ. Диско бар бүдэг гэрэлтэй, үйлчлүүлэгч согтуу, хүмүүс бүжиглэж байхад бүх ширээг бармэн зөөгч эднүүс нь ажиглаж чадахгүй шүү дээ. Эндээс нэг ширээнээс дор хаяж 20 цаас нулина шүү дээ.

Бас нэг санаа байна. Хүүхдийн парк ажилдаг байхад тэрний мангасын амтай гулгууран дээр 50 төгрөгний билэт таслаад зогсчихдог байсын. Нэг цэнхэр хантааз олж өмсөөл хажуудаа нэг шаар өлгчөөл а4 цаасан дээр билет 50 төгрөг гэж томоор палмаастраар бичээл наачина. Өөө муусайн нусаа гоожуулсан бацаанууд үнэгүй гэж мэдкүүшд билетээ аваал гулгаад байна шүү дээ. Аав ээжээсээ авсан хүүхдийн баярын мөнгөнүүдээ барь ирээл өгнө шүү дээ. анхаарах зүйл нь ийш тийшээ сайн харж байхгүй бол хүүхдийн паркын жинхэнэ ажилдаг хүн ирэх вий. Бас сайн хараад мэддэг байхгүй бол таны бизнэсийг булаахаар өөр нэг этгээд хүүхдийн паркын ажилтан мэтээр ирээд таны оронд билэт таслаад зогсох вий дээ. Энд удаан зогсож байж хэдэн цаастай болно л даа. Бацаануудтай ажиллах болхоор эрсдэл харьцангүй бага ядаж барьж аваад зодчихгүй шүү дээ.

Гаднаа камэргүй том барилгын үүдэнд зогсож байгаа машинуудаас зогсоолын хураамж авч болхын. Өөртөө итгэлтэй байх нь чухал. Энд нусаа гоожуулсан бацаан, согтуу үйлчлүүлэгч нартай харьцахгүй. Бүгд эрүүл хүмүүс бүүр машинтай гээд бодхоор нэлээд гайгүй гарууд байна. Тэднүүс ихэвчлэн нэрэлхүү цээж баян өвчтэй байдаг занг нь ашиглах хэрэгтэй. тэднээс зогсоолын хураамж 200 төгрөг гэхэд үгүй гэх хүн гарахгүй дээ. Анхаарах зүйл тэр барилгын эрсээпшн юмуу жижүүр харах вий. Бас тэнд удаан ажилласан, эсвэл тэндхийн эзэн маягын улсаас зогсоолын хураамж оогт авж болохгүй. Тэгүүл алуулна шүү базарваань цагдааруу явдийм байлээ шүү.

За бүгдээрээ хамтарч бизнэс хийе өөрсдийн санаануудаа хуваалцаарай. Барбагш ХХК байгуулаад ажаилаад явж болышдээ. Аягүү гоё амьдары шүү хэдүүлээ. Амжилт залуусаа

Бас нэг хуваарийн бус бичлэг хийчвоо

Юүүүү ч мидкүү нэг хүн арайхийж болоог нээсийн дээр үед. Бараг 2 жил болохнээшд одоо. Би өөрийгөө ярьжийнаа аа. Цаг хугацаа харвасан сум шиг байшд. За сумаа ч гат, зөндөө олон юм боллоо дог тэрнээс хойш. Цаг яваад өхгүү тамалжээсэн ч үе бий. За тэр яахуу тэгээд воордпрээс дээр нэг блогшүү юм нээчингүүтээ хүн дуурайж блогспот руу нүүж энтэр. Яахжээсийн бөө мэд. Банжигийн тухай сураг ч байхгүй, дуулаачгүй явжээлаа. Анхны хэдэн бичлэгт 7 хоногтоо ганц коомэнт орсон байвал баярлаж уншаа л. Блогмн энтэр гэж байдгийг сүүлд л мэдсэн байх. Тэгжээтэр энэ багштайгаа таардий. Багшийгаа ярьжийнаа одоо. Чадкуйлээж гэсэн ганц үг эхлээд харсы нэг газар явжаагаад. Уаа энэ хэнбээ гэсэн чинь аа блогмний атмаанаа наадах чинь гэж хэнч вилээ хэлсий. За тийм байдийм байж гээ явжээсэн чинь яг бичлэгтэй нь тааралддаг байхгүй юу. Базарвааниа... тэр үгийн сонголт, утгын шилжилтийх нь галзууг! Давж үсэрснэ, буцаж сууна, тэгснээ бултана, булгина... чухам гаднаас нь харахад сөөм хэрийн зузаантай, байдаг л нэг бичлэг. Аа уншаад эхлэхэд ааль хэдийн тэнгэр газар, хүн амьтан, будаг шунх, аяга таваг, салют, пиав, хашаа хороо, үс гэзэг, бүдүүн нарийн, өр шир, өглөг авлага.... юу юу ч болдийн мидкүү нэг л мэдэхэд дуусцан... нээх л хурдан гяалс дуусцан л байдийн. Тэгээ л дараагийн бичлэгий нь хүлээгээд суучдаг байв даа.
Мэдрэмжийн нэлээн дээшээ цойлцон хэмжээсд амьдардаг хүндээ миний тэр багшшш. Юки гэдийн. Наахан талдаа бол хөнгөхөөн маневртай, маазарч мурисан л хүн. Хүний санаа ч гүй юмыг нүд анивчxын хооронд л бодоод олчно. Аа цаашихнаа анализ хийгээд үзүүл ихэмсэг, эрхэмсэг нэгэн хатагтай байдийм даа. Шүтдийшүү авьяс билгий тань.
Зиа зиа өөрөө уншуул уур нь хүрэхээр юм болчлоо, жоохон хөөрсөн чигсн өөрийгөө нэлээн дарж бичсий шүү, соорий багшээ.
Төрсөн өдрий мэнд хүргий!!! УРА!

Навс шоудьяааа!!!

Сайм бээцгаануу сайхан зантай охид, саваагүй зантай хөвгүүд минь. Ажлын шинэ долооног сэргэлэн эхэлжийнүү?

Юуны түрүүнд блогчин 35 андын талаарх бидний бодол бол: мөдхөн (магадгүй өнөөдөр) мань тоголсиймаа гээд гараад ирнээ гэж хүлээсээр байгаа болохоор юу юугүй эмгэнэн гашуудаагүй л байна. Ингэх ямар шалтгаан үндэслэл, бөх зүрх бүдүүн онжиго байгааг асуусан хүний тоо 100 хүрүүл хариулж томоохон бичлэг хийнээ. 2 тэмээтэээээ... гэжаагаа л.

За өнөөдрийн хувьд бол хичээлээ сайхан заачнаа. Шоуны тухай, яагаад шоудаад байгаа тухай, шоуны сайхан нь хаанаа, муухай нь хаанаа байгааг илчилнээ.
За эхлий:

Навс шоуджийнаа. Энэ улсууд. Гадуур. Үхтлээ тогонд цохиулцийм шиг юмнууд өглөө сүүмийлдээ л.
-Юу вайна... чи яацрав?
-ААА шартаад...
-Өчдөр наациймуу?
-ААА харин тий, баахан пиав миав архи мархи юу юу ч уучлаа даа...
-Дуудкуу яасиймбээ!
Тэр хариултууд бол ланжгар бахархалтай хариулт шүү. Наадамд түрүүлцэн бөхөөс ч том юм хийчээдийн. Харин сүүлийн анхаарлын тэмдэгтэй 2 үг бол та бидний мазохист үзэл баримтлал.Спийрт хэтрүүлэн хэрэглэснээс болж хордлогод орсноороо гайхуулах, аа тэгж амжаагүй нь амаа барьж, мөн тэхийн хүслэнд автах. Амиа хорлолтоор манай улс тэргүүлэх ёстойшд уг нь. Буруу судалгаа гаргаад байхын.

Шөнөжин ходоод, нарийн, бүдүүн, шулуун, махир гэдэснүүдээ спийртээр зайлж түймэрдчээд тэр нь дутуудсым шиг өглөө нь бэлэн хоол гусноо. Наад дотор эрхтэнүүд чинь болчлоо шдээ. Шинэ гэдэс шиг л байгаа байх даа. За ганц хошного охтолчий гсн...

Тэгж тэгж нэгмөсөн алааях порцээсээ гүйцээсний дараа "за сайхан болчлоо ёххххх" гээ л малийгаад хөлсөө арчна. За яахуу хүний бие, амьд оригнийзм нөхөн төлжих энээ тэрээ гэе гэхэд пауз өхкүү гусдаг бол яахуу. Үсрээ л 2 хоног тэсжээнэ гэжээшд нөгөөхөө хийхгүү.

1. Баяр сайхоо, баяр сайхан шд. Баярлана хөөрнө, бага сага юм ууна, наастр орно, дуулна, бэлэг өгөлцөж авалцна. Гэсэн ийм хүн төрөлхтний нийтлэг уламжлалаас манайхан бол дэс өөр.
"Мэдкүэ тэгээ л бие биендээ баяр хүргээлээсэн, уусан, тулгасан,,, тэгээ л мэдкүэ, нэг сэрсэн чинь Баяраагийнд унтжээшд, яаая толгой хагарлаа шар тайлах юм байнуу, маньдаа гоймон олоод ир түхүү..."
Баяраар л ингэдэг бол мөн ч сайхнаа. Баяр цөөдөнгүүт баасан ахын төрсөн өдөрийг өнө мөнхөд тэмдэглэдэг болсоон тээ.

2. Баасан ахын төрсөн өдөр сайхан шд, ажлынхаа истрээсийг гаргана, хамт олонтойгоо караокээднэ, бүжиглэнэ, бага сага ууна, сэтгэл зүрхнийхээ үгийг хэлэлцнэ, "мягмар гаригт жоохонэ эвгүй юм болсон шүү уучлаарай хөгшөөн, нэгдэх өдөр яг хийгээд өгнөө найз нь..." гэж мэгнэ. Гэсэн бас нэг ийм хүн төрөлхтний нийтлэг соёл уламжлал байхад манайхан дэсийн дэс өөр!
"Ёоооооё, цаг хэд болжийнаа, пээ өдөр өнгөрцөн бээшд, өчдөр яасан бэ, өчдөрийн юмнаас үлдсэн үү, аа сайхан, алиу наадхаа гаргаад ир, маргааш чинь бүтэнсээн биз дээ хахаха...."
За энэ бол 7 хоног болгон болдог үйл явдал. За ийм бол бас ч гэж дүүрч, дундуур нь дор хаяж заавал нэг удаа хэн нэгний төрсөн өдөр болно.

3. Төрсийдөр сайхоо. Сайхан тэмдэглээ л, бэлэг дурсгаа л, аз жаргал хүсээ л. Гэсэн ийм хүн төрөлхтний.... заза хэчнээн хэлдий. Тэхэд манайхан яахнуу:
"Жилд ганц шдээ хөгшөөө! За чиний өдөр шдээ өнөөдөр! За манийхаа ганц төрсөн өдөр явкаадаам бишиздээ! За манийхаа төрсөн өдрийн юмыг голоодаагаамуу гүү ёоо!.....За татчий!"
Ашгүй энэ долооног хэний ч төрсөн өдөр биш. Гээ л бодож амжаагүй байхад л утас дугарлаа, яалт ч гүй багын найз залгалаа, авлаа....

4. Багын найз хэцүүү. Хааяадаа нэг төрсөн өдөргүй долооног таараа явжээтэл, утас дугарсан, багын найз байсан, авсан, яаасан:
"Байнуу, юу хийжийн хөгшөө.... аа юмгүй ээ, наастр муу байнаа... тий.... гараад ир түхүү, жоохон сууя..."

5. За тэгээ л байрны найз, ангийн анд, алтаннутаг, онжавуудын учраа дууснаа гонжж!
За тэр хурим, хонхны баяр 2 уу! Хаммгийн ганган, хаммгийн моодны залуусан сүрэг хор цацуулцан ялаанууд шиг гудамжаар багширдаг сайхан өдөр. Өнөөдөр чкаа ө-дөөр ккк...

Аа арьяавал гэжж!!! Нэгэнт маниус өөрсдөө ингжаагаам чинь тэр төр засаг, эмч, цагдаа эднүүсээс эрүүл сайхан амьдрал, тав тухтай орчин шаардаадаах хэрэг байгаа чумуу даа, гүү чумуу. Шүүхээс зөв шийдвэр хүлээж яахгаадаан, сонгуулиар хүссэн хүнээ гаргаж юугаа хийнэ! Гялс гялс дотроосоо өөрсдийгөө цоолоо л байдаг мөнгөө барьж гитдыг зорьж эмчлүүлээ л.. эргэж ирж элгээрээ бөөлжөө л, ер нь түргэхэн түргэхэн оочирлоод оочирлоод тэнгэр лүү явхын хооронд.

Ядаргааатай асуултууд

Ганц өдөр амраачихгүй энэмуу хагассайны асуулт хариултаас болж бөөн юм болхын. Таануус асуулт тавьдагүй байсан бол би ингэхгүйшд.

Тэр Юки энэ сургуульд багшилдаг байж хүүхдүүд дунд орцон асуулт асуугаад хүн амьтан уруу татаад мэдрэлтээд явхын. Ууг нь чи хариулаад явах учиртай хүн шүү дээ. тэхээр чиний энэ өдөөн хатгасан асуултнуудад хариулахгүй ээ.

Kat -Багшаа, хагассайны асуулт. Яагаад МанЮ хожигдчихов? Яагаад Барса хожчихов? гэжэээ: Барса 2 бөмбөг МанЮ-гийн хаалганд оруулжээ. Хөлбөмбөг гэдэг чинь гоол оруулсан нь хождог юм шүү дээ. Кат бас сэргэлэн гараа яаж хождогыг нь мэдкүү байж 2 багын нэр мэддэг болцон аан.

35-Гахайн ширээр сур кийж болдиймуу багшээ? гэжээ. Гахайнаас шир гаргаж болдог бол сур хийж болох л байлгүй дээ.
энэрэл-Ю цагийн багшээ???? нусны алчуур гэхээс өөрөөр нэрийдэж болхуу??? даавуун паранпуушиг гэх чумуу нэг тиймэрхүү??????кккккккк гэжээ. Тэр багш нь хариулчаасай. надаа бол юу ч гэж нэрлээд явсан болохгүй юмгүй л санагдахын. Таанк ч гэсэн яахав дээ.

Kat -Багш аа, даалгуур өгөхгүйгээр хичээл оруул болохгүй юу? гэжээ. Бололгүй яахав би хүнд даалгавар байтугай копий улаан зоос ч өгөж үзээгүй. Авж л үзсэн хүн.
etvgen Яагаад нусны алчуурт үнэртэй ус түрхдэг юм. Гэжээ. Өөр түрхэх юм олдсонгүй зайлуулд. Ямар үнэргүй ус түрхээд байлтай биш дээ.

Галдан Уншиж анаалээз хийгээд нэг зарчимын дүгнэлтэнд хүрлээ. Хүүхэд гаргачихаар багш нарын сонирхол татахаа байгаад хүүхэн ангиллалаас гардым байна мэн үү. гэжэээ. Артгаа та 2-т л мөн байхдаа. над шиг сайхан сэтгэлтэй улсад биш шүү дээ.

ascolta -hain. bagsh bol mash muu aav bolohnee. er n aav bolku ch gj boddog bh. гэжээ. Энэ бол артагааг хэлсэн байх. тийм сэтгэгдэл төрүүлхээр байгааз гээд зөрүүлээд асуучий

Эрдэнэ -Сүүл сүүлдээ бичлэгүүд чинь улам л сонирхолгүй болоод байна шүү. Уг нь харж нэг мушилзчихаад гардаг байсан юмсан. Хямраад байна уу даа? гэж асуужээ. Сайхан асуулт. Дэлхий нийтээрээ хямарч байхад бид хямрахгүй яахав дээ. хэдий муу ч гэсэн хямрал биднийг тоогоол байгаан байлгүй дээ зайлуул.


Снүүп- Ийм сайхан сэтгэлтэй багштай би яасан азтай шавь бэ????????????????????????????????? Хариулаа хариулаа явчина биз дээ багш????????????????????????????????????Өө нээрээ би бас нойрмог байгаан байшд, сайхан зантай багш ингэж хэлэхжисийн,уул нь :D- Тэгээд сайхран сэтгэлтэй багштай байвал азгүй байнауу. Сайхан сэтгэлтэй хүн хариулхад гомдмоор асуулт байна. хариулахгүй ээ.
Anonymous -musun ger buliin bayar gechuul bugd bayarlaad saihan bishuu? yu gej bodjiin? ain? bagshaa. Тэгүүл тэгээч. Нээрээ чи тэгчээч тэгүүл сүртэйн байшд аан. гавтгай уух нь байшд. гэж боджээн багш нь.
ENEREL
аааа бас укаасаг гэж хэнийн? Катаа 2-уулаа хойно суужаад поокэрдхуу??? гэжээ. Укаасаг гэдэг би биш. Тэхээр артгаа байх гэж таажийна. Катаа покердохуу гээд байгаан бишүү энэг хүн. Ёооё хоолой.
ENEREL За тэр яахав. Энэ 2 багший яагаад баярын өдрөөс хойш таг чиг болчу? өөрсдөө арай хүүхдийн баярдаад гэтрүүлээд гэвтцийн биш бээ. гэвтээгүй ээ сууж л байна би лав.

Kat -Галдааан, Эхлээд өөрөө өөр утгаар яриа энтр эхлүүлээ биздэ? галдаан энэг хүн юм асуугаад байна. Гэснээс Катаа галданд дуралциймуу чи.

Үлэмж-ЮКИ ТУРАНХАЙ ХҮН БИЗ ККК. гэжээ Гүүүшд Юки тарган хүншд.
cacharel Турнаа зүгэээр турышт. Гэснээс турж яаахжаагааен? Яады турмаар байна би. турсан хүнийг зодхуу чи.
Эрка хахаха таргалуулдаг маань байхгүй бээз айн. гэжээ. Баявал хэдээр авхын чи
ENEREL -хиа хиа хиа над шиг турий гээл турчдаг, таргалий гээл таргалчдаг бол танууус мөн жаргасаан тэ. гэжээ. Хэнүүс би ганцаараа л турий гэсийшд өөр хэн турий гэсэн
Ёооё ялаа арай гэж дуусгасан гаамп








Турчхысан

Зиа сайн байцгаануу. Зиа ингээд Сайхан сэтгэлт багш нь байнаа. нэг дэх өдөр хичээл оржээж тэрүүгээрээ хөөрөөд л явдаг тэнэг хүн байдым шиг байлээ. Би шуууд муулжаагаам биш зүгээр хэлжаагаан. Одоо би юу гээд сөрвөлзөөд ирэх тэнэг ч байгаа байх шүү энэ хавьд.

Би нээрээ турхийсан гэж сүүлийн жилүүдэд байнга боджээн. Бүүр өдрийн бодол шөнийн зүүд. шөнийн зүүдэнд жигтэйхэн туранхай гийтларын лагерт байгаа хүн шиг болж зүүдэлчээд босож ирээд нүүр улайжээшд. Тэгээд худлаа ингэж зүүдэлж, бодож явхаар ямар нэг юм хийе гэж бодлоо.

Хүмүүс болхоор сонин арга зааж өгөөөд хөдөлгөөнтэй бай, өглөө босоод 20 сунайж бай ч гэх шиг. Би өглөө босоод гараа алдалж байгаад эвшээлгээд нэг сайн сунайдышд. Яаж 20 тэгэж сунайхав дээ. Энэ хүмүүс үнэн явуургүй юм зааж өгнөө. Тэгээд ч миний харц тогтворгүй ийш тийшээ гүйлэгнээд үнэн хөдөлгөөнтэй л харцтай хүн. Хорь гаруй жил сунайж, хөдөлгөөнтэй байсаар байтал ингэж таргалчаад байхын. Хүнд итгэх нь битгий хэл өөртөө итгэхэд цаг хэцүү болсон үе шүү дээ. Хүмүүс атаархуу хойно намайг таргалуулий гэж албаар ийм аргууд зааж өгж байж ч болхын.

Тэгээд ном сонин уншихнээ өөрийгөө дайчил, өөрийгөө ялан дийл гэж байна дийлэнх нь. Тэгээд бодоод байхнээ ясан хэдрэгээс ийм бүдүүн болно гэдэг жинкэнэ өөрийгөө ялан дийлсэн хүн гэж бодлоо. Хүн бүр тэр дотроо би хүртэл таргалхаас үхтэлээ айдаг байж ингэтрээ таргална гэдэг бол жинкэн өөрийгөө ялан дийлсэн хүн байгаан.

Одоо өөрийгөө дайчлах л үлдлээ. Эхний алхамуудыг би хийхгүй бол хэн хийх вэ, бид хийхгүй бол өөр хэн хийх вэ гээл уриатай боллоо. Тэр бид гэдэг үг тохирохгүй байгаан. Би болгочихоор адилхан болчоод аргагүйн эрхэнд ингэсийшүү. Тэгээд үсээ ургууллааа. Миний тоглой асар том байхгүй юу. Тэгээд дээр нь үсээ ургуулаад сэгсийчэхээр бие нь аягүй туранхай харагдахымаа. Энэ аргаар нэлээд хэдэн хил хасагдсан юм шиг харагдаж болж байна. Бас өөрөөсөө бүдүүн хүмүүстэй найзлах хэрэгтэй. Ясан хэдрэгүүдтэй хэзээ ч цуг явахгүйг боддог боллоо. Охидууд тэхээр тэр туранхай нь гайгүй залуу байна, яагаавээ тэр арай туранхай урт үстэй, Гаамп гээд залуу нь гээл ярьж байна. Энэ арга бол хүчээр өөрийгөөө туранхай гэж бусдаар хэлүүлж байгаа их сайхан арга болхоор өөртөө сэтгэл хангалуун байдаг боллооо. Одоо дахиад ганц нэг арга хайж л явна.

Пэээ гадуур тураадаг тос, багаж, тариа, хувцас, хүн, амьтан, талх масло, тамхи, цай гээд есөн жорийн юм байшд. Даан ч их үнэтэймаа. Би тэхдээ туркаж байгаа хүн байна даа энэ чинь гээд хамгын бага үнэтэйгээр нь, үнэтэй ч гэждээ үнэгүйгээр нь тураалдаг маань цээжлээд авцан. Үнэгүй ч гэждээ үнэнээ хэлэхгүй бол нэг хүүхэн ламаас тураадаг маань худалдаж авч байхаар нь хажуунаас нь сэмээрхэн сурцын. Ингэж үнэнээ хэлэхгүү бол бүүр сэтгэлд сэвтэймаа. Зиа тэгээд үнэнгүй мааннийхаа эхний хэдийг энд бичнээ. Гүйцэд маань худалдаж авхыг хүссэн хүн cyycapxvv@yahoo.com хаягаар хандана уу. Бид танд үнэгүй хүргэж өгөх болноо.

Тун чиг туранхай болхысон маани бадми хум
Туждаа таранхай явхысан хум мама суухаа
Туйлын турайнха болхысон аряабал минь
Тур тур тур
.............................................................................
..............................................................................




Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл