Манайд хонохуу

За халуун, шарталттай сайхан пүрэв гаригын мэнд. Гариг гэхээр нөгөө сансарт байдаг гариг санаанд ороод байдаг байж билээ нэг хэсэг. за тэр ч яахуу юу бичээд маналзуулаад явчий даа өнөөдөр. Сэдэвгүй сэргэр гэхээр болжээ намайг. Гэхдээ мөөм биш сэргэр гэхээр надаа зохихгүйм байнаа. Харин энэ блогын нөгөө нэг сонин гар байдышд Артагаа ч билүү. Тэрийг бол ямар ч эрхтэнтэй адилхан гэчүүл яааг адилхан л харагдаад байдын байлээ.

Таануус нээрээ тэлвийзорт ярилцлага өгж үзсүү. Би өгжвилээ дээр үед. Тортой юм барьцан өлөв долов гэээл ажлын цагаар даргадаа тийм тийм ажил амжуулаал гээл утсаар мултарцан урт цагааны тэрүүгээр алхаж өгжээсийн. Байхгүй тэгсэн гэээээнт түц-ний цаанаас камэр барьсэн хүн гарч ирсэнээ чиглүүлэээл нүүрлүү. Хажуунаас нүдний шилтэй өндөр бүдүүн хар залуу гадил маягын микорпоон барьцан амруу нөгөөхөө хийчгээд байгаамуу хаашааан дайраал. Би микропоон гэхээр л Артаг бид 2-ын бие шиг нарийхан иштэй том бөөрөнхий юм байдаг гэж бодсон үгүү л юмбилээ.

Тэгсэнээ танайд хоний гэж наадын. Би тэг гээл дагуулаад явхын гэнэ. ажлаа тасалж явжэээж аан. Гүү чдакуу тэгээ юугэж гээл өнгөрсөн чинь камэраараа хойноос дагаал би нээх сонин тарган юм бандагнаал тортой юмаа савлаал түргэн түргэн алхаал ичиж үхэх шахсан. Шууд хэвлэлийн хүчирхийлэл байхгүй юу. Энэ сэтгүүлчид бас бодмоор байгаан. Анхны дугаар хэн ч танайд хоний нэвтрүүлэг мэдкүү ямар нэг гошин шог нэвтрүүлэг намайг алжээн даа гэж л бодсон. За мэддэг байсан ч би тэгээд гэртээ хонуулхын гэнэ. шар нохой сарампай гэр 2-оосоо ичдийн байгаааздээ эрүүл хүн л бол.

За хонууллаа гэж бодий. Хүмүүс энэ өрөө хүүхдийх, энэ нь зочных, энэ бурхных гээл танилцуулдаг тэхэд би яахав дээрээ цонхтой дугуй байшин гэж мэгэх л байх. Тэгээд ч хашааны буланд байгаа жорлонд л нэг аваачаад энд би сарьдын гэхийн биздээ ёооё онигоо зүгээр. За тэгээл энэ манай эхнэр, энэ хүүхэд энээ тэрээ гээл хүмүүс тэгдэг. тэхэд би нөгөө шар нохойруугаа зааснаа энэ нохой гэх нь байшд. Ядхад манайх гэж болкуу хэнийхчийн манай гашаанд л зүгээр байгаад байгаам чинь. Ёооё тэгэнгүүт нөгөө тэнэг шар нохой нь идэх юм өхгэжээн гэж бодонгуутаа сүүлээ хөдөлгөөд нүүрлүү ширтэж этр. Өлөн гар дандаа тэгдийн. Онигоо болхын байна л даа. За орой ямар хоол хийхүү би хийлций гээл нөгөө хөтлөгч хэлэнгүүт хоол хийхгүй эээ дэглэм барьжаагаа гэж мэгцэн. Ямар хоолны материал байхгүй гэлтэй бишдээ.

Тэгээл оройжин дуугүй суухын байна л дааа. Тэгсэн за би мишокоо дэвсээд унтаад өгнөө гэж мэгэнгүүт хүмүүс гүү энд ор засцан энээ тэрээ гэээл тэгдийшд. Би тэхэд яахуу оператор чинь хариад хончиж болхуу манайд 3 хүн арай л багтахгүйм байна. Угаасаа ор мор байхгүй болхоор ийм хогийн юм яриад суужааах нь байшд. Тэгээл танайд хоноё нэвтрүүлэг нээх урт гардаг байхад манайх бол 10 минут үсрээл гараал дуусхын байна л даа. Онигоо зүгэээр яаж ч бодсон дахиж гуйсан ч хонуулахгүй гэж шийдээд байгаан.

нээрээ тэр нэвтрүүлэг дэээр би 3-ааад сэкүүнд гардын. Тэгсэн гудмаар явхаар тэлвийзорын истаар болцым шиг санагдаал сэтгэл нэг л өег. Хүүхдүүд надруу хараал шивнэлдээл "нөгөө тийвийгээр гардаг бандгар байна" гэж мэгээд ч байгаам шиг, хөөрхөн охин ирээд утасны дугаараа өгчих гэхгээд ч байгаам шиг, хэн нэг нь ирээд гарын үсэг зуруулах гээд ч байгаам шиг нэг л гоё хэд хоног явж билээ.

42 comments:

1

за хурлаас гарч ирээд уншнаа :D

terguun egneend

shaasan snoop batsaan omnuur dairch

яах гэж нэгнээ шаасан барьсан гэдийн. шаасан байсан ч энд хэлэх хэрэг байдымуу энэ чинь.

Keke xonuulsan bol yostoi super show bolox baijee
Bagshee ene xicheel gexed ix xetsuu yum aa

Дурсамж хичээл. Сховтимэр чи хэзээнээс хичээл мөн биш гэдэг болцын яашиг шүү хүү минь

Bagshee ta namaig yashig gesen tegexeer ta bid xoyoriin bagsh shaviin barildlaga duusaa
Gaxai gump gej duudna yadiin

хаха танайд хонийлдоо.

Сховтимэр чи бид 2 барилдлууу.

энэрэл хүн тайлбарлаад байхад. харин танайд хонж болкуумуу

Хэхэ 10 минутын танайд хоныг үзмээр л байшд багшаа. танд тэхдээ бахархах бардамнах юм байгаашдээ. өчнөөн олон шавь нар чинь байна хичээлийн сайхан болоог байна...

Хэхэ энэ снооп уншаачгүй байжийж хамгийн түрүүнд орчхымаа

болийшдээ, нээрээ манайд хонохуу, харин надаа гоё юм ацарж өгөөрэй ккк

Споонж зөв хэллээ чамд Онц тавьлаа нтр ккк

Спонгэ тэгээд энэ блог нь тал нь минийх. Хүмүүс бүтэн блогтой байхад надаа тал л байдаг гэхүү онгиоо зүгээр

Энрэлээ танайд хончоод шинэ билчэг хийнээ. хэзээгээ хэлээрээ би айлд хонох үнхээр дуртай шүү

ӨНӨӨДӨР, би хоол хийх дургүй, ашгүй ӨНӨӨДӨР хоол идэхнээ гэртээ

Эээээ мэдкү манай Гаамп багш Энэрэлд юм аваачиж өхүү дэээ. Өөөрөө л өлөв долов гээд хамаг юмы нь аваад гарж магадгүй хэхэ

barildaagui

надаа гоё юм ацарж өхгүү, хоол хийж өхгүүол хөөгөөл гаргийшүү Гаампаа гуай

яаа, тан шиг нарийхан микорпоон ккк...

:D

Шарыг нь тайлах гээд очсон шавийгаа шар нохойгоороо туулгаж мэдэх л хүн шүү. Дээрээ цонхтой дэргэдээ банхартай лут амьтаан бас.

Микрофоны хувьд бол Гампийн хэлбэр хоцрогдчихсон юм байлээ шд. Гамп харин цаг үеэ мэдэрч микрофоноо дуурайн шинэчлэгдэж болох талтай

хэхэ,

гадуур тортой юмтай явдаг айн, ккк

Хонуулчихгүй тэгсэн бол тусламжийн гэр хоол хүнсээр чи бялхахгүй юу стоо ухаан нь ургашгүй хог шүү

toron dotor ni hoolnii material bish oor yum baisan gej bodhoor bas bayan zaluu baina shd

Алтантүрүүгийн өөдөөс нь манайд хоноод яахын бээ, харин танайд очиж хоноё л доо, эсүүл хоёулаа өөр 2 охинтой айлд очиж хоноё гээд л гүрийчихгүй.

ээээ энэ хүний торон дотор нь хэдэн шил юм тачигнаж явсан биз хаха

Багш гуай бол гариг голку ууна биз айн? хихихи

оператор чинь хариад хончиж болхуу манайд 3 хүн арай л багтахгүйм байна

- Хахахаха, rofl rofl rofl :D

tomuush-аа айлаа,ахиж өмнүүр нь дайркуэ, совын сорри шүү :(

Би микропоон гэхээр л Артаг бид 2-ын бие шиг нарийхан иштэй том бөөрөнхий юм байдаг гэж бодсон үгүү л юмбилээ...

Багшээ, Артаг багш Та 2 чуба чупс шиг галбиртаймуу? Нарийхан иштэй, том бөөрөнхий гэхээр яг л Далигийн иштэй чихэр санаад ороодайхын.

Багшээ, та айлд хонох дуртайм бол Алтантүрүүгийн залгамж болоё ингээд тэлвизийнхэнтэй нь уулзку яасын?

Таных баймаар мэстийг одоо Тэнгис хүү эзэлчихээд л яваадайхын.

Нөгөө суга ирнэ гэчүүл нэвтрүүлэгт амт нэмэгдэх байсышд.
Сэтгээчээ сэтгээч

goy gicheel bn.goy ch microphone bn.

Микрофон та 2-ын хүзүү толгойны харьцаа ойролцоо байгааздэээ.

Энэ шавь нар нь багшийгаа хүндэлнэээ нэг байхаа больжэээ... Гахай Гамп л болцон туужявна. Юууувайн Амгаа? Утсаа сольсны найраа хэзээ хийхий?

Багшаа байяааа

Хаха тэрийг багийнхан ярилцаж байгаад шийд.

та одоо дүүтэйгээ хамт ьоглолт үзкү хайн нээрээ... азгүйн. дараа бөөнөөрөө уулзий дөөөөөөө

hahsain asuul yachuu

Хахахаххахахаха
бандаганаал гүйх нь инээдтэймааа хахахаха

нээрээ миний найз чэн

түнтэлзтэл алхаад өнгөрдөг тэ..

эвий халаг гэж..

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл