Төмсний пицца

Ер нь л оруулий гээл боджээсий. Гэснээс Чуупсаа чиний хүсэлтэд би л хариулжээшт, дараагийн сонгуульд намайг бодчино биз.

Төмсөөр пицца хийж иднэ одоо.
За ганц хүний порцоор л ярийшт, миний хийсэн хоолыг ямар А Тогооч идэхчиш, тоож харахчиш, ганцаараа л иджаам чэн. Ер нь тэгээд өөртөө зориулсан хоолыг өөртөө л идээрэй, өөр хүнд битий идүүлээрэй гэж дуу хүртэл байдийн гэжээлээ. Гөхөө тэгсэн.
Орц:
  • Нэг том төмс
  • Тэгээд нөгөө лаазалсан олив
  • Лаазалсан мөөг
  • Жаахаан өргөст хэмх, даршилсан нь биш шүү
  • Базил, яншуй ч байсан болно.
  • сыр
  • Пиццаны соус /энэ гадуур байдийштээ тэ, эсгүүл өөрснөө хийцэн ч болно, зохиогоол жаахан томатны соус дээр нухсан сармис, давс, перец хийгээл :P/

За эхлий ий. Төмсөө арилгахгүй, сайн угаагаад гурав хуваана. Хуваачихаар яах билээ? Аахаг нэг том, 2 арай жижиг 3 хэрчим төмс болно. 2 жижиг нь гадуураа хальстайгаа байгаа бөгөөд нэг тал нь бөндгөрөөөрөө байна шүү дээ. Тэр бөндгөр талаас нь жаахаан өөлөөд авчих. Ширээн дээр тавихад донколзоод байхгүйгээр л хэмжээнд өөлөөд авчих.

Тэгээд хуваасан төмсөө халаасан тостой шарах шүүгээндээ дөчөөд минут шараад болгочино. За заавал шарах шүүгээ гэлгүйгээр жигнүүрт бууз шиг жигнээд болгоцон ч болнолдоо. Тэгэхдээ бүрр нялцгай болголгүйгээр сайхан тааруулахаа өөрснөө мэдчих.

За төмсөө болоод гарахаар нь дээрээс нь соусаа асгаад, нөгөө сайхан олив, мөөг, өргөст хэмх гэх мэтийн дээр дурдсан орцон дахь юмнуудаа хэрчээд цацаал болоо. Тэгэнгүүтээ пээчэнд 1минут болгоол гаргаад ир.
Add caption

Бас нэг гоё юм хэлэхүү? заримдаа энэ олон орцыг авах мөнгө байхгүй, гэрт эдүүс нь ч байхгүй бол би төмсөн дээрээ шпрот, сыр, яншуй гурав цацаал пицца болгоод идэчдийшт. Яажуу гэдгийг хэлүүлэх хэрэггүй биз дээ. тэ. Төмсөө болгож гаргачаад, дээрээс нь шпротоо сайхан зулаад тэгээд дөрүүлжин сырээ тавиад яншуйгаа цацаал пээчэнд нэг минут.

Ёоооё өлсөж хоцорлоо.

2008-10-28 10:58:41

ps1: Сэтгэгдлүүдийг энчээнээс хараарай
 
 
~~~~~~~~~~oOo~~~~~~~~~~~
Залхуурку бол энийг унш :D
 
Сэтгэгдэлүүд:
1. cacharel | 2008-10-28 11:36:30
Пэээш гоёий.Надын төрсөөдөрөөр хийж өхкүү дэ.
2. cacharel | 2008-10-28 11:37:54
Яакккк өлсжоооход оруулчхий сонинен.Цайны цагийн дараа оруулкуу хаха.
3. 35 | 2008-10-28 11:41:27
2 хүнийхээр хийчжээ цаашдаа. Би гэжнэг күн байна наачэн
4. Битмин | 2008-10-28 11:46:05
Хийлгэж идэхэд сайхан хоол байна шүү
5. *САЙХАН САНАА* | 2008-10-28 11:48:53
яа хө.. сайхан зуух муухтай болж байгаал хйиж идий..
6. NOMAD | 2008-10-28 12:00:16
тасс юмаа
7. amg@@ | 2008-10-28 12:10:08
Төмсийг яаааг тэнцүүү 3 хуваах арга зааж өгч болий шүү
8. Юки | 2008-10-28 12:20:15
За гялайлаа, урам оржээшт, маангар их урам оржээн.
9. Наргил | 2008-10-28 12:21:52
хагас сайнд ижийндээ очиж хийлгүүлж иднээ.байцаатай хоол пицагаа хийгээ суужаагаарай
10. chuups (зочин) | 2008-10-28 12:34:14
bazil gej yuiin. yanshui hiihgui bj bolno biz deee minii hamgiin durgui yum yanshui , yaj humuus ideed bdagig oilgodogguin amt mamtiin daraad ideh arga charga bn uu. bas neg yum asuuhad ih l tom toms oroh heregtei u ene pizzand.hamgiin suuld ni talarhajiinaa.haanaas songuulid ner devshihee halit neg tsuhuilgachihaarai.gyals nuuj ochihgui bol bolohgui ,songuuliin unemlehgui gotsorchino augui bol
11. Mongol (зочин) | 2008-10-28 16:05:08
zugeer talxan deer taviad xiichixej bolno shuu dee. xuuxeed
12. 5250 | 2008-10-28 16:36:41
худлаа заагааа..аааал байхын
ганц идүүлчээч
13. tagnai | 2008-10-28 19:10:20
ууг нь идий гэж боджил байдийшт, өөрөө өхкүү царай гаргаад байдийн байж....
14. delgeen | 2008-10-29 00:59:34
goyo xaragdaj bna xij idne ee bayarlalaa
15. Сувдан эрэл | 2008-10-29 15:55:08
Гашраах хоол ч овоорч байна даа. Нэг нартай сайхан өдөр хийнэ дээ тэгжуугаад
16. Вафль | 2008-10-29 16:03:32
тээр тэгээ л талхан дээр тавьдаг юм хийдийн.

талх чамайг яадын, дарамтлаад байдгийн муу.
17. Вафль | 2008-10-29 16:05:11
тэгүүл би наргилтай хамт очий, дөхүү уур савссан махаа... мань урд зүгийн ганзай ханцуйлж очий шүү, айн айн айн... маасайв
18. Юки | 2008-10-30 09:34:17
Ооогтхон ч талхалга тэхоо, төмс тэхоо
19. Вафль | 2008-10-30 10:58:34
ямар талх шиг зууван төмс вэ, чидоо хаанаас ийм сонин сонин төмс олоод байдгийн, бундан энэ тэр гээд л, айн айн ....
20. Oyunaa (зочин) | 2008-10-30 16:44:47
chinii blog chini ih huurhun yumaa. Bi bur chinii zaasan hoolnuudiig trushij uzseer bgaad targalchlaa
21. Mongol (зочин) | 2008-10-30 16:47:13
Уг нь талхан дээр хийвэл их амархан болдгийм даа. Төмсөө бэлдэхэд их цаг орох нь ээ.
22. Галавсай | 2008-10-30 22:54:32
Хлеб шиг л картошка вайшд. Тэ Печеэнээ...?
23. minnie | 2008-10-30 23:03:13
лаг гоё харагджийшт хэхэхэ
24. SSunday | 2008-11-04 08:54:05
Хийгээд идэхэд хялбар юм байна аа. Туршья, суръя.Баярлалаа.
25. Monuun | 2008-11-11 03:23:23
ter yanshui gej odoo yamriim baidiin be? yug heldiin be?
uulna sta puka pizza bainshd, hogjyylbel hogjij uguhuur pizza yum tnx shy

Хавирга чанав


Хавирга чанав. Ууг нь сайхан чанаа л шөлий нь уугаа л, шөлөнд нь бас бус юм хаяаа л, төмс ногоо, гурил будаа мудаа тээ. Гэхдээ яахуу өнөөдөр жоохон аксэсоор хийв. Шөл оочихгүй. Шөлөөр нь сүүмс хийнэ. Сүүмс ч юу байхав, часxийсэн амттай өтгөн жаахан шөл тавгандаа хийвэл зүгээр гэж бодоо л.

Add caption
Add caption

4 хүнийхээр хийнээ. Ганц бүтэн, урт хавирга хангалттай л даа. Махы нь шулаагүй хаврига ш дээ. Эртхэн хэлкүү бол дараа нь зүгээр яс чаначаад хэлкүү яаасы маасы гэх улсууд бий. Нэр цохоод яахуу.

Тэгээд тэр хавиргаа 4 хэсэг хуга аваа л. Яаж хугална таны л дур. Хөрөөднө үү, караатаа хийнүү, мөргөнүү, өвдгөлнүү, паарний завсар хийж хөшнүү, хадам ээжийнхээ толгой дээр цохинуу... заза арай хэтэрлээ. Тэгээд тэр хугалсан хавиргаа далд орох  жоохон усанд хийгээ л нэг ширүүн буцалгаж аваа л. Галы нь зөөллөөд мартааский. Мартахаасаа өмнө халбага давс аваад мээтрийн зайнаас "нунтаг зүйлийг сарниахгүй цөлөх" аргаар шидэж оруулна, Гаампаа дуулвуу. Уул нь нэг мод байдиймаа. Маханд хийж чанадаг. Тэхдээ тэрийг хэлкүэ, ямар ё үсэг орсон гаригт уулздаг хүүхэн биш тээ. Тэрэнтэй тэрэнгүй гай л байна. Зүгээр сайхан давстай л чаначих. Удаан, зөөлөн буцалгаад байвал аяндаа л сайхан амттай болышд монгол малын мах.

Тэгмэгц хажуугаар нь, .... уул нь гурил элдээд дараа нь шөлөндөө чанчуул тээ. Тэхдээ өнөөдөр будаа л агшаачлаа. Тэгмэгц хажуугаар нь улаан лууван, шар лууван 2-г ижилсүүлж хөөрхөн хөндлөн дугуй гэрчнэ. Тэгээд ихэвтэр давсанд чанана. 10 минуут чанаад броколи гэдэг буржгар байцаа хэдэн жижиг бутархай хийчүүл хараа булаам сайхан болхым уул н. Юун Жооний Дэпп. (эмэгтэйчүүдэд нь хэлсий шүү)

Тэгмэгц.... хавиргаа гаргаж халуун газар тавиад (пээч мээч, таглаатай сав мав) шөл рүү гээ гартаа дайралдсан бүх амтлагчуудаа хий. Хаха худлаа худлаа. Шөлөндөө эхлээд сармис гуруун хумс бяцалж хийгээд, дараа нь халуун чинжүүний үзүүр тасалж хийгээд, дараа нь яншуй жижиг хэрчиж хийгээд, дараа нь элсэн чихэр 12-13 ширхэгийг хийнэ. Энэ үед шөл зөөлөн буцлаа л байжаах истоо шүү. Дараа нь жоохон гурил хүйтэн усанд зуураад хийчүүл өтгөрнө. Болгоомжтой бага багаар хийхкүү бол буцлахаараа гэнт муухай өтгөн болчийшүү. Гурилынхаа араас тамаатны нухаш хийж өнгө оруулаа л болоо. Аа болоогүй 5 минуут ахиад буцалгана. Ингээ л тавгандаа эхлээд сүүүмсээ хийлээ, дараа нь будаагаа аяганд хийж байгаад хөмөрлөө. Хөөп! гэж хөмрүүл будаа чинь гоё унадаг учиртай. Будааныхаа хажууд ногоогоо тавьлаа, тэгээд хавиргаа тавьлаа, одоо тавгаа өөрий нь ширээн дээр тавина. Дандаа тавган дээр юм тавьдийн биш шүү дээ.  Өөх мах нь алагласан тарган хавирга сайхан харагджийнаа гэж.

анхааруулга: тавгаа ширээн тавих нь:  тавагныхаа хоолтой хэсгий нь дээш нь, ёроолы нь доош нь харуулна.

Сайхан хооллоорой!!

За энэ зүгээр салаад. Өгөрций, көмдөөр, байцаа гуруу. Жоохон тарагтай, бүр жоохон лимооны хүчилтэй, давстай, яншуйтай. Байцааных нь нэрийг мэдэдгүэ. Энд Айссалат гэцэн байхын. Уг нь манайд байдымаа. Нэрий нь сандгүү. Энэ их хэрэгтэй байцаа шүү уул нь. Дараа санахаараа оруулнаа. Тэр цагаанууд нь Бяслаг. Шив шинэ монгол бяслагаар ч болно. Гол нь гашуун (исгэлэн-хуучин) л биш бол болоо.
Add caption
2008-10-16 17:54:16
ps1: Сэтгэгдлүүдийг энчээнээс хараарай
 
 
~~~~~~~~~~oOo~~~~~~~~~~~
Залхуурку бол энийг унш :D
Сэтгэгдэлүүд:
1. tagnai | 2008-10-17 18:40:33
яаасан муухай онгироо том том зураг вэ!!! Заа яахуу дээ ямар талбай байхгүй гэхийн зовлон байх биш тээ!
2. cacharel | 2008-10-17 18:42:16
Хэхэ.
3. Вафль | 2008-10-17 18:46:50
хажуудах сэрээгээр сэрээдэж сэрээдчихээд үлдсэнийг нь харуулаад байна уу гүй юу... хартай хөөн, хайртай болохоороон шүү дээ.
4. alchemist | 2008-10-17 18:50:05
hoorhon har zusav, hool sain hiideg huntei suuh um shu

suuliin salat chin targaar zuuraad, mgl byaslag oruulaad, enetheg uud bas yag ingej hiideg um bn le, manaihan ii mgl tarag byaslag g yag ter chigeer ni hiideg um bn lee shde
5. GUMP | 2008-10-17 18:56:15
Ганц бүтэн хавиргаар 4 хүн иднэ гэдэг худлаа даа. энэ бас их итгэлгүй л заажийна даа. Давсыг харин лайтай цацлаа даа энэ удаа. Вишд вишд
6. tagnai | 2008-10-17 19:02:03
Бүтэн хавирга тавиад санж юм байдаг биз дээ? Үгүүмүү? Хэдэн санж юм бэ?
7. tagnai | 2008-10-17 19:04:55
Кач: Тэгээ л инээхийн.
Вафль: Нээх сэрээдээгүй ээ
Алхиймч: Ямар заналтай хэлдийм бэ! Хар зус чихшиг. Тэхдээ тэр салаад бол хамгин сайхан эрүүл энх эд дээ. Хүүхнүүд бол таргалаас айхгүй. Идхэд өег. Анхандаа хээцэс гээд явдаг байлаа. Одоо бараг хоолны оронд идүүл идийшүү.
8. Lunaz | 2008-10-17 19:07:56
майонез тэгээд тэр хэлбэрт оруулцан будаа 2 баг алжийнаа лол
9. cacharel | 2008-10-17 19:11:36
Тэхкүүү яааадэээ шамааас л болж инээсий ш т.
10. cacharel | 2008-10-17 19:13:06
Энэ нэг өнгө өнгийн туууз шикккк юмыг хархаааар л шинэ жил болкожооогооом шикккк санагдааад байхы хаха.
11. Lunaz | 2008-10-17 19:15:30
үүш тэр чинь тарагтай салаад байсымоо, соорий шүү майнууз гэж андуурсанд. за тэгүүл тэр хэлбэртэй будаа л ганцаараа багийн алуурчин юм байна
12. Вафль | 2008-10-17 19:29:46
бас нэг асуулт байнаа, их чухал шуу. Үхрийн хавирга ийм бөөрөнхий ястай байх уу... чанасан чинь хавтгай яс гараад ирүүл аппитит эргэлзэнэ гээд л... / маш чухал /
13. chimge (зочин) | 2008-10-18 00:41:10
ямар ё үсэг орсон гаригт уулздаг хүүхэн биш тээ. huuhen bsiim uu, ooroo
14. mami | 2008-10-18 04:36:40
тэс хөндөлдөөдхийй, адууны махыг хүйтнээр нь шорвогт дүрээд идэх ай бас л..
15. mami | 2008-10-18 04:37:05
танай наа чинь адууны мах байхымуу амт нь ямархуу байхым?
16. delgeen | 2008-10-20 13:44:21
za ter salat yaxav ee xool xaviraga yamar goyo xaragdaj bna aa jinxene mongol maliin max end xvrtel vnertej baina geech xi xi
17. монголхүү | 2008-10-20 14:00:03
сссс.... шүлс асгарч байна
18. huhtolbot | 2008-10-20 17:53:05
сайхан хоол байна.
Энд нэг л юм дутуу санагдахым. Т- цаг гэхээр нэг дорсгой хүү тийм нэртэй нэвтрүүлэг явуулжээгаа, Та-цаг гэхээрдэмийм байна. Таг-цаг гэвүүл яана.
Нээрээ би өчдөр хонины гэдэс гашраагаад, яанзүрээр хоол хийлээ. Чамд тэр талаар туршлага юу вайна?
19. Битмин | 2008-10-21 16:51:20
Мань эртүүд араагуу хийж идсийн.
энэний хажууд ичмээр дамшиг л даа.
хэ хэ
20. ahlah togoooch (зочин) | 2008-10-21 17:28:33
Лунааз: юун майнууз, юун баг?
Кач: Болж дээ, залууждаг гэсэн.
Лунааз: Юун баг, юун алуурчин?
Кач: Шинэ жилээр түгүүл юу өлгөнөө одоо..
Вафль: дэлхий дээр хүн гахай 2 л бөөрөнхий хавиргатай юм гэнлээ. Гэхдээ энэ бол үхэр. Баталгаатай хэлнэ. Гэхдээ өөрөө алаагүй л дээ,
Чимгэ: Хүүхэнд дуртай л болхоос, тэр хүүхэн гэдэгтэй чинь ямар ч өөр холбоогүй.
Сөөөс-гөө: хэлээд юүүхүүү! Энүүгээр байдын гэнлээ, амсаж үзээгүй л явна. Гавын гатуу юм л байлгүй дээ бодуул.
Дэлгээн: энэ ч Монгол малых гэдэг нь юуулол. Гэхдээ гялайлаа хөө.
Монголхүү: салпээтк авах уу хэ
Хөхтолбот: Элдэв дээдийн уран сэтгэмж тал дээр бол манай хамт олон баллы шүү дээ. Манай хамт олон тэгжаагаад тэр гэдсийг яажлол яаж гашраадаг тухайгаа бичиглэнээ. Таг-цаг. Таг болдог цаг гэсүгүү?
Битмээн: Араагуу сайхшүү тээ. Жороо илгээвүүл нэр устай чинь гаргаад хадчий шүү.
21. ariuka (зочин) | 2008-10-21 17:30:18
Yamar goy zurag we gej. Bur saihan mah chanaj idmeer sanagdchihiindaa.
22. cacharel | 2008-10-21 17:31:41
Танай админатор гоё юм өлгөчих байхөөөө би яакккк мэдчээээнэ.Энэ ямаррр ууу энэ ямаррр ууу инкээээл асууугаааал . Лайтай болнох байхааа хэхэ.
23. amg@@ | 2008-10-22 15:05:40
хайн
24. 35 | 2008-10-23 10:06:43
Энэ хоолыг идээд үзчлээ. Одоо нөгөө загас...
25. garguud (зочин) | 2008-10-28 12:26:03
hey, ter elsen chiheriig 12-13 shirheg gedeg chini Yotong heleed baina uu, tiim ih uu ?
26. Martha | 2008-11-05 02:52:12
goe haragdaj bnaa.
27. † Silent asylum † | 2008-11-05 02:54:32
saixan xaragdaj bx chin eeeee

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл